Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 446

 

Б.Балсанд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэгийг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Балсангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Балсанд холбогдох эрүүгийн 201625020088 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Борлууд овогт Бадарчийн Балсан, 1971 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн Баатархайрханы гудамжны 1009 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 404 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: ОО71122577/.

 

Б.Балсан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн хөгжлийн ордны 603 тоот өрөөнөөс иргэн Д.Нансалмаагийн цүнхтэй Дэлл загварын компьютер, Нокиа загварын товчлууртай гар утас, бэлэн 70.000 төгрөг, 1 ам.доллар буюу 1.996 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 1.256.996 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ди Эч Эл” төвийн 8 дугаар давхрын 801 тоот өрөөнөөс Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Мартин Жорж Синдермэний түрийвч, бэлэн 60.000 төгрөг, 160 евро буюу 401.859 төгрөг, 150 ам.доллар буюу 334.897 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 916.756 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, нийт 2.173.752 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт,

Мөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлтийн хувийг гардуулан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулснаас хойш шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Балсанд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Балсанг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Балсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Балсанд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Балсангийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Балсан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, Б.Балсангаас тус шүүхийн хохирлын дансанд байршуулсан 1.256.996 төгрөгийг хохирогч Д.Нансалмаад, 916.756 төгрөгийг хохирогч Мартин Жорж Синдермэнд тус тус олгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Балсан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би  1 дүгээр сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон тул нийт 105 хоног цагдан хоригдсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 75 хоног цагдан хоригдсон гэж буруу тооцож бичсэн байх тул үүнийг зөвтгөж өгнө үү. Мөн миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би 2014 онд хөлний хагалгаанд орсон, дахин хагалгаанд орох шаардлагатай болсон боловч одоогоор эмчлүүлж чадаагүй байгаа. Миний гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрийн эд хөрөнгөөр бүрэн төлж барагдуулсан болон эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзээд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Б.Балсанд холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Б.Балсан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн хөгжлийн ордны 603 тоот өрөөнөөс иргэн Д.Нансалмаагийн цүнхтэй Дэлл загварын компьютер, Нокиа загварын товчлууртай гар утас, бэлэн 70.000 төгрөг, 1 ам.доллар буюу 1.996 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 1.256.996 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ди Эч Эл” төвийн 8 дугаар давхрын 801 тоот өрөөнөөс Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Мартин Жорж Синдермэний түрийвч, бэлэн 60.000 төгрөг, 160 евро буюу 401.859 төгрөг, 150 ам.доллар буюу 334.897 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 916.756 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, нийт 2.173.752 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг,

Мөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлтийн хувийг гардуулан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулснаас хойш шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Нансалмаагийн “...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би өглөө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн хөгжлийн ордонд илтгэл тавих болоод очсон юм. Тэгээд илтгэл тавьчихаад арга зүйч нарын 603 тоот өрөөнд цүнхтэй Дэлл маркийн нөүтбүүкээ тавьсан байсныг авах гээд орсон чинь алга болсон байсан. Би тэр 603 тоот өрөөнд илтгэлээ бэлдэж байгаад флашинд хуулж аваад цүнхтэй нөтбүүкээ үдээс өмнө үлдээгээд гарсан байсан. ... Миний нөүтбүүкийн хар өнгийн цүнх, Дэлл загварын хар өнгийн том дэлгэцтэй нөүтбүүк, хар өнгийн жи-мобайлын интернэт модем, хар өнгийн жи- мобайлын жижиг гар утас, хар өнгийн жижиг Нокиа загварын товчлууртай гар утас, цахим үнэмлэх, хаан банкны карт, гоо сайхны хэрэгслүүд, түлхүүрүүд, эм, хавтастай ажлын ном, бичиг баримтууд, бэлэн 70.000 төгрөг, 1 ам.доллар байсан” /1 дүгээр хавтас, 31-32 дугаар хуудас/,

хохирогч Мартин Жорж Синдэрмэний “...2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, DHL төвийн байранд 8 дугаар давхарт ажиллаж байхдаа 10 цагийн үед өөр өрөөнд уулзалтанд ороод 10:15 цагт буцаад өөрийн өрөөндөө орж ажлаа хийсэн. Ажлаа хийж байгаад 12:20 цагийн үед хэтэвчээ байхгүй байгааг мэдсэн. ... Хяналтын камер шүүж үзэхэд Адидас гэсэн малгайтай, цайвар өнгийн жинсэн өмд, цайвар өнгийн цамцтай, хар өнгийн нүдний шилтэй, 40 орчим насны эрэгтэй хүн 9 цагт манай байгууллагад орж ирээд өрөөнүүдийг шагайж явж байгаад намайг хуралд орсны дараа 10:50 цагийн үед манай өрөөнөөс сандарсан байдалтай миний хэтэвчийг аваад гарч байгаа бичлэг байсан. ... Миний хэтэвчинд Герман улсын иргэний үнэмлэх, Швейцарийн жолооны үнэмлэх, төлбөрийн гурван ширхэг карт, бэлнээр 60.000 төгрөг, 160 евро, 150 ам.доллар, зүрхний эм, нислэгийн карт, автомашин түрээслэх карт, төмөр замын бонус карт зэрэг байсан” /1 дүгээр хавтас, 182 дугаар хуудас/,

 

гэрч Н.Дэлгэрмаагийн "...Би Балсанг шүүхээс оргож байсныг мэдээгүй. 2016 оны 4 дүгээр сарын эхээр манай ажил дээр ирээд надаас мөнгө асуугаад байсан, хохирлоо төлбөл болох гээд байна гэж хэлсэн. Тухайн үед Балсан бид хоёр тусдаа амьдарч байсан. Тэгээд Балсанг хаагуур амьдарч байгаа талаар асуухад найз нөхөд, ах дүү нарындаа амьдраад байгаа гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш Балсан таг чиг болсон. ..." /1 дүгээр хавтас, 193 дугаар хуудас/,

гэрч Д.Ууганболдын "...2016 оны намар ярьсан санагдаж байна. Балсантай утсаар ярьсан. Тэгэхэд чамд хамаагүй, би дахиж баригдсан гэж хэлсэн. Одоо бодоход намайг бариад өгчихнө гэж бодсон юм байлгүй. ... Өнгөрсөн хугацаанд хаагуур амьдарч байсан, юу хийж явсныг нь мэдэхгүй байна. Сүүлд шүүх хурал болох өдөр эхнэртэй нь хамт очиж уулзсан. Би батлан даасан болохоор надаас юм асууж, тодруулж магадгүй гэж бодоод очсон. Та яагаад зугтсан юм бэ?, ингэхээр чинь ял дахиж авна ш дээ гэж хэлсэн чинь би тэр хүний хохирлыг төлчихөөр болох юм байх гэж бодоод хохирлоо төлөх гээд явсан гэж хэлсэн. ... Балсанг хэрхэн яаж олох уу гэж над руу байнга ярьдаг байсан. Ах, дүү нарын утас, шөрмөсийг асууж байсан. ..." /1 дүгээр хавтас, 204 дүгээр хуудас/,

 

Б.Балсангийн сэжигтнээр өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ганцаараа 9 цагийн үед байсан санагдаж байна, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, "Ди эйч эл" төвд очсон юм. ... 8 дугаар давхарт нь гараад онгорхой өрөө байхаар нь ороод харахад ширээний цаана нэг юман дээр түрийвч байсан. Доторхыг нь нээж үзэлгүй шууд аваад гарсан. Гадаа гараад түрийвчийг нээж үзэхэд 60.000 төгрөг, 150 ам.доллар, 160 евро, бас баахан гадаад хүний бичиг баримтууд байсан. ...” /1 дүгээр хавтас, 173-174 дүгээр хуудас/,

 

Б.Балсангийн яллагдагчаар өгсөн “...Би мөнгийг нь өөрөө авсан. Бусдыг нь тэр чигт нь цүнхтэй нь зарчихсан. Бэлэн 20.000 төгрөг 2 ширхэг байсан. 10.000 төгрөг 1 ширхэг байсан. Бусдыг нь санахгүй байна. 1 ам.доллар бас байсан” /1 дүгээр хавтас, 43 дугаар хуудас/,

“...Би тухайн үед хохирлын мөнгө олох гээд шүүх дээр очоогүй. Энэ хугацаанд би эхнэр Дэлгэрмаа болон манай том ах болох Сумъяагийн хүүхдүүд дээр 1 дүгээр хороололд очсон. Ер нь тэр хавиар л явсан. Энэ хугацаанд би 1 дүгээр хороололд Балжинням болон Пүрэвжав нарын гэрт амьдарсан. Намайг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ очоод хувцсаа солиод гэрээсээ гараад иртэл нэг цагдаагийн алба хаагч барьж аваад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр аваачаад шууд 461 дүгээр ангид хүргэгдэн ирсэн. ...” /1 дүгээр хавтас, 200 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Монгол банкны ханшийн лавлагаа “...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 ам.доллар 1996.37 төгрөг” /1 дүгээр хавтас, 57 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 дүгээр хавтас, 5-11, 137-139 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээнүүд /1 дүгээр хавтас, 18, 142 дугаар хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 дүгээр хавтас, 29, 150 дугаар хуудас/,

Монгол банкны ханшийн лавлагаа /1 дүгээр хавтас, 198 дугаар хуудас/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 644 дүгээр шүүгчийн захирамж, тэмдэглэл /1 дүгээр хавтас, 74-75 дугаар хуудас/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 777 дугаар шүүгчийн захирамж, тэмдэглэл /1 дүгээр хавтас, 77-78 дугаар хуудас/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 877 дугаар шүүгчийн захирамж, тэмдэглэл /1 дүгээр хавтас, 81-82 дугаар хуудас/,

Албадан ирүүлэх ажил хариуцсан ахлах ажилтан, туслах тахар Б.Алдарын илтгэх хуудас /1 дүгээр хавтас, 85-86 дугаар хуудас/,

Нийслэлийн тахарын албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/539 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтас, 97 дугаар хуудас/,

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 14/7-452 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтас, 108 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 03/353 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Харин № 1, 2 дугаартай гарын мөрүүд MN0006100021354 дугаараар бүртгэгдсэн Бадарч овогтой Балсангийн баруун гарын эрхий, зүүн гарын долоовор хурууны дардастай тохирч байна” /1 дүгээр хавтас, 152-153 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

                

Анхан шатны шүүх Б.Балсангийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Гэвч, тэрээр хулгайн гэмт хэргийн хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан байх тул энэ байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ талаар ялтан Б.Балсангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Б.Балсангийн цагдан хоригдсон хоногийг анхан шатны шүүх буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... 75 /далан тав/ хоногийг ...” гэснийг “...124 /нэг зуун хорин дөрөв/ хоногийг ...” гэж өөрчлөв.