Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/01367

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр Дугаар 181/ШШ2017/01367 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Мөнхжаргал/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4 021 325 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний .

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Мөнхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие С.Мөнхжаргал 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Авто тээврийн Үндэсний төвийн даргын Б/111 тушаалаар ажлаас халагдсан. Улсад 25 жил ажиллаж ирсэн ба Авто тээврийн үндэсний төвд 2005 оноос хойш 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж, түүндээ ямар нэгэн сахилгын арга хэмжээ авч байгаагүй. Авто тээврийн Үндэсний төвийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/111 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. С.Мөнхжаргалыг Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан нь нотлогдохгүй байхад ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдсандаа нь гомдолтой байна. С.Мөнхжаргалд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сахилгын шийтгэл ноогдуулсан. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан. Тиймээс хариуцагчийн тайлбартаа дурдаад байгаа шүүхэд гомдол гаргах 30 хоногийн хугацаагаа хэтрүүлсэн гэдэг тайлбар үндэслэлгүй юм. Иймд С.Мөнхжаргалыг урьд эрхэлж байсан Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажилд эргүүлэн томилж, хариуцагч Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хиихийг даалгаж өгнө үү. Мөн С.Мөнхжаргалд ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 4 021 325 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

 

Хариуцагч Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 13 дугаар байр, 121 тоотод оршин суух С.Мөнхжаргалаас ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 1 378 740 төгрөгийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахыг хүсэн нэхэмжлэл гаргажээ.

Тус үйлдвэрийн газрын С.Мөнхжаргал нь Зам тээврийн хөгжлийн сайдыг хяналт шалгалт хийж ажил үүрэгтэй танилцаж байх үед тоног төхөөрөмж ажиллуулахгүйгээр тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн журамд заасан технологийг зөрчиж тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. Энэ нь Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.1, 11.7.11, 11.7.15 заалтуудад заасан сахилгын зөрчил гаргасныг шалган тогтоож өөрт нь танилцуулж Хөдөлмөрийн хуулийн 131.1.3 заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар тушаалыг гардан авснаас сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тушаалыг гардуулан өгч ажлыг нь хүлээлцүүлсэн боловч 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Авто тээврийн Үндэсний төвийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/111 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Хуульд заасны дагуу албан үүрэгтээ хайнга хандаж, дүрэм журмыг зөрчсөн учраас С.Мөнхжаргалд сахилгын шийтгэл ноогдуулсан. С.Мөнхжаргал Авто тээврийн Үндэсний төвийн харъяа Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв/СХДТХҮТ/-ийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажил, албан тушаал дээр ажиллаж байсан. Энэ ажил, албан тушаал нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөнд оролцох эсэх, стандарт норм хангасан эсэх, техникийн шаардлага хангасан эсэхэд оношлогоо хийж дүгнэлт өгдөг монгол улсын зөвлөх инженер хүн. Тоног төхөөрөмжөө асаалгүйгээр техникийн үзлэг хийж тэнцэж байна гэсэн дүгнэлтээ гаргасан байдаг. Тэр үед Зам тээврийн хөгжлийн сайд СХДТХҮТ-ийн ажилтай танилцаж явах үед таарч энэ бүх алдаа зөрчлөө гаргасан байдаг. Өдөр тутам хийдэг үйлдлээ тэр өдөр мартаад буюу ажилдаа хайнга хандаж энэ алдааг гаргасан. Энэ талаараа ч өөрөө зөвшөөрч тайлбарыг гаргасан байгаа. Авто тээврийн Үндэсний төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд сахилгын шийтгэл хэрхэн ногдуулах үндэслэлийг зааж өгсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар СХДТХҮТ-ийн даргаас сахилгын шийтгэл ногдуулахаар хүсэлт ирсэн. Энэ хүсэлтийг өөрт нь тайлбарлаж энэ тухай тайлбарыг нь авсан. Нэхэмжлэл дээр гарч байгаа шиг гэнэт нэг өдөр сахилгын шийтгэл ногдуулсан асуудал биш юм. Өөрөө энэ тухай сайн мэдэж байгаа. Энэ үзлэгээ дүрэм, журмаа зөрчиж хийснээ хүлээн зөвшөөрсөн. Ямар учраас нэхэмжлэл гаргаад яваад байгааг ойлгохгүй байна. Яагаад нотлох баримт гаргаж өгч чадахгүй байна гэхээр тоног төхөөрөмж ажиллаагүй учир ул мөр үлдээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй. Амаараа та тэнцлээ гээд гаргасан үйл явц ил болоод байгаа юм. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.7.1-д заасан ажил үүргээ биелүүлээгүй, 11.7.4-т заасан Монгол улсын стандарт шаардлагуудыг хангаж, тоног төхөөрөмжөө ашиглалгүй дүгнэлтээ гаргасан, 11.7.15-д заасан зөрчиж хийсэн гэсэн заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ноогдуулсан. Иймээс сахилгын шийтгэл үндэслэлтэй тул нэхэмжлэл үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь хариуцагч Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГхолбогдуулан Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4 021 325 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ нь сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хариуцагчийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь № А01313314 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлэн, ажилдаа хайнга хандаж, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтад зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлаас халсан болох нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай б/111 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1Ажил олгогч .... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна., 131.1.3ажлаас халах. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, 11.7, 11.7.1, 11.7.4, 11.7.11, 11.7.15, 11.7.23 дахь заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч ямар үйлдэл, эс үйлдлээр, тухайлан ямар заалтыг зөрчсөн нь ажлаас халах үндэслэл болсон нь болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлэн, ажилдаа хайнга хандаж, тоног төхөөрөмжөө асаалгүйгээр техникийн үзлэг хийсэн гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийг Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно., 46 дугаар зүйлийн 46.2Ажил олгогч .... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 1 046 567/3139700:3=1046567/ /нэг сая дөчин зургаан мянга таван зуун жаран долоо/ төгрөг байх ба 1 өдрийн дундаж цалин 47 571/1046567:22=47571/ /дөчин долоон мянга таван зуун далан нэг/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 021 325/дөрвөн сая хорин нэгэн мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 3/гурав/ сар 17/арван долоо/ өдрийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 3 948 408/гурван сая есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 72 917/далан хоёр мянга есөн зуун арван долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамж төлсөн нөхөн бичилт эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг даалгах үндэслэлтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мөнхжаргалыг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Нийслэлийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 948 408/гурван сая есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхжаргалд олгон, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т ажилгүй байсан хугацааны олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 72 917/далан хоёр мянга есөн зуун арван долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

115 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус

 

:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мөнхжаргалыг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Нийслэлийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 948 408/гурван сая есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхжаргалд олгон, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т ажилгүй байсан хугацааны олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 72 917/далан хоёр мянга есөн зуун арван долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С.Мөнхжаргал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 78124 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ