Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2019/01446

 

 

 

 

 

 2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2019/01446

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-р хороолол, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Найрамдал талбайд байрлах *******-т холбогдох,

үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох, уг ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1989 оноос хойш ""-т тасралтгүй 30 жил ажиллаж байна. Тус үйлдвэрийн Тээвэр ложистикийн албанд агуулахын эрхлэгчээр 2011 оноос ажиллаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-нд манай албаны хүний нөөцийн менежер , дарга нар өнөө орой болох Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн концерт үзэх, энэ арга хэмжээнд очихгүй бол Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөнд тооцно гэдгийг анхааруулсан. Манай албанаас надаас гадна 19 хүн нийтдээ 20 хүн арга хэмжээ, концертыг үзэхээр нэр гаргасан байсан. Ингээд би өгсөн үүргийн дагуу концерт үзээд 19.40 цагийн үед Уурхайчин Соёлын ордноос гараад Баян-Өндөр сумын Оюут баг, 2 дугаар бичил хороолллын 2-р байр 48 тоотод байх гэртээ харихаар Хангарьд спорт ордны өмнөх явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад аваарт орсон. Энэ аваарын улмаас миний бие хүндэвтэр гэмтэл авч 2018 оны 11 дүгээр сарын 06-наас 2019 оны 01 дүгээр сарын 18-ныг хүртэл хөдөлмөрийн чадвараа түр алдсаны акттай байгаад 2019 оны 01 дүгээр сарын 19-нд ажилдаа орсон. Намайг дайрсан жолооч Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны 38 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, ял хариуцлага хүлээсэн. Энэ тогтоолыг тэрээр давж заалдсаныг давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 тоот магадлалаар анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн. Би нэгэнт байгууллагаас зохион байгуулсан, заавал оролц гэж үүрэг авсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа осолд орсон учраас үйлдвэрлэлийн осол гэж үзэж т хандсан боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны 107/560 тоотоор үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй гэсэн хариуг манай албаны дарга ийн нэр дээр ирүүлснийг танилцсан. Мөн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт энэ талаар өргөдөл гаргасан ба дарга 2018 оны 12 дугаар сарын 20-нд үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. ээс 2018 оны 12 дугаар сарын 11-нд миний өртсөн ослын талаар БФ-107-12/1936 тоотоор Мэргэжлийн хяналтын газарт мэдээлэл хүргүүлсэн байдаг ба тус газраас 2018 оны 12 дугаар сарын 27-нд 14/514 тоотоор мөн л "Үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй" гэсэн хариу өгсөн байдаг юм. Би энэ асуудлаар өмгөөлөгч *******тэй холбогдсон. Өмгөөлөгч асуудлыг судлан үзээд Үйлдвэрэлийн осолд тооцох үндэслэлтэй, шүүхэд хандах боломжтой гэж хэлсэн ба миний хувьд хөлөө эдгээж ажилдаа орох, намайг дайрсан жолоочийн асуудал шийдэгдэхээр болохоор хойшлуулсан. Судлан үзсэн баримтаар "Монгол-Оросын найрамдлын өдрүүдийг зохион байгуулах тухай" Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны А/907 тоот тушаал гарч, ажлын хэсэг байгуулж, арга хэмжээний төлөвлөгөө баталсан байна. Энэ төлөвлөгөөнд 11 дүгээр сарын 06-нд хаалтын концерт зохион байгуулахаар тусгагдсан байна. Тушаалын 3-т заасны дагуу Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдах арга хэмжээнд бүтцийн нэгжүүдээс ажилтнуудаа оролцуулах хуваарийг батлахад миний ажилладаг Тээвэр ложистикийн албанд 11 дүгээр сарын 06-ны 18.00 цагийн хүндэтгэлийн концертыг 20 ажилтан, мөн 18.00 цагийн ОХУ-ын уран бүтээлчдийн концерт, кино үзэх 20 хүний тоог баталжээ. Үүнийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны Тээвэр ложистикийн албаны Инженер техникийн ажилчдын шуурхай зөвөлгөөнөөр 18.00 цагийн арга хэмжээг үзэх ажилчдад миний нэрийг зааж, хяналт тавих үүргийг хүний нөөцийн менежер З.Батцэнгэл хариуцсан байна. Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний А/485 тоот тушаалаар баталж тухайн үед мөрдөж байсан"" ХХК-ийн дүрмийн 5.2. Ажилтан дараах үүрэгтэй гэсэн хэсгийн 5.2.1-д "...Удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх", 5.2.13-т "Ажил олгогчоос зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцох" гэж зааж, Хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахыг журмын 8.1 дэх заалтаар журамлажээ. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-д заасан үйлдвэрлэлийн ослыг нөхөн тогтоох хугацаа 2019 оны 05 дугаар сарын 06-нд дуусах тул энэхүү гомдлыг шүүхэд гаргаж байна. "" ТӨҮГ-ын ажилтан Б.******* намайг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 18.00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.5-д заасан Үйлдвэрлэлийн осол мөн болохыг, уг ослын улмаас Б.******* миний бие тухайн үед хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд болсон үйл явдлын талаар нэг бүрчлэн заасан байгаа. Нэхэмжлэгч Б.******* нь нэгэнт байгууллагын заавал оролц гэсэн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцож явсан учраас үйлдвэрийн ослоор тооцож өгнө үү гэж хандсан. Ингээд үйлдвэрийн ослын тухай Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрийн осолд тооцох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Энэ арга хэмжээг зохион байгуулахаар ерөнхий захирлын тушаал гарсан. Тушаалын дагуу явсан учраас албан ажилтай холбоотой гэж үзэж байгаа. Би өмгөөлөгч учраас нэхэмжлэлийг дэмжээд нэмэлт үндэслэл тайлбарлах үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хүний оролцсон арга хэмжээ болон болсон үйл явдал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д үйлдвэрлэлийн ослын талаар заасан байгаа. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлах, тогтоох дүрмийн 2.1.5-д ажилтан ажилдаа ирэх, буцах замд бүх тээврийн хэрэгсэл болон явганаар явж байгаад осолд орохыг үйлдвэрлэлийн ослоор тооцно гэж заасан байгаа. Сая би тэр маршрутыг өгсөн. Албан ёсоор үүрэгжүүлж, журамжуулсан учраас тэр арга хэмжээнд зайлшгүй оролцох үүргийг хүлээсэн байгаа. Зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэхээр журамласан байна. Уг осол болсон үйл явдлыг байгууллага мэдсэн. Байгууллага үүнийг судлан бүртгээд үйлдвэрлэлийн осол, осол биш гэдгийг гаргах ёстой. Судлан бүртгэх үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Эцсийн дүгнэлт болгож хэлэхэд Б.******* гэх хүн энэ арга хэмжээнд өөрийн сайн дураараа оролцоод буцах замдаа осолд орсон бол юм ярихгүй. Энэ хүн дээрхи дурьдсан байдлаар үүрэгжиж, үүргийн дагуу арга хэмжээнд очсон учраас үйлдвэрлэлийн осолд тооцно. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ үйлдвэрлэлийн осолтой холбоотой гарч ирдэг ойлголт юм. Шинжээч томилж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50-60 хувь гэж гарч ирсэн. Хөдөлмөрийн чавдар алдалтын хувь хэмжээг нэгэнт комисс тогтоосон байгаа учраас шүүх энэ тогтоосныг үндэслэж энэ хувиар тогтоох уу? эсвэл шийдвэртээ хэдэн хувь гэж тогтоосныг шүүх дахин тогтоох шаардлагагүй гэж үзээд энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэх үү гэдгийг шүүх шийдэх байх. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.*******ын нэхэмжлэлтэй *******-т холбогдох Үйлдвэрлэлийн осол тогтоолгох, хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан зэргийг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг өгч байна. Тус үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны ажилтан Б.******* нь зам тээврийн осолд өртөн гэмтэл авсан тул үйлдвэрлэлийн ослын актыг тогтоолгох тухай өргөдлийг гаргаж байсан ба тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газарт хандаж тухайн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын акт тогтоох эсэх талаар дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус газрын даргын 2018.12.17-ны өдрийн №14/514 албан тоотоор Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-д хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаад автозамын осолд өртөж гэмтсэн талаар зүйл заалт байдаггүй тул үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн болно. Иймд иргэн Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... 2018 оны 10-р сарын 25-ны өдрийн Ерөнхий захирлын А/907 тушаалаар арга хэмжээ зохион байгуулагдах тухай тушаал гарсан байдаг. Нийгмийн асуудал хариуцсан орлогч Дэлгэрбаярын арга хэмжээнд оролцуулах тухай хувиар гарсан. Б.*******ын хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцох, оролцох ёсгүй гэх мэт талаар маргаагүй. Тэр хүн бол тэр арга хэмжээнд очсон. *******-н хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэмд 4 үндсэн чиглэлээр үйлдвэрлэлийн ослоор бүртгэнэ гэсэн заалт байгаа. Арга хэмжээнд оролцоод буцах үедээ гээд байгаа нь энэ 4 үндсэн чиглэлд хамаарахгүй учраас үйлдвэрлэлийн ослоор бүртгэх боломжгүй гэсэн хариу өгүүлсэн. Мөн Мэргэжлийн хяналтын албанд хандаж тухайн нөхцөл байдал нь тусгайлан заасан осолд ороогүй байна гэсэн албан тоот өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11-р сарын 06-ны өдөр Б.******* нь арга хэмжээнд оролцож байгаад зам тээврийн осолд орсон гэж байгаа. Тухайн байгууллагын комисс нь хуралдсан. Манайх бас судалж үзсэн. Иргэн Б.******* нь манайд бас хандсан байгаа. Үйлдвэрлэлийн осол гэдэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д зааснаар үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн бол тооцно гэж байгаа. 2015 оны Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд ажилдаа ирэх, буцах замд гэж заасан байдаг. Гэр нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-******* тоотод байдаг. Гэрээсээ аль газар луу явж автобусанд сууж ******* ордог юм. Тэр маршрутын дагуу явах ёстой. Буцахдаа тэр маршрутын дагуу харих ёстой. Тэгээд ямар нэгэн хуулийн үндэслэл заалт байхгүй байгаа тул үйлдвэрлэлийн ослоор тооцох боломжгүй гэж үзэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь *******-т холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18.00 цагт Уурхайчин соёлын ордонд Эрдэнэт-Үйлдвэр ХХК-аас зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа авто тээврийн осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох, уг ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/907 дугаартай Монгол-Оросын найрамдлын өдрүүдийг зохион байгуулах тухай тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, арга хэмжээний төлөвлөгөө баталсан ба энэ төлөвлөгөөнд 2018 оны 11 сарын 06-нд хаалтын концерт, хурал зохион байгуулахаар тусгагдсан ба Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрбаяр Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдах арга хэмжээнд бүтцийн нэгжүүдээс ажилтнуудаа оролцуулах хуваарийг баталж, Тээвэр ложистикийн албанд 11 сарын 06-ны өдрийн 18.00 цагт хүндэтгэлийн концерт үзэх 20 хүний тоог баталж, уг 20 хүний дотор нэхэмжлэгч Б.******* /*******-ын Тээвэр ложистикийн албанд агуулахын эрхлэгчээр ажилладаг/ орсон болох нь тогтоогдож байна. /хх-97-100-р тал/

 

 

Нэхэмжлэгч Б.******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дээрх арга хэмжээнд оролцоод тарж явахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хангарьд спорт ордны ард талын авто замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлэн авто тээврийн осолд орж хүндэвтэр гэмтэл авсан болох нь эрүүгийн хэргээс хуулбарласан баримтууд, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 218 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь Эрдэнэт-Үйлдвэр ХХК-д хандан уг ослыг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж судлан бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан ба Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх комиссын зүгээс дээрх тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцон судлан бүртгэх боломжгүй гэж үзээд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж тухайн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын акт тогтоох эсэх талаар дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14/514 дугаартай албан бичгээр үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. Энэ талаар нэхэмжлэгчид Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас болон ажил олгогчоос мэдэгдсэн байна.

 

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно гэж, 2.1.5-д ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед, Тайлбар:энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5-д дурдсан нөхцөл байдлын чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно гэж заасан байдаг.

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-******* тоотод оршин суудаг байх ба гэрээсээ ажил руугаа, ажлаасаа гэр рүүгээ явах замдаа осолд орсон бол үйлдвэрлэлийн осолд хамаарахаар байсан боловч тэрээр удирдлагаас өгсөн үүргийн дагуу байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ буюу тоглолт үзээд тарж явахдаа осолд орсон нь түүний хөдөлмөрлөх ажил үүрэгтэй хамааралгүй байх ба уг осол нь дээрх дүрмийн заалтад хамаарахгүй байна.

 

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. гэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч Б.*******ын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх ёстой, уг үүргийн дагуу олон нийтийн арга хэмжээнд оролцоод тарж явахдаа авто тээврийн осолд орсны улмаас хүндэвтэр гэмтэл авсныг үйлдвэрлэлийн осолд орсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгоогүй, урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг шинжээчээр томилж, тус комиссоос 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №03 тоот дүгнэлтээр Б.*******ыг хөдөлмөрийн чадвараа 50-60 хувиар алдсан болохыг тогтоосон байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй *******-т холбогдох Уурхайчин соёлын ордонд Эрдэнэт Үйлдвэр ХХК-с 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1800 цагт зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа авто тээврийн осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ