Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2017/00402

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2017/00402

*******

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******, холбогдох

8,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 6,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Эрдэнэбүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:  би той 2012 онд танилцаж ханилан суухаар болж Дархан хотод амьдарч байсан. Бидний дундаас 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Мөнхжин төрсөн. Хамт амьдрах хугацаандаа би охиноо харж, Н.Буянцогт ажил хийдэг байсан.

Би хэдийгээр ажил эрхэлдэггүй байсан ч миний аав, ээж хөдөө мал малладаг, миний малыг аав, ээж маань малладаг тул энэ хугацаанд малнаасаа худалдан борлуулж амьдрал ахуйдаа зарцуулдаг байсан.

Бид амьдрахын төлөө хоёулаа л хичээж байсан боловч нөхөр маань гэнэт ааш зан нь өөрчлөгдөн архи ууж, согтуудаа хэрүүл хийж надад гар хүрэх болсон. Н.Буянцогт өөр эмэгтэйтээ болсон учраас надтай хэрүүл хийж шалтаг хайдаг байсан юм билээ. Ингээд тэрээр 2015 оны 8 дугаар сард аав ээжийнхээ хамт ирээд хувцас хунар, эд зүйлээ аваад саллаа гээд явсан.

Хамт амьдрах хугацаандаа би Н.Буянцогтод мөнгө гэж хэлсэн бүрт нь дансанд нь мөнгө гуйвуулдаг байсан. Н.Буянцогтод өгч байсан мөнгийг би аав ээжээсээ авч өгдөг байсан. Энэ мөнгийг Н.Буянцогт өөрийнхөө хэрэгцээнд л зарцуулсан, би гэр бүлдээ зарцуулсан мөнгөө мөн л аав ээжээсээ авдаг байсан. Түүнтэй хамт амьдарснаас хойш би өөрийнхөө хэдэн малыг худалдаад бараг л дууссан.

Иймээс түүний ХААН банкин дахь 5031208021 тоот дансанд нийтдээ 8 504 000 төгрөг шилжүүлсэн тул энэ мөнгөө нэхэмжлэнэ.

Иймд Н.Буянцогтоос нийтдээ 8 500 000 төгрөг / найман сая таван зуу/ нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Боржигон овогт Нямхүүгийн Буянцогт нь 4 настай охин хүүхэдтэй тэй 2012 оноос 2015 он хүртэл 3 жил Дархан хотод амьдарсан. Бидний дундаас 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Мөнхжин төрсөн. Амьдарч байх хугацаандаа тасралтгүй ажил хөдөлмөр хийж гэр орон ахуй, амьдралаа 4 ам бүлийг тэжээж байлаа. 2012 оны 06 дугаар сарын 10-нд миний ээж 5,300,000 төгрөгийн цалингийн зээл авч өгөөд энэ мөнгөөр би машин авч ээж маань 1 сая төгрөг өгч бид 3 байр хөлсөлж амьдрал эхэлж машинаараа таксинд явж, гуанз хотод ажлуулж мөнгө төгрөгөө цуглуулж гэр орон, хашаа авч газартай болж гэрт амьдарч байсан. 2013-2014 онд Дарханы ТМС-д биеийн тамирын багшаар орж сар бүр 500,000 төгрөг авч зав чөлөөгөөр нь таксинд явж бүх олсон мөнгөө эхнэр д гар дээр нь бэлэн өгч байсан. Ажиллах хугацаандаа цалингийн зээл 3 удаа авсан. 2014 онд 9 сард хашаа байшин 23,000,000 төгрөгөөр авсан. Энэхүү байшинг авахад ээжээс 8 сая төгрөгийн зээл би өөрөө 3 удаа Хаан банкнаас 5,300,000 сая төгрөг хамтарч авсан. Бид 2015 оны 8 дугаар сард тусдаа амьдарч миний бие охиныхоо хамтаар аав, ээжтэйгээ ажилгүй зээлээ өөрөө төлж чадахгүй амьдарч байсан. Байшинг зарж мөнгө өгнө гээд одоо хүртэл сууж хашаандаа 2 айл хөлсөөр суулгаад өдийг хүрсэн. Би Дарханы шүүхэд өөрийн эхнэр байсан гээс байшинд оруулсан бүх мөнгөө нэхэмжилж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар шийдвэр гарч өмгөөлөгчийн хамтаар энэхүү надаас нэхэмжилж байгаа 8,500,000 төгрөгөө оруулж мэтгэлцээд 50/50 хувиар хувааж авах хүсэлт гаргаж түүний хэлснээр 10,541,000 төгрөгийг охин бид хоёрт олгохоор шийдвэр гарсан ч одоог хүртэл өгөхгүй эргээд надаас энэ 8,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: миний бие тэй 2012 оноос 2015 он хүртэл 3 жил амьдарч, нэг охинтой болсон. Дээри хугацаанд би Дарханы МСҮТ-д биеийн тамирын багшаар ажиллаж, эхнэртээ бүх л цалингаа өгдөг, орон гэртээ ч эд үйл хоол хүнс авдаг байлаа. Хэдийгээр бид хоёр гэр бүлийн баталгаагүй ч гэсэн бүх олсон орлого, зарлага дундых байлаа. Энэ хугацаанд аав, ээж ахан дүүсээсээ адилхан л мөнгө авч би ч цалингийн зээл авч, хашаа байшин авсан. Ингээд 2015 онд 2 тусдаа амьдрах болоход би юу ч үгүй охиноо аваад гарсан. Харин Эрдэнэбүрэн дундаа нийлж хөрөнгө оруулж авсан байшин хашааг өөрийн нэр дээр болгож найзыгаа хамтран эзэмшигч болгон бүртгүүлээд авч үлдсэн билээ. Үүнийг би шударга биш асуудал гэж үзэн дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгө оруулсан 50 хувиа авъя гэж нэхэмжлэхэд Эрдэнэбүрэн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа. Гэтэл шүүхээр шийдүүлсэн 10 сая төгрөгийг өгөхгүй гэсэндээ, надаас ааваараа ч нэхэж ор үндэсгүй гүтгэж байна. Одоо надаас 8,504,000 төгрөг шүүхээр нэхэмжилсэн. Үүнийг зөвшөөрөхгүй бөгөөд би дараах мөнгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байна. Би Эрдэнэбүрэнтэй амьдарч байх хугацаандаа олон удаа цалингийн зээл авч байсан. Үүнд 2014 оны 05 дугаар сарын 20-нд 5,500,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-нд дахин нэмж 2,100,000 төгрөг, бүгд 7,600,000 төгрөг авч энэ бүхнийг би өөрөө цалингаасаа төлсөн. Эрдэнэбүрэн адилхан хамтран зээлдэгч байсан ба надад хамтран амьдралын хувьд зарим үед бензин болон хоол хүнс цуглуулахад мөнгө дансруу шилжүүлдэг байсан. Харин зээл цалингаас төлөгддөг байсан. Иймд би 7,600,000 төгрөгийн 50 хувь болох 3,800,000 төгрөг мөн дээр нь өөрийн данснаас шилжүүлж байсан 3,000,000 төгрөг нийт 6,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

О.Эрдэнэбүрэн нь од холбогдуулан 8.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 нар нь 2012 онд танилцан Дархан хотод хамт амьдарч байсан байх бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Э.Мөнхжин төрсөн байна.

            Нэхэмжлэгч нь хамтран амьдрах хугацаанд хариуцагчийн  ХААН банкин дахь 5031208021тоот дансанд нийтдээ 8 504 000 төгрөг шилжүүлсэн  гэж түүнийг буцаан нэхэмжилсэн байна.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 2012-2015 онд Дархан хотод хамт амьдрсан. 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Э.Мөнхжин төрсөн. Амьдарч байх хугацаанд тасралтгүй ажил хийж гэр орон ахуй амьдралаа, 4 ам бүлийг тэжээж байсан гэж тайлбарлаж байна.

            Хамтран амьдрах хугацаанд машинаараа таксинд явж, хотод гуанз ажиллуулж мөнгө төгрөгөө цуглуулж гэр орон хашаа авч газарт болж гэрт амьдарч байсан .Түүнчлэн 2013-2014 онд дарханы ТМС-д биеийн тамирын багшаар орж сар бүр 500.000 төгрөг авч зав чөлөөнд нь таксинд явж бүх олсон мөнгөө нэхэмжлэгчид өгдөг байсан. Ажиллах хугацаандаа цалингийн зээл 3-н удаа авсан. 2014 онд 9 сард хашаа байшин 23 сая төгрөгөөр үнэлж авсан. Энэхүү байшинг авахад ээжээсээ 8 сая төгрөний зээл өөрөө 3 удаа ХААН банкнаас 5.3 сая төгрөг хамтарч авсан, машинаа 4 сая төгрөгөөр зарж худалдаж авсан гэж байна.

            Хариуцагч нь урьд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгч гээс 12.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1451 дугаартай захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн зохигчдын эвлэрлийг баталж нь од 10.541.000 төгрөг төлөхөөр талууд эвлэрсэн байна.

             Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа энэхүү мөнгө нь дээрх эвлэрлийн гэрээгээр төлөхөөр тохирсон 10.541.000 төгрөгтэй холбогдуулж гарсан байх бөгөөд тухайн үед зохигчид хамтран амьдрах хугацаанд бий болгосон хөрөнгөнийхөө талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан ногдох хөрөнгөө хуваасан байна гэж үзэх үндэстэй.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хариуцагчид шилжүүлсэн гэх 8 504 000 төгрөг нь тэдний хамтран амьдарч байх хугацаанд хамтын хэрэгцээнд нь зарцуулагдсан мөнгө болох нь батлагдаж байна. Мөнгө шилжүүлж байсан гэх ХААН банкин дахь 5053040332 тоот дансны эзэмшигч нь нэхэмжлэгч , хариуцагч Н. Буянцогт нар болох нь ХААН банкны Орхон салбарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 495 дугаартай лавлагаагаар батлагдаж байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Ìîíãîë Óëñûí Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.3, 116, 118-ä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Ìîíãîë Óëñûí Иргэний õóóëèéí 108 äóãààð ç¿éëèéí 108.1, 108.4 дэх õýñýãò çààñíûã áàðèìòëàí гийн 8,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ын 6,800,00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Ìîíãîë Óëñûí Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д çààñíыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123,750 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдэсүгэй.

3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсмогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсмогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шèéäâýðèéã çîõèã÷ид, ãóðàâäàã÷ ýòãýýä, òýäãýýðèéí õóóëü ¸ñíû òºëººëºã÷ ºì㺺ëºã÷ íàð ýñ çºâøººðâºë  ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Булган, Îðõîí, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýé болохыг дурьдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×,د¯Ã×                          Á.ÁßÌÁÀѯÐÝÍ