Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2018/01631

 

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2018/01631

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй нийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “УБ Х Б” ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,452,161 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.БЭ.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Бнь 2016 оны 06 сарын 20-ны өдөр хариуцагч “УБ Х Б” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Улаанбаатар хотын банкны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 08 сарын 08-ны өдөр захирлын Б/353 тоот тушаалаар С. Б-ыгажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 01789 тоот шийдвэрээр тогтоосон. Шийдвэрт хариуцагч “УБ Х Б” ХХК нь гомдол гаргасны үндсэн дээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 2321 тоот магадлал гарсан. Тус магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн магадлалд хариуцагч “УБ Х Б” ХХК гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн 2018 оны 02 сарын 22-ны өдрийн 00299 тоот тогтоол гарсан. Тогтоолоор анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “УБ Х Б” ХХК-д нэхэмжлэгч С. Б-ыгажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 1,035,606 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан байдаг. Уг 1,035,606 төгрөг нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан 2017 оны 08 сарын 08-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 09 сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговор гэж шийдвэрлэсэн. Шийдвэр, магадлал, тогтоол хүчинтэй болсноос хойш хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас С.Бнь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэж, 2018 оны 06 сарын 05-ны өдөр хариуцагч байгууллагын захирлын ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарч, ажилдаа орсон. 2017 оны 09 сарын 26-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 06 сарын 05-ны өдөр захирлын ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарах хүртэл хугацаанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлагч С.Бнь ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс аваагүй зэргээр хохирсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу хариуцагчаас 2017 оны 09 сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 10 сар 10 хоног буюу 179 ажлын өдрөөр ажилгүй байсан гэж үзэн, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 26-ны өдрийн шийдвэрт нэг өдрийн дундаж цалин хөлсийг 30,459 төгрөгөөр тогтоосноор тооцож, нийт 5,452,161 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас тус төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “УБ Х Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Э.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхйин шийдвэр гарсан 2017.09.26-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдсон 2018.06.05-ны өдрийг хүртэл 10 сар, 10 хоног буюу нийт 179 ажлын өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 5,452,161 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлсөрийн дүнд нь тохируулан олгоно. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Бнь 2017 оны 09 сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд банкинд ямар нэгэн ажил гүйцэтгээгүй байх тул дээрх хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Бнь ажилд эгүүлэн тогтоох тухай Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 299 дугаартай тогтоол гарснаас хойш ажилд эргэн орох хүсэл зоригоо банкинд илэрхийлээгүй, уг асуудлыг шийдвэрлэх боломжийг банкинд олгоогүй зэрэг ажилд эргэн орох хугацааг өөрөөс хамаарах байдлаар хойшлуулж байсан. Улаанбаатар хоты нбанк нь хөдөлөмрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгч С.Бт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Улсын дээд шүүхийн тогтоолд заасан хэмжээгээр олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, улмаар 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон.

Ажилд эгүүлэн тогтоох тухай тушаал гарч, нэхэмжлэгч С.Бтай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар цалин хөлсийг олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Бхариуцагч “УБ Х Б” ХХК-д холбогдуулан түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 09 сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 5,452,161 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн дүнд нь тохируулан олгоно. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Бнь 2017 оны 09 сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд банкинд ямар нэгэн ажил гүйцэтгээгүй тул дээрх хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй гэж хариу маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлд суурилан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С. Б-ыгЧингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01789 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд тус шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0865 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2321 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00299 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдож байна /хх-ийн 5-12 дугаар тал/.

 

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01789 тоот шийдвэрт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 34 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 1,035,606 /670,098:22х34/ төгрөгөөр тогтоон дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн хэмээн тус тус дүгнэж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нийт ажлын 179 хоног байх бөгөөд энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь нийт 5,452,161 төгрөг /30,459*179=5,452,161/ байхаар тооцоологдож байна. Хариуцагч дээрх хугацаанд ажлын 173 хоногтой бөгөөд тухайн хугацаанд тохиосон нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцно гэж маргаж байна.

Монгол Улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журамд ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тус тус тодорхойлохоор заасан байна. Өөрөөр хэлбэл тухайн сард таарч буй нийтээр амрах баярын өдөрт цалин хөлс олголгүй хасах бус, харин сарын дундаж цалинг тухайн сарын ажлын хоногт хувааснаар ажлын өдрүүдийн дундаж цалингийн хэмжээ өсөж гарах замаар шингээж тооцох зарчимтай байна. Иймд ажилтны ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо нийтээр амрах баярын өдрийг шууд хасах үндэслэлгүй юм.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “УБ Х Б” ХХК-аас 102,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 5,452,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгож, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “УБ Х Б” ХХК-аас 102,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА