Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ц.Сүхбат,

Шүүгдэгч Б.Балсан, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Бадарчийн Балсанд холбогдох эрүүгийн 201625020088 дугаартай, 105/2016/0333/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Борлууд овогт Бадарчийн Балсан, Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн Баатархайрхан гудамжны 1009 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 404 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан. /РДЮ071122577 /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Балсан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн хөгжлийн ордны 603 тоот өрөөнд нэвтэрч иргэн Д.Нансалмаагийн цүнхтэй дэлл маркийн зөөврийн компьютер, нокиа маркийн товчлууртай гар утас, бэлэн 70.000 төгрөг, 1 ам доллар буюу 1.996 төгрөгийг хулгайлж бусдад 1.256.996 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн дүгээр хороо “Ди Эч Эл” төвийн 8 давхарын 801 тоот өрөөнөөс Холбооны Бүгд

 

Найрамдах Герман улсын иргэн Мартин Жорж Синдермэний түрийвч, бэлэн 60.000 төгрөг, 160 евро буюу 401.859 төгрөг, 150 ам доллар буюу 334.897 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 916.756 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, нийтдээ бусдад 2.173.752 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлтийн хувийг гардуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулснаас хойш шүүхээс оргосон буюу шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Балсан мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Балсан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар
дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн хөгжлийн ордны 603 тоот өрөөнд нэвтэрч иргэн Д.Нансалмаагийн цүнхтэй дэлл маркийн зөөврийн компьютер, нокиа маркийн товчлууртай гар утас, бэлэн 70.000 төгрөг, 1 ам доллар буюу 1.996 төгрөгийг хулгайлж бусдад 1.256.996 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт
,

Хохирогч Д.Нансалмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би өглөө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн хөгжлийн ордонд илтгэл тавих болоод очсон юм. Тэгээд илтгэл тавьчихаад арга зүйч нарын өрөөнд 13 цагийн үед 603 тоот өрөөнд цүнхтэй Дэлл маркийн нөүтбүүкээ тавьсан байсныг авах гээд орсон чинь алга болсон байсан. Би тэр 603 тоот өрөөнд илтгэлээ бэлдэж байгаад флашинд хуулж аваад цүнхтэй нөтбүүкээ үдээс өмнө үлдээгээд гарсан байсан... Миний цүнхтэй нөтбүүк, цэнэглэгч, жимобайлын модем, бусад эд зүйлсийн хамт алга болсон байсан. Тэгээд тус газрын камерыг шүүлгээд үзсэн чинь дунд эргэм насны эрэгтэй миний нөтбүүктэй цүнхийг аваад гарч байгаа бичлэг үлдсэн байсан …” гэсэн мэдүүлэг /хх-30-32/,

Б.Балсангийн сэжигтнээр мэдүүлсэн “...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би ганцаараа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Багшийн хөгжлийн ордны орчим явж байсан... Тэгээд Багшийн хөгжлийн ордон руу 12 цаг 30 минутын үед ороод шууд 6 давхарт гарсан. Тэгээд явж байсан чинь булангийн хаалгыг онгойлгоход өрөөнд нэг эмэгтэй өөдөөс хараад сууж байгаад өрөөгөө онгорхой орхиод гараад явсан. Тэгэхээр нь гарсных нь дараа өрөө рүү нь сэм ороод баруун гар талын ширээн дээр принтерийн хажууд хар өнгөтэй дөрвөлжин хэлбэртэй нөүтбүүкний

цүнх шиг цүнх байхаар нь аваад гарчихсан... Дотор нь ямар ч байсан хар өнгийн нөүтбүүк байсан, жижиг гар утас байсан, жимобайлын модем бас байсан, хар жижигхэн нокиа гар утас байсан... Би энэ бичлэг дээр байгаа хүн мөн...” гэсэн мэдүүлэг /хх-40/,

Б.Балсангийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би мөнгийг нь өөрөө авсан. Бусдыг нь тэр чигт нь цүнхтэй нь зарчихсан. Бэлэн мөнгө 20.000 төгрөг 2 ширхэг байсан. 10.000 төгрөг 1 ширхэг байсан. Бусдыг нь санахгүй байна. 1 ам доллар бас байсан...” /хх-43/,

Монгол банкны ханшийн лавлагаа /2015-12-18 өдөр 1 ам доллар 1996.37 төгрөг       /хх-57/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11/

Эд зүйлийн үнэлгээ /хх-18/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорсо Багшийн хөгжлийн ордны... бичлэг байх ба уг бичлэг дээр... сэжигтэн Б.Балсан нь ноосон малгай өмссөн, богино хүрэмтэй, бараан өнгийн пүүзтэй байх ба ийш тийшээ холхиж өрөө тасалгааг ажигласан байдалтай эргэлдэж байгаа бичлэг байв... 13 цаг 24 минут 26 секундэд баруун гартаа хар өнгийн цүнхийг урт оосроор нь бариад гарч ирээд шууд гарч явж байгаа бичлэг үлдсэн байв...” /хх-29/,

Хохирогч Д.Нансалмаагийн дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-194/ зэрэг нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч Б.Балсан нь мөн давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын
12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо
Ди Эч Эл” төвийн 8 давхарын 801 тоот өрөөнөөс Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Мартин Жорж Синдермэний түрийвч, бэлэн 60.000 төгрөг, 160 евро буюу 401.859 төгрөг, 150 ам доллар буюу 334.897 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 916.756 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт

Хохирогч Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Мартин Жорж
Синдермэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, DHL төвийн байранд 8 давхарт ажиллаж байхдаа 10 цагийн үед өөр өрөөнд уулзалтанд ороод 10:15 цагт буцаад өөрийн өрөөндөө орж ажлаа хийсэн. Ажлаа хийж байгаад 12:20 цагийн үед хэтэвчээ байхгүй байгааг мэдсэн... Хяналтын камер шүүж үзэхэд адидас гэсэн малгайтай, цайвар өнгийн жинсэн өмд, цайвар өнгийн цамцтай хар өнгийн нүдний шилтэй 40 орчим насны эрэгтэй хүн... манай байгууллагад орж ирээд өрөөнүүдийг шагайж үзэн явж байгаад намайг хуралд орсны дараа 10:50 цагийн үед манай өрөөнөөс сандарсан байдалтай миний хэтэвчийг аваад гарч байгаа бичлэг байсан. Би өрөөгөө түгжээгүй байсан... Миний хэтэвчинд... бэлнээр Монгол мөнгө 60.000 төгрөг, 160 евро, 150 ам доллар... зэрэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-182/,

            Б.Балсангийн сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ганцаараа 09 цагийн үед байсан санагдаж байна Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Ди эч эл” төвд очсон юм... 8 давхарт нь гараад онгорхой өрөө байхаар нь ороод харахад ширээний цаана нэг юмА.Ган дээр түрийвч байсан доторхыг нь нээж үзэлгүй шууд аваад гарсан. Гадаа гараад түрийвчийг нээж үзэхэд 60.000 төгрөг, 150.000 ам доллар, 160 евро бас баахан гадаад хүний бичиг баримтууд байсан... Би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-173-174/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-137-139/,

Эд зүйлийн үнэлгээ /түрийвч 120.000 төгрөг /хх-142/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-150/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03/353 дугаартай шинжээчийн дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн №1,2,4 гэж дугаарласан гарын мөрний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь тод гарсан байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ... 2.... №1, 2 дугаартай гарын мөрүүд МЫ000610021354 дугаараар бүртгэгдсэн Бадарч овогт Балсангийн баруун гарын эрхий, зүүн гарын долоовор хурууны дардастай тохирч байна” /хх-152-153/,

 

Хохирогч Мартин Жорж Синдермэний дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-195/,

Монгол банкны ханшийн лавлагаа /хх-198/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Б.Балсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлтийн хувийг гардуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулснаас хойш шүүхээс оргосон буюу шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэх хэрэгт

 

Шүүгдэгч Б.Балсангийн яллагдагчаар мэдүүлсэн: “…Надад сонсгож буй зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хохирлын мөнгө олох гээд шүүх дээр очоогүй. Энэ хугацаанд би эхнэр Дэлгэрмаа болон манай том ах болох Сумъяагийн хүүхдүүд …дээр 1 дүгээр хороололд очсон. Ер нь тэр хавиар л явсан. …намайг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ очоод хувцсаа солиод гэрээсээ гараад иртэл нэг цагдаагийн алба хаагч барьж аваад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр аваачаад шууд 461 дүгээр анги дээр хүргэгдэн ирсэн... Намайг оргож байхыг хэн ч мэдээгүй…” /хх-200/,

гэрч Н.Дэлгэрмаагийн “...Би Балсанг шүүхээс оргож байсныг мэдээгүй. 2016 оны 04 дүгээр сарын эхээр манай ажил дээр ирээд надаас мөнгө асуугаад байсан, хохирлоо төлбөл болох гээд байна гэж хэлсэн. Тухайн үед Балсан бид хоёр тусдаа амьдарч байсан. Тэгээд Балсанг хаагуур амьдарч байгаа талаар асуухад найз нөхөд, ах дүү нарындаа амьдраад байгаа гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш Балсан таг чиг болсон...” /хх-193/,

гэрч Д.Ууганболдын “...2016 оны намар ярьсан санагдаж байна. Балсантай утсаар ярьсан. Тэгэхэд чамд хамаагүй, би дахиж баригдсан гэж хэлсэн. Одоо

бодоход намайг бариад өгчихнө гэж бодсон юм байлгүй... Өнгөрсөн хугацаанд хаагуур амьдарч байсан, юу хийж явсныг нь мэдэхгүй байна. Сүүлд шүүх хурал болох өдөр эхнэртэйн хамт очиж уулзсан. Би батлан даасан болохоор надаас юм асууж, тодруулж магадгүй гэж бодоод очсон. Та яагаад зугтсан юм бэ? ингэхээр чинь л авна ш дээ гэж хэлсэн чинь би тэр хүний хохирлыг төлчихөөр болох юм байх гэж бодоод хохирлоо төлөх гээд явсан гэж хэлсэн... Балсанг хэрхэн яаж олох уу гэж над руу ер нь байнга ярьдаг байсан. Ах дүү нарын утас, шөрмөсийг асууж байсан...” /хх-204/

Б.Балсанг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-33/,

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 611 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-69/,

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.Балсанд яллах дүгнэлтийг гардуулсан тухай баримт /хх-70/,

Хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тэмдэглэл /хх-71/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 644 дугаартай захирамж, тэмдэглэл /хх-74-75/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 777 дугаартай захирамж, тэмдэглэл /хх-77-78/%

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 877 дугаартай захирамж, тэмдэглэл /хх-81-82/,

Албадан ирүүлэх ажил хариуцсан ахлах ажилтан, туслах тахар Б.Алдарын илтгэх хуудас /хх-85-86/,

Нийслэлийн тахарын албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/539 дугаартай албан бичиг /хх-97/,

             Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 2017 оны 01 1үгээр сарын 19-ний өдрийн 14/7-452 дугаартай албан бичиг /хх-108/,

 

            Шүүгдэгч Б.Балсангийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45-46, 49/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

НЭГ: Бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Балсан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар
дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн хөгжлийн ордны 603
тоот өрөөнд нэвтэрч иргэн Д.Нансалмаагийн цүнхтэй дэлл маркийн зөөврийн
компьютер, нокиа маркийн товчлууртай гар утас, бэлэн 70.000 төгрөг, 1 ам
доллар буюу 1.996 төгрөгийг хулгайлж бусдад 1.256.996 төгрөгийн буюу бага бус
хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

мөн давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ди Эч Эл” төвийн 8 давхарын 801 тоот өрөөнөөс Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Мартин Жорж Синдермэний түрийвч, бэлэн 60.000 төгрөг, 160 евро буюу 401.859 төгрөг, 150 ам доллар буюу 334.897 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 916.756 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь,

хохирогч Д.Нансалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-30-32, 194/, Б.Балсангийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-40/, Б.Балсангийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-43/, Монгол банкны ханшийн лавлагаа /2015-12-18 өдөр 1 ам доллар 1996.37 төгрөг /хх-57/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11/, Эд зүйлийн үнэлгээ /хх-18/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29/,

холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Мартин Жорж
Синдермэний мэдүүлэг /хх-182/, Б.Балсангийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-173-174/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-137-139/, эд зүйлийн үнэлгээ /түрийвч 120.000 төгрөг /хх-142/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсшүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудар нотлогдон тогтоодлоо.

ХОЁР: Шүүхээс оргосон буюу шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Балсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлтийн хувийг гардуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулснаас хойш шүүхээс оргосон буюу шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь,

            Шүүгдэгч Б.Балсангийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-200/, гэрч Н.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-193/, гэрч Д.Ууганболдын мэдүүлэг /хх-204/, Б.Балсанд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-33/, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 611 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-69/, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.Балсанд яллах дүгнэлтийг гардуулсан тухай баримт /хх-70/, Хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тэмдэглэл /хх-71/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 644 дугаартай захирамж, тэмдэглэл /хх-74-75/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 777 дугаартай захирамж, тэмдэглэл /хх-77-78/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 877 дугаартай захирамж, тэмдэглэл /хх-81-82/, Албадан ирүүлэх ажил хариуцсан ахлах ажилтан, туслах тахар Б.Алдарын илтгэх хуудас /хх-85-86/, Нийслэлийн тахарын албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/539 дугаартай албан /хх-97/, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 2017 оны 01 1үгээр сарын 19-ний өдрийн 14/7-452 дугаартай албан бичиг /хх-108/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Балсанд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Балсан нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хохирогч нарын хохирлын мөнгийг тус шүүхийн хохирлын дансанд байршуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

Шүүгдэгч Б.Балсан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээс түүнд яллах дүгнэлтийг гардуулж, шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зуруулсан байхад тэрээр зориуд шүүн таслах ажиллагаанд саад учруулж шүүхээс оргосон бөгөөд уг хугацаандаа дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Мөн тэрээр 2001 онд хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан байх тул түүний өмгөөлөгчийн “...Б.Балсанд оногдуулах ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн хохирлын дансанд байршуулсан 1.256.996 төгрөгийг хохирогч Д.Нансалмаад, 916.756 төгрөгийг хохирогч Мартин Жорж Синдермэнд тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Балсан нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 75 /далан тав/ хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Борлууд овогт Бадарчийн Балсанг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

 

- шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Б.Балсанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Балсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Балсанд оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Балсангийн цагдан хоригдсон нийт 75 /далан тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Б.Балсан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Б.Балсангаас тус шүүхийн хохирлын дансанд байршуулсан 1.256.996 төгрөгийг хохирогч Д.Нансалмаад, 916.756 төгрөгийг хохирогч Мартин Жорж Синдермэнд тус тус олгосугай.

8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Балсанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Балсанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР