Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/349

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2019/0329/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Ж.Батбаяр,

Хохирогч Б.У , В.Б , У.Б ,

Иргэний нэхэмжлэгч Б.Лхагважав,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт Б.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201610010189 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Ишгинт ............  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ч овогт Б.Г,

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

1.Шүүгдэгч Б.Г нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нэр бүхий иргэдийг баримт бичиг ашиглан, малтай мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, , бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, буцаан төлөх бодит боломжгүй атлаа Төрийн банкны Хушаат тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Я.М 8,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Г 8,000,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А.Т 5,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ж.Э  8,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Я.Э 8,000,000 төгрөгийн малчны зээл, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Л 1,879,900 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3,825,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Я.М 4,165,000 төгрөгийн лизингийн зээл тус тус гаргуулан залилан авч Төрийн банкинд нийт 46,869,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Н.Б “...Б.Г надад “чи лизингийн зээл аваад өг, би мотоцикл оруулж ирж байгаа мотоциклоо борлуулчхаад буцаагаад төлөөд өгье” гэж гуйгаад байсан юм. Ингээд яаж ч чадалгүй лизингийн зээл 4.5 сая төгрөг авч өгсөн. Сар болгон 66,000 төгрөг төлдөг байсан. 4 сарын 66,000 төгрөгийг банканд Г төлөөд 5 дахь сараас нь эхлэн төлөхөө больж алга болсон. Би утасдаж банкны мөнгөө хийгээч гэхээр за гэж хэлээд алга болчихдог, утасдахаар утсаа авахгүй гэрт нь очихоор гэртээ байдаггүй байсан юм. Зээл авах баримтыг Г өөрөө бүрдүүлсэн ямар ямар баримт бүрдүүлснийг нь мэдэхгүй байна. Би очиж гарын үсэг зурсан. Тухайн үед Г би бичиг баримтыг чинь бүрдүүлчихнэ чи зүгээр ирээд гарын үсэг зурчхад л болно гэж хэлсэн. Ингээд эхнэрийн хамт очиж гарын үсэг зурж мөнгө авч өгсөн...Миний хувьд гомдолтой байна, зээлийг төлүүлмээр байна, би төлөлт хийгээгүй, миний амьдралын түвшин хэцүү...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 175/,

 

Хохирогч Я.Э гийн “...2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр малчны зээлээр 8 сая төгрөг Хушаат сумын Төрийн банкнаас авсан. Ингээд бүх мөнгөө Г эгчид өгсөн...банкны мөнгө төлөх болоод би мөнгө нэхэхээр борлуулалт муу байна мөнгөгүй байна гээд мөнгө өгөхгүй зугтаад алга болсон. Одоог хүртэл мөнгө өгөхгүй алга болж байна, би арай ч ингэнэ гэж бодоогүй юм аа. Миний нэр дээр ямар ч мал байхгүй харин нөхөр Хүрэлбаатарын нэр дээр бог, бод нийлсэн 10 гаран тооны мал байгаа. Малчны зээл авахад ашиглагдах баримтыг Г эгч бүрдүүлсэн. Миний хувьд банкин дээр очиж бүрдүүлсэн баримт дээр гарын үсэг зурсан. Ингээд малчны зээл авсан. Тухайн үед Г эгч яриад би материал бүрдүүлчихлээ ирээд гарын үсгээ зур гэсэн, Г эгч өөрөө зүгээр гээд байсан. Малын А данс болон бусад бичиг баримтыг яаж бүрдүүлснийг мэдэхгүй байна. Миний хувьд гомдолтой байна малчны зээлийг төлүүлмээр байна. Би төлөлт ганц ч удаа хийгээгүй, миний амьдралын түвшин хэцүү...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 180-181/,

-2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154/,

Хохирогч Ж.Э ын “...Г надаар малчны зээл 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр авхуулсан, 8 сая төгрөг авсан. Надад мал гэх зүйл байхгүй. тухайн үед Г нь надтай уулзаад мөнгөний хэрэгтэй байна, банканд 30 сая төгрөг байршуулах гэсэн юм аа, банкнаас их хэмжээний зээл авах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь надад мал байхгүй, надад малчны зээл өгөхгүй гэж хэлэхэд Г би өөрөө зохицуулна, бичиг баримтыг чинь бүрдүүлчихье гэхээр нь болдог юм бол тэг гэсэн. Г надаар малчны зээл авхуулаад ганц ч төлөлт хийгээгүй, надаас банк нь мөнгөө нэхээд хэцүү байна. Би Г мөнгөө төл гэж хэлсэн, хойноос нь хүртэл зөндөө явсан. ...Би төлөлт хийгээгүй, миний түвшин хэцүү илүү гарах мөнгө байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 177-178/,

2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Г нь манайд ирээд би их хэмжээний 150 сая төгрөгийн зээл авах гэсэн чинь 40 сая төгрөг байршуул гэсэн юм. Харин надад мөнгө хэрэг болоод байна найздаа 8 сая төгрөгийн зээл аваад өгөөч гэхээр нь би Төрийн банкнаас 8 сая төгрөг авч өгсөн. ...Надад мал гээд байх юм байхгүй. Г бичиг баримтыг нь хөөцөлдөж байгаад зээл авсан юм. ...надад зээл авч өгсөн гээд 200,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 148/,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ж.Э ын гэрчээр өгсөн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 189-190/,

 

Хохирогч Я.М ын “...Г нь 2014 оны 04 дүгээр сарын 10-аар байсан санагдаж байна. Надтай уулзаад малчны зээл аваад өгөөч мөнгөний хэрэгтэй байна, буцаагаад төлчихнө санаа зоволтгүй гэхээр нь надад мал хуй байхгүй шүү дээ, банкнаас зээл өгөхгүй байх гэж хэлэхэд би зохицуулна, чи очоод гарын үсэг зурчихад болоо, чамд ямар ч асуудал байхгүй гэхээр нь болдог юм бол хамаагүй гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа над руу Г утасдаад бичиг баримттайгаа банкин дээр хүрээд ир гэж хэлсэн. Би банкин дээр яваад очиход Г малчны зээл авах бүхий л баримтуудыг бүрдүүлсэн банкин дээр байж байсан. Ингээд би бүрдүүлсэн баримт дээр гарын үсэг зураад харьсан, мөнгийг Г авсан. Надад ганц ч төгрөг өгөөгүй. Малчны зээл гэж 8 сая төгрөг авсан. Миний хувьд хугацаанд нь төлчихнө гэхээр нь зөвшөөрсөн. Банкны төлөлт хийхгүй алга болсон, утасдахаар удахгүй хийчихнэ гэж хэлээд алга болдог, их луйварчин хүн. Миний хувьд банкинд ямар ч төлөлт хийгээгүй, надад төлөх мөнгө байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 179/,

-2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 151/,

Иргэний нэхэмжлэгч Б.Л “...2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай Хушаат суманд Б.Г хамт наймаа хийдэг байсан Буяндэлгэр гэх эмэгтэй надтай уулзаад “хүүхдээ айл болгох гэж байна. Тэгээд нэг зурагт, хөргөгч авах гэсэн юм. Та банкнаас лизингийн зээл аваад өгөөч, би сар сард нь мөнгийг нь төлнө, бараг сарын дараа бүгдийг нь төлчихнө” гэж надад хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгсэн Буяндэлгэр надад нэхэмжлэхийн бланк өгсөн. Би өөрийнхөө иргэний үнэмлэхийг хуулбарлаад Төрийн банкнаас 1,879,900 төгрөгийн лизингийн зээл гаргуулж авсан. Би банкнаас зээл гаргуулсан нь үнэн гэхдээ би мөнгө аваагүй. Б зээл хийж авсан бүх мөнгийг авсан. Сар, сарынх нь төлөлтийг хийнэ гэж байсан боловч хийгээгүй. Банкнаас болохоор миний данснаас л мөнгө татаад байсан. Буяндэлгэрт хэлэхээр хийчихнэ, өнөө маргаашгүй хийчихнэ гэдэг байсан. Сүүлдээ нэхэхээр мөнгө байхгүй гэдэг болсон. Нэхэж нэхэж байгаад Б 1,000,000 төгрөг бэлнээр авч байсан. Би авсан 1,000,000 төгрөгөө банкинд төлөлгүй өөрөө ашигласан нь үнэн. Сар сарын төлөлтийг нь би өөрөө төлдөг байсан. Би дансныхаа хуулгыг аваад ирсэн байгаа. Үүнийг хэрэгт хавсаргуулмаар байна. Дансны хуулган дээрээс хэзээ, хэдэн төгрөг төлсөн нь харагдана. Би төлсөөр байгаад зээлээ 2015 онд хааж дуусгасан. Цалингийн зээл авч зээлээ дарсан. Би гомдолтой байна. 1,000,000 төгрөг авсан гээд тооцохоор 879,900 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 166-167/,

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Л хохирогчоор өгсөн “...Г надад 1,879,000 төгрөг өгөх ёстой. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

 

Б.Б өгсөн “...2013 оны 9 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Г надтай уулзаад Лизингийн зээл олоод өгөөч гэж гуйгаад байсан юм. Би Л эгчтэй гайгүй болохоор Л эгчээр лизингийн зээл гаргуулаад өг гээд гуйгаад байсан. Г “Л эгчтэй та зурагт авна хөргөгч авна гэж хэлээд уулзаад өгөөч” гэж хэлэхээр нь би Л эгчтэй, уулзаад Г  хэлсний дагуу зурагт авна, хөргөгч авна гэж хэлээд 1,879,900 төгрөгийн лизингийн зээлийг Төрийн банкны Хушаат салбараас гаргуулан авч өгсөн. Уг мөнгө нь Г  төрийн банкны данс руу шууд орсон. Би тэр мөнгөнөөс ямар ч мөнгө аваагүй. Г уг зээлийг цаг тухай бүр нь бүрэн төлнө гээд байсан. Г эхний 1,000,000 сая төгрөгийн төлөлтийг хийсэн санагдаж байна” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 51-52, 11 дүгээр хх-ийн 98/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Т “...Г манай гэрт анх 2013 оны 10 дугаар сарын үед орж ирээд эгчдээ 5,000,000 төгрөгийн зээл аваад өгчих гэж гуйхаар нь би иргэний үнэмлэх байхгүй гэж хэлсэн. Түүнээс хойш 2014 оны 2 дугаар сарын эхээр шиг санаж байна Г нөхөр  Э хамт орж ирээд “ах эгч хоёртоо 5,000,000 төгрөгийн зээл аваад өгчих, урдаас бараа татах гэсэн мөнгө дутчихаад байна, зээлийн төлөлтийг нь бид хоёр асуудалгүй хийнэ” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа банкин дээр очоод гарын үсэг зураад өгөөч бичиг баримт чинь бүрдчихлээ гэхээр нь би банкин дээр очиж М өрөөнд орж гарын үсэг зурсан. Яг юуны ямар учиртай зээл болохыг нь би мэдээгүй, анзаарч хараагүй. Гарын үсэг зурчих тэгээд л болоо гэхээр нь гарын үсэг зурсан юм. Тэр өдөртөө миний дансанд 5,000,000 төгрөг орсон. Тэгээд Э, Г хоёртой хамт Дархан орж банкнаас 5,000,000 төгрөг бэлнээр авсан. Би өөрөө 1,700,000 төгрөг авч, 3,300,000 төгрөгийг Ганхүлэг,Э хоёрт өгсөн. Дараа нь зээл төлөх хугацаа болсон учир араас нь хөөцөлдөж байж 2,600,000 төгрөгийг Ганхүлэгээр хийлгэсэн. Би өөрөө авсан 1,700,000 төгрөгөө банкинд зээлийн төлөлт хийсэн. Үлдсэн мөнгийг, хүүтэй нь Г хийх ёстой байсан боловч Г, Э 2 хийх байсан боловч хийгээгүй. Банкнаас нэхээд байсан тул би өөрөө бүх зээлээ төлж дуусгасан. ...Одоо надад гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 185-186, 11 дүгээр хх-ийн 47/,

 

Хохирогч Б.Г ын “...Намайг Дарханд явж байхад Г Сэлэнгэ аймгийн Хушаат суманд авч ирээд та банкин дээр очоод гарын үсэг зураад өгчих, таны нэрээр зээл гаргуулж авах гэсэн юм аа. Би төлөлтийг нь өөрөө хийчихнэ гээд гуйсан болохоор зөвшөөрсөн. Малчны зээл юм уу, юуны зээл гэдгийг би ойлгоогүй. Г хэлэхдээ та банкин дээр очоод гарын үсэг зурахад л болно гэсэн...Би огт малгүй, малтай байгаагүй. Банканд материалыг би бүрдүүлж өгөөгүй, Г л бүх баримтуудыг бүрдүүлж өгсөн би мэдэхгүй. Би төлж чадахгүй, хоолныхоо мөнгийг олоход хэцүү байхад зээлийн мөнгийг төлж чадахгүй. 8 сая төгрөгөөс би юу ч аваагүй, Г бүгдийг нь авсан...” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 177-178/,

-2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 158/,

 

Гэрч Г.М “...Т, Э, Б нар нь барьцаанд тавиад сүргээр нь хариулж маллаад байдаг мал байхгүй хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93/,

 

Гэрч Г.Б “...2 дугаар багийн засаг дарга ажилтай...надад ямар нэгэн байдлаар дээрх нэр бүхий хүмүүст малтай болон малын А данс бичиж хийж өгсөн асуудал байхгүй...Манай багийн иргэд болох М, Т нар нь мал тоолуулаагүй. ...Э, Г нар нь мөн мал тоолуулаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94/,

 

Гэрч Н.Б мэдүүлэг /2 дугаар хх-ийн 187/,

 

М.Ц 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Тухайн иргэн нь малтай гэсэн багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулбар, цахим үнэмлэхийн хуулбар, 1 хувь цээж зураг, малчны зээл хүссэн өргөдөл зэргийг авч ирж банкнаас зээлдэгчийн анкет хамтран зээлдэгчийн анкет зэргийн тухайн иргэнээр бөглүүлж уг баримт дээр үндэслэн зээлийг олгодог. ...Дээрх нэр бүхий хүмүүсийн зээлийг тухайн үед манай Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байсан М гэх хүн судалж олгосон. Ер нь бол тооцооны төв зээл гаргахаас өмнө зээлийн хороо хуралдаж зээл гаргах ёстой байдаг ба тухай үед манай тооцооны төв хуралдаж зээл гаргахгүй зээл гарсны дараа зээлийн гэрээ дээр гарын үсэг зурдаг” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-162/,

 

Хохирогч Б.У “...манай банкинд нийт 42,401,719,06 төгрөгийн хохиролтой байна” гэх мэдүүлэг /12 дугаар хх-ийн 39-40, 15 дугаар хх-ийн 22-25/,

 

Төрийн банкны Зээлийн гэрээ, дансны хуулгууд холбогдох баримтууд /1 дүгээр хх-ийн 13-79/

 

2.Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр урьдын харьцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Б буцаан өгнө хэмээн хуурч 5,000,000 төгрөгийн шатахууны талон авч улмаар 2,800,000 төгрөгийг буцаан өгөхгүй залилсан болох нь:

 

Хохирогч С.Б “...Би Г 2012 оны 05 дугаар сард 5 сая төгрөгийн бензин талон өгсөн юм. Тариалалт хийх гэж байна, бензин тос авна гэж хэлээд надаас авсан. Би Мөнхбодлого ХХК-ний захирал ажилтай байсан юм. Компанийнхаа бензин талоноос Г өгсөн, 1 сарын дараа өгнө гэж хэлсэн. Тэгээд Г надад 2,200,000 төгрөгийг өгсөн, үлдсэн 2,800,000 төгрөгийг нь удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2,800,000 төгрөгөө гүйцээж хийхийн тулд өөрийн гэрээсээ 12 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж, гинж ломбарданд тавьж 2,800,000 төгрөг авсан. 1 сарын дараа тус ломбарданд Г мөнгө төлж миний эд зүйлийг чөлөөлж өгөхөөр тохирсон. Тухайн үед Г бид хоёр хамт явж ломбарданд тавьсан. Ломбардын бичигт Г гарын үсэг зурж, төлнө гэдгээ бичсэн байгаа. Үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 201-202, 12 дугаар хх-ийн 17-18, 15 дугаар хх-ийн 8-11/,

 

“Түнш” барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ /3 дугаар хх-ийн 185/,

 

3. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Р.Э “тавилгаа зарж 14 хоногийн дотор буцаан өгнө” хэмээн хуурч тус бүр нь 1,200 төгрөгийн үнэ бүхий 2 см зузаантай, 2 метрийн урттай банз 100 ширхэг, тус бүр нь 6,000 төгрөгийн үнэтэй 3 см зузаантай, 4 метрийн урттай банз 300 ширхэг, тус бүр нь 9,200 төгрөгийн үнэтэй 4 см зузаантай, 4 метрийн урттай банз 80 ширхэг, 1 боодол нь 30,000  төгрөгийн үнэтэй 7 см зузаантай, 4 метрийн урттай прүүс мод 10 боодол, 1 боодол нь 30,000 төгрөгийн үнэтэй 4 см зузаантай, 4 метрийн урттай прүүс мод 10 боодол, 1 бүр нь 14,000 төгрөгийн үнэтэй 4 см зузаантай, 7 метрийн урттай тал палк 14 ширхгийг тус тус авч, 3,452,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Р.Э “...2013-05-27-ны өдөр намайг Дархан сумын Хангай модны зах дээр хөрөө раман дээр ажиллаж байхад Г Э эгчээ гээд ирсэн. Би түүнийг өмнө нь надаас мод худалдан авсан хүн юм байх гэж бодоод ярилцахад тэр “Э эгчээ дүү нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд тавилгын дэлгүүр нээх гээд байр сав барьж байгаа, тэгсэн дэлгүүрийн дээврийг хийх гэсэн банк прүсс хэрэгтэй болоод байна. дүү нь танаас банз прүсс зээлээр авч байшингийнхаа дээврийг гүйцээх гэсэн юм, 14 хоногийн дотор л тавилгаа зараад мөнгийг чинь өгье” гэсэн юм. Тэгээд би Г итгээд зөвшөөрсөн. Түүнээс 2 хоногийн дараа байхаа Б гэх зүс таних залуу 3306 ДАР гэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн Маяти маркын машинтай ирээд “Г танаас мод авна гэж ярьсан гэсэн тэр модыг авах гэж ирлээ” гэж хэлээд машинаа үлдээгээд явсан. Тэгээд би түүнд 4 см өргөн 4 метр урт буюу 4-ийн банз 80 ширхэг нэг бүрийн үнийг 9000 төгрөгөөр нийт 720.000 төгрөгөөр, 3 см-ийн урттай 4 метр урттай буюу 3-ийн банз 300 ширхэг нэг бүрийн үнэ 7500 төгрөгөөр нийт 2.250.000 төгрөгөөр, 4х7 см-ийн хэмжээтэй прүсс 10 боодол нэг боодлыг 28.000 төгрөгөөр нийт 280.000 төгрөгөөр, тал палк 14 ширхэг нэг бүрийн үнэ 14.000 төгрөг, нийт үнэ 196.000 төгрөгөөр, 2х2 метрийн буюу 2-ийн банз 100 ширхгийг нэг бүрийн үнэ нь 1000 төгрөгөөр нийт 100.000 төгрөгөөр, 4х4 см-ийн хэмжээтэй прүсс мод 10 боодол нэг боодол нь 28.000 төгрөгөөр нийт 280.000 төгрөгөөр тус тус бодож бүгд нийлээд 3.826.000 /гурван сая найман зуун хорин зургаан мянга/ төгрөгийн мод, модон бүтээгдэхүүн өгч явуулсан. Г надтай уулзахдаа эдгээр модон бүтээгдэхүүний хэмжээг нь хэлээд амаараа гэрээ хийгээд явсан байсан юм. Тэр өдрөөс хойш Г болон Б нартай холбогдох гэсэн боловч бүгд утсаа авахгүй байсан. Тухайн өдөр Б Г авна гэсэн модыг авахдаа би дэвтэр дээрээ нэг бүрчлэн тэмдэглэж гарын үсэг зуруулсан юм. Дараа нь 2015 оны 11 сарын 18-ны өдөр Г нөхөр Э Хангай зах дээр түлээ зараад зараад байж байна гэхээр нь олж уулзаж “танай эхнэр тавилгын дэлгүүрийн байшин барьж байгаа гээд мод зээлээр авч явсан одоо хүртэл сураггүй болчихлоо” гэхэдЭ “манайх байшин саваа барьж дууссан нь үнэн юм чинь таны мөнгийг 2015-12-18-ны дотор өгнө гээд надтай эхнэрээ төлөөлж өрөө төлөх тухай гэрээ хийгээд явсан... Г надаас 3.826.000 төгрөгийн мод зээлээр авсан түүнээс нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Эхэндээ би Г утсаар ярьж мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэж хэлж байснаа сүүлдээ утсаа ч авахаа больсон. Түүнээс хойш Г холбоо барьж чадаагүй л байна. ...Г надад 3,452,000 төгрөгөөс огт мөнгө төлөөгүй байгаа. Гоо сайхны ширээний 650,000 төгрөгийг хасаж үлдэх төлбөрийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 205-207, 12 дугаар хх-ийн 5-6, 14 дүгээр хх-ийн 230-233, 234-236/,

 

Хохирогч Х.Э гараар бичсэн баримтууд болон байгуулсан гэрээ /3 дугаар хх-ийн 188-189/,

 

Я.Э иргэний хариуцагчаар өгсөн “...2015 оны 11 дүгээр сард намайг Дархан зах дээр түлээний мод зараад зогсож байхад модны захын Э гэх хүүхэн ирээд эхнэр чинь мод зээлээд явсан, яагаад мөнгөө өгөхгүй байна гэхээр нь би Э тухайн модыг чинь манайх байшин савандаа хэрэглэсэн нь үнэн юм чинь би эхнэрээ төлөөлж Э гэгчтэй гэрээ хийсэн, бусад асуудлыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 246-247 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17-248 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /8 дугаар хх-ийн 41-52/,

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 201610010189 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /9 дүгээр хх-ийн 82-83/,

 

4.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2013 оны 06 дугаар сард Ш.Б “зээлийн төлөлтийг нь би хийнэ” хэмжээн хуурч Төрийн банкнаас 2,000,000 төгрөгийн лизингийн зээл гаргуулан авч, улмаар 450,000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэрийн эсгий дээвэр, бүрээсийг нь зарж мөнгийг нь өгөлгүй залилж, нийт 2,450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ш.Б “...Г нь “...2013 оны 6 сард манай эхнэр О утсаар яриад мөнгө гуйгаад байна гэж байсан их олон өдөр гуйсан тэгэхээр нь бид 2 Хушаатын Хаан банкнаас Г  зарж борлуулж байсан цахилгаан бараанаас авсан гэж хэлээд лизинг бичүүлээд банкнаас 2 сая төгрөг 1 жилийн хугацаатай аваад Г өгсөн. Г тухайн үед бас нэг сарын дараа өгнө гэж хэлж байсан боловч өгөөгүй, бас манайд шинэ гэрийн бүрээс байхаар нь эхнэр бид 2 Г  сумын төв дээр нээсэн цахилгаан барааны лизингийн дэлгүүр зараад өг гээд аваачаад өгсөн тэгсэн Г 450,000 мянган төгрөгөөр зарсан гэсэн боловч бас мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй байна. Би 2 сая төгрөгөө хүүтэй нь бас гэрийн бүрээсний 450,000 мянган төгрөгөө авмаар байна, ...Б.Г  авах ёстой 2,450,000 төгрөгийн хохирлыг хурдан шуурхай гаргаж өгнө үү...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 180-181, 11 дүгээр 48, 14 дугаар хх-ийн 226-227/, ...Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Г надад учруулсан 1,450,00 төгрөгийн хохирлоо бүрэн төлсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй.гэх тодорхойлолт,

 

Гэрч Ц.О “...Г манайд 2,450,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан” мэдүүлэг /7 дугаар хх-ийн 210-211, 11 дүгээр хх-ийн 49/,

 

5.Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт урьдын харьцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглаж В.Б гаас “зээлээ хаагаад буцаан өгнө, хилээр бараа оруулахад мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийт 34,800,000 төгрөг авсан болох нь:

 

Хохирогч В.Б гийн “...Г зээлийн гэрээ байгуулан 2013 оны 11 сарын 22-ны өдөр зээлээ төлөх болзолтойгоор хоногийн 1 хувийн хүүтэйгээр 7,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Г энэ мөнгөө хүүтэй нь хамт 7,210,000 төгрөгийг бүрэн төлсөн ба “эгч нь дахиад бараандаа явахаар боллоо чамаас мөнгө аваад явъя гэхээр нь зөвшөөрөөд Г зээлийн гэрээг 2013-11-18-ны өдрөөс 2013.11.28-ны өдрийг хүртэл 1 хувийн хүүтэйгээр байгуулж А нотариатчаар батлуулаад 10,000,000 зээлээр өгсөн.

 

Дараа нь 2013 оны 11 сарын 22-ны өдөр Г намайг А нотариат дээр дуудаж надад “Одоо шинэ жил болох гэж байна, мөн Сэлэнгэ аймгийн Сайхан суманд борлуулалтынхаа салбарыг нээх гэж байгаа юмаа, эгчид нь барааны эргэлтийн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би дахин зөвшөөрөөд шинээр 2013.11.22-ны өдрөөс 2013.12.10-ны өдрийг хүртэл 0.7 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж 14,000,000 сая төгрөг өгсөн. Тэгээд 2013 оны 12 сарын 13-ны өдөр Г над руу утсаар ярьж “би Ноториат дээр байна хүрээд ирээч гэхээр нь яваад очиход Г А хажууд 1,582,000 төгрөгийг “эгчийнх нь бараа борлогдоогүй байна, чамд ямар ч байсан хүүг нь тооцоод өгье гэрээгээ сунгамаар байна” гээд өгсөн. Би зөвшөөрч 2013 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн гэрээгээ сунгасан. Тэрнээс хойш Г над руу 2013.12.17-ны өдөр утсаар “би Замын-Үүдэд байна, барааны төлбөрийн үлдэгдэл мөн гаалийн төлбөр хийх шаардлагатай байна, надад мөнгө шилжүүлээч, би очиж байгаад зээлийн гэрээ дахиж хийе” гэсэн. Тэгэхээр нь би 2013.12.17-ны өдрөө Г  Төрийн банкны 15130003363 дугаартай дансанд 10,800,000 төгрөг хийсэн.  Үүнээс хойш Г надтай ямар холбоогүй болсон. Би Г  мөнгөө авах гээд хойноос нь хөөцөлдөөд л явсан. 2014 оны хавар Дарханд Хээтэй хороололд Г нөхөр Эрдэнэбаярынхаа хамтаар ирж 1,000,000 сая төгрөг өгсөн. Дараа нь би Г  мөнгөө авахаар хөөцөлдөж явсаар уулзаад та миний мөнгийг яасан бэ гэж асуухад  надад “чиний мөнгөөр Хушаат суманд худалдааны төв барьчихсан байгаа, эгч нь энэ худалдааны төвийн гэрчилгээгээ барьцаалаад Төрийн банкнаас бизнесийн зээл авахаар хөөцөлдөж байна. Энийг хөөцөлдөөд судлуулаад явах хүн байна уу?” гэж асуусан юм. Тэгэхээр нь би Г “би ангийнхаа хүүхдээс асууя гэж хэлээд миний 10 жилд нэг ангид хамт сурч  байсан У гэдэг хүүхэнтэй танилцуулсан. Тэгсэн Г Ундаръяагаас 40,000,000 сая төгрөгийг авч өөрийнхөө дансанд байршуулаад 20,000,000 сая төгрөгийг авсан байсан.У  надад энэ талаар хэлэхэд би Г уулзаж хамт Голомт банк явж данснаас нь 20,000,000 сая төгрөгийг гаргуулан авч Дархан-уул аймгийн 9-р багийн нутаг дэвсгэрт байх Улан-Үдэ гэдэг зочид буудлын ресторанд Ундаръяатай уулзаж өгсөн.

 

Дараа нь 2014 оны сүүлээр Г Дархан-Уул аймгийн Дархан суманд байх Голден Рөүз төвийн 3 билүү 4 давхарт талбай түрээслээд тавилга авчирч борлуулсан.  2014 оны 11 сарын дундуур Г уулзахад Г надад “манай нутгийн Өлзийням гэдэг хүүхэн Даваасамбуу гэдэг хүнд 10,000,000 сая төгрөгийн өртэй юм байна. Энэ Ө энэ мөнгөө төлчих юм бол нэмж 50,000,000 төгрөг зээлэх боломжтой байна. Тэр зээлийг бүтчих юм бол чамаас зээлсэн 34,000,000 сая төгрөгийг шууд өгмөөр байна гэхээр нь би өөрийнхөө мөнгийг олж авах санаатай 10,000,000 сая төгрөгийг олж өгөхөөр хайж эхэлсэн. Тэгээд би У уулзаад түүнд “би өөр хүнд зээлэх гэж байгаа юм” гээд Ундаръяагаас 10,000,000 төгрөг зээл өгөхөөр болсон. Энэ тухайгаа Г хэлэхэд Г лангууны хажууд нэхий дээл зараад сууж байсан А “У надад зээл өгөхгүй. Энэ Ө төрөх гэж байгаа явж чадахгүй байх, чи Б яваад гэрээн дээр гарын үсэг зураад мөнгө аваад ир гэж хэлээд Ариунсайханыг надтай явуулсан. 2014.11.19-ний өдөр биУ  дээр очоод Ариунсайханы нэрээр зээлийн гэрээ байгуулж ноториатч А батлуулаад 10,000,000 сая төгрөгийг У дансаар шилжүүлж аваад бэлэн мөнгө болгож Г аваачиж өгсөн. Г энэ мөнгийг Дархан суманд байх дугуй банк буюу Төрийн банк очоод 140000329061 дугаарын дансанд  12,500,000 төгрөгийг хийсэн. Тэгээд Г надад “энэ Даваасамбуу гэдэг хүн хүүхдүүдээсээ асууж зөвшөөрөл авч байгаад маргааш нь зээлээ өгье гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр би сандраад дахиад нэмээд 10 сая төгрөг алдчихлаа гэж бодож байсан чинь бодсоноор л болсон доо. Энэ өдрөөс хойш 3-4 хонгийн дараа би Г уулзаж оны эцэс боллоо, миний Капитрон банкнаас авсан 80,000,000 төгрөгийн зээлийн хугацаа болчихлоо зээлсэн мөнгөө авъя гэж хэлэхэд Г надад 3,000,000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш надад мөнгөө өгөөгүй. 2015 оны 1 сарын 12-ны өдөр Г  нөхөр Я.Э нэр дээр байх 18-07 ДАХ улсын дугаартай Kia Порентер маркын автомашиныг Бичил Глобус ББСБ-д 4,200,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг төлбөр болох 4,200,000 төгрөгийг төлөөд би өөр дээрээ шилжүүлж авсан.  Би энэ машиныг зарах гэж зах дээр зогсож үзсэн боловч зарагдахгүй байсан тул Гранд Марк 2 автомашинаар сольсон. Түүнээс хойш Г сураггүй алга болсон. Мөн 2014 оны 07 сарын 16-ны өдөр Г надад үл хөдлөх хөрөнгийн Итгэмжлэх бичиж нотариатаар батлуулж өгсөн. Энэ нь Г  миний мөнгөөр барьсан гээд байгаа Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дэлгүүрийн барилга гэх байшингийн гэрчилгээ байгаа юм. Энэ хөрөнгийг худалдан борлуулах, өөрийнхөө нэр дээр болгох зэрэг утга бүхий итгэмжлэл юм. Энэ итгэмжлэл нь ч хүчингүй л юм шиг байна лээ учир нь үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх бол тухайн орон нутгийн нотариатаар батлуулдаг юм байна... , Г би 2013.11.18-нд 10,000,000 төгрөг, 11 сарын 22-нд 14 сая төгрөг, 2013-12-17-ны өдөр Г  Төрийн банкны дансанд 10,800,000 төгрөг тус тус өгсөн. Нийлээд 34,800,000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 218-220, 12 дугаар хх-ийн 28, 15 дугаар хх-ийн 26-30, 35-37/,

 

В.Б , Б.Г  нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус байгуулсан Зээлийн гэрээ /7 дугаар хх-ийн 223-224/,

 

2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр В.Б гаас Б.Г  34020200010 тоот дансруу 10,800,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /7 дугаар хх-ийн 225/,

 

Гэрч О.А “...Г надаас “Та мөнгө зээлүүлдэг хүн таних уу? Танаар гэрээ нь орж ирж батлуулдаг хүнийг таних уу?” гэж асуусан ба Г өөрөө гэр ахуйн тавилгын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Б  мөнгө зээлнэ гэж хэлж байсан болохоор Г Б 99 гэсэн дугаарыг өгсөн.  Тэр 2 хоорондоо холбогдоод ярьж тохироод надаар зээлийн гэрээгээ батлуулах гээд хамт орж ирсэн. Тухайн үед би Ба чи энэ хүнийгээ сайн судлаарай, эрсдэл гарах вий гэж анхааруулж байсан.

...2014 оны 11 сард өдрийн санахгүй байна, ...У   надтай утсаар ярьж “Б нэг хүнтэй зээлийн гэрээ хийж байгаа, би мөнгө гаргаж байгаа, та тэр гэрээг хийгээд өгөөч, би хол явж байна” гэсэн. Ингэж ярихад Б яг хажууд зогсож байсан. Тэгээд л би зөвшөөрөөд У, Д.А нарын хооронд зээлийн гэрээг нь хийгээд баталгаажуулж өгсөн. Дараа нь бүүр сүүлдУ  надад “Б нөгөө мөнгийг чинь өөр хүний нэр дээр зээл хийлгээд Г өгчихсөн байх юм” гэж хэлсэн. Би тэр А гэдэг хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 69-70/,

 

6.Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Б.У гаас “банкнаас зээл бүтээхэд дансанд мөнгө байршуулах шаардлагатай байна” хэмээн хуурч 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 40,000,000 төгрөг авч, улмаар 20,000,000 төгрөгийг буцааж өгөлгүй хохирол учруулсан, мөн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр В.Б гаар дамжуулан Д.А нэрээр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөг авч, нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.У гийн “...2014 оны 2 сарын 1-д байх, манай сургуулийн найз Б  надтай утсаар холбогдож “нэг хүн мөнгө зээлэх гээд байна, өмнөх зээлээ хаагаад дахин зээл авах гэж байгаа юм байна, чи мөнгө зээлэх үү?” гэж асуухаар нь би эргээд ярьж байгаад болъё гэсэн. Дараа нь надтай Г гэдэг хүн холбогдож байсан ба тэр “би төрийн банкинд зээлтэй юм зээлээ хаагаад Голомт банкнаас зээл авах гэсэн юм” гэхээр нь би Г  төрийн банкны зээлийг хааж өгөхөөр тохирсон. Ингээд 2014 оны 2 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт ирж Г уулзаж ярилцахад Төрийн банкны зээлийг хаахад 40,000,000 төгрөг хэрэгтэй байна, Голомт банкинд байршуулах шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь би зээлийг бүтээгээд өгчих санаатай Голомт банкны захирал Ганбат гэх хүнтэй Сэлэнгэ аймагт уулзсан, тэр зээлийг судалж байгаа, барьцаа нь хангагдаж байвал зээлийг олгох боломжтой гэж байсан. Тэгээд Г 40,000,000 төгрөг байршуулчихвал зээл бүтэх гээд байна зээлээ бүтвэл мөнгийг чинь дор нь буцаагаад өгнө гэж хэлэхээр нь өөрийн ХААН банкны 511 дугаартай данснаас 30,200,000 төгрөгийг бэлнээр авч Г зээлийн гэрээ хийж өгсөн. Г надаас мөнгө аваад 516 дугаартай дансанд байршуулсан. Би Дархан-уул аймагт ирээд Голомт банкнаас дахин 10,000,000 төгрөг авч Сэлэнгэ аймгийн Голомт банкны дээрх тоот дансанд шилжүүлсэн. Дараа нь 2014 оны 2 сарын 18-ны өдөр би Г холбогдож надад 30,000,000 сая төгрөг хэрэг болоод байна 2 хоногийн дараа буцаагаад дансанд чинь байршуулъя гэж хэлээд 30,000,000 сая төгрөг аваад буцаагаад Сэлэнгэ аймгийн Голомт банкны дээрх дансанд 2014 оны 2 сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа зээлүүлсэн мөнгөө авья гэхэд Г “би 20,000,000 төгрөгийг аваад хэрэглэсэн байгаа, одоо 20,000,000 төгрөг дансанд байгаа гэж хэлэхээр нь би уурлаж дансанд нь байгаа 20,000,000 төгрөгөө гаргуулан авсан. Үлдсэн мөнгөө авахаар нэхэхэд Г би хүний байшингийн зээл хааж өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэж мөнгийг зарцуулсан, удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн юм. Түүнээс хойш мөнгөө авах гэж хөөцөлдсөн боловч одоог хүртэл үлдсэн 20,000,000 төгрөгийг өгөхгүй байна.

 

Энэ явдлаас хойш 2014 оны 11 сарын 19-ны өдөр Б бас над руу яриад 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гээд чи зээлээч гэхээр нь би “чиний өмнөх асуудал дуусаагүй байгаа шүү, мэдэж байгаа биз” гээд зээлэхээр болж, чи наад хүнтэйгээ гэрээ хийгээд нотариатаар батлуулаад ир гэсэн чинь Б А 10,000,000 сая төгрөг зээлэх гэрээг нотариатаар батлуулаад ирсэн байсан. Тэгээд би Б болон А нарт 10,000,000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг Б Г өгсөн байсан. А ч энэ хэрэгт хамаагүй юм байна лээ Г л Б тай цуг явуулсан юм билээ” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 231-234, 12 дугаар хх-ийн 30, 15 дугаар хх-ийн 18-21/,

 

-2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б.У , Б.Г нарын хооронд байгуулсан 40,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ /3 дугаар хх-ийн 30/,

 

-2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Д.А, Б.У  нарын хооронд байгуулсан 10,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ /3 дугаар хх-ийн 29/,

 

-Хохирогч Б.У гийн Хаан банкны 511 тоот дансны хуулга /3 дугаар хх-ийн 31/,

 

-2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.У гаас Б.Г рүү 30,000,000 төгрөг шилжүүлсэн тухай бэлэн мөнгөний баримтын хуулбар /3 дугаар хх-ийн 32/,

 

Гэрч Д.А “...намайг ажил дээр тавилга зараад байж байхад Б гэх ах орж ирээд Г эгчтэй уулзаад юм яриад суугаад байсан. Ингээд Г эгч намайг дуудаад эгчийн дүү Б ахыгаа дагаад гараад олон юм битгий асуугаарай, цуг явчхаад ир гэж хэлсэн. Ингээд би ажлаа орхиод Б ахыг дагаад “Эрдэнэс плаза”-ийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт очсон нэг эмэгтэй хүн байж байсан. Ингээд Б  ах бичиг цаас цүнхнээсээ гаргаж ирээд юм бичээд суугаад байсан, би Г эгчийг битгий юм асуугаарай гэж хэлсэн болохоор чимээгүй байж байсан, надтай ч Б  ах юм яриагүй. Ингэж юм бичиж дуусаад миний бичиг баримтыг надаас асууж аваад хуулбарлаж нэг баримт дээр гарын үсэг зур гэж хэлсэн. Би баримтыг уншилгүй юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэлгүй гарын үсэг хэлснээр нь зурсан. Ингээд нотариатаар батлуулаад гарч явж дэлгүүр дээр буцаж очсон. Б , Г эгчтэй уулзаж байгаад гараад явсан. Тухайн үед нотариат дээр ямар нэгэн хүнтэй уулзаагүй мөнгө төгрөг аваагүй нотариатаар батлуулаад шууд л буцаж явсан. Энэ асуудлаас хойш 2 хоногийн Г эгч над руу утсаар яриад чиний гарын үсэг зурсан зүйл чинь 10 сая төгрөгийн зээлийн гэрээ байсан юмаа, би мөнгийг нь аваад хэрэглэсэн, Б  мөнгөө нэхээд байна, чи бид 2-г цагдаад өгч хориулна гээд байна эгчийн дүү машинаа 5 сая төгрөгт тавьж өгч туслаач ээ, тал мөнгийг нь өгч амийг нь тагламаар байна, тэгэхгүй бол асуудал хүндрэх гээд байна гэж намайг айлгаж сүрдүүлсэн. Би Б  гэдэг хүнийг ерөөсөө танихгүй тэр өдөр харж байсан. Надаар баримт дээр гарын үсэг зуруулаад шууд ажлын байр руу явсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 32-33/,

 

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Д.А хохирогчоор өгсөн “...би Г  машин ломбардад тавьсан 5,000,000 төгрөгийг авах авлагатай” гэх мэдүүлэг, /14 дүгээр хх-ийн 243-244/,

 

Гэрч В.Б гийн “...Анх Б.Г надад хэлэхдээ Төрийн банкнаас 100 сая төгрөг зээлэх гэсэн чинь бүтсэнгүй одоо Голомт банкинд би таньдаг хүндээ материалаа өгсөн чинь минийхийг судлаад болно гэж байна. Тэгэхдээ өмнөх зээлээ төлсөн байх ёстой гэж  байна, би Төрийн банкинд 40 гаран сая төгрөгийн зээлтэй нь энэ зээлийг хаах мөнгө хэрэгтэй байна гэхээр нь надад энэ хэмжээний мөнгө байхгүй гэсэн. Тэгсэн  чинь миний дүү олоод өг, чи намайг бодвол танил тал ихтэй гэж хэлэхээр нь би Ундаръяатай уулзуулаад энэ хүн Голомт банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм байна, зээл нь боломжтой юм шиг байна, хуралд ороход бэлэн болчихсон гэж байна. Тэгэхдээ Төрийн банкинд өртэй учир энэ өрөө дарахын тулд мөнгө байршуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд л энэ хоёр хоорондоо уулзаад мөнгө төгрөгөө дансанд байршуулсан байх...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн  126/,

 

7.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Т.О “2 хоногийн хугацаатай, 1 хоногийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч, хүний зээл чөлөөлөөд буцааж өгнө” хэмээн хуурч 5,000,000 төгрөг авсан болох нь:

 

Хохирогч Т.О “...2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн банкнаас 10,000.000 /арван сая/ төгрөг зээлсэн байсан. Тэгтэл манай сумын Г гэдэг эгч “эгч нь цахилгаан бараагаа Хятадаас оруулж ирэх гээд байна, бараа маань хил дээр ирчихсэн байна, бараагаа оруулж ирэх гээд байна, тэгсэн мөнгө дутаад байна, эгчдээ хоёр хоногийн хугацаатай 10,000,000 төгрөг зээлээч, 1 хоногийн 10 хувийн хүүтэй зээлээч” гэсэн юм. Тэгэхээр нь би “10,000,000 төгрөг зээлж чадахгүй” гэсэн чинь Г “тэгвэл 5,000,000 төгрөг зээлээч, бараа ирэх гээд байна, 2 хоногтоо амжихгүй бол ирэх нэг дэх өдөр найдвартай өгнө” гэсэн. Тэгэхээр нь би итгээд 5,000,000  төгрөгөө данснаас данс руу шилжүүлж өгсөн. Тэр данс нь өөрийнх нь нэртэй данс биш байсан санагдаж байна. Түүнээс хойш мөнгөө нэхэхээр л нэг шалтаг хэлдэг байсан. Би нэхсээр байгаад Г  2015 оны хавар 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 2016 оны 4 дүгээр сард Г Ниссан Тида гэх машинаа зараад үлдэгдэл мөнгийг чинь өгье, одоо бэлнээр 400,000 төгрөг, барьж байгаа гар утсаа үлдээе" гээд машинаа аваад явсан. Тэгээд тэр чигээрээ л өгөөгүй алга болсон. Түүнээс хойш сураг тасарсан. ...би Г өгсөн 5,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг буцааж авч чадахгүй 2,500,000 төгрөгөөр хохироод байна. Уг хохирлыг Г  нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 239-240, 15 дугаар хх-ийн 1-4/,

 

2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Т.О Б.Г 5,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /1 дүгээр хх-ийн 199/,

 

Гэрч Д.Ц мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203/,

 

8.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Н.Ч “зээлийн төлөлтийг нь би төлнө” хэмээн хуурч Төрийн банкнаас 5,000,000 төгрөгийн зээл гаргуулан авч хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Ч “...2014 оны 4 дүгээр сарын эхээр Г манайд орж ирээд “та банкнаас ногооны зээл аваад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “манайх ногооны зээлээ төлж дуусаагүй байгаа, одоо 1,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэж хэлсэн чинь Г “тэр зээлийг чинь би хаагаад өгье, та дахиад зээл аваад өгөөч” гэсэн. Г  аав ээжийг нь таньдаг, нэг нутгийнх, бас тухайн үедээ наймаа хийдэг байсан болохоор нь тусалъя гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд зээл авахаар болоод Г 1,500,000 төгрөг өгч миний өмнөх зээлийг хааж өгсөн. Тэгээд нөхөр Төмөрбаатар бид хоёр 5,000,000 төгрөгийн зээл аваад 4,000,000 төгрөгийг нь Г өгсөн. Г анх надад хэлэхдээ “зээлийн эргэн төлөлтийг би бүгдийг нь төлнө" гэж хэлж байсан. Төлөх цаг болсон чинь Г төлөөгүй, уулзахаар “төлнө, миний мөнгө орж ирж байгаа” гэдэг байсан. Жилд 2 хувааж төлөх гэрээтэй байсан санагдаж байна. Г төлөхгүй болохоор би группийн зээл авч төлсөн. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,810,000 төгрөг төлсөн. Дараагийн төлөлт нь 2015 оны 4 дүгээр сард төлөх хуваарьтай байсан. Г хэлэхээр “өгнө, өгнө одоохон тэгэх гэж байна, ингэх гэж байна” гэдэг байсан. Мөн л төлөөгүй учир нөхрийнхөө нэрээр тэтгэврийн зээл авч 3,285,000 төгрөг төлж тус зээлийг бүрэн хаасан. Одоо түүнээс хойш тэтгэврийнхээ зээлийг төлөөд явж байна. Зээлээс гарахаа байсан. Г  өмнөөс банкинд төлсөн мөнгөө гаргуулж авбал гомдол гээд байх юу байхав. Мөнгөө төлүүлж авмаар байна, ...Г миний хүү Оюунбаатар, дүү Аюушийн Төмөртулга нарыг бас залилсан хүн. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 10-11, 11 дүгээр хх-ийн 45, 12 дугаар хх-ийн 42, 14 дугаар хх-ийн 228-229/,

 

...Г хохирлоо бүрэн барагдуулсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Г надад 2,500,000 төгрөг өгөх ёстой байсан. Тэрийгээ бүгдийг нь төлсөн гэх тодорхойлолт,

 

А.Т Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /1 дүгээр хх-ийн 193-194/,

 

9.Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр урьдын харьцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглаж, Д.А “В.Б  болон чиний гарын үсэг зурсан зүйл чинь 10 сая төгрөгийн зээлийн гэрээ байсан, би мөнгийг нь аваад хэрэглэсэн, Б  мөнгөө нэхээд байна, чи бид 2-г цагдаад өгч хориулна гээд байна, эгчийн дүү машинаа 5 сая төгрөгт тавьж өгч туслаач, тал мөнгийг нь өгч амыг нь тагламаар байна, тэгэхгүй бол асуудал хүндрэх гээд байна, машинаа 3 хоногийн хугацаатай 5,000,000 төгрөгийн барьцаанд түр тавиад өгөөч, төлбөрийг нь би төлнө” хэмээн хуурч 48-13 ДАХ улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг “Сэлэнгэ кредит” ХХК-нд барьцаанд тавиулж, 5,000,000 төгрөг авсан болох нь:

 

Хохирогч Д.А “...Надаас авсан зээл, мөнгөнөөсөө нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Г эгч миний Приус 20 маркын машиныг сарын хугацаатай “Сайн орших” гэдэг нэртэй ломбардад 5.000.000 сая төгрөгөөр тавиулаад мөнгийг нь 3.500.000 төгрөгийг Б д би аваачиж өгсөн. 1.500.000 төгрөгийг надад байлгаж байгаад маргааш нь надад түр өгөөч гэж хэлээд авсан. Өмнө өгсөн мэдүүлэг дээр бүх зүйл материалаа хавсаргасан байгаа. Би одоо сайн санахгүй байна. Би ломбардад тавьсан машинаа өөрөө төлж чөлөөлж авсан. Г надад учруулсан хохирлоо ерөөсөө төлөөгүй байгаа. 8,506,860 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 163, 8 дугаар хх-ийн 24-25, 14 дүгээр хх-ийн 241-244/,

 

2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Ариунсайханы “Сэлэнгэ кредит” ХХК-тай Барьцаат зээлийн гэрээ, санхүүгийн баримтууд /3 дугаар хх-ийн 164-174/,

 

Гэрч Ю.Т “...Би 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад Г гэдэг эгч надаас “Чиний машиныг чинь 3 хоног ломбарданд тавьчхаад өгье. Тэр болтол миний Stima гэдэг машиныг унаж байхгүй юу” гэж хэлсэн.Тэгээд би зөвшөөрч Г эгчийн Г нь манай эхнэр А хамт ломбард руу явж миний машиныг 5,000,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд 3 хоног болчхоод машинаа нэхсэн чинь Г ямар нэгэн шалтаг хэлээд хойшлуулаад байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 40/,

 

Гэрч Б.Г “...Дарханд лизингийн тавилгын дэлгүүр ажиллуулдаг юм. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би Г эгчийн дэлгүүр дээр очсон. Намайг очиход дэлгүүр дээр нь Г эгч болон тэдний нягтлан хийдэг гэх А түүний нөхөр нар байсан. Тэд нар тавилга угсарч байсан. Г эгч надад  “А та хоёр цуг яваад ир“ гэж хэлэхээр нь би А “хаачих гэж байгаа юм гэж асуусан чинь “Машинаа 5,000,000  төгрөгөөр тавихаар болчихлоо" гэж хэлсэн. Тэгээд А бид 2 хуучин Дархан орж Ихэр могойн хажуу талын нэг ломбарданд орж А машинаа 5,000,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд А надад 3,500,000 мянган төгрөг өгөөд “Энэ мөнгийг Г эгчид өгчхөөрэй” гэж хэлсэн. Тэгээд бид 2 шинэ дархан орж Герман сургуулиас Ариунсайхан хүүхдээ авна гэж үлдээд би хуучин Дархан орж Г эгчид тэр мөнгийг нь аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 41/,

 

10.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сард урьдын харьцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглаж П.Ч 2016 оны 01 дүгээр сард “бензиний мөнгө хэрэгтэй байна, буцааж өгнө” хэмээн хуурч 300,000 төгрөгийг, “Хятадаас тавилга оруулж ирэх гэж байна, гаалийн татвар төлөх хэрэгтэй байна” хэмээн хуурч 2016 оны 02 дугаар сард 6,700,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сард 3 сая төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын эхээр 4,000,000 төгрөгийг тус тус авч, 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч П.Ч “...Г надаас эхэлж 6,700,000 төгрөг, дараа нь 4,000,000, 3,000,000 төгрөг авч нийт 13,700,000 төгрөг бараг 14,000,000 төгрөг авсан. Би энэ мөнгөө Г  нэхэмжилж байна. Би Г  шилжүүлсэн 800,000 төгрөгийг аваагүй бүгдийг нь Б.Г  охины данс руу шилжүүлсэн”  гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 45, 8 дугаар хх-ийн 58-64, 14 дүгээр хх-ийн 217-219, 220-222/,

 

2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр П.Ч, Б.Г нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ /8 дугаар хх-ийн 65/,

 

Гэрч Г.Ч “...Манай ээж Ч нь 2015 оны 03 сард надад хэлэхдээ  ааваас чинь үлдсэн хэдэн төгрөг байсныг манай хадам ээж Б.Г гэх хүнд 15 сая төгрөг зээлээд өгөхгүй байна гэж надад хэлэхээр нь би өөрөө бие муутай болохоор их юм ярьдаггүй байсан юм.          Би бол яг мөнгө өгч авч байхыг хараагүй. Эрээнээс бараа татна гэж хэлээд авсан байсан. Дараа нь бараа гацчихлаа бараагаа оруулах мөнгөгүй болчихлоо гэж хэлээд ахиад мөнгө авсан байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 146/,

 

Гэрч Э.Б “...Би өөрийн ээж Г  талаар мэдүүлэг өгмөөргүй байна. Учир нь манай хадам ээжээс мөнгө зээлж аваад залилсан учраас би энэ хэрэгт оролцмооргүй байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 147/,

 

11.Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Р.Д “хямд үнээр экскаватор түрээсэлж өгнө” хэмээн хуурч 2,000,000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Р.Д “...2016 оны 5 сарын 29-ны өдөр би экскаватор олох шаардлага гараад Улаанбаатар хотод явж байсан юм. Тэр үед Бугантад байдаг найзтайгаа утсаар холбогдож экскаватор хэрэгтэй байна олох арга байна уу гэж асуухад тэр надад “Улаанбаатар хотод надтай хамтран ажиллах гэж байгаа хүүхэн байгаа” гээд утасных нь дугаарыг өгсөн юм. Тэгээд уг өгсөн дугаарт залгахад “тэр хүүхэн хүнээс асуугаад өгье би бас өөрөө экскаватор хайж байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэр өдрийнхөө орой нь тэр хүүхэн над руу залгаж экскаваторыг чинь олчихлоо гээд дараа нь бид хоёр биеэр уулзаж ярилцаад урьдчилгаа 500,000 төгрөг авсан. Тэгээд маргааш нь тэр Г гэдэг хүүхэн найз Ц  гэдэг хүний хамт би гээд гурвуулаа уулзаж бид нэг айл руу очиж экскаватор байгаа газарт очиж уулзахад одоо засвартай байгаа маргааш ачихад бэлэн болно гэж хэлсэн юм. Тэгээд би за энэ экскаватортой яриад тохирчихсон юм байна гэж бодож байсан ба бид 3 буцаж явах замдаа би Г хамт явж байсан Ц  гэдэг хүний дансанд интернэт банкаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр хоёр Драгон дээр байх Хаан банкны АТМ-с мөнгөө авсан. Тэгээд би тэр хоёроос салаад явсан. Маргааш нь Ц  гэдэг хүн рүү экскаватораа ачуулах гээд залгахад Ц  Г ажлынхаа хөлсийг шилжүүлсний дараа экскаватораа ачуулна ш дээ гэж хэлэхээр нь Г рүү залгахад тэр “эгч нь одоо Ц  руу мөнгө шилжүүлэх гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүүхэн худлаа яриад байна гэж бодоод намайг Г уулзуулсан найз руугаа утасдаж энэ Г  талаар хэлэхэд тэр найз маань “би Г хамтарч ажиллах гээд үнэ мөнгөн дээр тохирохгүй байна гээд больчихлоо” гэж хэлсэн болохоор нь би Дархан гарч явсан. Дархан дээр ирэхэд Г өөр экскаватор ачуулаад Дархан ирсэн байсан ба би Г уулзаж “нөгөө экскаватор чинь болохгүй байна, би мөнгөө авъя” гэхэд Г “чи тэгвэл надад 4,000,000 төгрөг нэмээд өгчих тэгээд энэ Дарханд байгаа экскаваторыг аваад ажиллуул” гэж хэлэхээр нь би тэр экскаваторын жолоочтой уулзаж байж би танд мөнгө өгнө гэсэн юм. Тэгээд Г намайг уг экскаваторын жолоочтой ч уулзуулаагүй. Тэгээд л би Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан юм. Г анх нэг айлын хашаанд байх экскаваторыг намайг дагуулж очоод үзүүлсэн. Түүнээс өөрөөр надад ямар нэгэн экскаватор олж өгөөгүй. Мөн миний мөнгийг ч буцаан өгөөгүй. Би Г утсаар ярьж мөнгөө нэхэхэд мөнгө байхгүй байна мөнгө хайж байна гэдэг байсан. Би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 67-68, 12 дугаар хх-ийн 9-10/,

 

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Ц иргэний хариуцагчаар өгсөн “...Г драгон дээр ирээд миний дансанд 1,000,000 төгрөг хийгээд бид салсан. Мөнгийг надад өгч байхад Д, Н нар хамт хажууд байсан” гэх мэдүүлэг, /11 дүгээр хх-ийн 107-108/,

 

Хохирогч Р.Д Хаан банкны 5001306714 тоот дансны хуулга /4 дүгээр хх-ийн 247/,

 

12.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын нутаг дэвсгэрт урьдын харьцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглаж Монгол Улсын иргэн А.С “том оврын тээврийн хэрэгсэл худалдан авч, зарж борлуулна” хэмээн хуурч 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 60,000 юань буюу тухайн өдрийн Монголбанкнаас зарласан юаны ханшаар 21,939,000 төгрөгийг авсан болох нь:

 

Хохирогч А.С “...Эрээнд түрээсэлж байгаа байрны шкафан дотор мөнгөө хийх гэхээр ил тавих болчхоод байсан. Тэгээд хувцасны шкафан дотор Г  чемодан байсан болохоор дотор нь хийлгэж хадгалуулж байсан юм. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Эрээнээс ачаа ачаад Замын-Үүд руу гарсан. Өдөртөө амжаад ороод ирнэ гэж бодоод явсан боловч ачаагаа буулгаж амжаагүй байтал хил хаачихсан. Тэгсэн Г намайг тэр өдөртөө ирж амжихгүйг мэдээд “дүү нарын найз нар урдаас дуудаад байна. Хямдхан машинууд байна, хэлмэрч аваад хүрээд ир гэнээ, би энэ 60,000 юаныг аваад явчихъя, замаараа Хөх хотоос багшаасаа мөнгөө аваад явъя, тэгээд машин худалдаж аваад ирье” гээд явсан. Би нэгэнт хил хаачихсан учир хориглож чадаагүй, зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Явсныхаа дараа ви чатаар хэд хоног харьцсан. Хөх хотоос багшаасаа 40,000 юань авчихлаа, хэлмэрч Өвөрмонгол дүү охиноо аваад явж байна. 7 хүний суудалтай машинтай явж байна, маргааш нь Бээжинд ирчихлээ гэж холбогдсон. Хурдны галт тэргээр явдаг юм уу, машинаар явдаг юм билүү гэж ви чатаар ярьж байсан. Бээжингээс цаашаа Шаньдун руу машинтайгаа явж байна гэж ярьсан. Тэгээд маргааш нь Шаньдун дээр машин авах газраа ирчихлээ, утаснуудаа цэнэглэж байна. Утаснуудаа цэнэглэчхээд машин үзнэ дээ гэж хэлээд л ор сураггүй алга болсон доо. Энэ талаарх яриа нь миний утасны ви чатанд хийсэн үзлэгээр тодорхой харагдаж байгаа. Хүнд мөнгөө дээрэмдүүллээ гэж тухайн үед надад юу ч яриагүй. Угаасаа мөнгөө хүнд дээрэмдүүлсэн асуудал болоогүй. Г худлаа мэдүүлсэн байна лээ. Хятадад хүн дээрэмдүүлнэ гэж байхгүй. Хүн болгон л мөнгөтэй явж байна шүү дээ. 8 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 3 хоног надад худлаа хэлээд яваад байсан байна лээ. Бичигтийн боомт хүртэл. ...Г надад 21,939,000 төгрөгийг огт мөнгө төлөөгүй байгаа. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /10 дугаар хх-ийн 27-30, 99, 12 дугаар хх-ийн 3-4, 15 дугаар хх-ийн 15-17/,

 

Гэрч Л.Б “...С бол миний багын найз байгаа юм С манайд 2017 оны 7 сард ирж хоносон. С ярихдаа урдаас нүүрс тээвэрлэх том машин оруулж ирж Таван толгойд зарвал ашигтай юм байна Урдаас машин оруулж зармаар байна гэж ярьж байсан Сансар надаас мөнгө зээлнэ гэж яриагүй л дээ. Тэгэхээр нь би “надад 20 сая төгрөг байгаа, би сая цалингийн зээл хийсэн. надаас мөнгө зээлэх юм уу" гэсэн чинь С “за тэгвэл зээлье, 10 хувийн хүүтэй зээлье” гээд 9 сарын нэгэн гэхэд буцааж өгөхөөр тохирч зээлэхээр болсон. Тэгээд би 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг гар утаснаасаа интернэт банк ашиглан шилжүүлсэн. Интернэт банкаар 5,000,000 төгрөгөөс илүү явдаггүй юм билээ. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бүтэн сайн өдөр байсан тул 24 цаг ажилладаг Голомт банкинд ирж 15,000,000 төгрөгөө найз С данс руу шилжүүлсэн. Ингээд нийт 20,000,000 төгрөг найз С данс руу шилжүүлсэн. Би Голомт банкны 5279286208 дугаарын дансныхаа хуулгыг авч цагдаад өгсөн. Тэгээд би найздаа итгэдэг учир мөнгө төгрөгөө нэхээгүй. Тэгээд 9 сар гарсан С чимээгүй л байлаа. Тэгэхээр нь би С руу залгаад “мөнгө юу болж байна” талаар асуухад С “утсаар хэлэх боломжгүй, биечлэн уулзаж байгаад хэлмээр байна” гэхээр нь би “зүгээр хэлээч дээ гэсэн чинь чи битгий уурлаарай мөнгийг чинь алдчихлаа” гэсэн С надад хэлэхдээ цуг машин авч зарж наймаа хийх гэж байсан хүн нь гэрээс хулгайлаад алга болчихлоо гэж байсан. Нэг хүнтэй танилцсан байсан тэр хүн нь хулхидчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /10 дугаар хх-ийн 105/,

 

-2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогч А.С гар утсанд /ви чат/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дугаар хх-ийн 42-95/,

 

13.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр автомашин худалдан борлуулдаг Б.С “охин хуримаа хийх гэж байна, удахгүй тариалангийн мөнгө орж ирэхээр мөнгийг өгнө” хэмээн хуурч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр З.С эзэмшлийн 23,000,000 төгрөгийн үнэ бүхий 70-84 УБӨ улсын дугаартай, Тоёота харрер маркийн тээврийн хэрэгслийг залилан авч хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.С “...2015-12-08-ны өдөр Да хүрээ зах дээр миний автомашиныг борлуулдаг борлуулагч С гэдэг миний хамаатны залуу 12 цагийн орчимд над руу утсаар ярьж Г гэдэг эмэгтэй цагаан өнгийн Харриер маркын автомашиныг зээлээр өгөөч гээд байна яах уу гэж асуусан ба би наад хүн чинь найдвартай хүн юм уу гэж асуусан. С энэ Г гэдэг эмэгтэй охин нь хуримаа хийх гэж байгаа гэнээ, найдвартай хүн юм шиг байна, эхний мөнгийг 2015 оны 12 сарын 15-ны өдөр 10,000,000 сая төгрөг, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг 12 сарын 20-нд өгнө гэнээ гэхээр нь уг автомашиныг би миний нэр дээр дугаар аваад өгчих гэсэн юм. Би тухайн үед хөдөө явж байсан юм.Тэгээд л С уг цагаан өнгийн Харриер маркын автомашинд  УБӨ гэсэн дугаарыг миний нэр дээр авч Г гэгч хүнтэй тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж өгсөн. Түүнээс хойш Г гэгч хүн ирээгүй ба би утас руу нь холбогдоход утсаа авахгүй байсан. Дараа нь Г гэгч хүнтэй утсаар холбогдоход “би хөдөө явж байна, Ховд аймагт явж байна” гэж хэлдэг юм. Би түүнд чи надтай ирээд уулзаач гэхэд “за би удахгүй мөнгийг чинь өгнөө гээд байдаг юм. Тиймээс 2016 оны 9 сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст өргөдөл гаргасан юм. Түүнээс хойш Г гэх хүний утас нь ч холбогдохгүй холбоо тасарсан. УБӨ улсын дугаартай автомашиныг 2015 оны 9 сарын 29-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн ба Г зээлээр худалдах үедээ миний нэр дээр улсын дугаар авсан. Тухайн үед С 23,000,000 сая төгрөгөөр Г гэрээ хийсэн юм. Тухайн үед уг автомашин тийм л ханштай байсан. Би гомдолтой байна. Би автомашины мөнгө 23,000,000 сая төгрөгийг олж авмаар байна” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 28-30, 12 дугаар хх-ийн 7-8, 15 дугаар хх-ийн 5-7/,

 

Гэрч Б.С “...Би 2015 оны 12 дугаар сарын эхээр Да хүрээ техникийн зах дээр автомашинаа зараад зогсож байхад Г гэдэг эмэгтэй өөрийн охины хамт ирээд цагаан өнгийн Тоёота Харриер маркын автомашиныг үзэж сонирхоод “эгч нь газар тариалангийн бизнес эрхэлдэг, удахгүй мөнгө орж ирнэ, чи зээлээр энэ машинаа өгчих, миний охин хуримаа хийх гэж байгаа, би бэлгийг нь өгөх гэсэн юм” гэж хэлэхээр нь би С  ахтай утсаар ярьж энэ асуудлыг хэлэхэд зөвшөөрсөн болохоор би уг автомашиныг ах С ын нэр дээр УБӨ гэсэн дугаар авч 23,000,000 төгрөгийг эхний 10,000,000 төгрөгийг 12 сарын 15-нд үлдсэн 13,000,000 төгрөгийг 12 сарын 20-нд төлж барагдуулахаар болж зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж машинаа өгөөд явуулсан. Машинаас өгч явуулснаас хойш би сар тутамд Г утсаар ярьж мөнгөө нэхдэг байсан ба утсаар ярих болгонд тариа тарьсан түүнийгээ улсад тушаасан юм, тэр мөнгө орж ирэхгүй байна, түүнийгээ орж ирэхээр мөнгийг чинь дор нь өгнө гэж хэлдэг байсан. Мөн би Ховд аймагт явж байна, хойшоо буюу ОХУ-руу бараа гаргах гэж байна гэж хэлж байсан.  Тэгээд л хамгийн сүүлд  2016 оны 4 сард С  ах Г холбогдсон гэсэн түүнээс хойш холбоо барьж чадаагүй. Одоог хүртэл холбоо барьж чадахгүй байгаа. Г нь өөрийнхөө охины хамт ирж авсан. Машин худалдах худалдан авах гэрээ хийж байхад тэр охин нь хажууд нь цуг байсан. Г энэ цуг явж байсан охиноо хагас бүтэн сайнд хуримаа хийх гэж байгаа юм. Хуримын бэлэг болгож энэ машиныг авч өгч байгаа юм гэж хэлж байсан. мөнгийг нь найдвартай шилжүүлнэ гэж байсан. Би Г гэдэг эмэгтэйтэй зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж УБӨ улсын дугаарыг ах С ын нэр дээр авч тэр хүнд өгсөн. Энэ машин нь 2015 оны 9 сард Япон улсаас орж ирсэн автомашин дугаар аваагүй автомашин байсан” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 194, 202, 8 дугаар хх-ийн 80-84/,

 

-2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /5 дугаар хх-ийн 195-196/,

 

-70-84 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн карт /8 дугаар хх-ийн 33-36/,

 

Э.Э яллагдагчаар өгсөн “...ээж бид хоёр Шар хаданд байдаг Да хүрээ техникийн зах руу хамт явсан. Захын баруун талд байдаг машин зардаг хашаан дотроос Харриер маркийн шинэ машин авсан. Манай ээж ярьж авсан. Би бол нэг их зүйл мэдээгүй, ээж тэр хүмүүс юу гэж хэлж машин авсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан хамт явж байгаад л шинэ Харриер маркийн машин авсан...Сүүлд ээж унаж явж байгаад Шарын голд эвдэрсэн гэж байсан, би тэр үед ээжтэйгээ муудалцаад хөдөө явсан байсан. Тэр машиныг одоо яасныг би мэдэхгүй байна. Хамгийн сүүлд ээж Г унаж явсан..” гэх мэдүүлэг /9-ийн хх-ийн 77-78, 11 дүгээр хх-ийн 6-7, 12 дугаар хх-ийн 24/,

-2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 201610010189 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /9 дүгээр хх-ийн 68-69/,

-2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /12 дугаар хх-ийн 101-102/,

 

14.Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт У.Б ээс “зээлээ чөлөөлж, дахин зээл аваад буцааж мөнгийг нь гаргаж өгнө” хэмээн хуурч 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөгийг, мөн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ганцаараа дахин “зээлээ хааж дахин зээл авах гэсэн юм” хэмээн 3,400,000 төгрөгийг тус тус авч, 9,400,000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч У.Б ийн “...2014 оны 06 дугаар сард байх, би тухайн үед 10 жилийн ангийн охинтой хамт ажилладаг байсан. Тэр мөнгө зээлдэг байсан юм. Тэр нэг өдөр нотариат дээр манай найз гэрээ батлуулаад ирсэн. Тэр н.Г гэдэг найз маань намайг зээл авсан байсныг мэдэж байсан. Тэр бол манай нөхөр бид хоёрын хөдөө аж ахуйдаа хэрэглэх гээд авсан байсан зээл юм. Тэгээд н.Г найдвартай гэж хэлээд Б.Г танилцсан. Надад малчны зээл хаах гэсэн юм, Хушаатын төрийн банканд байгаа, тэр зээлийг хаагаад зээлээ гаргачихвал буцаагаад мөнгийг чинь өгнө гэсэн. Тэгээд би Хушаатын төрийн банкны салбарын захирал н.М таньдаг байсан, асуугаад ярья гэж бодож байсан ч ярьж амжаагүй. Дараа нь Б.Г нөхөртэйгөө ирээд гэрээ хийгээд 6,400,000 төгрөг аваад явсан. Ингэсний дараа би н.М руу ярьсан, тэгтэл зээл гарна гэж хэлэхээр би итгэсэн, зээлийн гэрээг өдрийн 1 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай хийсэн. Тэгээд 3 хоногийн дараа дүүгийнхээ зээлийг хаах гэсэн юм гээд нэмээд 3,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээгээ батлуулахдаа бид Олон улс дээр байдаг нотариат дээр очсон. Тэгээд Б.Г алга болсон. Би н.М руу залгаад асуухад манай дээр шалгалт ирсэн, гарахаар нь хэлнэ гэж хэлсэн. Түүнээс хойш би Б.Г дээр зөндөө очиж байсан, Сэлэнгэд хүртэл очиж байсан. Тэгээд сая 2020 оны 08 дугаар сард намайг дуудаад 2,000,000 төгрөг өгсөн, бас намар ногоо тарьсан байгаа түүнийгээ хураагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд дансаа баталгаажуулсан. Одоо 7,600,000 төгрөг авах ёстой” гэх мэдүүлэг.

 

-У.Б , Б.Г нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус тус байгуулсан Зээлийн гэрээ /8 дугаар хх-ийн 16-17/,

 

Гэрч Я.Э “...Дархан-Уул аймгаас У.Б  гэдэг хүнээс мөнгө авахад нь машин барьж хамт явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 185/,

 

15.Бусдын барьцаанд байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол 39 дүгээр байрны 60 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц /Ү200/-ыг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт С.С давхар барьцаалан, рапсны бизнест хамтран ажиллана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 32,500,000 төгрөг залилан авсан болох нь:

 

Хохирогч С.С “...2014 оны 9 сар хавцаа байх миний Японд амьдардаг найз Батнасан гэдэг хүн анх Ганхүлэгийг сайн наймаа хийдэг гэж танилцуулж байсан юм, ...найз нөхдөөсөө рапасаа аваад савлуулаад бэлтгэж байгаа, 100,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж ярьдаг байсан. Түүнээс хойш Г 4-5 удаа орчим уулзаж энэ асуудлаараа ярилцдаг байсан. Тэгээд би Г рапсны бизнес хийхээр болж найз Д 33,000,000 сая төгрөг авахаар болсон байсан ба 2014 оны 10 сарын 28-ны өдөр Өлзийням, Ганхүлэг, Т гэдэг найз маань бид 4 Дархан явсан. Уг нь Г Дарханд рапс авч байгаа, газар, тавилга зарж байгаа, өөрийнхөө лангууг үзүүлье, танд барьцаанд тавих байрыг үзүүлье гэж хэлээд явсан юм. Дархан ирээд би барьцаанд тавих байрыг үзье гэхэд Г байраа хүнд түрээсэлсэн байгаа, ороход эвгүй юмаа гээд байсан ба байрны эзэн гээд Э авчирч уулзуулж байрныхаа бичиг баримтыг үзүүлээд өгсөн юм. Дараа нь Рапс хүлээн авч байгаа газраа үзүүлсэн ба хамтарч ажиллаж байгаа монголчууд нь хөдөө явсан, хятадууд нь байхгүй байна гэж хэлсэн. Г надад дэлгүүрээ нэг шалтгаан хэлээд дараа үзүүлье гээд үзүүлээгүй. Тэгээд дараа нь Дархандаа нэг нотариатын газраар орж байр барьцаалж мөнгө зээлүүлэх гэрээ хийсэн. Тэгээд би Улаанбаатарт ирээд найз Д 32,500,000 сая төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлүүлээд уг мөнгийг өөрийнхөө данснаас авч Г бэлнээр өгсөн юм. Түүнээс хэд хоногийн дараа би Г утсаар ярих гэсэн боловч утсаа авахгүй болохоор нь Дархан уул аймаг орж Г уулзаж барьцаанд тавьсан байраа аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт нь барьцаанд байгаа гэдгийг нь бүртгүүлэх гэхэд цааргалаад байсан Тэгээд л уг байр Н гэдэг хүнд өмнө нь барьцаанд тавьсан байсныг мэдсэн, ...Г надаас 32,500,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 21-22, 12 дугаар хх-ийн 11-12, 15 дугаар хх-ийн 12-14/,

 

-2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 243/,

 

Гэрч Н.Т “...удалгүй Г гэж эмэгтэй гараад ирсэн. Тэгээд Хишигзаяагаас авлагатай гэдэг байсан. Тэр Г нь манай байрыг Хишигзаяагийн  барьцаалсан зээлээс чөлөөлж өгч байсан. Тэр эгч Дарханд Буйдан, тавилгын дэлгүүр нээнэ гэж ярьдаг байсан. Гадна дотогшоо явж наймаа хийдэг хүн гэж байсан. Одоо 39- 60 тоот хэний нэр байдгийг нь би мэдэхгүй. Г эгчийн нэрийг 39-60 тоот байрны хамтран өмчлөгчид оруулсан гэдгийг би мэдээгүй. Манай ээж их дуугай, хүнд итгэмтгий хүн байдаг болохоор би мэдэж байгаа юм болов уу л гэж боддог байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 33-34/,

 

Гэрч Н.Ө “...Г Улаанбаатар хотоос хүнээс 100 сая төгрөг авахаар боллоо, би мөнгөө аваад Замын үүд яваад тавилгаа аваад ирье, чи Улаанбаатар хотод намайг тавилгаа явуулахаар тосоод ав гэхээр нь би хот руу хамт явахаар болсон.Тэр үед Ш гэж эмэгтэй, Батсайхан гэж хүнийг жолоочоор авч явсан...Өглөө нь 08 цагийн үед Г бид хоёрын өрөөнд орж ирээд Шинэсувдаас “нөгөөдхөө" өгчих гээд байрны гэрчилгээ аваад явсан. Өдөр 12 цагийн үед манай өрөөнд ороод ирсэн Ш яасан юу? гэж байна гэсэн чинь Г “уулзаагүй ээ, ажилтай байна" гэж хариулсан. Тэгээд Солонгос хоолонд оръё гээд хоолны газар Б, Ш хоёрыг та хоёр байж бай гээд намайг дагуулаад “Капитал” банкны гадаа очоод намайг машинд сууж бай гэж хэлээд өөрөө дотогш орсон. 30-40 минутын дараа гарч ирээд нөгөө хоёр руу буцаж явсан. Тэр хоёр дээр ороход Шинэсувд юу гэж байна гэж асуусан чинь Г Дарханд очоод гэрээ хийнэ, ардаас нөгөө хүн ирнэ гэж хэлсэн... 2014 оны 10 сарын 29-ний өглөө намайг дагуулаад мөнгөө авах гэж байна, мөнгөө авчих юм бол тавилгаа авч ирнэ гээд намайг дагуулаад Улаанбаатар яваад С уулзаад Өргөө кино театрын ойролцоо байх Хаан банкнаас С, Г хоёр ороод би гадаа машинд суугаад хүлээж байхад 2 цагийн дараа тэр хоёр гарч ирэхдээ Хаан банк гэсэн хар тортой мөнгө барьчихсан гарч ирээд Г эгч цүнхэндээ хийсэн. Тэгээд С ахаас 500,000 төгрөг зээлчихсэн байсан гээд Г 500,000 төгрөг өгсөн. Тэгээд С бор тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд мөнгө өгсөн авсан гээд гарын үсэг зуралцаж байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 36-37/,

 

Гэрч Б.Ш “...Тэгээд Улаанбаатар хот руу Э эгч бид хоёрыг хамт авч явна гэж Г хэлсэн. Ингээд Улаанбаатар хот явах болсон чинь Г Э эгчийг авч яваагүй, би Ө, Б гэгч жолоочийн хамт явцгаасан. ... би тэр өдрөө гэрчилгээг өгч явуулаад улсын бүртгэлийн газраас чөлөөлөх болохоор намайг дуудна гэж бодоод өгөөд явуулсан, үүнээс хойш гэрчилгээ авч ирж өгөөгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 38/,

 

Д.Э гэрчээр өгсөн “...Надад хэлэхдээ С 70 сая төгрөг аваад Н өгөөд бүх юм таны нүдэн дээр болно гэхээр нь итгэсэн. Тэрнээс надад ямар нэгэн шан харамж өгсөн юм байхгүй...Анх байр барьцаанд тавих гэрээ Дархан-Уул аймагт хийгдэж нотариатаар орж гарын үсэг зуруулаад намайг хот руу авч явна гэж хэлж байснаа үлдээгээд Г хотоос очиж С мөнгө авсан юм байна лээ...Бараа оруулж ирж наймаагаа өргөжүүлнэ гэж хэлдэг байсан, тэгээд та нарын өрийг төлнө гэж ярьж байсан...” /3 дугаар хх-ийн 122-123/,

 

Д.Э яллагдагчаар өгсөн “...Г “таны байрны ордерыг хамтран эзэмшигчээр бүртгүүлье, би таны байрны ордерыг хэсэг хугацаанд зээл хийхдээ ашиглаж байгаад таны байрыг хохиролгүйгээр буцаагаад өгчихнө” гэсэн. Тэгээд Нарантуяагаас 32 сая төгрөг зээлсэн шиг санагдаж байна. Тэр мөнгөнөөс надад 5 сая төгрөг өгсөн.”мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 102, 9 дүгээр хх-ийн 61-62, 11 дүгээр хх-ийн 4-5/,

-Зарим сэжигтэн ялагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/34 дугаартай Прокурорын тогтоол /3 дугаар хх-ийн 52/,

-2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 201610010189 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /9 дүгээр хх-ийн 56-57/,

-2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /12 дугаар хх-ийн 104-106/,

 

16.Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр С.Г “зээлээ чөлөөлж зээл авах гэсэн юм” хэмээн хуурч 6,000,000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.Г “...2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г нь 6,000,000 төгрөг зээлээд аваад явсан. Г нь уг мөнгийг зээлэхдээ 10 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 176-177/,

 

Т.Т “...Би Г нийт 6,000,000 төгрөг газар тариалангийн төслийн зээл авах гээд байна гэхээр нь өгсөн юм. Үүнээс Г 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо Г  5,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /12 дугаар хх-ийн 20, 14 дүгээр хх-ийн 245-247/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, Б.Г  дансны хуулгууд болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Б.Г нь Я.М  Б.Г , А.Т, Ж.Э , Я.Э , Б.Л, Н.Б, /Я.М-2 удаа зээл авсан/ нарын нэрээр /цаашид нэр бүхий 7 хүний гэх/ Төрийн банкны Хушаат тооцооны төвөөс тэдний нэрийн өмнөөс зээлийн материал бүрдүүлэн өгч, уг хүмүүс өөрсдөө банкинд очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурж, банк гэрээний дагуу уг хүмүүст зээл олгож, олгосон зээлийг Б.Г уг хүмүүсийн өмнөөс үндсэн зээл, хүүгийн хамт хугацаанд нь төлнө гэж итгүүлэн авсан байна.

 

Нэр бүхий иргэд малтай гэх хуурамч материал бүрдүүлсэн, ямар нэгэн байдлаар лизингийн зээл авах шаардлагагүй атлаа бараа бүтээгдэхүүн худалдан авч буй мэт дүр эсгэсэн гэдгийг лавтай сайн мэдсээр атлаа банкинд энэ талаар мэдэгдэлгүйгээр Б.Г тус болж байна, дараа нь өөрт нь ямар нэгэн асуудал үүсэхгүй, Б.Г хэлсэндээ хүрч зээлийг хугацаанд нь төлчихнө гэж итгэсэн байдал тогтоогдож байх ба Б.Г банкнаас өөрсдийнх нь нэрээр хуурамч баримт бүрдүүлэн зээл авахад хамтран оролцсон гэх үндэслэлээр тус иргэдийг яллагдагчаар татан шалгаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. / Зарим сэжигтэн ялагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15, 16, 17 дугаартай Прокурорын тогтоол, 4 дүгээр хх-ийн 124-129/

 

Банкнаас зээл авах хүсэлт гаргах, гэрээ байгуулах, гарын үсэг зурах зэрэг ажиллагаанд Б.Г оролцоогүй, уг иргэд өөрсдөө л зээл авсан, банкыг залилаагүй мэт харагдаж байх боловч Б.Г нэр бүхий 7 иргэнд итгэл төрүүлж хуурамч материал бүрдүүлж өгч, зээл авах бүх арга замыг зааж өгснөөрөө хуурамч баримт бүрдүүлж банкыг залилах гэмт хэрэгт зохион байгуулагчийн хувиар оролцсон байна.

 

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийг гардан гүйцэтгээгүй боловч гэмт хэргийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн хүнийг зохион байгуулагч гэх ба энэ үндэслэлээр Б.Г  Төрийн банкнаас нэр бүхий 7 иргэнээр зээл авхуулж залилсан гэм буруутай гэж үзсэн болно.

Нэр бүхий 7 иргэн нэг талаас банкыг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон байх боловч тэдний банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг Б.Г өмнөөс нь биелүүлнэ, төлбөрийг хугацаанд нь төлчихнө гэж нэр бүхий 7 иргэнийг давхар хуурсан байна. Өөрөөр хэлбэл банк болон нэр бүхий 7 иргэн хэн аль нь залилах гэмт хэргийн хохирогч байна.

 

Хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан боловч энэ нь уг иргэн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул зарим иргэд банкны шаардлагын дагуу зээлийн зохих хувийг төлсөн, банк иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, Төрийн банк, нэр бүхий иргэд хоорондын зээлийн гэрээний маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн байна. Үүнд:

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай “Төрийн банкны нэхэмжлэлтэй Ж.Э , М.М нарт холбогдох 12,284,063 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /4 дүгээр хх-ийн 96/,

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 87 дугаартай “Төрийн банкны нэхэмжлэлтэй Я.М , Н.Ц нарт холбогдох 11,034,036,13 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /4 дүгээр хх-ийн 91/,

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 137 дугаартай “Төрийн банкны нэхэмжлэлтэй З.А, Я.Э  нарт холбогдох 11,115,945 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /4 дүгээр хх-ийн 93/,

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаартай “Төрийн банкны нэхэмжлэлтэй Н.Б, Ц.Ц нарт холбогдох 4,977,819 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж “Б.Г  3,824,364 төгрөг, Н.Б, Ц.Ц нараас 1,153,454 төгрөгийг тус тус гаргуулсан” шүүхийн шийдвэр /4 дүгээр хх-ийн 97-98/ тус тус гарсан байна.

 

Дээрх шүүхийн захирамж, шийдвэрүүдээс харахад Ж.Э  12,284,063 төгрөг, Я.М  11,034,036,13 төгрөг, Я.Э  11,115,945 төгрөг, Н.Б 4,977,819 төгрөг төлөхөөр банктай эвлэрсэн, эвлэрсэн дүнд зээлийн гэрээний дагуу төлөх ёстой байсан хүүг тооцсон, энэ шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

 

Хэрэв дээрх хүмүүс уг төлбөрийг төлсөн бол Б.Г өгсөн мөнгөн дүнд ногдох хүүг нэмж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй ба Б.Г  Төрийн банкыг анх авсан зээлийн хэмжээгээр залилсан гэм буруутайд тооцсон шийдвэр нь иргэний журмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүхэлд нь нэхэмжлэх эрхийг хаахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Б.Г  бусдаас авсан мөнгө, Б.Г, түүний нөхөр Э нарт холбогдуулан гарсан иргэний хэргийн шүүхийн шийдвэр, захирамжийг он сар өдрөөр нь жагсааж үзвэл:

 

Анх 2012 оны 05 дугаар сарын 05-ны С.Б 5 сая төгрөгний талон авсан,

2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Р.Э 3,452,000 төгрөг модон материал,

2013 оны 06 дугаар сард Ш.Б 2,450,000 бэлэн 2 сая төгрөг, 450,000 төгрөгийн эсгий,

2013 оны 8-р сарын 29-ний өдөр өөрийн болон тухайн үед хамт амьдарч байсан нөхөр Я.Э нэр дээр бүртгэлтэй 4 үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Төрийн банкнаас 49,000,000 төгрөгийн зээл авсан

2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Л 1,879,900 төгрөгийн лизингийн зээл,

2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд В.Б гаас нийт 34,800,000 төгрөг,

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Я.М 8,000,000 төгрөг,

2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Г 8,000,000 төгрөг,

2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг Б.У гаас

2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А.Т 5,000,000 төгрөг,

2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ж.Э  8,000,000 төгрөг,

2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Н.Ч Төрийн банкнаас 5,000,000 төгрөг,

 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Т.О “2 хоногийн хугацаатай, 1 хоногийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч, хүний зээл чөлөөлөөд буцааж өгнө” хэмээн хуурч 5,000,000 төгрөг,

2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр С.Г “зээлээ чөлөөлж зээл авах гэсэн юм” хэмээн хуурч 6,000,000 төгрөг,

2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н.Б 3,825,000 төгрөг,

2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Я.М 4,165,000 төгрөгийн лизингийн зээл,

2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Я.Э 8,000,000 төгрөгийн малчны зээл авхуулсан,

2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, Сум дундын 20 дугаар шүүхийн 8 дугаартай “Д.Ц нэхэмжлэлтэй Б.Г холбогдох 7,500,000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчид 7,500,000 төгрөг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж /3 дугаар хх-ийн 203/,

2014 оны 06 дугаар сарын 09-нөөс 13-ны өдөр У.Б ээс 9,600,000 төгрөг авсан,

2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 567 дугаартай “Д.Б нэхэмжлэлтэй Я.Э 10.800.000 төгрөг гаргуулахаар тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /13 дугаар гарсан,

2014 оны 08 дугаар сард П.Ч 14 сая авсан,

2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.С рапсны бизнест хамтран ажиллана гэж 32,500,000 төгрөг

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр В.Б гаар дамжуулан Д.А нэрээр зээлийн гэрээ байгуулж Б.У гаас10,000,000 төгрөг авсан,

2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д.А машиныг барьцаалан 5,000,000 төгрөг зээл авхуулж мөнгийг авсан,

2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 1165 дугаартай “Бичил глобус групп ХХК-ийн нэхэмжлэлтэй Я.Э холбогдох 4,854,600 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчид 4,050,720 төгрөг төлөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /3 дугаар хх-ийн 138/ гарсан,

2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102 дугаартай Сум дундын 7 дугаар шүүхийн “Г.Н, Б.Ш нарын нэхэмжлэлтэй Д.Э, Б.Г нарт холбогдох 49,900,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж “Б.Г, Д.Э нараас үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, алданги 8,850,000 төгрөг, нийт 41,850,000 төгрөгийг, барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 60 тоот 2 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 0003 дугаартай гэрчилгээ зэргийг гаргуулан, нэхэмжлэгч Г.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” шүүхийн шийдвэр /2 дугаар хх-ийн 97-98/ гарсан,

2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сум дундын 20 дугаар шүүхийн 182 дугаартай “Төрийн банкны нэхэмжлэлтэй Ч.Г холбогдох 8,286,918 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /1 дүгээр хх-ийн 211/ гарсан,

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр З.С аас 23,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота харрер машин авсан,

2016 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаартай “Төрийн банкны нэхэмжлэлтэй Б.Г холбогдох 39.866.173 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан  ” шүүхийн шийдвэр /7 дугаар хх-ийн 161-162/ гарсан,

2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Р.Дэлгэрбаяраас “хямд үнээр экскаватор түрээсэлж өгнө” хэмээн хуурч 2,000,000 төгрөг авсан,

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд төмөр замын боомтоор нэвтрэхийг завдсан,

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорнод, Хавирга боомтоор Монгол Улсын хилээр гарсан,

2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр А.С 60,000 юань авсан,

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум, Бичигт авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Ш.Э Е1921036 дугаарын гадаад паспортыг ашиглан орж ирсэн байна.

2013 оны 8-р сарын 29-ний өдөр Төрийн банкнаас авсан 49,000,000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрт сар бүр 1,825,376 төгрөг төлөхөөр гэрээнд тусгасан байна. /2-р хавтаст хэргийн 141- 157-р тал/

 

Б.Г анх өөрийн авсан 49 сая төгрөгийн зээлийг 1 жил орчим хугацаанд төлж байсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкнаас гаргасан хүсэлт болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Уг зээлийг авах үедээ уг зээл болон өмнө бусдаас авсан зээлийг төлөх чадваргүй болсон болох нь дээрх он цагийн дарааллаас тодорхой харагдаж байна.

Б.Г нь 2013 оны 6-р сарын орчимд дэлгүүрийн зориулалттай барилга барьж ашиглалтад оруулж худалдаа үйлчилгээ явуулж байсан байдал тогтоогдож байх боловч явуулж буй үйл ажиллагаанаас болон бусад байдлаар олж буй орлого, зарлага, өөрийн өмнө авсан зээлийн эргэн төлөлтийн хэмжээ, бусдын нэрээр авсан зээлийн эргэн төлөх бодит боломж зэргийг огт тооцолгүйгээр сарын 1.7, жилийн 20.4 хувийн хүүтэй өөрийн зээлийн графикт төлөлтийг эхэн үедээ буюу 1 жилийн хугацаанд сарын 2.2, жилийн 26.4 хувийн хүүтэй малчны зээл нэр бүхий иргэдээр авхуулах замаар төлж байжээ.

В.Б ,У  нараас өдрийн 1, сарын 30 хувийн өндөр хүүтэй зээл авч байсан гэж байх боловч В.Б д анх 7 сая төгрөг 3 хоногийн хугацаанд зээлээд буцааж өгөхдөө 210,000 төгрөг төлснөөс өөрөөр хүү төлж байсан байдал тогтоогдохгүй байна.

Бусад хүмүүсээс авхуулсан зээлд ч мөн хүү төлж байсан байдал тогтоогдохгүй байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Г  В.Б гаас 24,800,000 төгрөг залилан авсан гэж яллах дүгнэлт үйлдэхдээ нийт авсан мөнгөн дүнгээс Б.Г түүний нөхөр Э нараас авсан автомашин, бэлэн мөнгө зэргийг хасаж үлдэх төлбөрийн хэмжээгээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Иймд шүүгдэгчийг В.Б гаас 24,8 сая төгрөг залилсан гэм буруутайд тооцсон боловч энэ нь хохирлын хэмжээг нарийвчлан тооцож гаргахад хамааралгүй тул анх авсан нийт зээлээс автомашины зөрүү төлбөр өгсөн бэлэн мөнгө зэргийг хасаж хохирлыг тооцсон болно.

 

Шүүгдэгч “малтай гэх баримт бүрдүүлээгүй” гэж мэдүүлж байх боловч түүний мэдүүлэг нэр бүхий 7 иргэний хохирогчоор өгсөн мэдүүлэг болон гэрч Г.Батдоржийн “...2 дугаар багийн засаг дарга ажилтай. ...надад ямар нэгэн байдлаар дээрх нэр бүхий хүмүүст малтай болон малын А данс бичиж хийж өгсөн асуудал байхгүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба шүүгдэгч дээрх нэр бүхий хүмүүсээс банкнаас зээлийн гэрээний авсан мөнгийг нь авсан талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Б.У гаас 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр В.Б гаар дамжуулан Д.Ариунсайханы нэрээр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөг авсан гэх хэргийг үйлдээгүй, У    уулзаж үг солихгүйгээр түүнийг залилах боломжгүй гэж мэтгэлцжээ.

Шүүгдэгч нь В.Б д “өөрийн бусдаас авсан 12,5 сая төгрөгийн зээлийг хаачих юм бол тэр дор нь их хэмжээний зээл аваад хохирогч В.Б гаас авсан зээлийг төлөх боломж байна” гэж итгүүлэн улмаар “өөрт нь өгнө гэвэл өгөхгүй тул А зээл олгож буй мэт дүр үзүүл” гэж В.Б д зааж зөвлөсөн, улмаар хамт ажиллаж байсан А, В.Б г дагаж яваад гарын үсэг зурчхаад ир гэж явуулсан, В.Б  өөрийн Б.Г өгсөн зээлээ бүрэн төлүүлэх юм байна гэж итгэн өөрийн найз Б.У д А 10 сая төгрөгийн зээл хэрэгтэй мэтээр худал хэлж түүнтэй Ариунсайхантай дүр эсгэсэн зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулан Б.У д үзүүлэн 10 сая төгрөг авч Б.Г өгсөн байдал хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Б.Г Төрийн банкнаас зээл авхуулсантай адил зааж зөвлөх замаар энэ үйлдэлд хамтран оролцсон байх тул Б.У гаас 30 сая төгрөг залилан авсан гэх үндэслэлтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ А нэрээр халхавчлан бодит байдал дээр Б.Г шилжсэн 10 сая төгрөгийг Б.У д учруулсан хохирол дээр нэмж 30,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Ийнхүү буцааж төлөх бодит боломж огт байхгүй атлаа ямар ч тооцоогүйгээр, бусдад өндөр хүү амлах, хамаатан садан, найз нөхөд, танил зэрэг байдлыг нь ашиглан хэдхэн хоногийн дараа буцааж өгнө, өсгөж өгнө гэж амлан хуурч, бусдаас үргэлжлүүлэн зээл авч буй нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.”

Б.Г нь 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8-р сарын 4-ний өдөр хүртэл хугацаанд бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн байх ба 2017 оны Эрүүгийн хуулиар залилах гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул 2017 оны хуулиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Шүүгдэгч нь дээр дурдсан үйлдлүүдээр нийт 234,710,900 төгрөг, эд зүйлийг бусдаас залилан авсан байна.

Иймд шүүгдэгч Б.Г  хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Харин Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ш.А “Голомт банкнаас зээл авах гэж байна, мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч 296,197 төгрөгийн үнэ бүхий алтан ээмгийг авч, улмаар өмнө нь Ш.А зээлээр авсан байсан 700,000 төгрөгийн үнэ бүхий годон гутлын үлдэгдэл төлбөр болох 500,000 төгрөгийг өгөлгүй  хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.Адъяасүрэнгээс “мөнгийг нь удахгүй өгнө” хэмжээн хуурч 947,000 төгрөгийн үнэ бүхий 34 хос гутал, 155,000 үнэ бүхий өвлийн куртик зэргийг авч 1,102,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн тухайд анхнаасаа залилан мэхлэх гэмт хэргийн сэдэлтгүй, иргэд хоорондын зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцааны шинжтэй байх тул Ш.А, Г.А нарыг залилсан гэх үйлдэл холбогдол, хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд төмөр замын боомтоор 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.С Е0348912 дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан болох нь:

 

Гэрч Б.Л “...2016 оны 08 дугаар 22-ны өдөр Төмөр замын боомт дээр Замын-Үүд Эрээн чиглэлийн галт тэрэгний шалгалтыг зохион байгуулж байсан. Тухайн өдөр манай шалгагч Б өөрийн шалгалт хийж байсан вагоноос нэг эмэгтэй зорчигчийг сэжиглэж зураг өөр байна гэх үндэслэлээр буулгаж ирсэн. Сэжиглэж буй эмэгтэй болон түүний авч явсан гадаад паспортыг шалгалтын танхимд оруулж ирсэн. Тэгээд Иргэний бүртгэлтийн сүлжээнээс түүний авч явсан гадаад паспорт болох С гэх хүний мэдээллийг сүлжээнээс гаргаж зурагтай нь харьцуулсан. Надад С гэх хүний зурагтай төстэй харагдсан...түр коридорт гараад байж бай гэж хэлээд Б бид хоёр нарийвчлан бусад зургуудтай харьцуулалт хийн харж байгаад тус эмэгтэйг эргүүлж оруулж ирэх гэтэл тэр эмэгтэй гадаа сууж байсан байцаагчид бие засаад ирье гэж хэлээд зугтсан байсан. Тэгээд Б тус эмэгтэйн араас хайсан боловч олдоогүй...Гадаад паспортыг хэлтсийн даргад болсон явдлын талаар танилцуулах үедээ С гэх нэрийг ярьж яваад манай шалгагч Х миний таньдаг хүн байж магадгүй гэхэд нь С гэх гадаад паспортыг Х үзүүлэхэд түүний таньдаг хүн байсан. Тэгээд Х С гэх хүнтэй утсаар холбогдуулан яриулахад тухайн иргэн нь Дарханд байна гэсэн хариу өгсөн. Тэгээд сэжиглэж байсан эмэгтэй нь С гэх иргэний гадаад паспортыг ашиглаж БНХАУ-руу гарах гэж байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 58-59/,

 

-Гэрч Р.Х “...Тухайн өдөр манай ажилтнууд “хүн алдлаа” гээд гүйлдээд байсан. Тэгээд өдөр 14:00 цагийн үед С гэх нэртэй гадаад паспортыг хуулбарлах гээд жижүүрийн өрөөнд орж ирцгээсэн. Тэгээд би тус гадаад паспортын нэр, зургийг нь хараад Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд манай доод талын ангид сурч байсан С мөн болохыг таньж, мэдсэн. Тэгтэл Л дарга С гэх хүнийг хаана байгааг нь мэдээд өг, утсаар холбогдчих гэсэн. Тэгээд С дугаарыг олж, залгахад “хаана байгааг нь асуухад Дарханд гэртээ байна” гэсэн. Тэгээд “чиний гадаад паспорт чинь байгаа юм уу” гэж асуухад хэд хоногийн өмнө гэрээсээ хулгайд алдчихсан, хэд хоногийн өмнө нэг таньдаг хүүхэн маань манайд 2-3 байж байгаад явсан. Тэр аваад явсан байна лээ гэж хариулаад “хэд хоногийн өмнө алдсан юмаа, би одоо цагдаад мэдэгдэнэ гэж байсан. Тэгээд “чиний гадаад паспортыг авч явж байсан эмэгтэйтэй холбогдоод буцаад яаралтай Замын-Үүдийн иргэний харьяатын газарт хүрээд ир" гэж хэл гэхэд төд удалгүй С над руу залгаад “утас нь холбогдохгүй байна” гэсэн. Тэгээд үдээс хойш С дахин залгаад “холбогдчихлоо гээд, нөгөө эмэгтэй чинь хятадын хил дээр явж байна гээд худлаа яриад байна” гэсэн, “сүлжээ нь тасраад байна, машин дотор явж байх шиг байна” гэсэн. Тэгээд нөгөө эмэгтэйн утасны дугаарыг надад өгөхөд залгахад холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 60/,

 

-Гэрч Х.Б “...Тухайн өдөр шалгагч Б шалгалт хуваарилагдсан вагондоо шалгалт хийгээд түр хурааж авсан гадаад паспортуудыг шалгалтын зааланд авч орж ирэхдээ "нэг хүн өөр харагдаад байна” гэж хэлсэн. Тэгээд шалгалтаа дуусаад “өөр харагдаад байна* гэсэн хүнээ гүнзгийрүүлэн шалгаж вагоноос буулгаж ирсэн. Тэгээд тэр эмэгтэй нь "өөрийн хүүхэд болон, төрсөн ах, дүүгийнхээ нэрийг худлаа” хэлж байсныг сонссон. Тэгээд "та яагаад худлаа яриад байгаа юм бэ?” гэж асуухад “учир утгагүй юм яриад, сандраад, багаасаа айлд өргүүлсэн” гэх зүйл ярьсан. Тэгээд сэжигтэй байна гээд шалгагч Б тасгийн даргад танилцуулж, тэр 2 хоёр тус эмэгтэйн мэдээллийг харж шалгаж байсан. Шалгах үедээ тус эмэгтэйг түр гараад байж бай" гэсэн чинь хэсэг хугацааны дараа “алга болчихлоо” гээд хайгаад байсан. Тэгэхээр нь би төмөр замын вокзалын 00-ын үйлчлэгчээс “махлаг эмэгтэй, урт нэвсгэр хувцастай хүн орж ирсэн үү" гэж асуухад “тийм хүн орж ирээгүй" гэсэн. Б.С гэх нэртэй Е0516421 дугаартай гадаад паспорттай явж байсан эмэгтэй махлаг эмэгтэй байсан. Хувцас нь гэвэл нэвсгэр шилбээ хүрсэн, жижиг гялгар уут, цүнхтэй байсан. Содон шинж тэмдэг анзаараагүй...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 62/,

 

-Гэрч А.Б “...Би 2016 оны 08 дугаар 22-ны өдөр Төмөр замын боомт дээр Замын-Үүд Эрээн гарах чиглэлийн 686 дугаартай галт тэргэнд 7-6 дугаар шалгалт явуулсан. Тус галт тэрэгний 6 дугаар вагоны 6 дугаар купенд нэг эмэгтэй зорчигч явж байсан. Тэгээд түүний гадаад паспортыг авч шалгахад нүүрний байдал болон чих нь харагдсан. Түүнээс регистрийн дугаарыг нь асуухад сандарч тэвдээд “эгч нь зүрхний өвчтэй эм уучих уу" гэж байсан. Тэгээд эмээ уучхаад шалгаж байсан гадаад паспорт дээрх регистрийн дугаарыг зөв хэлж хариулсан. Тэгээд шалгалтаа цааш үргэлжлүүлэн, бусад зорчигчдыг шалгаад 10 цаг 30 минутанд 6 дугаар вагоны 5 дугаар купенд зорчиж явсан С гэх эмэгтэйг вагоноос буулгаад шалгалтын өрөөнд оруулж иргэний үнэмлэх болон, банкны картыг нь асуухад байхгүй гэж хариулсан. Тэгээд иргэний бүртгэл рүү орон С төрсөн эгч, дүүгийнх нь овог, нэр, регистрийн дугаарыг асуухад "өөр нэрүүд хэлсэн. Та яагаад өөрийн төрсөн эгч, дүүгийнхээ нэрийг мэдэхгүй байгаа юм бэ гэж асуухад “бага байхдаа айлд өргүүлсэн юм, тэгээд эгч, дүү нартайгаа холбоогүй байдаг, нэрийг нь мэдэхгүй байна” гэсэн хариулт өгсөн. Тэгээд “та хүүхэдтэй юу” гэж асуухад ‘‘тиймээ байгаа 1 хүүхэд байгаа гэсэн.  Тэгэхээр нь хүүхдийнхээ нэрийг хэлнэ үү гэхэд өөр нэр байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 65/,

 

Гэрч Б.С “...Би 2007 онд би Дархан-Номин худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг байхад Г тухайн үед Оогоо, Ганаа гэх нэртэй байдаг байсан. Г тэр үед хүний хөшигний лангуунд суудаг байсан. Тэгж байгаад би гадаад яваад харилцаагүй байж Монголд ирсний хойно 2016 онд хуучин Дарханд явж байгаад Оогий буюу Г таарсан тэгээд миний утас аваад ярьдаг, харьцдаг болсон. Миний Е0 дугаартай гадаад паспорт манай гэрт сирвантанд шилэн хоргонд байсан. Тэр өдөр Г буюу О бид хоёр манай гэрийн ойролцоо Гарден гэдэг нэртэй рестранд ганц хоёр шил пиво уугаад цаг нэлээд орой болоон байсан учир Г буюу О манайд хонохоор болсон. Бид хоёр манайд ороод жоохон юм ярьж сууж байгаад хойшоо явах талаар юм ярьж эхэлсэн. О буюу Г гэнэт надаас Шингений виз гэж юу байна. Надад үзүүлээч гэхээр нь би өөрийнхөө Е0516421 дугаартай гадаад паспортаа Г буюу О үзүүлээд буцаагаад Сервонтны шилэн хоргон дотроо хийсэн. Тэгээд нөгөөдөр нь О буюу Г над руу утсаар яриад найзыгаа уучлаарай найз нь чиний гадаад паспортыг аваад хилээр гарах гэж байгаад хураалгачихлаа. Таних мэдэх хүн байна уу гэж ярихаар нь би гадаад паспорт хийсэн газраа үзэхэд байхгүй байсан. Тэгээд гадаад паспортаа хулгайд алдсанаа мэдсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 76-77, 8 дугаар хх-ийн 85-87/,

-2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.С хохирогчоор өгсөн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 85-86/,

-Гадаадын иргэн харьяатын газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03/344 тоот албан бичгийн хавсралт /6 дугаар хх-ийн 16/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6 дугаар хх-ийн 87/,

-Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/6244 дугаартай “Хилийн зөрчлийн материал хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт материалууд /6 дугаар хх-ийн 145-151/,

-2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хх-ийн 153-156/,

 

20.Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.Оюундэлгэрийн Е14 дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:

 

-Гэрч С.О “...Би 2 удаа гадаад паспорт авч байсан. Анх авсан гадаад паспортынхоо дугаарыг санахгүй байна. Тэр гадаад паспортоо би гээсэн. 2016 оны 9 дүгээр сарын үед Улаанбаатар хотод явж байгаад гээсэн. Гадаад паспортоо гээсэнээс хойш улсын хилээр огт нэвтрээгүй байж байгаад дулааны улирал болохоор буюу 6 дугаар сараас ОХУ-руу явахаар болоод 2017 оны 6 дугаар сард өөрийн нэр, регистрийн дугаараар дахин гадаад паспорт захиалж авсан. Тэр гадаад паспорт маань надад одоо байна. Би энэ гадаад паспортоороо 2017.06.17, 2017.07.09, 2017.07.09, 2017.07.31, 2017.07.31, 2017.08.21-ны өдрүүдэд Ханх боомтоор улсын хил нэвтэрсэн Бас энэ хугацаанаас хойш цагаан хуудсаар нэг удаа гарч, нэг удаа орж ирсэн. Яг хэдийд гэдгээ одоо хэлж мэдэхгүй байна. 2017 оны 9 сард гараад 10 дугаар сард орж ирсэн санагдаж байна. Гэхдээ дандаа Ханхын боомтоор хил нэвтэрсэн. Би Ханхын боомтоос өөр боомтоор нэвтэрч үзээгүй. Би зөвхөн Ханхын боомтоор ОХУ-руу хил нэвтэрдэг. Надад Хавирга гэх боомтоор гарах шалтгаан нөхцөл байхгүй. Би Хавирга гэх боомтоор хил нэвтрээгүй. Би өмнөх гадаад паспортоо гээсэн. Гээсэн учраас л танихгүй хүн миний гадаад паспортыг ашигласан болов уу гэж бодож байна. Би гадаад паспортоо хэн нэгэнд өгсөн, зарсан, ашиглуулсан асуудал байхгүй. 2016 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод явж байгаад гээж үрэгдүүлсэн. Би Б.Г гэх.хүнийг огт танихгүй. Би нэгдүгээр эмнэлэгт 2017 оны хавар 4 сарын үед МRI төхөөрөмжинд үзүүлж байсан. Гэхдээ би тухайн үед гадаад паспортоо гээчихсэн байсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 112-114/,

 

-Гэрч Д.Б мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 1-3/,

 

-Гэрч Д.Б мэдүүлэг /15 дугаар хх-ийн 39-42/,

 

-Гэрч Н.Б мэдүүлэг /15 дугаар хх-ийн 46-48/,

 

17.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ш.Э Е1921036 дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:

 

-Гэрч Ш.Э “...Тэгээд маргааш нь тэр хүүхэн буудалд ирж хоол захиалгаар хийлгэж идээд явсан ба маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өглөө манай буудалд дахин ирж хоол хийлгэж идээд нэрээ Энхтуяа гэж хэлж байсан. Тэр Э нь бие өвдөөд байна гээд эм уугаад хэвтсэн. Тэгэхээр нь би бие нь өвдөж байгаа юм чинь унтаж амраг гээд хоолоо зарахаар гарсан. Би буудлаас гарахдаа өөрийнхөө гадаад паспортыг өөрийнхөө шар тэмдэглэлийн дэвтрийн хавтсанд хавчуулаад буудлын орны хажууд жижиг ширээн дээр орхиод гарсан юм. Тэгээд би хийсэн хоолоо борлуулаад явж байтал өглөөний 10:00 цагийн үед Э миний утас руу залгаж Маам та өрөөнийхөө хаалганы картыг авсан уу, би яаралтай ажилтай болчхоод гарах хэрэгтэй байна гэхэд би картаа мартсан байна, өрөөнд байгаа байх чи картыг буудлын жижүүр дээр үлдээчих гэж хэлсэн. Тэгээд л түүнээс хойш тэр хүүхнийг хараагүй юм. Тэр өдрөөс хойш ойролцоогоор 14 хоногийн дараа паспортоо санаад хийсэн газраа хайсан боловч байгаагүй хамт байсан хүүхдүүдийн зураг нь байсан. Тэгээд би өөр газар хийчихсэн юм байхдаа гэж бодоод бусад газраар хайсан боловч олдоогүй юм. Тэгэхээр нь 2017.08.26-ны өглөө Эрээн хотод байх Монгол улсын консулын газар гадаад паспортоо алдчихлаа олдохгүй байна гэж мэдэгдэхэд консулын ажилтан та эхлээд Эрээний цагдаагийн газар очиж тодорхойлолт аваад ир тэгж байж эндээс буцах үнэмлэх өгдөг юм гэж хэлэхээр нь Эрээний Цагдаагийн газар очиж Далай гэдэг хүнтэй уулзаж учир байдлаа хэлэхэд сүлжээ тасарсан байна мөн би их ажилтай байна та маргааш ир гэхээр нь маргааш нь буюу 2017.08.27-ны өдөр Эрээний цагдаагийн дахин очиход Далай гэдэг хүн нь сүлжээгээр орж миний нэр регистрийн дугаараар хайхад 2017.08.07-ны өдөр Монголын Сүхбаатар аймгийн бичигтийн боомтоор гараад явсан байна гээд харуулж байсан. Тэр компьютер дээр над дээр ирж хоол хийлгэж идэж байсан Э зураг хажууд нь миний зураг бүхий гадаад паспортын зураг нь байсан. Ингээд би Э миний гадаад паспортоор Монгол руу гараад явсан юм байна гэж мэдсэн. Эрээний цагдаагийн газар энэ асуудлыг шалгаж байгаа энэ хүнийг хайна гэж хэлж байсан. Тэгээд л би Эрээний цагдаагийн газраас тодорхойлолт аваад Монголын консулын газраас буцах үнэмлэх авч 2017-09-01-нд Монгол улсад буцаж орж ирсэн. Тэр хүүхэн надад хэлэхдээ “би хөх хотод прокурорын сургуульд сурдаг” гэж хэлж байсан. Мөн надад ви чат хаягаа Рrокrоr.Ехее. гэсэн хаяг өгсөн...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 157-158/,

 

-2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт /6 дугаар хх-ийн 161-162/,

 

-Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3.1/6228 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Ш.Э Е19 дугаартай гадаад паспортоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /6 дугаар хх-ийн 61/,

 

-Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3.1/8266 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Б.Г  Е06 дугаартай гадаад паспортоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /6 дугаар хх-ийн 111/,

-Гэрч Т.Б мэдүүлэг /6 дугаар хх-ийн 163-164/,

 

-Гэрч Г.Б мэдүүлэг /8 дугаар хх-ийн 88-89/,

 

-2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт /8 дугаар хх-ийн 90-91/,

 

-Гэрч Г.Х мэдүүлэг /8 дугаар хх-ийн 92-93/,

 

-2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт /8 дугаар хх-ийн 94-95/,

 

-2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дугаар хх-ийн 96-98/,

 

-2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт /8 дугаар хх-ийн 99-100/,

 

-Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2.5а/285 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн С.О Е1436924 дугаартай гадаад паспортоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /8 дугаар хх-ийн 109-111/ зэрэг болон хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

 

Иймд Б.Г  Монгол Улсын хилээр хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар энэ хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Нэр бүхий 7 иргэнээр Төрийн банкнаас авхуулсан зээлээс Н.Б 4,500,000 төгрөг авснаас Б.Г 4 сарын хугацаанд 66,000 төгрөг төлсөн, үлдэх хэсгийг төлөөгүй, Я.Э  2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр малчны зээл 8,000,000 төгрөг авснаас, төлөөгүй, Ж.Э  8,000,000 сая төгрөг авснаас төлөөгүй, зээлээс өөрөө 200,000 төгрөг авсныгаа төлсөн, Я.М  8,000,000, 4,165,000 төгрөг тус тус авснаас төлөөгүй, Б.Л Б дамжуулан 1,879,900 төгрөг авснаас Б.Л өөрөө зээлийг хүүгийн төлбөрийн хамт төлж дуусгасан, А.Т 2014 оны 2 дугаар сард 5,000,000 төгрөгийн зээл авснаас өөрөө 1,700,000 төгрөг авч, 3,300,000 төгрөгийг Г өгсөн, зээлээс өөрийн авсан 1,700,000 төгрөгийг А.Т төлсөн, Б.Г 2,600,000 төгрөг төлсөн, үлдэх хэсгийг төлөөгүй, Б.Г  8,000,000 төгрөг авснаас төлөөгүй байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдааны товыг Төрийн банкны салбарт мэдэгдсэн боловч банкыг төлөөлөх эрх олгогдсон этгээд шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

Төрийн банк зарим нэр бүхий хохирогчид холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн байх ба шүүх хуралдаан болох өдөр хүртэл хугацаанд хэдэн хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн, иргэний журмаар шийдвэрлүүлсэн хэргийн шийдвэр, захирамж биелэгдсэн эсэх, нэр бүхий  иргэний авсан зээлээс хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, үндсэн зээл болон хүүгийн төлбөрөөс хэдэн төгрөг төлсөн талаарх баримтаа ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй тул нэр бүхий иргэдээр дамжуулан Б.Г  авсан нийт зээлээс иргэд өөрсдөө банкинд төлсөн үндсэн зээл, хүүгийн төлбөрийн хэмжээ, Б.Г  гаргуулан нэр бүхий иргэдэд болон Төрийн банкинд олгох төлбөрийн хэмжээг шүүх хуралдаанаар нарийвчлан тогтоох, хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна.

 

Иймд дээрх нэр бүхий 7 иргэн, Төрийн банкны нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь Төрийн банкны Хушаат салбар, нэр бүхий 7 иргэн нь жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж, хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 

Хэрэв иргэд авсан зээлээ банкинд төлсөн бол уг хэмжээгээр Б.Г  төлсөн төлбөрөө нэхэмжлэх, огт төлбөр төлөөгүй бол банк Б.Г  уг төлбөрийг нэхэмжлэх эрхтэй ба банк иргэдэд холбогдуулан гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхтэй холбогдох баримтгүйгээр иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас шууд учруулсан хохиролд зээлийн хүү, бусад хохирол хамаарахгүй тул уг анх авсан зээлийн хэмжээгээр гэм буруутайд тооцсон болно.

 

 

Ийнхүү гэм буруутайд тооцсон нь банк, болон иргэд өөрт учирсан нийт хохирол буюу төлсөн хүү, үндсэн зээл бусад нэмэлт хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болохыг зориуд тэмдэглэх нь зүйтэй байна.

 

С.Б 2,500,000 төгрөг төлөх ёстой талаар маргаагүй, Р.Энхмаагаас 3.452.000 төгрөгийн үнэ бүхий мод модон материал авснаас хохирогчийн Б.Г  авсан 650.000 төгрөгийн үнэ бүхий тавилгын үнийг хасаж шүүгдэгчээс үлдэх 2,802,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, Ш.Баянжаргалаас 2,000,000 төгрөг, 450,000 төгрөгийн эд зүйл авсан боловч төлсөн гэх баримт ирүүлсэн байна.

 

В.Б гаас 34,800,000 төгрөг авснаас бэлнээр 4 сая төгрөг төлсөн, хохирогч Банк бус байгууллагын 4,200,000 төгрөгийн барьцаанд байсан Б.Г  нөхөр Э нэр дээрх машиныг Э нэрийн өмнөөс 4,2 сая төгрөг төлж, улмаар худалдан борлуулах итгэмжлэл хийлгэн авч өөр машинаар арилжсан байх тул уг автомашины үнэлгээ12,500,000 төгрөгөөс Э өмнөөс төлсөн 4,2 сая төгрөгийг хасахад 8,300,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлтэй байна. Мөн хохирогч В.Б  нь Б.Г  1,280,000 төгрөгийн үнэ бүхий буйдан авсан талаар мэдүүлсэн байх тул буйдангийн үнэ 1,280,000 төгрөгийг тус тус хасаж тооцоход /34,800,000-бэлэн 4 сая-машины зөрүү 8,300,000-буйдан үнэ 1,280,000=21,220,000/ үлдэх 21,220,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Б.У гаас 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 40,000,000 төгрөг авч, улмаар 20,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр В.Б гаар дамжуулан Д.А нэрээр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөг авч, нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан боловч төлөөгүй байна.

Т.О 5,000,000 төгрөг авсан, төлсөн гэх баримт ирүүлсэн байна.

Н.Ч 5,000,000 төгрөг авсан, төлсөн гэх баримт ирүүлсэн байна.

Д.А машиныг барьцаалан 5,000,000 төгрөг авсан боловч төлөөгүй байна.

П.Ч авсан 14,000,000 төгрөгийг төлсөн гэх баримт ирүүлсэн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Р.Д авсан 2,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг Ж.Ц дансанд шууд шилжүүлсэн энэ талаар маргаагүй байх тул иргэний хариуцагч Ж.Ц гаргуулж үлдэх хэсгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

А.С 21,939,000 төгрөг, авсан, З.С ын 23,000,000 төгрөг, С.С 32,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байна.

 

С.С нь өмнө зээлүүлсэн 500,000 төгрөгөө өгсөн 32,500,000 төгрөгөөс буцаан авсан гэх боловч өмнөх зээлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул уг 500,000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцсон болно.

 

У.Б ээс 9,600,000 төгрөг авснаас 2,000,000 төгрөг төлсөн үлдэх хэсгийг төлөөгүй байна.

 

Яллах дүгнэлтэд хохирогч Б 9,4 сая төгрөг авсан гэж бичигдсэн, хохирогч мөн өмнө нь тэгж мэдүүлж байсан байх боловч бодит байдал дээр 9,6 төгрөг авсан, 2 сая төгрөгийг буцаан төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “У.Б ээс 9,600,000 төгрөг авсан. Үүнээс 2,000,000 төгрөгийг нь төлсөн” гэх мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирлын хэмжээг тооцохдоо төлсөн дүнг хасаж, 7,6 сая төгрөг гэж тооцсон ба нэмэгдсэн хэмжээг гэм буруутайд тооцох шийдвэрт заагаагүй болно.

 

С.Г 6,000,000 төгрөг авснаас 1,000,000 төгрөг төлсөн, үлдэх хэсгийг төлөөгүй байна.

 

Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч Б.Г  166,061,000 төгрөг гаргуулан С.Буянцогтод 2,500,000 төгрөг, Р.Э 2,802,000 төгрөг, В.Б д 21,220,000 төгрөг, Б.У д 30,000,000 төгрөг, Д.А 5,000,000 төгрөг, П.Ч 14,000,000 төгрөг, Р.Д 1,000,000 төгрөг, А.С 21,939,000 төгрөг, авсан, З.С т 23,000,000 төгрөг, С.С 32,000,000 төгрөг,

У.Б т 7,600,000 төгрөг, С.Г 5,000,000 төгрөг олгож, Төрийн банк, нэр бүхий 7 иргэн нь /Я.М , Б.Г , А.Т, Ж.Э , Я.Э , Б.Л, Н.Б нар/ хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний хариуцагч, Ж.Ц 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч Р.Д олгохоор шийдвэрлэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч зарим нэр бүхий хохирогчдод учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх боловч нийт хохирлын дийлэнх хэсгийг төлөөгүй байх тул хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн тухайд материаллаг хохирол шаарддаггүй, хууль бусаар нэвтрэхээр завдсанаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба шүүгдэгч нь Монгол Улсын хилээр гарахаар завдсан, хилийг хууль бусаар нэвтрэн БНХАУ руу гарсан, БНХАУ-аас Монгол Улсад орж ирсэн байх тул тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч учруулсан хохирлыг гүйцэд нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Г нь учруулсан хохирлын тодорхой хувийг нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдал болон ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7/х дугаартай захирамжаар Б.Г авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 275 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын 275 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, А.С эзэмшлийн гар утсыг хохирогчид буцаан олгож, Ү-1313000129 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас Б.Г  “2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ш.А, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.А залилсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Ч овогт Б.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсын хилээр хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 5 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г оногдуулсан 5 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б:Г  энэ хэрэгт цагдан хоригдсон 275 /хоёр зуун далан тав/ хоногийг хорих ялын 275 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Г  166,061,000 /нэг зуун жаран зургаан сая, жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, ........... тоотод оршин суух Ж овогт С.Б-д 2,500,000 /хоёр сая таван зуун мянган төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, ................ тоотод оршин суух Б овогт Р.Э-д 2,802,000 /хоёр сая найман зуун хоёр мянган төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, ................... тоотод оршин суух Б овогт В.Б-д 21,220,000 /хорин нэгэн сая хоёр зуун хорин мянган төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, .................тоотод оршин суух С овогт Б.У-д 30,000,000 /гучин сая төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, ............ тоотод оршин суух У овогт Д.А-д 5,000,000 /таван сая төгрөг/, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, ................ тоотод оршин суух Б овогт П.Ч-д 14,000,000 /арван дөрвөн сая төгрөг/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, ........... тоотод оршин суух О овогт Р.Д-т 1,000,000 /нэг сая төгрөг/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг........... тоотод оршин суух Х овогт А.С-т 21,939,000 /хорин нэгэн сая, есөн зуун гучин есөн мянган төгрөг/, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ............ тоотод оршин суух Д овогт З.С-т 23,000,000 /хорин гурван сая төгрөг/, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, ........... тоотод оршин суух С овогт С.С-д 32,000,000 /гучин хоёр сая төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, ......... тоотод оршин суух Г овогт У.Б-т 7,600,000 /долоон сая зургаан зуун мянган төгрөг/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, ........... тоотод оршин суух Х овогт С.Г-д 5,000,000 /таван сая төгрөг/ тус тус олгож, иргэний хариуцагч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ............ тоотод оршин суух Ө овогт Ж.Ц-с 1,000,000 /нэг сая төгрөг/ гаргуулж хохирогч О овогт Р.Д Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, ........ тоотод оршин суух олгож, Т банк, хохирогч Я.М , Б.Г , А.Төмөртулга, Ж.Э , Я.Э , Б.Лхагважав, Н.Б нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7/х дугаартай захирамжаар Б.Г авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, А.С эзэмшлийн Самсунг ноте-3 маркийн гар утсыг хохирогчид буцаан олгож, Я.Э, Б.Г нарын эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багт байрлах, үйлчилгээний зориулалттай Ү-1313000129 дугаартай 160 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД