Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/02493

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 06 өдөр Дугаар 181/ШШ2017/02493 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Отгонжаргал/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баатархуяг/РД: /-т холбогдох,

 

27 350 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, хариуцагч Ш.Баатархуяг, хариуцагчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Баатархуяг, С.Соёл-Эрдэнэ бид гурав 2015 оны 09 сард самар авч ашгаа хуваахаар тохирсон. Уг тохиролцооны дагуу С.Соёл-Эрдэнэ урьдчилгаа 4 000 000 төгрөг өгснийг би 2015 оны 09 дүгээр сарын 18-нд Ш.Баатархуягийн Хаан банкны 5720371185 дансанд шилжүүлсэн.

12 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 12-нд Ш.Баатархуягтай уулзаад С.Соёл-Эрдэнэ бид хоёр бэлнээр өгсөн.

С.Соёл-Эрдэнэ 2015 оны 10 дугаар сарын 05-нд миний дансанд 65 000 000(жаран таван сая) төгрөг шилжүүлсэнийг Баатархуягийн 5720371185 дансанд шилжүүлсэн нийт 81 000 000(наян нэгэн сая) төгрөгийг Ш.Баатархуягт өгсөн.

Ш.Баатархуяг нь 2015 оны 11 дүгээр сарын дундуур 4 тонн 100 кг самар өгснийг 1кг-ийг нь 6 500 төгрөгөөр тооцсон 26 650 000 болж байгаа ба 27 000 000 төгрөг Ш.Баатархуягаас авсан зэргийг хасаад одоо 27 350 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна.

Ш.Баатархуягаас удаа дараа мөнгөө шаардахад өгнө гэж явсаар эцэстээ шүүхэд өг гээд утсаа авахаа больсон тул эрэн сурвалжлуулж хаягийг нь тогтоолгосон болно.

Иймд Ш.Баатархуягаас 27 350 000(хорин долоон сая гурван зуун тавин мянга) төгрөгийн яаралтай гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Отгонжаргалын өмгөөлөгч Ц.Дарьжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны хэлэлцүүлэг явагдаж нотлох баримт шинжлэн судлагдлаа. Үүн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбар хэлсэн хариуцагч хариу тайлбар хэллээ. Үүнээс үүдээд Отгонжаралаас Баатархуяг гэдэг хүнд нийт 81 000 000 төгрөг шилжин очсон тухай үйл баримт нотлогдлоо гэж үзэж байна. Тухайлбал нотлох баримт шинжлэн судалсан баримтуудаас харахад 65 000 000 төгрөгийг Отгонжаргалаас Баатархуягт мөн 4 000 000 төгрөгийг Отгонжаргалаас Баатархуягт шилжүүлсэн нь банкны баримтаас харагдаж байгаа. Ингээд нийт 69 000 000 төгрөг болж байгаа. Уг 69 000 000 төгрөг дээр 12 000 000 төгрөгийг Отгонжаргал нь Соёл-Эрдэний машиныг ашиглан явж байхдаа Баатархуягт өгсөн гэж ярьж байгаа. Уг тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас нийт 81 000 000 төгрөг Баатархуяг хүлээн авчээ гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Ингээд 4 тонн самрыг нэг килограммыг нь 6 500 төгрөгөөр бодож Баатархуягт өгсөн гэдэг нь маргаангүй байгаа. 27 000 000 төгрөгийг Баатархуяг нь Отгонжаргалд өгсөн гэдэг нь харилцан зөвшөөрсөн маргаангүй байгаа. Ингээд үзэхэд үлдэгдэл 23 350 000 төгрөг үлдэж байна гэдэг нь хасаад тооцохоор гарч ирж байна. Энэ мөнгийг өгөөгүй авах ёстой гэдэг нь нотлогдож байгаа. Хэдийгээр Баатархуяг нь миний тооцоогоор 22 000 000 гаруй төгрөг үлдэж байгаа гэж байгаа хэдий ч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй учир энэ мөнгө нь нотлогдож тогтоогдохгүй байна. Хэдийгээр Баатархуяг нь Отгонжаргал Соёл-Эрдэнэтэй хамтарч ажилласан гэж байгаа боловч Соёл-Эрдэнэтэй хамтарч ажиллаж байсан гэдгээ нотолсонгүй. Хариуцагч хариу тайлбараа нотлож чадсангүй. Нөгөө талаар хамтарч ажилласан гэж байгаа хэдий ч гэрээгээр нотлогдоогүй зөвхөн амаар ярьж байгаа. Тийм болохоор Отгонжаргалын тайлбар нотлогдож байна гэж үзэх үндэстэй байна. Иймд Баатархуягаас үлдэгдэл мөнгө 27 350 000 төгрөгийг гаргуулж Отгонжаргалд олгох үндэстэй байна гэж үзэж байна. гэв.

 

Хариуцагч Ш.Баатархуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.Баатархуяг миний бие 2015 оны намар иргэн С.Соёл-Эрдэнэд самар нийлүүлэх талаар зуучилж өгсөн бөгөөд тухайн үед нийлүүлсэн хүмүүсийг олж зуучилсан болно. Иргэн Чойдорж (Багануур дүүрэг), иргэн Саруул (Улаанбаатар хот). Нийлүүлж буй самарыг Ц.Отгонжаргал нь хувийн зүгээс хамаатай Бат-Энх гэгч залууд зарж хятадын компанид ашигтай өгөх нэрийдлээр УБ хотруу ачуулсан бөгөөд зах зээлийн ханшаар өгөөгүй учир алдагдал хүлээсэн мөн нийлүүлэгч Чойдоржоос одоо хүртэл үлдэгдэл мөнгөө авч чадаагүй. Баатархуяг миний бие хувийн зүгээс төлсөн болно. Иймд иргэн Отгонжаргал нэхэмжлэгч биш бөгөөд Эрдэнэт Хун ХХК захирал Улаан гэгч хятад иргэн, С.Соёл-Эрдэнэ нар нь Саруул, Чойдорж нараас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Мөн самар худалдаж авах зөвшөөрөл байхгүй компани байсан учир Төв аймаг Мөнгөнморьт сумын байцаагч Чимиддорж гэгч нь бэлтгэсэн самарыг саатуулсан гэх мэт холбогдогч олон учир бүх холбогдох хүмүүсийг шүүх хуралд дуудах хүсэлтэй байна. Отгонжаргалын найз Соёл-Эрдэнэ, Улаан, Бат-Энх, Баатархуягийн танил Чойдорж, Саруул, Төв аймгийн цагдаа Чимиддорж гэх мэт хүмүүсийг. Миний бие хариуцагч биш зуучлагч болно. гэв.

 

Хариуцагч Ш.Баатархуягийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол Отгонжаргал Соёл-Эрдэнэ хариуцагч Баатархуяг нарын хооронд хамтран ажиллах хэлцэл явагдаж гэж харагдаж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болно гэж заасан байдаг. Ашиг олох юм бол хамт хуваана, эрсдэл хүлээн юм бол Баатархуяг эрсдэлээ үүрнэ гэдэг нь шудрага ёсонд нийцэхгүй. Хоёрдугаарт 81 000 000 төгрөгийн захиалагч талаас орж ирсэн мөнгийг Чойдоржид 18 000 0000 төгрөг, 28 000 000 төгрөг, 36 000 000 төгрөгөөр шилжүүлсэн байдаг. Хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаар бол 11 000 000 төгрөгийг Отгонжаргалд гаруулахаар шүүхийн шийдвэр гарсан байгаа. Үүнийг яаж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Мөн захиалаад байгаа үйлдэл өөрөө хууль ёсны үйлдэл үү гэвэл үгүй юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд хамтран ажиллах хэлцэл хийгдсэн байгаа учир хариуцлагаа хамтдаа үүрэх ёстой. Хийсэн үйлдэл маань өөрөө хууль бус үйлдэл. Энэ тал дээр шүүх бас үнэлэлт дүгнэлт өгнө үү гэж хүсэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

:

 

Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал нь хариуцагч Ш.Баатархуягт холбогдуулан 27 350 000/хорин долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ш.Баатархуяг нь бид хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 81 000 000/наян нэгэн сая/ төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар гаргаж байх ба хариуцагч нь ашиг олохоор хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 81 000 000/наян нэгэн сая/ төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Хаан банкны 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь нийт 81 000 000/наян нэгэн сая/ төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4 дэх зааснаар зохигчид дундаа өмчлөх хөрөнгө бий болгох хүсэл зорилгоггүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас самар худалдан авах, хариуцагч нь нэхэмжлэгчид самар нийлүүлэх буюу худалдах үүрэг хүлээж, зохигчийн хүлээсэн эрх, үүрэг уг үйдлийг хийснээр дуусгавар болох, нэхэмжлэгч нь худалдан авсан самраа, хариуцагч нь олсон орлогоо бие дааж захиран зарцуулах хүсэл зоригтой байсан болох нь нэхэмжлэгчийн самар худалдан авах, хариуцагчийн самар нийлүүлэх буюу худалдах үүрэг хүлээсэн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд 26 650 000/хорин зургаан сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий самар шилжүүлж, нэхэмжлэгчээс самарны үнэд урьдчилан авсан төлбөрөөс 27 000 000/хорин долоон сая/ төгрөгийг буцаан олгосон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь .... хөрөнгө .... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид .... үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд нийт 81 000 000/наян нэгэн сая/ төгрөгийн үнэ бүхий самар бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч нийт 26 650 000/хорин зургаан сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий самар нийлүүлж, 27 000 000/хорин долоон сая/ төгрөгийг буцаан олгож, 27 350 000/хорин долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй болох нь Хаан банкны 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирол 27 350 000/хорин долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй .... үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй  гүйцэтгэх үүрэгтэй байна., 219 дүгээр зүйлийн 219.1Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч  учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 онд 81 000 000/наян нэгэн сая/ төгрөгийн үнэ бүхий самар бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч тус үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хариуцагчийн 81 000 000/наян нэгэн сая/ төгрөгийн самар нийлүүлээгүй гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 81 000 000/наян нэгэн сая/ төгрөгийн үнэ бүхий самар бэлтгэн нийлүүлэх үүргээ зөрчиж, самарны үнэд шилжүүлсэн авсан 27 350 000/хорин долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөөгүйн улмаас нэхэмжлэгчид 27 350 000/хорин долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 27 350 000/хорин долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Баатархуягаас 27 350 000/хорин долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Отгонжаргалд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

115 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.  Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Баатархуягаас 27 350 000/хорин долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Отгонжаргалд олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.Отгонжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баатархуягаас 294700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Огтонжаргалд олгосугай.

 

3.  118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Баатархуяг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ