Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02849

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

23.426.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2017 оны 07 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг, хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б цэцэрлэг Боловсрол сургалтын байгууллагын эрхлэгч Н.А нь ... ХХК-тай 2013 оны 09 сарын 16-ны өдөр Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулж, Саруул хорооллын 112 дугаар байрны 2-р орц 1 давхарт байрлах, 152,3 м.кв, үйлдвэр үйлчилгээний зориулалттай байрыг 380,750,000 төгрөгөө төлөх, гүйцэтгэгч барилгыг 2016 оны 3 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.  Б цэцэрлэг /Боловсрол сургалтын байгууллага/ нь Нийслэлийн боловсролын газарт 2016 оны 10 сарын 15-ны дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийг хийлгэн улсын статистик мэдээ өгөх байсан боловч ... ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөхгүй гэрээнд заасан үүргээ зөрчиж 2017 оны 01 сарын 02-ны өдөр гэрчилгээг гаргаж өгсөн тул 29 хүүхдийн нийт 23,426,200 төгрөгийн улсаас авах хувьсах зардал авч чадахгүй хохироод байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хохиролд 23,426,200 төгрөгийг ... ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: “ Б цэцэрлэг” БСБ-ын нэхэмжлэлтэй “” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд “ Б цэцэрлэг” БСБ-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “’’ ХХК нь иргэн Д.Баярхүүтэй 2013 оны 9-р сарын 16-ны өдөр 140 дугаар “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон хорооллын барилгад үйлчилгээний байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд уг барилга байгууламжийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын комисс актаар хүлээн авсан. 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр захиалсан барилга байгууламжийг захиалагч Н.Аийн эзэмшил, ашиглалтанд “Оорон сууц хүлээлцсэн акт” үйлдэн хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл тус компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд “" ХХК-ны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, ...” гэж заасанчлан биелүүлсэн байна. Улсын бүртгэлийн гэрчилгээний тухайд: Гэрээний 6.6-д “Захиалагч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд үйлчилгээний байрыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон матариал, баримт бичгийг захиалагчид гаргаж өгөх ба бүртгүүлнэ" гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тал төлбөрийн сүүлчийн үлдэгдэл буюу 16,962,500 төгрөгийг 2016 оны 9-р сарын 20-ны өдөр “” ХХК-д төлсөн тул гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагатай бичиг баримтыг бүрдүүлэн Нийслэлийн улсын бүртгэлийн газарт өгсөн билээ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг манайхаас бүрдүүлээд өгсний дараа гэрчилгээ гарах эсэх асуудал нь манайхаас шалтгаалахгүйгээр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгодог тул бид гэрээндээ гэрчилгээг гаргаж өгөх хугацааг заадаггүй. Иймд манай компаниас үл шалтгаалан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2017 оны 1-р сарын 2-ны өдөр гарсан байдаг. Нэхэмжлэгч тал манай компанийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул хохиролд 23,426,200 төгрөг нэхэмжлэсэн нь дээр дурдсанаар бид барилга байгууламжийг ашиглалтанд оруулж, хугацаанд нь захиалагчид хүлээлгэн өгснөөр дээрх хуульд даасан үүргээ биелүүлсэн байна. Иймд бид хохирол төлөх хууль зүйн үндэслэлгүй. Хохирлын тухайд: нэхэмжлэлийн шаардлага болох хохирол бодит байдалд хэрхэн учирсан талаар тодорхойгүй байгаа буюу “ Б цэцэрлэг" БСБ тухайн үед цэцэрлэгтээ хэдэн хүүхэд бүртгэн авч, хэдэн хүүхдийг сурган хүмүүжүүлж, эцэг, эх, асран хамгаалагчаас нь төлбөрийг нь авч байсан эсэх, Хэрэв цэцэрлэгийн хүүхдийн тоо хүрээгүй тохиолдолд улсаас хувьсах зардал авах нөхцөл бодит байдалд бүрдэхгүй юм. Харин цэцэрлэгийн хүүхдийн тоо хүрсэн боловч Нийслэлийн боловсролын газар санхүүжилт олгохоос татгалзсан бол тухайн татгалзлыг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь тухайн барилга байгууламжийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтанд оруулж Улсын комисс актаар хүлээж авсан, нэхэмжлэгч талын эзэмшил, ашиглалтанд 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр актаар хүлээлгэн өгч, нэхэмжлэгч тал үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа барилга байгууламжид улсаас хувьсах зардал олгоход сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэхгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйп ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу Нийслэлийн боловсролын газар “ Б цэцэрлэг” БСБ-д 23,426,200 төгрөгний хувьсах зардал олгоогүй үйл ажиллагаа нь захиргааны актад хамаарахаар байх тул нэхэмжлэгч тал уг нэхэмжлэлээ захиргааны байгууллагад холбогдуулан захиргааны шүүхээр нэхэмжлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд “ Б цэцэрлэг” БСБ-ын “” ХХК-д холбогдох хохиролд 23,426,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч  Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага нь хариуцагч  ХХК-д холбогдуулан 23 426 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч  Б цэцэрлэг БСБ нь хариуцагч “” ХХК-тай 2013 оны 09 сарын 16-ны өдөр 140 дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” хорооллын барилгад үйлчилгээний байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээг, мөн 2013 оны 11 сарын 15-ны өдөр 140/01 дугаартай ... 140 тоот гэрээнд оруулах өөрчлөлтийг хийж тус тус байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” хорооллын Б блокын 2-р байрны 2-р орц 1-р давхарын 152.3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрны барилгын ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ 380 750 000 төгрөг, уг төлбөрийг гэрээний хавсралт 1-д зааснаар 4 хувааж төлөх, “” ХХК нь барилгыг 2014 оны 3 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигчдын гаргасан тайлбар, тэдгээрийн хооронд байгуулагдсан 2013 оны 09 сарын 16-ны өдрийн 140 дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” хорооллын барилгад үйлчилгээний байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ, мөн 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 140/01 дугаартай ...140 тоот гэрээнд оруулах өөрчлөлтийг тус тус хийсэн нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зохигчид маргаангүй байна.

Хариуцагч  ХХК нь нэхэмжлэгч  Б цэцэрлэг БСБ-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу барьсан үйлчилгээний байрыг 2014 оны 12 сарын 23-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014/877 тоот актаар улсын комисст хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч буюу захиалагч нь хариуцагч буюу гүйцэтгэгч байгууллагад төлбөрийн үлдэгдэл 16 962 500 төгрөгийг 2016 оны 09 сарын 20-ны өдөр гүйцээн төлсөн, гүйцэтгэгч нь захиалагчид захиалсан байрыг нь 2015 оны 09 сарын 01-ний өдөр “Орон сууц хүлээлцэх акт” үйлдэж хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 09 сарын 16-ны өдрийн 140 дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” хорооллын барилгад үйлчилгээний байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6-д “Захиалагч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд үйлчилгээний байрыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг захиалагчид гаргаж өгөх ба бүртгүүлнэ” гэж заасан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч  ХХК гаргуулан авч өгөх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй 2017 оны 01 сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгсний улмаас 29 хүүхдийн нийт 23 426 200 төгрөгийн улсаас авах хувьсах зардлыг авч чадаагүй хохирсон хохирол гэж шаардаж байна.

Хариуцагч нь захиалагчийг гэрээнд зааснаар байрны үнийг 2016 оны 09 сарын 20-ны өдөр төлсний дараа манай зүгээс гэрээний 6.6-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг гаргаж өгөх үүргээ биелүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөх үүрэг хүлээхгүй, буруугүй гэж маргадаг.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг улсын бүртгэл хариуцна, 4.5-д өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүртгэх талаар тус тус зохицуулжээ.

Иймд дээрх хуулийн зохицуулалт, зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний 6.6-д зааснаас дүгнэхэд: хариуцагч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөх үүрэг хүлээгээгүй, холбогдох материал, баримт бичгийг гаргаж өгөх хууль буюу гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлж өгөөгүй, хугацаа алдсан гэж маргадаг боловч тухайн үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбогдсон баримтыг хэн, хэдийд гаргаж хандсан болох нь тодорхой байна гэж үзэв.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Нийслэлийн боловсролын газарт 2016 оны 10 сарын 15-ны дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн тусгай зөвшөөрлийн өөрчлөлт хийлгэн улсын статистик мэдээ өгч 29 хүүхдийн 23 426 200 төгрөгийн хувьсах зардал авах байсан, авч чадаагүй хариуцагчаас болж хохирсон гэж маргаж байгаа хэдий ч уг ...хувьсах зардал 23 426 200 төгрөг авах ёстой байсан, авч чадаагүй хохирсон гэх нөхцөл байдал нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

            Иймээс, нэхэмжлэгч  Б цэцэрлэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан  ХХК-д холбогдох, 23.426.200 төгрөг гаргуулах тухай  Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч  Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 275.081 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулсныг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 275.081 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 13 өдөр               Дугаар 181/ШШ2017/00184    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Íýõýìæëýã÷: “Алтан дорнын хүч” ХХК-ийн /Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо Дэнжийн 42-623 тоотод байрлах, РД:5704162/

Õàðèóöàã÷: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт /Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо Денверийн гудамж-13 өөрийн байр/ холбогдох

“Хог тээвэрлэх гэрээн”-ий үүрэгт 388.300.331 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан õÿíàí õýëýëöýâ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов. 

                                                

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтан Дорк лн Хүч” ХХК нь 2013 оноос хойш Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Хог тээвэрлэх гэрээ” байгуулан тус дүүргийн 3, 4, 5, 19 дүгээр хорооны айл өрх, аж ахуй нэгжийн хог хаягдлыг иуглуулж, ачиж тээвэрлэх, ил задгай хог хаягдлыг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Хог тээвэрлэх гэрээнд гүйцэтгэсэн алжын санхүүжилтыг айл өрхийн хог хаягдлын хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдүүлэхээр тусгагдсан бөгөөд санхүүжилт олгох журам, тооцооллын аргачлалыг НИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1245 дугаар тогтоолоор баталсан. “Алтан Дорнын Хүч” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын гүйцэтгэлээ cap бүр дүгнүүлэн, тооцоо нийлж хамтран ажилласан ба 2013 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэмэлт санхүүжилтийг бүрэн шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 2013 оны санхүүжилтыг бүрэн өгсөн ба 2014 онд 274,504,403 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 127,811,295 төгрөг, 2015 онд 170,633,199 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 44,260,062 төгрөг, 2016 онд 193,695,726 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 99,030,195 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 4 cap хүртэл 40,335,155 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох ёстой байсан боловч 19,766,600 төгрөгийн нэмэлт санхүүжйлт олгож нийт 388,300,331 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгохгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Гэрээний дагуу олгох ёстой нэмэлт санхүүжилтийг бүрэн өгч байхыг Сүхбаатар лүүргийн Засаг даргын Тамгын газраас удаа дараа шаардаж байсан боловч санхжүүжилт шийдэгдэнэ, хүлээж бай гэх мэт тодорхой бус хариу өгч бидний ажилд хүндрэл учруулж байна. Цаашид “Алтан Дорнын Хүч” ХХК-ийн зүгээс хог тээвэрлэх үйл ажиллагааны нэмэлт санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр санхүч жүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдалд орсон тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хог тээвэрлэх гэрээ”-ний үүрэгт 2014, 2015, 2016, 2017 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 388,300,331 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтан дорнын хүч ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилт 388.300.331 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Тус дүүргийн 3-5,19 дүгээр хорооны нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хот хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй 2014-2017 оны Хог тээвэрлэлтийн гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Гэрээний дагуу тус хорооны хог тээвэрлэлтийн 3-5, 19 дүгээр хорооны бүсийн айл, өрх, ажахуйн нэгжбайгууллагын хог, хаягдал, хур хог зэргийг гэрээний дагуу ачих, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг хийж байсан. Гэрээний хугацаанд cap болгон гүйцэтгэлийг холбогдох журамд заасны дагуу хянан баталгаажуулан гарсан зардлыг тухай бүр өгч байсан. Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэмэлт санхүүжилтийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Журам батлах тухай 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.7 дах хзсэг “Тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно” 8.11 дэх хэсэг “Улаанбаатар хотын Захирагчийн ажпын алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянан, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтыг дүүргийн төрийн санд шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу 2014, 2015 оны санхүүжилт манай байгууллагын төсөвт байдаггүй Улаанбаатар хотын Захирагчийн албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө юм. Гэрээний гүйцэтгэлийн хэмжээгээр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12/45 дугаар тогтоолын дагуу 1тн тутамд 2300-2700 төгрөг байхаар журамласныг баримтлан нэмэлт санхүүжилтийг олгосон. Мөн нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/328 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэг “хог хаягдлын үйлчилгээний нэмэлт санхүүжилтийг УБ хотын ЗАА дээр хянаж, санхүүжлнэ” гэж заасны дагуу тус нэмэлт санхүүжилтийг олгож ирсэн. Төсвийн тухай хуулиар хариуцлагатай байхыг хуульчилсан мөн хуулийн 6 дугаар зүйлин 6.6 дахь хэсэгт төсвийн захирагч нь өөрийн эрх үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”-т заасанчлан төсвийн захирагч аливаа төсөв хөрөнгийг зарцуулах эрхийг бусдад шилжүүлж болох хэдий ч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй буюу төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлаар хариуцлагатай хандахыг хуульчилсан. Үүнээс үзвэл ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нэхэмжлэгчийн cap бүрийн ажлын гүйцэтгэлийг дүүргийн холбогдох албан тушаалтан хянаж, гэрээний гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилтийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг төлөөлж Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, Ахлах мэргэжилтэн нь баталгаажуулж нэмэлт санхүүжилтийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд захирагчийн ажлын алба энэхүү гэрээнд нэг тал болж оролцсон мөн төсвийн захирагч болж байна. Дээрх НМТХТ-ийн 2015 оны 86 дугаар тогтоолоор нэмэлт санхүүжилтийг өгч болох талаар сонголтийг журмаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн 2014-2017 оны 06 дугаар сарын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийн нэгтгэлийн маягтаар баталгаажилт хийгдэж cap болгон холбогдох санхүүжилтийг олгож байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 388 сая төгрөг буюу нэмэлт санхүүжилтийн асуудалд манай байгууллага жинхэнэ хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэлт санхүүжилтийн талаар хичнээ рейс хийсэн, ямар төлбөрийг хэрхэн тооцсон талаарх үндэслэл, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр cap бүрийн төлбөрийг дараа баримтыг үндэслэн олгохоор гэрээнд /2015 оны гэрээний 2-р бүлгийн 5 зүйлд/ тусгасан.

Үүнд: 1. Төвлөрсөн хогийн цэгийн диспетчерийн бүртгэл

2.Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн байцаагч, хог ачуулсан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн баталгаажуулсан гарын үсэг, утасны дугаар бүхий баримт

3. Батлагдсан хуваарийн дагуу тээвэрлэсэн хог хаягдлыг тээвэрлэсэн бүртгэл

4.Үүсмэл хогийн цэгүүдийн зурган тайлан 5. Харьяа хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг тусгаж баталгаажуулахаар гэрээнд заасан. Гэтэл нэхэмжлэгчийн 2015 оны 8 дугаар сарын гүйцэтгэлийг үзэхэд, /сонголтоор шалгахад/ нэхэмжлэгчээс гаргасан нэгтгэлд 4-р хороо 75 рейс, төвлөрсөн хогийн цэгийн тасалбараар 57 рейс, 18 рейсийн тасалбар байхгүй, мөн оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн 19 дүгээр хорооны нэхэмжлэгчийн нэгтгэлээр 152 гэх боловч,

тасалбар 136 буюу 16 тээвэрлэлтийн гүйцэтгэлийн тасалбар байхгүй байгаа зэргээс үзвэл нэхэмжлэгч гүйцэтгэлийг дутуу эсхүл нотлох баримтыг өгөөгүй байна. Эдгээр баримтуудад дээр дурдсан хог ачуулсан аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн баталгаажуулсан гарын үсэг байхгүй, мөн тухайн асуудлыг хариуцсан хэсгийн ахлагч, Олон нийтийн байцаагч /хорооны нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцсан ажилтан/-ийн баталгаажуулсан гарын үсэг зэрэг нь огт байхгүй зэргээс үзвэл эрхийн зөрчилтэй гүйцэтгэлийг хүлээнлгэн өгсөн байна. Мөн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын гүйцэтгэлийн төсөв буюу нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийх шаардлагатай гарсан тохиолдолд манай талд нэн даруй мэдэгдэж байх учиртай. Гэтэл тухайн сарын гүйцэтгэлд нэн даруй мэдэгдсэн эсхүл энэ тухай албан бичгээр мэдэгдсэн аливаа үйлдэл нь нотлогдохгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг шүүх үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан “Хог тээвэрлэх гэрээн”-ий үүрэгт 388.300.331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

            Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь Цүзүкү юмэ ХХК-тай байгуулсан гэрээнүүдэд нэмэлт санхүүжилтийн мөнгөн дүнг шууд зааж тохиролцоогүй, нэмэлт санхүүжилт нь дүүргийн Засаг даргын тамгын газрын төсөвт байдаггүй, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө бөгөөд нөгөө талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолд “нэмэлт санхүүжилтийг өгч болно” гэж заасан нь уг санхүүжилтийг олгох эсэх асуудлаар эрх олгосон заалт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

            Цүзүкү юмэ ХХК болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хооронд 2014 оны 1 сарын 10-ны өдөр 16 дугаартай “Хог тээвэрлэх гэрээ” /хх-21-26 тал/, 2015 оны 8 сарын 1-ний өдөр “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ” /хх-27-35 тал/, 2016 оны 1 сарын 15-ны өдөр “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ” /хх-36-44 тал/ тус тус байгуулагдаж, уг гэрээнүүдээр Цүзүкү юмэ ХХК нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, оршуулгын газрын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ачиж тээвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дахь ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэж, хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь Цүзүкү юмэ ХХК-ийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, гэрээг дүгнэн дүүргийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогоос үйлчилгээг санхүүжүүлэх, санхүүжилт хүрэлцэхгүй тохиолдолд нэмэлт санхүүжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тавьж шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК нь 2014 оны 1 сараас 2016 оны 6 сарыг дуусталх хугацаанд нийт 130 068 868 төгрөгийн ажил гүйцэтгэснээс нийт 73 430 306 төгрөгийн ажлын хөлс олгогдсон, 56 638 562 төгрөгийн ажлын хөлс дутуу олгогдсон гэсэн тооцоолол /хх-53-63 тал/-ыг гаргаж өгсөн бөгөөд уг тооцоолол нь Хог тээвэрлэгч байгууллагуудын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас баталгаажуулсан баримтууд /хх-121-146 тал/ дахь Цүзүкү юмэ ХХК-д холбогдох дүнтэй таарсан, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь Цүзүкү юмэ ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, олгогдсон болон дутуу олгосон гэх ажлын хөлсний тооцоололд маргахгүй байх тул нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК-ийг гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг захиалагчид буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн байна гэж үзнэ.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх нэг үндэслэлээ хариуцагч Цүзүкү юмэ ХХК-тай байгуулсан гэрээнүүдэд нэмэлт санхүүжилтийн мөнгөн дүнг шууд зааж тохиролцоогүй гэж тайлбарлаж байх боловч талууд ажлын хөлс болон нэмэлт санхүүжилтийн хэмжээг тооцохдоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12/45 дугаартай тогтоол /хх-159 тал/-ын хавсралтаар батлагдсан 1 км-т 1 тонн хог тээвэрлэх тариф буюу 2 700 төгрөгийн тарифыг баримтлан тооцож байсан болох нь зохигчдийн тайлбар,  Хог тээвэрлэгч байгууллагуудын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас баталгаажуулсан баримтууд /хх-121-146 тал/-аар тогтоогдож байх тул талууд ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтад “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасны дагуу тохиролцсон гэж үзнэ.

Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ нэмэлт санхүүжилт нь дүүргийн Засаг даргын тамгын газрын төсөвт байдаггүй, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө гэж тайлбарлаж байх боловч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам” /хх-153-158 тал/-ын 8 дугаар зүйлийн 8.8.2, 8.8.3 дахь заалтуудад зааснаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлэн, дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгохоор заасан байх тул нэмэлт санхүүжилттэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн нь үндэслэлтэй, уг нэмэлт санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагын өмнө хариуцан шийдвэрлүүлэх этгээд нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар байна.

Хариуцагч нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын хавсралт журмын 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтад “Тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиололд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно” гэж заасан, уг заалт нь санхүүжилтийг олгох эсэх асуудлаар эрх олгосон заалт тул нэмэлт санхүүжилт олгохгүй байж болно гэж тайлбарлаж байх боловч дээрх заалт нь ажил гүйцэтгэх гэрээний талуудын хоорондын төлбөр тооцоотой холбоотой харилцааг зохицуулаагүй, харин дүүргийн орлого хог хаягдлын үйлчилгээний санхүүжилтэд хүрэлцэхгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан зохицуулалт байх ба журамд ийнхүү заасан нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 56 638 562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 388.300.331 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК-д олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Алтан дорнын хүч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийн 2.099.460 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 2.099.460 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ТҮМЭНЦЭЦЭГ