Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/02619

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 19 өдөр Дугаар 181/ШШ2017/02619 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Доржпалам/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Үүрийнтуяа /РД:/-д холбогдох,

 

23 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 11 250 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагч Б.Үүрийнтуяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Пүрэвням, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Доржпаламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Доржпалам нь 2015 оны 04 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Залуус хорооллын 48Б байрны 557 тоот орон сууцыг иргэн Б.Үүрийнтуяагаас 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон урьдчилгаанд 21 000 000 төгрөг бэлнээр дансанд шилжүүлэн өгч үлдэгдэл 49 000 000 төгрөгийг 8 хувийн зээлэнд хамрагдаж байгаад өгөхөөр тохиролцсон.

Тухайн үед Үүрийнтуяа надад таньдаг хүн байгаа би 8 хувийн зээлэнд хамруулж өгье тэр болтол байрны гэрчилгээ надад байж байг гээд дахин 2 000 000 төгрөг бэлнээр авсан. Ингээд нийт 23 000 000 төгрөг Б.Үүрийнтуяад өгөөд байрандаа орсон. Дараа нь Б.Үүрийнтуяагаас 8 хувийн зээлийг юу болж байна гэхэд хүнээр хөөцөлдүүлж байгаа удахгүй удахгүй гэсээр нэг жил өнгөрсөн.

Гэтэл 2016 оны 08 дугаар сард Хэт оргил ББСБ-аас хүн ирээд энэ байр барьцаанд тавигдсан суллаж өг гэсэн мэдэгдэл авч ирэхэд нь давхар барьцаанд тавигдсаныг мэдсэн. Тэгээд Б.Үүрийнтуяатай утсаар ярихад би өөрөө зохицуулж өгнө гээд худлаа яриад яваад байсан тул арга буюу цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Ингээд Б.Үүрийнтуяад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Иргэний хэрэг гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Хэт оргил ББСБ нь Б.Үүрийнтуяа болон түүний нөхөр М.Батбилэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаад 30 000 000 төгрөг гаргуулах тухай Шүүхийн шийдвэр гаргуулсан байсан.

Ингээд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан гэх манай байрыг дуудлага худалдаанд оруулж зарах гэсэн боловч хүн аваагүй тул Хэт оргил ББСБ-ын өмчлөлд шилжсэн байна. Энэ талаар бид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас байр суллаж өгөх тухай мэдэгдэл ирэхэд л мэдсэн болно. Ингээд бид байраа чөлөөлж өгч хураалгасан.

Иймд хариуцагч Б.Үүрийнтуяагаас 23 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Б.Үүрийнтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Доржпалам нь 70 000 000 төгрөгөөр байр худалдаж авахаар 21 000 000 төгрөг урьдчилгаа болгож өгсөн. Үлдсэн 49 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Энэ хугацаанд зээл нь бүтэхгүй байсан тул 2 000 000 төгрөг зуучлалын компанид нэмж авч өгсөн. Нийт 23 000 000 төгрөг өгч авсан. 2015 оны 04 дүгээр сараас миний байранд амьдарсан хэдий ч нэг ч төгрөг нэмж өгөөгүй. Хотын төвийн шинэ 2 өрөө байрыг минь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48Б байрт 557 тоот 3 өрөө орон сууцаар солиулаад байрыг минь ашиглаад байсан хэдий ч үлдэгдэл мөнгийг өгөх сонирхолгүй харин ч таньдаг цагдаагаараа доромжлуулж ордероо шилжүүлж өг гэх мэтээр дарамталж байсан.

Өнгөрсөн хугацаанд уг байрыг зарахаар хэд хэдэн зуучлалын компаниудтай хамтарч ажиллаж байсан боловч Г.Доржпалам нь заруулахгүй хэл ам таталж хөөж тууж гаргаад байсан. Хэт Оргил ББСБ-д авсан 20 000 000 төгрөг маань өссөөр 30 000 000 төгрөг болсон. Банк бус санхүүгийн байгууллагын албан хаагчид нь Г.Доржпаламын 23 000 000 төгрөгийг гаргаж өгөөд байрыг зарах гэж хамтарч ажиллаж байсан боловч амжилтанд хүрээгүй. Хамгийн гол нь 70 000 000 төгрөгийн хотын төвийн байр ч үгүй, өртэй, өрөө дарж чадахгүй дээр нь байнгын хэл ам, дарамттай байсан.

Шүүхийн шийдвэрээр 70 000 000 төгрөгийн байр маань 35 000 000 төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан.

Иймд Г.Доржпалам өнгөрсөн 2 жилийн хугацаанд амьдарсан байрны төлбөрт орон сууц 1 сар ашигласны төлбөр 300 000 төгрөгөөр бодоод нийт 7 200 000 төгрөг төлөх хэрэгтэй байна.

Үлдэгдэл болох 15 800 000 төгрөгийг Г.Доржпаламд буцаан олгоно. гэв.

 

Хариуцагч Б.Үүрийнтуяагийн өмгөөлөгч С.Пүрэвням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа хотын төвд байсан байрыг хотны захруу шилжүүлсэн. Зарахад нь саад учруулж байсан. Өөрсдөө авах сонирхолгүй байсан. Цагдаад өгч шалгуулсан. гэв.

 

Хариуцагч Б.Үүрийнтуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 04 дүгээр сард Гомбын Доржпаламд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах, Залуус хорооллын 48Б байрны 557 тоот нийт 39.93 м.кв бүхий 3 өрөө байрыг худалдахаар харилцан тохиролцсон.

Тухайн үед Г.Доржпалам нь надад урьдчилгаа 21 000 000 төгрөг, орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах бичиг баримт бүрдүүлэхэд туслалцаа авах зорилгоор найдвартай хүн байвал холбоод өг гэж 2 000 000 төгрөг нийт 23 000 000 төгрөгийг надад өгсөн.

Тухайн үед 8 хувийн ипотекийн зээлийг хурдан бүтээхийг шаардахад зээлийн материал бүрдүүлж байгаа гэж байсан боловч сүүлд зээл бүтэхээ больсон талаар хэлсэн. Ингээд миний бие тус байрыг зарж борлуулан Г.Доржпаламын 23 000 000 төгрөгийг гаргаж өгөхөөр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид хандаж, нилээд худалдаж авах санал ирсэн. Гэвч Г.Доржпалам нь бид нар авна түр хүлээгээрэй, заруулахгүй гэх зэргээр 25 сар болсон бөгөөд тус хугацаанд тухайн байранд амьдарч байсан болно.

Иймд Г.Доржпаламаас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг сарын 450 000 төгрөгөөр тооцож нийт 11 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Г.Доржпаламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 11 250 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

:

 

Нэхэмжлэгч Г.Доржпалам нь хариуцагч Б.Үүрийнтуяад холбогдуулан нийт 23 000 0000/хорин гурван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Б.Үүрийнтуяа нь нэхэмжлэгч Г.Доржпаламд холбогдуулан нийт 11 250 000/арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Үүрийнтуяа нь 7 200 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, үлдэгдэл болох 15 800 000 төгрөгийг зөвшөөрнө гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Г.Доржпаламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Залуус хороолол, 48Б байр, 557 тоот орон сууцыг 70 000 000/далан сая/ төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь 48Б байр, 557 тоот орон сууцны урьдчилгаа төлбөрт нийт 23 000 000/хорин гурван сая/ төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн банкин дахь 104800622792 тоот төгрөгийн дансны хуулга, хариуцагчийн бичгээр гаргасан тодорхойлолт, хариуцагчийн тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч 48Б байр, 557 тоот орон сууцны үнийг төлөхөөс өмнө 48Б байр, 557 тоот орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь 557 орон сууцны үнийг сэн зохигчийн тус хэлцэл нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байх тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263 ийн 263.1-т - ., 263 дугаар зүйлийн 263.4 196.1.1- ..... .... гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 557 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 47 000 000/дөчин долоон сая/ төгрөгийг хариуцагчид төлж барагдуулаагүй, мөн хариуцагч нь 557 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс гуравдагч этгээдэд шилжүүлж, зохигчид зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрээгээр шилжүүлэн авсан зүйлээ буцаан шаардаж байх тул зохигчид 557 тоот орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т .... . . гэж заасан.

 

Зохигчид зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 557 тоот орон сууцны төлбөрт хариуцагчид урьдчилан төлсөн 23 000 000/хорин гурван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 11 250 000/арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сард 557 тоот орон сууцыг чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг хүлээн авч, хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дэлгэр Зууч ХХК-тай, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Эрхэт хүч ХХК-тай 557 тоот орон сууцыг худалдан борлуулахад зуучлуулах тухай зуучлалын гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэл, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн № 2/12, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн № 160146 гэрээгээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 557 тоот орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсанаас хойш буюу 2016 оны 09 дүгээр сараас хойш 10 хоногийн дотор 557 тоот орон сууцыг чөлөөлөж өгөх үүрэгтэй байсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 557 орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсанаас хойш тус 557 тоот орон сууцад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оршин суусан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 264.1- , . гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 557 тоот орон сууцад 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндэслэлгүйгээр оршин суусан байх тул хариуцагчид учирсан хохирол буюу тус орон сууцыг түрээслэсэн тохиолдолд олох байсан орлогыг төлөх үндэслэлтэй байна.

 

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын Актив зууч ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17/29 дугаар тодорхойлолтоор 557 тоот орон сууцтай ижил метр квадраттай, нэг дүүрэг, хороонд байрлах орон сууцны 2016 оны нэг сарын түрээсийн төлбөр 620 000/зургаан зуун хорин мянга/ төгрөг, 2017 оны нэг сарын түрээсийн төлбөр 608 000/зургаан зуун найман мянга/ төгрөг байсан болох нь Актив зууч ХХК-ийн 17/29 дугаар тодорхойлолтоор нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх/460 000:30хоног=15333, 15333x11хоног=168663, 3сарx460000=1380000, 168663+1380000=1548663/, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр/6сарx444000=2664000/ хүртэлх 557 тоот орон сууцны түрээсийн төлбөрт нийт 4 212 663/2664000+1548663=4212663/ /дөрвөн сая хоёр зуун арван хоёр мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 037 337/долоон сая гучин долоон мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 264 дүгээр зүйлийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Үүрийнтуяагаас 23 000 000/хорин гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Доржпаламд олгож, нэхэмжлэгч Г.Доржпаламаас 4 212 663/дөрвөн сая хоёр зуун арван хоёр мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Үүрийнтуяад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 037 337/долоон сая гучин долоон мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

115 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.  Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 264 дүгээр зүйлийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Үүрийнтуяагаас 23 000 000/хорин гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Доржпаламд олгож, нэхэмжлэгч Г.Доржпаламаас 4 212 663/дөрвөн сая хоёр зуун арван хоёр мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Үүрийнтуяад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 037 337/долоон сая гучин долоон мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Доржпаламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Үүрийнтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 272950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Доржпаламд олгож, хариуцагч Б.Үүрийнтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Доржпаламаас улсын тэмдэгтийн хураамжид 82 352 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Үүрийнтуяад олгосугай.

 

3.  118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Доржпалам, хариуцагч Б.Үүрийнтуяа шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ