2018 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 182/ШШ2018/02125 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй Хариуцагч: ЦЕГ-т холбогдох Ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдэлд үндсэн цалингийн 15 хувийг сар бүр тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ЦЕГ-ындаргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151 дүгээр хууль бус гэмт үйдлийн шинжтэй тушаалаар ЦЕГ-ынТусгай ажиллагааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаал хууль бус болохыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0869 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар тогтоолоор тус тус тогтоосон. Эдгээр шүүхийн шийдвэр, тогтоолын дагуу Б.А миний бие ЦЕГ-ынТусгай Ажиллагааны газрын даргаар эгүүлэн тогтоогдсон ба ажилгүй байсан хугацааны бүх нэмэгдлүүдийг тооцон шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон. Улмаар ЦЕГ-аас2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-нйи өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин олгосон боловч докторын нэмэгдэл тооцоогүй тул 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх цалин нэмэгдлүүдээ нэхэмжилж байна. Миний бие дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Үүнд: 1. 2017 оны 10 сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор; 2. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хууль зүйн ухааны докторын нэмэгдэл; 3. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэв. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Захиргааны хэргийн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо тооцоогүй докторын зэргийн нэмэгдэл, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цалин олгуулахаар нэхэмжилжээ. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгох тухай тус тус заажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд нэхэмжлэгчийн эрх үүргийг зааж өгсөн бөгөөд 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй болохыг нь заасан бөгөөд Б.Атай холбоотой хэргийг захиргааны хэргийн журмаар хянан шийдвэрлэж байхад нэхэмжлэгчээс докторын зэргийн нэмэгдлийг гаргуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Захиргааны хэргийн шүүхээс хэрэг маргааны хянан шийдвэрлэсэн шийдвэр, тогтоол, магадлал хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд хүлээн авахаас татгалзана гэжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 10 сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор; 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хууль зүйн ухааны докторын нэмэгдэл, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэдийгээр шүүхийн шийдвэрт олговор, нэмэгдэл олгохоор заасан байх боловч үндсэн цалингаас гадна түүнд нэмж тооцогдох учиртай гэх нэмэгдлийг хэрхэн тооцохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байх тул зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах, үйл баримт хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд: 1. Нэхэмжлэгч Б.А нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 тоот шийдвэрээр ЦЕГ-ынхарьяа Тусгай ажиллагааны газрын даргаар эгүүлэн тогтоогдсон байх ба түүний 2017 оны 02 дугаар сарын 10-ний өдрөөс уг шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт үндсэн цалин 821,016 төгрөг дээр онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын нэмэгдлүүдийг тооцон олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Цагдаагийн Ерөнхий газарт даалгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ /хх-ийн 15 дугаар тал, арын нүүр/. Зохигчид энэхүү үйл баримтын талаар маргахгүй байна. Шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр тус тус хянагдаж хүчин төгөлдөр болсон байна /хх-ийн 17-28 дугаар тал/. 2. Хариуцагч шүүхийн уг шийдвэрийн зарим хэсгийг биелүүлж 10,900,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийг ажилд нь томилох тухай аливаа шийдвэр гаргаагүй, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй байна. 3. Нэхэмжлэгч 2017 оны 10 сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хууль зүйн ухааны докторын нэмэгдлийг нэхэмжилж байна. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д тус тус заасны дагуу цалин хөлс гэх ойлголтод үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал багтах боловч нэхэмжлэгч чухам докторын зэргийн нэмэгдлийг тусгайлан шаардсан шалтгаанаа өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ мөн хугацааны докторын зэргийн нэмэгдлийг тооцож олгоогүйтэй холбон тайлбарлаж байна. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт дээр дурдсан хууль, журмыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны бүх төрлийн нэмэгдлийг (докторын зэргийн нэмэгдлийг оролцуулан) олгохоор заасан байх тул нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах докторын зэргийн нэмэгдлийг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт буюу сэргээгдсэн эрх гэж үзэх үндэстэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 4. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үндсэн цалин, нэмэгдэл зэргээр тооцон нэхэмжилсэн нь үндэслэл бүхий байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Нэхэмжлэгч Б.А-ыгажилд нь эгүүлэн тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 тоот шийдвэрээр нэхэмжлэгч нь ЦЕГ-ынхарьяа Тусгай ажиллагааны газрын даргын ажил албан тушаал эрхэлж байсан, цагдаагийн хурандаа цолтой, хууль зүйн ухааны доктор, цагдаагийн албанд 1991 оноос эхлэн ажиллаж байгаа үйл баримтыг нэгэнт тогтоосон байна /хх-ийн 5, 15 дугаар тал, түүний арын нүүр/. Түүнчлэн Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолын 1-3 дугаар хавсралтаар төрийн тусгай алба хаасан хугацааны, онцгой нөхцөлийн, цолны нэмэгдлийг олгохоор зохицуулжээ. Энэхүү тогтоолыг хэм хэмжээ тогтоосон, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж ойлгоно. Нэхэмжлэгч Б.А-ынэрхэлж байсан ажил албан тушаалын үндсэн цалингийн хэмжээ 821,016 төгрөг болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдагдсан үйл баримт мөн бөгөөд тус дүнгээс дээр дурдсан журамд заасны дагуу нэмэгдлийг тооцвол дараах дүн гарч байна. Үүнд: 1) Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэлд 18-аас дээш жилийн хугацаагаар ажилласан тул үндсэн цалингийн 20 хувь буюу 164,203 төгрөг 2) Цагдаагийн албан хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувь буюу 205,254 төгрөг 3) Цагдаагийн албан тушаалын ахлах цолны нэмэгдэл үндсэн цалингийн 30 хувь буюу 246,304 төгрөг зэрэг болно. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч Б.А нь хууль зүйн ухааны докторын зэрэгтэй болохыг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэгэнт дүгнэсэн байх ба Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар төрийн албан хаагчдад эрдмийн зэрэг цолны нэмэгдэл олгох журмыг тогтоожээ. Тус хавсралтын 4-т заасны дагуу нэхэмжлэгч нь докторын зэргийн нэмэгдэлд үндсэн цалингийн 15 хувь буюу 123,152 төгрөгийг шаардах эрхтэй байна. Эдгээр хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.А нь үндсэн цалин 821,016 төгрөгөөс гадна төрийн тусгай алба хаасны, онцгой нөхцлийн, цолны, докторын зэргийн 738,913 төгрөгийн нэмэгдлийг сар бүр цалин хөлсөд тооцуулах эрхтэй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгч Б.А-ыннэг сарын дундаж цалин хөлсийг 1,559,929 төгрөг, нэг хоногт ногдох дундаж цалин хөлсийг 70,905 төгрөг (1,559,929:22=70905) гэж тооцох үндэстэй гэж үзлээ. 5. Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилсэн. Уг хугацааг тооцвол нийт 12 сар 11 хоног гэж үзэх ба нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу энэ хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19,499,112 төгрөг /(12*1,559,929=18,719,148)+(11*70,905=779,964)/-ийг шаардах эрхтэй байна. 6. Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэстэй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцэх юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦЕГ-аас255,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгох хууль зүйн үндэстэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу хариуцагч ЦЕГ-аас19,499,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.А-ынЦагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдэл олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦЕГ-аас255,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА |