Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2017/02666

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр Дугаар 181/ШШ2017/02666 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Цэвэгсүрэн/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Уугантуяа/РД: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний .

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Цэвэгсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Цэвэгсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 сарын 18-ны өдөр иргэн Х.Уугантуяагийн хүсэлтээр Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, 6 дугаар хороонд байрлалтай Алтан ингүүмлэл инвест ХХК-ийн дэлгүүрийн байранд компанийн захирал Цэнд-Аюушийн дэргэд 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2016 оны 11 сарын 24-ний өдөр мөн 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр иргэн Х.Батцэцэгийн дэргэд тус тус харилцан тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулж 2 000 000/хоёр сая/ төгрөгийг бэлнээр өгсөн.

Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа өнгөрсөн боловч зээлдэгч нь зээлийн хүү 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл төлөөд үүнээс хойш зээлийн хүү үндсэн зээлийг төлөөгүй бөгөөд утсаар ярьж шаардахад зээлийг чинь төлөхгүй, чаддаг юм бол хуулийн байгууллага болон цагдаа, шүүхээрээ яваарай гээд зээлдэгч болон нөхөр хүүхэд нь утсаа авахгүй гэр бүлээрээ надаас зугтах утсаа авахгүй мөн хаах зэрэг үйлдлүүд гаргаж зээлээ төлөхөөс ноцтойгоор зайлсхийж байна.

Миний бие нь Х.Уугантуяагийн хаяг тодорхойгүй байсныг тодорхой болгож оллоо.

Эхлээд 1 000 000/нэг сая/ төгрөгийг өгсөн, дахиад 1 000 000/нэг сая/ төгрөгийг өгсөн.

Иймд зээлийн гэрээнд хүү тохиролцохоор тусгаагүй байгаа тул үндсэн зээл 2 000 000 төгрөгийг Х.Уугантуяагаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү . гэв.

 

Нэхэмжлэгч Э.Цэвэгсүрэнгийн өмгөөлөгч А.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч талууд гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан гэрээ гэж үзэхгүй боловч энэ гэрээ нь үр дагавар үүсгэнэ. Хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. гэв.

 

Хариуцагч Х.Уугантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Уугантуяа миний бие эхлээд 2016 оны 10 сарын үед нэхэмжлэгчээс 1 000 000 төгрөг зээлсэн боловч нэхэмжлэгч нь надад 800 000 төгрөг бэлнээр өгсөн. Дараагийн удаа бэлнээр 700 000 төгрөгийг мөн эхний 3 сарын хүү суутгалаа гэж хэлээд өгсөн.

Ингээд нийт 1 500 000 төгрөг авсан. Миний бие авсан мөнгөнөөсөө 400 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо миний бие үлдсэн мөнгөө төлнө. 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Хариуцагч Х.Уугантуяагийн өмгөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгө өгөхдөө шууд хүү суутгаад явцан байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг хангаагүй гэрээ байгуулсан. 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг авсан гэдгээ зөвшөөрч байгаа, 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэлсэн. Иймд үлдсэн мөнгийг төлнө, авсан мөнгийг төлнө. 1 100 000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг зөвшөөрнө. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

:

 

Нэхэмжлэгч Э.Цэвэгсүрэн нь хариуцагч Х.Уугантуяад холбогдуулан нийт 2 000 000/хоёр сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Х.Уугантуяа нь 2 000 000/хоёр сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа нь хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн оролцуулалгүй хийж өгнө үү гэх тайлбар гаргаж байх ба хариуцагч Х.Уугантуяа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Уугантуяагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 800 000/найман зуун мянга/ төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 700 000/долоон зуун мянга/ төгрөгийг хариуцагчид өгсөн гэх тайлбар, хариуцагчийн уг мөнгийг авсан гэх тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хугацаагүйгээр шижлүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000/нэг сая/ төгрөгийг 10/арав/ хувийн хүүтэй, 2/хоёр/ сарын хугацаатай, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 000 000/нэг сая/ төгрөгийг 10/арав/ хувийн хүүтэй, 3/гурав/ сарын хугацаатай шилжүүлсэн гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байх ба хариуцагч нь хүү тогтоосон гэрээ хийгээгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т .... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчид зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул нэхэмжлэгчийн хүү тогтоосон гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 800 000/найман зуун мянга/ төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 700 000/долоон зуун мянга/ төгрөгийг, нийт 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагчид хугацаагүй шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчийн хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжтэй байх тул зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх .... зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан зээлийн төлбөрт 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлсөн гэх тайлбар гаргаж байх ба нэхэмжлэгч нь хариуцагч 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлсөн талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн төлбөрт 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1 100 000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 900 000/есөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Уугантуяагаас 1 100 000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Цэвэгсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 900 000/есөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

И 115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Уугантуяагаас 1 100 000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Цэвэгсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 900 000/есөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    56 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 60.1, эмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Э.Цэвэгсүрэнгийн ид урьдчилан төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Уугантуяагаас ид 30950 ан нэхэмжлэгч Э.Цэвэгсүрэнд олгосугай.

 

3.    118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Уугантуяа энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ