Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2018/01045

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2018/01045

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00747/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... хот, ...... дүүрэг, ..... дугаар хороо,..... дүгээр улирлын цэцэрлэг, ..... дугаар байр ... тоотод оршин суух Б овогт С Ш /утас ........../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... аймгийн ......... сумын ....... дүгээр баг, ..........дугаар хороолол, ........ байрны ....... тоотод оршин суух Б овогт Д-ын О /утас............./-д холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, "Л" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.Ш нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр .......... аймгийн ........ сумын ..... дүгээр баг, .... дугаар хороолол, ...... байрны 66 тоот, 59,84 мкв талбаатай 62,832,000 /жаран хоёр сая найман зуун гучин хоёр мянган/ төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг ......... ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулан 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн Ү....... дугаарт бүртгүүлэн ........... тоот өмчлөх эрхийн гэрчилгээ аван өмчлөх эрхээ баталгаажуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууц маань хоосон эзэнгүй байхад хариуцагч болох Д.О нь хууль бусаар бусдын өмчлөлийн эд хөрөнгөд халдан орон сууцанд маань нүүн орж амьдарч байгаа бөгөөд удаа дараа энэ тухай мэдэгдэж орон сууцны бичиг баримтаа үзүүлэхэд хуурамч бичиг баримт байна хэмээн хүлээн авахгүй орон сууцыг маань чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцыг чөлөөлүүлж албадан нүүлгэн гаргах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.О би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ........... ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулан ........сумын ..... дүгээр баг, ..... дугаар хороолол, ........ байрны .... тоот, 2 өрөө орон сууцыг 74,750,000 /далан дөрвөн сая долоон зуун тавин мянган/ төгрөгөөр худалдан авахаар болсон юм. Эхний ээлжинд захиалгын гэрээ байгуулахдаа 1,200,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Захиалгын гэрээнд тусгасны дагуу тус компанид сар бүр 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг төлдөг.

Анх гэрээ байгуулахад тус байр нь ямар ч гэрэл цахилгаангүй, жорлон ванн, угаалтуур суулгаагүй, обой наагаагүй, шалгүй, бүхэлдээ хоосон дотоод засал чимэглэл юу ч хийгдээгүй байр байсан тул дээрх зүйлийг байранд орохоосоо өмнө бүгдийг хийж гүйцэтгэн 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр нүүж орсон.

Энэ бүх засвар, үйлчилгээ, тоног төөхөрөмжинд нийт 5,200,000 /таван сая хоёр зуун мянган/ төгрөг зарцуулсан.

Бидний зүгээс тус байранд дур зоргоороо, хаалга үүдийг нь эвдэж орсон зүйл байхгүй, зохих журмын дагуу компанитай гэрээ байгуулан орсон.

Тухайн үед .............. ХХК-ийн менежер Г.О гэрээ байгуулсан ба Г.О нь бидний орох байрыг зааж өгч, түлхүүрийг нь гардуулан өгсөн ба дотоод заслын ажилд зарцуулсан мөнгийг байрны нийт үнийн дүнгээс хасаж тооцохоор байгуулсан гэрээнд тусгагдсан байгаа.

Бид хууль ёсны дагуу гэрээ байгуулж тус байранд орсон, байранд хийвэл зохих бүх засвар үйлчилгээг хийн амьдарч байгаа тул иргэн С.Ш-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ........ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

............ ХХК нь .......... аймаг, ......... сум, ......... багт ........ айлын орон сууцны зориулалттай барилгыг 50 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлэхээр 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагад хандан ЭХӨЭТХ-той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.13-д заасан нотлох баримтын бүрдлийг ханган бүртгүүлсэн нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул Эрхийн улсын бүртгэлийн ...........дугаарт бүртгэж .......... тоот гэрчилгээ бичиж олгож өмчлөх эрхийг баталгаажуулсан.

Уг барилгыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр .......... дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ........ оны 12 дугаар сарын 07-ны ....... дүгээр тогтоолоор ............ХХК-ийн барьсан 144 айлын нийтийн орон сууц 2 блок байрыг .......... аймаг .......... сум .... дүгээр баг .... дугаар хороолол .......... байр гэж хаягжилт олгосныг үндэслэн тус компани нь дахин манай байгууллагад 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг гарган уг барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй болгуулахаар бүртгэлд өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй.

............ХХК, иргэн С.Ш нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах 98 тоот гэрээтэй иргэн С.Ш нь .......... аймаг .......... сум .... дүгээр баг ..... дугаар хороолол...0 а байр ..... тоот 59,84 мкв талбайтай 2 өрөө байрны өмчлөх эрхээ баталгаажуулахаар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг гарган хандсан нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нотлох баримтыг хангасан тул Эрхийн улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэж, .......... тоот гэрчилгээг олгож өмчлөх эрхийг баталгаажуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Тухайн компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 3 дугаар хавсралтанд зааснаар Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт-ын 11 дүгээрт иргэн С.Ш-н нэр бичигдсэн. Харин иргэн Д.О ........ ХХК-ийн хооронд байгуулагдсан захиалгын гэрээ нь манай байгууллагад өнөөдрийг хүртэл ирээгүй.

Иргэн ЭХӨЭТХ-той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.1.9-т мэдүүлэгт дурьдсан, энэ хуулийн 3-р зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчингүй байгаа бол гэж заасны дагуу нөхөн бүртгэх боломжгүй болно... гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...........ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...дээрх орон сууц нь ........ ХХК-ийн өмч. ............. ХХК нь тухайн орон сууцыг худалдах худалдан авах гэрээг Д.О-ай хийж, Д.О- байранд оруулсан. С.Ш-т олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон учир С.Ш орон сууцны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Д.О-гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг, .......... ХХК нь хариуцагчийн татгалзлыг тус тус дэмжиж оролцсон болно.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч С.Ш нь .......... ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах ........ аймгийн . сумы..........н .... дүгээр баг..... дугаар хорооллын нутаг дэвсгэрт ......... нэртэй .........айлын орон сууцнаас 62,832,000 төгрөгийн үнэтэй А блокны . дугаар орцны ... давхарын .... тоот 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг захиалж үнийг төлөхөөр тохиролцож, талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ..... дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ гэх нэртэй гэрээг бичгээр байгуулжээ.

 

Нэхэмжлэгч С.Ш нь гэрээнд заасны дагуу ..............ХХК-д орон сууцны үнэ 62,832,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн бөгөөд ............. ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Х-т 2016 оны12 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай гэрээг үндэслэн .............. аймгийн .......... сумын ..... дүгээр баг .... дугаар хороолол .....байрны .... тоотод байрлалтай, улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэгдсэн, 59,84 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинэ өмчлөгч С.Ш-ын өмчлөлд шилжиж 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........... дугаартай гэрчилгээ олгогджээ.

 

........... ХХК-ийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн агуулгаас үзэхэд С.Ш нь орон сууцны төлбөрөө бүрэн барагдуулсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг зөвшөөрсөн байна. Ласти интернэшнл ХХК, С.Ш нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Эдгээрээс дүгнэвэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар өмнөх өмчлөгч .......... ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болж, өмчлөх эрх шинэ өмчлөгч С.Шт үүсчээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ............... ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хууль ёсны дагуу гэрээ байгуулж, ........ сумын .............. тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авсан... гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба 2017 оны 12 дугаар 29-ний өдөр тухайн орон сууц нь С.Шын өмчлөлд шилжсэн, ............ ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болсон байжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ............ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь ...С.Шт олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ хууль бус гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хууль ёсоор маргаан бүхий орон сууцыг хариуцагч тал эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Д.Огийн эзэмшил нь хууль бус байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Иймд ..................... 66 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэгдсэн, 59,84 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.О болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч С.Шт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасыг баримтлан .............. тоотод байрлалтай, улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэгдсэн, 59,84 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.О болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч С.Ш-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Шт олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА