| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0187/э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2017-05-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,
Нарийн бичгийн дарга А.Болор
Улсын яллагч Б.Байгалмаа
Хохирогч Д.Баатартөмөр
Шүүгдэгч О.Өлзийцэцэг түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Оргойгийн Өлзийцэцэгт холбогдох Эрүүгийн 201725030355 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Оргойгийн Өлзийцэцэг 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт Овоо суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 2 охин, зээгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1-72 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
-2004 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 183 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ял,
-2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 108 тоот цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгагдсан,
-2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 521 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж хугацаа дуусч суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХЖ79052201/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.Өлзийцэцэг нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-384 тоотод оршин суух иргэн Д.Баатартөмөрийн эзэмшлийн өвлийн орон сууцны цонхыг хагалан орж "ТСL" маркийн 47 инчийн зурагт, 12 кг ямааны мах, 7 кг хонины цул мах, 3 кг үхрийн цул мах, 3 кг зөөхий зэргийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Өлзийцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би анх гэрээсээ гараад 7 буудал дээр очсон. Таньдаг хоёр эгчтэйгээ тааралдаад бид гурав 0.75 стандарт архи хувааж уусан. Архиа ууж жоохон юм ярьж сууж байгаад доошоогоо 32 буудал руу алхаж явахад миний гэдэс эвгүйрхсэн. Гудамж руу эргээд булан руу очих гэхэд нэг айлын хашаа онгорхой байсан. Нохой байхгүй болохоор нь хашаа руу орж бие зачихаад цонхоор нь харахад зурагт байсан. Цонхоор нь зурагтыг нь гаргаж аваад бүтээлгэнд боож, хөргөгчинд нь байсан махыг нь авсан. Тэгээд такси бариад Бадмаа эгч дээр очиж, Бадмаа эгчид авсан зүйлээ өгсөн. Би охиноо хүүхдээ аваад хүрээд ир гэж хэлээд 10.000 төгрөгөөр нь зээдээ барби авч өгсөн. Зурагтыг нь Бадамаа эгчид 80.000 төгрөгөөр өгсөн гэв.
Хохирогч Д.Баатартөмөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би зурагтаа эргүүлж авсан. Би гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Баатартөмөрийн мэдүүлэг: Би өөрийн эхнэрийн хамтаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ОХУ-ын Улан-Үдэ хотруу яваад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр орж ирээд явж байхад манай ах Б.Ганболд миний утасруу залгаад 2017 оны 02 сарын 08-ны өдөр гэрт цонх хагалаад хулгай орсон, миний мэдэж байгаагаар зурагт, хөргөгчинд байсан бүх мах алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд та хоёр өөрсдөө ирээд бусад юмаа шалгаж үз гээд хэлсэн. Тэгээд би өөрийн эхнэрийн хамтаар 2017 оны 02 сарын 09-ний орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлүүдийг бүртгэж үзэхэд гэрийн том өрөөнд байрлуулсан 47 инчийн ТСL брэндийн ЛСД зурагт алга болсон. Хөргөгчинд хийсэн байсан ямааны 12 кг шулсан мах, хонины шулсан цул 7 кг мах, үхрийн шулсан цул мах 3 кг, зөөхий 3 кг, хөнжлийн уут болох даавуу байсан зэрэг эд зүйлүүд алга болсон байсан.Өөр алдагдсан зүйл байхгүй./хх-49-50/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ганболдын мэдүүлэг: Манай дүү Б.Даваахүү, Д.Баатартөмөр нар ОХУ-н Улаан үүд рүү ажлаар явсан би гэртээ ганцаараа байж байгаад хулгай ордог өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 06 цагт халтууранд явж байгаад орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хашааны том
хаалга онгорхой байж байсан тэгээд би дотогшоо ороод хартал гал тогооны
өрөөний цонх хагарсан байхаар нь хулгай орсон байна гээд цагдаагийн 102
дугаарын утсанд дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд цагдаад учир явдлыг хэлээд
дотогш ороод хартал том өрөөнд байдаг байсан зурагт болон хөргөгчний хаалгыг
нь онгойлгоод хаясан хөлдөөгчинд нь байсан бүх махыг нь аваад явсан байсан.
Тэгээд би өөр эд зүйл алдагдаж уу гэж үзэхэд сайн анзаарагдаагүй. Тэгээд дүү
Даваахүү, Баатартөмөр нар ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгээд үзэхэд өөр
алдсан эд зүйл байхгүй. Мах нь хонины мах 7 кг байсан, үхрийн мах Зкг байсан,
зөөхий 3 кг байсан гэж хэлсэн. /хх-54-55/
Иргэний нэхэмжлэгч Н.Бадамханд: Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны
өдрийн орой түлээ нүүрс зардаг газраа хаах гээд байж байтал манайд гүрүүшиг
хийдэг Цагаанаа гэх залуугийн эхнэр нь гэх үл таних эмэгтэй, архи уусан
байдалтай, согтуу манай ажлын газрын гадаа ирээд надтай уулзаад нэр маркийг
нь хэлж мэдэхгүй хавтгай дэлгэцтэй буюу хураалгасан зурагтыг аваад, нэг
шуудайтай юм барьж ирээд ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримт байдаггүй
авахгүй гээд байна, манай дүү Швед улсаас явуулсан гэж хэлээд манайх гэртээ
тоггүй юм чинь зардаг юм уу гээд байхаар нь чи тэгээд хэдээр зарах гэж байгаан
гэж асуухад цувуулаад авъя, яг тэд эдээр авъя гэж хэлээгүй. Тэгээд надад
хэлэхдээ эхний ээлжинд 80,000 төгрөг өгчих гэхээр нь би согтуу байсан болохоор
тэгж өгөхгүй гэж хэлээд хоол хүнсний юм авна гээд байхаар нь 30,000 төгрөг өгөөд
явуулсан тэгээд цуг авч явсан шуудайтай юмаа контейнерт үлдээгээд маргааш
өглөө авъя гээд үлдээгээд явсан. Тэгээд өглөө нь ирээд 50,000 төгрөг аваад
явахдаа үлдээсэн шуудайтай юм аваад явсан. Тэгээд үлдсэн мөнгөө тэгж байгаад
цувуулаад аваад явъя гэж хэлээд явсан. ...Тэр эмэгтэй ирж зурагтыг зарахдаа
ганцаараа ирж зарсан. Надад 80,000 төгрөгөөр зурагтыг зарсан учир тэрийг
барагдуулбал гомдол санал байхгүй. /хх-53/
Гэрч Ө.Батцэцэгийн мэдүүлэг: Манай ээж Өлзийцэцэг нь 1979 оны 05 сарын
22-ны өдөр төрсөн, хаана ямар сургуульд сурч байсныг нь мэдэхгүй, оёдлын
үйлдвэрт ажиллаж байгаад 2006 онд Швед яваад 2009 онд ирсэнээс хойш ажил
хийж байгаагүй. ...Манай ээж архи уудаг, архи уухаараа аав, ээж 2 хоорондоо
хэрэлдээд зодолдоод байдаг. 2017 оны 02 сарын 08-нд манай ээж миний утас руу
залгаад "миний охин 32 дээр хүрээд ир, Эрдэнэтээс эмээ чинь мах өгч явуулсан
байна ирж хоолны мах ав, зээдээ барби авч өгье, мөн 10,000 төгрөг өгье" гэж
жаахан халамцуу ярихаар нь би ... явж очтол ээж дэлгүүрийн гадаа зогсоод хүлээж
байсан, ээж нэг эгчээс 50,000 төгрөг аваад надад 10,000 төгрөг өгөөд манай охинд
10,000 төгрөгөөр барби авч өгсөн, хонины мах шүү охинд шөл хийж өгөөрэй гээд
тортой мах өгчихөөд ээж нь "охиныг санаад байна гэрт түлээ нүүрс байгаа
дулаахан аваад үлдмээр байна" гэхээр нь би ээжийг согтуу болохоор охиноо
үлдээгээгүй маргааш аваад ирье гэж хэлсэн чинь дэлгүүрээс 0,75 граммын монгол
стандарт архи нэг шил, улаан шонхор нэртэй нэг хайрцаг тамхи аваад гэртээ харьлаа гээд гараад явсан. ...2017 оны 02 сарын 11-ний 16 цагийн үед Ганпүрэв гэдэг байцаагч миний утас руу залгаад "ээж чинь 12 кг ямааны мах, 2 кг хонины мах, зурагт хулгайлсан байна, зурагтыг нь өгчихсөн байгаа, махны хохирлоо барагдуулаад ээжийгээ аваарай, нэг дэх өдөр аавыгаа дагуулаад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээрэй" гэж ярьсан. /хх-56-57/
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч О.Өлзийцэцэг нь 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-384 тоотод оршин суух иргэн Д.Баатартөмөрийн эзэмшлийн өвлийн орон сууцны цонхыг хагалан орж "ТСL" маркийн 47 инчийн зурагт, 12 кг ямааны мах, 7 кг хонины цул мах, 3 кг үхрийн цул мах, 3 кг зөөхий зэргийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь…хохирогч Д.Баатартөмөрийн өгсөн… Би зурагтаа эргүүлж авсан. Би гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ганболдын өгсөн…2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 06 цагт халтууранд явж байгаад орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хашааны том
хаалга онгорхой байж байсан…тэгээд би дотогшоо ороод хартал гал тогооны
өрөөний цонх хагарсан байхаар нь хулгай орсон байна гээд цагдаагийн 102
дугаарын утсанд дуудлага өгсөн…тэгээд цагдаа ирээд цагдаад учир явдлыг хэлээд
дотогш ороод хартал том өрөөнд байдаг байсан зурагт болон хөргөгчний хаалгыг
нь онгойлгоод хаясан хөлдөөгчинд нь байсан бүх махыг нь аваад явсан байсан…гэсэн мэдүүлэг,/хх-54-55/, иргэний нэхэмжлэгч Н.Бадамхандын өгсөн… Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой түлээ нүүрс зардаг газраа хаах гээд байж байтал манайд гүрүүшиг хийдэг Цагаанаа гэх залуугийн эхнэр нь гэх үл таних эмэгтэй, архи уусан байдалтай, согтуу манай ажлын газрын гадаа ирээд надтай уулзаад нэр маркийг нь хэлж мэдэхгүй хавтгай дэлгэцтэй буюу хураалгасан зурагтыг аваад, нэгшуудайтай юм барьж ирээд ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримт байдаггүй авахгүй гээд байна, манай дүү Швед улсаас явуулсан гэж хэлээд манайх гэртээ тоггүй юм чинь зардаг юм уу гээд байхаар нь чи тэгээд хэдээр зарах гэж байгаан гэж асуухад цувуулаад авъя, яг тэд эдээр авъя гэж хэлээгүй….тэгээд надад
хэлэхдээ эхний ээлжинд 80,000 төгрөг өгчих гэхээр нь би согтуу байсан болохоор
тэгж өгөхгүй гэж хэлээд хоол хүнсний юм авна гээд байхаар нь 30,000 төгрөг өгөөд
явуулсан тэгээд цуг авч явсан шуудайтай юмаа контейнерт үлдээгээд маргааш
өглөө авъя гээд үлдээгээд явсан…тэгээд өглөө нь ирээд 50,000 төгрөг аваад
явахдаа үлдээсэн шуудайтай юм аваад явсан /хх-53/, гэрч Ө.Батцэцэгийн өгсөн… 2017 оны 02 сарын 08-нд манай ээж миний утас руу
залгаад "миний охин 32 дээр хүрээд ир, Эрдэнэтээс эмээ чинь мах өгч явуулсан
байна ирж хоолны мах ав, зээдээ барби авч өгье, мөн 10,000 төгрөг өгье" гэж
жаахан халамцуу ярихаар нь би ... явж очтол ээж дэлгүүрийн гадаа зогсоод хүлээж
байсан, ээж нэг эгчээс 50,000 төгрөг аваад надад 10,000 төгрөг өгөөд манай охинд
10,000 төгрөгөөр барби авч өгсөн, хонины мах шүү охинд шөл хийж өгөөрэй гээд
тортой мах өгсөн гэсэн мэдүүлэг /хх-56-57/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч О.Өлзийцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Өлзийцэцэгийг урьд хулгайн хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж дур зоргоороо захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатай хэлбэрээр уг хэргийг үйлдсэн байна.
Хохирогч Д.Баатартөмөр, иргэний нэхэмжлэгч Н.Бадамханд нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Өлзийцэцэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
О.Өлзийцэцэг нь ялтай байх хугацаандаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт шүүгдэгч О.Өлзийцэцэгийн хувьд ноогдох өмч хөрөнгийн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй тул хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.