Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/02495

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 06 өдөр Дугаар 181/ШШ2017/02495 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Шижиртуяа/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг .

 

ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, ш Т.Дөлгөөн нар .

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Шижиртуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Шижиртуяа би өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо Өнөр хорооллын 20-116 тоот хаягт байрлах 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг үеэл ах Д.Зоригтбаатарт 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах эрхийг олгож, нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн юм. Энэхүү итгэмжлэлийн дагуу үеэл ах Д.Зоригтбаатар нь А.Батзориг гэх этгээдийн хамтаар миний дээрхи үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, Ж.Энэрэл гэх этгээдээс зээл аваад зохих хугацаанд нь зээлээ төлөөгүй байсан.

Ингээд зээлдэгч Ж.Энэрэл нь шүүхэд хандаж, зээлийн төлбөрөө нэхэмжлэхэд Д.Зоригтбаатар, А.Батзориг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, улмаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамж гаргасан байсан. Шүүгчийн захимрамжид миний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай туссан бөгөөд, Д.Зоригтбаатар нь энэ тухай надад огт хэлээгүй юм. Улмаар төлбөр төлөгч Д.Зоригтбаатар, А.Батзориг нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

Гэтэл өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 2 сарын 9-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албан худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 хороо, 1 хороолол, 20 дугаар байрны 116 тоотод байрлах 48м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 59 сая төгрөгөөр худалдсан байна.

Миний бие олон нялх хүүхэдтэй өөр орох оронгүй байтал өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний хөрөнгийг үнэгүйдүүлж, улмаар дуудлага худалдаагаар худалдсанд гомдолтой байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 2 сарын 9-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар шийдвэрээр Аваасүрэнгийн Батзориг, Дамдингомбын Зоригтбаатар нараас 121802729 төгрөгийг гаргуулж Ж.Энэрэлд олгохоор шийдвэрлсэн.

Шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2585 дугаар гүйцэтгэх хуудсанд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар А.Батзориг, Д.Зоригтбаатар нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004389 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоот 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан.

Иймд дээрх барьцаа хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09/24 тоот тогтоолоор битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар С.Шижиртуяад хариуцуулан тус өдрийн 35 тоот шүүхийн шийдвэр тогтоол биелүүлэх мэдэгдлийг хугацаатай өгөхөд төлбөр төлөгч нар шүүхийн шйидвэрийг биелүүлж төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот эд хөрөнгө хураасан тогтоолоор хурааж шүүхйин шийдвэрийг биелүүлэх тухай дахин мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй болно.

Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өлрийн 10/14 тоот, 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/29 тоот хугацаатай мэдэгдлийг дахин хүргүүлсэн боловч төлбөрийн төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч нар болон барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авахад С.Шижиртуяа болон төлбөр төлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан үнийн санал өгөхөөс татгалзсан.

Иймд шинжээч томилуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 124 тоот тогтоолоор Сангийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 286 тоот тушаалаар олгосон 07120004 тоот хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн эрхтэй Хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд ХХКомпани нь зах зээлийн бодит үнэлгээг 118,000,000 төгрөгөөр тогтоолгосон.

Дээрх зах зээлийн бодит үнийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/42438, 3/42236, 3/42237 тоот мэдэгдлээр мэдэгдсэн болно.

Анхны албан дуудлага худалдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/44001, 1/44006, 1/4405 тоот мэдэгдлүүдийн төлбөр төлөгч авагч, өмчлөгч нарт өгч, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдааны үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118,000,000 төгрөгийн 70 хувиар 82,600,000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй болно.

Гуравдагч этгээд болох С.Шижиртуяа нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 тоот шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17233 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан худалдаанд иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 59,000,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч дахин үнийн санал ирээгүй болно.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Шижиртуяа нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 54 тоот захирамжаар дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга, улсын байцаагч, ахмад Р.Энхтайваны улсын байцаагчийн актаар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/181 тоот тогтоолыг хүчингүй болгон барьцаа хөрөнгийг дахин 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2 албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 118,000,000 төгрөгийн 50 хувь буюу 59,000,000 төгрөгөөр оруулахад 61,000,000 төгрөгөөр худалдан борлогдоод байна.

С.Шижиртуяа нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3741 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 3 дахь удаагаа түдгэлзүүлээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж удаашруулж байгаа нь төлбөр авагч Ж.Энэрэлийн шүүхээр хамгаалуулсан эрх ашиг бодит амьдрал дээр биелэгдэхгүй давхар хохирсоор байгаа болно.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хууль болон Шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу явагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч болон С.Шижиртуяа нарт тухай бүрт мэдэгдэж байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байснаас харахад С.Шижиртуяа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг анхнаасаа мэдэж байсан төдийгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо тухай бүр шүүхэд хандан шийдүүлж байсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

:

 

Нэхэмжлэгч С.Шижиртуяа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн № 2/6 тогтоолын дагуу явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Иргэний хууль болон Шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу явагдсан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар захирамжаар А.Батзориг, Д.Зоригтбаатар нараас 121 802 729.27/нэг зуун хорин нэгэн сая найман зуун хоёр мянга долоон зуун хорин есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан Ж.Энэрэлд олгохоор, А.Батзориг, Д.Зоригтбаатар нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004389 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-р байр, 116 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2585 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15281009 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн болох нь 3737 дугаар захирамж, 2585 дугаар гүйцэтгэх хуудсын болон 15281009 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 116 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч болох талаар маргаагүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:, 34.1.1-т .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь 116 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр битүүмжлэн, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай № 2/6 тогтоол гаргасан болох нь 09/24 тогтоолын болон 2/6 тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 2 дахь албадан дуудлага худалдаа болохоос 14/арван дөрөв/ хоногийн өмнө энэ тухай нийтэд мэдээлээгүй гэж маргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 116 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны 2 дахь албадан дуудлага худалдаа болохоос 14/2017.02.10-2017.10.23/ /арван дөрөв/ хоногийн өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний шуудан сонинд албадан дуудлага худалдааны тухай зар гаргасан болох нь Үндэсний шуудан сонины 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №029(2726) дугаарын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 2 дахь албадан дуудлага худалдаа 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болох талаар нэхэмжлэгчид буюу өмчлөгчид мэдэгдээгүй гэж маргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг .... төлбөр төлөгчид хүргүүлнэ. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 116 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны 2 дахь албадан дуудлага худалдаа 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болох талаар нэхэмжлэгчид 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатарт 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр № 2/6 тогтоолыг гардуулан мэдэгдсэн болох нь № 3/5918 мэдэгдэл болон № 2/6 тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Иргэний хууль болон энэ хуульд заасан журмаар явуулна. гэж заасан.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар 116 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагчийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн № 2/6 тогтоолын дагуу явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн № 2/6 тогтоолын дагуу явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэгч С.Шижиртуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн № 2/6 тогтоолын дагуу явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэгч С.Шижиртуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.Шижиртуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ