Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/02963

 

 

 

 

 

2020 12 18

181/ШШ2020/02963

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах, ТДО ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, ПСЭ ХХК /УБД:9011109017, РД:5160901/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 492 030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ТДО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2016 оны 09-р сарын 29-ний өдрөөс эхлэн 2016 оны 10-р сарын 21-ний өдрийг дуустал ПСЭ ХХК-ын захиалгаар бетон хийц эдлэлийг Дархан-Уул аймгийн Хонгор сум руу нийлүүлсэн. Тухайн бетон хийц эдлэлийг нэмэгдсэн өртөгийн албан татвар оруулалгүйгээр бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд нийт 22 985 667 төгрөгийн үнэ бүхий автоброжур, явган замын хавтан, жижиг брожур, хөтөч хавтан, эко хавтан зэргийн нийлүүлэлт хийсэн. ПСЭ ХХК нь үлдэгдэл төлбөр болох 11 492 030 төгрөгийг одоо хүртэл манай байгууллагад төлөөгүй байна.

ПСЭ ХХК нь бетон зуурмаг болон бетон хийц эдлэлийн үнэд нийт 83 800 000 төгрөг төлсөн. Тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 354 дугаар шийдвэрээр 67 025 520 төгрөгийг төлсөнд тооцсон тул үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн байгаа. Хариуцагч талаас 4 санхүүгийн баримт гаргаж өгсөн бөгөөд байгууллагын дансанд орсон мөнгө байхгүй хувь хүний данс руу шилжүүлснийг нь тухайн хувь хүний данснаас шилжүүлэн кассын орлого болгон авч байсан учраас цаг хугацааны хувьд зөрүүтэй байхаас гадна доллароор шилжүүлсэн мөнгийг нь тухайн өдрийн ханшаар тооцож авсан байгаа. Тухайлбал, 2016.07.20-ны өдөр төлсөн 2 465 ам.долларыг тухайн үеийн ханшаар нь төгрөгт хөрвүүлж 2016.07.21-ны өдөр 5 000 000 төгрөг гэж бүртгэсэн. 2016.08.13-ны өдрийн 3 000 000 төгрөгийг мөн өдөрт нь кассын орлогоор бүртгэсэн, 2016.12.23-ны өдрийн 5 000 000 төгрөгийг 2016.12.27-ны өдөр кассын орлогоор бүртгэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөрийн баримт энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Мөн ПСЭ ХХК-иас бутархай дүн бүхий мөнгө огт шилжүүлээгүй бөгөөд бетон зуурмагийн үнэ нэхэмжлэхдээ манай компани нь ПСЭ ХХК-иас 2016.08.31-ний өдөр хүлээн авсан 6 000 000 төгрөгийг 1 014 334 төгрөг, 5 011 186 төгрөгөөр нь салгаж, 12.27-ны өдөр касст 1 014 334 төгрөг төлөгдсөнөөр гаргаж өгсөн болно.

Иймд хариуцагч ПСЭ ХХК-иас бэлтгэн нийлүүлсэн бетон хийц эдлэлийн үлдэгдэл төлбөр 11 492 030 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ПСЭ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч У.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ПСЭ ХХКXXК нь дарааx үндэслэлүүдээр нэxэмжлэлийн шаардлагыг бүxэлд нь xүлээн зөвшөөрөxгүй байгаа болно. ПСЭ ХХКXXК нь ТДО ХХК-д бетон xийц эдлэл нийлүүлсний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Манай компани нь ТДО ХХК-д төлбөрийг бэлнээр болон дансаар, мөн зарим төлбөрт тооцуулан асфальт өгч байсан. Нэxэмжлэгч ТДО ХХК нь манай компанитай анx 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ''Бетон зуурмаг нийлүүлэx гэрээ байгуулснаар бетон зуурмаг нийлүүлсэн бөгөөд энэ xугацаанд чанарын шаардлага xангаxгүй бүтээгдэxүүн нийлүүлж байснаас гадна 2016 оны 09 сарын 29-ны өдрөөс бетон xийц эдлэл заxиалгаар нийлүүлэxээр xарилцан тоxиролцсон боловч дээрxтэй мөн адил чанар, стандарт нийцэxгүй бетон xийц эдлэл нийлүүлж байсан, мөн тоxиролцсон xугацаандаа нийлүүлэлгүй xугацаа xожимдуулдаг байна. Мөн манай компани нь 2016 оны 09 сараас 2016 оны 11 сарын xооронд заxиалагч байгууллагын ажлын гүйцэтгэгчээр оролцож байсан ба энэ ажлыг xийж гүйцэтгэxийн тулд ТДО ХХК-иас бетон xийц эдлэл авч байсан боловч бетон xийц эдлэлийг xугацаандаа нийлүүлдэггүй байсан болон чанар муутай бүтээгдэxүүн нийлүүлж байснаас үүдэн манай компани заxиалагчийн ажлыг xугацаанд нь xийж гүйцэтгэxэд саад учирч өөр байгууллагаас бетон xийц эдлэл xудалдан авч цаг xугацаа болон санxүүгийн алдагдал xүлээж байсан болно.

ТДО ХХК-иас нийт 22 985 110 төгрөгийн бетон хийц эдлэл худалдаж авсан. Нийлүүлсэн бүтээгдэхүүний жагсаалтын Эко хавтангийн үнийг буруу бодож гаргасан байна. Учир нь: 2 134 ширхэг эко хавтанг нэгж үнэ нь 2 583 төгрөгөөр үржүүлэхэд 5 512 122 төгрөг болно. Гэтэл 5 512 833 төгрөг гэж буруу бодож нийлбэр дүнг 22 985 667 төгрөг гэжээ.

Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бетон зуурмагийн үнэ 70 683 300 төгрөг дээр бетон нийц эдлэлийн үнэ 22 985 110 төгрөгийг нэмэхэд 93 668 410 төгрөг болж байгаа. Үүнээс шүүхийн шийдвэрээр бетон зуурмагийн үнэ 67 025 520 төгрөгийг төлсөнд тооцож, үлдэх 3 657 780 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсний дагуу бид 3 657 780 төгрөгийг төлсөн байгаа.

Нийт төлсөн төлбөрөө тоочвол: 2016.07.20-ны өдөр 2465 ам,доллар буюу 5 016 186 төгрөг, 7.21-нд 5 000 000 төгрөг, 8.02-нд 5 000 000 төгрөг, 8.13-нд 3 000 000 төгрөг, 8.31-нд 6 000 000 төгрөг, 11.09-нд 10 000 000 төгрөг, 12 сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 12.27-нд 1 014 334 төгрөг, 2017.04.06-нд 48 000 000 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгө өгсөн. 11.06-нд 1 800 000 төгрөгт асфальт өгсөн. Шүүхийн шийдвэрээр 3 801 250 төгрөг төлсөн. Эдгээр нийлээд 93 626 774 төгрөг төлөгдсөн. НӨАТ тооцохгүй гээд дандаа хувь хүний дансаар мөнгөө шилжүүлэх, эсхүл бэлнээр авч байсан.

Иймд xариуцагч ПСЭ ХХКXXК нь нэxэмжлэлийн шаардлагыг бүxэлд нь xүлээн зөвшөөрөxгүй байгаа тул xэрэгсэxгүй болгож өгнө ү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТДО ХХК нь хариуцагч ПСЭ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 492 030 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

ПСЭ ХХК нь ТДО ХХК-тай 2016 оны 09 сарын 29-ний өдөр бетон хийц эдлэл худалдан авахаар тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд ТДО ХХК нь 2016 оны 09-р сарын 29-ний өдрөөс 2016 оны 10-р сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд 270 төгрөгийн нэгж үнэ бүхий явган замын хавтан 6 000 ширхэгийг, 2 500 төгрөгийн нэгж үнэ бүхий жижиг брожур 621 ширхэгийг, 1 320 төгрөгийн нэгж үнэ бүхий хөтөч хавтан 200 ширхэгийг, 11 000 төгрөгийн нэгж үнэ бүхий автоброжур 1 485 ширхэгийг, 2 583 төгрөгийн үнэ бүхий эко хавтан 2 134 ширхэг зэргийг нийлүүлсэн /хх-20-24х/ байх тул ПСЭ ХХК нь үнэ 22 985 110 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. /хх-25-26х/

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

ТДО ХХК нь нийлүүлсэн бетон хийц эдлэлийн нийт үнийг 22 985 667 төгрөг гэж тодорхойлсон боловч 2 134 ширхэг эко хавтангийн үнэ 5 512 122 төгрөг байхад 5 512 833 төгрөг гэж буруу бодолт хийсэн байна. /хх-13, 87х/

Хариуцагч ПСЭ ХХК нь нийлүүлсэн бетон хийц эдлэлийг чанар, стандартад нийцээгүй, тохиролцсон хугацаандаа нийлүүлээгүй гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын татгалзалын үндэслэлээ болгоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ТДО ХХК нь нийлүүлсэн бетон хийц эдлэлийн үнээс хариуцагч ПСЭ ХХК нь 11 492 030 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилснийг хариуцагч ПСЭ ХХК бүрэн төлсөн гэж маргаж байна.

 

Хариуцагч ПСЭ ХХК нь ТДО ХХК-д нийт 93 626 774 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүй, шүүхийн шаардсанаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй /хх-74-77, 82-83х/ бөгөөд шүүхэд 2016.07.20-ны өдөр Энхжаргал Одхүүгээс Гантуяагийн данс руу 2 465,48 ам.доллар шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-90х/, 2016.08.13-ны өдөр Одхүү Энхжаргалаас 5374405030 тоот Б.Батхүүгийн дансруу 3 000 000 төгрөгийг Fcf-s bumbod утгатайгаар шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга /хх-54, 91, 79х/, 2016.12.23-ны өдөр Одхүү Энхжаргалаас 502***** тоот Г.Э-ийн дансруу 5 000 000 төгрөгийг Барааны үнэ ТДО ХХК-д ПСЭ ХХК-с утгатайгаар шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга /хх-55, 79х/ зэргийг гаргаж өгсөн.

Талууд 2016.08.13-ны өдөр төлсөн 3 000 000 төгрөгийн хугацаа, хэмжээний талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч ТДО ХХК нь 2016.07.20-ны өдрийн 2 465,48 ам.долларыг 7 сарын 21-ны өдөр 5 000 000 төгрөгөөр кассын орлогод бүртгэсэн, 2016.12.23-ны өдрийн 5 000 000 төгрөгийг 12 сарын 27-ны өдөр кассын орлогод бүртгэсэн гэж тайлбарлаж байгаа тул мөнгийг хувь хүний данс руу шилжүүлснийг байгууллагын кассын орлогод бүртгэхдээ тодорхой хугацааны дараа бүртгэх боломжтойг харгалзан нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ТДО ХХК-ийн ня-бо Г.Э-ийн гаргасан ПСЭ ХХК-тай Тооцоо нийлсэн акт нэртэй баримтад орж ирсэн мөнгө-ийг 83 800 000 төгрөг гэж тодорхойлсон /хх-29х/ байдал нь талуудын төлбөр төлсөн баримт, тайлбаруудтай илүү нийцэж байх тул хариуцагч ПСЭ ХХК-ийг бетон зуурмагийн үнэ, бетон хийц эдлэлийн үнэ нийт 83 800 000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.31-ний өдрийн 354 дүгээр шийдвэр /хх-56-59х/-ээр бетон зуурмагийн үнэд 67 025 520 төгрөгийг төлснөөр тооцсон тул 83 800 000 төгрөгнөөс уг дүнг хасаж, үлдэх 16 774 480 төгрөгийг бетон хийц эдлэлийн үнэд төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд ПСЭ ХХК нь бетон хийц эдлэлийн үнэ 22 985 110 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 16 774 480 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 6 210 630 төгрөгийг гаргуулж ТДО ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 281 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ПСЭ ХХК-иас 6 210 630 /зургаан сая хоёр зуун арван мянга зургаан зуун гучин/ төгрөгийг гаргуулж ТДО ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 281 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТДО ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ПСЭ ХХК-иас 114 320 /нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТДО ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА