| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/00864/И |
| Дугаар | 181/ШШ2017/01369 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2017/01369
2017 оны 05 сарын 16 өдөр Дугаар 181/ШШ2017/01369 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ч: Цэдэнжав/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 20-р байр 62 тоотод байрлах, Ориент инвест ББСБ ХХК/РД: 2737515/,
Тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Цэдэнжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч З.Цэдэнжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Зоригийн Цэдэнжав би Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 15 байр 52 тоот хаягт байрлах Ү-2203008850 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв хоёр өрөө орон сууцыг 2002 оноос хойш өмчилж байгаа. Уг орон сууцыг миний төрсөн ээж Дулмаагийн Ургамалмаа, Зоригийн Мэргэн, Зоригийн Балжмаа, Зоригийн Цэдэнжав нар хамт өмчилдөг.
Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 15-р байр 52 тоот хаягт байрлах орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг би санамсаргүй интернэтээр хэсэж байгаад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт зарлагдсан болохыг олж мэдлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.5 дахь хэсэгт ... Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж заасан байдаг. Гэтэл уг үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулахад өмчлөгч миний эрх ашиг хөндөгдөж байхад намайг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй байгаад гомдолтой байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь албадан дуудлага худалдаанд орох гэж байгаа Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 15 байр 52 тоот хаягт байрлах Ү-2203008850 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгч З.Цэдэнжав надаас үнэлгээ аваагүйгээр барахгүй, надад албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар надад огтхон ч мэдэгдээгүй. Нэг ч удаа намайг дуудаагүй.
Хамтран өмчлөгчийн хувьд З.Цэдэнжав би албадан дуудлага худалдаанд оролцож, тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Гэтэл надад албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар мэдэгдээгүйн улмаас миний эрх ашиг зөрчигдөж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйл 47.2.2 дахь хэсэгт ...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие саасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд албадан дуудлага худалдаанд оролцож болно гэж заасан байдаг юм байна. Гэтэл эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа бие даасан шаардпага гаргах эрхтэй өмчлөгч надад мэдэгдээгүйгээс би албадан дуудлага худалдаанд оролцож, дэнчин тавих боломжгүй болоод байна.
Иймд эд хөрөнгийн үнэлгээ тогтоох, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 15 байр 52 тоот хаягт байрлах орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Цэдэнжавын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар Д.Ургамалмаагаас 48 877.330 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь албадан дуудлага худалдаанд орох гэж байгаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 15-52 тоот хаягт байрлах 2203008850 дугаартай 29 мкв хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа амчлөгч З.Цэдэнжав надаас үнэлгээ аваагүй барахгүй, надад албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй, нэг ч удаа намайг дуудаагүй мөн бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч надад мэдэгдээгүйгээс би албадан дуудлага худалдаанд оролцож дэнчин тавих боломжгүй болоод байна. Иймд орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Д.Ургамалмаагийн хамтран өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203008850 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 15 дугаар байрны 52 тоот хоёр өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2015/02 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2015/04 дугаартай тогтоолоор хураасан.
Төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ топоолгосон.
Хөндлөнгийн шинжээч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 15 дугаар байрны 52 тоот хоёр өрөө орон сууцыг 112.600.000 төгрөгөөр үнэлсэн.
Дээрх барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцтгэх албанаас зохион байгуулсан Анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар бууруулан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь үнэлгээнд гомдол гаргаж 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ханджээ.
Төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ Миний бие барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргаж байна гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00445 шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 д сарын 09-ний өдрийн 475 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001 /ат2016/00502 тоот тогтоолоор нэхэмжпэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцтгэх албанаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар бууруулан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/Ш32016/03393 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1107 дугаар шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр магадлалаар тус тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувь буюу 78.820.000 төгрөгөөр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, мөн иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 56.300.000 төгрөгөөр 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус оруулахад худалдан борлогдоогүй.
Иймд төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь үндэслэлгүйгээр удаа дараа гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье. гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь энэ шүүхэд нэхэмжлэл гаргаад Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Энэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоогдсон үйл баримт байгаа. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүчингүй болгох боломжтой. Дуудлага худалдаанд оролцох боломжтой. Нийтэд ил тод нээлттэй явагдаж байгаа. Дэнчингээр нь худалдаж авах бүрэн боломжтой. Тэргүүн ээлжинд худалдан авахад нь хориглосон заалт байхгүй. Үндсэн үнэлгээ нь 116 сая төгрөг, 50 хувиар нь дуудлага худалдаа хийх юм бол 50 гаран сая төгрөг төлөөд авах эрх нь нээлттэй байгаа. Тэрнээс биш З.Цэдэнжав орж болохгүй гэсэн зүйл бол байхгүй. Гаргаж байгаа нэхэмжлэлээс харахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, төлбөр төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү. гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч З.Цэдэнжав хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ тогтоох, орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч үндэслэлгүйгээр удаа дараа гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, төлбөр төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар Д.Ургамалмаагаас 48 877 330/дөчин найман сая найман зуун далан долоон мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулан Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1448 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 100 дугаар захирамжийн болон 1448 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:, 34.1.1-т .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;, 34.1.6-д эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох гэж заасан.
Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-2203008850 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15-р байр, 52 тоот хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгч байх ба тус 52 тоот орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203008850 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15-р байр, 52 тоот хоёр өрөө орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр битүүмжлэн, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хураан авсан болох нь 2015/02 дугаар болон 2015/04 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:, 34.1.6-д эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид 52 тоот хоёр өрөө орон сууцыг 160 000 000/нэг зуун жаран сая/ төгрөгөөр үнэлсэн үнийн санал гаргасан болох нь нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үнийн саналын болон Ориент инвест ББСБ ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15/389 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК нь нэхэмжлэгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй болох нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15/389 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь заалтад зааснаар хариуцагч нь 52 тоот хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шинжээч томилсон болох нь 96 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 52 тоот хоёр өрөө орон сууцны үнийн саналыг аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байх ба хариуцагч нь 52 тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шинжээч томилох тухай 96 дугаар тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 52 тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлага гаргаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т Албадан дуудлага худалдааг битүүмжилж, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсны дараа явуулна., 46 дугаар зүйлийн 46.1-т Албадан дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд .... гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 52 тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах № 2/12 тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай шаардлага гаргаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр .... байна. гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон 1448 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Д.Ургамалмаагаас 48 877 330/дөчин найман сая найман зуун далан долоон мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулан төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-д олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь 100 дугаар захирамжийн болон 1448 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.
Төлбөр төлөгч Д.Ургамалмаагаас 48 877 330/дөчин найман сая найман зуун далан долоон мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулан төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээ тогтоох, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэгч З.Цэдэнжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээ тогтоох, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэгч З.Цэдэнжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч З.Цэдэнжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 181/ШШ2017/01369 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: -, З.Цэдэнжав -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба -Төрийн байгууллага-д холбогдох
Тогтоол хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: - нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч З.Цэдэнжав -н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба -Төрийн байгууллага-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.
2.
3.
ДАРГАЛАГЧ С.ХИШИГБАТ