Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2018/02304

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2018/02304

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

нэхэмжлэгч: ө.и 

хариуцагч: Т.К

тээврийн хөлс 1 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нарийн бичгийн дарга Д.*******нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ө.и ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Т.КХХК-иас тээврийн хөлс болох 1 840 000 төгрөг гаргуулахаар шаардсан.Үндэслэл нь Т.КХХК-ийн захирал, ө.и ХХК-ийн захиралтай харилцан тохиролцсон гэрээ байгуулан задгай цементийн тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэсэн. ө.и ХХК нь 2016 оны 10 сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Мөнхийн баян гал ХХК цементийн үйлдвэрээс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг хонхор дахь Т.КХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан газарт нь задгай цементийн хүргэлтийг хийж өгсөн. Үүний тээвэрлэлтийн хөлсийг ажлаа гүйцэтгэж дууссаны дараа нэхэмжлэхэд манайд одоохондоо мөнгө төгрөг алга гэж удаа дараа хойшлуулж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сард төлж барагдуулах тухай албан тоот шаардлагыг ө.и ХХК-иас явуулсан. Хариуд нь ө.и ХХК-иас 2016 оны 10 сард авсан цементийн тээврийн хөлс болох 1,840,000 төгрөгийг 2017 оны 04 сард багтааж тухайн компанийн Хаан банкны 5027606232 дугаарт дансанд төлж барагдуулна гэсэн албан бичгээр хариу ирүүлсэн. Үүнээс хойш удаа дараа шаардахад сүүлдээ холбогдохоо болиод мөнгө, төгрөгөө өгөхгүй байсан учраас бид шүүхэд хандаж тээвэрлэлтийн хөлс болох 1,840,000 гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Т.КХХК-иас ө.и ХХК-д тээвэрлэлтийн хөлс болох 1,840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Мөнхийн баян гал ХХК нь Хятадын хөрөнгө оруулалттай компани, задгай цементийн үйлдвэрлэдэг. Мөнхийн баян гал ХХК-ийн паданаар ө.и ХХК нэхэмжилж байгаа нь, Т.КХХК, Мөнхийн баян гал ХХК хоёр хоорондоо цемент авах гэрээтэй. Бид зөвхөн 4 удаа тээвэрлэлт хийж өгсөн, Т.КХХК манай машины дугаарыг падан дээрээ тэмдэглэн хүлээн авсан. Тээвэрлэлт хийсэн тээврийн хэрэгслүүд нь манайх. Цемент зөөдөг машин нь 20-25тонны сорж аваад буцаагаад шахаж гаргадаг. Т.КХХК-д ийм машин байхгүй учраас манай компаниас гуйсан.

Манайх Т.КХХК урьд нь олон удаа харьцаж, хамтарч ажиллаж байсан итгэлцэлтэй компани учраас тусдаа гэрээ хийгээгүй.

Паданууд дээр хэдэн оны, хэдэн сард, хэдэн удаа авсан гэдэг нь байгаа. 4 ширхэг падануудыг Т.КХХК-ийн нягтлан бодогч н.Амгалан бид нартай хамт очоод өөрөө гаргаж өгсөн. Хятад орчуулагчтай очоод падан гаргаж өгөөд найдвартай битгий санаа зов бид нар төлнө гэж хэлсэн..Амгалан танай мөнгийг өгмөөр байгаа боловч үнэхээр мөнгө алга гэж хэлдэг. Т.КХХК-ийн толгой компани нь Тэлмэн групп ХХК бөгөөд энэ хоёр компанийн нягтланг н.Амгалан гэдэг хүн хавсарч хийдэг. Бид нар санхүү дээр очихоор энэ хоёр компани нь санхүүгийн ганцхан тамгатай.

Т.КХХК Шинэ налайх хороололд цутгалт хийж байсан. Хариуцагч Т.КХХК шүүхэд ирдэггүй, Т.КХХК-аас нэхэмжлэлээ авахгүйгээр удаа дараа шаардуулж байгаад манай хүсэлтийн дагуу албадаж ирүүлээд нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, хариу тайлбар өгөөгүй учраас хуулийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэгт цугларсан баримтуудыг нэг бүрчлэн шинжлэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ө.и ХХК /РД:5518741/нь хариуцагчТ.КХХК-д холбогдуулан тээврийн хөлс 1 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа бүрэн дэмжин оролцлоо.

Хариуцагч Т.КХХК-иас шүүх хуралдаанд ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй болно.

Тус шүүхийн шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсуудыг хариуцагч хүлээн аваад ирээгүй тул 2018 оны 9 сарын 18-ны өдрийн 10193 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. 2018 оны 9 сарын 24-ний өдөр хариуцагчийн эрх бүхий этгээд болох ерөнхий захирлаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсноор шүүхэд хүрэлцэн ирүүлж, төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26,38, 67.1.4, 72.2, 72.3., 76.2, 77.8, 86.2, 100.3,100.4, 119.4-119.6 дахь зүйл хэсэг заалтад заасан хариуцагчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг мөн хэрэгт нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудтай биечлэн танилцан нэхэмжлэлийг гардан авсан, шүүгчээс тогтоосон 14 хоног буюу 2018 оны 10-р сарын 08-ны өдрийн дотор хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг хугацаанд хариу тайлбар, мэтгэлцээний үндэслэл болгож ямар нэг баримт ирүүлээгүй.

Хариуцагчид нэхэмжлэлд тодорхойлсон, шүүхэд Т.КХХК-ий ерөнхий захирлын албан бичигт дурдсан компаний оршин байрлах хаяг болох Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Олимпийн гудамж 8, 14-253 тоот хаягаар шүүх хуралдааны мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2018 оны 11-р сарын 01-ний өдөр гардан авсан, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 10 сарын 31-ний өдөр шүүхэд өгсөн гар утсанд нь өөртэй нь холбогдож мэдэгдсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 11 сарын 01-ний өдөр Т.КХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээ, Т.КХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбаруудыг шүүхэд ирүүлж хэргийн баримттай танилцсан болно. Хариуцагч тал шүүх хуралдаанд ямар нэг баримт хүсэлт ирүүлэлгүй хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтууд нэхэмжлэгч талын нэхэмжлэлээ дэмжсэн тайлбар зэргийг үндэслэн шийдвэрлэлээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчө.и ХХК нь Мөнхийн баян гал ХХК-ий Т.КХХК-ид 2016 оны 10 сарын 22-ны өдөр 10 цаг 33 минутаас 15 цаг 32 минут, 2016 оны 10 сарын 23-ны өдөр 17 цаг 02 минутын хугацаанд УНУ 95-43, УНЦ 32-66, УНУ 95-43, 54-20 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд цемент ачиж хүргүүлсэн тухай ачилтын тэмдэг дарагдсан ачааны дагалдах бичиг баримтууд болон Тэлмэн грүпп компаний санхүүгийн тэмдэг бүхий ө.и ХХК-иас 2016 оны 10 сард авсан цементийн тээврийн хөлс болох 1 840 000 төгрөгийг 2017 оны 4 сард багтааж тухайн компанийн ХААН банкны 5027606232 дансанд төлж барагдуулах болно гэсэн төлбөр барагдуулах бичиг гэсэн баримтуудаар тээврийн хөлс 1 840 000 төгрөгийг Т.КХХК-иас шаардах эрх нотлогдож байх ба хариуцагч тал мэтгэлцээнд маргаагүй, нэхэмжлэлийг гардан аваад одоог хүртэл тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэс болж байна.

Шүүх хариуцагч талд мэтгэлцээнд оролцох хуулиар олгогдсон эрх боломжийг бүрэн эдлүүлсэн боловч ямар нэг тайлбар, баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэстэй.

 

Талуудын хооронд тээвэрлэгч ө.и ХХК нь ачаа илгээгч Мөнхийн баян гал ХХК-ий агуулахаас тээвэрлүүлэгч буюу ачаа хүлээн авагч Т.КХХК-д 4 удаагийн тээвэрлэлтээр цемент хүргэсэн, ачаа хүлээн авагч ачааг бүрэн хүлээн авсан, тээвэрлэлтийн асуудлаар маргаангүй байгаа нь Иргэний хуулийн 380.1.Тээврийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан тээвэрлэлтийн гэрээ хийгдэж хэрэгжсэн байна. Харин хариуцагч Т.КХХК хэлэлцэн тохирсон тээвэрлэлтийн хөлс 1 840 000 төгрөгийг төлөөгүй, 2017 оны 4 сард багтааж тус компанийн ХААН банкны 5027606232 дансанд төлж барагдуулах амлалтаа биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Т.КХХК-иас тээвэрлэлтийн хөлс 1 840 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчө.и ХХК-ид олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид бүрэн хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1., 386 дугаар зүйлийн 386.1.-д зааснаар хариуцагч Т.КХХК-иас тээвэрлэлтийн хөлс 1 840 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчө.и ХХК-ид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.КХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 44 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119.5.-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ