Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 49

 

Б.Нын хүсэлттэй,

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн 142/ШШ2021/00200 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Нын хүсэлттэй,

 “Үйлдвэрлэлийн осол мөн болох, уг ослын улмаас Б.Н хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тус тус тогтоолгох тухай” тухай  иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЭҮ” ТӨҮГ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, А.Сугарсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 22*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн,  бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЭҮ” ТӨҮГ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сугарсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Орхон аймгийн “МХГ”*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь 1989 оноос хойш "ЭҮ"*******т тасралтгүй 30 жил ажиллаж байна. Тус үйлдвэрийн Тээвэр ложистикийн албан*******д агуулахын эрхлэгчээр 2011 оноос ажиллаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны цагийн үед манай албаны хүний нөөцийн менежер Д.Энхцэцэг, дарга С.Мөнхтэгш нар өнөө орой болох Монгол*******Оросын найрамдлын өдрүүдийн концерт үзэх, энэ арга хэмжээнд очихгүй бол Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөнд тооцно гэдгийг анхааруулсан. Манай албанаас надаас гадна 19 хүн нийтдээ 20 хүн арга хэмжээ, концертыг үзэхээр нэр гаргасан байсан. Ингээд би өгсөн үүргийн дагуу концерт үзээд 19:40 цагийн үед Уурхайчин Соёлын ордноос гараад Баян*******Өндөр сумын Оюут баг 2 дугаар бичил хорооллын 2*******р байр 48 тоотод байх гэртээ харихаар Хангарьд спорт ордны өмнөх явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад аваарт орсон. Энэ аваарын улмаас миний бие хүндэвтэр гэмтэл авч 2018 оны 11 дүгээр сарын 06*******наас 2019 оны 01 дүгээр сарын 18*******ны хүртэл Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны акттай байгаад 2019 оны 01 дүгээр сарын 19*******нд ажилдаа орсон. Намайг дайрсан жолооч Г.Бямбажав Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30*******ны 38 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, ял хариуцлага хүлээсэн. Энэ тогтоолыг тэрээр давж заалдсаныг давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 13*******ны өдрийн 16 тоот магадлалаар анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн. Би нэгэнт байгууллагаас зохион байгуулсан, заавал оролц гэж үүрэг авсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа осолд орсон учраас үйлдвэрлэлийн осол гэж үзэж ЭҮ*******т хандсан боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 28*******ны 107/560 тоотоор үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй гэсэн хариуг манай албаны дарга С.Мөнхтэгшийн нэр дээр ирүүлснийг танилцсан. Мөн Орхон аймгийн МХГт энэ талаар өргөдөл гаргасан ба дарга Б.Жигдэнгомбо 2018 оны 12 дугаар сарын 20*******нд үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. ЭҮ*******ээс 2018 оны 12 дугаар сарын 11*******нд миний өртсөн ослын талаар БФ*******107*******12/1936 тоотоор МХГт мэдээлэл хүргүүлсэн байдаг ба тус газраас 2018 оны 12 дугаар сарын 27*******нд 14/514 тоотоор мөн л "Үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй" гэсэн хариу өгсөн байдаг юм. Би энэ асуудлаар өмгөөлөгч Р.Нямцэрэнтэй холбогдсон. Өмгөөлөгч асуудлыг судлан үзээд Үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэлтэй, шүүхэд хандах боломжтой гэж хэлсэн ба миний хувьд хөлөө эдгээж ажилдаа орох, намайг дайрсан жолоочийн асуудал шийдэгдэхээр болохоор хойшлуулсан. Судлан үзсэн баримтаар "Монгол*******Оросын найрамдлын өдрүүдийг зохион байгуулах тухай" Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 25*******ны А/907 тоот тушаал гарч, ажлын хэсэг байгуулж, арга хэмжээний төлөвлөгөө баталсан байна. Энэ төлөвлөгөөнд 11 дүгээр сарын 06*******нд хаалтын концерт зохион байгуулахаар тусгагдсан байна. Тушаалын 3*******т заасны дагуу Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдах арга хэмжээнд бүтцийн нэгжүүдээс ажилтнуудаа оролцуулах хуваарийг батлахад миний ажилладаг Тээвэр ложистикийн албан*******д 11 дүгээр сарын 06*******ны 18:00 цагийн хүндэтгэлийн концертыг 20 ажилтан, мөн 18:00 цагийн ОХУ*******ын уран бүтээлчдийн концерт, кино үзэх 20 хүний тоог баталжээ. Үүнийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны Тээвэр ложистикийн алба*******ны Инженер техникийн ажилчдын шуурхай зөвлөгөөнөөр 18:00 цагийн арга хэмжээг үзэх ажилчдад миний нэрийг зааж, хяналт тавих үүргийг хүний нөөцийн менежер З.Батцэнгэл хариуцсан байна. Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01*******ний А/485 тоот тушаалаар баталж тухайн үед мөрдөж байсан "ЭҮ" ХХК*******ийн дүрмийн 5.2. Ажилтан дараах үүрэгтэй гэсэн хэсгийн 5.2.1*******д "...Удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх", 5.2.13*******т "Ажил олгогчоос зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох" гэж зааж, Хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахыг журмын 8.1 дэх заалтаар журамлажээ. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"*******д заасан үйлдвэрлэлийн ослыг нөхөн тогтоох хугацаа 2019 оны 05 дугаар сарын 06*******нд дуусах тул энэхүү гомдлыг шүүхэд гаргаж байна. "ЭҮ" ТӨҮГ*******ын ажилтан Б.Н намайг 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны 18:00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм"*******ийн 2.1.5*******д заасан Үйлдвэрлэлийн осол мөн болохыг, Уг ослын улмаас Б.Нын бие тухайн үед Хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЭҮ ХХК шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Ерөнхий захирлын тушаал гарахын хувьд гарсан. Гэхдээ энэ тушаалд бүтцийн нэгжээс нэр заасан ажилчдыг заавал оролцуулах талаар зааж өгөөгүй. Тухайн бүтцийн нэгжүүдэд ковотыг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч ажилтан оролцох болон оролцохгүй байх боломжийг бүрдүүлсэн тухайн ажилтны хүсэл зоригийн үндсэн дээр орох боломжтой баримтыг бий болгосон. Үүнийг юугаар нотолж байна гэхээр Тээвэр ложистикийн шуурхай зөвлөгөөн дээр хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Энхцэцэг хэлэхдээ арга зүйч Мягмарханд өнөөдөр сургалттай, хэсгийн дарга нараас авсан нэрсийг надад өгсөн оройн арга хэмжээг үзэх ажилчдын нэрс Батцэнгэл ирц бүртгэнэ, Нандиндарь, Энхбаатар, Уянга, Мөнхнасан, Мөнхжаргал, Насанжаргал, Ядамсүрэн, Батболд, Н, Оюунтуяа, Анхбаяр, Өлзийтөгс, Эрдэнэбагана, Эрдэнэцогт нар 15 хүний нэр байна нэрээ өгөөгүй хэсгүүд нь нэрээ өгөөрэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл Тээвэр ложистикийн төвийн дарга Мөнхтэгшээс тухайн үед болох арга хэмжээг ажилтнуудыг оролцуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Урьдчилсан байдлаар цугласан нэрс нь ийм байсан. Гарсан шийдвэрийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны өдрийн 18 цагийн концертыг үзэх ажилчдын ирцийг бүртгэх ажилтаар Батцэнгэлийг томилсон. Заавал Ныг тухайн үйл ажиллагаанд оролц гэж зааварчилгаа өгөөгүй. Тухайн газар ажлын байр мөн байсан эсэх тал дээр тайлбар гаргаж байна Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Нын хувьд ажлын байр нь Тээвэр ложистикийн төвийн агуулах юм. Хөдөлмөрийн гэрээг ЭҮ ТӨҮГ*******н ерөнхий захиралтай байгуулсан боловч тухайн хөдөлмөрийн харилцааг шилжүүлэх эрх нь Тээвэр ложистикийн төвийн даргад нь байдаг. Тиймээс тухайн ажилтны үндсэн ажлын байр нь Тээвэр ложистикийн төвийн ажлын хоёр дугаар агуулах, Тээвэр ложистикийн бусад ажлын байр гэж байгаа. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг хортой болон аюултай гэж ангилдаг. Хортой үйлдвэрлэлийн хүчин зүйл нь физик, хими, сэтгэл зүй, физиологийн гэх дөрвөн хүчин зүйл байдаг. Эдгээр хүчин зүйлсийн алинд нь өртсөн бэ гэдгийг тогтоох боломжгүй байна. Тухайн нөхцөл байдал нь бусад этгээдүүдийн буруутай үйлдлийн улмаас бий болсон нөхцөл байдал болох нь тогтоогдсон. Тиймээс тухайн ажлын байран дээр уг ажилтан хийвэл зохих ажлыг хийж дуусаад өөр олон нийтийн арга хэмжээ явагддаг газарт очоод арга хэмжээнд оролцоод харих явцдаа бусдын гэм буруутай үйл явдлын улмаас гэмтэл авсан байсан тул тухайн зам тээврийн ослыг үйлдвэрлэлийн осол гэж тооцох боломжгүй гэж үйлдвэрийн газраас үзсэн. Мөн Орхон аймгийн мэргэжлийн хяналтын хэлтэст хүсэлт гаргаж уг холбогдох хариуг ирүүлж үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй гэж үзсэн. Үүнтэй уялдуулаад холбогдох хариуг нь өгсөн. Үйлдвэрийн газрын зүгээс тухайн нөхцөл байдлыг үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй гэж үзэж байгаа учир нь Б.Нын үндсэн болон туслах ажлын байранд хамааралгүй газар осолд орсон тул хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Манай байгууллагаас ЭҮ ТӨҮГ*******т хариу өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20*******т үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж заасан байдаг. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан дүрмийн 2.1.5*******т ажилтан ажилдаа ирэх буцах замыг заасан байдаг. Харих зам нь Орхон аймаг Баян*******Өндөр сум Оюут баг, ажлын байр нь ЭҮ ТӨҮГ*******н Тээвэр ложистикийн төвийн хооронд ажил үүргээ биелүүлж байгаад осолд орсон бол үйлдвэрлэлийн осолд тооцно. 269 дүгээр тогтоолд үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй гэдгийг албан бичгээр хариу өгсөн байгаа гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн 142/ШШ2021/00200 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь хэсэгт заасныг баримтлан "ЭҮ" ТӨҮГ*******ын ажилтан Б.Ныг 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны 18:00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоож, нэхэмжлэлээс хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ЭҮ ТӨҮГ*******аас улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЭҮ” ТӨҮГ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, А.Сугарсүрэн нар давж заалдсан  гомдолдоо: 

Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Оюут баг 2*******2*******48 тоотод оршин суух, "ЭҮ” ТӨҮГ*******ын Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Бэсүд овгийн Бүргэдийн Нын нэхэмжлэлтэй, “Үйлдвэрлэлийн осол мөн болох, уг ослын улмаас Б.Н хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тус тус тогтоолгох тухай" иргэний хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2021 оны 02 сарын 17*******ны өдрийн 142/шш2021/00200 дугаар шийдвэрийг гаргасантай холбоотойгоор дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэн Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны өдөр Монгол – Оросын найрамдлын сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан концерт үзээд гараад 18.00 цагийн орчим Орхон аймгийн Бая*******Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хангарьд спорт ордны өмнөх явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үедээ бусдын гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд мөргүүлэн зам тээврийн осолд өртөж гэмтэл авсан. Тухайн үйл явдал болсонтой холбоотойгоор иргэн Б.Н тус үйлдвэрийн газарт хандаж уг ослыг үйлдвэрлэлийн осол болгон тооцуулах талаар хүсэлтийг гаргасан. Уг асуудлыг судлан тогтоох боломжтой эсэх талаар Орхон аймгийн МХГт хандахад 2018 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 14/514 дугаартай албан бичгээр үйлдвэрлэлийн ослын акт тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Үүнтэй холбоотойгоор иргэн Б.Н нь Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Үйлдвэрлэлийн осол мөн болох, уг ослын улмаас Б.Н хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тус тус тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 17*******ны өдрийн 142/шш2021/00200 дугаар шийдвэрт Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.5*******д дурдсан нөхцөл байдлыг (ажилдаа ирэх, буцах зам /ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд/*******даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед, Тайлбар: энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5*******д заасан нөхцөл байдлын чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно) чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэслэл болгоно гэж заасныг явцуугаар ойлгох нь өрөөсгөл юм гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн ажилтны хувьд ажлын үндсэн байр нь “ЭҮ” ТӨҮГ*******ын Тээвэр ложистикийн төвийн агуулахын хэсгийн II агуулах байх бөгөөд түүний ажилтай холбоотой бусад газар нь тус төвийн харьяаны бусад байрууд юм. Тухайн өдөр концерт явагдсан газар нь Тээвэр ложистикийн төвийн харьяаны ажлын байр биш, тухайн ажилтны цалингаа авдаг, голлон хооллодог, байнга болон түр оршин суух газар нь биш бөгөөд тус үйлдвэрийн газрын Соёл урлагийн цогцолборын харьяаны ажлын байр юм. Мөн тухайн үед явагдсан концертод ажилтан Б.Ныг оролцуулах талаар үүрэг болгоогүй байсан. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм’‘*******д ажилтан олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох үедээ гэмтэл авсан тохиолдолд үйлдвэрлэлийн осолд тооцно гэж заагаагүй байна. Улмаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 17*******ны өдрийн 142/ШШ2021/00200 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1*******д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь хэсэгт баримтлан “ЭҮ" ТӨҮГ*******ын ажилтан Б.Ныг 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны өдөр 18.00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд өртсөн нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоосон ба хууль тогтоомжийн нэр томьёог шийдвэр гаргах үндэслэл болгосон, өөрөөр хэлбэл тухайн хуульд заасан нэр томьёоны ойлгох утгыг үндэслэл болгосон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгтэй нийцэхгүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6*******д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хуний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан байдаг. Тухайн өдөр гасан зам тээврийн осол нь бусдын гэм буруутай үйлдэл буюу тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийн буруутай үйлдлийн улмаас гарсан. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20*******д “үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг гэж заасан байдаг. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн талаар тодорхойлолт заагдаагүй байдаг. Мөн зам тээврийн ослыг үйлдвэрлэлийн хүчин зүйлд тооцож болох эсэх талаар хууль тогтоомжуудад тусгаагүй байдаг тул тухайн зам тээврийн ослыг үйлдвэрлэлийн осолд тооцох нь үндэслэлгүй юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 17*******ны өдрийн 142/ШШ2021/00200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.Нын нэхэмжлэлтэй "Үйлдвэрлэлийн осолд орсон болох" хууль зүйн ач холбогдолтой үйл явдал тогтоолгох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17*******ны 00200 тоот шийдвэрийг давж заалдсан гуравдагч этгээд "ЭҮ" ТӨҮГ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдолтой танилцав. Гомдол гаргагч нар хууль зүйн нэр томьёог хэрэглэж шийдвэр гаргасан, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг буруу хэрэглэсэн, Авто тээврийн ослын гэмт хэргээр шийдэгдсэн асуудлыг үйлдвэрлэлийн осол гэж өөрөөр дүгнэх боломжгүй гэсэн агуулгатай гомдол гаргажээ.Давж заалдах гомдол гаргагч нар маргааны шаардах эрх, хууль зүйн агуулга, шүүхийн хийсэн дүгнэлтийг хууль зүйн талаас нь бүрэн зөв ойлгоогүй юм уу эсхүл ойлгохыг хүсээгүй бололтой үндэслэл муутай гомдол гаргажээ гэж үзэж байна. Давж заалдах гомдлыг няцаах тодорхой үндэслэлийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож тайлбарлана. Харин анхан шатны шүүх "Хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу бөгөөд нэгэнт мэргэжлийн бөгөөд эрх бүхий этгээд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосныг буруутгах үндэслэлгүй, шүүх дахин тогтоох шаардлагагүй тул нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байна. Энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Б.Н нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох, уг ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 Шүүх хэргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь хэсэгт заасныг баримтлан "ЭҮ" ТӨҮГ*******ын ажилтан Б.Ныг 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны 18:00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоож, нэхэмжлэлээс хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

ЭҮ ХХК*******ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн А/907 дугаар  тушаалаар Монгол*******Оросын найрамдлын сарын өдрүүдийг зохион байгуулах, үүний дагуу ажлын хэсэг байгуулагдаж, арга хэмжээний төлөвлөгөө баталжээ. Энэ төлөвлөгөөний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06*******нд хаалтын концерт, хурал зохион байгуулахаар тусгагдаж, Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрбаяр уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдах арга хэмжээнд бүтцийн нэгжүүдээс оролцох ажилтнуудын хуваарийг баталж, тээвэр ложистикийн албанд 11 дүгээр сарын 06*******ны өдрийн 18:00 цагт хүндэтгэлийн концерт үзэх 20 хүний тоог баталж, уг 20 хүний дотор нэхэмжлэгч Б.Н оржээ.

Нэхэмжлэгч Б.Н нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны өдөр дээрх арга хэмжээнд оролцоод тараад харьж явахдаа Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хангарьд спорт ордны ард талын авто замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлэн авто тээврийн осолд орж хүндэвтэр гэмтэл авсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13*******ны өдрийн 16 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 17*******ны өдрийн 218 дугаар тогтоолоор тус тус тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж  "ЭҮ" ТӨҮГ*******ын ажилтан Б.Ныг 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны 18:00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Шүүх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.*******д заасныг баримтласан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүх энэ  хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт зааснаар хянан шийдвэрлэх байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.*******т заасан “...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг...” хүсэлт гаргагч  Б.Н зөрчжээ.

Ийм  үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар 117.1.*******д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх  нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв .

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЭҮ” ТӨҮГ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, А.Сугарсүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн 142/ШШ2021/00200 дугаар шийдвэрийн  1 дүгээр  заалтыг “... Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь хэсэгт заасныг баримтлан "ЭҮ" ТӨҮГ*******ын ажилтан Б.Ныг 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны 18:00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоож, нэхэмжлэлээс хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг  “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133  дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.5.*******д тус тус зааснаар " ЭҮ" ТӨҮГ*******ын ажилтан Б.Ныг 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны 18:00 цагт үйлдвэрээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод харьж явахдаа автын осолд орсон нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117  дугаар зүйлийн 117.1.д зааснаар                                                                                                                                                                                             хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан болохыг тогтоолгох хэргийг  хэрэгсэхгүй болгосугай...гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3..*******т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЭҮ” ТӨҮГ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, А.Сугарсүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР