Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02731

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 02 өдөр Дугаар 181/ШШ2017/02731 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

: Чимэдлхам /РД: /-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Намжилдорж/РД: /-д холбогдох,

 

11 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Чимэдлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Загдаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Чимэдлхам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Чимэдлхам нь Б.Баярхүүтэй 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 54-83 УБП улсын дугаартай Ниссан Икстрэйл автомашиныг 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр машин худалдаж авсан. Мөнгөө өгөхдөө 8 000 000/найман сая/ төгрөгийг дансаар шилжүүлээд 2 000 000/хоёр сая/ төгрөгийг бэлнээр өгсөн. 05 дугаар сарын 29-ний өглөө 1 000 000/нэг сая/ төгрөгийг данснаас авч өгөөд тус орой бид Завхан аймгийн Нөмрөг сумруу явсан. Ингээд 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Архангай дээр мотор нь цохиод Ж.Намжилдоржтой өглөө үүрээр холбогдож, Ж.Намжилдорж гуай утасаар ярьж таньдаг хүнээ явуулж тэр машиныг үзүүлээд тэр хүн засварын газар аваачиж өгсөн. Одоо машины мөнгө болох 11 000 000/арван нэгэн сая/ төгрөг, ачуулж ирсний хөлс 500 000/таван зуун мянга/ төгрөг нийт 11 500 000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна. Ж.Намжилдоржоос гаргуулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Загдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болсон явдлыг цаг хугацааны дараалалтай хэллээ. Тэгэхээр хууль зүйн үндэслэлийн талаар тодруулж хэлье. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулж байгаа. Энэхүү гэрээний утга агуулга болон гэрээ байгуулагдсан эсэх тал дээр талууд маргахгүй байгаа нь хариуцагчийн хариу тайлбараас харагддаг. Хариуцагч бол машиныг худалдсан, мөнгийг хүлээн авсан гэдгээ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан байдаг. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээгээр талууд ямар эрх, үүрэг хүлээх вэ гэвэл худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг хүлээлгэн өгөх ёстой. Түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлдэг. Худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлдөг. Шүүхэд гаргасан тайлбар болон нотлох баримтуудаар худалдан авагч нь 8 000 000/найман сая/ төгрөгийг дансаар, 2 000 000/хоёр сая/ төгрөг болон 1 000 000/нэг сая/ төгрөгийг тусад нь бэлнээр өгсөн байдаг. Энэ нь бол хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Үүнтэй худалдагч маань мөн маргадаггүй. Тухайн үед талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч үйлдлээрээ гэрээ байгуулагдсан гэдэг нь нотлогддог. Тэгэхээр үүнээс үзэхэд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж болохоор байгаа. Дараагийн асуудал нь талууд гэрээнд баталгаат хугацаа тогтоогоогүй байгаа. Худалдан авагч нь машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авснаас хойш нэг хоногийн дараа худалдагчид доголдлын талаар мэдэгдсэн байгаа. Энэ тохиолдолд худалдан авагч нь худалдагчид нэн даруй мэдэгдээд машины биет байдлыг доголдлыг буюу мотор нь цохисон байна одоо яах вэ гэдэг асуудал ярьсан байгаа. Энэ байдлаас үзвэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор биет байдлын доголдлын талаар мэдэгдсэн байгаа. Машиныг хүлээлцэх үед машины ердийн ажиллагааг мэдэх боломжгүй байдаг. Гэсэн хэдий ч машиныг хүлээлцэх үед талууд машиныг оношилгоонд оруулаагүй шилжүүлсэн нь хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Худалдан авагч нь нэн даруй машинаа буцаан ав би мөнгөө буцаан авъя гэж гэрээнээс татгалзснаа мэдэгдсэн. Тэр хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл боломжит хугацаа байсан. 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ямар нэгэн талаар машины доголдол гэмтлийг засаагүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир нэхэмжлэгч маань шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

 

Хариуцагч Ж.Намжилдорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Намжилдорж би 2017 оны 05 дугаар сарын 28-ны Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ теникийн зах дээр нэрийг үл мэдэх хүнд 54-83 УБП улсын дугаартай Ниссан Икстрайл автомашиныг худалдасан. Машин зардаг гэх хоёр хүнтэй ирж маш олон цаг үзэж шалгасан байдаг. Үзэж шалгаад биет байдлын доголдолгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ машиныг шилжүүлсэн байдаг. Уг машиныг шилжүүлж авахдаа уг машин нь 2017 оны техникийн улсын үзлэгт орсон байсан. Авто тээврийн хэрэгслийг шилжүүлэх журамд юу гэж заасан байдаг вэ гэвэл тухайн жилийн улсын техник үзлэгт хамрагдаагүй машиныг нэр шилжүүлэхийг хориглодог. Гэтэл уг машины нэр 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шилжсэн байдаг. Үүгээрээ техникийн улсын үзлэгт орсон гэдэг нь харагдаж байна. Тээврийн хэрэгслийг худалдах үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй иргэд хоорондын харилцан тохиролцооны үндсэн дээр энэ машиныг худалдсан байдаг. Өмгөөлөгчийн ярьж байгаагаар худалдан авах ажиллагааны талаар хуулийн заалтууд яриад байх шиг байна. Энэ талаар буруу тайлбарлаж байна гэж өөрийн зүгээс үзэж байна. Энэ машиныг худалдаж авсан процесс болон 8 000 000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлж үлдэгдэл мөнгийг бэлнээр өгсөн гэдэг дээр бол маргахгүй байгаа. Энэ машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч явсан өдрөөс хойш хэзээ эвдрэл гэмтэл гарсан гэдэг нь ойлгомжгүй. Ж.Намжилдоржтой утсаар ярьж хэлсэн өдөр гэдэг нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 98-тай утаснаас ярьсан гэсэн тэмдэглэл байдаг. Мөн нэхэмжлэгч маань хэдэн сарын хэдний өдөр ярьсан гэдэг нь тодорхойгүй байгаад байгаа. Уг машиныг биет байдлын болон эдийн доголдолгүй хүлээн авч өөрийн өмчлөлд шилжүүлснээрээ асран хамгаалах үүрэг нь нээгдэж байгаа. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар нээгдэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч уг машиныг өөрийн өмчлөлд авсан өдрөөс хойш ямар эвдрэл гэмтэл хэдэн хоногт гарсан гэдэг нь тодорхойгүй, үүнийг нотолсон баримт байхгүй. Мөн тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар эвдэрсэн гэдгийг засварын газраас тогтоогоогүй, уг машиныг ачуулахдаа тусгай зөвшөөрөлтэй ачилтын компани эсхүл ачаа тээвэрлэлтийн хуульд зааснаар яаж ачуулж ирсэн гэдэг нь тодорхойгүй байгаа. Уг машин нь 2017 оны улсын үзлэг тооллого, техникийн үзлэгт орохдоо ямар нэгэн биет байдлыг болон эдийн доголдол гарсан зүйл байдаггүй. Уг доголдол гарсан зүйл байдаггүй гэдгийг юугаар нотлож байна гэвэл доголдолтой машиныг техникийн үзлэгт тэнцүүлэхгүй мөн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн журам байдаг. Тэгэхээр уг машин биет байдлын болон эдийн ямар нэгэн доголдолгүй байсан гэдэг нь тогтоогдож байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

:

 

Нэхэмжлэгч Д.Чимэдлхам нь хариуцагч Ж.Намжилдоржид холбогдуулан тээвэрлэлтийн зардал гэрээний үндсэн мөнгө 11 000 000/арван нэгэн сая/, тээвэрлэлтийн зардал 500 000/таван зуун мянга/ төгрөгийг, нийт 11 500 000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ж.Намжилдорж нь машин биет байдлын болон эдийн ямар нэгэн доголдолгүй байсан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 54-83 УБП улсын дугаартай Ниссан Икстрэйл тээврийн хэрэгслийг 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчид тээврийн хэрэгслийн үнэ 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгийг шилжүүлж, хариуцагч нь тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа, № 01572925 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хаан банкин дахь 5503036439 дугаар төгрөгийн дансны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн зохигчийн тус хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь .... хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлаггүй тул зохигчийн байгуулсан тус худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-г хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээг байгуулахад 54-83 УБП улсын дугаартай Ниссан Икстрэйл тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Ж.Наранцэцэг бүртгэгдсэн байсан байх боловч хариуцагч нь 54-83 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмлөлд шилжүүлж, нэхэмжлэгч нь хариуцагчид 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 54-83 УБП улсын дугаартай Ниссан Икстрэйл тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй .... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...., 215 дугаар зүйлийн 251.2-т ... гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид зориулалтын дагуу ашиглах боломжгүй тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болох нь Гэрээг байгуулснаас хойш нэг хоногийн дараа ердийн ашиглалтын явцад 54-83 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүр эвдэрч нэхэмжлэгч нь хариуцагчид эвдэрсэн тухай утсаар мэдэгдсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн иргэд хоорондын хэлцлээр нотлогдож байна.

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 54-83 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүр эвдэрч нэхэмжлэгч нь иргэн Л.Мөнхбаттай хэлцэл хийж, тус тээврийн хэрэгслийг 61-37 улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотруу тээвэрлүүлэн, тээврийн зардалд 500 000/таван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн Иргэд хоорондын хэлцлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 215 дугаар зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгийг хохирол учирч, 500 000/таван зуун мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь № 01572925 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хаан банкин дахь 5503036439 дугаар төгрөгийн дансны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн Иргэд хоорондын хэлцлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 215 дугаар зүйлийн 251.2, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Намжилдоржоос нийт 11 500 000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Чимэдлхамт олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

 

115 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 215 дугаар зүйлийн 251.2, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Намжилдоржоос нийт 11 500 000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Чимэдлхамт олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Чимэдлхамын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Намжилдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 198 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Чимэдлхамд олгосугай.

 

3.  118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Намжилдоржоос шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ