Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2020/00196

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт байрлах, ******* регистрийн дугаартай, *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, *******регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******т холбогдох,

Хууль бус эзэмшлээс *******-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай автобусыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урантогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Тус компанийн жолоочоор ажиллаж байсан Д.******* нь компанийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Hyundai universe маркийн автобусыг өмчлөгчийн буюу компанийн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр авч яван өөрийн эзэмшилдээ байлгаж, тус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож, хууль бус зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэн ашиг олж байна. Д.*******ын энэхүү хууль бус үйлдлийн талаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авахаас татгалзаж, Иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу мэдэгдэл ирүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасны дагуу иргэн Д.*******ын хууль бус эзэмшлээс *******омпанийн өмчлөлийн ******* улсын дугаартай Hyundai universe маркnaн автобусыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус эзэмшлээс автобус гаргуулж өгнө үү гэсэн шаардлага байгаа. Компаний эзэмшлийн автобусаар зорчигч тээвэрлэж хууль бусаар ашиг олж байна. Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 мөн хуулийн 106 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу иргэн *******ын хууль бус эзэмшлээс *******-ний 8088 БНХ улсын дугаартай hyundai universe маркийн автобусыг чөлөөлүүлж хууль бус эзэмшлээс компанид гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурьдсан Hyundai universe маркийн 80-88 БНХ улсын дугаартай автобусыг миний бие 2017 оны 05 дугаар сард Голомт банкнаас зээлийн гэрээ байгуулан 63.000.000 төгрөгийн зээл авч худалдаж авсан. Зээлийг бүрэн төлж дуусаагүй байгаа. Баянхонгор Тээвэрчин ХХК нь миний хөдөлмөрлөх эрхэнд халдаж өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй байгаа. Одоо миний хөлс хүчээр авсан автобусыг авч намайг хохироосон дээрээ улам хохироохоор завдаж байна. Хэрэв тус компани шүүхийн шийдвэрийг дагаж намайг ажилд эгүүлэн оруулвал гэрээний дагуу шийдвэрлэж болох бөгөөд өнөөдрийн байдлаар Баянхонгор Тээвэрчин ХХК надтай хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг шийдвэрлэхийн тулд жинхэнэ эзэмшигч хэн бэ гэдгийг ярих ёстой. *******ын хувьд өмчлөгч нь яах аргагүй мөн байна. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны дансаар дамжуулж 48.000.000 төгрөгөөр Бүгд Найрамдах Солонгос улсаас hyundai universe маркийн машин анхнаасаа *******-ний эд хөрөнгө байж байгаад *******т шилжсэн асуудал огт байхгүй. Энэ автобусыг өөрийн олсон орлогоор 2017 оны 02 дугаар сард оруулж ирсэн байгаа. Улсын бүртгэлд бүртгэхдээ хууль зүйн сайдын тушаалаар бүртгэгдсэн загвараар зөвхөн тээврийн хэрэгсэл бүртгэнэ гэсэн бүртгэлийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Д.*******ын нэр дээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл байгаа. Баянхонгор Тээвэрчин ХХК-ний нэр дээр яагаад шилжсэн бэ гэхээр уг компани 2005 онд байгуулагдаад хоршооны хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан. 2018 онд  компани болсон. Компанид яаж нэгддэг вэ гэхээр өөрийн хөрөнгөөр нэгддэг. Энэ журмаар *******-ний нэр дээр шилжиж явж байгаа. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмч тухайн өмчлөгчийн өмчлөлд шилжсэн тохиолдолд жинхэнэ өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүснэ гэсэн байгаа. Хэргийн материалд хавсаргасан дүрмээр энэ эд хөрөнгийг яг тэгж зарцуулна гэж нэг ч удаа зохицуулагдаагүй. 8088 БНХ Hyundai universe автобус нь *******ын эзэмшлийн эд хөрөнгө мөн юм гэсэн тодорхойлолт хэрэгт байгаа. ******* энэ компанид орсноор хөдөлмөрийн гэрээ байгуулж энэ компани нэрэн дээр тээврийн үйлчилгээ явуулж байсан. Иргэний хуульд зааснаар эхлээд энэ хэний өмч вэ гэдгийг тодорхойлсны дараа хууль бус  өмчлөл байна уу? Өөрийнх нь өмчлөл байна уу гэдгийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг дэлгэцээр харуулж нэгбүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор Тээвэрчин ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан *******-ийн өмчлөлийн, 80-88 БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн автобусыг Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.******* нь өөрийн өмчлөлийн автобус үндэслэлээр эзэмшил хууль ёсны гэж татгалзжээ.

Нэхэмжлэгч Баянхонгор Тээвэрчин ХХК нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа ...өмчлөл компаний нэр дээр байгаа үндэслэлээр автобусыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх...гэж тайлбарлаж өмчлөлийн талаар маргах эрх нь хариуцагч талд нээлттэй байсан, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж тайлбарлаж, хариуцагч тал ...өмчлөлийн асуудал маргаангүй байж хууль бус эзэмшлийн талаар ярих нь зүйтэй...гэсэн байр суурьтай мэтгэлцэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч эзэмшилдээ байгаа автобусаар хууль бусаар зорчигч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцох, замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэргээр зөрчил гаргаж байгаа нь компанийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн зөрчлийн улмаас компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл үр дагавар үүсгэж байгаа учир эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагатай гэжээ.

Дээрхи үйл баримт нь хэрэгт авагдсан торгуулийн мэдээллийн хуудсууд, Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/776 дугаар ...80-88БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зорчигч тээврийн бүртгэлийн системээс түр хасалт хийж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хязгаарласан. Гэтэл тус тээврийн хэрэгсэл...чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэхдээ 43 зорчигчтой зорчих тасалбаргүй, замын хуудасгүй, байршил тогтоох төхөөрөмж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан. Дээрхи зөрчлийг удаа дараа гаргавал танай байгууллагатай байгуулсан гэрээг цуцлах арга хэмжээ авахыг анхааруулж байна гэсэн албан бичиг, хамгийн сүүлд Ховд аймаг руу зорчигч тээвэрлэсэн гэх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тус тус нотлогдож байна.

Шүүх зохигчдын хооронд маргаж буй маргаантай харилцааг зөв тодорхойлж, хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөлийн харилцааны талаар маргахаас илүүтэй зөвхөн...хууль бус тээвэрлэлт хийхгүй байх, түүнээс үүдэн гарах үр дагавартай холбоотой...үндэслэлээр , нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

Харин хариуцагчийн зүгээс энэ маргааныг шийдвэрлэхээс өмнө өөр маргаан буюу *******гийн *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор Тээвэрчин ХХК-д холбогдох сахилгын арга хэмжээ авсан тогтоолууд, тушаалуудыг хүчингүй болгуулж,тус компанийн хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, шүүхэд хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангажээ.

Гэвч тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 131/ШЗ2019/02458 дугаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг, тухайн шатны шүүх гомдлын дагуу хянан хэлэлцээд ...автобусны өмчлөлийн асуудлыг зохигч хөдөлмөрийн гэрээнд тусгаж зохицуулсан эсэх нь тодорхойгүй..., нотлох баримт хэрэгт авагдаагүй үнэдэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх хүсэлтийг шүүх хуралдаанд дахин гаргасан бөгөөд шүүх урьд шийдвэрлэсэн шүүхийн тогтоолын үндэслэл арилаагүй шалтгаанаар хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг нь 80-88БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Д.*******ын өмчлөлийн хөрөнгө гэж маргаж, хэрэгт дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгслийн өмчлөлт, шилжилт хөдөлгөөний талаархи баримтыг шүүхийн журмаар хүсэлт гарган бүрдүүлүүлжээ.

Уг баримтуудаар уг тээврийн хэрэгслийн өмчлөл хариуцагч Д.*******т 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эхэлж, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өмчлөл дууссан бүртгэлтэй, харин одоо тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч нь ******* болон тээврийн хэрэгслийн лавлагаанд эзэмшигчийн мэдээлэлд ******* байгаа болох нь тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Д.*******ын эзэмшлээс *******омпанийн өмчлөлийн 80-88 БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн автобусыг чөлөөлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчийн өмчлөлийн асуудалд гол ач холбогдол өгөхгүй, зөвхөн эзэмшил чөлөөлүүлж компанийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч, цаашид хариуцагчид тус автобусны өмчлөл хэрхэн шилжсэн, хууль буюу гэрээнд нийцэж байгаа талаар маргах эрхийг нээлттэй үлдээх нь түүний эрх, ашигт нийцэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.3-т тус тус заасныг баримтлан 80-88 БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн автобусыг Д.*******ын эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч Д.*******аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг бөгөөд уг үүргээ биелүүлээгүй бол гомдол гаргах хугацааг хуульд заасны дагуу тоолоход саад болохгүй мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Н.ГАНТУЯА