Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2021/03185

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 1 тоотод оршин суух, О овогт Бгийн И /РД:ЧЗ/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 2******* дугаар хороо, товчооны зам  тоотод байрлах, “М Т” ХХК /РД:/-д холбогдох,

 

95,191,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эзэмшлийн 7,27 хувийн хувьцаагаа 2*******19 оны 8 дугаар сарын 3*******-нд М ТХХК-ийн бусад хувьцаа эзэмшигч нартаа 5************** сая төгрөгөөр худалдах санал гаргасан. Компаний хувьцаа эзэмшигч нар 2*******19 оны 9 дүгээр сарын 21-ний хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын *******1 тоот тогтоолоор өөрийн эзэмшлийн хувьцааны тоонд хувь тэнцүүлэн худалдан авахаар шийдвэрлэн М ТХХК-тай 2*******2******* оны *******1-р сарын 13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2.2.3-т зааснаар худалдан авагч 2*******2******* оны *******1-р сарын 21-ний өдрийн дотор 5************** сая төгөрг төлөх, төлөөгүй бол гэрээний 2.4.5 зааснаар алданги төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч 5************** сая төгрөгийг 2*******2******* оны 9 дүгээр сарын *******1-ний өдөр төлсөн. Иймд 2*******2******* оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2*******2******* оны 9 дүгээр сарын *******1-ний өдрийг хүртэл хугацааны алдангид 55,5**************,********************* төгрөг гаргуулж өгнө үү. Алданги өдөрт 25*******,********************* төгрөг, хугацаа хэтэрсэн 222 хоног болно.

Би өөрийн хувьцаагаа 2*******2******* онд худалдсан байхад 2*******19 оны ногдол ашгийг хуваарилах тухай шийдвэрийг М ТХХК-ийн ТУЗ-ийн 2*******2******* оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/14/*******1 дугаар тогтоол гаргахдаа надад ногдол ашиг хуваарилалгүй орхисон байна. Компаний тухай хуулийн 46.1-д “дүрэмд өөрөөр заагаагүй бол ТУЗ ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүр ногдох ашгийн хэмжээ ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах”, 46.3-т “ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийг хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан өдрөөр, хувьцаат компаний хувьд энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасан бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тодорхойлох...” гэж заасан байна. Иймд компаний тухай хуулийн 3.3, 32.1, 46.16, 17.9-ийг үндэслэн 2*******19 оны ногдол ашиг 11,111,111 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.И нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие тус компанитай 2*******2******* оны *******1 сарын 13-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний алданги 55.5 сая төгрөг, 2*******19 оны ногдол ашгийн 11.1 сая төгрөг, нийт 66 611 111 төгрөгийг нэхэмжлээд байгаа. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байгаа хариуцагч компаний тайлбар, шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудтай танилцаад өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх дараах үндэслэл байна гэж үзлээ.

 

  1. Компанитай байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.3.4 -т “Худалдан авагч энэ гэрээний 2.4.2-т заасны дагуу компанийн хувьцааны шилжилтийг хийж дууссан өдрөөс Худалдагчийн энэ гэрээний зүйл болсон хувьцааны хувьд эдлэх эрх, хүлээх үүрэг дуусгавар болж, тэдгээр эрх, үүрэг нь Худалдан авагч талд албан ёсоор шилжинэ ” гэсэн байдаг. Гэвч компани нь гэрээний 2.4.2-т заасан 21 хоногийн хугацаандаа миний хувьцааны шилжилтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, одоо ч бүртгүүлээгүй байх тул миний хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх мөн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа гэж үзэх ёстой болно. Компаний хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт компанийн дүрэмд тусаж, энэхүү өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн \Компаний тухай хуулийн 16.17-р зүйл, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.4.3, 2.4.4, Дөрөвдүгээр зүйлийн 4.1-ээр тус компани дахь миний хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг дуусгавар болно.

   Мөн би Компаний эрх шилжүүлэх гэрээг хувьцаа эзэмшигчидтэй хийсэн байдаг бөгөөд тухайн гэрээний Зургаадугаар зүйлийн 6.1-д “Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр компанитай холбоотой эрх шилжүүлэгчийн эрх, үүрэг шилжүүлсэн хэмжээгээр дуусгавар болж, эрх шилжүүлэн авагч нь шилжүүлэн авсан хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээнэ ”гэж заасан байгаа.

 

Өөрөөр хэлбэл, Монголт дүрэм өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул миний бие өнөөдөр ч тус компаний хууль ёсны эрх бүхий хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа гэсэн үг. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ ёсоор Компани миний худалдаж буй хувьцааны төлбөрийг 2*******2******* оны *******1 сарын 18-ны дотор надад төлөх ёстой байсан боловч 2*******2******* оны 9 сард надад шилжүүлсэн. Энэ нь зөвхөн алданги тооцох үндэслэл төдийгүй Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ бүрэн хэрэгжээгүй, миний хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх дуусгавар болоогүй байсны бас нэг нотолгоо болно.

Мөн миний бие компанид хувьцаагаа худалдах гэрээ хийсний дараа ч компанидаа үргэлжлүүлэн ажилласаар байсан.

Иймд миний бие тус компаний хувьцаа эзэмшигчийн эрхээ эдэлж, хувьцаа эзэмшигч компанидаа ажилласан эсэхээс үл хамааран компаниас сар бүр олгодог цалин /тэтгэмж гэж хэлсэн ч болно/ 66*******,********************* төгрөг /нийгмийн даатгалын шимтгэл болон татварын 178,********************* төгрөгийг хассан дүн\, мөн 2*******2******* онд хувьцаа эзэмшигчиддээ хуваарилсан ногдол ашгийн 2*******,*********************,********************* төгрөгийг тус тус өмнө нь нэхэмжилсэн 66,611,111 төгрөг дээр нэмэн нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү миний бие хувьцаа эзэмшигчийн цалингаа 2*******2******* оны 9 сарын *******1- нээс хойш аваагүй тул 2*******21 оны 11 сарын *******1 хүртэл нийт 13 сарын цалинд 8,58*******,********************* төгрөг, 2*******2******* оны ногдол ашгийн 2******* ********************* ********************* \хорин сая \ төгрөг, нийт 28,58*******,********************* төгрөг \хорин найман сая таван зуун наян мянга\ -өөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүгээр миний нэхэмжлэлийн нийт дүн 95,191,111 төгрөг болж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Иийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа. 2*******19 оны ногдол ашгийг 2*******2******* оны ТУЗ-ийн тогтоол дээр ногдол ашиг л гэж бичигдэж олгогдсон байгаа. Хариуцагчийн хэлж байгаа шиг ажилтан, албан хаагчдийн амьдралд дэмжлэг үзүүлж гэсэн утгатай биш байгаа. Энэ тогтоолд Б.Иийн нэрийг оруулаагүй байна. 2*******2******* оны 9-р сард төлбөр төлсөн бол энэ хүртэл Б.И компанийн хувьцаа эзэмшигч хэвээр байсан учир ногдол ашиг авах эрхтэй. Компаний дотоод асуудал, хэрэв гүйцэтгэх захирал Даас болсон бол тэр хүнээс компанид учирсан хохирлоо шаардах эрхтэй. Компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй, хувьцаа эзэмшигч 11 гишүүн бүртгэлтэй байгаа учир Б.И гэрээний дагуу хувьцааны шилжилт хийж дуусах хүртэл хугацаанд хувьцааны эрх, хүлээх үүрэг дуусгавар болоогүй байгаа. Б.И 2*******21 оны 9-р сарын дуустал энэ компанид ажилласан байгаа. Иймд бид 2*******19, 2*******2******* оны ногдол ашиг авах эрхтэй. Мөн менежерийн албан тушаал гэж байхгүй боловч ажил хийсэн хийгээгүйгээс үл хамаарч хувьцаа эзэмшигч нарт сар бүр 66*******,********************* төгрөгийг олгож байсан нь хэрэгт авагдсан цалингийн төсөв гэсэн баримтын жагсаалтын хамгийн сүүлд 68 дээр 9,218,********************* төгрөг гэж байгааг 11 хувьцаа эзэмшигчид хуваагаад үзэхээр яг 858,********************* төгрөг болж байгаагаас татвар хураамж 178,********************* төгрөгийг хасахаар 66*******,********************* төгрөг гарч байгаа. Үүнийг үндэслээд бүртгэлд хувьцаа эзэмшигчээр байгаа тул нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч “М Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Иийн нэхэмжлэлтэй М ТХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ковид-19 цар тахлын улмаас М ТХХК 2*******2******* оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг хуваарилахгүй байхаар тогтоож, 2*******2******* оны 1******* дугаар сарын *******1-ний өдөр бичгээр хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчдэд хувьцааны 2******* хүртэл хувийг олгож болохоор шийдвэрлэсэн бөгөөд Б.И нь 2*******19 оны хувьцааны ногдол ашиг авах талаар бичгээр хүсэлт гаргаж байгаагүй болно. Зохигчдын хооронд 2*******2******* оны *******1-р сарын 21-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь одоог хүртэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул гэрээнд заасан хариуцлага болох алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ковид-19 цар тахлын улмаас М ТХХК нь бүх гишүүдийн хурал, хувьцаа эзэмшигчдийн хурал, ногдол ашиг зэрэг асуудлыг шийдвэрлээгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Алданги 55,5**************,********************* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Тус компани нь иргэн Б.Иийн 7,27 хувийн эзэмшлийн хувьцааг 5**************,*********************,********************* төгрөгөөр худалдан авахаар 2*******2******* оны *******1-р сарын 13-ны өдөр **************2 тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Төлбөрийг гэрээ байгуулсанаас хойш ажлын 5 хоногийн дотор 1************** хувь төлж барагдуулахаар тохиролцсон. 2*******2******* оны *******1-р сарын 15-ны өдрийн 15 тоот ногдол хувь худалдан авах, төлбөр барагдуулах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “гэрээг тохирсон хувьцааны үнэ болох 5**************,*********************,********************* төгрөгийг Б.Иийн Худалдаа хөгжлийн банкин дахь 458*******24**************9 тоот дансанд шилжүүлэхийг гүйцэтгэх захирал Д.Дд үүрэг болгож” шийдвэрлэсэн. Гүйцэтгэх захирал Д.Д дээрх тогтоолын дагуу хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй байсан тул 2*******2******* оны *******1-р сарын 27-ны өдөр ажлын 3 хоногт багтаан төлбөрийг шилжүүлж, ТУЗ-д хариу мэдэгдэх тухай албан даалгавар хүргүүлсэн. Үүнээс хойш гүйцэтгэх захирал Д.Д ажлаа хүлээлгэж өгөлгүй хаяж явсан тул компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байдалд хүрсэн. Ингээд 2*******2******* оны 4 дүгээр сарын 2*******-ны өдөр ¼-2******* тоот ТУЗ-ын тогтоолоор “Гүйцэтгэх захирал Д.Дыг 2*******2******* оны 4 дүгээр сарын сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж” гүйцэтгэх захирлаар У.Солонгыг томилсон болно. Компаний зүгээс Д.Дд 2*******2******* оны 5 дугаар сарын *******1-ний өдөр шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай ажил хүлээлцэх, компанийн тамга тэмдэг улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг *******5 дугаар сарын *******6-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд компанийн тамга тэмдэг, холбогдох бичиг баримт хүлээлгэж өгөхгүй байсан тул өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд 2*******2******* оны 5 дугаар сарын *******7-ны өдөр ажлын байрыг хүлээн авах тухай комисс томилж, ажил хүлээлцэх комисс тэмдэглэл хөтлөн баримтжуулж тамга тэмдэг холбогдох бичиг баримтаа авч гүйцэтгэх захирал У.Сд хүлээлгэж өгсөн. Тус компани нь У.Солонгыг гүйцэтгэх захирлаар томилсон тул 2*******2******* оны 5 дугаар сарын *******7-ны өдөр 8 тоот Худалдаа хөгжлийн банкинд гарын үсэг солих тухай албан тоот хүргүүлсэн бөгөөд тус банк нь гүйцэтгэх захирал У.С нь хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй байгаа тул данснаас зарлагын гүйлгээ хийх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Ингээд гарын үсэг солихгүй Худалдаа хөгжлийн банк тус компаний данснаас гүйлгээ хийхгүй байсан тул 2*******2******* оны 5 дугаар сарын 21-ний өдрийн *******8 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газарт гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн бөгөөд улсын бүртгэгч Э.Э 2*******2******* оны 5 дугаар сарын 26-ны өдөр компанийн гүйцэтгэх захирлыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Манай компани дээрх шийдвэрт 2*******2******* оны 6 дугаар сарын 1*******-ны өдөр Улсын бүртгэлийн газарт гомдол гаргасан бөгөөд улмаар гүйцэтгэх захирал У.С Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртэггч Э.Эийн 2*******2******* оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2**************52**************22 дугаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “М Т” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М ТХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар У.С намайг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 128/ШШ2*******2*******/*******594 тоот Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхэд компанийн гэм буруу байхгүй тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Д нь компаний тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай тул тус компани нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2*******19 оны ногдол ашиг 11,111,111 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 2*******2******* оны *******1-р сарын 14-ний өдөр Компаний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь Эрх шилжүүлэгч нь хувьцаанд ногдох эрх үүргээ эрх шилжүүлэн авагчид шилжүүлнэ гэж заасан. Энэ заалтын дагуу эрх шилжүүлэн авагчид хувьцаанд ногдох эрх шилжсэн болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Иймд Б.Иийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлэн 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдөр **************2 тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Худалдан авагч тал гэрээний дагуу хувьцааны үнийг бүрэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Хувьцаа худапдах худалдан авах гэрээг үндэслэн 2*******2******* оны *******1 дүгээр сарын 14-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь “Эрх шилжүүлэгч нь хувьцаанд ногдох эрх, үүргээ эрх шилжүүлэн авагчид шилжүүлнэ“ гэж заасан. Энэ заалтын дагуу эрх шилжүүлэн авагчид хувьцаанд ногдох эрх шилжсэн болно. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ компанийн эрх шилжүүлэх гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул компанийн хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа гэж тайлбарласан байна. Гэрээний талуудаас үл шалтгаалах нөхцөл байдпаас компанийн эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Бидний байгуулсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шаардах эрхгүй юм. Иймд Б.Иийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хувьцаа эзэмшигч Б.И төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Гэнэт 2*******19 оны 9 дүгээр сард хувьцаагаа зарна гэж мэдэгдсэн учир бүгд сандралдаад хувьцаа эзэмшигчдийн зөвлөл яах вэ гээд ямартай ч бүгдээрээ хуваагаад авчихъя. Компаниас эхний ээлжинд мөнгөө гаргаад аваадах гээд хувьцаа эзэмшигч нар хувааж худалдаж авахаар болж ингээд төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан. 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ хийсэн. Ингээд захирал ч үгүй, ТУЗ ч үгүй болоод н.Д гэдэг хүнийг захирлаар томилоод *******1 дүгээр сарын 15-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөл тогтоол гаргаад н.Д гэдэг захиралдаа тэр тоот дансанд хувьцааны мөнгө болох 5************** сая төгрөгийг шилжүүл гэсэн даалгавар өгч байгаа юм. Гэвч захирал шилжүүлдэггүй юм. Яагаад шилжүүлэхгүй байна гээд явсаар дахиад тогтоол гаргаад энийг яаралтай 3 хоногийн дотор шилжүүл гэсэн яаралтай бичиг гаргасан. Ингээд дахиад л н.Д гэдэг захирал шилжүүлэхгүй гацаасан. Б.И бол тухайн үед ТУЗ-ийн гишүүнээ хийгээд, бид хамт хуралдаад дахиад яаралтай бичиг гаргая гээд ер нь бол тэрээр ажлаа хийгээд явж байсан. Тэгээд 4 дүгээр сар гараад ээлжит хурал болсон. Тэр томилогдсон байсан н.Д захирлынх нь хугацаа ч дууссан. Ингээд энэ хүнийг болиулаад н.С гэдэг хүнийг томилсон. Шинэ захиралдаа мөнгөө шилжүүлэх боломжийг нь өгөх ёстой байтал нөгөө н.Д захирал нь тамгаа өгөхгүй, ажлаа өгөхгүй хаяад маргаад яваад байсан. Б.И бол энэ нөхцөл байдлыг бүгдийг нь мэдэж л байсан. Тэгээд сүүлд нь н.Д нь тамга тэмдгээ өгөөд н.С захирал ашгаа хуваарилах гээд Худалдаа хөгжлийн банк дээр очсон чинь Улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй учраас энэ хүнд өгөхгүй. Гарын үсгийг нь хүлээж авахгүй гэсэн. Ингээд Улсын бүртгэлийн газар очсон чинь Хан-Уул дүүргийн шүүх дээр танай компани маргаантай байгаа учраас шинээр нэмж бүртгэж болохгүй гээд маш их цаг алдсан. Улсын бүртгэлийн газар, хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргад албан бичиг өгөөд хариу өгөхийг нь хүлээгээд нэлээд хугацаа алдсан. 5**************,*********************,********************* төгрөгийг бид нар банкнаас л гаргахгүй бол өөр хаанаас ч гаргах боломжгүй. Ингэж явсаар байгаад улсын бүртгэлийн газраас манайхыг бүртгэхгүй гэсэн албан ёсны хариу өгсөн. Тэгээд бид нар захиргааны хэргийн шүүхэд хандан 9 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн шүүх хуралдаж захирлыг бүртгэж авах ёстой гэж шийдвэр гаргасан. Бид нар төлбөр мөнгөө өгч, өдөр тутмын ажлаа хийхийн тулд бас л юм хийгээд байгаа шүү дээ. 8 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас хэлэхдээ Улсын бүртгэлд н.Элбэгдаваа гэдэг хүн танай захирлаар бүртгэгдсэн байдаг юм байна. Энэ хүн чинь байвал бид нар гүйлгээ хийнэ гэсэн. Олон жилийн өмнөөс өвчтэй байдаг, ажлаа ч хийдэггүй, ажлаасаа халагдаад явсан хүн л дээ. Тэгээд 8 дугаар сарын сүүлээр н.Элбэгдаваагаа захирлаар тавиад 9 дүгээр сарын *******1-ний өдөр мөнгөний учраа олж төлбөрөө төлж байгаа байхгүй юу. 9 дүгээр сарын *******1-ний өдрөөс хойш бол энэ асуудал дууслаа гээд Б.И бол явсан байх ёстой. Энэ хугацаанд бол компанийн зүгээс төлбөр барагдуулахгүй, хийхгүй гэсэн зүйл байгаагүй. Харин ч яаралтай төлбөр мөнгийг нь шилжүүлье гээд хичээгээд явж байсан. Гэрээг биелүүлээгүй, биелүүлж чадаагүй явсан нь биднээс огт шалтгаалаагүй. 2*******19 оны ноогдол ашиг гээд яриад байна. Ээлжит хурлаар ногдол ашиг хуваарилах талаар хэлэлцсэн. Хэлэлцээд ээлжит хурлаас хойш 14 хоногийн дотор бүх ногдол ашгийг угаасаа хуваадаг. Тэр жил ковид гараад ажил төрөл байхгүй болсон. Мөнгө төгрөг яаж ч болохгүй хэцүү хүнд нөхцөл байдалд байлаа шүү дээ. Тэгээд энэ жил ногдол ашиг хуваахаа больё. 9 дүгээр сараас эхлээд хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ яваад айлууд хэцүү болдог. Тийм учраас тэр үед нөхцөл байдал ямар болох нь вэ. Тэр үеэс хамаараад хүмүүсээсээ саналыг нь аваад ашгийн 2******* хувь хүрэхгүй мөнгийг тусламж маягаар тараах эрхийг ТУЗ-д өгч байгаа юм. Өгөхгүй ч байсан болно. Тэр үед хүнд байдалтай байвал энэ мөнгийг өгөхгүй байж магадгүй. 9 дүгээр сарын *******1-ний өдөр тооцоогоо хийгээд энэ хүнтэй бүх юмаа дууссан хойно 12 дугаар сард 11 сая төгрөг гээд энэ мөнгийг нэхсэн байна. Тэр чинь татвар юмаа төлөөд хүний гар дээр 1******* сая төгрөг очихоор гэж тооцож тэр дүн гарч байгаа байхгүй юу. Тэрнээс биш энд тэндээс зохисон дүн ч биш юм. Тэгээд ноогдол ашиг гэж нэрлээд байгаа болохоос биш тусламж маягаар л энэ мөнгийг нь тараасан байдаг. Ноогдол ашгийг бол түүхэндээ оройтуулж байсан удаа манай компанид байхгүй. Энд бол бас манай компанийн буруу байхгүй. Нэмэгдүүлсэн шаардлага гээд байгаа нь бол шантааж маягийн шаардлага байна. Улсын бүртгэлийн газар өөрчлөлт хийж болохгүй гээд шүүхийн шийдвэр гарчихсан байхад бүтэхгүй шүү дээ. Тэгээд тэнд бүртгэл байгаа гээд цалин нэхээд яваад байж болохгүй шүү дээ. Эрхээ шилжүүлээд худалдах, худалдан авах гэрээ хийгээд тэр гэрээ нь болчихоод байхад дахиад ямар цалин, юун 2*******2******* оны ноогдол ашиг нэхээд байгаа юм бэ. Тэр төлбөр мөнгө удаасан нь манай компаниас шалтгаалаагүй. Биднээс шалтгаалаагүй. Б.И өөрөө олон жил ТУЗ-ийн дарга хийж явсан хүн юм. Энэ талаар бол өөрөө сайн мэдэж байсан. Б.Иээс нээх татгалзаад, компанийн зүгээс янз бүр болоод байгаа зүйл байхгүй. Тохиролцоод энэ хүндээ хэдэн төгрөг өгөөд явуулчих гээд ярилцаж л байсан.

Менежерийн цалин гэж манай байгууллагад олон жилийн өмнөөс өгч эхэлсэн. Менежерийн цалин гэдэг бол анх компани байгуулсан хувьцаа эзэмшигч 11 хүмүүст сар болгон өгдөг цалин юм. Энэ нь компанид ажилласан ажиллаагүйгээс үл хамаараад энэ компанийн хувьцаа эзэмшигч энэ компанид ачаа, орлого оруулахын төлөө өөрийн санаачилагаар зүтгэж ийм л ажил хийж байгаа хүмүүстээ олгодог цалин.  Энэ 11 хүмүүс дотор Б.И багтаж энэ цалинг авч байсан.  

 

Б.Итэй 2*******2******* оны *******1 дүгээр сард хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад тэр захирлын асуудлаас болоод 5************** сая төгрөгийг өгч чадахгүй байсан учир энэ хүнийг хохироогоод яахав гээд 2*******2******* оны 9 дүгээр сар хүртэл менежерийн цалинг Б.Ид өгч байсан. 9 дүгээр сард төлбөрөө төлөөд дууссан учир олгоогүй байх. Менежерийн цалингийн хувьд Гүйцэтгэх удирдлага буюу захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж хувьцаа эзэмшигч нарт өгдөг цалинг захирал шийддэг асуудал байгаа. Төлбөр төлж чадахгүйн улмаас энэ цалин өгч байсан болохоос гэрээ 2*******2******* оны *******1 дүгээр сард гэрээ байгуулсан учир ногдол ашгийг бол өгөх үндэслэл байхгүй.  Хувьцаа эзэмшигчийн эрхээ 2*******2******* оны *******1 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн гэж үзэж байна учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Иийн нь хариуцагч “М Т” ХХК-д холбогдуулан 95,191,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.И нь М ТХХК-тай 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдөр №**************2 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Иийн 7,27 хувийн эзэмшлийн нийт 1 багц хувьцааг бүхэлд нь 5**************,*********************,********************* төгрөгөөр худалдах, худалдан авах, төлбөрийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт багтаан 1************** хувь Б.Иийн дансанд шилжүүлэн өгөх, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******,*******5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг гэрээний хугацааг 4 дүгээр зүйлийн 4.1-д “...гэрээ нь хуьцааны эрх шилжсэнийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, худалдан авагч тал төлбөрийн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно” гэж харилцан тохиролцсон байна.

 

Мөн талуудын хооронд 2*******2******* оны *******1 дүгээр сарын 14-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Монголт ХХК-ийн 7.27 хувийн хувьцаанд ногдох эрх үүргийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.

Талууд гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.И Монголт ХХК-иас дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн 222 хонгийн алдангийг өдрийн 25*******,********************* төгрөгөөг тооцон 55,5**************,********************* төгрөг, 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээ байгуулагдахаас өмнөх 2*******19 оны хувьцаа эзэмшигчид олгосон  ногдол ашиг 11,111,111 төгрөг, 2*******2******* оны ногдол ашиг 2*******,*********************,********************* төгрөг, хувьцаа эзэмшигчдэд сар бүр олгох менежерийн цалин, тэтгэмжийн 66*******,********************* төгрөгийг 2*******2******* оны 9 дүгээр сарын *******1-ний өдрөөс 2*******21 оны 11-р сарын *******1-ний өдрийг хүртэл 13 сарын цалинд 8,58*******,********************* төгрөгийг буюу нийт 95,191,111 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

    

Хариуцагч М ХХК нь 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдөр №**************2 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр тохиролцсон 1 багц хувьцааны үнэ болох 5**************,*********************,********************* төгрөгийг нэхэмжлэгч Б.Ид 2*******2******* оны 9 дүгээр сарын *******1-ний өдөр түүний Худалдаа хөгжлийн банкин дахь 458*******24**************9 тоот дансанд шилжүүлсэн байна. Талууд 5**************,******* сая төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар маргахгүй хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан 2*******19 оны ногдол ашиг 11,111,111 төгрөг гаргуулах шаардагын тухайд:

Талууд 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдөр №**************2 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хувьцаа эзэмшигч Б.Иийн эзэмшлийн 1 багц хувьцааг худалдах худалдан авах гэрээ хийгдэж, төлбөрийг 2*******2******* оны 9 дүгээр сарын *******1-ний өдөр төлөгдөж дуусах хугацааны хооронд буюу 2*******2******* оны *******4 дүгээр сарын 18-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал худалдан *******1 дугаартай тогтоол гарч компанийн 2*******19 онд 49*******,634,27*******.4******* төгрөгийн  цэвэр ашигтай “хангалттай ажилласан” гэж дүгнэсэн байна. Мөн өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын *******3 дугаартай тогтоолоор “...1.2*******19 оны ашиг 49*******,634,27*******.4******* төгрөгөөс хувьцаа эзэмшигчдэд ашгийн 2******* хувиас ихгүйгээр ногдол ашиг хувиарилж, уг хувиарласан ногдол ашгийг 2*******2******* оны 1******* дугаар сарын *******1-нд ТУЗ бичгээр санал асуулга явуулан шийдвэрлэж хувиарлахыг үүрэг болгосугай” гэж шийдвэрлэсэн байна. Энэхүү компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд Б.И хувьцаа эзэмшигчийн хувиар саналын эрхтэйгээр хуралд оролцсон болох нь хариуцагч Монголт ХХК-иас гаргаж ирүүлсэн 2*******2******* оны *******4 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Уг хуралд нийт хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц 1************** хувь буюу нэр бүхий 11 хувьцаа эзэмшигч оролцсон гэж тэмдэглэсэн байна .

Улмаар дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолуудыг үндэслэн 2*******2******* оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монголт ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 12/14-*******1 дугаартай тогтоолоор хувьцаа эзэмшигчдэд 2*******19 оны ногдол ашигт 99,999,999 төгрөгийг хувиарлахаар шийдвэрлэжээ. Уг тогтоолын хавсралтаар нэр бүхий 9 хувьцаа эзэмшигч нарт дээрх хувиарлахаар шийдвэрлэсэн ногдол ашиг 99,999,999 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувиарлан нэг хувьцаа эзэмшигчид 11,111,111 төгрөгийг хувиарлан олгосон талаар талууд маргахгүй байна. Нэхэмжлэгч Б.И дээрх Монголт ХХК-ийн 2*******19 оны ногдол ашгаас өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй байна. Учир нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16-д “Хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрөөс ногдол ашиг төлөх өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлсэн бол ногдол ашиг авах эрх нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хувьцааны хуучин эзэмшигчид үлдэнэ.” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч Б.И нь 2*******19 оны ногдол ашгийг 11,111,111 төгрөг гэж шаардаж байх боловч 2*******2******* оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 12/14-*******1 дугаартай тогтоолоор хувьцаа эзэмшигчдэд 2*******19 оны ногдол ашигт 99,999,999 төгрөгийг хувиарлахаар шийдвэрлэсэн ба уг дүнд багтаан 1******* хүнд ногдол ашиг хувиарлахаар байжээ гэж үзвэл нэг хувьцаа эзэмшигчид 9,999,999 төгрөгийн ногдол ашгийг авах эрхтэй байна. Иймд энэ дүнгээр нэхэмжлэгч Б.Ид компанийн 2*******19 оны ногдол ашгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдөр №**************2 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу алдангид 55,5**************,********************* төгрөгийн шаардлагын тухайд:

Талуудын байгуулсан 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдөр №**************2 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4.5-д “Энэ зүйлийн 2.2-д заасан үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******.*******5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заажээ. Талууд гэрээний энэхүү тохиролцооны талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу худалдан авагч тал хувьцааны үнэ 5**************,*********************,********************* төгрөгийг 2*******2******* оны *******1-р сарын 21-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй учир энэ өдрөөс 2*******2******* оны *******9 дүгээр сарын *******1-ний өдөр хүртэл 222 хоног хугацаа хэтэрсэн тул нэг өдрийн алдангийг 25*******,********************* төгрөгөөр тооцон нийт 55,5**************,********************* төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5******* хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна. Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс *******.*******5 хувиар тооцон нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэж байна.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг эс зөвшөөрч “...гэрээний дагуу хувьцааны үнийг Б.Иийн дансанд шилжүүлж тооцоо хийхийг гүйцэтгэх захирал Д.Дд үүрэг болгож шийдвэрлэсэн боловч тогтоолд заасны дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй байсан тул 2*******2******* оны *******1 дүгээр сарын 27-ны өдөр ажлын 3 хоногт багтаан шилжүүлж, ТУЗ-д мэдэгдэх тухай албан даалгавар хүргүүлсэн боловч Д.Д ажлаа хүлээлгэн өгөлгүй хаяж явсны улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан...,...улмаар 2*******2******* оны 4 дүгээр сарын 2*******-ны өдөр ТУЗ-ийн тогтоолоор шинээр У.Солонгыг гүйцэтгэх захирлаар томилж, Д.Дыг үүрэгт ажлаас нь *******4 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж ажлаа хүлээлцэхийг даалгасан боловч хүлээлцээгүй..., ...банкин дээр захирлын гарын үсэг солихоор хүсэлт гаргахад улсын бүртгэлд бүртгэж өөрчлөлт оруулаагүй гээд татгалзсан..., ...УБЕГазарт гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандахад татгалзсан шийдвэр гарсан..., ...гүйцэтгэх захирал У.С захиргааны хэргийн шүүхэд УБЕГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж байж улсын бүртгэлд У.Солонгийг бүртгэх тухай шүүхийн шийдвэр 2*******2******* оны 9-р сарын 16-ны өдөр гарсан..., энэ үйл явдлаас болж хугацаа хэтрүүлсэн тул компанийн тухайд гэрээний үүргээ биелүүлээгүй гэм буруу байхгүй, энэ талаар нэхэмжлэгч ч өөрөө мэдэж байгаа учир алдангийг төлөхгүй...” гэж тайлбарлан татгалзаж байна.

 

Хариуцагчийн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан Монголт ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2*******2******* оны *******1 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай “Ногдол хувь худалдан авах төлбөр барагдуулах тухай” тогтоолд “...хувьцааны үнэ болох 5**************,*********************,********************* төгрөгийг хувьцаа эзэмшигч Б.Иийн ...тоот дансанд шилжүүлэхийг гүйцэтгэх захирал Д.Дд үүрэг болгосугай.” гэх баримт, 2*******2******* оны *******1 дүгээр сарын 27-ны өдрийн *******3 дугаартай гүйцэтгэх захирал Д.Дд хүргүүлсэн “...5**************,*********************,********************* төгрөгийг худалдах худалдан авах гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тул ажлын 3 хоногт багтаан шилжүүлэхийг даалгаж байна...” гэх албан даалгавар, 2*******2******* оны 4 дүгээр сарын 2*******-ны өдрийн ¼-2******* дугаартай Д.Дыг  2*******2******* оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоол, мэдэгдэл, 2*******2******* оны 5 дугаар сарын *******7-ны өдрийн 1/5-7б тоот ажлын байр хүлээн авах тухай тогтоол, 2*******2******* оны 5 дугаар сарын *******7-ны өдрийн 8 дугаартай  Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн гарын үсэг солих тухай албан бичиг, 2*******2******* оны *******5 дугаар сарын *******8-ны өдрийн  №9 дугаартай Д.Дд компанийн тамга тэмдэг хүлээлцэх тухай мэдэгдэл, 2*******2******* оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №*******8 дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлсэн Гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай албан бичиг, 2*******2******* оны 6 дугаар сарын 1*******-ны өдрийн УБЕГ-т гаргасан гомдол болон Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2*******2******* оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2*******2*******/*******594 дугаартай шүүхийн шийдвэр зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдөр №**************2 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нд заагдсан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай, гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс татгалзсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11.-д Компани ногдол ашгаа энэ хуулийн 46.1*******-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх бөгөөд үүнээс компанид учирсан хохирлыг тухайн компанийн гүйцэтгэх удирдлага нөхөн төлнө.” гэж заасан байна.

 

Мөн хариуцагч тал гэрээний хугацаагаа хэтрүүлсэн хугацаанд төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч Б.Ид төлбөр төлөгдөх хүртэл хугацаанд буюу 2*******2******* оны *******9 дүгээр сарын *******1-ний өдөр хүртэл хугацаанд хувьцаа эзэмшигчдэд олгох цалин урамшууллын 66*******,********************* төгрөгийг сар бүр тогтмол олгож байсан учир эдгээр нөхцөл байдлыг харгалзан алданги төлөхгүй гэх тайлбарыг гаргадаг бөгөөд дээрх хугацаанд сар бүр 66*******,********************* төгрөгийг авч байсан талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргадаггүй.

 

Иймд дээрх үндэслэлээс гадна гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 55,5**************,********************* төгрөгийн шаардлагыг 5******* хувиар тооцон багасгаж хариуцагчаас 27,75*******,********************* төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага буюу 2*******2******* оны ногдол ашиг 2*******,*********************,********************* төгрөг гаргуулах, 2*******2******* оны 9 дүгээр сарын *******1-ний өдрөөс 2*******21 оны 11 дүгээр сарын *******1-ний өдөр хүртэл 13 сарын хувьцаа эзэмшигчдэд сар бүр олгодог цалин, урамшуулал 8,58*******,********************* төгрөг нийт 66,611,111 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч энэхүү нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.4-т зааснаар компанийн хувьцааны шилжилтийг хийж дууссан өдрөөс өөрийн хувьцааны хувьд эдлэх эрх, хүлээх үүрэг дуусгавар болохоор тохиролцсон бөгөөд өнөөдрийг хүртэл миний хувьцааны шилжилтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, Монголт ХХК нь дүрэмдээ өөрчлөлт оруулаагүй учир би тус компанийн хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа учир 2*******2******* онд хувьцаа эзэмшигчдэд олгосон ногдол ашиг 2*******,*********************,********************* төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна. Мөн энэ хугацаанд хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх дуусгавар болоогүй тул хувьцаа эзэмшигч компанидаа ажилласан эсэхээс үл хамааран сар бүр олгодол 66*******,********************* төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч энэ шаардлагыг эс зөвшөөрч талуудын хооронд хувьцаа худалдах худалдан авах гэрээ 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдаж, 2*******2******* оны *******9 дүгээр сарын *******1-ний өдөр төлбөрийг шилжүүлсэн. Төлбөр гэрээнд заагдсан хугацаандаа төлөгдөөгүй, улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгүүлээгүй нь гэрээний талуудаас үл шалтгаалах нөхцөл байдлаас болсон тул 2*******2******* оны ногдол ашиг шаардах эрхгүй, Б.Ид гэрээний төлбөр 5**************,*********************,********************* төгрөгийг 2*******2******* оны *******9 дүгээр сарын *******1-ний өдөр төлөгдөх хүртэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй хариуцлагын хүрээнд компаниас сар бүр хувьцаа эзэмшигчдэд олгох цалин урамшууллын буюу менежерийн цалин 66*******,********************* төгрөгийг төлж байсан тул энэ хугацаанаас хойш төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

Талууд хэн аль нь 2*******2******* оны *******9 дүгээр сарын *******1-ний өдөр хүртэл хугацаанд компаниас сар бүр хувьцаа эзэмшигчдэд олгох цалин урамшууллын буюу менежерийн цалин 66*******,********************* төгрөгийг Б.Ид олгож байсан талаар маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Хэрэгт авагдсан Монголт ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2*******21 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн *******2 дугаартай тогтоолоор 2*******2******* оны цэвэр ашиг 943,774,182 төгрөгөөс 222,222,222 төгрөгийг ногдол ашигт хувиарлахаар шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг 2*******21 оны 5 дугаар сард багтаан олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоол гарч хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хувиарлахаас өмнө талуудын хооронд байгуулагдсан 2*******2******* оны *******1 дүгээр сарын 13-ны өдөр №**************2 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон, гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан байна.

Нэхэмжлэгч гэрээ хувьцааны эрх шилжсэн тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр дуусгавар болохоор гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан тул гэрээ дуусгавар болоогүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү нөхцөл нь талуудын хүсэл зоригоос үл хамааран бусад шалтгааны улмаас буюу Монголт ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандсан байхад Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэхээс татгалзсантай холбогдуулан шүүхэд маргаан үүссэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэгч дээрх хугацааны буюу 2*******2******* оны ногдол ашиг авах эрхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.-т “Компани эргүүлэн худалдаж авсан өөрийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй.” гэж заасны дагуу гэрээний төлбөрийг төлж, Б.Иийн 1 багц хувьцааг компани эргүүлэн авсан тул 2*******2******* оны ногдол ашиг хувиарлахгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн 2*******2******* оны ногдол ашиг 2*******,*********************,********************* төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн цалин урамшууллын буюу менежерийн цалинд нэхэмжилсэн 8,58*******,********************* төгрөгийг нэхэмжлэгч Б.И шаардах эрхгүй байна. Учир нь компанийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлж хасалт хийгдээгүй шалтгаан нь дээр дурдсан гүйцэтгэх удирдлагатай холбоотой бүртгэл хийгдээгүйн улмаас бүртгэгдэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалсан байх бөгөөд хувьцаа худалдах худалдан авах гэрээний төлбөр төлөгдөж дууссанаар түүний хувьцаа эзэмшигчийн эрх дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.И нь 2*******2*******, 2*******21 онд хувьцаа эзэмшигч хэвээр байсан гэж үзвэл компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ийн хуралд хувьцаа эзэмшигчийн хувиар саналын эрхтэйгээр оролцож, эрх үүргээ хэрэгжүүлэх боломж байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь түүнийг өөрийн эзэмшлийн багц хувьцааг компанидаа эргүүлэн худалдсан, гэрээнд заасны дагуу эрх үүрэг дуусгавар болсон болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Иийн цалин урамшууллын буюу менежерийн цалин 8,58*******,********************* төгрөг гаргуулах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 37,749,999 төгрөгийг хангаж, үлдэх 57,441,112 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  793,3************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 346,699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,  118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11, 46.16, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус удирдлага болгон Монголт ХХК-иас 37,749,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ид олгож, нэхэмжлэлийн үлдэх 57,441,112 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  793,3************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 346,699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                          

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.НЯМСҮРЭН