Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/02974

 

 

 

 

 

2020 12 21

181/ШШ2020/02974

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин суух Ж.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/Ш32018/08353 дугаар захирамжаар "Насны зам' ХХК, Монгол кобел ХХК, Эх жаргалан ХХК, НЗФ ХХК, Газар орд ХХК, Ж.Э, Ч.Б нараас 5 303 168 008 төгрөг гаргуулж ХААН банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти, Тэнгэр рашаан гудамжны 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг зоорийн давхрын 2 тоот автозогсоолын хамт 865 000 000 /найман зуун жаран таван сая/ төгрөгөөр, Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168021/0082 дугаартай 6.716 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, 168023/5194 дугаартай 10000 мкв талбайтай аж ахуйн зориулалттай газар, 8021/0153 дугаартай 1.302 мкв талбайтай аж ахуйн зориулалттай газрыг 2.057.180.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны гомдлын шаардлага гаргаж байна.

Миний бие НШШГГ-с үнэлгээний тухай мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн, газар дээр баригдсан барилга байгууламжуудыг үнэлгээнд огт оруулахгүй зөвхөн доод газрыг үнэлсэн байх тул гомдлын шаардлага гаргаж байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти, Тэнгэр рашаан гудамжны 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг зоорийн давхрын 2 тоот автозогсоолын хамт 865.000.000 /найман зуун жаран таван сая/ төгрөгөөр, Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168021/0082 дугаартай 6.716 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, 168023/5194 дугаартай 10000 мкв талбайтай аж ахуйн зориулалттай газар, 8021/0153 дугаартай 1.302 мкв талбайтай аж ахуйн зориулалттай газрыг 2.057.180.000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/Ш32018/08353 дугаар захирамжаар Насны зам ХХК, Монгол кобел ХХК, "Эх жаргалан трейд ХХК, НЗФ ХХК, Газар орд" ХХК, Ж.Э, Ч.Б нараас 5.303 168.008 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиглагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.Э -ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн дүгээр хороо, Роял Каунти /17024/, Тэнгэр Рашааны гудамж 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 м кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын №2 тоот авто зогсоол, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168021/0082 дугаартай 6.716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, нэгж талбарын 168023/5194 дугаартай 10.000 м.кв талбайтай аж ахуйн зориулаттай газар, нэгж талбарын 2081/0153 дуаартай 1.302 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжилж хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авч, төлбөр авагчид танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул "Файн эстимэйт ХХК, Виннэр вэй" ХХК-иар үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтсолгон хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Үнэлгээ тогтоосон хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 10 сарын 29-ний өдөр оруулахаар талуудад мэдэгдэж, нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/Ш32020/13791 дүгээр захирамжаар дээр дурьдсан орон сууц, эзэмших эрхтэй газруудад явагдах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Эын гэрийн хаягаар очиж 2020.09.16-өдөр гардуулсан гэж, төлбөр төлөгч Ж.Э нь үнэлгээ тогтоосон мэдэгдэл, тайлантай 2020.09.28-ны өдөр танилцсан гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д шүүхэд гомдол гаргах хугацааг 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гэж тодорхойлсон бөгөөд 55.3-д шийдвэр гүйцэтгэгчийг хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь авахыг үүрэгжүүлсэн тул төлбөр төлөгч Ж.Эын үнэлгээний тайлантай танилцсан өдрөөс шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлтэй байна. Ж.Э нь 2020.10.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. /хх-4-5, 96-97х/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/Ш32018/08353 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй Э.Энхмөрөнгийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти /17024/, Тэнгэр рашааны гудамжны 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын №2 тоот авто зогсоол, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 168021/0082 дугаартай 6.716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, нэгж талбарын 168023/5194 дугаартай 10.000 м.кв талбайтай аж ахуйн зориулаттай газар, нэгж талбарын 2081/0153 дуаартай 1.302 м.кв талбайтай аж ахуйн зориулаттай газар зэргийг 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 19251183/05 тоот, 2020.04.17-ны өдрийн 19251183/08 тоот тогтоолуудаар битүүмжилж, 2020.08.20-ны өдрийн 19251183/15 тоот, 19251183/14 тоот тогтоолуудаар хураажээ./хх-43-44, 48-49, 54-58х/

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн саналаа өгөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2020.08.31-ны өдөр мэдэгдсэн /хх-59х/, төлбөр төлөгч, өмчлөгч нарын үнийг санал /60-63 ар тал/-ыг төлбөр авагч ХААН банк ХХК хүлээн зөвшөөрөхгүй, төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож чадаагүй гэх үндэслэлээр 2020 оны 09 сарын 04-ны өдөр Шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-63х/-ийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан байх тул талуудыг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 9/418 дугаар тогтоол /хх-64-65х/-оор Файн эстимэйт ХХК-ийг, мөн 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 9/419 дугаар тогтоол /хх-77-79х/-оор Виннэр вэй" ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр Файн эстимэйт ХХК, Виннэр вэй ХХК нарыг томилж, хөндлөнгийн шинжээч Файн эстимэйт ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй Э.Энхмөрөнгийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти /17024/, Тэнгэр рашааны гудамжны 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын №2 тоот авто зогсоол зэргийн зах зээлийн үнийг 865 000 000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-66 ар тал 76х/

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандарт, нийтлэг арга зүйг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын үнэлгээнд ач холбогдол өгч, үнэлсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Э шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

Шинжээч Виннэр вэй ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 168021/0082 дугаартай 6.716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, нэгж талбарын 168023/5194 дугаартай 10.000 м.кв талбайтай аж ахуйн зориулаттай газар, нэгж талбарын 2081/0153 дуаартай 1.302 м.кв талбайтай аж ахуйн зориулаттай газар зэргийн зах зээлийн үнийг 2 057 180 000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-80 ар тал - 92х/

 

Нэхэмжлэгч Ж.Э нь дээрхи газруудад бетонон хашаа, харуулын байр, нефьтын агуулахуудыг барьсан байгаа бөгөөд эдгээрийн үнэлгээнд оруулахгүйгээр зөвхөн газар эзэмших эрхийг үнэлсэн нь буруу гэж маргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо нь хураан авч, үнэлгээ тогтоосон дээрхи газруудад бетонон хашаа, харуулын байр, нефьтын агуулахуудыг барьсан байгаа талаар маргаагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, барьцааны зүйл биш тул үнэлүүлэх шаардлагагүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 84.3-д Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан. НШШГГ нь хураан авч, үнэлгээ тогтоосон дээрхи газруудад байрлаж байгаа эд юмсыг газраас салгаж болох эсэхийг тогтоогоогүйн улмаас тухайн эд юмсын өртөг газрын үнэлгээнд нөлөөлөх эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 168021/0082 дугаартай 6.716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, нэгж талбарын 168023/5194 дугаартай 10.000 м.кв талбайтай аж ахуйн зориулаттай газар, нэгж талбарын 2081/0153 дуаартай 1.302 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар зэргийн зах зээлийн үнийг 2 057 180 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Эын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй Э.Энхмөрөнгийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти /17024/, Тэнгэр рашааны гудамжны 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын №2 тоот авто зогсоол зэргийн зах зээлийн үнийг 865 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 168021/0082 дугаартай 6.716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, нэгж талбарын 168023/5194 дугаартай 10.000 м.кв талбайтай аж ахуйн зориулаттай газар, нэгж талбарын 2081/0153 дуаартай 1.302 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар зэргийн зах зээлийн үнийг 2 057 180 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.Эын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019290 дугаарт бүртгэлтэй Э.Э өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти /17024/, Тэнгэр рашааны гудамжны 306 дугаар байрны 202 тоотод байрлах 231 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын №2 тоот авто зогсоол зэргийн зах зээлийн үнийг 865 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 168021/0082 дугаартай 6.716 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, нэгж талбарын 168023/5194 дугаартай 10.000 м.кв талбайтай аж ахуйн зориулаттай газар, нэгж талбарын 2081/0153 дуаартай 1.302 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар зэргийн зах зээлийн үнийг 2 057 180 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ж.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА