Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 124/ШШ/2022/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, Рашаант 2-36 айлын 33 тоотод байрлах “Г” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Захиалагч Ховд аймгийн Засаг дарга болон орлогч дарга Т.Ж нарт холбогдуулан гаргасан

 

Гуравдагч этгээд: Ховд аймгийн Жаргалант суманд байрлах “Э Ш” ХХК

 

“СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажлын  тендер шалгаруулалтад “Э Ш” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаартай дүгнэлт, 03 дугаартай зөвлөмжийг тус тус  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн дүгнэлтийг  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Э Ш” ХХК-ийн захиалагчтай 2022 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгуулах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагч  Үнэлгээний хорооны гишүүн нарийн бичиг Х.Д,  хариуцагч  Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээд “Э Ш” ХХК-ийн захирал Б.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Оюунчимэг нар биечлэн, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.Д, гишүүн С.М нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь тус шүүхэд “СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын тендер шалгаруулалтад “Э Ш” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаартай дүгнэлт, 03 дугаартай зөвлөмжийг тус тус  хүчингүй болгуулах,  Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн дүгнэлтийг  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Э Ш” ХХК-ийн 2022 оны 04 сарын 04-ний өдөр захиалагчтай байгуулсан СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах,Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

2. СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны   2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тендер үнэлэх хуралдааны  01 тоот тэмдэглэлээр  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Э Ш” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, “Г” ХХК-д шалгараагүй мэдэгдэл, хуулийн үндэслэлийг албан тоотоор хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.

3. Үнэлгээний хорооны “Гэрээ байгуулах эрх олгох” тухай 02 дугаартай дүгнэлт, 03 дугаартай зөвлөмж хоёр нь яг ижил утга агуулгатай гарсан байх ба уг дүгнэлт болон зөвлөмжөөр Улсын хөрөнгө оруулалтаар санхүүжих Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад “Э Ш” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж уг оролцогчтой 15 758 520 262 /арван таван тэрбум долоон зуун тавин найман сая таван зуун хорин мянга хоёр зуун жаран хоёр төгрөг/-өөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэр,мөн “Г” ХХК-иас ирүүлсэн тендер ТШЗ-ын 17.6.4,17.6.1, 17.6.2-т заасан шаардлагуудыг хангаагүй байгааг дурдаж, шалгараагүй тухай мэдэгдлийг тус тус  захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанаас гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг “Э Ш” ХХК-д 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 84 дугаартай албан тоотоор, шалгараагүй мэдэгдлийг “Г” ХХК-д 85 дугаартай албан тоот бичгээр тус тус хүргүүлжээ.

4. Нэхэмжлэгч “Г” ХХК тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн  шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамнаас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/1552 тоот албан бичгээр “Захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөдлийн хүснэгт ТШЗ 17.6.2-т “Дээрх инженер , техникийн ажитнууд 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх” гэсэн шаардлагыг  “Э Ш” ХХК хангаж байгааг хянах үзэх”-ийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн хариу өгсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үндэслэлээр 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн байна.

5. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Ховд аймгийн орон нутгийн өмчийн газар,  худалдан авах ажиллагааны албанаас Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендер зарласан ба манай "Г" ХХК нь уг тендерийн ТОӨЗ-д заасан тендерийн баримт бүрдүүлж уг тендерт оролцсон. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тендер нээж, үнэлгээний хороо хуралдаж тус тендерт “Э Ш” ХХК-ийг шалгаруулсан ба манай компанид шалгараагүй талаар Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 сарын 02-ны өдрийн 85 дугаар албан бичгээр бидэнд мэдэгдсэн.

Манай компанийн зүгээс тус тендерт "Э Ш" ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/1552 дугаар албан бичгээр "...захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШ317.6.2-Т "дээрх инженер техникийн ажилтнууд 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх" гэсэн шаардлагыг "Э Ш" ХХК хангаж байгаа эсэхийг хянан үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг үндэслэн мэдэгдье гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3-д "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэрийг гаргана, 55.3.3-д "зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж заасан.Өөрөөр хэлбэл Сангийн яам нь тендерийн үнэлгээний хороог "Э Ш" ХХК-ийн дээрх зөрчлийг хянаж дахин үнэлэхийг шаардах эрхтэй байна.

Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж  Сангийн яамны ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэж ажлын хэсгийн дүгнэлтийг хэвээр үлдээх чиглэлийг ажлын хэсгийн гишүүдийн 100 хувийн саналыг дэмжив" гэж шийдвэрлэсэн байна.

Бид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2022 оны 4 сарын 01-ний өдөр гомдол гаргасан боловч одоо болтол гомдлын хариу өгөөгүй байна.

Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар албан бичгээр манай компанийг шалгараагүй талаар мэдэгдэл ирүүлсэн ба Сангийн яаманд гаргасан гомдлын хариу ирээгүй байхад "Э Ш" ХХК-тай захиалагч аймгийн Засаг даргын орлогч Т.Ж уг тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Гэхдээ хэзээний ямар дугаартай гэрээ байгуулсан нь тодорхойгүй, энэ талаар бид мэдэх боломжгүй тул шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2. Тендерийн үнэлгээний хороо нь манай компанийн тендерийг шалгаруулаагүй үндэслэлдээ "Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ Сүхбаатар сум/ ажлын тендер болон Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын тасгийн барилгын тендерийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл ирүүлээгүй нь дуусаагүй ажилтай гэж харагдаж байна, барилгын засвар, чимэглэл, интерьер, орчны тохижилтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж цахим системд харагдаж байна, холбоо дохиоллын инженерийн 2021 оны НДШ төлөгдөөгүй" гэжээ.

2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Олон угсаатны театрын барилга /Ховд Жаргалант сум/-ын ажлын СОЯ/202212014 дугаартай тендер үнэлсэн ба тухайн үед манай компани Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын тасгийн барилгын тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байсан. Мөн /Сэлэнгэ Сүхбаатар сум/ажлын тендерт “Харганы ус” ХХК-ийн түншлэгчээр оролцсон ба уг ажлын тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг толгой компани болох “Харганы ус” ХХК гэрээ байгуулсан.

Манай компани 2022 оны 2 дугаар сард буюу тендер үнэлэхээс өмнө барилгын засвар, чимэглэл, интерьер, орчны тохижилтын тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилийн хугацаатай сунгуулсан байсан. Түүнчлэн манай компанийн холбоо дохиоллын инженерийн 2021 оны нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн байхад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр манай компанийн тендерийг шалгаруулаагүй нь хууль бус юм.

3. Уг тендерт шалгарсан "Э Ш" ХХК нь ТОӨЗ-ны 17.6-д заасан "2020, 2021 аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төрлийн барилга угсралтын ажлын туршлагатай үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх" гэх шаардлагыг хангахгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл 2020, 2021 онуудад аль нэгэнд нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувь буюу 4.800.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байхыг шаардсан ба “Э Ш” ХХК нь 4.800.000.000 төгрөгийн ажил гүйцэтгээгүй, хэрвээ гүйцэтгэсэн бол энэ нь тус компанийн татварын тайлантай нийцэж байх ёстой юм

“Э Ш” ХХК нь тендерийг үнэлэх үед буюу 2022 оны 3 дугаар сарын 02- ны өдөр гэхэд татварын өр төлбөртэй, мөн тус компанийн санал болгосон 6 инженер нь ТОӨЗ-ны 17.6.2-т заасан "дээрх инженер техникийн ажилтнууд 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 онд бүрэн төлсөн төлөлтийн НД-6 маягтын дагуу ирүүлэх гэх шаардлагыг хангахгүй байгаа юм."Э Ш" ХХК-ийн санал болгосон инженер Д.С нь Ховд дулааны станц ТӨХК-ны сантехникийн инженер ажилтай хэрнээ “Э Ш” ХХК- ийн үндсэн ажилтан мэтээр тендерийн баримт бүрдүүлсэн нь хууль бус байна. Иймд Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдэл, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерт "Э Ш" ХХК-нийг шалгаруулсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07- ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 3 дугаар 24-ний өдрийн шийдвэр, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 145 дугаар мэдэгдэл, “Э Ш" ХХК-ийн захиалагчтай /Орлогч дарга Т.Ж/ байгуулсан Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг зэргийг тус тус хүчингүй болгож, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “Захиргааны актуудыг хүчингүй болгуулах, гэрээ хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг анх гаргасан. 2022 оны 06 дугаар сарын 07-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан. Энэ тодруулсан шаардлагаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж хуулийн заалтад нийцүүлж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Мөн  нэг шаардлагыг “Захиалагчид “Г” ХХК-тай Жаргалант сумын Олон угсаатны театрын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” гэж өөрчилсөн. Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл нь: Үнэлгээний хороо үнэлгээгээ хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Мөн үнэлгээний хорооны ажиллах журмыг зөрчсөн. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуур шаардлагуудыг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Энэ нь өгөгдлийн хүснэгтийн 16.1-т заасан Нийгмийн даатгал, татварын төлбөрийг ирүүлэх  шаардлагагүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана гэсэн. Уг мэдээллийн сангаас шалгахад “Э Ш” ХХК нь 2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлангаа хуурамчаар ирүүлсэн нь тендерийн баримт бичиг болон цахим мэдээллийн сангаас авсан тодорхойлолтоор тус тус нотлогдож байна. Үүнийг тендерийн үнэлгээний хороо анзааралгүй үнэлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2020, 2021 оны борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн хэмжээний 30 хувиас багагүй байна. НӨАТ-ийн тайлан, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын тайлан хоорондоо 9 тэрбум төгрөгийн зөрүүтэй байна. Эдгээр хуурамч бичиг баримтыг ирүүлчихсэн байхад нягтлан шалгаагүй үнэлгээний хороо шалгах үүргээ биелүүлэхгүй давуу байдал бий олгосон. Ажил гүйцэтгэх шаардлагатай ажиллах хүчний хүний нөөцийн мэдээлэл дээр зөвлөх инженер нь сантехникийн инженер байхыг шаардсан. Барилгын инженер, талбайн инженерүүд нь мэргэшсэн инженер байхыг шаардсан. Гэтэл эдгээр 4 хүмүүс дотор хоёр нь төрийн албан хаагч байсан. Нэг нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан тэтгэвэртээ гарсан хүн байсан. Энэ нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын тухай хуулиас урьдчилан сэргийлэх тухай хуульд урьд нь хяналт тавьж байсан байгууллагадаа 2-иос доошгүй жилийн дотор ажиллахыг хориглох заалттай. Гэтэл Ч, М гэдэг хоёр хүнийг ажиллуулсан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байгаад Ч 2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр төрийн албанаас чөлөөлөгдсөн. М 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр чөлөөлөгдсөн болохыг Ховд аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна. Хуулиар хориглосон хүмүүсийн мэдээллийг ирүүлсэн байхад үүнийг зөв байна гэж үзэж шалгаруулсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн. С гэдэг хүнийг сантехникийн  инженерээр ажиллуулахаар, А гэдэг хүнийг холбоо дохиоллын инженерээр ажиллуулахаар ирүүлсэн. С нь Ховд аймгийн дулааны станц төрийн өмчит компанийн шугамын инженер хүн юм. Гэтэл төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч давхар ажил эрхлэхийг хориглосон заалттай. А нь мөн төрийн өмчит компанид кабель шугамын инженерээр ажилладаг. Энэ хүмүүс нь Э Ш компани техникийн тодорхойлолтыг боловсруулж өгсөн хүмүүс эргээд ашиг сонирхлын тухай хуулиараа эргээд ажиллах боломжгүй. Гэтэл энэ 4 хүнийг барилгын гол ажиллах хүний нөөцийн ажилтнуудаар оруулсан байна. Давхардуулж  оруулсан байхад Э Ш компанийг  шалгаруулсан нь үндэслэлгүй. Ажлын зургийг төсвийн дагуу тооцож эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулан ирүүлнэ гэж 17.6.5 дээр тодорхой  зааж өгсөн. Гэтэл үнэлгээний хороо 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Үнэлгээний хорооны Дэлгэрсайхан даргын өгсөн тайлбарт нарийн бичгийн дарга Х.М гэдэг хүн нь 800 сандлын тендерийг өөрийнхөө эрхээр орж тодотгол болгож өөрчилсөн гэж хэлдэг. “Г” ХХК-ийг сандлын төсвөө тооцож ирүүлээгүй гэдэг шалтгаанаар хассан байна. Хассан шалтгаанаа мэдэгдэлдээ дурдаагүй боловч үнэлгээний хорооны гишүүдийн тэмдэглэлдээ тусгасан байна. Сандлын төсвийн тооцоог яаж тооцож ирүүлдэг бэ гэхээр барилгын тухай хуулиар барилгын тоног төхөөрөмж гэж үзвэл барилгын ажлын нэг хэсэг болдог. Сандлыг тооцохдоо эрх бүхий байгууллагаар зураг төслийг нь зохиолгоод, эрх бүхий төсөвчнөөр төсвийг нь батлуулаад  төсвөө шинжээчээр дүгнүүлээд холбогдох яамнаас виз аваад, засгийн газраар батлагддаг хуулийн хүрээнд явах ёстой ажил юм. Төсөв нь төсөвт суугдаж ирдэг. Төсөвт суугдаж ирсэн ажлын тоо хэмжээ нь тусгагдаагүй ийм саналыг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь өөрийн эрхээрээ орж тодотгол хийдэг эрх хэмжээ байхгүй. Гэтэл энэ сандлыг төсөвтөө суулгаж ирүүлээгүй байна гэсэн үндэслэлээр шалгаруулаагүй хууль бус ажиллагаа гэж үзэж байна. “Э Ш” ХХК нь төсөвтөө зураг төслийн үнэ 133.570.000 төгрөгийг нэмж тооцож ирүүлнэ гэж заасан. Э Ш компани нь энэ төсвөө нэмэхгүйгээр бодчихсон. Төсөвт өртгийн нэгдсэн товчоо гэдгийг зураад энэ нь эрх бүхий төсөвчнөөр хийлгэх ёстой байдаг. Эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулах шаардлагыг хангаагүй. Нийт төсөвт өртөг гэсэн баганыг бодоод үзэхээр 14.896.906.670 төгрөг гарч ирсэн. Гэтэл энэ 133.570.000 төгрөг нь зураг төсөв геологи  хайгуулын үнэ гээд бичигдчихсэн.  Үүнийг хамгийн хойт талын баганад суулгаж нэмэгдүүлээгүй байна. 15.758.262.000 төгрөгөөр шалгарсан байна гээд үзчихсэн. Ингэж буруу тооцсон байна. Нийт төсөвт өртгийн баганы нэмэгдэл доод дүн хоёр нь таарч байх ёстой.  Дүн хэсгийн нэгтгээд бодохоор 15.145.149.712 төгрөг болж байна. 12 ажлын дүнгүүдийг нэмэхээр өөр дүн гарч ирж байна. Дээр 861.613.588   төгрөг нэмэгдэж байна.  Зөрүү нь 248.243.038 төгрөг гарч ирж байна. 16.008.763.300 төгрөг энэ нь хамгийн бага үнийн саналтай гэсэн шаардлагыг хангахгүй болж байна. Үүнийг нягталж үзээгүй байна. Буруу тооцсон, төсөвт өртгөө тусгаагүй, эрх бүхий мэргэжлийн төсөвчнөөр хийлгэх ёстой энэ төсвөө хийлгээгүй. Тоног төхөөрөмжийнхөө үнийг буруу бодсон зэрэг алдаанууд байна. Эдгээр алдаанууд нь татгалзах үндэслэл болж байхад татгалзахгүй “Э Ш” ХХК-ийг шалгаруулж “Г” ХХК-нас татгалзсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Дээрх нөхцөлүүдээс үзэхэд Үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус байна. Ийм учраас хүчингүй болгуулах ерөнхий шаардлагыг гаргасан. Худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 85 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэлгээний хорооны шийдвэр нь бүхэлдээ хууль бус гэж үзэж байгаа учраас үүнийг дагаж гарсан худалдан авах ажиллагааны 85 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү  гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.“Э Ш” ХХК-ийг шалгаруулсан 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Ховд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан А/106 тоот ажлын хэсгийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерийн үнэлгээний хорооны гишүүд мэргэшсэн байхыг шаарддаг. Захиалагчийн шийдвэрээр худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг томилдог. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд нь энэ шаардлагыг хангаагүй байна. Сангийн яамнаас 03 дугаар сарын 02-ний өдөр ирүүлсэн шийдвэрт дахин хуралдаж шийдвэрлэнэ үү гэж ирүүлэхэд Үнэлгээний хороо нь дахин хуралдахгүй шийдвэрлэсэн. Үнэлэх эрхгүй этгээдүүдээр  үнэлүүлсэн шийдвэрээ 03 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн гэв. Өгсөн чиглэлийн дагуу үнэлгээний хороо нь хуралдаагүй байна. Үнэлгээний хороог дахин хуралдуулах нь үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад байдаг. Үнэлгээний хороогоо хуралдуулахгүйгээр ажлын хэсгээс чиглэл авсан. Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр нь захиалагчид хүрэх ёстой байдаг. Гэтэл төрийн захиргааны албан хаагчтай ажлын хэсэг үнэлээд дахиж хуралдуулахгүйгээр шийдвэр гаргасан. Ийм учраас дээрх үндэслэлээр хүчингүй болгуулж өгнө үү гэв.2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай мэдэгдэл: Тендерийг үнэлэх ёсгүй ажлын хэсэг үнэлсэн. “ Г” ХХК-д ирсэн мэдэгдэл бол хууль бус гэж үзэж байна. Уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар хүсэж байна.

“Э Ш” ХХК-ний  орлогч дарга Т.Ж-тай байгуулсан олон улсын угсаатны барилгын тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах. Дээрх хууль бус захиргааны актуудыг үндэслэж шийдвэрлэсэн захиргааны гэрээ хууль бус гэж үзэж байна. гэрээг тендерийн өгөгдлийн хүснэгт дээр гүйцэтгэлийн баталгааг 5%-иар ирүүлнэ гэж шаардсан. Гүйцэтгэлийн баталгааг шаардсан бол заавал байршуулах үүрэгтэй. Хэрэв гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй бол дараагийн компани шалгарч гэрээ байгуулагдах заалттай. Гэтэл үндэслэлгүйгээр гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлсөн, ямар нэгэн захиргааны эрх зүйн акт гараагүй, зөвхөн яамны сайдын ирүүлсэн албан бичиг, аймгийн Засаг даргын гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлнө гэсэн шийдвэр гаргаагүй байхад эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлж “Э Ш” ХХК-д давуу байдал олгосон. Энэ гэрээ байгуулагдсаны дараа хуулийн дагуу шүүхэд хандсан. Хууль бус захиргааны актыг үндэслэсэн, хууль зөрчиж байгуулсан гэрээ учраас хүчингүй болгуулахыг хүссэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл заалт, мөн бусад заалтыг хангаагүй, тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан 16.5-ийн 6-д заасан материалуудыг аль нэг нь ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан. Энэ татгалзах үүргээ биелүүлэхгүй, ерөнхий шаардлагаа хангаагүй, хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж шалгаруулдаг, чулуун хавтангаар усан оргилуурын тойрсон талбайг өнгөлөх гэсэн  гадна талбайн тохижилтын 8 дахь заалтад заасан 598 мкв  ажлыг төсөвтэй суулгаж ирүүлээгүй зөрүүтэй, 16.5-ийн 4 дэх хэсэгт зааснаар ажлын талбайн тэмдэглэлийг фото зургийн хамт ирүүлнэ гэж  байхад ирүүлээгүй, хэрвээ аль нэг нь ирүүлээгүй бол тендерээс татгалзах үндэслэл болж байна. Эдгээр олон зөрчил дутагдал шалтгаан байхад үүнийг харалгүйгээр  “Э Ш” ХХК-ийг хангасан гэж үзсэн.

Сэлэнгэ аймгийн барилгын тендерийн ажилд “Г” ХХК нь оролцсон гэдгийг мэдсэн байсан. Уг тендерт оролцсон гэдгийг тендерийн үнэлгээний хороо яаж мэдэв. Tender.gov.mn-ээс харахад “Г” ХХК нь нийт 60 ажилд оролцсон байна. Энэ 60 ажилд Сэлэнгэ аймгийн барилгын ажил тусгагдаагүй байна. Харин “Харганы ус” ХХК-ны мэдээллийг харахад Сэлэнгийн барилгын ажилд орсон байна. Сэлэнгийн барилгын ажилд орсон гэдгийг тендерийн үнэлгээний хороо хаанаас мэдэв. “Э Ш” ХХК нь нийт 20 ажилд орсон байдаг. Дуусгаагүй ажилтай байна. Мэдээллээ ирүүлээгүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Ховд аймгийн Улсын бүртгэлийн газрын архивын тасгийн барилгын ажлыг дуусгаагүй байна гэж үндэслэн ирүүлсэн. Уг тендер нь Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр зарлагдсан тендер байдаг. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тухайн тендерийн гүйцэтгэгч нь сонгон шалгарсан боловч гэрээ байгуулж албажуулаагүй байсан. 03 дугаар сарын 07-нд гэрээгээ байгуулагдах байсан учраас тухайн үед мэдээллээ өгөх боломжгүй байсан.

“Г” ХХК-ийн  тусгай зөвшөөрөл дууссан байна гэж үзсэн. Хэргийн материалтай танилцахад тусгайн зөвшөөрлийн лавлагааг худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 6.1-д заасан барилгын засал чимэглэл, интернэт орчны тохижилтын хугацааг дууссан гэж цахим орчинд харагдаж байгаа гэж энийг нягтлахгүйгээр цахим системд яаж харагдсаныг мэдэхгүй 22-ны өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулчихсан гэсэн мэдэгдэл монголын үндэсний ассоциацийн төрийн бус байгууллагаас  авсан албан бичгүүд, тусгай зөвшөөрлийн гэрчилгэ зэрэг бичиг баримтуудаар хангалттай нотлогдож байна. Эдгээр баримт бичгийг нягтлан шалгаж үзэхгүйгээр тендерээс татгалзах нэг үндэслэл болгосон.

Хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг сонгоно гэснийг зөрчсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварыг буруу тооцсон. “Э Ш” компанийг шалгаруулж “Г” ХХК-ийг шалгаруулаагүй нь хууль бус байна. мөн холбоо дохиоллын инженерийн 2021 оны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт байхгүй гэж үзсэн. Манай “Г” ХХК нь “Харганы ус” компанитай түншлэлийн гэрээгээр холбоо дохиоллын ажлыг хийхээр тохирсон байдаг. Гэрээгээр холбоо дохиоллын инженерийн ажлыг хангаж байгаа учраас холбоо дохиоллын инженерийн нийгмийн даатгалын шимтгэлийг “Харганы ус” ХХК хариуцан төлж байгаа. Үүнийг хяналгүйгээр буруу аргачлалаар хянасан гэж үзсэн. Эдгээр хууль бус үндэслэлүүдээр уг тендерээс татгалзсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

        7. Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.Д, гишүүн С.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ ажил, СОЯ/202212014 дугаартай тендер шалгаруулалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нээгээд шууд лайваар үнэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул дахин зарлах санал "аргасан уг саналыг үнэлгээний хуудас болон үнэлэх үеийн хурлын тэмдэглэлд тусгасан болно”

 

         8. Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч “Г" ХХК-с 2022 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна Үүнд

Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ ажил, СОЯ/202212014 дугаартай тендер шалгаруулалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны нээгээд шууд лайваар үнэлэхэд үнэлгээний хорооны гишүүдээс миний бие болон гишүүд С.М Б.Ш Ц.Ц нарийн бичиг Х.Д нарын 100 хувийн бүрэлдэхүүнтэй хурлыг эхлүүлж дуусгавар болгосон болно.Тендер нээхэд 2 компани буюу Г ХХК, Э Ш ХХК тус материалаа ирүүлснийг нэг бүрчлэн танилцаж / нарийн бичиг X Дэмидийн | цахимаар харуулсантай/ үнэлгээний хорооны гишүүд саналаа гаргаж үнэлэхэд үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар Э Ш ХХК шалгарсан болно.

Үнэлгээний хорооны гишүүдэд захиалагч талаас танаа салбарын өндөр төвөгшилтэй барилга учир хариуцлагатай хандаж, хуулийн хүрээнд энэхүү барилгын тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг чиглэл өгснийг удаа дараа сануулж хуулийн хүрээнд ажиллах үүрэг чиглэл өгсөн. Мөн 2 компаниас үнэлгээний хугацаанд тендерийн материалтай холбоотой тендерийн материалд өөрчлөлт оруулах санал ирсэн боловч үнэлгээний хорооны гишүүд хуулийн хугацаанд хуралдаж 100 хувийн саналаар өөрчлөлт оруулаагүй болно. Үнэлгээний хорооны хурлын өдөр буюу 3 дугаар сарын 2-ны өдөр нарийн бичгийн дарга Х.Д захиалагчаас ирүүлсэн саналын дагуу уг барилгад шаардлагатай 600 ш сандлыг тендерийн материалд /ажлын тоо хэмжээнд/ нэмэлтээр оруулах хуралдаан хийх хугацаа байгаагүй учир тендерийн материалд нэмэлт өөрчлөлт оруулсан гэдгээ үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулсан.

Тендерт шалгарсан Э Ш ХХК-ийн хувьд Ижил төстэй ажил хийсэн туршлага нь дутмаг гэж үзсэн учир нь тус компани нь зөвхөн орон сууцны барилга барьсан ба улсын болон орон нутгийн төсвөөр ямар нэгэн ажил урьд нь аваагүй нь цахим лавлагаагаар харагдсан. Мөн тус компанийн инженер техникийн ажилтнуудын зарим иргэн нь төрийн байгууллага болон дулааны станцад ажилладаг болох нь цахим лавлагаагаар нотлогдсон. Мөн ажлын тоо хэмжээг төсөвтэй тулгаж үзэхэд гадна тохижилтын ажлын тоо хэмжээг өөрийн ирүүлсэн төсөвтөө тусгаагүй орхигдуулсан байсан / орхигдуулсан тоо хэмжээний мөнгөн дүнг санахгүй байна/.

Иймд уг компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах худалдан авах тухай хуулийн 27.3, 28.7.4 -д заасан шаардлагыг хангаагүй байна гэдэг саналаа хэлсэн.            Харин удаах компани нь ажлын туршлагын хувьд өмнөх компаниас давуу хуулийн 10.2-т заасан хувь хэмжээг тооцоход хамгийн бага харьцуулах үнэтэй, энэ төвөгшилтэй барилгыг барихад давуу тал байгааг хэлж дэмжих саналтай байна гэдгээ хэлсэн. Гэвч Г ХХК нь өмнө нь тендерт шалгарч авсан дуусаагүй ажилтай байсан

Олонхын саналаар Э Ш ХХК-ийн шалгарахад миний бие аймаг орон нутагт баригдаж буй томоохон төвөгшилтэй барилгын ажлыг туршлагатай шаардлагад нийцсэн тендерийн материал ирүүлсэн аж ахуй нэгжээр хийлгэх нь зүйтэй гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул дахин зарлах санал гаргасан ч дэмжигдээгүй болно. Иймд та бүхэн энэхүү тендертэй холбоотой маргаан гарахад хариуцлагаа өөрсдөө хүлээгээрэй гэж хэлсэн.

Монгол Улсын Сангийн яаманд Г ХХК-с гомдол гаргасан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/1552 тоот дүгнэлтийн дагуу үнэлгээний хороо шийдвэрийг дахин хянан үзэхийг чиглэл болгосон. Мөн тус компаниас Э Ш ХХК нь татварын тул магадалж үзэх хүсэлт ирүүлсэн болно.

Захиалагчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаартай захирамжаар байгуулагдсан Т.Ж-аар ахлуулсан ажлын хэсэг, үнэлгээний хорооны бүрэлдэхүүн болох нарийн бичиг Х.Д, гишүүд С.М, Б.Ш, Ц.Ц болон ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт хянан үзсэн. Би энэхүү хянан үзэх ажилд хуралтай байсан учир оролцож чадаагүй болно.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өмнөх үнэлгээний хорооны олонхоор гаргасан шийдвэрээр  үлдээх чиглэл өгсөн учраас хүлээж авч, үнэлгээний хороо хуралдалгүйгээр өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн юм” гэжээ.

 

          9. Хариуцагч. Үнэлгээний хорооны гишүүн С.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2022 оны 03 сарын 02-ны өдөр Олон угсаатны театрын барилгын /Ховд, Жаргалант сум/ ажил, СОЯ/202212014 дугаартай тендер шалгаруулалтыг нээгээд шууд лайваар үнэлсэн. Үнэлгээнд миний бие, Үнэлгээний хорооны дарга Т.Д, гишүүн Б.Ш, Ц.Ц болон нарийн бичгийн дарга Х.М нар оролцож, 100 хувийн ирцтэйгээр хуралдсан. Хурал эхэлж тендер шалгаруулалтад ирүүлсэн материалыг нээхэд “Г” ХХК болон "Э Ш" ХХК гэсэн 2 компани материалаа ирүүлсэн байсан. Бид нар 2 компанийн материалыг тус тусад нь үзээд тус тусын саналаа гаргасан. “Э Ш” ХХК-ийн материалыг үзэх явцад тус компанийн хувьд ижил төстэй ажил хийсэн туршлага бага зөвхөн орон сууцны барилга барьж байсан. Мөн улсын болон орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн ажил байхгүй байсан ба зарим нэгэн инженер техникийн ажилтнууд нь өөр газар давхар ажилладаг болох нь нь цахим лавлагаанаас харагдсан. Үүнээс гадна, ажлын тоо хэмжээг төсөвтэй тулгаж харахад гадна тохижилтын ажлын тоо хэмжээг ирүүлсэн төсөвтөө тусгаагүй байсан. Миний хувьд тусгаагүй байсан ажлын тоо хэмжээний мөнгөн дүнг нь санахгүй байна. “Г” компанийн хувьд ажлын туршлага сайтай, "Э Ш" ХХК-аас илүү, хамгийн бага харьцуулах үнэтэй байсан боловч өмнө нь шалгарч авсан тендерийн ажлаа дуусгаагүй байсан. Саналаа өгөхөд, гишүүн Б.Ш, Ц.Ц болон нарийн бичгийн дарга Х.М нар Э Ш ХХК-г шалгаруулах саналтай гэсэн, харин Т.Д болон миний бие сонгон шалгаруулах аж ахуйн нэгж байхгүй дахин зарлах саналтай байна гэдэг санал өгсөн. Ийнхүү олонхын буюу 5 гишүүний 3-ынх нь саналаар “Э Ш” ХХК шалгарсан. Миний хувьд ийм томоохон, төвөгшилтэй, барилгын ажлыг нэлээн туршлага сайтай шаардлага бүрэн хангасан компаниар хийлгэх нь зүйтэй гэж үзээд тус ажлын шалгаруулалтыг дахин зарлах санал гаргасан гэжээ.

 

        10. Хариуцагч С.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би өмнө нь санал тайлбараа гаргачихсан гэв. Оролцогч компаниудын материалуудыг харсан. “Э Ш” ХХК-ний хувьд ижил төстэй ажил үүрэг гүйцэтгэсэн байдлын хувьд бага байсан гэж үзсэн. Өмнө нь төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ гүйцэтгэсэн ажил байхгүй байсан. Аль нэг инженерүүд нь давхар ажил хийдэг болох нь харагдаж байсан. Харин “Г” ХХК-ийн хувьд үнийн санал багатай боловч өөр ажил гүйцэтгэж байсан нь харагдаж байсан. Би энэ оролцсон хоёр компаниас хоёулангаас нь татгалзаж дахин зарлах санал өгсөн” гэжээ.

 

11. Хариуцагч Үнэлгээний хорооны гишүүн, нарийн бичиг Х.М, гишүүн Б.Ш, Ц.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ ажил, СОЯ/202212014 дугаартай тендер шалгаруулалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нээгээд шууд лайваар үнэлсэн улмаар Монгол Улсын Сангийн яаманд Г ХХК-с гомдол гаргасан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/1552 тоот дүгнэлтийн дагуу үнэлгээний хороо шийдвэрийг дахин хянан үзэхийг чиглэл болгосон. Иймд захиалагчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг мөн энэ өдөр үнэлгээний хорооны бүрэлдэхүүн болох нарийн бичиг Х.М, гишүүд С.М, Б.Ш, Ц.Ц болон ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт хянан үзсэн. Үүнд:

1. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хуралдсан хурлаар үнэлгээний хорооны олонхын шийдвэрээр Э Ш ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар шалгарсан.

2. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил. үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8, 47.2.2-т зааснаар үнэлгээний хорооны олонхын шийдвэрийг өөрчилж үл болно.

3. ТШЗ-ын 17.6-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь Э Ш ХХК 4 тэрбум 950 сая төгрөгийн төсөвтэй 45 айлын орон сууцны барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн талаарх зураг, гүйцэтгэлийн төсөв, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 89 тоот албан бичиг ирүүлсэн тул дээрх шаардлагыг хангаж байгаа бөгөөд санхүүгийн тайланд туссан байсан.

4. Сангийн яамны дээрх дүгнэлтэд тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 17.6.2-д зааснаар инженер техникийн ажилтнууд 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан мөн эсэхийг нягтлан хянан үзэхээр тусгасан тул нарийн бичгийн эрхээр ороод хүний нөөц гэх цэснээс нягтлахад 100% үндсэн болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр нотлогдож байсан ба ажлын хэсгийн бүрэлдэхүүн өмнөх үнэлгээний хорооны олонхоор гаргасан шийдвэр хэвээр үлдээх чиглэл өгсөн учраас хүлээж авч өмнөх шийдвэр хэвээр үлдсэн юм.

Харин Г ХХК нь дараах шаардлагыг хангаагүй. Үүнд:

1. ТШЗ-ын 17.6.4-т зааснаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/ ажил - /7000 000/ төгрөг, ЗГХЭГ/202102007 дугаартай тендер болон Улсын бүртгэлийн хэлтэс, архивын тасгийн барилга/Ховд. Жаргалант сум, УБЕГ/202212002 дугаартай тендерүүдийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл байхгүй нь дуусаагүй ажилтай байна.

2. ТШЗ-ын 17.6.1-д заасан барилгын засвар чимэглэл, интерьер, орчны тохижилтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуссан гэж цахим системд харагдаж байгаа тул энэ заалтыг хангаагүй.

3.ТШЗ-ын 17.6.2-т зааснаар холбоо дохиоллын инженерийн 2021 оны НД-ын төлөлт байхгүй гэсэн шаардлагуудыг хангаагүй тул “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

         12. Хариуцагч Үнэлгээний хорооны гишүүн, нарийн бичиг Х. Дэмид шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо хуралдаж олонхын саналаараа гаргасан шийдвэр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд үнэлгээний хорооны шийдвэр нь хурлын тэмдэглэл, зөвлөмж, дүгнэлт хэлбэртэй байх ба түүнийг хэн нэгэн албан тушаалтан өөрчилж үл болно гэж заасан учраас хүчингүй болгуулах боломжгүй байна. нийгмийн даатгалын төлөлт дээр маргаад байна. Тендерийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа 100% цахимаар явагдсан. “Г” ХХК-ний гаргаж өгсөн нийгмийн төлөлтийг авч хэлэлцээгүй нь ач холболгүй баримт байсан. Бид нар цахим мэдээллийн сан дээр дээр харагдаж 2021.10,11, 12 сар, 2022 оны 01,02 саруудыг л харсан. Тэр баримтуудыг үндэслэсэн. Аль нэг компанийн цаасаар ирүүлсэн баримтыг үнэлээд байна, нөгөө компани цаасаар ирүүлсэн баримтыг үнэлэхгүй байна гэсэн ойлголт байхгүй. Аль талд нь давуу байдал олгосон тэгш бус үнэлгээ хийгдээгүй. Цаасаар авсан баримтуудыг үнэлээгүй. Цахимаар ирүүлсэн бичиг баримтыг үнэлэх журамтай учраас. Инженерийн хувьд бол үнэлгээний хороонд нарийн мэргэжлийн хуулийн гаргалгаа гаргадаг хүмүүс байхгүй. Цахим систем дээр эдний компанийн инженерүүд харагдсан. Талбайн инженер, барилгын инженер хоёр дээр мэргэжлийн инженер байхыг шаардсан. Талбайн инженер .М, барилгын инженер Ч гэж хүн байсан. Хоёулаа мэргэшсэн зөвлөх хүмүүс байсан. Төлөлтүүдийг шалгахад 100%-ийн төлөлттэй байсан. Энэ нь цахим баримт болон шүүхэд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.

         Тоо хэмжээний хувьд 800 хүний суудлын тендерийн тухайд намайг өөрийнхөө эрхээр ороод зассан гээд байна. Энэ нь үнэлгээний хорооны эрхээр ордоггүй захиалагчийн эрхээр орж хийдэг өөрчлөлт юм. Үнэлгээний хороо нь ажлын даалгавар тоо хэмжээг өөрчилдөггүй. Тэгэхээр энэ өөрчлөлтийг захиалагч, захиалагчийнхаа эрхээр ороод тодруулга хэсэг дээрээ тавьж янзалсан. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын эрхээр орж өөрчлөөгүй.

Гадна тохижилтын ажил дээр зөрүүтэй ирсэн зүйл байхгүй гээд байна. Огт тусаагүй ажил биш тусгагдчихсан байсан ажил. 52 м байна гээд заасан ажлыг 32м –ээр ирүүлчихсэн байсан. Гадна тохижилтын ажлыг засах боломжтой ажил учраас хяналтын журмаар хийнэ гэж захиалагч үзсэн.

        Зураг төсвийн үнэ туссан учраас нэгдсэн төсөвт тусаагүй байна гэж байна. Зураг төсвийн мөнгө юу юм бэ гэхээр зураг төсөв хийсэн компанид нь шууд очдог мөнгө юм. Тэрийг хийх гэж байгаа ажилдаа оруулж тооцож болохгүй компаниуд нь зураг төсвийн ажилдаа оруулж тооцдоггүй. Зургийн компани нь мөнгөө аваад явчихна. Гэхдээ нэгдсэн төсөвтөө оруулахгүй байх нь зөв. Борлуулалтын орлогын тухайд 100 хувь цахимаар явагддаг учраас ямар нэгэн бичиг баримтыг өөрчлөх боломжгүй байдаг. Г ХХК-ны борлуулалтын орлого нь нийт төсөвт өртгийн 30 хувь буюу 3.800.000.000 төгрөг байсан. Хоёр жилийн дундаж нь 3 тэрбум 800 гэсэн. Г ХХК-ны хоёр жилийн дундаж орлого нь 10.000.000.000 байсан. Г ХХК борлуулалтын орлогоо хангаж байна. Цахим тендерт гаднын хэн нэгэн хүний оролцоо байхгүй.

          Холбоо дохиоллын инженерийн хувьд цахим мэдээллийн санд 2021 оны төлөлт нь байхгүй учраас Г ХХК нь холбоо дохиоллын инженертэй гэдэг нотлогдохгүй байна. Ажлын тоо хэмжээнд холбоо дохиоллын инженерийн хийх ажлууд байдаг. Сангийн ажил, цахилгааны ажил, барилгын ажил, талбайн ажил, тохижилтын ажил, холбоо дохиоллын инженер зэрэг зайлшгүй байх инженерүүдийг оруулсан. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг л хангасан. Дуусаагүй ажлын гүйцэтгэл гэдэг зүйлээр эдний компанийг шалгаруулаагүй гэж үзсэн. Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газраас зарласан тендер шалгаруулалтад орж эдний Г ХХК шалгарсан байдаг. Уг мэдээлэл рүү ороод харахад гүйцэтгэл нь байхгүй. 03 дугаар сарын 02 –нд манай ХХК нь гэрээ байгуулж амжаагүй байсан. Гэрээгээ 30 хоногийн хугацаанд байгуулаагүй бол уг тендер хүчингүй болчихдог. Гэрээ нь 03 дугаар сарын 02-нд байгуулагдаад санхүүжилт бол аваагүй ажил нь бол явчихсан байсан. Улсын бүртгэлийн архивын баримт тасгийн барилгын 7.000.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг Г ХХК хийж байгаа. Гэрээ нь хийгдчихсэн, ажил нь явагдаж байсан, төсөв мөнгө нь олгогдоогүй байсан. Сэлэнгэ аймгийн барилгын засварын ажил нь 6 орчим тэрбумын төсөвт өртөгтэй түүнээс 2 орчим тэрбумыг нь авсан харагдаж байсан. Үүнийг сангийн яамны хөрөнгө оруулалтын сайтаас харсан.

            2022 оны 03 дугаар сарын 01-нд Г ХХК-ны тусгай зөвшөөрөл нь сунгагдсан байна. 03 дугаар сарын 02-нд тендер нээхэд цахим мэдээллийн санд оруулж чадаагүй байна.  Ийм учраас цахим дээр дууссан гэж харагдаж байгаа учраас дууссанаар л авсан. Сангийн яамнаас цахим журмаа барьж шалгаруул гэж зөвлөдөг. Эдгээр үндэслэлээр шалгараагүй гэв. Улсын бүртгэлийн архивын тасгийн барилга 20 хувийн гүйцэтгэлтэй явж байна. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үндэслэл байвал уг тендерээс татгалзана. Ийм нөхцөл байдал үүсээд байна. “Г” ХХК нь 16 тэрбумын тендерийг авлаа гэж бодоход улсын бүртгэлийн нэгдсэн төв архивын 5 тэрбумаа яах вэ гэдэг асуудал байна. дуусаагүй ажилтай компанид өгчихвөл бараа ажил үйлчилгээний чанар хүртээмж муудна. Тусгай зөвшөөрлийн ажилд хүний оролцоо байхгүй. Шууд цахимаар үнэлдэг.

         Холбоо дохиоллын инженерийн тухайд Сумъяацэрэн гэдэг хүний төлөлт байхгүй байсан. Сангийн яаманд нэхэмжлэгчээс гомдол гаргасан ба гомдлын хариу захиалагч талд гарсан. Хэрэв захиалагчийн талд шийдэгдээгүй бол манай системд гаргасан гомдол үндэслэлтэй байна гэж ирдэг. Тэрийг харахаар “Э Ш” компани шалгарсан бол үр дүнг нь  өөрчлөх боломжтой байдаг. “Э Ш” ХХК шалгарсныг засах боломжгүйгээр ирсэн. Энэ нь үнэлгээний хорооны шийдвэр зөв байна гэж ирсэн гэсэн үг. Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар “Э Ш” ХХК-ны баримтыг 100% цахимаар үнэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар хамгийн сайн харьцуулах үнэтэй тендерийг “Э Ш” ХХК ирүүлсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

13. Хариуцагч Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Ховд аймгийн Орон нутгийн Өмчийн Газрын Худалдан авах ажиллагааны албанаас С0Я\202212014 дугаартай "Олон угсаатны театрын барилга" \Ховд, Жаргалант сум\ -ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо 2021 оны 0 -р сарын 31-ний өдөр tender.gov.mn цахим системд уг тендерийг зарласан байна.

Тус тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар цахим системд 30+1 өдөр зарлаж, 2022 оны 03- р сарын 02-ны өдөр нээхэд 2 компани оролцож, материалаа ирүүлсэн ба үнэлгээний хороо тэр өдрөө хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. Учир нь: Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхний улиралд багтаан дуусгах талаар Монгол улсын ерөнхий сайдын албанаас даалгавар гарсан .

Тендерийн үнэлгээний хороо хуралдаж, олонхын саналаар " Э Ш" ХХК-ийг шалгаруулсан талаарх үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн аймгийн ОНӨГазрын Худалдан авах ажиллагааны албаны шалгарсан талаарх 2022 оны 33.02 -ны өдрийн 84 тоот мэдэгдлийг "Э Ш" ХХК - д, шалгараагүй талаарх үндэслэлийг тайлбарласан 2022.03.02 -ны өдрийн 85 тоот мэдэгдлийг "Г"ХХК-д хүргүүлсэн. “Г"ХХК Сангийн Яаманд гомдол гаргаж, Сангийн Яамны 2022 оны 03.23 -ны 6- 1552 албан бичгээр Гомдол хянасан талаар хариу бичиг ирсэн юм. Уг бичгийг үндэслэн тус тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж, гэрээ байгуулах эрх олгох тухай урд нь гарсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хэвээр үлдээж, 2022 оны 03.2 -ны өдрийн 144 тоот мэдэгдлийг “Э Ш” ХХК -д, 2022 оны 03.25 -ны өдрийн 145 тоот мэдэгдлийг “Г” ХХК-д хүргүүлсэн юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг үндэслэн миний бие үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн мэдэгдэлд гарын үсэг зурж, шалгарсан, шалгараагүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн болно.

Сангийн сайдын 2021 оны 6 - р сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 4.12 дахь заалтад" Үнэлгээний хорооны хуралд тухайлсан асуудал бүрээр санал хурааж шийдвэрлэхэд хуралд оролцсон гишүүдийн олонхын дэмжсэн саналаар шийдвэрлэх ба захиалагчид хүргүүлэх үнэлгээний хорооны шийдвэрийг эцэслэн батлах эсэхийг үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан тул албаны дарга үнэлгээний хорооны шийдвэрт нөлөөлөх боломжгүй юм” гэжээ.

 

14. Хариуцагч. Захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Г" ХХК нь Олон угсаатны театрын барилга \Ховд, Жаргалант сум\-ын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Энэхүү тендерийг гомдлын дагуу Сангийн яам хянасан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6-1\1552 дугаартай албан бичгээр дахин хянан үзэх зөвлөмж ирүүлсэн байдаг. Зөвлөмжид заасан үндэслэлийн дагуу Ховд аймгийн Засаг даргын 2022 оны А\106 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн захиалагч гэрээ байгуулсан болно. Өнөөдрийн байдлаар тухайн тендерийг түдгэлзүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй тул захиалагчийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл байхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

         15. Хариуцагч Захиалагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Баярсүх нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/106 тоот захирамжаар  ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг үндэслэлгүй байна гэж нэхэмжлэгч талаас үзсэн байна. Уг захирамж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.4-т заасан Захиалагч нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчдод гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.21-т заасан чадавхын шаардлагыг хангаж байгаа эсэхийг  дахин магадалж болно гэж заасан. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хяналт тавьж гарсан зөрчлийг арилгуулах, мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасныг баримтлан нэгэнт Г компаниас гомдол гарсан учраас үнэлгээний хорооны шийдвэр нь хууль нийцэж байгаа эсэх дээр дүгнэлт гаргуулахаар үүнтэй холбогдуулан ажлыг хэсэг байгуулсан.

Сангийн яамнаас “Г” ХХК-ийн гомдлыг хянасан хариу албан тоот ирсэн. “Э Ш” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг ирүүлсэн байна. Тендер шалгаруулах журмын 16.2-т ажилтнууд нь 100% үндсэн байх асуудлыг хянаж үзээрэй.  “Г” ХХК-ний  гомдлын хариу ийм л байсан. Бид нар Сангийн яамнаас ирүүлсэн гомдлын хүрээнд хянасан гэв. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт цахим системээс харагддаг гэв. Хориглолтой холбоотой асуудлыг үнэлгээний хороо, ажлын хэсэг нь шалгах боломжгүй байдаг. Ч гэдэг хүн нь мэргэжлийн хяналтад ажиллаж байгаад өөр компанид орсон нь хориглох зүйл бол байхгүй, хууль зүйн үр дагавар байхгүй. Үнэлгээний хороо зөвхөн  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт хийдэг гэв.

“Э Ш” ХХК-д ажилладаг дулааны инженер давхар эрхлээд байна гэсэн асуудал яригдсан. Уг хүн нь төрийн албан хаагч биш тийм учраас энэ хүн нь давхар ажил хийх боломжтой. Хуулийн хориглолтод эрх бүхий албан хаагч мэдэгдэх үүрэг хүлээдэг. Энэ 3 хүний нийгмийн даатгалын шимтгэл нь “Э Ш” ХХК дээр төлөгдчихсөн. Үнэлгээний хороо бодитой үнэлсэн гэж үзсэн. “Г” ХХК-иас татгалзсан үндэслэлүүдийг харсан. Үнэлгээний хорооны гишүүн Х.М яриад байгаа нөхцөл байдалтай адилхан байна. Яагаад гэвэл холбоо дохиоллын инженерийн нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй байсан. Энэ шимтгэл төлөлт нь түншлэлийн гэрээгээр хангагдсан гэж үзсэн. Түншлэлийн гэрээгээр хангагдаж байгаа хүн нь “Г” ХХК-ний үндсэн ажилтан биш. Түншлэлийн хувьд ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж өгч байгаа нь Г ХХК-ний ажилтан болчихдог юм биш. Яг одоо бичиг баримт дээрээс харахад бол толгойлж орж байгаа компани шаардлагыг тавьсан байхаа гэж харж байна. Холбоо дохиоллын инженер нь байхгүй байна гэж ажлын хэсэг үзсэн нь зөв байна гэж үзсэн гэв.

Tender.gov.mn цахим сайтаас тухайн тендерт оролцогчийн тендерийн үр дүн буюу ямар тендерт шалгарсан, хэдэн хувийн санхүүгийн гүйцэтгэлтэй байна, ямар ажил гүйцэтгэж байгаа нь бүгд харагддаг. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивын тасгийн барилгын ажлын гүйцэтгэл нь харагдахгүй байгаа учраас тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан 90%-ийн гүйцэтгэлтэй байх гэсэн шаардлагыг хангахгүй байна.

       Тусгай зөвшөөрлийн тухайд Цахим системд харагдахгүй мөртөө лайваар явж байхад манай тусгай зөвшөөрөл байна гээд өгдөг. Үүнийг аваад үнэлэх гэхээр Сангийн яам нь дараа гомдол хянахдаа та нар цахим журмаа барьсангүй гэдэг асуудал гадаг. Жишээ нь 100 төгрөгийн дутуу шимтгэлтэй байж байгаад өчигдөр төлчихлөө гээд аваад ороод ирэхэд л асуудал уг тендерийн сонгон шалгаруулж байгаа төрийн албан хаагч асуудалд ордог. Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэлтэй байна гээд дүгнэсэн.

Ажлын хэсгийн дүгнэлт бол захиргааны акт биш үүнийг шүүх харгалзан үзээсэй гэж бодож байна. Захиргааны акт нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэдэг. Үнэлгээний хорооны гаргасан дүгнэлт нь ямар нэгэн захиргааны актын шинжийг агуулаагүй.

Ховд аймгийн засаг даргын орлогч дарга Т.Ж-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй учраас гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж үзсэн. Гүйцэтгэлийн баталгаа авах эсэх нь захиалагчийн эрх байдаг. Үүнийг хуульчилсан гэдэг нь буруу ойлголт хуулиар зохицуулаагүй юм. Гүйцэтгэлийн баталгааг авахдаа мэдэгдэх хуудсаараа мэдэгдэнэ. Тендерийн өгөгдлийн хүснэгт дээр оруулсан гүйцэтгэлийн баталгаа 5% байна гээд заачихсан байж болно. Гэрээ нь иргэний хуулиар зохицуулагдах ба талуудын хүсэл зориг байдаг. Гүйцэтгэлийн баталгаатай холбоотой барилга хот байгуулалтын чиглэл хүргүүлэх тухай 2021 оны  албан бичиг байдаг. Энэ нь чанарын болон гүйцэтгэлийн баталгааны тухай албан бичигт эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гүйцэтгэлийн баталгааг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан. Эдгээр эрх зүйн акт, баримт бичигт үндэслэж авдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг хэдэн хувиар яаж авах тухай байдаггүй. Иймд гүйцэтгэлийн баталгааг байршуулаагүй үндэслэлээр гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Энэ үндэслэлээр дараагийн компани нь шалгарсан  гэсэн ойлголт байхгүй. Худалдан авах ажиллагааны тухай хуульд заасан шаардлагын дагуу “Г” ХХК-тай гэрээ байгуулах шаардлагагүй.

Шүүхээс гэрээ байгуулахыг даалгах эрх зүйн үндэслэл байхгүй. Хүчингүй болгох эрх байгаа болохоос үнэлгээний хорооны эрх үүргийг шүүх хэрэгжүүлэх боломжгүй. Хурлын тэмдэглэлд орсон агуулгыг өөрчлөх гэж үзсэн тэгэхээр худалдан авах тухай хуульд зааснаар эрх олгох тухай мэдэгдэл буюу эрх олгохоос татгалзсан мэдэгдлүүдийг тендерт оролцогчдод хүргүүлдэг. Татгалзсан мэдэгдэлд ямар үндэслэлээр татгалзсан гэдэг нь тодорхой заачихсан учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагууд түүгээр яригдах ёстой. Хурлын тэмдэглэлд тусгагдсан асуудал бол нэг ёсондоо шийдэгдээгүй асуудал гэж ойлгох ёстой. Үнэлгээний хороо нь тендерийг үнэлэхдээ хуульд нийцүүлсэн болон ажлын хэсгээс хянасан зөвлөмж мэдэгдлийн дагуу захиалагчийн зүгээс гэрээ байгуулсан” гэжээ.

 

16. Гуравдагч этгээд "Э Ш” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Нэхэмжлэгч "Г" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ С0я/202212014/ дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороо, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

Ховд аймгийн Орон нутгийн Өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанаас СОЯ/202212014 дугаартай "Олон угсаатны театрын барилга" /Ховд, Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны 01 сарын 31-ний өдөр tender.gov.mn системд нээлттэй зарласан бөгөөд манай "Э Ш" ХХК нь бүх баримтуудаа хуулийн дагуу бүрдүүлэн тендер сонгон шалгаруулалтад оролцсон. Тендер сонгон шалгаруулалтад нийт 2 компани оролцсон. Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил үнэлэх үеийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, тайланд"... Хуралд оролцсон Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн "Э Ш" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, "Г" ХХК-д шалгараагүй мэдэгдэл, хуулийн үндэслэлийг албан тоотоор хүргүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Үнэлгээний хорооны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн №02 дугаартай "гэрээ байгуулах эрх олгох тухай" дүгнэлтээр"... Улсын хөрөнгө оруулалтаар санхүүжих Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад "Э Ш" ХХК тендер ирүүлсэн бөгөөд үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн уг оролцогчтой 15 785 520 262 /арван ^ таван тэрбум тэрбум долоон зуун тавин найман сая таван зуун хорин мянга хоёр зуун жаран хоёр төгрөг/-өөр гэрээг байгуулах эрх олгох шийдвэрийг манай "Э Ш" ХХК-д хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ"... гэж заажээ.

Улмаар манай "Э Ш" ХХК нь тендерт сонгон шалгарч Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 84 дугаартай"... "танай ирүүлсэн тендер нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендер"-ээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох Үнэлгээний дүгнэлт гарсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлнэ үү..." гэх мэдэгдлийг ирүүлсэн.

Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ ажлын СОЯ/202212014 дугаартай тендерт сонгон шалгаруулалтын ажилд "Г" ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 6-1/1552 дугаартай "Гомдол хянасан тухай" албан бичгээр"... Гомдолд дурдсаны дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Э Ш" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзлээ. 1.Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д заасан батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүн болох 4.806.0 сая төгрөгийн гэрээний дүнтэй ижил, төстэй ажлын туршлагад "Э Ш" ХХК-ийн сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийн жагсаалтад захиалагч, гүйцэтгэгчийн үүргийн хамтад нь гүйцэтгэсэн "Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг 45 айлын орон сууц" барилгын угсралтын ажил /4.950.0 сая төгрөгийн гэрээний дүнтэй гэх/-ийг тусгаж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга байгууламжийн газрын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 89 тоот барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 хувьтай тухай тодорхойлолт ирүүлсэн байна. 2. Захиалагчийн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3.7-д заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn системээс “Э Ш” ХХК-ийн санал болгосон 8 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 01, 02 дугаар сарын тодорхойлолтыг татан авч үнэлгээнд харгалзан үзсэн нь үндэслэлтэй байна. Түүнчлэн "Э Ш" ХХК нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07,08, 09, 10, 11, 12 сарын төлөлтийг НД-т ирүүлсэн байна. Харин захиалаг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн ТШЗ 17.6.2-т "Дээрх инженер, техникийн ажилтнууд 100 хувь тухайн үндсэн ажилтан байх" гэсэн шаардлагыг "Э Ш" ХХК хангаж байгаа эсэхийг хянан үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье"... гэх албан бичиг ирсэн.

Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 61/1552 албан бичгээр гомдол хянасан дүгнэлтийг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн А/106 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” захирамжаар"... 1.Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хороонуудын шалгаруулалт,... дүгнэлттэй холбоотой тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хуульд заасны дагуу дахин магадалж дүгнэлт гаргах ажлын хэсгийг Т.Ж, Б.Т, Н.Г, Ч.Э, Д.Э нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн А/106 дугаартай "Ажлын хэсэг томилох тухай" захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 03 сарын 24-ний өдрийн дүгнэлтээр”... 1.Тендерийн баримт бичигт дуусаагүй ажлын гүйцэтгэл 90%-тай энэ хувьд хүрээгүй бол уг тендерээс татгалзахаар тусгасан байна. Иймд "Г" ХХК-ийн улсын бүртгэлийн ерөнхий газрын барилгын ажил /Ховд аймаг, Жаргалант сум/ Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ аймаг, Сүхбаатар/ ажил нь тус тус 90 хувьд хүрээгүй байх тул үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна. 2. Г ХХК-ийн барилгын засвар чимэглэл орчны тохижилтын ажлын тусгай зөвшөөрөл төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn цахим хаягаар харахад хугацаа дууссан төлөвтэй харагдаж байгаа тул энэ тусгай зөвшөөрөл шаардлага хангаагүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна. 3. Г ХХК нь санал болгосон холбоо дохиоллын инженерийн 2021 оны нийгмийн даатгал төлдөггүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна. 4. Сангийн яамны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 6-1/1552 тоот дүгнэлтийн дагуу ТШЗ-ийн 17.6.2-т заасныг tender.gov.mn цахим хаягаар шалгахад 100 өөрийн үндсэн инженер болох нь нотлогдож байгаа тул "Олон угсаатны театрын барилга" /Ховд Жаргалант/ сумын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийг шалгаруулалтад оролцсон "Э Ш" ХХК-ийн бичиг баримт асуудалгүй үнэн зөв гэж үзэж, Сангийн яамны хариу ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэвээр үлдээх чиглэлийг ажлын хэсгийн гишүүдийн 100%-ийн саналаар дэмжив"... гэх дүгнэлт гарсан.

Ховд аймгийн Орон нутгийн Өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 144 тоот".... "Э Ш" ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендер"-ээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох тухай урд нь гарсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн"... гэх мэдэгдлийг дахин манай "Э Ш" ХХК-д ирүүлсэн.

Улмаар Захиалагчтай Аймгийн Засаг даргын орлогч дарга Т.Ж, гүйцэтгэгч "Э Ш" ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Визаяа нар 2022 оны 04 сарын 04-ний өдөр Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай ажлын гэрээг байгуулсан.

Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 6-1/1552 дугаартай "Гомдол хянасан тухай" шийдвэрийг нэхэмжлэгч "Г" ХХК-ийн зүгээс маргаагүй, мөн - Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно"... гэж заасны дагуу хүчин төгөлдөр болсон.

Мөн Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн “нэгдсэн сан бүрдүүлэх журам"-ын 4.12-т "Үнэлгээний хорооны хуралд тухайлсан асуудал бүрээр санал хурааж шийдвэрлэхэд хуралд оролцсон гишүүдийн олонхын дэмжсэн асуудлаар шийдвэрлэх ба захиалагчид хүргүүлэх үнэлгээний хорооны шийдвэр /цаашид "үнэлгээний дүгнэлт"/-ийг эцэслэн батлах эсэхийг үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ"... гэж заасан тул үнэлгээний хорооны шийдвэрт хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй юм.

Манай "Э Ш" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасан хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзнэ"... гэж зааснаар шалгарсан.

Харин нэхэмжлэгч "Г" ХХК нь ТШЗ-ын 17.6.4-т зааснаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/ ажил нь /7000 000/ төгрөг, ЗГХЭГ/202102007 дугаартай тендер болон Улсын бүртгэлийн хэлтэс, архивын тасгийн барилга/ Ховд, Жаргалант сум, УБЕГ/202212002 дугаартай тендерүүдийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл байхгүй нь дуусаагүй ажилтай, ТШЗ-ын 17.6.1-д заасан барилгын засвар чимэглэл, интерьер, орчны тохижилтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж цахим системд харагдаж байгаа тул энэ заалтыг хангаагүй, ТШЗ-ын 17.6.2-т зааснаар холбоо дохиоллын инженерийн 2021 оны нийгмийн даатгалын төлөлт байхгүй гэсэн шаардлагуудыг хангаагүй тул Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанаас "Г" ХХК-г тендерт сонгон шалгаруулаагүйг мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч "Г" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй, ямар эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талаар дурдаагүй, ойлгомжгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2.тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7.Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид "үнэлгээний дүгнэлт" гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна, 47.8.Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна.

Нэхэмжлэгч "Г" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ"... "Э Ш" ХХК нь ТОӨЗ-ийн 17.6 заасан "2020, 2021" оны аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын туршлагатай үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх", ТОӨЗ-ийн 17.6.2-т заасан "дээрх инженер техникийн ажилтнууд 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2021 онд бүтэн төлсөн төлөлтийн НД-8 маягтын дагуу ирүүлэх” гэх шаардлагыг хангаагүй гэжээ.

Гэтэл манай "Э Ш" ХХК нь Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д заасан батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүн болох 4.806.0 сая төгрөгийн гэрээний дүнтэй ижил, төстэй ажлын туршлагад "Эрдэнийн  шим" ХХК-ийн сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийн жагсаалтад захиалагч, гүйцэтгэгчийн үүргийн хамтад нь гүйцэтгэсэн "Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг 45 айлын орон сууц" барилгын угсралтын ажил /4.950.0 сая төгрөгийн гэрээний дүнтэй гэх/-ийг тусгаж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга байгууламжийн газрын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 89 тоот барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 хувьтай тухай тодорхойлолтыг хүргүүлсэн, Захиалагчийн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3.7-д заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn-ээс "Э Ш" ХХК-ийн санал болгосон 8 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 01, 02 дугаар сарын тодорхойлолтыг хүргүүлсэн, "Э Ш" ХХК нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07,08, 09, 10, 11, 12 сарын төлөлтийг НД-т хүргүүлж, шаардлагад нийцсэн хамгийн сайн тендерт сонгон шалгарсан.

       Иймд нэхэмжлэгч "Г" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын  гаргасан нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

         17. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан, 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. 2022 оны 06 дугаар сарын 07-ны нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж тодруулсан: Олон угсаатны театрын Ховд Жаргалант сумын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Э Ш” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн шийдвэрийг хууль бусад тооцож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 85 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж хууль бус болохыг тогтоох, 03 дугаар сарын 25-ны 45 дугаартай мэдэгдлийг  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, гэрээ хүчингүй болгуулах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 04 дүгээр сарын 06-нд “Г” ХХК нь анх нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Олон угсаатны театрын барилгын  /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай  ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-тай байгуулсан.

        Энэ гэрээ байгуулагдсаны 2 хоногийн дараа шүүхэд хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 07-н хүртэл 2 сарын хугацаанд хууль бус болохыг тооцож, хүчингүй болох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаад явсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байна. ЗХШХШТ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1- ээр гаргах үндэслэл байхгүй. Захиргааны акт, захиргаа гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх түүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно. 106.3.3-т  зааснаар “захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гарсны дараа тухайн актыг цуцалсан буюу хүчингүй болгуулсан эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болох”-ыг тогтоодог. Иймээс нэг дэх нэхэмжлэлийн шаардлага, 3 дахь нэхэмжлэлийн шаардлагыг 106 дугаар зүйлийн 106.3.1-ээр гаргасан нь үндэслэлгүй  гэж үзэж байна. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулагдаад хэрэгжсэн байгаа. Үнэлгээний хорооны шийдвэр нь дүгнэлт шийдвэр хэлбэртэй гараад мэдэгдлээ өгчихсөн байна. 85 дугаартай мэдэгдэл, 145 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай гаргасан. Гэтэл Э Ш ХХК-д 84, 144 дугаартай мэдэгдэл өгсөн. Эдгээр мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагагүй гаргаагүй байна. 55 дугаар зүйлийн 55.1-д мэдэгдэл өгснөөр гэрээ байгуулна гэсэн заалттай. Өөрийнхөө мэдэгдлийг хүчингүй болгоогүй байж дахиад гэрээ байгуулахыг даалгана гэдэг нь хууль журамдаа нийцэхгүй байна.

         Шүүхээс 1 сарын дараа очиж үзлэг хийхэд фундам ухчихсан, бараа материалаа татчихсан зэрэг нөхцөл байдлуудтай байсан. 06 дугаар сарын 06-нд шугам сүлжээ татагдсан. Ажлын гүйцэтгэлийн хувьд 3-4 хувьтай явж байна. Гэрээ нь талууд гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болно. 106 дугаар зүйлийн 106.3.3-аар нэхэмжлэл гаргах байсан. Харин 106 дугаар зүйлийн 106.3.1-ээр нэхэмжлэл гаргах үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байна гэж үзсэн. Хууль бус болохыг тогтоолгох гэдэг нэхэмжлэлийн шаардлага  нь үндэслэл муутай байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4.1, 43.4.3 дахь заалтыг барьсан байна. Энэ заалтууд нь хууль бус байсан бол ямар заалтаар эрх нь зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт ямар нотлох баримтууд авагдсан гэвэл захиргааны хэргийн 2 шүүхээр дамжигдан нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан гэж үзэж байна. Тендер сонгон шалгаруулалтад хоёр компани оролцсон. Олон угсаатны барилгын 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлд хуралд тендерийн Үнэлгээний хорооны оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д шаардлагад сайн нийцсэн компани гээд мэдэгдэл өгөөд гэрээ байгуулчихсан байна. Үүнд “Г” ХХК гомдол гаргасан ба гаргасан гомдлыг тодорхой хугацаагаар сангийн яамнаас түдгэлзүүлсэн. Оролцогчоос ирсэн гомдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий ажлын хэсгийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр А/106 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Тухайн ажлын хэсэг үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 2022 оны 03 дугаар сарын 24-нд үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан.

       “Г” ХХК-ийн барилгын засал чимэглэл, орчин тохижилтын ажлын тусгай зөвшөөрлийн хугацааг худалдан авах ажиллагааны сайтаас харахад  хугацаа дууссан төлөвтэй байна гэж харагдсан. Уг нэхэмжлэлтэй холбоотой Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үзлэг хийсэн ба үзлэг хийсэн тухай тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. “Г” ХХК-ийн барилга угсралтын хуучин тусгай зөвшөөрөл нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс 2021 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл хугацаа дууссан төлөвтэй харагдаж байна. Үүнийг үзлэгээр баталгаажуулсан. “Г” ХХК-ны зүгээс гэрчилгээ сунгуулсан баримт бичгийг оруулж ирсэн. Гэрчилгээ сунгагдсаны дараа яамнаас бичиг авсан. Энэ бичгээр хугацаа сунгагдсан гэсэн албан тоот ирсэн. Тусгай зөвшөөрлийн талаар  2өөр албан тоот байсан учраас Увс аймгийн захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр Барилга хот байгуулалтын яамны 2022-ны 07 дугаар сарын 01-ны өдрийн 3245 тоот албан тоотоор авсан. Энэ албан бичгээр” Г” ХХК нь барилгын тусгай зөвшөөрлийг 5-н жилийн хугацаатай авсан  байсан. Энэ гэрчилгээ нь тендер сонгон шалгаруулалтын явцад сунгагдсан байх ба гэтэл энэ мэдээллээ оруулаагүй байна.

Барилга хот байгуулалтын яамны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 47 дугаартай тушаалыг үндэслэн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн угсралт, бетон, барилгын угсралт, дохиоллын системийн угсралт тэдгээрийн тоног төхөөрөмж, дохиоллын системийн угсралт тэдгээрийн тоног төхөөрөмж зэрэг ажлуудад тусгай зөвшөөрөл авсан байх ёстой . Энэ зөвшөөрлөө  Барилга хот байгуулалтын яамны 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 47 тушаалаар авсан байна. Тушаал гараад албажаад гар дээр очих хүртэлх  хугацаанд тусгай зөвшөөрлөө  амжиж оруулах боломжгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 10 цагт уг тендерийг хаасан. Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна. “Г” ХХК нь тусгай зөвшөөрлөө авчихсан байхад манай компанийг сонгон шалгаруулаагүй байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тендерийг нээгээд хаах хүртэлх хугацаанд нэгийг нь оруулах боломжгүй нөгөө нь оруулаагүй байна. Үнэлгээний хороо нь цахимаас хараад үнэлгээгээ хийсэн.

Манай компанийн хувьд  хийгдээгүй тендерийн ажил байна гэж үзсэн. Бид нар 90 хувийн гүйцэтгэлтэй байсан гэдэг асуудлаар мэтгэлцэж байна. Үнэлгээний хорооны “Г” ХХК-ийг шалгаруулаагүй үндэслэл нь хавтаст хэрэгт хангалттай тогтоогдсон. Г ХХК нь 90%-ийн гүйцэтгэлтэй байсан гэдэг нь харагдахгүй байна. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авсан ба Ховд аймгийн улсын бүртгэлийн барилгыг барих ажлыг авсан байдаг. Тухайн тендерт сонгон шалгараад гэрээгээ 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулаад явсан байна. Гэрээт ажлыг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ны хооронд гүйцэтгэж хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгагдаад маргаж байгаа энэ тендерээс өмнө тендерийн сонгон шалгаруулалт явагдсан байна. уг тендер нь 5 тэрбумын төсөвт өртөгтэй байна. Энэ тендерт орохдоо 90%-ийн гүйцэтгэлийн ажил хийгдээгүй, ажлаа эхлээгүй байна. эхний тендерийн ажлаа дуусгаагүй байж 15 тэрбумын тендерийн ажилд өрсөлдөөд байгаа нь ойлгомжгүй байна.

Сэлэнгийн ажил дээр миний зүгээс хүсэлт гаргасан. Ховд аймгийн анхан шатны шүүхээс лавлагаа авсан байна. “Г” ХХК-нийг мушгиж ярьсан учраас лавлагаа авсан байна. Уг лавлагаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын бүртгэлийн хэлтэс архивын тасгийн барилгын 7 тэрбум бүхий төсөвт өртөгтэй ажлын мэдээлэл нь цахим системд тусгагдаагүй байна. энэ талаар судлаад явж байхад эргэлзээтэй баримтууд гарч ирсэн. Ховд аймгийн анхан шатны шүүхээс албан тоот явуулж “Харганы ус” ХХК-иас албан тоот авсан. Үүнтэй холбогдуулан Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргаж энэ хийгдсэн гэрээ хэдэн хувийн гүйцэтгэлтэй явж байгаа талаар лавлагаа гаргуулж авсан. Энэ лавлагаагаар ЭКСТРА ХХК шалгарсан байсан. Харганы ус ХХК нь үүгээр далимдуулаад хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Түншлэгч компаниас өгсөн тодорхойлолтыг үнэн зөв эсэхийг тодруулсан. 2022 оны 03 дугаар сарын 24-ны 1/648, 2022 оны 01 сарын 14-ны 1/148 дугаартай тодорхойлолтууд байдаг. Харганы ус ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сум 150 хүүхдийн барилга угсралтын ажил, Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. Нөгөө тодорхойлолт дээр 12 хороонд хүүхэд залуучуудын ахмадын төв барилгын угсралтын ажлыг хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамтай 2021 оны 11 сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр барилга гүйцэтгэлийн ажил 75%-тай хэвийн явагдаж байна гээд хоёр гэрээ орж ирсэн. Амарсанаа гэдэг хүн нь Нямсүрэн гэдэг хүнд бүртгэлгүй байна гэсэн албан тоот хүргүүлж байсан. Тендер сонгон шалгаруулалтад өгсөн баримтууд нь бүгд үгүйсгэгдсэн. 1/648 тоот албан бичигт “Харганы ус” ХХК нь Хан уул дүүргийн 12 дугаар хороонд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай гэрээ байгуулсан. 75%ийн гүйцэтгэлтэй хэвийн явж байна. “Г” ХХК нь Ховд аймгийн Манхан сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай 2018 оны 08 дугаар сарын 28-ний өдөр байгуулсан дугаартай гэрээний гүйцэтгэлд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар уг ажлыг 85%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж байна гэсэн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн албан тоотыг ашигласан байна. “Багант орд” ХХК “Харганы ус” ХХК албан тоот гаргаагүй болох нь тогтоогдсон. Түншлэгч компани нь өөрөө нотлох баримтаа бүрдүүлсэн. Сэлэнгэ аймгийн тендерт Экстра ХХК шалгарч “Г” ХХК түншлэлээр оролцсон. “Э Ш” ХХК-ны Инженерийн асуудал, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн эсэх лавлагаа яригдаж байна. Г ХХК нь хуулийн шаардлага хангаагүй баримт бичиг ирүүлчхээд гэрээ байгуулах эрх олгохыг шүүхээр даалгуулах гээд байна. Г ХХК нь шийдвэрийг хууль бус болгохыг тогтоолгох, мэдэгдлийг хүчингүй болгуулах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Үнэлгээний хорооны дүгнэлтээс гараад шүүхэд цуглуулсан нотлох баримтаас харахад ойлгомжтой байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газраас “Г” ХХК-ийн 3 инженерийн баримтыг бүрдүүлсэн. П.А-д төрийн албан хаагч гэдэг нь хамааралгүй юм. Монгол шуудан шуудан холбооны Төрийн өмчит хувьцаат компанийн инженерийн ажилд орсон тушаалыг шүүх хэрэгт авсан. Давхар ажил эрхэлж болохгүй хориглолт төрийн жинхэнэ албан хаагч, төрийн тусгай албан хаагчдад тавигддаг. Төрийн өмчит хувьцаат компанийн асуудлыг үүнтэй хольж хутгаад ашиг сонирхлын хуулийг зөрчсөн байна. Эдгээр заалтууд нь ямар ч хамааралгүй юм. Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд хөрөнгө орлогын мэдүүлэг хөтөлдөг албан тушаалтнууд болохоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан давхар ажил эрхлэлтийг зөрчиж болохгүй гэж заасан. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудын заалт нь баримталж үгүйсгэх боломжгүй ХАСХОМ гаргадаг албан тушаалтнуудад хамааралтай юм. Барилгын инженер байхгүй байж бид нар шалгарах ёстой гээд дайраад байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан лавлагаагаар Б.Баатарчулуун нь барилгын ерөнхий инженер Өгөөмөр Уул ХХК-нас татвар төлж байсан хүн байна. Г ХХК-нас 2 сарын шимтгэл төлж байсан байна. Энэ нь шаардлага хангаж байгаа юм уу. энэ хүнийг манай компанийн хүн гэж хэлсэн. Талбайн инженер Э.Нямдорж гэдэг хүн байна. Энэ хүний шимтгэлийг сүүлийн 3 сарын төлөлтийг Багант орд ХХК-иас төлөгдсөн байна.  Түншлэгч компаниудаараа нийгмийн даатгалын шимтгэлүүдээ төлүүлэн гэсэн ойлголт байхгүй. Харин Э Ш ХХК нь 9 сараас хойш ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөгдсөн гэдэг цахим сайтаас тодорхой харагдаж байна. Талбайн инженер, холбоо дохиоллын инженерүүд нь өөрийнх компанийн инженерүүд гэдэг нь тогтоогдохгүй байна. Холбоо дохиоллын инженер нь болохоор Д.С гэдэг хүн байна. Сүүлийн 3 сарын шимтгэл төлөлтийг харахад өөр компаниас шимтгэлийг төлсөн байна. Нэг сарын шимтгэлийг нь  Г ХХК нь төлсөн байна. Тэгээд үүнийгээ манай компанийн инженер гэж мэтгэлцэх нь эргэлзээтэй байна. Г ХХК нь өөрсдийнхөө алдаагаа харахгүй, Э Ш ХХК-ны хэдэн асуудлаар маргаад яваад байна. Хавтаст хэрэгт 2022 оны 04 сарын 13-ны 64 дугаартай нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Э Ш ХХК-ны 2021 оны 01,02 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өр төлбөртэй эсэх лавлагаа, өр төлбөртэй байсан бол хэзээ төлж барагдуулсан тухай лавлагаагаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ гэсэн байгаа. Тус компанийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны 09 сараас хойш төлөгдөж байсан баримтууд болон шимтгэл төлөлтийн өр төлбөргүй болохыг нотолсон баримт зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Х.Мийг цахимд 800 хүний суудалтай тоног төхөөрөмжийг өөрчлөлт хийж өөрчилсөн гэж үзэж маргасан. Т.Д тайлбартаа: Батсүх гэдэг хүн тоног төхөөрөмж гэх өөрчлөлтийг  үнэлгээний хорооны эрхээр бус захиалагчийнхаа эрхээр буюу албаны эрхээр тодруулга хэсэгт нэмж оруулсан бөгөөд үнэлгээний хороо хуралдаж өөрчлөлт оруулаагүй болно гэж тайлбар өгсөн. 276 тоот албан бичиг нь хүчингүй болсон. Үнэлгээний хорооны даргаас энэ талаар дэлгэрэнгүй тайлбар авсан байгаа.Дэлгэрсайхан нь Х.М нь үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлээгүй бөгөөд  нарийн бичгийн даргын эрхээр орж өөрчлөлт хийсэн байна гэж хэлсэн. Үүнээс үзэхэд Х.М захиалагчийн эрхээр орж өөрчлөлт хийх боломжгүй байна. журам дээрээ өөрчлөлт хийх эрх гэж байхгүй. Захиалагч нь өөрөө нэвтэрч өөрчлөлт хийх боломжтой байдаг. Т.Д даргын энэ тайлбар яагаад үндэслэлгүй вэ гэхээр хуралдааны тэмдэглэл дээр тодорхой байна. Т.Д-ы хэлсэн үгээс: “Г” ХХК-ийн ирүүлсэн ажлын тоо хэмжээ дутуу буюу 800 хүний суудалтай тоног төхөөрөмжийг төсөвт тусгаагүй, ажил 90% -иас хэтрээгүй, холбоо дохиоллын инженерийн нийгмийн даатгалын төлөлт байхгүй, барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдэг тайлбарыг өгсөн. Хэрэв үүнийг дур мэдэн хийсэн бол хурал дээр яригдах ёстой. Өөрөө зөвшөөрөөд ярьж байсан хүн, албан тоот өгөхдөө өөрөө өөрчилж ярьсан. Өөрт нь ашиг сонирхлын зөрчил байна гэж бодож байна. Энэ хурлын тэмдэглэлийг шүүх үнэлэхгүй байж өгнө үү гэв.

Үнэлгээний хорооны зохион байгуулалт, урамшууллыг зохицуулах журмаар үнэлгээний хорооны ажиллагаа, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, үнэлгээний хорооны хуралдаан зэрэг ойлголтуудыг тусгаж өгсөн.  үнэлгээний хорооны үйл ажиллагаа зохион байгуулалтын хувьд хуралдаанаар шийдэх бөгөөд гарсан шийдвэр хамтын шийдвэр байна. энэ нь үнэлгээний хорооны гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдэгдэнэ гэж заасан. Энэ тендерийг шалгаруулсан 100%-ийн ирцтэй үнэлгээний хорооны шийдвэр яагаад хууль бус болдог юм бэ. Тендер нээсэн өдөр үнэлгээний хороо эхний хуралдаанаа хийх бөгөөд хуулийн 28 дугаар зүйлийн 2 хэсэгт заасны дагуу үнэлгээг хийнэ гэж заасан. Хуралдаанаар санал гаргахдаа илээр санал хураах бөгөөд олонхын санал авсан уг шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан. Үнэлгээний хороо нь хуулийн 47 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ дараах журмыг баримтлана. Тендерийн баримт бичиг боловсруулахдаа бараа ажил үйлчилгээний онцлогоос хамааруулан төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталсан тендерийн жишиг баримтын аль нэгийг тохирон гэж заасан. 5.2.2-т тендер шалгаруулалтын зар, үр дүнг худалдан авах ажиллагааны цахим хуудаст байршуулна гэж заасан. Энэ заалтын дагуу үнэлгээний хороо байршуулсан. Мөн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хууль журмынхаа дагуу явагдсан.

Миний зүгээс “Г” ХХК-ийг шалгаруулаагүй үндэслэлийг няцаагаагүй. Үнэлгээний хорооны 02 дугаартай дүгнэлт хуулийн дагуу гарсан. Үүнийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах үндэслэл байхгүй. Ажлын хэсэг томилсон А/106 тоот захирамжтай маргасан. Энэ захирамжийг хүчингүй болгуулна  гэсэн захирамж гаргаагүй. 03 дугаар сарын 04-ний өдөр хүмүүс нь шаардлага хангаж байгаа, хангаагүй гэдэг гэж яриад байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай хамаагүй. Бид нар талаар тайлбар гаргаагүй байгаа.

17 дугаар зүйлийн 17.6-д заасан техникийн нөхцөлийг шаардлага хангаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар эдийн засагч, ямар  татварын төлбөрөөр  тогтоогдсон гэдэг нь ойлгомжгүй байна. Нийт төсөв тийм байна, зураг төсөв нь байхгүй байна гэсэн асуудал яриад байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Э Ш ХХК нь 9.450.000.000 төгрөгийн төсөвтэй, 45 айлын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар Ховд аймгийн барилга хот байгуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай албан бичиг ирүүлсэн. Энэхүү шаардлага хангагдсан учраас санхүүгийн тайланд тусгагдсан. Сангийн яам нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1552 дугаартай гомдлын хянасан.ТШЖ-ын батлагдсан төсөвт өртгийн 30%-иас багагүй үнийн дүн болох 4.806.000.000 төгрөгийн үнэтэй ижил төстэй ажлын туршлагад “Э Ш” ХХК сүүлийн 3 жилийн гүйцэтгэсэн ажилд захиалагч гүйцэтгэгчийн үүргийг хамтад нь гүйцэтгэсэн. Сангийн яамны шийдвэр нь эцсийн шийдвэр байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх ба эцсийнх болно гэж заасан. Эцсийн шийдвэр нь өөрөө Сангийн яамаар хянагдсан.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хоёр компани нь 99 хувиас дээш шаардлага хангасан тохиолдолд шалгарах ёстой гэж үзсэн. “ Г” ХХК-ийн хувьд барилгын инженерүүдийн шаардлага хангаагүй, түншлэгч компаниудаас ийм ийм ажил хийгдээгүй гэсэн тодорхойлолтуудыг нь авчихсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн архивын тасгийн барилгын ажлын гүйцэтгэл нь байхгүй, Сэлэнгэ аймгийн барилга байгууламж дээр гүйцэтгэл нь байхгүй зэрэг нөхцөл байдлууд харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн дагуу үнэн зөв гаргаагүй, хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргах байсан. “Э Ш” ХХК-тай Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-тай байгуулсан  Олон угсаатны театрын барилга гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслээд гэрээ байгуулах, эрх олгох шийдвэр гаргах нэг хэлбэр нь мэдэгдэл байна. Үнэлгээний хорооны мэдэгдэл хүлээн авсан орлогч дарга Т.Ж-д үнэлгээний хорооны мэдэгдлээс татгалзах эрх байхгүй учраас гэрээгээ хийсэн байна.

“Э Ш” ХХК-ны мэдэгдлийг хүчингүй болгоно гэж хэлээгүй мөртөө байгуулсан гэрээг яагаад хүчингүй болгон гээд байгаа нь ойлгомжгүй байна гэв. Мэдэгдэл өгсөн бол гэрээ байгуулна, гэрээ хууль бус болохгүй, 2 мэдэгдэл өөрөө хуулийн дагуу хүчин төгөлдөр болж байгаа, хүчингүй болгох гэдэг асуудал гарч байгаа учраас шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

6 дахь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг ойлгохгүй байна. олон улсын угсаатны тендерийн барилгын ажлыг дахин үнэлэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгахыг өөрчилж тодруулсан. Хууль ёсны ашиг сонирхол нь яаж зөрчигдөөд байгаа нь ойлгомжгүй байна. Хуулиараа тухайн орон нутгийн засаг дарга нь гэрээ байгуулах эрхтэй байгаа. хариуцагчаар Засаг даргаа татаж оролцуулаагүй, Орлогч дарга нь гэрээ байгуулсан учраас хариуцагчаар татсан байна. Аймгийн засаг дарга нь орлогч даргадаа захирамжаар эрх шилжүүлэх ёстой байтал Т.Ж-ыг шууд хариуцагчаар татсан байна. эрх шилжүүлсэн тухай захирамж хавтаст хэрэгт авагдаагүй байна. хариуцагчийн асуудал зөв үү гэдгийг шүүх бүрэлдэхүүнээс анхаарч өгөөч гэж хүсэж байна гэв. “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй нэхэмжлэлийн шаардлага юм. Яагаад гэвэл Засаг даргын захирамжаар үнэлгээний хорооны гишүүд байгуулагдаад, үүний дараа шийдвэр гарах ёстой. Энэ шат дамжлагыг шүүх дамжих юм уу. Энэ нь  хуульд нийцээгүй нэхэмжлэлийн шаардлага байна. хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоох гэдэг нь өөр өөр ойлголт.

Хуулийн хэллэгийн хувьд үнэлгээний хорооны 84, 145 дугаартай дүгнэлт, мэдэгдэл 2022 оны 03 сарын 02-ний өдрийн 85 дугаартай мэдэгдэл, 03 сарын 24-ний өдрийн шийдвэр, 03 сарын 25-ны 145 дугаартай мэдэгдэл, гэрээ зэрэг баримт бичгүүд нь хуулийн дагуу гарсан. Эдгээр хүчингүй болгох ноцтой үндэслэл байхгүй байна. оролцсон хоёр компани нь аль нь сайн үзүүлэлттэй нь шалгарсан байдаг. Тавигдсан шалгуур шаардлагыг 100% хангасан оролцогч бол байхгүй. Тендерийн үнэлгээний хороо нь хуульд заасан хугацаа, журмаа барьж үнэлгээгээ хийж ажилласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу тендерийг хянан үзэх, үнэлгээ хийх, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч өгнө. Уг шийдвэрийг хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүй гаргасан шийдвэрийг өөрчлөхийг хориглоно. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-т Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр, үнэлгээний дүгнэлт, хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.

Мөн хуулийн 48.8-т Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэсэн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

Г ХХК нь ямар шалгуур шаардлагуудыг хангаад байна. Үнэлгээний хорооны шийдвэрийг юугаар үгүйсгээд байна гэдгийг бичгийн нотлох баримтуудаар нотлох байх гэж бодсон.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтууд бол шүүхэд хийгдсэн ажиллагаанууд хавтаст хэрэгт авагдсан. 2022 оны 04 дүгээр сарын 14-ны 65 дугаартай баримт, Увс аймгийн захиргааны хэргийн шүүхээс авагдсан баримтууд нь “Э Ш” ХХК-ныг татварын төлбөргүй болохыг нотолсон баримтууд, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өр төлбөргүй болохыг нотолсон баримтууд тус тус хэргийн материалд авагдсан. Нэхэмжлэгч талын мэтгэлцээд байгаа үндэслэлүүд нь шүүх дээр няцаагдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дугаар зүйлд заасан нотлох баримтыг бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь  үнэлж өгнө үү?, нэхэмжлэлийн шаардлагын хувьд 106.1, 106.3.3-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан эсэх дээр тодорхой хэмжээний дүгнэлт өгөх, нэхэмжлэл нь хуулийн дагуу гараагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэж байна . Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          18. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө шүүхээс шийдвэрлэх боломжгүй болгосон байна. Захиргааны акттай холбоотой шийдвэрийг хууль бус байсныг  тогтоовол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар тогтооно. Ингээд тогтоогдчихвол хүчингүй болно гэсэн ойлголт байхгүй. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 3.3-аар хууль бус байхыг тогтоовол захиргааны акт хэрэгжээд явчихсан агуулга нь тодорхойлогдох учраас нэхэмжлэгчийн хувьд хохирол учирсан гэдэг үндэслэлээр захиргааны акт тодорхойлогдоно. Энэ нь 103 дугаар зүйлийн 106.3-аас ялгаатай. Хууль бус байсныг шүүх тогтоогоод орхино. Үнэлгээний хорооны мэдэгдэл гэдэг нь захиргааны акт мөн эсэхэд шүүх дүгнэлт хийх байхаа гэж бодож байна гэв. Мэдэгдэл гэдэг нь шийдвэрийг захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бичгээр мэдэгдэж байгаа процессын ажиллагаа юм. Мэдэгдлийн хувьд эрх зүйн үр дагавар, хууль зүйн фактыг үүсгэх үү үгүй юу гэдэг дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээд энэ нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж бодож байна.

        Нэхэмжлэгчийн 6 дахь шаардлагын тухайд шүүхээс ямар ч шийдвэр гарах боломжгүй байна. Шууд гэрээ байгуулахыг даалгах гэдэг нь өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуульд заасан бүх журмыг үгүйсгэнэ гэсэн агуулга гарч ирээд байна. шууд гэрээ байгуулахыг даалгах ямар ч боломжгүй байна. харин процессын хувьд тендерт шалгарсан болохыг даалгаад мөн цаашлаад гэрээ байгуулах даалгах гэсэн дарааллаар явсан бол хууль зүйн хувьд дүгнэлт хийх боломжтой байсан.

Захиалагчийн А/106 дугаар захирамжаар баталсан ажлын хэсгийг шийдвэрийг хууль бус болгохыг тогтоолгох гээд байна. захиалагчийн ажлын хэсэгт тендерийн үйл ажиллагаагаар мэргэшсэн сертификаттай гишүүд оролцох ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Энэ хууль дээр худалдан авах үйл ажиллагаагаар мэргэшсэн байх гэсэн шаардлага зөвхөн үнэлгээний хорооны гишүүдэд тавигдана.

         Төрийн байгууллагад ажлын хэсэгт орж ажиллаж хяналт тавихын тулд мэргэшсэн албан хаагчтай  болох шаардлага гарч ирж байна.  харин худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүд нь сертификатгүй бол маргах боломжтой. Ховд аймгийн Засаг даргын байгуулсан ажлын хэсэг байгуулсан  шийдвэрийг хууль бусд тооцуулж хүчингүй болгуулахаар маргаагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг хуулиудад нийцүүлж гаргасан журмууд байдаг. Үнэлгээний хорооны гишүүдийн цахимаар хянах гэдэг ажиллагаа  хуульд нийцсэн журамтай. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээрээ нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн юм яриад байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим захиргааны актын биелэлтийг нэхэмжлэгч талын хүсэлтээр түдгэлзүүлсэн. Энэ нь шүүхийн эрх хэмжээнд халдаж байгаа асуудал биш. Төрийн барьж байгаа бодлого бол ондоо багтааж өндөр төсөвт өртөгтэй худалдан авах ажиллагаа хийгдэхгүй байхын бол уг төсвийг буцааж татах асуудал оны сүүлээр бодлого явагдаж байна. Э Ш ХХК нь хуульд заасан болон тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаж байж үнэлгээний хорооны олонхын шийдвэрээр шалгарсан. Хууль зүйн хүрээнд мэтгэлцэх ёстой. Үнэлгээний хороонд орж ажилласан шишүүдийн өгөгдлийн хүснэгтийг нэмж засварласан гэж яриад байгаа нь нотлогдоогүй асуудал байна. үүнийг шүүх нотлох баримтыг шинжлэн судлах журмын хүрээнд дүгнэлт хийх байх гэж бодож байна. Сандал, сандлага гээд буруу яриад байна. “Г” ХХК-ийг шалгаруулахгүй байх хамгийн гол үндэслэлийг харсан. Төсвөөс 800 хүний суудлын тоног төхөөрөмжийг төсөвт тусгалгүй орхигдуулсан асуудал нь өөрөө эргээд нийтийн ашиг сонирхолд хор уршигтай. Тухайлбал 800 хүний суудлаа орхичхоод ханаа бариад өгчихнө. Дараа нь 800 суудлын тоног төхөөрөмжийг төсөвт дахиж тусгах шаардлага гардаг. Тендерийн баримт бичигт заасны дагуу тендерийн материалаа ирүүлэх ёстой.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд хамгийн сайн тендер гэж ямар тендерийг үнэлэх вэ гэхээр захиалагчийн тооцоолсон төсөвт багтсан, оролцогчдоос ирүүлсэн хамгийн бага үнийн саналтай байхыг хэлнэ. Энэ нь 100% шаардлага хангасан байна гэж хуульд заагаагүй. Тухайн тендерт оролцож байгаа хувь этгээдүүд худалдан авах ажиллагаанд оролцож байгаа этгээдийн ирүүлсэн тендерүүдээс ерөнхий шаардлагаа хангаж байгаа хууль зөрчөөгүй, хамгийн бага үнийн саналтай тендерийг шалгаруулна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын зөвшөөрлөө сунгуулсан байдлаа өнөөдөр гаргаж өгчхөөд бид 03 дугаар сарын 01-нд тусгай зөвшөөрлөө гаргуулчихсан байсан гэдэг байдлаар мэтгэлцэж үнэлгээний хороог буруутгах боломжгүй. Сая үнэлгээний хороо тайлбартаа цахимд ороогүй байна гэж хэлсэн. Тендер нээх хүртэл бичгээр авч ирээд өгөх боломж байсан. Өнөөдөр авч ирж өгчхөөд тухайн үед үнэлгээний хороо мэдэх боломжгүй, цахим буюу онлайн бүртгэлд ороогүй учраас үнэлгээний хороог буруутгах боломжгүй.

Төрийн албанд ажиллаж байгаад гарснаасаа хойш 2 жилийн дотор ашиг сонирхлын зөрчилтэй байгууллагад гэдэг асуудал дээр шүүх дүгнэлт өгөхгүй. Энэ нөхцөл байдал нь зохих байгууллагаар нь тогтоогдоод эрх бүхий шийдвэр гаргуулсны ард яг энэ үндэслэлээр маргах боломжтой байна. Төрийн албан хаагч гэж хэн бэ гэдгийг төрийн албаны тухай хуульд тодорхой зааснаас гадна эрх үүрэг, хориглолтыг нь тодорхой заасан байдаг.  Үйлчилгээний улс төрийн албан хаагчийн тухайд хувийн бусад аж ахуйн нэгжид ажиллах хувиараа ажиллах, хуулийн этгээдийн удирдах зөвлөлд орох нь нээлттэй байдаг.  Гүйцэтгэлийн баталгааны тухайд захиалагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбар хэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиалагч нь гүйцэтгэлийн баталгаа шаардаж болно” гэж заасан. Хэрвээ захиалагч нь гүйцэтгэлийн баталгаа шаардахаар бол тендерийн баримт бичигт тусгаж өгнө. Энэ нь захиалагчийн бүрэн эрхийн асуудал. 133.570.000 төгрөгийн тухайд энэ нь зураг төсвийн мөнгө, өөр журмаар тооцогдох эсэх асуудал нь шийдэгдэж явдаг. Сэлэнгийн барилгын тухайд хувь хүний нууцын тухай хууль, эсхүл нууцын тухай хуульдаа нууцлалтай байх асуудлууд хуулиар зохицуулагдсан байна. Худалдан авах ажиллагаанд Ховд аймгаас оролцож байгаа хуулийн этгээдийн тухайд хаана ямар тендерт оролцож байгааг нууцлах боломжгүй. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалттай тендер шалгаруулалт учраас ил тод байх ёстой.

Инженерүүдийн тухайд “Г” ХХК нь түншлэлээрээ инженерийн асуудлаа шийддэг гуравдагч этгээдийн хувьд түншлэлээр ажил үүрэг гүйцэтгэж болохгүй, давхар ажил хийж болохгүй гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. “Г” ХХК нь түншлэлийн гэрээгээр инженерээр ханган гэж заасан байх. Харин тендерийн баримт бичигт инженер нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байна гээд заагаад өгчихсөн байдаг. Тендерийн баримт бичигт хүний нөөцийнхөө 30 хувийг туслан гүйцэтгэгчээр хангаж болно эсхүл гүйцэтгэх ажлынхаа 50 хувийг туслан гүйцэтгэгч түншлэлээр хангаж болно гэж тус тус зааж болдог. Тухайн худалдан авах ажиллагааны онцлогтой холбоотой өөр өөрийнхөө онцлогоор баримт бичгээ боловсруулж тендерээ зарладаг. Өөр нэг тендертэй адилтгаж үзэх боломжгүй. Захиалагч нь тендерийн баримт бичгээ боловсруулж өгөгдлийн хүснэгтээ гаргаад тавиад тодорхойлолтоо хийх гэсэн дарааллаар явдаг. Үнэлгээний хорооны эрх хэмжээ ямар байдаг вэ гэхээр хуульд заасан эрх үүргийн хүрээнд үнэлгээгээ хийж, энэ ажлыг ийм компани гүйцэтгэх боломжтой байна гэж мэдэгдлээ захиалагчид өгдөг. Тендерт шалгарсан, шалгараагүй компаниуд нь өөр өөртөө дүгнэлтээ хийх хэрэгтэй.  Үнэлгээний хорооны шийдвэр нь олонхын шийдвэрээр гарсан учраас уг хороонд орж ажилласан гишүүдийг хариуцагчаар татаж оролцуулж байна.

Нэхэмжлэгч тал нь хуульд заасан эрхээ эдлээд үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрөөд дээд шатны байгууллага буюу сангийн яаманд гомдлоо гаргасан байдаг. Сангийн яамнаас захиалагч руу хандсан байдаг. Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу Сангийн яам нь гомдлоо хянаарай гэсэн эрхийн дагуу засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулаад уг гомдлыг хянасан. Гомдлыг уг ажлын хэсэг хянаж зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх ашиг, хувийн эрх ашгийг дурдаагүй байгаа. Хувийн этгээдийн тухайд тухайн тендерт шалгарснаар эдийн засаг, нэр хүнд нь сэргэдэг давуу талуудтай. Хамгийн гол нь бид маргасаар байтал энэ тендерийн төсөв нь оны сүүлчээр төсвөөс татагдах магадлал өндөр байна. “Э Ш” ХХК нь 1 тэрбум төгрөгийн бараа материал татаад ирчихсэн нөхцөл байдалтай байна.  Ерөнхий сайдын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай албан даалгавар гаргасан. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 2022 оны төсөвт суугдсан худалдан авах үйл ажиллагааг 03 дугаар сарын 01-ний дотор зохион байгуул гэсэн албан бичгийг ирүүлсэн.

Нэхэмжлэлийн 6 дугаар шаардлагын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан ажиллагаануудыг хийхгүйгээр шүүхээс шууд гэрээ байгуулахыг даалгах боломжгүй байна. Мэдэгдлүүдийн тухайд шүүх эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа эсэхэд дүгнэлт хийгээд шүүх татгалзах байхаа гэж бодож байна. Ийм учраас нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан  тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн  нэхэмжлэгч “Г” ХХК-ийн  “СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажлын  тендер шалгаруулалтад “Э Ш” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаартай дүгнэлт, 03 дугаартай зөвлөмжийг тус тус  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн дүгнэлтийг  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэн “Э Ш” ХХК-ийн 2022 оны 04 сарын 04-ний өдөр захиалагчтай байгуулсан СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” тухай  шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Г”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2022 оны 04 сарын 11, 06 сарын 07-ны өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагаа  тодруулан зарим хэсгийг нь өөрчилж “Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерт “Э Ш” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн шийдвэрийг  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, ”Э Ш” ХХК-ийн 2022 оны 04 сарын 04-ний өдөр захиалагчтай байгуулсан Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” гэж тодорхойлсон байх бөгөөд улмаар шүүх хуралдаан дээр “2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр” гэдгийг “01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаартай дүгнэлт, 03 дугаартай зөвлөмж” гэж,  “ажлын хэсгийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн шийдвэр” гэдгийг “дүгнэлт” гэж тус тус тодотгон нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон  болно.

 

3. Нэхэмжлэгч талаас  2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч  “Манай компани Улсын бүртгэлийн хэлтэс, архивын тасгийн барилга /Ховд, Жаргалант сум/-ын тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байсан. Мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/-ын  ажлын тендерт “Харганы ус” ХХК-ийн түншлэгчээр оролцсон ба уг ажлын тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг толгой компани болох “Харганы ус” ХХК гэрээ байгуулсан. Тендер үнэлэхээс өмнө барилгын засвар, чимэглэл, интерьер, орчны тохижилтын тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилийн хугацаатай сунгуулсан байсан. Түүнчлэн манай компанийн холбоо дохиоллын инженерийн 2021 оны нийгмийн даатгалын шимтгэлийг түншлэгч компани бүрэн төлсөн байхад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж үзсэн ” гэж  мөн "Э Ш" ХХК-ийн  сүүлийн 3 жилийн ижил төстэй барилга угсралтын ажлын өртөг  батлагдсан төсөвт өртгийн  30 хувьд хүрээгүй, борлуулалтын орлогоо 9 тэрбум төгрөгөөр өсгөж санхүүгийн тайлангаа буруу тайлагнасан, НӨАТ-ийн тайлан, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын тайлан хоорондоо зөрүүтэй, тендерийг үнэлэх үед буюу 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэхэд татварын өр төлбөртэй байсан,  тус компанийн санал болгосон 4 инженерийн 2 нь ашиг сонирхлын зөрчилтэй, 2 нь давхар ажил эрхэлдэг учир тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагыг хангаагүй, ажлын тоо хэмжээнд “800 хүний суудалтай тоног төхөөрөмж”-ийг үндэслэлгүйгээр нэмсэн, барилгын төсвийг мэргэжлийн хүнээр хийлгээгүй, барилгын төсөвт зураг төслийн үнийг тусгаагүй” гэж маргажээ.

 

4. Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Т.Д, гишүүн М нарын хувьд үнэлгээ хийхэд хэдийгээр өөр байр суурьтай байсан боловч  Үнэлгээний хорооны гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрийг хүлээн зөвшөөрч нөгөө 3 гишүүний нэгэн адил нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон байна.

 

5. Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Үнэлгээний хорооны шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлт, холбогдох мэдэгдлийг хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэн тайлбараа гаргажээ.

  

6. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 сарын 26-ны өдрийн А/22 дугаар тушаалаар “Олон угсаатны барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон  шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, уг нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлснээр  “Э Ш” ХХК,  “Г” ХХК-иуд тендерийн бичиг баримтаа ирүүлжээ.

7. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нээн энэ талаар тэмдэглэл үйлдэж, улмаар бүх тендерийг хянан үзээд “Г” ХХК-ийн тендер нь сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагад нийцээгүй  гэж үзэн татгалзаж, Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар “Э Ш” ХХК-ийн  тендерийг  захиалагчийн тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж дүгнээд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр /01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаартай дүгнэлт, 03 зөвлөмж/ гаргаж,  захиалагчид өгсөн.

8. Ингэснээр Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 84 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон тухай  мэдэгдлийг “Э Ш” ХХК-д, мөн өдрийн 85 тоот албан бичгээр шалгараагүй мэдэгдлийг “Г” ХХК-д тус тус хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж  тус тус зохицуулжээ.

 10. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага”,27.2.1-д бараа,ажил үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”,  27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус хуульчилсан.

         11. Дээрх хуульд заасан чиг үүргийн хүрээнд  Үнэлгээний хороо нь “Г” ХХК болон  “Э Ш” ХХК-иас ирүүлсэн  тендерийг нээж, тендерт оролцогч тус бүрийн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, буюу ерөнхий болон санхүү, техникийн чадавхи, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг тендерийн баримт бичиг, хуульд заасан үзүүлэлт тус бүрээр хангаж байгаа эсэхийг хянан үзээд  “Г ХХК- ийн ирүүлсэн тендерийг 3 үндэслэлээр шаардлагад нийцээгүй гэж үзэн уг тендерээс татгалзсан байна.

          12.1 Захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын  нөхцөл, шаардлагыг тодорхойлсон тендерийн баримт бичиг  болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 7.6.4-т “2019, 2020, 2021 онуудад хийж гүйцэтгэсэн барилгын ажлын жагсаалтыг загварын дагуу ирүүлэх, дуусаагүй ажлын гүйцэтгэл 90 хувиас багагүй байх, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” мөн ТШЗ  17.7-д “Тендерт оролцогч, түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл “Шаардана”, одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заажээ.

        12.2 Тендерийн баримт бичгээс үзэхэд нэхэмжлэгч “Г” ХХК 2019-2021 онуудад нийт 11 462 082 063 төгрөгийн төсөвт өртөгтэй барилга угсралтын ижил төстэй 7 төрлийн ажил, түншлэгч “Харганы ус констракшн” нь нийт 13 963 741 433 төгрөгийн төсөвт өртөгтэй 4 төрлийн ижил төстэй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн талаарх жагсаалтыг тус тус  гарган өгч захиалагчийн тодорхойлолтыг хавсаргасан байна.

        12.3  ЗГХЭГ/202102007/01/01 дугаартай Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/-ын ажлын тендерт “Экстракт” ХХК шалгарч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулсан байх бөгөөд 7.0 тэрбум төгрөгийн өртөгтэй тус ажилд “Г” ХХК түншлэлийн гэрээгээр оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч тендерийн хүснэтэд уг ажлыг  тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч “Г” ХХК нь түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэх, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх талаарх дээрх журмын заалтыг хэрэгжүүлсэн нь  тогтоогдохгүй байна.

        12.4  Мөн “Г” ХХК УБЕГ/202212002 дугаартай Ховд аймгийн Жаргалант суманд баригдах Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, архивын байрны барилга угсралтын тендерийн ажлыг гүйцэтгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газартай 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулжээ. Тус ажил гүйцэтгэх гэрээний   1.2, 2.1-д зааснаар 5. 069.582.221,00 / таван тэрбум жаран есөн сөя таван зуун наян хоёр мянга хоёр дуун хорин нэг/ төгрөгийн батлагдсан төсөвт өртөгтэй Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, архивын байрны барилга угсралтын ажлыг “Г” ХХК 2022 оны 3 сарын 07-ноос 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн хооронд гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хурал дээр  уг ажил 20 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа талаар  тайлбар  өгсөн.

       12.5 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх заалт болон  дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд “Үнэлгээний хороо 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр  буюу маргаан бүхий тендерийг нээх үед нэхэмжлэгч “Г” ХХК захиалагчаас  Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, архивын байрны барилгын  ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг авсан байсан” гэх  хариуцагч Үнэлгээний хорооны гишүүн Дэмидийн  тайлбарыг үгүйсгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл  Үнэлгээний хорооны “ЗГХЭГ/202102007/01/01, УБЕГ/202212002 дугаартай тендерүүдийн  гүйцэтгэлийн талаарх мэдээлэл байхгүй нь дуусаагүй ажилтай байна гэж харагдаж байна” гэсэн  дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

       12.6 Хэрэгт авагдсан тендерийн баримт бичиг дотор түншлэгч “Харганы ус констракшн” ХХК Төв аймгийн Эрдэнэ суманд баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг улсын комисст  хүлээлгэн өгсөн тухай болон  Хан-Уул дүүрэгт баригдаж буй Хүүхэд залуучууд , ахмадын хөгжлийн төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн талаарх Барилгын хөгжлийн төвийн  2020 оны 03 сарын 24-ний өдрийн 1/648 тоот, 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 1/148 тоот  тодорхойлолт авагдсан. Энэхүү албан бичгүүдийг нягтлах зорилгоор   Барилгын хөгжлийн төвийн явуулсан бичгийн бүртгэлээс дугаарын дагуу албан тоотыг  шүүлгэхэд уг дугаарууд дээр  өөр утга агуулгатай албан бичгүүд гарсан. Түншлэгч компани дээрх хоёр тодорхойлолтыг хууль журмын дагуу олж аваагүй болох нь Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 127 тоот албан бичгээр  тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д зааснаар уг баримт нотлох чадвараа алдах тул түншлэгч “Харганы ус констракшн” ХХК-ийг дусаагүй барилгын ажилтай байсан гэж үзэхээр байна.

       13.1 Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-17.6.2-т “тендерт оролцогч нь 6 инженер техникийн ажилтантай байх ба тэдгээр инженер, техникийн ажилтнууд нь 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарын төлөлтийг НД-8 маягтын дагуу тендерт ирүүлэх, 2022 оны сүүлийн саруудын төлөлтийг ирүүлэх шаардлагагүй цахимаар татаж харна,”Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан шалгах тул НД-8 маягтаар гаргасан тайланг ирүүлэх шаардлагагүй” гэж заасан.

       13.2 Тендерт оролцогч  “Г” ХХК-ийн захирал Б.Г 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/44 тушаалаар  төслийн тендерийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Б.Б-ыг барилгын инженерээр, Э.Н-ийг талбайн инженерээр, Д.Батсайханыг цахилгааны инженерээр, Б.Ш-ыг сантехникийн  инженерээр, Д.С-г холбооны инженерээр, С.Ц-г ХАБ-ын инженерээр  тус тус томилж, инженер техникийн ажилчдын жагсаалтыг гаргаж, 6 инженер техникийн ажилчдын санал болгожээ.

       13.2 Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд  санал болгосон холбооны инженер  Д.С 2021 оны 01 сараас 2022 оны 03 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл “Ай ти зон” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК-иас тус тус төлөгдсөн байх ба “Г” ХХК-иас  шимтгэл төлөөгүй байх тул  Д.С-г тус компанийн үндсэн ажилтан байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй.  

        14.1 Тендерийн баримт бичиг болох тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-17.6.1-д “Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай бөгөөд тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр шалгах тул тусгай зөвшөөрлийн хуулбарыг тендерийн материалд хавсарган ирүүлэх шаардлагагүй. /Төрийн худалдан авах цахим систем дэх тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бүрэн гүйцэт эсэхийг тендерт оролцогчид нягтлах үүрэгтэйг анхаарна уу/” гэж заасан.

         14.2  2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендер “Г” ХХК болон “Э Ш”  ХХК-тай холбоотой цахим баримтуудад хийсэн  үзлэгийн  тэмдэглэлд “ Тус цахимаас Г ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шүүж үзэхэд 4062992 регистрийн дугаартай Г ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрлийн БУ43-1435/16 дугаартай 2.1.1 барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт хийх тусгай зөвшөөрлийг 2017 оны 02 сарын 04-ны өдрөөс 2021 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай байсан ба “Хугацаа дууссан төлөвтэй харагдаж байв” гэж тэмдэглэсэн байна.

        14.3 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын 2022 оны 07 сарын 06-ны өрийн 22/336/ТЗ дугаартай албан бичиг, “Г ХХК”-ний 2022 оны 02 сарын 15-ны өдрийн тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдөл, БУ43-1435/16, БУ43-91/22 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс үзэхэд “Г ХХК”-д Барилга хот байгуулалтын Сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар тушаалыг үндэслэн сунгалтаар  БА-3.1, БА-3.2, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-7.1 дэх заалтын дагуу , мөн Барилга хот байгуулалтын Сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаар тушаалыг үндэслэн нэмэлтээр БА-3.4, БА-3.5, БА-4.1, БА-6.4 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон байна. “Г” ХХК тусгай зөвшөөрлийн хугацааг тендер нээхийн өмнө сунгасан байгаа боловч тендерт оролцогч тусгай зөвшөөрлийн сунгалтын мэдээллээ цахим системд орсон эсэхийг нягтлах үүрэгтэй байх тул цахимаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй.   

15. Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гуравдагч этгээд “Э Ш” ХХК-ийн 2020, 2021 оны оны санхүүгийн тайланг www.e-balance.mof.gov.mn системээс татан авч шүүхэд ирүүлсэн бөгөөд уг 2021 оны 4 дүгээр улирлын тайланд тус компанийн борлуулалтын орлого  “эхний үлдэгдэл 546,889.6” төгрөг, “эцсийн үлдэгдэл 9,434.546.7” төгрөг гэж тусгагдсан байх тул борлуулалтын орлогоо 9.0 тэрбумаар өсгөсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин борлуулалтын орлогоо НӨАТ-ын тайланд тусгасан эсэх нь тусдаа асуудал бөгөөд тус компани НӨАТ-аа буруу тайлагнасан нь татварын албаны хяналт шалгалтаар тогтоогддог.

 

16.  Тендерийг үнэлэх үед буюу 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар “Э Ш” ХХК нь татварын өр төлбөргүй болох нь цахим баримтад үзлэг хийсэн 2022.04.27-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Татварын ерөнхий газрын 2022.07.01-ний өдрийн 02/1559 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

17. Үнэлгээний хороо  тендерт оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын  санал болгосон инженер техникийн ажилтнуудын мэргэжил, боловсрол, ур чадвар, ажилласан байдал нь тендерийн бичиг баримтад заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан нягталж үнэлдэг болохоос ашиг сонирхлын зөрчилтэй эсэх асуудлыг хянан нягтлах боломжгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх асуудлыг  харьяалах байгууллага албан тушаалтанд хандан шалгуулах боломжтой.

 

18.  Тендерийн баримт бичиг болох  тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны Ерөнхий зүйлийн 10-д Захиалагч тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах талаарх харилцааг зохицуулсан байна.  Захиалагч ажлын тоо хэмжээнд “800 хүний суудалтай тоног төхөөрөмж“ гэсэн заалт  нэмсэн эсэх асуудал маргааны үйл баримтад хамааралгүй байна. Учир нь Захиалагчийн тендерээс татгалзсан үндэслэлд /мэдэгдэлд/  800 хүний суудалтай тоног төхөөрөмжийн төсөв ирүүлээгүй гэх  асуудал тусгагдаагүй байна. 

 

19. “Э Ш” ХХК-ийн тендерийн баримт бичигт мэргэшсэн төсөвчин Б.Сосорбарамын зохиож баталгаажуулсан Ховд аймгийн Олон угсаатны театрын барилгын  төсвийг ирүүлсэн байх ба уг төсвийн барилга угсралтын ажлын нэгдсэн товчоонд зураг төслийн үнэ 133,570.000 төгрөгийг тусгасан байх тул Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан зураг төслийн үнэ 133,570.000 төгрөгийг өөрийн төсөвт нэмж тусган ирүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.        

        20. “Г ХХК”-ийн гомдлоор Сангийн яам гуравдагч этгээд “Э Ш” ХХК-ийн тендерийг нь хянаад “тус компанийн сүүлийн  3 жилд хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын дүн /4,950.0 сая гэрээний дүнтэй/ батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх шаардлагыг хангасан” гэж, мөн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7-д заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс “Э Ш” ХХК-ийн санал болгосон 8 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 01, 02 дугаар сарын тодорхойлолтыг татан авч үнэлгээнд харгалзан үзсэн нь үндэслэлтэй гэж дүгнэжээ.

          21. Харин захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т “Дээрх инженер техникийн ажилтнууд 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх” гэсэн шаардлагыг “Э Ш” ХХК хангаж байгаа эсэхийг хянан үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгджээ.

          22. Үүний дагуу  2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Ховд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан  ажлын хэсэг 2022 оны 03 сарын 24-ны өдөр хуралдаж, Тендерт оролцогч “Г” ХХК-ийн гомдол, Сангийн яамны дүгнэлтийг хэлэлцээд Үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

           23. Нэхэмжлэгч талаас дахин ажлын хэсэг томилох хууль эрх зүйн үндэслэл байхгүй,  энэ ажлын хэсэг  үнэлгээ хийх эрхгүй гэж маргасан бөгөөд Захиалагчийн зүгээс тендерт оролцогчдын чадавхийг  дахин магадлах, үнэлгээний дүгнэлтэд хяналт тавих эрхтэй тул захиалагч ажлын хэсэг  томилж дүгнэлт гаргуулсан, ажлын хэсэг үнэлгээ хийгээгүй,  Сангийн яамнаас  ч дахин үнэлгээ хийх талаар шийдвэр ирээгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

 

           24. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн12 дугаар зүйлийн 12.4-д Захиалагч хамгийн “сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ  байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болно” гэж заасан ба мөн хуулийн    46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3-д зааснаар Захиалагч нь үнэлгээний хорооны үйл ажиллагаа үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, үнэлгээний хорооноос гарсан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах шийдвэр гаргах эрхтэй.

 

25.  Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-  зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ тохиолдолд  “Г” ХХК-ийн тендерийг  шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж, “Э Ш” ХХК-ийг уг ажлын гүйцэтгэгчээр  сонгон шалгаруулсан   нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7,47.8,12 дугаар зүйлийн 12.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.2.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх  хэсэгтэй тус тус нийцсэн байна. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн  нь тогтоогдохгүй байна.

26.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор  тус тус заасан, уг хуулийн заалтын агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллага нь хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт, энэ хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн хуульд заасан нөхцөл нь зэрэг хангагдсан тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй. 

 27. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 84, 85 тоот  албан бичгээр “Г” ХХК болон  “Э Ш” ХХК-д  тендерт шалгарсан, шалгараагүй үндэслэлийн талаар тус тус мэдэгдсэн байна.

Улмаар  2022 оны 3 сарын 25-ны өдрийн 144, 145 дугаартай албан бичгээр тус хоёр аж нэгжийн удирдлагад Ховд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр Үнэлгээний хорооны шийдвэрийг  хэвээр үлдээснийг мэдэгдэж  “Э Ш” ХХК-иас  мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6-аас доошгүй хоногийн дараа , тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулж, хамтарч ажиллахыг хүсжээ.

28.  Нэхэмжлэгч компани Захиалагч болон Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн  85, 2022 оны 03 сарын 25-ны өдрийн  145 дугаартай мэдэгдлийг тус тус  хууль болохыг тогтоож хүчингүй болгуулахыг хүссэн байх бөгөөд уг мэдэгдлүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.3-д зааснаар тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гадагш чиглэсэн  эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн захирамжилсан шинжтэй байх тул захиргааны актын шинжийг агуулсан гэж дүгнэсэн болно.

29. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1. “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэж заасны дагуу гаргасан захиргааны акт нь бодит нөхцөлд тохирсон, хуульд үндэслэсэн байх тул Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн  85, 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

30. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 сарын 25-ны өдрийн 14 тоотоор “Э Ш” ХХК-д гэрээ  байгуулах эрх олгосныг  мэдэгдснээр Захиалагч 2022 оны 04 сарын 04-ний өдөр “Э Ш” ХХК-тай СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын  тендерийн ажил гүйцэтгэх  гэрээг байгуулжээ.

30.1 Гуравдагч этгээд “Э Ш” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын улаан шугам тавьж,  суурин газар шорооны ажлыг эхлүүлж, холбогдох барилгын материалыг татсан нь гуравдагч этгээдийн тайлбар, БЭЗ-84-10/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, улаан шугам тавьсан акт, 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн Олон угсаатны театрын барилгын ажлын явцад үзлэг хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

30.2 Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д Захиргааны гэрээг хэрэглэж болох харилцааг зохицуулсан байх бөгөөд энэ харилцаанд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний харилцаа хамаарахгүй байна.

30.3 Түүнчлэн Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрлүүд буюу шүүхээс үзүүлэх эрх зүйн хамгаалалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгээр зохицуулсан ба мөн хуулийн 52.5.1-д үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн хүрээнд зөвхөн “захиргааны акт гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын төрлийг тодорхойлж өгсөн.

30.4 Олон угсаатны театрын барилгын ажил гүйцэтгэх  гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн 2 шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.1 дахь хэсэгт заасан  “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

31. Иймээс дээр дурдагдсан хууль эрх зүйн үндэслэлээр  нэхэмжлэгч “Г” ХХК-ийн  “СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажлын  тендер шалгаруулалтад “Э Ш” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаартай дүгнэлт, 03 дугаартай зөвлөмжийг тус тус  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн дүгнэлтийг  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэн “Э Ш” ХХК-ийн 2022 оны 04 сарын 04-ний өдөр захиалагчтай байгуулсан СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” тухай  шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

32. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.7, 47.2.2,  Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1  дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Г” ХХК-ийн  “СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажлын  тендер шалгаруулалтад “Э Ш” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаартай дүгнэлт, 03 дугаартай зөвлөмжийг тус тус  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн дүгнэлтийг  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэн “Э Ш” ХХК-ийн 2022 оны 04 сарын 04-ний өдөр захиалагчтай байгуулсан СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” тухай  шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ОЮУНГЭРЭЛ