Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/01585

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр Дугаар 181/ШШ2017/01585 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Соёл-Эрдэнэ/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Отгонжаргал/РД: /-д холбогдох,

 

9 466 710 төгрөгийг гаргуулах тухай иргэний .

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оргил, хариуцагч М.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Соёл-Эрдэнэ миний бие иргэн М.Отгонжаргалтай 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 6 603 000 төгрөгийг зээлдүүлсэн. М.Отгонжаргал болон түүний эхнэр Аюушмаа нь надтай найз нөхдийн холбоотой байсан бөгөөд мөнгийг чинь удаахгүй өгнө бидэнд туслаад зээл аваад өгөөч гэхээр нь өөрийн эзэмшлийн хашаа байшингаа барьцаанд тавьж бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлж авч өгсөн.

Гэтэл зээлсэн мөнгөө төлөхгүй утсаа авахгүй намайг өндөр хүүтэй зээлийн төлбөрт оруулж ямар ч холбоо хэл сураггүй алга болсон. Миний бие М.Отгонжаргалд авч өгсөн мөнгөнөөс болж маш их хохирч байгаа бөгөөд зээлсэн хүн маань намайг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, тус шүүхээс нэхэмжилсэн мөнгийг төл гэсэн шийдвэр гарсан тул М.Отгонжаралаас зээлийн гэрээний дагуу өгсөн мөнгөө төлөхийг шаардаж байна.

 

Миний бие М.Отгонжаргалтай дөрвөн сая төгрөгийн гэрээг нөхөж байгуулсан. 4 650 000 төгрөгийн хүүг нэмж 6 603 300 төгрөгийг зээлсэн гэрээ байгуулсан. Үүнээс хойш 1 жилийн дараа л 400 000 төгрөгийг л төлсөн.

Энэ хугацаанд нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хэд хэдэн удаа төлсөн. 6 000 000 төгрөгийг төлөхгүй гэдэг нь илт хууль бус, шударга бус байна.

Миний бие хариуцагчаас үндсэн төлбөр 6 603 000 төгрөг, хүү 462 210 тегрөг, алданги 3 301 500 төгрөг нийт 10 366 710 төгрөгийг шаардаж байгаа. Үүнээс хариуцагч нь нийт 900 000 төгрөгийн төлөлт хийсэн тул хасч тооцоод М.Отгонжаргалаас 9 466 710 төгрөгийг гаргуупж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан. Өмнөх үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэснээр хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Гэрээ байгуулсан тул үүрэг үүссэн болохыг хүлээн зөвшөөрсөн. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. гэв.

 

Хариуцагч М.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Мэндбаяр овогтой Отгонжаргал би иргэн Гэндэн овогтой Соёл-Эрдэнээс 4 650 000 төгрөг авсан нь үнэн болно.

Уг Соёл-Эрдэнийн хашаа байшин барьцаанд Их дэлгүүрийн эсрэг талын ББСБ-д барьцаалагдсан хугацаа нь дуусчихсан тул газар нь шүүх рүү шилжүүлэх шатандаа орсон байсан. Соёл-Эрдэнэ ийм учиртай байна надад туслаад зээлэнд тавиад өгөөч гэж удаа дараа манайд ирсэн. Банкны шаардлага хангахгүй өөрөө зээл авчихсан, хийсэн ажилгүй байсан болохоор тухайн үед банк хүлээж авахгүй хувь хүн байсан ч хамаагүй гэхээр нь таньдаг хүнийхээ найз руу хандаж, хураалгах гэж байсан хашаа байшинг нь чөлөөлүүлж иргэн Лхагваагаас 7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай 12 000 000 төгрөгийн зээл авч өгсөн. Тухайн үед Соёл-Эрдэнэтэй найз нөхдийн холбоотой байсан. 4 650 000 төгрөгийг надад өгсөн тэгээд дахин банк руу хөөцөлдөөд сарын дотор хувь хүнээсээ салгаж банкинд тавьж бага хүүтэй болгохоор тохирсон. Г.Соёл-Эрдэнэ сарын дотор утсаа авахгүй байсан учир би зээлийг нь бага хүүтэй банк руу хөөцөлдөж чадаагүй.

Ингэж тэгж явсаар байгаад хувь хүнээс авсан 12 000 000 төгрөг нь 25 000 000 төгрөг болчихсон хүү, алданги нь нийлээд үүнийг нь бас хувь зээл авсан хүнээс нь гуйж уулзаж, байж 15 000 000 төгрөг болгуулсан.

Миний хувьд энэ хүнээс зугтаагаад байх шалтгаан байхгүй. Миний амьдарч байгаа газар болон утсыг бүгдийг нь мэднэ.

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5013011229 дансанд 400 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 5013011229 дансанд 500 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 5013011229 дансанд 400 000 төгрөг тус тус шилжүүлэн нийт 4 650 000 төгрөг авсан. 1 300 000 төгрөгийг буцаан өгсөн. Цаашдаа ч бөөн өгчих боломжгүй учир график гаргаж өгнө үү. Мөн нэхэж байгаа мөнгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

:

 

Нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэ хариуцагч М.Отгонжаргалд холбогдуулан нийт 9 466 710/есөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Отгонжаргал нь нийт 4 650 000/дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг авсан, 1 300 000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг буцаан өгсөн гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 6 603 000/зургаан сая зургаан зуун гурван мянга/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч уг мөнгийг хариуцагчид шилжүүлж өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 4 650 000/дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгт хүү тооцож, нийт 6 603 300/зургаан сая зургаан зуун гурван мянга гурван зуу/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 6 603 300/зургаан сая зургаан зуун гурван мянга гурван зуу/ төгрөгийг бодитоор шилжүүлж өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 4 650 000/дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг сарын 7/долоо/ хувийн хүүтэй шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь зээлийг 7/долоо/ хувийн хүүтэй шилжүүлэн авсан талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.1Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 4 650 000/дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 7/долоо/ хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 4 650 000/дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн зээлийн төлбөрт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5013011229 дансанд 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 5013011229 дансанд 500 000/таван зуун мянга/ төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 5013011229 дансанд 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 1 300 000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн сарын хүүд 325 500/4650000х7%=325500/ /гурван зуун хорин таван мянга таван зуу/ төгрөгийг, үндсэн төлбөрт 3 350 000/4650000-1300000=3350000/ /гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг, нийт 3 675 500/325500+3350000=3675500/ /гурван сая зургаан зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Отгонжаргалаас нийт 3 675 500/гурван сая зургаан зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 791 210/таван сая долоон зуун ерэн нэгэн мянга хоёр зуун арав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

И 115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Отгонжаргалаас нийт 3 675 500/гурван сая зургаан зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 791 210/таван сая долоон зуун ерэн нэгэн мянга хоёр зуун арав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    56 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 60.1, эмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнийн ид урьдчилан төлсөн 166420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Отгонжаргалаас ид 73758 ан нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэд олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ