Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2019/02350

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2019/02350

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар,

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБХННС УТҮГ-д холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин 10.782.600 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С, нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүхэд ирүүлсэн нэхэмжлжл болон түүний төлөөлөгч хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Д.Э миний бие тус байгууллагад 2010 онд архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилд ороод 2016 оны 10 сараас Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр томилогдон ажилласан.

Ажиллаж байх хугацаандаа сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл шинэ захирал ирснээс хойш захиргааны дарамтыг учруулах болсон бөгөөд 2018.04.25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан.

Гэвч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус шүүхэд хандсан бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэрээр уг ажлаас халсан тушаал шийдвэрийг хүчингүйд тооцсон.

Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нэг жил 6 хоногийн дараа 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн томилсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 7дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт ажлын 266 хоног үүнийг анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01603 тоот шийдвэрт дурьдсан цалингийн дундаж болох 871 526 төгрөг, үүнийг дундаж хоног 21,5 хуваахад нэг өдөрт 40536 төгрөг, үүнийг ажиллаагүй байсан хугацаагаар үржүүлэхэд 10.782.600 төгрөг гарч байна.

Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5-д заасны дагуу тус шүүхэд шүүхийн шийдвэр гарснаас хойшхи цалингаа авахаар тус шүүхэд ахиад нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговорт 10.782.600 төгрөг гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Д.Э гаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1.Шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.Э г 2019 оны 7 дугаар сарын 30-нд ажилд нь эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 02-нд байгуулсан.

2.Ажилгүй байсан хугацаа нь хариуцагч талын буруутай үйлдлээс шалтгаалаагүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч УБХННС гаас 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговорт 10 782 600 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01603 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2039 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0220 дугаартай тогтоолоор Д.Э г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2.391.624 төгрөг гаргуулж Д.Э д олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Улаанбаатар хотын номын санд даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 7-20-р хуудас/

Хариуцагч /ажил олгогч/ УБХННС нь дээрх шийдвэрийг биелүүлж 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/34 дугаартай тушаалаар Д.Э г 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр томилон ажиллуулжээ./хх-ийн 21-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж,

46.2.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж,

60 дугаар зүйлийн 60.1.-д Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэж тус тус заажээ.

Ажил олгогч УБХННС нь ажилтан Д.Э г ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг ажилтан Д.Э д олгох үүрэгтэй.

Иймд ажил олгогч УБХННС гаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 9.748.930 төгрөгийг гаргуулж ажилтан Д.Э д олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих газарт нь шилжүүлэн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.033.070 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

/2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх 11 сар 4 хоногийн цалин /11 сар Х 871.526 = 9.586.786 төгрөг, 871.526: 21=40.536 төгрөг, 4 хоног Х 40.536 төгрөг = 162.144 төгрөг, 9.586.786 төгрөг + 162.144 төгрөг = 9.748.930 төгрөг, 10.782.600 төгрөг -9.748.930 төгрөг=1.033070 төгрөг /

Ажилтан Д.Э г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт түүний 1 өдрийн цалинг 871.526 төгрөг гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Иймд ажилтан Д.Э гийн 1 сарын цалинг 871.526 төгрөг гэж тооцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа хариуцагч нотолж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч УБХННС гийн захирал Д.И д нэхэмжлэлийн нэг хувийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гардуулж, хариуцагч хариу тайлбарыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн байна./хх-ийн 23, 26-р хуудас/

УБХННС гийн захирал Д.И нь 2019 оны 10 дугаар сарын 10- ны өдөр Г.Нацагдоржид итгэмжлэл олгожээ. /хх-ийн 27-р хуудас/

Шүүх хариуцагчийн төлөөлөгч Д.И д 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржид 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67 дугаар зүйлийн 67.1.4., 72 дугаар зүйлийн 72.2., 76 дугаар зүйлийн 76.2., 100 дугаар зүйлийн 100.3.,100.4-т заасан хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тус тус танилцуулж тайлбарласан байна./хх-ийн 23, 24-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч УБХННС гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржид 2019 оны 11 дүгээр 22-ны өдрийн 08.30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан. /хх-ийн 32-34-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т заасан үүргийнхээ дагуу өөрийн 99142969 дугаартай гар утсаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10.29 цагт мессеж явуулж лавлан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09.00 цагт болох шүүх хуралдааны товыг мэдсэн байна./хх-ийн 37-р хуудас/

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9.00 цагт болох шүүх хуралдааны товыг хариуцагчид 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай баримтаар хүргүүлэхэд УБХННС гийн бичиг хэрэг Энх-Уянга 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өдөр буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч УБХННС гаас 9.748.930 /есөн сая долоон зуун дөчин найман мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э д олгон, зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих газарт нь шилжүүлэн дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УБХННС д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.033.070 /нэг сая гучин гурван мянга дал/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 187.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ч.ИЧИНХОРЛОО