Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2018/00920

 

 

 

 

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2018/00920

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХХК холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ш.С ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Гнар,

Зээлийн гэрээний үүрэгт 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаан ирүүлснийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.П, Ж.Б, хариуцагч Ш ХХК болон гуравдагч этгээд Г.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, мөн гуравдагч этгээд Ш.С ХХК-ийн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ШХХК-ийн үүсгэн байгуулагч нь иргэн Г.Г 2014 оны 9 дүгээр сард надтай уулзаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 9 давхар 2 ширхэг орон сууц барихад түр хугацааны санхүүжилтээр мөнгөн туслалцаа үзүүлээч гэж санал тавьсан. Бид 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 300 000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан өөрийн захиалгаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт баригдаж буй 17,4х18 м.кв суурьтай, 9 давхар, 2 цамхаг бүхий Ариг бүрд орон сууцны барилгыг санхүүжүүлэхээр зээлсэн. Хууль болон зээлийн гэрээний дагуу тухайн өдөр Ц.С, ШХХК-ийн захирал Г.Г нар нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол нарны замын 103-1 байрны 66 тоот 91.3 м.кв талбай бүхий орон сууц болон мөн байрны 42 тоотын 110.73 м.кв талбайтай орон сууцыг 300 000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалан гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Анх гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, зээлийг авсан боловч тухайн гэрээгээр тогтоосон хугацаа дууссан ингээд Г.Г захирлын санал болгосноор зээлийн гэрээг нийтдээ 5 удаа дүгнэн, акт үйлдэж, үлдэгдэл өр төлбөр, хүү болон цаашид авах арга хэмжээ, баталгааг тооцоолж, талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулж ирсэн. Зээлийн гэрээг дүгнэхдээ зээлдүүлэгч Ц.Снь Зээлийн гэрээний 8.2 дахь заалтын дагуу зээлдэгчийг санхүү, үйл ажиллагааны хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад туслах үүднээс зээлийн гэрээний хугацааг удаа дараа сунгаж уян хатан хандаж ирсэн. Хамгийн сүүлд 2016 оны 4 сарын 7-ны өдөр Зээлийн гэрээг дүгнэсэн актаар талууд зээлийн нийт үнийн дүн 496 525 ам.доллар гэж тооцсон. Хариуцагч ШХХК нь Зээлийн гэрээний 12.5-д заасны дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Ц.Сд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн мэдэгдэлдээ зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг доорх байдлаар төлж барагдуулахаа мэдэгдсэн. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 65 000 м.доллар, 6 дугаар сарын 01-ний өдөр 100 000 ам.доллар төлж зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгахаар амалсан боловч 65 000 ам.доллараас өөр төлбөр төлөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр талууд хэлцэл хийж Зээлийн хүүгийн төлбөрийн зарим хэсэг болох 65 000 ам.долларыг хэсэгчлэн гүйцэтгүүлэх үүднээс нь Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, нарны замын 103-1 байр, 66 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлж, худалдан борлуулж 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 65 000 ам.долларыг зээлдэгч нь зээлдүүлэгчид төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагад энэхүү төлбөрийг хасч тооцсон.

Анх авсан 300 000 ам.долларын дараа Г.Г захирал өөрийн нэрээр, барилгын ажилд нэмэлт санхүүжилт хэрэгтэй байна гээд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 90 000 ам.долларыг нэмж зээлсэн. Нийт зээлсэн 390 000 ам.долларыг Шкомпанийн бэлэн мөнгөний орлогын баримтаар Г.Г өөрөө хүлээн авсан. Г.Г нь өөрийн авсан 90 000 ам.долларыг төлж барагдуулсан, харин компанидаа авсан 300 000 ам.доллыг төлөөгүйгээс бид удаа дараа зээлийн гэрээг дүгнэж, мөн зээлийн гэрээнд заасны дагуу миний зүгээс зарим хөнгөлөлтийг үзүүлэх амлалт авч талууд харилцан тохиролцон акт үйлдэж, гарын үсэг зурсан. Мөн энэ явцад ШХХК-ийн хамааралтэй этгээд болох энэ орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгч Шсолюшнс ХХК 2015 оны 2 сард 25 000 ам.долларын зээл авсан. Шсолюшинс ХХК нь мөн зээлээ төлөхгүй байсан. Энэ нэхэмжлэлд иргэн Г.Ггийн 90 000 ам доллар, Шурэн солюшнс ХХК-ийн 25 000 ам долларын зээл хамаагүй, зөвхөн ШХХК-ийн 300 000 ам.долларын зээлийн гэрээний төлбөр яригдаж байгаа. Би тэдэнтэй удаа дараа уулзаж, е-мэйлээр мэдэгдэл өгөх зэрэг арга хэмжээ авч байсан. Төрийн банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авах гэж байгаа, таны мөнгийг бүрэн төлнө гэсэн хариу өгч байсан. 2013 оны 9 дүгээр сард авсан зээл нь 2014 оны 4, 5 сараас төлөгдөөгүй. 2015 оны 6 дугаар сард Г.Г 90 000 ам доллар төлж, өөрийн авсан зээлийг барагдуулсан. Мөн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мөнгө шилжүүлсэн. 101 000 ам.долларын үлдэгдэл 17 000 ам.долларыг хамтран тохиролцож, ШХХК-ийн зээлийн үлдэгдэл дээр тооцсон. Энэ бүх үйл явцыг бид харилцан баталгаажуулж, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ дүгнэсэн акт үйлдэж, Г.Г өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өгсөн Г.Г өөрийнхөө зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 56 000 ам.долларыг ШХХК-ийн зээлээс хасч тооцсон тайлбарыг ирүүлсэн. Мөн Шсолюшнс ХХК 25 000 ам.долларыг 2015 оны 2 дугаар сард аваад зээлээ сунгахыг эдний талаас удаа дараа хүссэний дагуу сунгаж, мөн 7 дугаар сарын 3-ны өдөр хийгдсэн төлбөрөөс Шсолюшнс ХХК-ийн үндсэн төлбөр 25 000 ам.доллар, түүнд ногдох хүүг нь бас төлж, миний зүгээс Шсолюшнс ХХК-ийн зээл бүрэн төлөгдөж хаагдсан тухай мэдэгдлийг өгсөн. Гэтэл энэ төлбөрийг ШХХК-ийн өр зээлтэй холбогдуулан тооцож байгаа нь ойлгомжгүй байна. 2013 оны 9 сарын 13-ны өдрөөс хойш 4-5 удаа ШХХК-тай зээлийн гэрээг дүгнэсэн. Хамгийн сүүлд 2016 он 4 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээг дүгнэж, 2016 оны 3 дугаар сарын байдлаар зээлийн нийт үнийн дүн 496 525 000 ам.доллар байна. Үүнийг ШХХК 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж зээл төлөх хувиараа ирүүлсэн.

Нэхэмжлэлийн анхны шаардлага нь 2016 оны 11 сарын 14-ний өдөр ШХХК-иас үндсэн зээл 300 000 ам.доллар буюу 735 600 000 төгрөг, хүүд 235 637 000 ам.доллар буюу 577 781 924 төгрөг, нийт 535 637 000 ам.доллар буюу 1 313 381 924 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа хойшлуулж, хүндрэл учруулсаар байсан учир 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжпэлийн шаардлагаа ихэсгэж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон тооцож, 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг болгосон ба үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж төлсөн. ШХХК-ийн захирал Г.Г ШХХК-ийн санхүүгийн тамга дарж, Ц.Сгээс 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 100 000 ам.доллар /хх-24/, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 50 000 ам.доллар, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40 000 ам.доллар, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 15 000 ам.доллар, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зээл 130 000 ам.доллар, хэрэв засвартай гэж үзвэл 200 000 ам.доллар гэж бичсэнийг дараад 130 000 ам.доллар гэж бичсэнийг бид бодитой хандаж байгаа /хх-25/, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 55 000 ам.доллар, /засвар орсон хувилбар нь 75 000 ам.доллар/ бүгд нийт 300 000 ам.доллар болж байна. Гэрээ дүгнэсэн актын тухайд зээлийн гэрээний хугацаа нь дууссан Ц.С, ШХХК-иас удаа дараа шаардсаны үндсэн дээр талууд тохиролцон зээлийн гэрээ дүгнэсэн акт үйлдэж тухайн актаараа зээлийн гэрээний хугацааг сунгаж ирсэн. Тухайн актад ШХХК-ийн тамга дарж, захирал Г.Г гарын үсэг зурсан. Хариуцагч мөнгийг хүлээн авсан нь зээлийн гэрээ болон зээлийн гэрээ дүгнэсэн актуудаар нотлогдоно. Гэрээний үүргээ ухамсарлаад Ц.Сд удаа дараа хүсэлтүүд тавьж ирсэн. ШХХК, Г.Г, Шсолюшнс ХХК гэсэн 3 этгээд тус тусдаа Ц.Сгээс мөнгө зээлсэн. Бидний өнөөдрийн маргааны хариуцагч нь ШХХК юм. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Б.Мөнгөний хүсэлтээр Шсолюшнс ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 25 000 ам.долларыг тус компаний дансанд шилжүүлсэн. Иргэн Г.Г нь гэрээ байгуулж 90.000 ам.доллар зээлсэн. Иргэн Г.Г, Шсолюшнс ХХК нар зээлийн төлбөрөө бүрэн төлсөн учир ШХХК-д холбогдуулан үндсэн зээл 300 000 ам.доллар, хүү 296 544 ам.доллар нийт 596 544 ам.доллар нэхэмжилж байгаа. Хариуцагч нар нь ухаан санаа эрүүл байсан, би боловсролтой хүн учраас хүнийг айлган сүрдүүлэх зүйл байхгүй. Бид хэрэгт ШХХК-ийн өөрийнх нь мөнгө хүлээн авсан баримтыг өгсөн.Г.Ггийн гарын үсэг биш гэж хариуцагчийн төлөөлөгч Л.Сярьж байгаа боловч үүнийгээ нотлохгүй байна. Ямар ч нотолгоогүй зүйлийг гэнэтхэн өнөөдөр гаргаж ирээд ярьж байгаа нь ойлгомжгүй. Өмнө нь энэ талаар нэг ч үг ярьж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ШХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд иргэн Г.Г нарын итгэмжпэгдсэн төлөөлөгч Л.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300 000 ам.долларыг авах гэрээ байгуулсан. Үүнээс нэхэмжлэгчийн гаргасан баримтаар 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 55 000 ам.доллар /хэргийн 24 дэх тал/, 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 100 000 ам.доллар, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 15 000 ам.доллар, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 130 000 ам.доллар авсан гэжээ. Гэтэл үүнээс 70 000 ам.долларыг 100 000 ам.доллар болгож зассан баримт буюу 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 50 000 ам.доллар /хх-24/-ыг ШХХК хүлээн аваагүй. Хэргийн 25 дугаар хуудсанд байгаа 2013 оны 9 дүгээр сарын 13-ны 130 000 ам.долларын баримтад ШХХК гарын үсэг зурсан боловч тухайн баримт дээрх мөнгөн дүнг нэлээд хэдэн удаа зассан учраас хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлтэй. Эндээс харахад ШХХК иргэн Ц.Сгээс 300 000 ам.доллар хүлээн авсан нь нотлогдохгүй байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу иргэн компанитай зээлийн гэрээ байгуулсан нь энэ хууль, гэрээний 4.1, 5.2-т заасныг баримтлан хүү нэхэмжлэх эрхээ алдсан. Зээлийн гэрээ акт нь зээлийн гэрээний хугацаа сунгасан баримт биш. Ц.Снь айлган сүрдүүлэх байдлаар Г.Г, Б.Мнараар зээлийн гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зуруулсан. ШХХК-д ажиллаж байсан Г.Бат-Оргил нь Ц.Сгийн хамаатан байсан. Зээлийн гэрээ дүгнэсэн акт буюу хавтаст хэргийн 9, 12-т авагдсан баримтуудад Г.Г гарын үсэг зураагүй. ШХХК нь зээлийн хүүгээ 300 000 ам.доллараар бодож төлсөн. 25 000 ам.долларын баримт нь Шсолюшнс ХХК-ийн баримт учир энэ хэрэгт хамааралгүй. ШХХК-иас нэг удаа л бэлнээр төлсөн бусад мөнгийг дансаар явуулсан. Г.Г нь 90 000 ам.долларыг 6 сарын хугацаатай хүүг нь 2700 ам.доллараар тооцон төлж барагдуулсан. ШXXK 300 000 ам.долларыг авсан нь тогтоогдохгүй, 130 000 ам доллар, 50 000 ам.долларыг авсан гэж үзвэл 5000 ам.долларыг Ц.Схүүнд суутгаад авсан. Тиймээс бид хүүг бүрэн төлж барагдуулсан. Тооцоо нийлсэн акт нь зээлийн хүү сунгасан бичгээр хийсэн гэрээ биш учир хүү тооцох үндэслэлгүй. ШХХК 210 000 ам.доллар авсан. ШХХК-ийг будилуулж байгаад 90 000 ам.долларын баримтад гарын үсэг зуруулсан. Тиймээс нэхэмжлэгч талд 117 000 ам.доллар төлөх ёстой гэж үзэж байна. Гэхдээ 210 000 ам.доллароос хүү тооцож үлдэгдлийг нь хангуулах хүсэлтэй байна. Шүүхэд байгаа баримтаар 300 000 ам.долларын хүү төлж байсан. Миний харж байгаагаар Ц.Сзалилан хийсэн гэж үзэж байна Г.Г нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрүүдийн гэрээ дүгнэсэн актуудад гарын үсэг зурсан. Бусад актуудад Г.Г гарын үсэг зураагүй. Иймээс 6 сарын хүүгээ төлчихсөн. ШХХК-иас төлсөн мөнгөн дүн нь төлсөн баримт нь ШХХК нэг удаа 300.000 ам.доллар авсан, 6 сарын хүү төлсөн. 2013 оны 10 дугаар сарын 13, 2013 оны 11 дүгээр сарын 13, 2013 оны 12 дугаар сарын 13, 2014 оны 2 дугаар сарын 27, 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрүүдэд түс тус 7500 ам.доллар, 2014 оны 4 сарын 15-ны өдрийн 10 200 ам.доллар, /үүний 2700 нөгөө гэрээнд, энэ зээлийн төлбөрт 7500 ам.долларыг/, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5190 ам.доллар, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 7659 ам.доллар, 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 336 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 100 ам.доллар, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ШХХК-иас 101 112,12 ам доллар, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 65000 ам.долларыг тус тус төлсөн учир одоо 58 902 ам.долларыг төлнө бусад хэсгийг төлөх үндэсгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь 2013 оны 10 сарын 14-ний өдөр 90 000 ам.долларыг 6 сарын хугацаатай хүүг нь 2700 ам.доллараар тооцон аваад бүрэн төлж барагдуулсан. Тэрийг төлсөн хүү нь 16200 доллар 6 сарын хугацаатай 90,000 долларын хамт төлчихсөн. Үлдсэн нь 300,000 доллартай хамааралтай. Үндсэн төлбөрийн хамт 106,200 доллар төлсөн. Тэгэхээр гэрээний хугацаагаа сунгасан гэж үзээд хамаг мөнгийг хүүнд шингээчихсэн явдал нь бидний маргааны эх үүсвэр юм. Зээлийг төлж ирсэн. Барьцаа хөрөнгө Галтмаагийн өмчлөлийн 110 мв орон сууц, мөн сэлбэгийн дэлгүүр зээлдэгч Ц.Сгийн барьцаанд хэвээрээ байгаа. 65 000 ам.долларыг төлж, нэг орон сууцыг чөлөөлсөн. Бид Ц.Сд 3 барьцаа өгсөн. Шар хадны гараажийг иргэн Г.Ггийн зээлэнд барьцаалсан, одоо 2 үл хөдлөх хөрөнгө барьцаанд байгааГэрээний хугацааг хуулийн дагуу нэг ч удаа сунгаагүй, гэрээ дүгнэсэн акт нь гэрээ сунгасан баримт бичиг биш юм. Хүү болон хугацааг яасан талаар байхгүй. Тооцоо нийлсэн актаар гэрээ сунгасан гэж яриад байгаа нь хууль эрх зүйн асуудал биш юм гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Шсолюшн ХХК-ийн захирал Д.Мөнгөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнгөрсөн шүүх хурал дээр нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт, зээл, зээлийн хүүг Мөнгөн өөрийн хүсэлтээр гаргаж өгөөд би хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурдаг байсан гэж тайлбарлаж байгаатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Өнөөдрийн хийлгэсэн үзлэгээр тооцоо нийлсэн актыг, төсөл бичсэн үг өгүүлбэр, дотор нь байгаа зээлийн үлдэгдэл гэж тооцсон дүн зэргийг Содхүү өөрөө бичээд өөрөө түрүүлж над руу явуулдаг. 2016 оны 3 сарын 28-ны өдөр миний и майл рүү ................рүү ..................и майлаас ирсэн байдаг. Энийг 3 сарын 29-ны өдөр тухайн үед манай хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б руу явуулаад С ийм майл ирсэн байна та үзсэн үү юу гэж бодож байна гэж бичсэн. 2018 оны 4 сарын 12-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл дээр энэ 3 сарын 28-ны өдрийн и мэйлээ дурьдалгүйгээр 4 сарын 6-ны өдөр Мөнгөнөөс ийм и мэйл ирсэн, ийм тооцоо нийлсэн юм ирсэн, үүний дагуу зураад 2 талаас санал нийлсэн гэсэн утгатай байсныг залруулах үүднээс өнөөдрийн үзлэгийг хийлгэсэн. Шсолюшнс ХХК-тай холбоотой гарч байгаа 25,000 долларын зээлийн асуудал байгаа. 2015 оны 2 сарын 17-ны өдөр байдаг байх. Тэгэхэд Баторгил нь надаас баталгаа гаргаад өгөөч гэж гуйсан. Би цацагт хярууланы бизнес эрхлэх гэж байна Содхүүгээс мөнгө зээлэх гэж байна чи баталгаа гаргаад өгөөч гэсэн. Тухайн үед нь болж байна гээд тэр үед манайд ажилладаг байсан, нэг талын хүмүүс гэж ойлгодог байсан. Тэгээд таны бизнесийг дэмжье, боломжоороо туслая гэсэн. Тэгээд баталгаагаа яах уу гэсэн чинь Содхүү ажил дээр байгаа чи тамгаа аваад оч гэсэн. Тэгээд очтол баталгаа биш зээлийн гэрээ бэлдчихсэн байсан. Зээлийн гэрээг тухайн үед өөрийнх нь оффис байсан Моннисын 9 давхарт очоод ноорог цаасан дээр хэвлээд гаргасан зээлийн гэрээ байгаа. Анх надад тайлбарлахдаа баталгаа гаргаад өгчих гэсэн. 2 сарын 17-ны өдөр байсан яаралтай мөнгө хэрэгтэй байна. Тэгэхгүй бол цацагт хяруулын бизнесээс гарах гээд байна надад туслаачээ гэсэн. 2015 оны 2 сарын 17-ны өдөр гэрээ хийгдээд 17-ны өдрөө мөнгө шилжиж орж ирсэн. 2015 оны 2 сарын 18-ны өдөр би Шсолюшнс компаныхаа данснаас 25,000 долларыг гаргаад зээл гэсэн утгатай Баторгилын данс руу шилжүүлсэн. Тэрийг манай компани аваад хэрэглэсэн зүйл огт байхгүй. Б гэрчээр орж ирэхдээ энэ талаар хэлэх байх. Өнөөдрийн үзлэг хийсэн и мэйлаас тодорхой харагдаж байгаа байх. Тухайн үед хуулийн зөвлөх байсан Бат-Оргил нь мэйл руу явуулаад санаа оноог нь авдаг Бат-Оргил зурахгүй бол болохгүй гэдэг. 2017 оны 2 сарын 7-ны өдөр анхны удаа шүүх хурал болсон 3-4 цаг тооцоо бодсон. Манай зүгээс эвлэрээд эргэж буцсан зүйл байхгүй. Анхнаасаа эвлэрэхгүй гэсэн. Шүүх хуралдаан дээр тооцоо зөрсөн. Миний бодож байсан тооцооноос том хэмжээгээр зөрөөд эхэлсэн. Тиймээс тооцоог мэргэжлийн хүмүүсээр бодуулъя гэж би 3-4 удаа хэлсэн байдаг. Шүүх хуралдааны эцэст шүүгч нь эвлэрэх үү гэхэд би эвлэрэхгүй гээд Монголоор хэлсэн байхад шүүгч нь өөрөө эвлэрлээ гээд захирамж гаргасан. Энийг бичгээр аваад дараа нь нарийн бичгээс нь шүүх хуралдааны дуу бичлэгийг хянаж үзэж байхад эвлэрэхгүй шийдүүлье, хугацаа өгөөч тооцоо зөрөөд байна би эвлэрэхгүй гээд байхад шүүгч эвьрэлийн гэрээ баталтчихаад, одоо намайг элэрлээсээ буцсан, зальтай гэж гуйвуулж эсэргээр нь тайлбарлаад байна

Шүүх зохигч талуудаас гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Снь хариуцагч ШХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Тухайн хэргийн хариуцагч ШХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Г.Г болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн ШХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, компанийн дүрэм зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч компанийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Л.Сарангэрэлд олгосон захирал Г.Ггийн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 300 000 ам.доллар аваагүй, 245 000 ам.долларыг авсан тул нэхэмжлэлийн шаардлагын 58 902 ам.долларыг төлөх ёстой бусад хэсгийг төлөх үндэсгүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Снь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч ШХХК-тэй Зээлийн гэрээ байгуулж, гэрээний 3.1.1-д Зээлийн хэмжээ 300 000 ам.доллар, 3.1.2-т Зээлийн үлдэгдэлд сарын 2.5 хувиар хүүг тооцох, 4.1-т Гэрээний хугацаа 6 сар хүртэл байх ба хугацааг зээл олгож эхэлсэн өдрөөс эхлэн хуанлийн сараар тоолно. Гэрээний хугацааг талууд тохиролцон сунгаж болно, 5.1-д Зээлдэгч зээлийг гэрээний хугацаа дуусахад тухайн сарын хүүг хамт эргүүлэн төлнө, 5.2-т Зээлдэгч зээлийн хүүг сар болгон Зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь ...дансанд бэлнээр төлнө. Хэрэв төлөөгүй тохиолдолд төлөх ёстой хүүний төлбөрт сарын 2,5 хувийн хүү тооцно. гэсэн нөхцөлтэйгээр харилцан тохиролцож, хариуцагч нь мөнгөн хөрөнгийг бодитойгоор хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. /хх-ийн 6-7,17-19, 24-28 дугаар хуудас/

Мөн хариуцагч ШХХК-ийн захирал Г.Г нь иргэнийхээ хувьд нэхэмжлэгч Ц.Сгээс 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 90 000 ам.долларыг, 6 сарын хугацаатайгаар, 3,0 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан,

Түүнчлэн, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Шсолюшнс ХХК нь Ц.Стэй зээлийн гэрээ байгуулж, 25 000 ам.долларыг, 1 сарын хугацаатайгаар, 2,5 хувийн хүүтэйгээр тус тус зээлдэж авсан үйл баримтын талаар талууд тайлбарлан, уг зээлсэн ам.долларын талаар маргаангүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 71-74, 75-77 дугаар тал/

Зохигчдын дээр дурдсан иргэн Г.Г, Шсолюшнс ХХК нарын иргэн Ц.Сгээс зээлсэн 90 000, 25 000 ам.долларын талаар маргаангүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлагад оруулж тооцоогүй ба хамааралгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Иймээс, нэхэмжлэгч Ц.С, хариуцагч ШХХК нарын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсны дагуу энэхүү зээлийн гэрээ нь санал гаргах болон түүнийг хүлээн авснаар байгуулагддаг гэрээний зохицуулалтад нийцсэн байна. Тус гэрээ субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр болжээ.

Гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн үүрэгт 300 0000 ам.доллар, үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй хүүний төлбөрт 296 544 ам.доллар буюу нийт 596 544 ам.долларыг гаргуулахаар шаардаж байна.

Зээлдэгч ШХХК нь гэрээний 5.1-т, Зээлдэгч зээлийг гэрээний хугацаа дуусахад тухайн сарын хүүгийн хамт эргүүлэн төлнө, 5.2-т Зээлдэгч зээлийн хүүг сар болгон Зээлдэгчийн ...дансанд бэлнээр төлнө. Хэрэв төлөөгүй тохиолдолд төлөх ёстой хүүний төлбөрт сарын 2,5 хувийн хүү тооцно, 6.2.6-д Зээлийн төлбөр, аүүгийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөх үүрэгтэй гэснийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, Иргэн Ц.С, ШХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дүгнэсэн акт 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэсэн огноотой /хх-ийн 8 дугаар тал/, мөн Иргэн Ц.С, ШХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дүгнэсэн акт 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэсэн огноотой /хх-ийн 9-10 дугаар тал/ болон 2015 оны 4 сарын 30-ны өдөр, 2015 оны 10 сарын 7-ны өдөр, 2015 оны 10 сарын 5-ны өдөр, 2016 оны 4 сарын 07-ны өдрийн тус тус огноотой Иргэн Ц.С, ШХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дүгнэсэн актуудаар тогтоогдох ба гэрээний үүргээ зөрчсөн талаар хариуцагч тал маргаагүй.

Дээр дурдсан баримтаар зээлдэгч ШХХК нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 5.1, 6.2.6 дахь хэсэгт заасан үүргийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт, Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж тус тус зохицуулсны дагуу зээлдүүлэгч тал шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Зээлийн гэрээ нь 6 сарын хугацаатайгаар байгуулагдсан байх бөгөөд хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан Иргэн Ц.СШХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дүгнэсэн акт гэсэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн огноотой баримтын 1 дэх заалтаар талууд Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 3 сарын 13-ны өдөр дууссан ба зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээг дахин 6 сараар сунгасан, 2 дахь заалтад Зээлдэгч 2014 оны 9 сарын 12-ны өдөр хүртэл зээлийн хүүд 90 000 ам.доллар төлөх ёстойгоос 2014 оны 9 сарын 12-ны өдрийн байдлаар 50 349 ам.долларын зээлийн хүү төлж зээлдүүлэгчид 39 315 ам.долларын үндсэн хүү, 5 047 ам.долларын нэмэгдүүлсэн хүүгийн нийт 44 362 ам.долларын өглөгтэй байна гэсэн,

Мөн хэргийн 9-10 дугаар талд авагдсан Иргэн Ц.СШХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дүгнэсэн акт гэсэн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн огноотой баримтын 1 дэх заалтаар Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 3 сарын 13-ны өдөр дууссан ба зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээг 6 сараар 2 удаа сунгасан, 2 дугаар заалтад Зээлдэгч 2015 оны 2 сарын 16-ны өдөр хүртэл зээлийн үндсэн хүүд 127 500 ам.доллар төлөх ёстойгоос 2015 оны 2 сарын 16-ны өдрийн байдлаар 60 349 ам.долларын хүү төлж зээлдүүлэгчид 67 151 ам.долларын үндсэн хүү, 12 671 ам.долларын нэмэгдүүлсэн хүү, нийт 79 822 ам.долларын хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 379 822 ам.долларын өглөгтэй байна гэж тус тус харилцан тохиролцож, анх хийсэн үндсэн зээлийн гэрээг 6, 6 сараар 2 удаа сунгаж, төлөх ёстой төлбөрийг тооцон, гэрээг дүгнэж, талууд болон шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн Т.Б нарын гарын үсэг зурж, баталгаажуулсан энэхүү бичгийн нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж, талуудын маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, гаргуулах төлбөрийн тооцооллын хувьд маргаж байгаа бөгөөд гэрээг хуульд заасан журмын дагуу сунгаагүй тул хүү тооцох үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

Тухайн маргаан бүхий харилцаа нь иргэний эрх дэх гэрээний үндсэн дээр үүсэх харилцаа бөгөөд энэ харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар, талуудын сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн хувьд хийгдэж, гэрээний агуулгаа талууд өөрсдөө тодорхойлох боломж олгодог гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэдэг, нэгэнт сонгосон харилцааны дагуу үүрэг, хариуцлага хүлээх үр дагавартай.

Хариуцагч нь зээлийн 300 000 ам.долларыг авсан ба гэрээгээр тохирсон 6 сарын хугацаа дуусахад хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид санал тавьж улмаар гэрээний хугацааг 6 сараар 2 удаа сунгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигч талуудын болон гэрч Т.Бат-Оргилын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул тухайн гэрээний хугацааг хуульд заасан журмын дагуу сунгагдсан, төлөх хүүний хувь хэмжээг тохиролцсон, сонголт хийх эрхээ талууд чөлөөтэй хэрэгжүүлсэн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь хариуцагч буюу зээлдэгчээс гаргуулах төлбөрийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: - зээлийн үндсэн төлбөр 300 000 ам.доллар, хүүнд 296 544 ам.долларыг тус тус гаргуулна гэжээ.

Шүүх, дээр дурдсан үндэслэлээр талуудын тохиролцож, гэрээг дүгнэсэн хоёр актаар тооцоолон тодорхойлсон, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн баримтад: үндсэн зээл 300 000 ам.доллар, үндсэн хүү 67 151 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 12 671 ам.доллар буюу, нийт 379 822 ам.долларын өглөгтэй гэж зохигч талуудын өөрсийнх нь тооцоолсноор Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.5 дахь хэсэгт заасан зохицуулалтуудын дагуу гэрээний үүргийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигч талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг дүгнэж, зээлийн гэрээний хугацааг 6 сараар тус бүр хоёр удаа сунгасан 2014 оны 10 дугаар сарын 08, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрүүдийн актын 2 дахь заалтад: ...зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцон тодорхойлж бичсэн байгаа хэдий ч энэ нь талуудын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээний 5.2-т Зээлдэгч зээлийн хүүг сар болгон Зээлдэгчийн ...дансанд бэлнээр төлнө. Хэрэв төлөөгүй тохиолдолд төлөх ёстой хүүний төлбөрт сарын 2,5 хувийн хүү тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалтад нийцэж байна. Тухайлбал, талуудын байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заагаагүй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан байх тул энэхүү зээлийн гэрээний нэхэмжлэгч нь иргэн тул гэрээг дүгнэж, хугацааг сунгасан актанд бичигдсэн нэмэгдүүлсэн хүү гэснийг Иргэний хуулийн 222.5-т заасны дагуу зээлийн гэрээгээр тохиролцож тооцсон хүү гэж ойлгон шийдвэрлэхэд хууль зөрчихгүй гэж үзсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох хүүнд нэхэмжилсэн 216 722 ам.долларыг хангах үндэслэлгүй гэж дүгнээд хэрэгсэхгүй болгов. Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2 дүгээр хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудсанд авагдсан Иргэн Ц.СШХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ дүгнэсэн акт 2015 оны 10 сарын 7-ны өдрийн, мөн 2016 оны 4 сарын 07-ны өдрийн огноотой баримтуудад зээлийн гэрээг сунгасан талаарх хугацааг огт заагаагүй байх тул эдгээр актуудаар зээлийн гэрээний хугацааг 6, 6 сарын хугацаагаар сунгагдсан гэж тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, 43.4-т Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэдэгт хэлцлийн зорилго, гол нөхцөл, талуудын эрх, үүрэг тодорхой бус байхыг ойлгодог тул нэхэмжлэгчийн шүүхэд бичгийн баримтаар гаргасан 12-14 дүгээр хуудсанд авагдсан дээр дурдсан гэрээг сунгасан гэх 2 актанд зээлийн гэрээний гол нөхцөл болох ямар хугацаагаар сунгасан талаар огт тусгаагүй байгаа нь энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Снь зээлийн гэрээнд тусгагдсан 300 000 ам.доллараас 55 000 ам.долларыг ШХХК нь хүлээн аваагүй, хэргийн 24 дүгээр талд авагдсан далан мянга гэж бичигдсэнийг тавин таван мянга гэж засварлан бичигдсэн баримтад мөнгө хүлээн авсан гэж зурсан гарын үсэг нь Г.Ггийн гарын үсэг биш байх тул зөвшөөрөхгүй хэмээн маргадаг боловч хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хариуцагч ШХХК нь зээлийн гэрээгээр тохирсон 300 000 ам.долларыг бодитоор хүлээн авсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шарадлагын татгалзаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: үндсэн зээл 300 000 ам.доллар буюу 739 500 000 төгрөг, хүү 235 637 ам.доллар буюу 580 845 205 төгрөг, нийт 535 637 ам.доллар буюу 1 320 345 205 төгрөг гэж тодорхойлсон байх боловч хүү 235 637 ам.долларыг мөнгөн тэмдэгт /х2465,57 төг/-ээр тооцоолохдоо 580 979 205 төгрөг гэхийг 134 000 ам.доллараар зөрүүтэй тооцсоныг, мөн нэмэгдүүлсэн шаардлагадаа хүүг 60 907 ам.доллар гэж /х2423,16 төгрөгөөр тооцож/ 147 577 661 төгрөг гэсэн байх боловч 147 587 406 төгрөг болж байхад 9 745 төгрөгөөр дутуу тооцсон байгаа зэрэг нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тооцон тодорхойлоход зөрүү үүссэнийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч ШХХК-иас 379 822 ам.доллар буюу /анх шүүхэд нэхэмжлэл гаргасан Монгол банкны долларын ханшийн лавлагаа 2465,57 төг/ 936 477 729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 216 722 ам.доллар буюу /үүнээс 155 815 ам.долларыг х 2465,57 төгрөгөөр 384 172 790 төгрөг/, /60 907 ам.долларыг х 2423,16 төгрөгөөр 147 587 406 төгрөг/, /384 172 790+147587406/ нийт 531 760 196 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 6 759 676 + 895 838 = 7 655 514 төгрөгөөс 7 510 355 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 145 159 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч ШХХК-аас 7 510 355 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Сд олгосугай.

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ