| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2019/0329/Э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2020-12-14 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 100
Б.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0329/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.АмарЖ- даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгч Б.Г-
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г-, Ш.М- /онлайнаар/
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ы Г-т холбогдох, 2016100010189 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч М.Г-, Ж.Б-, Ш.М- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Ч- овогт Б-ы Г-.
Шүүгдэгч Б.Г- нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нэр бүхий иргэдийг баримт бичиг ашиглан, малтай мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, буцаан төлөх бодит боломжгүй атлаа Төрийн банкны Хушаат тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Я.М-аар 8,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Г-оор 8,000,000 төгрөг,
2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А.Т-ар 5.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ж.Э-оор 8,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Я.Э-гаар 8,000,000 төгрөгийн малчны зээл, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Л-аар 1,879,900 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н.Б-аар 3,825,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Я.М-аар 4,165,000 төгрөгийн лизингийн зээл тус тус гаргуулан залилан авч Төрийн банканд нийт 46,869,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолоор:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас Б.Г-ийг “2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ш.А-г, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.А-г залилсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Ч- овогт Б-ы Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсын хилээр хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 9 сар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Г-т оногдуулсан 5 жил 9 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт зааснаар Б:Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 275 /хоёр зуун далан тав/ хоногийг хорих ялын 275 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж тооцох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт аар Б.Г-ээс 166,061,000 /нэг зуун жаран зургаан сая, жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, тоотод оршин суух Ж- овогт С-ын Б- /**********, утас:**********/-д 2,500,000 /хоёр сая таван зуун мянган төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 21 дүгээр хороолол, 5-99 тоотод оршин суух Б- овогт Р-ын Э- /РД: **********, утас:********/ 2,802,000 /хоёр сая найман зуун хоёр мянган төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол 13-65 тоотод оршин суух Б- овогт В-гийн Б- **********, утас-********/-д 21,220,000 /хорин нэгэн сая хоёр зуун хорин мянган төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3-201 тоотод оршин суух С- овогт Б-ын У- **********, утас:********, ********/-Д 30,000,000 /гучин сая төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол 41-05 тоотод оршин суух У- овогт Д-ийн А- **********, утас:********/-д 5,000,000 /таван сая төгрөг/, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 21/713 тоотод оршин суух Б- овогт П-ын Ч- ********, утас:********/-д 14,000,000 /арван дөрвөн сая төгрөг/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 8-193 тоотод оршин суух О- овогт Р-гийн Д- **********, утас:********/-т 1,000,000 /нэг сая төгрөг/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, 1-35 тоотод оршин суух Х- овогт А-ы С- **********, утас:********/-Т 21,939,000 /хорин нэгэн сая, есөн зуун гучин есөн мянган төгрөг/, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 25-61 тоотод оршин суух Д- овогт З-ийн С- /**********, утас:********/-Т 23,000,000 /хорин гурван сая төгрөг/, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Малчны 1-27 тоотод оршин суух С- овогт С-ын С- /**********, утас:********/-д 32,000,000 /гучин хоёр сая төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5-3-202 тоотод оршин суух Г- овогт У-гийн Б- /РД:**********, утас:********/-т 7,600,000 долоон сая зургаан зуун мянган төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр 5аг, 17-52 тоотод оршин суух Х- овогт С-гийн Г- /**********/-д 5,000,000 /таван сая төгрөг/ тус тус олгож, иргэний хариуцагч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24-21 тоотод оршин суух Ө- овогт Ж-гийн Ц- /РД:**********, утас:********/-с 1,000,000 /нэг сая төгрөг/ гаргуулж хохирогч О- овогт Р-гийн Д- /Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 8-193 тоотод оршин суух **********, утас:********/-т олгох, Төрийн банк, хохирогч Я.М-, Б.Г-, А.Т-, Ж.Э-, Я.Э-, Б.Л-, Н.Б- нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7/х дугаартай захирамжаар Б.Г-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, А.С-ын эзэмшлийн “Самсунг ноте-3” маркийн гар утсыг хохирогчид буцаан олгож, Я.Э-, Б.Г- нарын эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багт байрлах, үйлчилгээний зориулалттай Ү- 1313000129 дугаартай 160 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх лагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г- давж заалдах гомдолдоо:
Б.Г- нь дээрх нэр бүхий иргэдээс мөнгө, эд зүйлийг зээлийн гэрээний үндсэн дээр авсан бөгөөд түүнийг буцаан төлөхгүй байх санаа зорилго агуулсан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар үгүйсгэгддэг, энэ нь зээлсэн мөнгөний зарим хэсгийг буцаан төлсөн талаар хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн өгсөн мэдүүлэг, баримтаар тогтоогдсон байдаг. Өөрөө хэлбэл бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго нь үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон эсэх, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг олж авах гэсэн субьектив санаа зорилготой байсан эсэхийг огт тогтоогоогүй байдаг.
Б.Г-ийн үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа мөн болохыг нотолсон Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар тогтоогдоно.
Түүнчлэн энэ хэрэгт Б.Г-тэй хамтран оролцсон үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдсан этгээдүүдийг 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 15, 16, 17 дугаартай прокурорын тогтоолуудаар зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад ямар үндэслэлээр Б.Г- нь дан ганцаар гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцогдсон болох нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй хэвээр байна.
Хавтас хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Б.Г- нь бусдаас авсан өндөр хүүтэй зээлийн дарамтад орсны улмаас энэхүү нөхцөл байдал үүсэх шалтгаан нөхцөл бүрдсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
2020 оны 09 сарын 25-ны өдөр хийгдсэн гэм буруугийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А-, Э- нарыг шийтгэх тогтоолд дурдаагүй, хохирогчоор тогтоогдсон У- нь 2020 оны 10 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй атал оролцсон мэтээр шийтгэх тогтоолд дурдсан, өмнөх шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар бүрэн ирээгүй байгааг мэдсээр атал шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3, 34.5, 34.6, 34.13 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. /2020 оны 09 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авсан боловч энэ талаар шийтгэх тогтоолд дурдаагүй, шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарыг шүүх хуралдааны бичлэгээс харах боломжтой/
БНХАУ-ын Эрээн хотод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, гэрч, хохирогчоор гэх мэт олон хүмүүсээс байцаалт мэдүүлэг авсан байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг ноцтой зөрчсөн бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг шүүхээс нотлох баримтаар үнэлж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байна.
Шүүхийн шийтгэх тогтоол нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг огт хангахгүй байна. Учир нь:
Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт огт хийгээгүйн зэрэгцээ Б.Г-ийн холбогдсон үйлдэл холбогдлууд өмнө нь иргэний журмаар шүүхээр удаа дараа шийдвэрлэгдэж, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр болсныг дурдсан атлаа нэг үйлдлийг иргэний болон эрүүгийн журмаар 2 удаа шийдвэрлэж, Б.Г-ийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
Эцэст нь дүгнэхэд шүүгч Г.Г- нь Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцэх шүүх хуралдаануудыг огт завсарлуулж байгаагүй, шийтгэх тогтоолоор хийсэн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа ноцтой зөрчиж шийдвэр гаргасан нь урьдаас хэргийн 'алаар шийдвэрээ гаргаж, илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул хавтас хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн Б.Г-ийн үйлдэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Жич: шүүхийн шийтгэх тогтоолыг 2020 оны 10 сарын 27-ны өдөр гардан авсан ба шүүх хуралдаанд биечлэн оролцож гомдлын үндэслэлийг нэмж дэлгэрэнгүй тайлбарлах болно гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.М-, Ж.Б- нар давж заалдах гомдолдоо:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай зохицуулалтыг маш тодорхой зааж өгсөн бөгөөд Б.Г-т холбогдох хэргийн шүүх хуралдааны ажиллагаа тус хууль журмын дагуу явагдаагүй.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан даргалагч тус хуулийн 35.1-д заасны дагуу хурал нээж, 35.8.13-д заасны дагуу шүүгдэгч, гэрч, хохирогч, нотлох баримт шинжлэн судлах бүх ажиллагааг явуулж дуусмагц шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг оролцогч бид нарт мэдэгдсэн.
Үүний дараа тус хуулийн 35.24-д зааснаар улсын яллагч дүгнэлтээ танилцуулж байхад хуралдаан даргалагч таслан зогсоож хохирогч В.Б-г босгож “яг эцсийн байдлаар хохирол төлбөр хэд болж байна” гэх зэргээр хуульд заасан шүүх хуралдааны заалт нөхцөлийг ноцтой зөрчиж ёс зүйгүй бүдүүлэг авир гаргаж, нотлох баримт судлах ажиллагааг дахин явуулсан, хуулиар зохицуулсан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. / Хурлын видео бичлэгээс харж болно./
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1.1 “ Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана.” гэсэн заалтыг илт зөрчсөн байх бөгөөд хэргийн оролцогч нарт хуралдаан даргалагч нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаарх өөрийн байр сууриа урьдчилан илэрхийлсэн, хэт нэг талыг барьсан үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.
Шүүх хөндлөнгийн байр сууринаас хандаагүй, оролцогч нарын тэгш мэтгэлцэх боломж нөхцөлөөр хангаагүй бөгөөд хурал даргалагч хурлын уур амьсгалыг хэт яллах талын байр сууриар явагдах нөхцөл байдлаар удирдаж яллах шийдвэрээ урьдчилан мэдэгдсэн гэж үзнэ. /39.8-р зүйлийн 1.5, 1,9-ийг зөрчсөн./
Өмгөөлөгч нарын зүгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сум дах сум дундын анхан шатны шүүхэд байгаа С.Б-, Б.Г- нарт холбогдох хэргийг тус хэрэгтэй нэгтгүүлэх тухай хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй.
Өмгөөлөгчийн зүгээс энэ талаарх нотлох баримт / Өмнөговь аймгийн Цогтцэций сум дах сум дундын прокурорын яллах дүгнэлт бусад баримт /-ыг шүүхэд гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй.Энэ нь шүүгдэгч Б.Г-ийн эрх зүйн байдлыг илт дордуулсан гэж үзэж байгаа болно. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 болон 6,9-р зүйлүүдэд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг тогтоосон байхад шүүгч Г.Г- нь 2020.08.06-ны өдрийн 2020/1113/31743 тоот захирамжаар шүүх хурлыг 2020.09.25-ны өдрийг хүртэл хойшлуулан шийдвэрлэхдээ дахин гэмт хэрэг үйлдсэн гэж Өмнөговь аймгийн Цогтцэций сум дах сум дундын прокурорын яллагдагчаар татсан хэргийн баримтыг нотлох баримтаар үнэлэн процессын 14.9-р зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Б.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх, шүүх хуралдаан болтол хувийн баталгаа авах тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг удаа дараа дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан атлаа шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7-р зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн 6.8,6.9-р зүйлийг илтэд үл хэрэглэж мөн хуулийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасан хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг шууд зөрчсөн гэж үзнэ.
Тус хэргийг өмнө 2019.10.24-ний өдөр тус аймгийн шүүхийн шүүгч Н.Идэр шүүх хуралдаанаар хэлэлцээд Хуулийн 16.2-д заасан нотолбол зохих зүйл буюу гэмт хэрэг хэзээ, хаана үйлдсэн, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн хангаагүй.” гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл Б.Г-т холбогдох үйлдлүүдийг бүгдийг гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь эргэлзээтэй байх бөгөөд аль үйлдэл нь иргэд хоорондын маргаан, аль нь бусдын эд хөрөнгө , эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг болохыг тогтоох заалтаар 2019.10.24-ны өдрийн 1018 тоот захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Хэргийг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах тасгаас хүлээн авсан боловч шүүхийн заалтын дагуу ажиллагааг явуулаагүй, яллагдагч Б.Г-ийг байцаасан, зарим гэрч хохирогч нараас нэмэлт тодруулга хийснээс өөрөөр ажиллагааг хийлгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газраас бүрэн хяналгүй өмнөх яллах дүгнэлтээ тэр хэвээр нь хуулбарлан хэвлэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн ба хэрэг нэгтгэн шийдвэрлэх эсэх асуудлыг 33.1-р зүйлийн 12-т зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн боловч энэ талаарх хүсэлтийг огт хэлэлцэлгүйгээр зориуд мэдэн будилж хууль бусаар хэргийг салгаж шийдвэрлэсэн гэж үзэхээс өөр аргагүй боллоо.
Мөн 16.2-р зүйлийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотолсон байх , мөн хуулийн 36.1-р зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох,..”, мөн хуулийн 36.2-р зүйлийн 3 “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг шууд зөрчсөн байх ба мөн “Төрийн банкнаас малчны зээл авсан хэсэг иргэдийг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцсон атлаа хохирлыг иргэний журмаар шийдвэрлэхээр заахдаа 36.3-р зүйлтэй хольж хутган шийдвэрлэсэн нь илтэд хууль бус болсон гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр Б.Г-т хэргийг магадлан хянаж процессын 39.5-р зүйлийн 1.1,1.3-т зааснаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.02-ны өдрийн 349 тоот Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн хуулийн 39.9-р зүйлийн 1.3-т заасны дагуу хэргийг прокурорт буцааж, 2019.10.24-ны өдрийн 1018 тоот шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах, хохирол төлбөрийг эцэслэн тогтоолгож тодорхой болгох / 16.2-р зүйлийн 1.5/, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дах сум дундын прокурорын яллах дүгнэлт бусад баримт болон Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн Б.Г-т холбогдох хэргийг нэгтгэн шалгаж шийдвэрлэх үндэслэлтэй эсэх/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-р зүйлийн биелэлтийг хангах эсэх үндэслэлийг тогтоолгох/-ийг шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргав. Гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г- тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдаан явагдаж байхад ямар ч үндэслэлгүйгээр хоёр удаа шүүх хуралдааныг завсарлуулсан. Хууль бус бүрэлдэхүүнтэй шийтгэх тогтоол гаргасан. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо үйлдлүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хохирлын тооцоог гаргахдаа шүүгч “би чадахгүй иргэний журмаар шийдүүл” гэж тайлбарлаж байсанд үнэхээр гомдолтой байна. Мөн шүүгдэгч үндэслэлгүйгээр цагдан хоригдсон. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М- тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г- тайлбартаа:
Өмгөөлөгч нарынхаа гаргасан тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хурлын шатанд шүүгч миний тайлбар саналыг аваагүйд гомдолтой байна. Хохирлын талаар анхан шатны шүүх бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирол төлбөрийг өөрчлөхөд татгалзах зүйлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Прокуророос шүүгдэгч Б-ы Г-ийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нэр бүхий иргэдийг баримт бичиг ашиглан, малтай мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, буцаан төлөх бодит боломжгүй атлаа Төрийн банкны Хушаат тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Я.М-аар 8,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Г-оор 8,000,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А.Т-ар 5.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ж.Э-оор 8,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Я.Э-гаар 8,000,000 төгрөгийн малчны зээл, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Л-аар 1,879,900 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н.Б-аар 3,825,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Я.М-аар 4,165,000 төгрөгийн лизингийн зээл тус тус гаргуулан залилан авч Төрийн банканд нийт 46,869,900 төгрөгийн хохирол учруулсан., мөн нэр бүхий хохирогч нарыг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан залилах гэмт хэрэгт, мөн Монгол Улсын хилээр хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1.д зааснаар шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргээс 2014 оны 05 дугаар сарын 24-нд Ш.А-г, 2015 оны 12 дугаар сарын 23-нд Г.А-г залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Б.Г-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан, Монгол Улсын хилээр хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сар хорих ялаар тус тус шийтгэж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.т зааснаар нэмж нэгтгэн, шүүгдэгчид нийт 5 жил 9 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Г-т оногдуулсан 5 жил 9 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн Төрийн банктай холбоотой хэсгийг хэлэлцээд тэд шүүх хуралдаанд удаа дараа дуудахад ирээгүй учир нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдал, шийтгэх тогтоолоос үзвэл :
Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайлбал яллах дүгнэлтийг хуулж бичсэн бөгөөд шүүгдэгч Б.Г- нэр бүхий хэдэн хохирогчид тус тус хэдэн төгрөгийн хохирол учруулсан, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй, мөн хохирлоос хэдийг төлсөн хэдийг төлөөгүй байгаа нь ойлгомжгүй, хохирлыг тооцохдоо зарим төлсөн төлбөрийг хасаж тооцсон эсэх, эсхүл хохирогчид анх учруулсан хохирлын хэмжээгээр тооцсон эсэх нь тодорхой бус байна.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт нь шүүгдэгч Б.Г-ийн Монгол Улсын хилээр хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн, гэмт хэргийн талаар мөн залилангийн гэмт хэргээс Төрийн банктай холбоотой нэр бүхий 7 хохирогчтой холбоотой үйлдлийн талаар гэрч хохирогчоос тайлбар мэдүүлэг авсан хохирлын хэмжээг тодорхойлсон шүүх энэ үйлдлийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Харин 15 дугаар хавтас хэргийн 126-139 дүгээр хуудсанд авагдсан Прокурорын яллах дүгнэлтэд залилангийн гэмт хэргийн бусад үйлдэл буюу хохирогч С.Б-т, Р.Э-, Ш.Б-, В.Б-, Б.У-, Т.О-, Н.Ч-, Ш.А-, Д.А-, Г.А-, П.Ч-, Р.Д-, А.С-, Б.С-, /З.С-/ У.Б-, С.Г-, С.С- нартай холбоотой хэдэн үйлдэл байгаа эсэх / 17, 18 үйлдэл аль нь болох/ хохирогч тус бүрээс гадна энэ гэмт хэргийн улмаас нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар тодорхой заагаагүй, зөвхөн гэрч хохирогчийн мэдүүлгийг бичээд ...их хэмжээний хохирол учруулсан...гэсэн нь хуулийн шаардлага хангаагүй.
Тухайлбал: ..С.Б-тыг хуурч 5.000.000 талон авч 2.800.000 төгрөгийн талоныг буцааж өгөөгүй... гэсэн нь хохирлыг 5.000.000 төгрөгөөр тооцсон уу, 2.800.000 тооцсон уу гэдэг нь тогтоогдохгүй,
мөн хохирогч Р.Э- мэдүүлэгтээ ....надад 3.826.000 төгрөгийн хохирол учруулсан.., өгөх ёстой 3.452.000 төгрөгийн хохирлоос төлөөгүй байгаа гоо сайхны ширээний 650.000 төгрөгийг хасаж үлдэх төлбөрийг гаргаж өгнө үү... гэснээс хохирол нь 3.826.000 эсхүл 3.452.000 болох нь тодорхойгүй зэрэг тооцоо зөрүүтэй байхад хохирогчийн мэдүүлэг, үйл баримтыг бичээд шууд эдгээр ...үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3., мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д зааснаар зүйлчлэхээр тогтсугай... гэж бичсэн нь ойлгомжгүй.
Яллах дүгнэлт ойлгомжгүй, хохирлын эцсийн дүн тодорхой бус бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Г-ийг бусдад яг хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгаагаа тодорхойлоогүй зөвхөн “их хэмжээний хохирол учруулсан” гэсэн байхад байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд мөн шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч нь дээр дурдсан үйлдлүүдээр 234.710.900 төгрөгийн хохирол учруулсан...” гэж дүгнэсэн нь нэр бүхий хохирогчид учруулсан хохирлыг яаж тооцсон нь тодорхойгүй, үнийн дүн зөрүүтэй байхад бодит дүн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн прокуророос шүүгдэгчийг Төрийн банканд хохирол учруулсан гэж яллаж байхад энэ үйлдлийг яаж шийдсэн нь тодорхойгүй бөгөөд шүүхийн тооцож гаргасан хохирол 234.710.900 гэсэн дүнд 46.869.900 төгрөгийн хохирол тоогдсон эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 7 иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон атлаа шүүгдэгч Б.Г- Төрийн банканд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн талаар дүгнэлт хийгээгүй, мөн яллах дүгнэлтэд хохирогч Б-ээс 9.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж мэдүүлсэн байхад шүүх 9.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх мэт алдаа гаргасан нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан заавал нотлох шаардлагатай гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж хэр хэмжээг тогтоож чадаагүй бөгөөд үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Нэгэнт хэрэг Прокурорт буцаж байгаа учраас шүүгдэгч Б.Г-т холбогдох Өмнөговь аймагт бүргэгдсэн гэх Эрүүгийн хэргийг нэгтгэх эсэх нь Прокурорын эрхийн асуудал болно.
Мөн хэргээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо бичсэн анхан шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх явцад байцаан шийтгэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэсэн байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.6 дугаар зүйлийн 1.2., 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-ы Г-т холбогдох, 2016100010189 дугаартай 16 хавтастай эрүүгийн хэргийг хэргийг Нийслэлийн Прокурорт буцаасугай.
2. Хэрэг Прокурорт очтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч М.Г-, Ж.Б-, Ш.М- нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР