Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2018/02174

 

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2018/02174

Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                    

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С Н” ХХК -д холбогдох

Хохирол болох 118 113 930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагч “С Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, иргэдийн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Энь “С Н” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 тоот Амралтын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн аманд байрлах 2 давхар орон сууцыг захиалсан. “С Н” ХХКнь гэрээний дагуу 2012 оны 1 дүгээр улиралд багтаан барилгын ажлыг дуусган, ашиглалтад оруулахаар тохиролцсон байсан боловч, барилгын ажил хэт удаашралтай явагдаж, 2 жил орчим хугацаагаар хожимдуулж 2013 оны 12 дугаар сард ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн. Д.Энь орон сууцны үнэ, төлбөрийг төлж, өмчлөгч болсон бөгөөд 2013 оны 12 дугаар сараас эхлэн Д.Энь гэр бүлийнхээ хамт уг байрандаа амьдарч эхэлсэн. Ер нь амьдрах явцад барилгад жижиг сажиг цууралтууд гардаг байсан ч үүнийг засч, өнгөлдөг байсан...

Гэтэл 2015 оны 09 дүгээр сард байшингийн хойд хэсэгт байрлах “С Н” ХХК-ийнцэвэр усны шугамын үзлэгийн худагт ус алдсаны улмаас ойр орчмын хөрс усанд автаж, байшингийн суурь аажмаар сууж, нэг давхрын бетонон шал хагарч цөмрөн, дам нуруу хагарч, 2 давхрын хана, таазны зааг хэсэгт их хэмжээний цууралт, гадна хана гражийн хэсэгт цууралт ихсэн эвдрэл гэмтэл үүсч, байшин нурах аюултай байдал үүссэн. Энэ тухайгаа мөн “С Н” ХХК-ийнзахирал Б.Х, н.Б, н.Х нарт мэдэгдэж, биечлэн уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан.

Эцэст нь хэн алиндаа зардал хохирол багатайгаар асуудлыг шийдвэрлэхээр тохиролцож, “С Н” ХХКнь өөрийн туслан гүйцэтгэгч “Л П” ХХК-ийн-д байрны засварын ажлыг хариуцуулж, хурдан хугацаанд дуусгахаар тохиролцсон юм. Нэхэмжлэгчийн зүгээс барилгад үүссэн, эвдрэл гэмтэл, шалтгаан, цаашид ашиглах боломжтой эсэхийг тогтоолгохоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Инженер геологийн судалгааны байгууллага барилгын сорилт туршилт судалгааны нэгдсэн лабораторид тус тус хандсан бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт болон шинжээчдийн дүгнэлт гарсан байгаа. Эдгээр баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. “С Н” ХХКнь уг барилгын газар шороо, суурийн ажлыг гүйцэтгэхдээ Барилгын норм ба дүрмийг зөрчсөн, зургийн дагуу гүйцэтгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс байшинд эвдрэл гэмтэл үүсч ослын байдалтай болж, барилгыг ашиглах боломжгүй болсон гэдгийг тогтоосон...

Мөн “С Н” ХХКнь хотхоны гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, хариуцан ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас хотхоны хойд хэсэгт байрлах өөрийн эзэмшлийн худгийг хамгаалалтгүй, эзгүй орхисны улмаас удаан хугацаагаар их хэмжээгээр ус алдаж, ойр орчмын хөрсөнд шингэж, улмаар барилгын буурь хөрс суухад хүргэсэн. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр уг байранд амьдрах боломжгүй, нурах аюултай гэсэн тул 2015 оны 11 дүгээр сард байрнаас нүүсэн. Гадна талд байдаг худаг нь олон жил хараа хяналтгүй байснаас болж, ус алдсан. Инженер геологийн судалгааны байгууллага, барилгын сорилт туршилт судалгааны нэгдсэн лабораторийн дүгнэлтээр анхнаасаа барилгыг буруу барьсан, зургийн дагуу бэхэлгээ хийгдээгүйгээс болсон гэсэн...

Тухайн үед “С Н” ХХКбарилгын засварын ажлыг, өөрийн туслан гүйцэтгэгч “Л П” ХХК-ийн-иар гүйцэтгүүлэхээр тохиролцож, Д.Э-ийнзүгээс барилгын инженер Оюунчимэгтэй гэрээ байгуулж, барилгын засварын гүйцэтгэлийн ажилд хяналт тавьж ажиллуулахаар болсон. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн нүүж, түлхүүрээ туслан гүйцэтгэгчид гардуулж өгсөн. Түлхүүр авснаас хойш туслан гүйцэтгэгч шалтаг шалтгаан хэлж, ажлаа эхлэхгүй байсаар байгаад 2016 оны 03дугаар сард цөмөрсөн шал, ханыг буулгаж, хогийг гаргах, хөрс нягтруулах шороог шаланд, доороос нь цемент шахаж цутгах зэргээр ил харагдах доголдлыг ямарч технологигүйгээр, цуурсан хэсгийг силикондож, цемент хийх зэргээр оромдож байсан. Хяналтын инженерийн зүгээс барилгын засварын ажлыг зөвхөн барилгын зургийн дагуу, барилгын норм ба дүрмийн дагуу гүйцэтгэх шаардлага тавихад бид ингэж тохиролцоогүй, их зардал гарна “С Н” ХХК-д танилцуулж, шийдвэрлүүлнэ гэх шалтгаанаар 2016 оны 05 дугаар сараас ажлаа зогсоосон. Үүнээс хойш “С Н” ХХКнь удаа дараа шаардлага тавьж байсан боловч, 2006 оны 08 сар хүртэл барилгын засварын ажлыг гүйцэтгэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, алга болсон. Энэ нэг жил гаруй хугацаанд нэхэмжлэгч, гэр бүл үр хүүхдүүдийн хамт гэр орондоо амьдрах боломжгүй болж, өвлийн хүйтэнд нүүдэл суудал хийж, гэрийн эд хогшлоо контейнэрт хурааж, түрэээсийн байранд амьдарч байхад “С Н” ХХКнь барилгын засварын ажлыг зохих ёсоор гүйцэтгэлгүй хаяж байсан. Нэхэмжлэгч маш их хохирсон.

Хариуцагч “С Н” ХХКбарилгын засварын ажлыг гүйцэтгэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хугацаа алдсан тул нэхэмжлэгч барилгын засварын ажлыг “Ө Х” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, дутуу орхисон засварын ажлын төсвийг мэргэжлийн төсөвчнөөр тооцуулж, нийт 72 558 530 төгрөгөөр засварын ажлыг гүйцэтгүүлж, барилгын засварын ажил дуусмагц 2016 оны 12 дугаар сарын 25-нд нүүн орж, 2017 оны 04 дүгээр сар хүртэл байшинд амьдрангаа дотор заслын ажлыг хийлгэж дуусгасан.

... Хариуцагч “С Н” ХХКнь Барилгын тухай хууль, барилгын норм ба дүрэм, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж, барилгын ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс барилгад эвдрэл гэмтэл үүсч, уг эвдрэл гэмтлийг засварлахад нийт 118 113 930 төгрөгийн зардал гарч, хохирол учирсан. Үүнд:

- 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-нийг хүртэл 14 сарын хугацаанд байр түрээслэсэн. Түрээсийн /нэг сарын 2 000 000 төгрөг х 14 сар/ 28 000 000 төгрөг,

- Байшингийн хана цуурсан, барилгын суурийн ажил хийхтэй холбогдуулан байрнаас бүх эд хогшлоо гаргах болж, контейнер түрээслэн эд хогшлоо хурааж хадгалсан зардал, нүүлгэлтийн зардал 360 000 төгрөг, контейнерийн түрээсийн зардалд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл /хоногийн 3850 төгрөг х 368 хоног/ 1 416 800 төгрөг нийт 1 776 800 төгрөг,

- Барилгын эвдрэл гэмтэл, цаашид ашиглах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллагаар хөрсний геодизийн судалгаа хийлгэхэд 1 778 600 төгрөг, даац бүтээцийн оношлогоонд 1 500 000 төгрөг, шинжилгээ хийлгэхэд 200 000 төгрөг нийт 2 878 600 төгрөг төлсөн.

- Барилгын инженерийн ажлын хөлсөнд 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сар дуустал хүртэл нийт 12 600 000 төгрөг төлсөн. “Ө Х” ХХК-иар барилгын дутуу орхисон ажлыг гүйцэтгүүлсэн ажлын хөлс 72 558 530 төгрөг, төсөв гаргуулахад 300 000 төгрөг тус тус төлсөн. Иймд хариуцагч “С Н” ХХК-иас 118 113 930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “С Н” ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Зулбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“С Н” ХХКнь уг барилгын доголдлыг арилгуулахаар барилгын засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн, нэхэмжлэгч харилцан ярилцаад засварыг хийж гүйцэтгэхээр болсон гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрч байна. Барилгын засварын ажлыг засварлахад нийт 45 000 000 төгрөгийн зардал гарах юм байна гэдэг тайлбарыг өгсөн. Цэвэр монгол ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан. Шаланд хөндий үүссэнтэй холбоотойгоор тусгай тоног төхөөрөмжөөр уг ажлыг хийсэн. Үндсэн суурь ажил, шороо гаргах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх явцад захиалагч талаас нэмэлт өөрчлөлт оруулж, манайхаар гүйцэтгүүлэхгүй гэсэн. Манай компани доголдлыг арилгахаар арга хэмжээ авч, 30 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Д.Энь ажлаа зогсоо гэж хэлээгүй байсан бол ажлаа хийж дуусгах байсан. Манай туслан гүйцэтгэх компани нэг сарын хугацаанд уг ажлыг хийж дуусгаад хүлээлгэн өгөх боломжтой байсан....

Иймд нэхэмжилж байгаа түрээсийн төлбөр 28 000 000 төгрөг, хөрсний геодезийн судалгааны зардал, даац бүтээцийн оношлогооны зардал гээд 2 878 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт хийлгэсэн судалгааг дахин хийлгэх шаардлага байгаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс ач холбогдолгүй гаргасан зардал гэж үзэж байна. Манай компани доголдлыг арилгахаар арга хэмжээ авч, хүчитгэл, бэхэлгээ хийсэн ба нийт 45 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх байснаас 30 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас шалтгаалж, цаг хугацаа, мөнгө хөрөнгө зарсан... Захиалагчийн хяналтын инженер ажилласан гэх боловч энэ талаар баримтгүй байна. Мөн гаргасан нэмэлт зардлыг манайх төлөх боломжгүй. “С Н” ХХКнь зарим ажлыг хийж гүйцэтгэн, 30 000 000 төгрөгийн зардал гаргасан, цаана нь 15 000 000 төгрөгийн засварын ажил дутуу байсан. ... Цаашид үргэлжлүүлсэн бол 12 дугаар сард дуусах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энь хариуцагч “С Н” ХХК-д холбогдуулан хохирол болох 118 113 930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Энь хариуцагч “С Н” ХХК-ийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирол болох 118 113 930 төгрөг шаардах эрхтэй гэж,

Хариуцагч “С Н” ХХКнь нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ барилгын засварлахад нийт 45 000 000 төгрөгийн зардал гарахаар тооцоолсон. Үүнээс 30 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан.

Гэвч хариуцагч “С Н” ХХКнь нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 107 дугаар зүйлийн 107.2-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбар, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадсангүй.

Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд:

Хариуцагч “С Н” ХХКнь “С” ХХК-тай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот амралтын орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээгээр Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд байрлах орон сууцыг худалдах, “С” ХХК нь орон сууцны төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцсон байх бөгөөд уг гэрээний дагуу “С” ХХК-ийн захирал Д.Э-ийннэр дээр 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 000292805 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, тухайн орон сууцны өмчлөгч нь Д.Эболсон нь зохигчдын тайлбар, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба талууд энэ тухай маргаагүй болно. /1 дүгээр хавтас хэргийн 9-97, 110, 158-159 тал/

Нэхэмжлэгч Д.Э-ийнөмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч “С Н” ХХК-ийнзахиалгаар бариулсан аялал жуулчлалын Солонго цогцолборын бүрэлдэхүүн хэсэгт багтааж байх ба 2015 оны 09 сард уг хотхоны барилгын дунд байрлах худгийн ус алдалттай холбоотойгоор ойр орчмын хөрс усанд автаж барилга хэв гажилтанд орж, барилгын 1 дүгээр давхрын ариун цэврийн өрөө, шатны хонгил, гал тогооны хэсгийн ханууд сууж, хагарсан, ханын доорх дам нуруунд хагарлууд үүссэн, шалны доорх хөрс сууснаас шалны цутгамал бетон бэлтгэл үеийг хуулсан, гражийн хана шал сууж, хагарсан, 2 дугаар давхрын гадна, дотор хана хагарсан, багана болон дам нуруунаас салж зай гарсан, хэв гажилтаас барилгын гадна фасад хагарч, гэмтсэн, урд хэсгийн бетон хаяавч суусан зэрэг эвдрэл, гэмтэл учирсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт, Комплекс инженеринг сервис ХХК-ийн дүгнэлт, Барилга Архитектурын сургуулийн барилгын сорилт туршилт, судалгааны нэгдсэн лабораторийн 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/16 тоот дүгнэлт, экспертизийн тайлан зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 157-174, 186-210 тал/

Хариуцагч “С Н” ХХК-ийнбуруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Д.Э-ийнэд хөрөнгөд хохирол учруулсан болон барилгын засварын ажлыг өөрсдийн зардлаар, нэхэмжлэгчийн барилгын засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллуулах-аар тохиролцсон тухайд зохигчид хэн алин нь маргахгүй байгаа болно.

Нэхэмжлэгч нь барилгын засварын ажлыг эхлүүлэхээр 2015 оны 11 дүгээр сард байраа суллаж өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Гэвч хариуцагч “С Н” ХХКнь тухайн барилгын ажлыг бүрэн хийж дуусгаагүйгээс нэхэмжлэгч Д.Энь өөр компаниар барилгын засварын ажлыг 72 558 530 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгүүлсэн болох зохигчдын тайлбар, Д.Эболон “Ө Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, орон сууцны засварын ажлын төсөв, “Ө Х” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/27 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 78-97, 157-174 тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2.-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон л тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Иймд “С Н” ХХКнь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4.-т зааснаар өөрийн ашиглалт, өмчлөлд байгаа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид технологийн шаардлагын дагуу засвар, үйлчилгээ, шинэчлэлтийг тогтоосон хугацаанд нь хийх,

15 дугаар зүйлийн 15.1.8-т зааснаар өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, 15.1.12-т зааснаар өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4.-т зааснаар орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ... ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс барилгын гадна талбайд байрлах цэвэр усны шугамын үзлэгийн худагт ус алдаж, улмаар барилгад үүссэн эвдрэл, гэмтэлд нөлөөлж, улмаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан байна.

Түүнчлэн дээрх хохирол, гэм хор учрах шалтгаан болон хохирлын хэмжээ нэмэгдэхэд хариуцагч нь “С Н” ХХК-ийнүйл ажиллагаанаас хамааралтай байсан гэж үзэхээр байна.

Иймд шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгөд учирсан хохирол нэхэмжилсэн шаардлагад гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалт хэрэглэж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Хариуцагчид хохирол төлөх үүрэг хүлээлгэхэд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байхыг шаарддаг байна.

Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй боловч, нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоолгож, өөрийн татгалзлыг нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн болно. /дүгээр хавтас хэргийн 177-184, 214-242 тал/

Нэхэмжлэгч нь учирсан хохирол, зардалд барилгын засварын ажлыг “Ө Х” ХХК-иар гүйцэтгүүлсэн төсөвт өртөг болох 72 558 530 төгрөг, барилгын засварын ажлыг гүйцэтгэх хугацаанд бусдын байр түрээслэсэн хугацаа /2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл/-ны буюу 14 сарын түрээсийн төлбөр 28 000 000 төгрөг, нүүлгэлтийн зардал 360 000 төгрөг, эд хогшил хадгуулсаны контейнерийн түрээсийн зардал 1 416 800 төгрөг, мэргэжлийн байгууллагаар хөрсний геодезийн судалгаа хийлгэсний зардал 1 178 600 төгрөг, даац бүтээцийн оношилгооны зардал 1 500 000 төгрөг, шинжилгээний зардал 200 000 төгрөг, төсөв хийлгэхэд гарсан зардал 300 000 төгрөг, хяналтын инженерийн ажлын хөлс /2015 оны 11 дүгээр сараас 2017 оны оны 03 дугаар сарыг дуустал хугацааны ажлын хөлс 12 600 000 төгрөг/ нийт 118 113 930 төгрөгийг зарцуулсан гэж, уг хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч, шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нотлох баримтгүй нүүлгэлтийн /тээврийн/ зардал 360 000 төгрөг, хяналтын инженерийн ажлын хөлс 12 600 000 төгрөгөөс 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл буюу барилгын засварын ажил хийгдээгүй хугацааны 4 800 000 төгрөг нийт 8 660 000 төгрөгийг хасч, нотлогдсон зардал болох 111 253 930 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 228 дугаар зүйлийн 228.1-дэх заалтад нийцэхээр байна.

Иймд хариуцагч “С Н” ХХК-иас 111 253 930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-долгож, нэхэмжлэлээс 6 860 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Барилгын төсөвчдийн холбоо шинжээчийн ажлын хөлсөнд 1 800 000 төгрөг нэхэмжилснийг зохигчид төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс болох 1 800 000 төгрөгөөс нэхэмжлэгч Д.Энхтуяагаас 108 000 төгрөг, хариуцагч ”С Н” ХХК-иас 1 692 000 төгрөг тус тус гаргуулж Барилгын төсөвчдийн холбоонд олгох нь зүйтэй. /1 дүгээр хавтас хэргийн 219 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “С Н” ХХК-иас 111 253 930 /нэг зуун арван нэгэн сая хоёр зуун тавин гурван мянга есөн зуун гучин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэлээс 6 860 000 /зургаан сая найман зуун жаран мянган/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С Н” ХХК-иас 715 644 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-долгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар шинжээчийн ажлын хөлс 1 800 000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгөөс нэхэмжлэгч Д.Эаас 108 000 төгрөг, хариуцагч “С Н” ХХК-иас 1 692 000 төгрөгийг тус тус гаргуулж Барилгын Төсөвчдийн холбоонд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 07364 тоот захирамж хэвээр хүчинтэй байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ

 

 

ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА

 

 

Т.ЭНХТУЯА