Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/01381

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/01384

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11-р хороолол, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:Ч*******/,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-р хороолол, тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Найрамдал талбайд байрлах -т холбогдох,

-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******, Д.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь Эрдэнэт үйлдвэрт 1996 онд анх ажилд орсон бөгөөд үүнээс хойш өдийг хүртэл 23 дахь жилдээ ажиллаж байна. Би 1996 оноос 2013 оныг хүртэл Баяжуулах үйлдвэрт насосны машинист, баяжуулагч, тээрмийн машинист, ээлжийн мастер, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр тус тус ажиллаж байгаад 2013 онд худалдан авалт хангамжийн хэлтэст мэргэжилтнээр шалгалт өгч тэнцээд улмаар ажилд орж өдийг хүртэл уг ажлыг хийж байна. Худалдан авалт хангамжийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн бөгөөд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Миний бие Д.******* нь Дархан-Уул аймгийн Политехникумыг 1994 онд төгсөж 1996 онд Техникийн дээд сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн гэрээгээр суралцан төгсөж Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн цахилгаан засварчны ажлаар ажлын гараагаа эхэлж тохируулгын инженер, мастер, ахлах мастер, хэсгийн дарга зэрэг ажлуудыг тус тус хийж байсан. Худалдан авалт, хангажмийн хэлтсийн мэргэжилтний ажлын байранд зарлагдсан шалгаруулалтанд оролцож тэнцээд 2015 оноос өдийг хүртэл Худалдан авалт, хангамжийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна. Ийнхүү тус хэлтэст мэргэжилтнээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ цаг хугацаанд нь чанартай биелүүлж ирсэн бөгөөд зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Бидний хувьд худалдан авах хэлтэст мэргэжилтнээр ажилладаг тул аливаа шийдвэрийг бие даан гаргах эрхгүй бөгөөд шат шатны дарга нараас ирсэн үүрэг чиглэлиин дагуу тэдний заавраар ажилладаг болно. 2019 оны 06 дугаар сараас эхлэн манай хэлтсийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварын түвшинг шалгаж тогтоох тухай асуудал яригдах болсон бөгөөд -ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай тушаал гарсныг 2019 оны 06 дугаар сарын 21-нд олж мэдсэн. Ажил олгогчийн зүгээс мэргэжилтнүүдийг дуудаж уулзаж, өөр ажлын байранд шилжиж ажиллах хүсэлтээ өөрөө бичиж өг гэх мэт хууль бус шаардлагуудыг тавих болсон. Уг тушаалаар зөвхөн манай хэлтсийн мэргэжилтнүүдийг шалгаж байгаа нь үндэслэл муутай юм. Учир нь бидний үйл ажиллагаа дан ганц мэргэжилтнүүдээс хамаарах бус удирдан зохион байгуулах үүрэг бүхий дарга нар, хамт олны уялдаа холбоонд суурилж явагддаг болно. Мэргэжилтэн бидэн рүү чиглүүлэн тушаал гаргаж шалгалт явуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна. Ерөнхий захирлын дээрх тушаалын үндэслэлд -ын 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт, шалгалт хийсэн Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмж гэх мэт эрх зүйн актуудыг тусгасан байх ба дээрх үндэслэлд дурьдсан эрхийн актууд нь зөвхөн хангамжийн хэлтсийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж ойлгож байна. Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн бүх цех, хэлтсүүдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд дүгнэлт өгч зөвлөмж гаргасан. Ийнхүү дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм журмуудыг зөрчиж гарсан. Иймд Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******, Д.******* бид хоёр 2013 оноос Эрдэнэт үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Уг ажил үүргийг гүйцэтгэхээс өмнө 17 жилийн турш баяжуулах цехэд ажиллаж байсан. Худалдан авалт, хангамжийн хэлтэст мэргэжилтнээр томилогдон ажиллах хугацаандаа ямар нэг алдаа, зөрчил гаргаж байгаагүй. 2019 оны хавар Сангийн яамны сайдын тушаалын дагуу томилогдсон ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт шалгалт явуулж, улмаар шалгалтын дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт авах тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарсан. Уг тушаал гарахаас өмнөхөн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга нар манай хэлтсийн мэргэжилтнүүдийг дуудаж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан агуулга бүхий уулзалт хийж, энэ талаар саналаа хэлнэ үү гэсэн. Үүнийг бүгд эсэргүүцэж, ямар нэг санал байхгүй гэсэн. Гэтэл үүний дараа мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авах тухай 2019.06.07-ны өдрийн А/523 дугаар Ерөнхий захирлын тушаал гарсан. Уг тушаал нь хууль бус учраас хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрдэнэт үйлдвэрт 21 жилийн турш ажиллаж байна. Үүнээс сүүлийн 5 жилийн хугацаанд Худалдан авалт, хангамжийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна. Сангийн Яамны сайдын тушаалын дагуу Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүгнэлтийн үндсэн дээр ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2019.06.07-ны өдрийн А/523 дугаар тушаал гарсан. Сангийн Яамны сайдын тушаалын дагуу явагдсан шалгалтын үр дүн бол Эрдэнэт үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтэст бүхэлд нь хамаарах ерөнхий дүгнэлт байтал зөвхөн мэргэжилтнүүдийг хамруулсан шалгалт зохион байгуулсан нь учир дутагдалтай юм. Тиймээс хэрвээ ийм шалгалт зохион байгуулах шаардлагатай бол хэлтсийн дарга болон орлогч дарга зэрэг удирдах албан тушаалтнууд ч мөн адил хамрагдах ёстой байсан. Ийнхүү мэргэшлийн түвшин тогтоох шалгалт зохион байгуулж аттестатчилал явуулсан арга нь оновчтой биш байсан. Шалгалтын материал нь хэт нэг талыг барьсан байсан. Уг шалгалтанд нийт ажилтнуудыг хамруулсан ч бүгд тэнцээгүй. Учир нь бидний ажил үүрэгтэй холбоогүй асуулт байсан. Тиймээс хэлтсийн нийт ажилчид дараагийн давтан шалгалтанд оролцохоос татгалзаж ороогүй. Тиймээс -ын Ерөнхий захирлын 2019.06.07-ны өдрийн А/523 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэт-үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019.06.07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа. Шалгалтын дүн болон явцын талаар маргаагүй. Учир нь уг шалгалтыг зохион байгуулах үндэслэл болох Ерөнхий захирлын тушаал нь өөрөө хууль бус учраас үүний дараах үйл ажиллагаа, үр дагавар нь дагаад хүчингүй болох учиртай. Тиймээс шалгалт авах үндэслэл, шаардлага байсан уу, үгүй юу гэх талаас нь хандаж тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь зөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.4-д зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол-ыг шүүх харьяалан хянан шийдвэрлэдэг. Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох нь иргэний эрх зүйн хамгаалалтын нэг хэлбэр юм. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуульд заасан энэхүү иргэний эрх зүйн хамгаалалтаа хэрэгжүүлж л шүүхэд хандсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү маргааныг нэг болохоор хөдөлмөрийн маргаан гээд, нэг болохоор хэргийн харьяалал зөрчсөн гэж зөрүүтэй тайлбар хэлж байна. Энэ бол ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйтэй холбоотой маргаан юм. Тодруулбал, ажилтан ажлын байрандаа тэнцэх эсэхийг шалгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй маргаж байгаа хөдөлмөрийн эрх зүйн маргаан юм. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.9-д зааснаар ажил олгогчийн гаргаж байгаа шийдвэр нь хуульд нийцээгүй байгаа тухай гомдлоо ажилтан шүүхэд гаргах эрхтэй байна. Тиймээс шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь зөв юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 5.2-р ажил олгогчийн эрх, үүргийг зохицуулсан. Ажил олгогчийн гаргаж байгаа тушаал шийдвэр нь ажилтны эрх, үүрэгт чиглэсэн үр дагавар бүхий эрх зүйн акт болохын хувьд хууль тогтоомжид нийцсэн, мөн ажилтны эрх, ашгийг тодорхой байдлаар хөндсөн байж шүүх үүнийг хүлээн авч шийдвэрлэх учиртай. Ажил олгогч нь ажилтан тухайн ажилдаа тэнцэж байна уу гэдгийг шалгах нь нээлттэй асуудал. Гэхдээ энэ нь яг энэ худалдан авалт, хангамжийн хэлтсийн ажилтнууд руу чиглэх ямар бодит шаардлага, үндэслэл байсан бэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Байнгын ажлын байранд, хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа хүний тухайн ажлын байрандаа цаашид ажиллах эсэх нь тухайн салбарт бүтцийн өөрчлөлт хийгдсэн үү гэдгээс хамаарч өөрчлөгдөх учиртай. Эрдэнэт үйлдвэр ХХК байхад Худалдан авалт, хангамжийн мэргэжилтэн байсан, одоо ч болоход ч энэ ажлын байр хэвээр байгаа, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан хэвээр л байгаа. Ажлын байрандаа тэнцэж байгаа эсэхийг шалгах үндэслэл нь Сангийн яамнаас гаргасан зөвлөмж, дүгнэлт гэхээсээ илүү ажлын байранд тавигдаж буй шаардлага өөрчлөгдсөн, аль эсвэл шаардлагад заасан А-3 сертификатыг хууль бусаар авсан гэх үндэслэл байсан бол байдал өөр байх байсан. Гэтэл бодит байдал дээр эдгээр нөхцөл байдал огт байхгүй юм. Нөгөө талаар тухайн гаргаж байгаа тушаал нь хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл 2016 онд батлагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК байсан үед дагаж мөрдөж байсан баримт бичиг буюу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ыг тушаалын үндэслэл болгож байгаа нь хууль зөрчсөн байгааг шууд илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл байхгүй болсон байгууллагын журам буюу хүчин төгөлдөр бус журмыг үндэслэж байгаа нь хууль зөрчиж байна. Тиймээс байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарыг ажлын байрандаа тэнцэж буй эсэхийг магадлах зорилготой Ерөнхий захирлын А/523 дугаар тушаал нь хууль зөрчсөн юм. Мөн шалгалтын комисст Худалдан авалт, хангамжийн хэлтсийн мэргэжлийн хүн байхгүй байгаа нь их сонин байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын 2.1-д зааснаар тухайн салбарын болон мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хүнийг оролцуулна гэсэн байтал үүнийг огт мөрдөөгүй байна. Ингэснээр тухайн салбарын бус өөр мэргэжлийн хүмүүсээр удирдуулан шалгалт зохион байгуулж улмаар ажилтнуудыг шалгаж, үр дүнгээс нь шалтгаалж ажлаас халах хүртэл арга хэмжээ авах эрхтэй гэж байгаа нь ажилтнуудын эрхийг зөрчиж байна. Худалдан авалт, хангамжийн хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу нэхэмжлэгч нар нь А-3 сертификатыг авсан нь харагдаж байна. Уг сертификатыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас олгодог. Сангийн сайдын тушаалын дагуу явагдсан шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэсэн явдал нь нэхэмжлэгч нарын хууль ёсны дагуу авсан А-3 сертификатыг үгүйсгэх үр дагаварт хүргэх үү гэдгийг тогтоосон зүйл байхгүй байна. Үүнийг тодруулаагүй байж ажилтнуудыг дахин мэргэжил, ур, чадварын түвшин тогтоох шалгалтанд оруулах тухай тушаал гаргаж байгаа нь эхнээсээ үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэргэжлийн түвшин тогтоохдоо тухайн салбарын мэргэжлийн хүмүүсээр комисс бүрдүүлж, удирдамж гаргаж ажилчдад танилцуулснаар энэ ажил хийгддэг. Гэтэл ямар ч мэргэжлийн хүн байхгүй комисс бүрдүүлж шалгалт зохион байгуулахаар гаргасан -ын Ерөнхий захирлын 2019.06.07-ны өдрийн А/523 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл бүрэн тогтоогдож байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: -ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай Б.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.*******, Д.******* нарын Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлүүдийн алинд хамаарч байгаа нь нэхэмжлэгчдийн нэхэмжлэл болон иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид тодорхой дурдагдаагүй байх бөгөөд хуулиар тогтоосон үндэслэлүүдэд үл хамаарах асуудал байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг шүүх харъяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байсан гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн ч хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Иймд энэ асуудлыг дахин нягталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. -ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаар тушаал хууль тогтоомж зөрчөөгүй тухайд: -ын Ерөнхий захирал 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 тоот тушаалаар -ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, -ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3 дахь заалт болон Эрдэнэт үйлдвэрийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт, шалгалт хийсэн Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмж, тус хяналт, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан Ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/479 дүгээр тушаал зэргийг тус тус үндэслэсэн. Тодруулбал Эрдэнэт үйлдвэр нь Төрийн өмчит үйлдвэрийн газар болохынхоо хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд үйлдвэрийн газрын захирал нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтад зааснаар эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх тушаал, заавар гаргах эрхтэй байдаг. Мөн -ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д ажил олгогчийн эрхийг тодорхойлж өгсөн байдаг ба 4.1.3-т ажилтнуудыг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад /аттестатчилал/ хамруулах, шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн ажилтны мэргэжил, ажил, албан тушаалын зэргийг өөрчлөх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй гэж зааж өгсөн байдаг. Эрдэнэт үйлдвэр нь үйлдвэрийн хэмжээнд мөрдөгдөх ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд журмын зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, стратегитай уялдуулан чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох, сургалтын хэрэгцээг тодорхойлох, ажилтныг хөгжүүлэх, ажил, албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхийг тодорхойлоход оршдог. Тус журмын 2.2-т зааснаар шаардлагатай үед мэргэжил, ур чадварын түвшин тогтоох төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулж болох бөгөөд 2.3-т зааснаар Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн мэргэжил, эсвэл бүтцийн нэгжийн ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлыг хариуцан зохион байгуулахаар заасан. Эрдэнэт үйлдвэр нь 2019 оны 03 дугаар сараас Төрийн өмчит үйлдвэрийн газар болж, өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан Монгол улсын Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгтус үйлдвэрийн 2016 оноос 2019 оны 02 дугаар сар хүртэлх үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн бөгөөд тус шалгалтаар Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлууд хууль, дүрэм, журам зөрчсөн асуудлууд илэрч, улмаар үүнээс шалтгаалан үйлдвэрт хохирол учирсан талаар дүгнэлт, зөвлөмж гарсан. Уг зөрчил нь Худалдан авалт, хангамжийн хэлтсийн мэргэжилтнүүдийн ажил, үүрэгтэй шууд холбогдсон зөрчлүүд байсан бөгөөд тус хэлтсийн үйл ажиллагааг дотооддоо нарийвчлан шалгах, шинэчлэн сайжруулах зүй ёсны шаардлага тулгарсан. Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь Сангийн яамнаас хийсэн хяналт, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд худалдан авалтын үйл ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлэх цогц арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг гаргаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулах зөвлөмжийн хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмыг чанд мөрдөж ажиллах, мэргэжилтнүүдийг хууль. журмын сургалтад хамруулах, чадваржуулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулахаар төлөвлөгөөний 2.1-т тусгагдсан. Иймд -ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 тоот тушаалыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн ямар үндэслэлээр тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа иргэн Д.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. -ын Ерөнхий захирлын 2019.06.07-ны өдрийн А/523 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хуулийн үндэслэлтэй тушаал бөгөөд -ын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3-т заасан ажил олгогчийн эрх хэмжээний дагуу гаргасан шийдвэр гэж үзэж байна. Мөн -ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн МУ-ын Сангийн яамны ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийг нь төрийн өмчит үйлдвэрийн газар болохын хувьд хэрэгжүүлэх үүрэгтэй тул уг ажлын хүрээнд гаргасан тушаал нь хуулийн үндэслэлтэй буюу хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд иргэн Д.*******, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Шалгалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай ерөнхий захирлын тушаалын зорилго нь Сангийн яамны сайдын тушаалын дагуу Эрдэнэт үйлдвэрт хийгдсэн шалгалтаар гарсан дүгнэлт зөвлөмжийг л хэрэгжүүлэх байсан. Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж байгаа бүтцийн нэгжийн ажилтнуудын үйл ажиллагаатай холбоотой зөрчил байна гэсэн өргөн хүрээтэй дүгнэлт гарч, шат дараатай арга хэмжээ авах тухай зөвлөмж гарсан. Уг зөвлөмжийн дагуу шалгалтыг зохион байгуулсан. Тиймээс зөвхөн мэргэжилтнүүдэд хандсан зүйл байна гэж тайлбарлаж болохгүй байх. Дарга, удирдлагуудад ч мөн хариуцлага тооцох шат дараалсан арга хэмжээ авагдах нь зүйн хэрэг. ... Эрдэнэт үйлдвэр ХХК байж байгаад болж хэлбэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрх зүйн бүхий л баримт бичгүүдийг шинэчлэн баталж байгаа. А/523 дугаар Ерөнхий захирлын тушаалын үндэслэх хэсэгт заасан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам нь мэдээж 2016 онд батлагдсан буюу Эрдэнэт үйлдвэр ХХК байсан үеийн журам юм. Байгууллагын хэлбэр өөрчлөгдөнгүүт бүх баримт бичгүүдийг нэг өдөр өөрчлөх боломжгүй учраас энэ тохиолдолд тухайн журмыг шууд хүчингүй гэж үзэж болохгүй. Эрх зүйн үйлчлэл нь хэвээр байсан гэв.

Шүүхийн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******, Д.******* нар нь -т холбогдуулан -ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

-т нэхэмжлэгч Б.******* нь 2013 оны 06 сарын 05-нд материал техникийн хангамжийн хэлтсийн менежерээр, нэхэмжлэгч Д.******* нь 2015 оны 11 сарын 30-нд худалдаа хангамжийн хэлтсийн хангамжийн мэргэжилтнээр тус тус томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ба тэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай оролцож А-3 гэрчилгээг авсан байна. /хэргийн 3-4, 57-58, 147-150,168-174-р тал/

 

Сангийн сайдын 2019 оны 03 сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу шалгалтыг явуулж гаргасан тайлан, зөвлөмжөөр ...худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна... гэсэн дүгнэлт гаргасан байна. /хэргийн 50-56, 165-167-р тал/

 

-ын Ерөнхий захирлын 2019 оны 05 сарын 24-ний өдрийн А/479 дугаартай тушаалаар Санхүүгийн хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан байх ба уг төлөвлөгөөнд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль журмыг чанд мөрдөж ажиллах, мэргэжилтнүүдийг хууль, журмын сургалтад хамруулах, чадваржуулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах, хэрэгжилтийг ЗГХЭГ-т танилцуулах, уг ажлыг хийж гүйцэтгэх хугацаа, хариуцах эзэн, хүрэх үр дүн төлөвлөж баталсан байна. /хэргийн 117-126-р тал/

 

Харицагч байгууллага -ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаалыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Сангийн сайдын 2019 оны 03 сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмж, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3 дахь заалт, Ерөнхий захирлын 2019 оны 05 сарын 24-ний өдрийн А/479 дугаартай тушаал, Ерөнхий захирлын 2016 оны 04 сарын 22-ны өдрийн А/228 дугаар журмууд батлах тухай тушаалаар батлагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам зэргийг үндэслэл болгосон байна.

 

Мөн худалдан авалт, хангамжийн хэлтсийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг ажлын хэсгийн даргаар нь Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, нарийн бичгийн даргаар хуулийн хэлтсийн хуульч, ажлын хэсгийн гишүүдэд захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга, хуулийн хэлтсийн дарга, маркетингийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, шалгалтыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.*******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дээрх ерөнхий захирлын тушаалаар худалдан авалт, хангамжийн хэлтсийн ажилтнуудаас зөвхөн шалгалт авч байгаа нь үндэслэлгүй, дарга нараас шалгалт аваагүй, бид төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай оролцож А-3 гэрчилгээг авсан байхад уг гэрчилгээ олгоход авдаг материалаар дахин биднээс шалгалт авах гэж байгаа нь үндэслэлгүй, ирээдүйд шалгалтын дүнг үндэслэн биднийг ажлаас халах, чөлөөлөх үндэслэл болох учраас бидний эрх ашиг хөндөгдөж байна... гэсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэргэжлийн түвшин тогтоохдоо тухайн салбарын мэргэжлийн хүмүүсээр комисс бүрдүүлэх ёстой, гэтэл ямар ч мэргэжлийн хүн байхгүй комисс бүрдүүлж шалгалт зохион байгуулахаар гаргасан -ын Ерөнхий захирлын 2019.06.07-ны өдрийн А/523 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл бүрэн тогтоогдож байна... гэж маргасан.

 

-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ажилтнуудыг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад /аттестатчилал/ хамруулах, шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн ажилтны мэргэжил, ажил, албан тушаалын зэргийг өөчрлөх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах ажил олгогчийн эрхийг зааж өгсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж, мөрдүүлэх....эрхтэй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д захирал дараах эрх, үүрэгтэй мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах гэж тус тус заасан.

 

Ажил олгогч байгууллага болох -ын Ерөнхий захирал нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаалыг гаргасан байх ба дээрх тушаал нь хууль, тогтоомжид нийцээгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр дээрх тушаал нь зөвхөн нэхэмжлэгч нартай холбоотой бус тухайн газрын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн ажилтнуудад бүгдэд нь хамааралтай тушаал гарсан ба уг тушаалын дагуу тухайн хэлтсийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод хүлээсэн үүрэг, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуурыг хангаж буй эсэхэд бодитой үнэлэлт, дүгнэлт өгөхийг ажлын хэсэгт даалгасан ба тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалт авах ажлыг зохион байгуулсан боловч нэхэмжлэгч Б.******* уг шалгалтанд оролцоогүй, нэхэмжлэгч Д.******* эхний шалгалтанд орсон боловч тэнцээгүй учир сургалтанд хамрагдсан талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

 

Ажил олгогч байгууллагын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаал гарснаар нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх хэрхэн зөрчигдсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба дээрх тушаалын улмаас нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх, ашиг ирээдүйд хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарын хариуцагч нь -т холбогдуулан гаргасан -ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг баримтлан Б.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч -т холбогдох -ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангаас гаргуулж буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ