Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2017/02420

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2017/0

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Сайдын Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А., түүний өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл, түүний өмгөөлөгч С.Өнөрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. А. нь Монгол Улсын , ын Аялал Жуулчлалын Сайдын 2014.01.29-ний өдрийн Б/01 тоот тушаалаар 2014.01.29-ний өдрөөс Үндэсний номын сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байгаад удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцсэнээр Монгол Улсын   Аялал Жуулчлалын сайдын 2014.07.04-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Үндэсний Номын сангийн захирлаар томилогдсон. Үндэсний номын сан нь 3.5 сая орчим ном, хэвлэлийн бүтээгдэхүүний хадгаламж бүхий 8 фонд бөгөөд зарим фондыг 18-30 жил тоолоогүй бүрэн бус хэсэгчилсэн байдлаар тоолдог байсан бөгөөд миний бие ажиллаж байх хугацаандаа нийт номын 60 гаруй хувийг эмхэлж, шалган стандартын дагуу байрлуулах ажлыг гадна уншлага үйлчилгээндээ олон ажлыг нэвтрүүлж эхлээд байсан. Тухайлбал, орчин үеийн техник, технологитой хөл нийлүүлэн хэрэглэгчдэд шаардлагатай мэдлэг мэдээллийг түргэн шуурхай, хялбар аргаар хүртээх нь нэн тэргүүний асуудал болсон учир байгууллагын  вэб сайтыг шинэчилж дуусгасан бөгөөд энэ нь ухаалаг утастай хүн бүр номын сангийн үйлчилгээг хүртэх боломжийн эхлэл болсон. Мөн “Үндэсний номын сангийн мэдээлэл технологийн дэд бүтцийг шинэчлэн сайжруулах” төслийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байсан. Үүний нэг гол ажил нь олон улсын катологоос ном зүйн мэдээллийг импортлон оруулах боломжтой болох, номын сангийн тайлан, статистик мэдээ дэлгэрэнгүй байдлаар гарах, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 1500 гаруй номын сангуудыг нэгдсэн системд холбох,гадаад орны номын сангуудтай мэдээлэл солилцох зэрэг олон боломжийгнээж өгөхөөс гадна Монгол улсын төвлөрсөн мэдээллийн баазтай болж номын санчид, уншигчдад хүртээмжтэй болох юм.

Мөн түүнчлэн номын хадгаламжийн 50 гаруй хувийг эзэлдэг ганц хувь гар бичмэл, гарын ном, диссертаци зэргийг цахим хэлбэрт оруулж эх хувийг хамгаалах арга хэмжээ авч ажиллан судлаач, оюутан залууст цахим сангийн баазыг нээлттэй, хүртээмжтэй болгох үүднээс цахим уншлагын танхимыг нээн ажиллуулж эхэлсэн Миний ажиллаж байх хугацаанд Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8.9.1,Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтын үндэслэл Төрийн аудитын тухай хуулийн 18.5 дугаар зүйлд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Үндэсний аудитын газар нь Монгол Үндэсний номын сангийн төсвийн 2015.12.31-ний өдөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж Үндэсний номын сангийн санхүүгийн тайлан материалыг алдаагүй, үнэн зөв, шудрага илэрхийлэгдсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл Монгол Улсын Боловсрол, ,  , ын Сайдын 2016.09.12-ний өдрийн Б/01 тоот тушаалаар А. миний биеийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-ийг үндэслэн Үндэсний номын сангийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаалын үндэслэх хэсэгт Төсвийн тухай хуулийн 70.3 дугаар заалт БСШУны ДА-2016-01 тоот хяналт,шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын шалгалтын дүгнэлт, мөн 2016 оны 09 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд хийсэн гэх гүйцэтгэлийн аудит хяналт шинжилгээний санал дүгнэлт зэргийг тус тус зааж Үндэсний номын сангийн санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй, санхүү, аж ахуйн үйл ажиллагаа нь Хангалтгүй дүгнэгдсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасан байдаг бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ний өдрийн 33 тоот тогтоолын 15.5-д тус хуулийн заалтыг тайлбарлахдаа “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын шалгалтын дүгнэлтээр илэрсэн гэх зөрчил, дутагдлыг арилгах Зөвлөмжийг БСШУСайдын 2016.06.28-ний өдрийн 1/5673 тоотоор ирүүлсэн байх бөгөөд уг зөвлөмжийн дагуу хийгдсэн гүйцэтгэл болон холбогдох тайлбарыг 2016.07.25-ны өдрийн 188 тоотоор хавсралт 9 хуудастайгаар хүргүүлсэн. Дээрх дотоод аудитын дүгнэлтэд Үндэсний номын сангийн санхүүгийн үйл ажиллагаанд зарим нэг зөрчил, дутагдал илэрсэн талаар дурьдсан байх боловч А. миний хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл бүхий буруутай үйлдэл болон эс үйлдлийн талаар тогтоогоогүй болохыг дурьдаж байна.

Иймд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан А. миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Боловсрол, ,  , ын Сайдын 2016.09.12-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус шүүхэд А овогтой  миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг БСШУЯ-нд холбогдуулан гаргасан. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ЭМД, НДШ-ийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол Улсын Боловсрол, ,  , ын  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

нэг: Нэхэмжлэгч А. нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гарагсан нь тогтоогдсон”-ыг зөрчсөн нь дараах байдлаар тогтоогдсон.

Үндэсний номын сангийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд тус наас удаа дараа шалгалт, дотоод аудит хийсэн /2016.05.13-ны өдрийн акт/

1.Хүний нөөцийн ажилтан З.Энхболдын 1 сарын сүүлийн цалин 201018 төгрөг олгогдохоорбайхад 659 017,66 мөнгө гарч 457 999,66 мөнгө илүү гарагсан зөрчилтэй,

2. 2016 оны 02 сарын 24-нд нэр бүхий 10 хүний нэр дээр 4 333 000 төгрөгийн цалин бичээд тухайн албан хаагчдад олголгүй 3 592 333 төгрөгийг ном зүйч Г.Гүнжинлхамын дансаар гаргасан зөрчилтэй,

3. Албан хаагчдын цалин бодож олгохдоо цалингийн карт руу илүү шилжүүлж авдаг гэх мэтийн зөрчил дутагдлуудыг гаргаж байсан нь баримт материалаар нотлогдож байна.

4. Боловсрол, , , ы сайдын “ажлын хэсэг байгуулах тухай” 2015 оны А/149 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Үндэсний номын санд 2015 оны 05 сарын 04-13-ны өдөр хүртэл хугацаанд Үндэсний номын сангийн үндсэн үйл ажиллагаа, дүрэм журмын хэрэгжилт, хүний нөөц, санхүүд хяналт шалгалт хийсэн. Шалтгалтаар “Үндэсний номын сангийн захирал А. нь үйл ажиллагаандаа хууль, тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, , , аялал, жуулчлалын сайдын 2014 оны 1а/4121, даргын 2015 оны 7/2619 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн зөрчил арилгах тухай албан даалгаварыг биелүүлээгүй, Сангийн сайдын “төсвийн байгууллагын мөнгөн кассын журам батлах тухай” 2012 оны 276 тоот журмыг зөрчсөн зэрэг зөрчил илэрсэн байна.

Хоёр: А. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан харицлага хүлээх болсон үндэслэл нь дараах байдлаар нотлогдсон байдаг. /2015.05.19-ний өдрийн дүгнэлт/

1. Үндэсний номын сангийн захирлын2014 оны А/8 тоот тушаалаар “Программ худалдан авалт хийх ажлын хэсэг” байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд“Түшигмөнх софт” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 23 950 000 төгрөгийн үнэтэй “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан.

Энэ үйлдэл нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дэх хэсгийг зөрчиж худалдан авалт хийсэн. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь заалтын дагуу жлын хэсгийн /үнэлгээний хорооны/ дүгнэлт гаргаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй.

2. Төсвийн хөрөнгийг удаа дараа зөрчин ажиллаж байсан нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн хийсэн шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна.  Улсын ахлах байцаагч нь:

- 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08-02/02 тоот актаар “...ажилчдын цалингаас хуулт бусаар 26 264,4 мянган төгрөг суутгасан” энэхүү төлбөрийг эргэн төсвийн орлогод оруулах, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэх.

- 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08-02/03 тоот актаар “...дутуу тушаагдсан санхүүгийн баримтаар нотлогдохгүй байгаа өөрийн орлого болох 15445,8 мянган төгрөгийг хуулийн байгуллагаар шалгуулан төсвийн орлогод оруулах...” Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх,

- 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08-02/04 тоот актаар “...нэр бүхий 19 хүнд 15302,0 мянган төгрөгийн хөлс олгосон бөгөөд гэрээгээр ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй баримтаар нотлогдохгүй ажилчтд ажиллаж байгаагүй...” хууль хяналтын байгууллагаар шалгуулах, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэх гэж тус тус акт гаргасан байна.

Дээр дурдсан актуудыг А. нь хүлээн зөвшөөрч гарын үсэг дурсан байх бөгөөд хуулийн хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй болно.

3. Боловсрол, ,  , ын сайдын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 08-09-ний өдрүүдөд томилогдсон ажлын хэсэг Үндэсний номын санд ажилласан. Ажлын хэсэг Боловсрол, ,  ы сайдын 2015 оны “ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн хэрэгжилт, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08/02/02, 08-02/03, 08-02/04 тоот актуудын барагдуулалт, зөрчил дутагдал хэрхэн арилгасан талаар газар дээр нь үзэж үйл ажиллагаатай танилцсан.

Ажлын хэсгийн санал, дүгнэлт: Ажлын хэсгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн санал, дүгнэлтээр Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төсвийн тухай, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиуд, Сангийн сайдын “Төсвийн байгууллагын мөнгөн кассын журам батлах тухай” 2012 оны 276 дугаар тушаалыг тус тус зөрчсөн санхүүгийн үйл ажиллагааг даруй шалгуулах, Боловсрол, ,  ы ны 2016 оны ДА-2016-01 тоот дотоод аудитын дүгнэлтийн дагуу хийгдсэн ажил хангалтгүй гэж үзэж хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гарсан байна.

4. Үндэсний номын санд хийсэн Санхүүгийн хяналт, шалтгалтаар нийт 15 төрлийн 157154,3 мянган төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн байна. Үүнээс төсвийн хөрөнгийг ашиглаж дутагдуулсан залилангийн шинжтэй үйл ажиллагаанд Улсын ахлах байцаагчийн 3 актаар 5701,4 төгрөгийн акт тогтоосон байна. Илэрсэн зөрчлийг холбогдох баримтын хамтаар Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн.

Дээрх санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын дүгнэлтүүдээс үзэхэд Үндэсний номын сангийн захирал А. нь хариуцсан ажилдаа хариуцлага алдаж удаа дараа санхүүгийн зөрчил гаргасан тул Үндэсний номын сангийн захирлын үүрэгт ажлаас халах хангалттай үндэслэлтэй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалт, холбогдох шалгалтын акт, дүгнэлтийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Иймд иргэн А.гийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А. нь хариуцагч Монгол Улсын Боловсрол, ,  , ын анд холбогдуулан, үндэслэлгүй ажлаас халсан БСШУС-ын сайдын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

            Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гаргасан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

            Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасны дагуу нэхэмжлэгч нь тус шүүхэд 2016 оны 10 сарын 10-ны өдөр гомдлоо гаргажээ.

            Иймд, нэхэмжлэгч А.гийн хариуцагчид холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааныг тус шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар А. нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”-ыг зөрчсөн нь нотлогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж маргадаг.

            Ажил олгогч Монгол Улсын , , аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 сарын 29-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Аын г 2014 оны 01 сарын 29-ний өдрөөс Үндэсний номын сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр томилон ажиллуулж эхэлсэн бөгөөд мөн сайдын 2014 оны 07 сарын 04-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар А.г Үндэсний номын сангийн захирлаар 2014 оны 06 сарын 13-ны өдрөөс томилон, ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь тодорхойлогдож байна./хх-ийн 5-6/

            Тэрээр, Монгол Улсын Боловсрол, ,  , ын сайдын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 132.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Боловсрол, ,  ы ны ДА-2016-01 тоот хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын шалгалтын дүгнэлт, мөн 2016 оны 09 сарын 8-9-ний өдрүүдэд хийсэн гүйцэтгэлийн аудит, хяналт шинжилгээний санал дүгнэлт, Авилгатай тэмцэх газрын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн 01/5891 тоот албан бичгийг тус тус үндэслэн Үндэсний номын сангийн санхүүгийн үйл ажиллагаанд бүртгэлээр тавих хяналт хангалтгүй, санхүү, аж ахуйн үйл ажиллагаа нь “хангалтгүй” дүгнэгдсэн гэсэн үндэслэлүүдээр А.г 2016 оны 09 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон Үндэсний номын сангийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ./хх-ийн 7-8/

            Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачлагаар цуцлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн зохицуулалт энэхүү маргаанд хамааралтай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэж заажээ.

            Хариуцагч тал нь Үндэсний номын сангийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд тус наас удаа дараа шалгалт, дотоод аудит хийсэн гэж тайлбарлан Боловсрол, ,  ы сайдын “ажлын хэсэг байгуулах тухай” 2015 оны А/149 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Үндэсний номын санд 2015 оны 05 сарын 04-13-ны өдрийг хүртэлх хугацаанд Үндэсний номын сангийн үндсэн үйл ажиллагаа, дүрэм журмын хэрэгжилт, хүний нөөц, санхүүд шалгалт хийж, тус номын сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн танилцуулгыг 2016.05.19-ний өдөр бичиж, нэгдсэн дүгнэлт, санал гаргасан байна. /хх-ийн 60-65/

            Мөн Боловсрол, ,  ы ны улсын ахлах байцаагч 2016.05.13-ны өдрийн 08-02/04 тоот “Гэрээт ажилчдын хөлс гэж олгосон мөнгийг хуулийн байгууллагаар шалгуулах тухай”, мөн өдрийн 08-02/03 тоот “Дансанд дутуу тушаасан өөрийн орлогыг хуулийн байгууллагаар шалгуулах тухай”, 08-02/02 тоот “Цалинг хуулийн байгууллагаар шалгуулах тухай” актуудыг тус тус тогтоожээ. /хх-ийн 67-72/

            Боловсрол, ,  , ын сайд Ж.Батсуурийн баталсан “Үндэсний номын сан”-ийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын үр дүн, хэрэгжилтийг шалган санал боловсруулах ажлын удирдамж”-ийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, 2016 оны 09 сарын 08-09-ний өдрүүдэд шалгалтыг явуулж, 2016 оны 09 сарын 12-ны өдөр Үндэсний номын сангийн талаар санал, дүгнэлт /хх-ийн 75-78/-ийг тус тус гаргаж, зөрчил дутагдалтай, хуулийн байгууллагад шилжүүлэн асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа боловч холбогдох хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагад хандаж шалгалтыг хийлгэж албан ёсоор тогтоолгосон талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Харин иргэн М.Мажигсүрэн нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Үндэсний төв номын сангийн захирал А., нягтлан бодогч Ц.Ганцэцэг нар санхүүгийн зөрчил гаргасан” гэх гомдлыг гаргаж, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гарьд 2016 оны 09 сарын 17-ны өдөр хяналтанд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал үйлдэж ирүүлснийг тус дүүргийн Прокурорын газрын прокурор 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 3952 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. /хх-ийн 110/

            Хавтаст хэрэгт Монголын үндэсний номын сангийн 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан /1 дүгээр хх-ийн 23-49/ бүрэн эхээр, мөн Боловсрол, ,  ы ны дотоод аудитын Үндэсний номын санд хийсэн ажлын тайлан /3 дугаар хх-ийн 25-44/ тус тус хавсаргагдсан байна.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн хэсгийн “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтныг хамруулан ойлгодог.

            Иймээс, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тус тус тогтоогдсон байхаар хуульд заасан энэхүү шаардлагад нийцээгүй байхад захирал А.г ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаал хууль зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

            Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай шаардлагыг хариуцагч талын өмгөөлөгч холбогдох бичгийн баримтыг гаргаж ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгуулахаар мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан Үндэсний номын сангийн нийт ажилчдын цалингийн тооцооны хүснэгтүүдэд /хх-ийн 138-238/ тусгагдсанаар Аын гийн үндсэн цалин 790.516 төгрөг, профессорын нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувь 158.103 төгрөг болох нь А.гийн шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдэн баталгаажигдсан /хх-ийн 9-10/ баримт зэргээр давхар нотлогдож байх тул эдгээр бичгийн нотлох баримтыг үндэслэн түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох үндэслэлтэй гэж үзэв.

            Хэрэгт авагдсан А.гийн нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 1-8 дугаар саруудад цалин хөлс олгогдсон талаар тэмдэглэгдэн баталгаажигдсан боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...9 сард цалин авсан талаар нийгмийн даатгалын дэвтэрээ үзүүлж сүүлд бичигдэж, баталгаажигдсан” гэж тайлбарласан тайлбарыг үндэслэн ажилгүй байсан хугацааг 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн уг маргааныг хянан шийдвэрлэж буй энэ өдрийг хүртэлх хугацаагаар тооцох нь хуульд нийцнэ.

       Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу тооцоолоход нэхэмжлэгч А.гийн 1 өдрийн дундаж цалин 47 942 төгрөг /3 092 202:3=1 030 734, 1 030 734:21.5=47 942/ болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр болон хэрэгт авагдсан цалингийн тооцооны хүснэгтэд бичигдсэн баримт зэргээр тогтоогдож байна.

            Иймд, шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Монгол Улсын Боловсрол, ,  , ын сайдын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аын г Үндэсний номын сангийн захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь /2016 оны 10 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарын 29-ний өдрийг хүртэл/ урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11.314.122 төгрөгийг гаргуулан А.д олгосугай.

            2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчид олгох 11.314.122 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган А.гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид /70200+195976/ 266176 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ТҮМЭНЦЭЦЭГ