Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2017/00835

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2017/00835

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЗК8*******040*******01 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймаг, Баянтүмэн сумын Засаг даргад холбогдох,

Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2017 оны 05 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох,

Хариуцагч Баянтүмэн сумын Засаг дарга нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд 2012 оны 07 сарын 0*******-ны өдрийн Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар томилогдсон боловч Эрүүл мэндийн төвийн даргыг Засаг дарга Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөн томилох ёстой гээд Эрүүл мэндийн газрын даргын Б/23 тоот тушаалыг хүчингүй болгож, Баянтүмэн сумын Засаг дарга 2013 оны 02 сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Засаг дарга Эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулах тухай хүсэлт илгээсний дагуу Дорнод аймгийн төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалт 2013 оны 10 сард болж Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын орон тоон дээр надтай хамт 3 хүн орсон. Сонгон шалгаруулалтын дүнгээр миний бие 81 оноотой 1 дүгээрт, 74 оноотой 2 дугаарт эрэмбэлэгдсэн. Түүнээс хойш Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 4 жил ажиллаж байна. Засаг дарга 201******* оны 0******* сарын 17-ны өдөр миний албан тушаалыг үндэсгүй бууруулсан учир шүүхэд хандсан. Шүүхээс Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл Баянтүмэн сумын Засаг дарга эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Засаг дарга 2017 оны 04 сарын 2*******-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Засаг даргын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын баримталсан зүйл нь гэрээ цуцлах заалт биш гэж үзэж байна. Засаг дарга хууль бус шийдвэр гаргаж, эрүүл мэндийн төвийн даргаар ийг томилсон. Баянтүмэн сумын засаг дарга нь хууль бус шийдвэр гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир У.******* намайг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Баянтүмэн сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 2*******-ны өдрийн Б/10 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамж нь үндэслэлгүй байна. Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга У.******* нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан учир ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд ажлаас халах үндэслэл болдог. Гэтэл Засаг дарга нь хөдөлмөрийн гэрээг ямар үндэсээр цуцалсан болон хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаарх үндэслэлийг захирамжиндаа зааж өгөөгүй байдаг. Тийм учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл ажлын 83 хоног болж байна. Сарын дундаж цалинг сүүлийн 3 сар буюу 2017 оны 3, 4, 5 сард авсан цалингийн дундажаар тооцоход сарын дундаж цалин 8*******1750 төгрөг болж байна. Үүнээс нэг өдрийн цалинг тооцоход 40081 төгрөг болж байна. Ажилгүй байсан өдөрт тооцоход нийт 3.32*******.723 төгрөг болж байгаа. Үүнийг нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Баянтүмэн сумын засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Байгууллагын ерөнхий менежер болон төсвийн байгууллагын дарга нар нь төрийн албаны шалгалтанд тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагч байна гэсний дагуу төрийн албаны салбар зөвлөлд Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгуулалт хийх хүсэлт тавьсан. 2013 оны 10 сард төрийн албаны шалгалт болсон. Шалгалтанд тэнцсэн эсэх талаар тогтоолыг надад ирүүлээгүй. Тухайн үед У.******* нь эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд жинхлэх хуулийн заалттай учир У.*******г үүрэг гүйцэтгэгчээр томилсон. У.******* нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж өөрийн төрсөн эхийг өөрийн дор ажиллуулсан. Энэ зөрчлийн талаар өөрт нь мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн боловч У.******* нь алдаагаа засаагүй. Нийтийн алба болон нийтийн ашиг сонирхолын зөрчлийн тухай хуулиар шууд ажил албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Нарангаравын дүгнэлтийг үндэслэн У.*******г албан тушаал бууруулан 3 дугаар багийн эмчээр томилсон. 2013-2015 онуудад У.******* нь ажиллаж байхдаа ёс зүйн доголдол маш их гаргаж байсан. Төрийн албаны салбар зөвлөл болон Эрүүл мэндийн газрын ёс зүйн салбар хороонд очиж байсан. Салбар хорооны дүгнэлтүүд ч гарч байсан. Төрийн албаны салбар зөвлөлөөс У.*******д хариуцлагын арга хэмжээ ав гэсэн шийдвэр гарч, хариуцлага тооцож байсан. 2015 онд Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Хулантай ажлын доголдол дахин гаргахгүй гэж гурвалсан гэрээ байгуулсан. Гэтэл У.******* нь ахин ёс зүйн зөрчил , ажлын доголдол гаргаж байсан. Харьяалал бус эмчлүүлэгчид эмнэлгийн түүх нээж ажлын хариуцлага алдсан байгаа. Энэ нь мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэрт ажилд нь эргүүлэн томил гэсэн үгийг ойлгохдоо өмнө ажиллаж байсан ажил албан тушаалд нь тогтооно гэж ойлгож байгаа. У.******* нь өмнө нь эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаал дээр ажиллаж байсан учраас үүрэг гүйцэтгэгчээр эргүүлэн ажилд нь томилсон. Тухайн үед төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын дүн надад ирээгүй байсан. Шалгалтын дүнг үндэслэж байж даргаар томилох байсан. Тухайн үед эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан У.******* нь Дундговь аймагт байгаа аавын бие муу байгаа гэж эрүүл мэндийн газрын даргаас 1 сарын цалингүй чөлөө авсан байдаг. Ажлын хамт олон нь мөнгө төгрөг цуглуулж өгсөн. Гэтэл У.******* нь Солонгос улсад ажил хийхээр явсан байсан. У.******* нь Солонгос улс руу явсан байсан учир ажилд авсан захирамжийн хувийг албан бичгээр нөхөрт нь хүргүүлсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтанд У.*******, нар нь тэнцсэн байдаг. У.******* нь удаа дараа ёс зүйн доголдол гаргаж байсан учир Эрүүл мэндийн газрын дарга , нартай зөвшилцөн, Төрийн албаны тухай хуулийн 10.1.4-т төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журамд заасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн нөөцөд буй ийг Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байгаа. У.*******г 2017 оны 01 сард ажилд эргүүлэн томилсноос хойш эрүүл мэндийн төвийн 13 ажилчдаас нь У.*******г Солонгос улс руу худал хэлж явсан, ёс зүйн доголдол гаргасан, ажлын дарамт үзүүлсэн талаар надад өргөдөл, гомдлууд ирсэн байгаа.

Иймээс У.*******г Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн авах боломжгүй учир нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан Баянтүмэн сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 2*******-ны өдрийн Б/5 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан.

Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс таттгалзсан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Баянтүмэн сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 2*******-ны өдрийн Б/10 тоот У.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамж үндэслэлгүй байна. Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга У.******* нь төрийн үйлчилгээний албан тушаалтан учир ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд ажлаас халах үндэслэл болдог. Гэтэл засаг дарга нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлийг заалгүйгээр цуцалсан нь үндэслэлгүй гэж тайлбар гарган маргадаг.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ У.*******гийн ёс зүйтэй холбоотой Т.жаргал болон тус сумын эрүүл мэндийн төвийн 13 ажилтны гарын үсэг бүхий өргөдөл ирсэн, мөн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн дотоод журмын ******* дугаар зүйлийн *******.*******.2-д заасан ... хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах гэсэн заалт зөрчсөн бөгөөд У.*******гийн ёс зүйн асуудлаар удаа дараа гомдол ирсэн, Дээд шатны байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан тоотыг үндэслэн засаг даргын хувьд өөрийн эрх хэмжээний дагуу У.Идэрзоригийг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилж У.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир түүнийг ажилд эргүүлэн авах боломжгүй гэсэн тайлбар гарган маргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар " шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй..", зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, үүрэгтэй байхаар хуульд заасны дагуу хариуцагч тал У.*******г Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам зөрчсөн гэж тайлбарлаж буй боловч хуульд зааснаар дээрх зөрчилд нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ямар арга хэмжээ авсан талаарх баримтыг ирүүлээгүй байгаа нь У.*******г байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна .

Баянтүмэн сумын засаг даргын 2017 оны 01 сарын 0*******-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар У.*******г ажилд нь эргүүлэн томилсон байх бөгөөд мөн Засаг даргын 2017 оны 04 сарын 2*******-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар У.*******гийн хөдөлмөрийн гэрээг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасныг баримтлан цуцалжээ.

У.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч буюу Засаг дарга өөрийн санаачлагаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр хуульд заасан атал хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай мэдэгдлийг хуульд заасны дагуу У.*******д өгөөгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн ************** дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1.2 -д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол ажил олгогч түүний урьд авч байсан дундаж цалин хөлстөй тэнцэх олговрыг ажилгүй байсан бүх хугацаанд тооцож олгох ёстой. Иймээс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацаа хамаарах учир нэхэмжлэгч У.******* нь 2017 оны 04 сарын 2*******-ны өдрөөс 2017 оны 08 сарын 21-ний өдөр хүртэлх ажлын 83 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулан авах эрхтэй байна.

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд "урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор" олгохоор заасан бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд дундаж цалин хөлс тодорхойлох цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, бүх төрлийн олговрыг оруулж тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн шаардлага нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн 2017 оны 04 сарын 2*******-ны өдрөөс 2017 оны 08 сарын 21-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны олговрыг дараахь аргачлалаар тооцсон болно.

Үүнд: 2017 оны 2,3,4 сарын дундаж цалингаас нэг өдрийн цалингийн хэмжээг гаргасан бөгөөд нэг өдрийн цалин 40.081 төгрөг болж байна.

Ажилгүй байсан 83 хоногийг 1 хоногийн дундаж цалин болох 40.081 төгрөгөөр үржүүлэхэд ажилгүй хугацааны олговор 3.32*******.723 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

2. Ажлаас буруу халсан тухай ажилтны нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1-д заасан ажил олгогч болон ажилтнаас нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд 2017 оны 04 сарын 2*******-ны өдрөөс 2017 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэлхи хугацааны нийгмийн даатгал, хүн амын орлогын татварын шимтгэлийг / ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3.32*******.723 төгрөгнөөс / зохих ёсоор суутгаж дэвтэрт нь сар дутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвд үүрэг болгох нь зүйтэй байна.

Иймээс нэхэмжлэгч *******гийн *******г Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 3.32*******.723 төгрөгийг хариуцагч байгуулага болох Баянтүмэн сумын засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг олговроос нь суутган тооцож, бичилт хийхийг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвд үүрэг болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн *******г Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянтүмэн сумын засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 3.32*******.723 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.2 дахь хэсэгт зааснаар байгууллагаас төлөх ёстой нийгмийн даатгалын болон бусад шимтгэлүүдийг төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүрээр шимтгэл төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвд үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид *******8178 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч түүний төлөөлөгч нар эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зїйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 11*******.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш. АЛТАНЦЭЦЭГ