Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/01846

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2017/01846 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сэр-Од/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Капитал банк ХХК/РД: /,

 

Шийдвэрийг хүчингүй болгох, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг даалгах тухай, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний .

 

ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс, Ч.Лувсанцэрэн, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Дөлгөөн .

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Сэр-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбат овогтой Сэр-Од нь Улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дуүргийн 11 хороо Зайсангийн гудамж 14/1 байрны 4 тоотын 252 м.кв талбай бүхий 8 өрөө орон сууцны өмчлөгч билээ.

Миний эцэг Д.Ганбат нь найз Д.Баатарзоригтойгоо хамтран Капитал банкнаас ззэл авахаар тохиролцон миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлийн хүрээнд найз Д.Баатарзоригийн өмчлөлд 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн юм. Харин найз Д.Баатарзориг нь Капитал банкинд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 315 сая төгрөгийг 15 жилийн хугацаатайгаар зээлж мөнгийг хуваан авсан Ингэхдээ миний эцэг Д.Ганбат түүний найз Д.Баатарзориг нар доорх тохиролцоог хийж шүүхээр баталгаажуулсан юм. Тодруулбал:

Капитал банкнаас хүлээн авсан зээлээс 185 сая төгрөгийг миний эцэг Д.Ганбат 130 сая төгрөгийг, түүний найз Д.Баатарзориг төлөх, банкны зээлийг талууд төлж дуусмагц Д.Баатарзоригийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг Г.Сэр-Од миний өмчлөлд буцаан шилжүүлэх талаар харилцан тохиролцож энэ тохиролцоогоо Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар эвлэрч баталгаажуулсан.

 

Гэтэл Д.Баатарзориг болон миний эцэг Д.Ганбат нар нь Капитал банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй учир Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос 385 сая төгрөг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар Капитал банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа зөвхөн төлбөр төлөгч Д.Баатарзоригоос үнийн санал авч дуудлага худалдаанд оруулан улмаар 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаараа төлбөр авагч Капитал банкинд төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн төлбөр төлөгч Д.Баатарзориг нь өөрийн төлбөрийг миний хөрөнгөөр төлж барагдуулах хүсэл сонирхол бүхий учраас өнөөдрийн зэх зээлийн ханшнаас маш доогуур буюу 600 мянган төгрөгөөр дур мэдэн, үндэслэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн үнийн санал өгсөн байсан.

Миний бие Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан бие даасан шаардлага гаргах эрх бүхий гуравдагч этгээдийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй хэмээн үзэж Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны Чингэлтэй дүүргийн 122 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунцэцэгт өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар болон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж гарсан талаар танилцуулж нотлох баримтуудыг гарган өгсөн. Улмаар өөрийн зөрчигдөж буй эрх ашгаа хамгаалахын тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох шаардлагатай талаар 2014 оны 2 сард мэдэгдсэн ч харамсалтай нь хүлээн аваагүй.

Гэтэл Улсын дээд шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 43 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх. ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч болон төлбөр авагчаас бусад этгээдийг ойлгоно гэж заасан байдаг. Түүнчлэн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд шүүхэд хандан гомдол гаргаж болох талаар хуульчилсан байдаг.

Гэвч Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуупахдаа гуравдагч этгээд миний эрх ашгийг ноцтой зөрчиж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх эдлүүлж ажиллагаанд оролцуулалгүй 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банканд шилжүүлсэнд маш их гомдолтой байна.

Мөн Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Алба өмчлөгч миний эрх ашгийг тодорхойлсон жинхэнэ өмчлөгч гэдгийг төлбөр төлөгч Д.Баатарзориг зөвшөөрсөн шүүхийн хүчин төгөлдөр 1347 дугаар захирамжийг анхаарч үзээгүй учраас гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна

        Иймд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийн 21 дүгээр зүйлийн 21 5 дэх хэсэгт заасан гуравдагч этгээд болох Г.Сэр-Од намайг тус. хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх эдлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулалгүй 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаараа үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банканд шилжүүлсэн Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Г.Сэр-Од би тус шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Миний бие дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. ЧД-ийн шүүхээс Д.Баатарзоригын авсан зээлийн барьцаанд байсан ХУД 11 хороо, 7 хэсэг Зайсангийн гудамж Андууд хотхоны 14-1-1 тоотын 252 м.кв, 8 өрөө амины орон сууцны өмчлөлийг Г.Сэр-Од миний өмчлөлд буцаан шилжүүлнэ гэж тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж 2013.10.02-ны өдөр 1347 тоот шүүгчийн захирамж гарсан.

Гэтэл дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлбөртэй Дугарын Баатарзориг нь Капитал банкинд төлөх 130.0 сая төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй атлаа миний өмчлөлийн орон сууцыг Капитал банкинд шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан нь хууль бус үйлдэл юм.

ЧД-ийн шүүхийн 2013-12-17 №1795 тоот шийдвэрээр Д.Баатарзоригоос 358.979.000 гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэж, улмаар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ХУД 11 хороо 7 хэсэг Андууд хотхоны 14-1-1 тоот 252 м.кв 8 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл Д.Баатарзориг нь №1795 тоот шүүхийн шийдвэрийн өмнө гарсан ЧД-ийн шүүхийн 2013-10-2ны №1347 тоот шүүгчийн захирамжийг биелүүлэхээс зайлсхийж, улмаар миний өмчлөлийн орон сууцыг төлбөртөө тооцуулах санаа зорилго агуулж , Капитал банкны өмчлөлд шилжүүлсэн.

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь ЧД-ийн шүүхийн 2013.10.2-ны өдрийн №1347 тоот шүүгчийн захирамж түүний албадан гүйцэтгэх хуудсыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан тул энэ талаар нэхэмжлэгч би ШШГЕГ-ын ШГГазарт болон НШГА-нд тус тус гомдол гаргасан байгаа болно.

Иймд ИХШХШТХуулийн 11-р зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуулийн заалтыг үндэслэн 2013-10-2-ны өдрийн №1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж өгнө үү.

Уг шаардлагаа дэмжиж байна. Нөгөө талд Капитал банкны төлбөрийг төлөх ёстой хоёр хариуцагч яваад байгаа. Тэр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй шүүхээс 3 дахь удаагаа буцаж байна. Уг захирамжийг гүйцэтгэхийг даалгаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Г.Сэр-Одын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сэр-Од гуравдагч этгээд учир миний эрх ашиг хөндөгдсөн гэдэг үүднээс шүүхэд хандаад яваад байгаа. Одоо уг байр Капитал банкинд шилжсэн. Шийдвэр гүйцэтгэх алба тэр байрнаас Сэр-Одыг албадан гаргах эрхгүй. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Сэр-Од нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дэх хэсэгт заасан гуравдагч этгээд болох Г.Сэр-Од намайг тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх эдлүүлж ажиллагаанд оролцуулахгүй 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлаараа үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Д.Баатарзоригийн төлбөрт тооцон төлбөр авагч Капитал банканд шилжүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргажээ.

Тус алба нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Дугарын Баатарзоригоос 358.979.000 төгрөг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

Төлбөр төлөгч Дугарын Баатарзоригийн нэг хүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 дүгээр байрны 4 тоот 252 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 000177320 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 122/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, мөн өдрийн 122/02 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор хурааж тэмдэглэл үйлдсэн. Д.Баатарзориг нь өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 630.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч тал харилцан тохиролцож зөвшөөрсөн тул 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь хуулийн дагуу явагдсан бөгөөд худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгч Д.Баатарзориг нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Капитал банканд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 дүгээр байрны 4 тоот 252 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 000177320 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг төлбөр авагч Капитал банкны өмчлөлд төлбөртөө тооцон өгөхөөр санал гаргасан бөгөөд төлбөр авагч Капитал банк 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/1664 тоот албан бичгээр төлбөрт тооцон авахыг зөвшөөрсөн байна.

Мөн Нэхэмжлэгч Г.Сэр-Од нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болон 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргаж байсан ба шүүх хуралдааныг санаатайгаар хойшлуулж, удаашруулсаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6649 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч Г.Сэр-Од нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд биш бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад хийж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ний өдрийн 1795 тоот шийдвэрээр Д.Баатарзоригоос 358 979 000 төгрөгийг гаргуулж Капитал банканд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Баатарзоригын өмчлөлийн Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 14/1 тоот байрны 4 тоот хаягт байрлах, 252 м.кв бүхий 8 өрөө амины орон сууцнаас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.17-ний өдрийн 1795 тоот шийдвэр, 2014.02.20-ний өдрийн 266 тоот дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2014.03.04-ний өдрийн 81 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Баатарзоригийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 тоот байрны 4 тоот хаягт байрлах, 252 м.кв бүхий 8 өрөө амины орон сууцыг 2 удаа дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулсан боловч борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгон гэж заасны дагуу төлбөрт тооцон авахыг төлбөр авагч Капитал банканд санал болгож өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч тус үл хөдлөх хөрөнгийг Г.Сэр-Од нь эзэмшиж, суллаж өгөхөөс зайлсхийсээр байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Г.Сэр-Одын зүгээс байнга гомдол, хүсэлт гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр удаа дараа саад учруулах үйлдэл гаргадаг байсан бөгөөд одоо ч гэсэн дээр дурдсан маргаан бүхий орон сууцыг суллан өгөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсаар байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 тоот байрны 4 тоот хаягт байрлах 252 м.кв бүхий 8 өрөө амины орон сууцыг Г.Сэр-Одын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Капитал банкны өмчлөлд шилжүүлсэн орон сууцыг санал болгох хурлаар Капитал банкны өмчлөлд шилжүүлээгүй. Төлбөр төлөгч Д.Баатарзориг нь өөрөө төлбөртөө тооцоод орон сууцыг Капитал банкинд санал болгосон учир Капитал банк үүнийг хүлээн авч өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байгаа. Энд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан санал болгох хуралдаан хийгдээгүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч болон төлбөр авагч тал тохиролцоод эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсэн. Тийм учир уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёдугаарт нь гэвэл 1347 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхийг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөх гэдэг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь уг хэрэгт хамааралгүй тусдаа ажиллагаа гэж үзэж байгаа тул уг нэмэгдүүлсэн шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

:

 

Нэхэмжлэгч Г.Сэр-Од нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитал банк ХХК-д шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгч Г.Сэр-Одод холбогдуулан орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад хийж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд хариуцагч Шийдвэр гүйцэтгэх алба нь тэр байрнаас нэхэмжлэгчийг албадан гаргах эрхгүй гэж маргав.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаад 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Сэр-Одын өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгт 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 16 минутад утсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос 358 979 000/гурван зуун тавин найман сая есөн зуун далан есөн мянга/ төгрөгийг гаргуулан Капитал банк ХХК-д олгохоор, Д.Баатарзориг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 байр, 4 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 266 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 81 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн болох нь 1795 дугаар шийдвэрийн, 266 дугаар гүйцэтгэх хуудсын болон 81 дүгээр тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэн Д.Баатарзориг нь Улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэгдсэн, Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 14/1 байр, 4 тоот орон сууц/цаашид 4 тоот орон сууц гэх/-ы өмчлөгч болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний .... шүүхийн шийдвэр .... шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна., 34 дүгээр зүйлийн 34.1Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:, 34.1.1-т .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;, 37 дугаар зүйлийн 37.1Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа .... төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь 4 тоот орон сууцыг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилж, хураан авсан болох нь 122/01 эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолын болон 122/02 эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 4 тоот орон сууцыг үнэлэх, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6649 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

4 тоот орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах албадан дуудлага худалдаа 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болсон боловч 4 тоот орон сууц нь худалдан борлогдоогүй байх ба төлбөр төлөгч Д.Баатарзоригт 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид 4 тоот орон сууцыг төлбөр авагч Капитал банк ХХК-д шилжүүлж өгөх тухай хүсэлт гаргасан болох нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/51 дугаар тогтоолын болон Д.Зоригтбаатар 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ .... гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан 4 тоот орон сууцыг төлбөр авагч Капитал банк-д шилжүүлсэн болох нь Д.Баатарзоригтын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлтийн болон Капитал банк ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн № 4/1664 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрээр 4 тоот орон сууцыг төлбөр авагч Капитал банк ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргаж байна.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1347 дугаар захирамжаар Д.Баатарзориг нь Капитал банк ХХК-иас авсан зээлийг төлж, Капитал банк-ийн зээл төлөгдмөгц 04 тоот орон сууцыг Г.Сэр-Одын өмчлөлд буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 09554 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 01028 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 1347 дугаар захирамжийн, 09554 дугаар захирамжийн болон 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16/23 дугаар гүйцэтгэх баримт бичгийг буцаах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан Д.Баатарзоригтын болон Капитал банк ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст 4 тоот орон сууцыг Капитал банк-д шилжүүлэх албан бичиг явуулсан болох нь Д.Баатарзоригтын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлтийн, Капитал банк ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн № 4/1664 албан бичгийн болон хариуцагчийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн № 1/4108 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Д.Баатарзоригт нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрт заасан 358 979 000/гурван зуун тавин найман сая есөн зуун далан есөн мянга/ төгрөгийг Капитал банк ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй байх ба хариуцагч нь барьцаа хөрөнгө болох нь 04 тоот орон сууцыг Капитал банк-д шилжүүлсэн байх тул Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1347 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх боломжгүй болсон болох нь Д.Баатарзоригтын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлтийн, Капитал банк ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн № 4/1664 албан бичгийн болон хариуцагчийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн № 1/4108 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3Гүйцэтгэх баримт бичгийг буцаах тухай тогтоолд гүйцэтгэх баримт бичгийг буцаасан шалтгааныг заана. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 09554 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж болон 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01028 дугаар гүйцэтгэх хуудсыг буцаасан болох нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16/23 дугаар Гүйцэтгэх баримт бичгийг буцаах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Д.Баатарзоригтын төлбөр авагч Капитал банк ХХК-д төлөх төлбөрт 04 тоот орон сууцыг шилжүүлсэн байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 09554 дугаар шүүгчийн захирамж болон 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01028 дугаар гүйцэтгэх хуудсыг буцаасан байх тул хариуцагчид 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг даалгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэн Д.Баатарзориг нь 4 тоот орон сууцны өмчлөгч болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос Капитал банк ХХК-д төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь 1795 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна., Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1Өмчлөгч нь ..... хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 4 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж Д.Баатарзоригын өмчлөлийн 4 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтаас хураан авах эрхтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сэр-Одын хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 4 тоот хаягт байрлах, 252 м.кв 8 өрөө, амины орон сууцыг нэхэмжлэгч Г.Сэр-Одын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сэр-Одын хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 4 тоот хаягт байрлах, 252 м.кв 8 өрөө, амины орон сууцыг нэхэмжлэгч Г.Сэр-Одын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Сэр-Одын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ