| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01558/И |
| Дугаар | 142/ШШ2017/00239 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2017/00239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******, Задгай зүүн гурван замын уулзварт байрлах “Монпити ойл” ХХК-д холбогдох
1,300,510,768.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Капитал банк нь “Монпити ойл” ХХК-тай 2014 оны 11-р сарын 13-ны өдөр №81 дүгээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1,250,000,000 (нэг тэрбум хоёр зуун тавин сая) төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 0,58 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.
Дээрх №81 дүгээр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142,68 м2 талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
000193300 гэрчилгээний дугаартай Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах 176,11 м2 талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
000193299 гэрчилгээний дугаартай, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03-т байрлах 384,79 м талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
000297173 гэрчилгээний дугаартай, 18441439838070 нэгж талбарын дугаартай, Орхон аймаг*******ын нутаг дэвсгэрт,*******, Улаанбаатар явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрх;
0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м талбайтай 3 өрөө орон сууц;
0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, *******ын Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Баруун түрүүний аманд байрлах 10000 м газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх;
000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52,67 м2 талбайтай 2 өрөө орон сууц; 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Богда холдинг” ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139,12 м2 талбайтай 5 өрөө орон сууц; 4153 ОРО улсын дугаартай, К1А Бонгопронтер маркийн, №КШНАР53Е2К812067 арлын дугаартай ачааны автомашин; 4936 ОРО улсын дугаартай, зил 130 маркийн, №2904634 арлын дугаартай ачааны автомашин; 2573 ОРО улсын дугаартай, истана маркийн, №КРDGBDH813Р167122 арлын дугаартай суудлын микробус; 6999 ОРО улсын дугаартай, Жийп маркийн, №JTJHTOOW964012211 арлын дугаартай суудлын автомашин, БНХАУ-; үйлдвэрлэсэн ZTC1-100 маркийн тос боловсруулах ком тоног төхөөрөмж; БНХАУ-д үйлдвэрлэсэн ZTC маркийн резин боловсруулах ком тоног төхөөрөмж; БНХАУ-д үйлдвэрлэсэн CQ-ZL10 маркийн моторын хаягдал тос дахин боловсруулах ком тоног төхөөрөмж; үйлдвэрийн бусад бүх тоног төхөөрөмжийг тус тус барьцаалсан.
“Монпити Ойл” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү 88,475,490.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,404.93 төгрөг, үндсэн зээл 22,980,183.56 төгрөг, нийт 111,541,078.89 төгрөг төлсөн байна.
Иймд “Монпити ойл” ХХК нь зээлийн төлбөр огт төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 47,025,156.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,333.08 төгрөг, нийт 1,274,170,305.65 (нэг тэрбум хоёр зуун далан дөрвөн сая нэг зуун далан мянга гурван зуун таван төгрөг жаран таван мөнгө) төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,528,802.00 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Капитал банк нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Монпити ойл” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,274,024,972.61 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.
Бидний хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бйгуулсан №81 тоот зээлийн гэрээний дагуу тооцоход тус компанийн зээлийн өр төлбөр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 66,085,986.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 981,401.38 төгрөг нийт 1,294,087,204.59 төгрөг болж байна. иймд банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 20,062,232 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1,294,087,204.59 төгрөгийг “Монпити ойл” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Капитал банк нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Монпити ойл” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,274,024,972.61 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.
Бидний хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бйгуулсан №81 тоот зээлийн гэрээний дагуу тооцоход тус компанийн зээлийн өр төлбөр 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 72,204,275.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,286,676.38 төгрөг нийт 1,300,510.768.09 төгрөг болж байна. Иймд банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 6,423,565.29 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1,300,510,769.88 төгрөгийг “Монпити ойл” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “Монпити ойл” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Капитал банкны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад дараахи тайлбарыг гаргаж байна. Манай компанид холбогдуулан 1,274,170,305.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба анх 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусах тул зээлийн гэрээг цаашид үргэлжүүлэх хүсэлтэй байна. Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал, улирлын чанартай үйл ажиллагаанаас шалтгаалан үйлдвэрийн ажиллагаа доголдсон, түр зогссон ба манай компани нь зээлийн төлбөрийг графикийн дагуу цаашид төлж барагдуулах болно гэжээ.
Хариуцагч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Манай компанид холбогдуулан 1,274,170,305.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 66,085,986.77 төгрөгөөр ихэсгэж нийт 1,294,087,204.59 төгрөг болгосон байна. “Монпити ойл” ХХК нь Капитал банктай анх 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5 жилийн хугацаатай зээлийн гэээ байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусах тул зээлийн гэрээг цаашид үргэлжүүлэх хүсэлтэй байна. Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал, улирлын чанартай үйл ажиллагаанаас шалтгаалан үйлдвэрийн ажиллагаа доголдсон түр зогссон ба манай компани нь 2017 оны 04 дүгээр сараас үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн түвшинд хүргэж зээлийн төлбөрийг графикийн дагуу цаашид төлж барагдуулах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч “Монпити ойл” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1,300,510,768.09 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа боловч эргэн төлөлтийг графикийн дагуу төлөх, зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэх хүсэлтэй мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 11-р сарын 13-ны өдөр №81 дугаартай барьцаат зээлийн гэрээнд үндэслэн тайлбарлаж байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргаагүй, хүлээн зөвшөөрч байх боловч зээл төлөх нийт хугацаанд үлдэгдэл төлбөрөө хариуцан төлнө гэж тайлбарладаг.
Хариуцагч нь 2014 оны 11-р сарын 13-ны өдөр №81 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1,250,000,000 (нэг тэрбум хоёр зуун тавин сая) төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 0,58 хувийн хүүтэйгээр зээл авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч “Монпити ойл” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн тул зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 1,300,510,768.09 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Монпити ойл” ХХК нь үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийн гэрээний хугацааг цаашид үргэлжлүүлж, зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөх хүсэлтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 72,204,275.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,286,676.38 төгрөг нийт 1,300,510.768.09 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Капитал банкинд олгох нь зүйтэй байна.
Талуудын хооронд хийгдсэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно гэж талууд тохирсон байна.
Нэхэмжлэгч Капитал банк нь 81 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан ба 000193297 гэрчилгээний дугаартай, Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142,68 м2 талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
000193300 гэрчилгээний дугаартай Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах 176,11 м2 талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
000193299 гэрчилгээний дугаартай, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03-т байрлах 384,79 м талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
000297173 гэрчилгээний дугаартай, 18441439838070 нэгж талбарын дугаартай, Орхон аймаг*******ын нутаг дэвсгэрт,*******, Улаанбаатар явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрх;
0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м талбайтай 3 өрөө орон сууц;
0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, *******ын Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Баруун түрүүний аманд байрлах 10000 м газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх;
000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52,67 м2 талбайтай 2 өрөө орон сууц; 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Богда холдинг” ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139,12 м2 талбайтай 5 өрөө орон сууц; 4153 ОРО улсын дугаартай, К1А Бонгопронтер маркийн, №КШНАР53Е2К812067 арлын дугаартай ачааны автомашин; 4936 ОРО улсын дугаартай, зил 130 маркийн, №2904634 арлын дугаартай ачааны автомашин; 2573 ОРО улсын дугаартай, истана маркийн, №КРDGBDH813Р167122 арлын дугаартай суудлын микробус; 6999 ОРО улсын дугаартай, Жийп маркийн, №JTJHTOOW964012211 арлын дугаартай суудлын автомашин, БНХАУ-; үйлдвэрлэсэн ZTC1-100 маркийн тос боловсруулах ком тоног төхөөрөмж; БНХАУ-д үйлдвэрлэсэн ZTC маркийн резин боловсруулах ком тоног төхөөрөмж; БНХАУ-д үйлдвэрлэсэн CQ-ZL10 маркийн моторын хаягдал тос дахин боловсруулах ком тоног төхөөрөмж; үйлдвэрийн бусад бүх тоног төхөөрөмжийг барьцаалсан байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгах нь зүйтэй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж хэргийн хугацаа хэтэрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 6,660,504 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6,660,504 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Капитал банк, хариуцагч “Монпити ойл” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 11-р сарын 13-ны өдөр №81 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Монпити ойл” ХХК-аас үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 72,204,275.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,286,676.38 төгрөг нийт 1,300,510.768.09 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142,68 м2 талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
000193300 гэрчилгээний дугаартай Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах 176,11 м2 талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
000193299 гэрчилгээний дугаартай, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын 16-р баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03-т байрлах 384,79 м талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
000297173 гэрчилгээний дугаартай, 18441439838070 нэгж талбарын дугаартай, Орхон аймаг*******ын нутаг дэвсгэрт,*******, Улаанбаатар явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрх;
0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн*******ын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м талбайтай 3 өрөө орон сууц;
0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, *******ын Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Баруун түрүүний аманд байрлах 10000 м газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх;
000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52,67 м2 талбайтай 2 өрөө орон сууц; 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Богда холдинг” ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139,12 м2 талбайтай 5 өрөө орон сууц; 4153 ОРО улсын дугаартай, К1А Бонгопронтер маркийн, №КШНАР53Е2К812067 арлын дугаартай ачааны автомашин; 4936 ОРО улсын дугаартай, зил 130 маркийн, №2904634 арлын дугаартай ачааны автомашин; 2573 ОРО улсын дугаартай, истана маркийн, №КРDGBDH813Р167122 арлын дугаартай суудлын микробус; 6999 ОРО улсын дугаартай, Жийп маркийн, №JTJHTOOW964012211 арлын дугаартай суудлын автомашин, БНХАУ-; үйлдвэрлэсэн ZTC1-100 маркийн тос боловсруулах ком тоног төхөөрөмж; БНХАУ-д үйлдвэрлэсэн ZTC маркийн резин боловсруулах ком тоног төхөөрөмж; БНХАУ-д үйлдвэрлэсэн CQ-ZL10 маркийн моторын хаягдал тос дахин боловсруулах ком тоног төхөөрөмж; үйлдвэрийн бусад бүх тоног төхөөрөмжийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,660,504 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монпити ойл” ХХК-аас 6,660,504 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН