Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2017/00908

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:135/2016/01414/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, *************************. тоотод оршин суух ****************.. овгийн С-ийн Г- /РД: -, утас: ******************. /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *********,********* тоотод оршин суух ******* овгийн Б-ийн Ө- /РД: ****************., утас:*******. ./,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *********,********* тоотод оршин суух *******. овгийн Г-ын Э- /РД: *******, утас: ****************.../-нарт холбогдох

 

47,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

 

2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн .....тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-, хариуцагч Б.Ө-, Г.Э-, хариуцагч нарийн өмгөөлөгч Ц.Г-, шүүх хуралдааны нарийн бичиг Б.Н- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...*******- би Булган аймгийн ******* сумын Ар мэргэн хэмээх газарт 0,99м2 газар эзэмшдэг бөгөөд манай эзэмшлийн зэргэлдээ газарт хөрш Ж.Энхцоожийн хувийн орон сууцыг барьж байсан Б.Ө- гэх хүн 2015 оны 03 дугаар сард надруу залгаад Би сүүлийн үеийн технологоор сэргээгдэх эрчим хүчийн ашиглан халаалтаа шийддэг байшин барьдаг хүн байна, ийм технологоор танай хөршийн байшинг барьж байгаа, маш богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр чанартай байшин барина, танайх газар дээрээ байшин бариулах уу гэж санал тавихаар нь Б.Ө- болон түүний эхнэр Г.Э-тэй уулзахаар тохирч барьж байгаа байшинг нь очиж үзэн ... гэх зэргээр маш их итгэл, үнэмшил төрүүлөн ярихаар нь эхнэр бид 2 барилгын нийт өртөгийг 120,000,000 төгрөгөөр тохирсон. Ажил эхлэх урьдчилгаа 50 хувийг төл гэсэн тул тэдэнд дараахь байдлаар төлсөн ... нийт барилгын 50 хувь болох 60,000,000 төгрөгийг эхний ээлжинд төлсөн. Барилгын суурь тавигдаж торх босч эхэлмэгц барилгын нийт өртгийн 30 хувийг нэмж төлөхийг дахин шаардсан тул манай эхнэр Д- дараах байдлаар мөнгө шилжүүлсэн. ... 36,000,000 төгрөгийг нэмж өгсөн. Үүний дараа нэмэлт ажлын хөлс гэж ... тэдэнд нэмж нийт 5,000,000 төгрөгийг бас өгсөн. ... Дээрх байдлаар миний бие нь барилгын нийт өртгийн 80 хувьтай тэнцэх 96,000,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс гэж 5,000,000 төгрөг буюу 101,000,000 төгрөгийг Б.Ө-ын шаардсаны дагуу төлсөн боловч байшингийн цутгалтыг хийгээд, дээврийг хагас дутуу хийж, дээврийн төмрийн урд талыг хийгээд, хойд талыг нь хийгээгүй, хаалгагүй, цонхгүй, байшингийн урд талынх нь шавардлагыг хийлгүйгээр ажлаа хаяад 2015 оны 08 дугаар сараас хойш алга болчихсон. Энэ өдрөөс хойш Б.Ө-, Г.Э- нар нь биднээс зугтах болж, бид 4 удаас хаягаар нь очиход гэртээ байхгүй, утсаар нь залгахаар утсаа авдаггүй, бараг бүтэн жилийн турш хөөцөлдөж байж 2016 оны 05 дугаар сард арайхийж олж уулзахад барилгыг чинь 2016 оны зундаа багтааж гүйцээж барьж өгнө гэж амлаж гэрээний хугацааг сунгаж нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, уг нэмэлт гэрээгээр Г.Э- нэмэгдэж түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр гэрээний хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэтэл Б.Ө-, Г.Э- нар нь нэмэлт гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж дуусгах үүргээ дахин биелүүлээгүй, барилга нэг жилийн өмнөх орхисон байдлаараа байгаа. Нэмэлт гэрээ хийснээс хойш утсаа авахгүй байгаа, гэрийн хаягаар нь очиход гэртээ байгаа мөртлөө хаалгаа тайлж өгдөггүй ийнхүү 2 дахь жилдээ биднийг дахин чирэгдүүлж, хохироож, байгаа ба цаашид барилгын ажлыг дуусгах талаар ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар Б.Ө-, Г.Э- нараас дараахь үндэслэлээр 47,860,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: 1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101,000,000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 70,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 31,000,000 төгрөг, 2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан Нэмэлт гэрээний 1.2, 3.1.2-т заасныг баримтлан гүйцэтгэх ёстой 54,000,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-иар тооцон, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд нийт 16,200,000 төгрөгийн алданги, 3. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч нь ажлаа дутуу орхиж явсаны улмаас Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б.Ө-, Г.Э- нартай уулзахаар ирж буцсан шатахууны зардал 660,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд Б.Ө-, Г.Э- нараас нийт 47,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шавардаагүй орхисон гадна талын хөөсөнцөр нь удаан хугацааны явцад бутарч унаж эхэлсэн. Мөн дутуу орхисон дээврийн мод нь нар салхинд гандаж муудсан, дотор хана нуралт өгсөн, гадна дотор хана тэгш бус далий тул дахин засах шаардлагатай байгаа болно. гэжээ

 

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие болоод нөхөр Б.Ө- бид иргэн *******-ын барилгыг барьж өгөхөөр урьдчилгаа болгон 101,000,000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байна. Мөн 2016.05.21-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, хийгдсэн ажлыг 70,000,000 төгрөгийн гүйцэтгэлтэй, 31,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй байна. Бид 3 дугаар сард нэхэмжлэгч нартай уулзсан. Гандуулгатай уулзахаас өмнө Энхцоожийн байшинг бариад дуусч байсан. Би нэхэмжлэгч Гандуулгаас 101.000.000 төгрөг авсан. Би *******-ын байшинг барихаас гадна Эрдэнэтийн төвд өөр хүний барилга дээр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Гэтэл Эрдэнэтийн төвд барьж байсан төлбөрөө хийгээгүй барилгын гүйцэтгэл болон *******-ын байшингийн гүйцэтгэл хоёр давхцаж Эрээн хотоос ирэх материал саатсан. Энэ бол 25.000.000 төгрөгийн асуудал. Би төлсөөр байгаад 8.000.000 төгрөг үлдсэн. Эрээн хотоос ирэх материал нь 8.000.000 төгрөг байсан. Би энэ талаар нэмэлт гэрээ байгуулах үед ярьж байсан. Энэ мөнгийг төлбөл материалаа авах боломжтой. *******-ын байшингийн хувьд торх бүтэн босч, дээврийн ажил дутуу байсан. Байгаа материалаа ашиглавал ажил дуусах боломжтой байсан. Нэхэмжлэгч тал Э-бид хоёртой зөвшилцөөд 8.000.000 төгрөг өгье гэсэн боловч 8.000.000 төгрөгөөс гадна ажилчдын цалин хөлсний асуудал тулгарсан. Мөн давхар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд над дээр 15.000.000 төгрөгийн өр үүсч данс хаагдсан тул нэхэмжлэгч Гандуулгын байшинг дуусгах боломжгүй болсон. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр 15.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ байдал 2 жил үргэлжилсэн. 2017.08.24-ний өдөр зөөврийн халаагуур хийх техникийг боловсруулж патент авч, санхүүгийн эх үүсвэртэй болсон тул *******-ын байшинг барьж дуусгах боломжтой болсон. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 79.000.000 төгрөгийн гүйцэтгэл хийгдээд 30%-ийн үлдэгдлээ аваад ажлаа хийх гэж байгаад ажил зогссон. Дутуу хийсэн зүйлээ бид нэмэлт хөрөнгө шаардахгүйгээр өөрсдөө хийх боломжтой. Тэгэхээр 79.000.000 төгрөгийн ажил хийгдсэн. Бохирын шугамын гаргалгаа, дотор сантехникийн шугам, гараашаас машин угаалгын шугам зэрэг бүгд суусан байхад шинжээчийн дүгнэлтэд огт тусгаагүй. Техникийн нөхцөл өгч байж шийддэг шийдлийн дагуу шинжээчийн дүгнэлтээ гаргасан байсан тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэлт гэрээ байгуулахдаа энэ байдлаар ярилцсан. Барилга дууссаны дараа 24.000.000 төгрөгийн төлбөр хийгдэж, барилгыг хүлээлгэн өгөх ёстой байсан. 101.000.000 төгрөгөөс 79.000.000 төгрөгийг хасаад 22.000.000 төгрөг үлдэнэ. Би 30.000.000 төгрөгийг буцааж өгөх боломжтой. Ажлын төсөл байхгүй учраас шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй байсан. гэжээ

 

Нэхэмжлэгч *******- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Зохигчдийн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Нэмэлт гэрээ-ний 3.1.2-т Гүйцэтгэгч тал нь барилгын энэ гэрээний 2.1-т заасан хугацаанд түлхүүр гардуулж өгөх нөхцлөөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол талууд харилцан тохиролцож барилгын зураг төслийн дагуу дутуу баригдсан хэсэгт үнэлгээ тогтоох буюу эсвэл хөндлөнгийн мэргэжилтнээр үнэлгээ тогтоолгож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутумд 05 хувийн алданги тооцож гүйцэтгэгч тал алданги төлнө. гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талаас цаашид барилгыг гүйцээж барихад хэдэн төгрөг зарцуулагдах талаар мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргасныг шүүх хангаж, *********...... ХХК-ийг томилж шинжээчийн дүгнэлт гаргасан. Барилга угсралтын *********...... ХХК-ийн гаргасан дүгнэлтээр маргаан бүхий амины орон сууцанд 49,760,133 төгрөгийн ажил хийгдсэн, цаашид 77,480,819 төгрөгийн ажил хийгдэж байж нийт 127,480,819 төгрөгийн төсөвт өртгөөр манай байшинг барьж дуусгах тухай дүгнэлт гарсан байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоожболох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно. гэж заасныг баримтлан гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101,000,000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 49,760,133 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 51,239,867 төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр 77,480,867 төгрөгийн ажил дутуу буюу нийт 127,480,819 төгрөгийн төсөвт өртгөөр барилга баригдаж дуусахаар дүгнэсэн боловч талууд Нэмэлт гэрээ байгуулахдаа барилгын төсөвт өртгийг 125,000,000 төгрөгөнд багтааж барихаар харилцан тохиролцсон тул 125,000,000 төгрөгөөс орон сууцанд хийгдсэн 49,760,133 төгрөгийг хасаж, цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 75,239,867 төгрөгийн үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232,6-д талуудын хооронд байгуулсан Нэмэлт гэрээ-ний 1.2, 3.1.2-т заасныг тус тус баримтлан хоног тутамд 0,5 хуувиар тооцон, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 120 хоногийн хугацаанд нийт 45,143,920 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Дархан сумын *************************** тоотод оршин суугч иргэн Б.Ө-, Г.Э- бид нэхэмжлэгч ****************.тоотод оршин суугч иргэн *******-ын нэхэмжилж байгаа 92,143,787 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид барилгын ажлын гүйцэтгэлийг нүүр нүүрээ харж сууж байгаад нэг бүрчлэн тооцож 70,000,000 төгрөг болсоныг хүлээн зөвшөөрч тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл 2015.05.21-ний өдөр өмгөөлөгчдийн холбооны дарга Б- хуулиар нэр сүрээ далайлган нэмэлт гэрээ гэгчийг хийгээд үүнийхээ дагуу алданги тооцож 16,200,000 төгрөг нэхэмжилж байсан бол одоо хууль зөрчиж хийсэн шинжээчийн дүгнэлт юм. Мөн барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийсэн нь Иргэний хуулийн 56.2.1-д зааснаар дүр үзүүлсэн хийсэн гэрээ гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус бөгөөд өмнө нэхэмжилсэн 47,800,000 төгрөгөөс алданги хэмээх 16,200,000 төгрөг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс *******-ын нэхэмжилсэн 92,143,787 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин *******-ас авсан санхүүжилтийн үлдэгдэл 31,097,032 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ

 

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Б.Ө-, Г.Э- бид иргэн *******-ын өөрийн эзэмшлийн ******************... мэргэн гэх газар нутагт 2 давхар амины орон сууц барьж өгөхөөр тохиролцож 2015 оны 03 дугаар сард барилга угсралтын гэрээ хийж графикийн дагуу 101,000,000 төгрөгийн санхүүжилт авсан. Уг санхүүжилтаар суурийн блок болон бохирын ажил, барилгын бүтээцийн ажлыг хийж материал болон, ажлын хөлс, тээвэр зарцуулалтад зарцуулан дуусгасан. 2015 оны 08 дугаар сард тухайн үед барилгын материалын болон ажиллах хүчний үнийн өсөлт, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан бидний төлөвлөсөн санхүү нь уг барилгад хүрэлцэхгүйгээс болж барилгын ажил зогсож улмаар удаан хугацаагаар үргэлжлээгүй. Ингээд барилга захиалагч бидний хооронд маргаан үүсч нилээд удсан. Гэтэл *******- Д- нар 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд нэг газар уулзахаар дуудсан. Гэтэл өмгөөлөгч П.Б- биднийг яагаад барилгыг нь барьж дуусгахгүй байгаа төлөөр ярилцаж, бид учир байдлаа ч бас хэлсэн. Бид барилгад орсон материал ажлын хөлс тээвэр зарцуулалтын тооцоог нэг бүрчлэн гаргаж өгөхөд тээвэр зарцуулалт, хоол хүнсийг та нар зарцуулах ёстой гэж хасаад 79,000,000 төгрөгийн зардал тооцоо гарсан. Гэтэл П.Б- Нэмэлт гэрээ хийх санал тавьж, бид гэрээг хийхгүй гэтэл биднийг дарамталж байгаад Нэмэлт гэрээг хийлгэсэн. Бид уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар ...дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ

 

Нэхэмжлэгч *******- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл дээр ор үндэсгүй худал зүйлийг бичсэн байна. Г.Э- Б.Ө- нар нь өөрсдөө 2016 оны 08 дугаар сард дуусгана гэж гуйж хугацаа өгөх хүсэлт гаргасаны дагуу энэхүү гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд Б.Ө-, Г.Э- нарын санал бүрэн тусгагдсан тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ

 

Нэхэмжлэгч *******- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Бид хариуцагч талын хэлж байгаагаар 31.000.000 төгрөгийн ажил үлдсэн гэж тохиролцсон. Гэхдээ хариуцагч нар алга болоод зугтаасан учраас ажлыг чанаржуулахын тулд нэмэлт гэрээндээ алданги тооцохоор тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмэлт гэрээг байгуулахдаа хариуцагч нарыг айлган сүрдүүлээгүй. Өмнө нь бид тохиролцсон. Хариуцагч нар өөрсдөө тооцоогоо гаргасан. Бид хүнээр бодуулсан гээд хийгдсэн ажлын үнийг 70.000.000 төгрөг болгоё гэж хэлсэн. Хариуцгч нарын хариуцлагыг нь өндөржүүлье гэж алдангийн талаар гэрээнд тусгасан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Энэ гэрээний дагуу 129,6 м2 талбайтай байшинг Ө- Э-нар барихаар тохиролцсон. Явцын дунд 5.000.000 төгрөг нэмэгдэж, байшингийн ажлын гүйцэтгэл 125.000.000 төгрөгөөр хийгдэхээр болсон. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэж байсан Ө- Э-нар тохиролцсон хугацаандаа байшинг барьж дуусаагүй. Дараа нь нэмэлт гэрээ байгуулж ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл болгож өөрчилсөн. Нэмэлт гэрээ байгуулах үед хариуцагч тал 101.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч 70.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэснээ дүгнэсэн. Гэхдээ 70.000.000 төгрөгийн барилгын ажил хийсэн гэж дүгнэхдээ барилгад ямар материал ашигласан, ямар хүмүүс ажилласан талаар тусгаагүй. Нэмэлт гэрээ байгуулахдаа хариуцлагыг өндөржүүлэхийн тулд алдангийн талаар тусгасан. Энэ гэрээний дагуу анх илүү 31,000,000 төгрөг, дутуу хийгдсэн ажлын алданги 16.200.000 төгрөг /60 хоногийн алданги/, тухайн үед гарсан шатахууны зардал гэж 660.000 төгрөг буюу нийт 47.860.000 төгрөгийг анх нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон. Үүнийг гэрээний дагуу томилсон. Шинжээчээр Дархан-Уул аймгийн *********...... ХХК дүгнэлт гаргасан. Уг шинжилгээ хийсэн шинжээч нар нэг талыг бариагүй. Учир нь шинжилгээ хийх байгууллагыг шүүх томилсон. Шинжээчийн дүгнэлтээр нийт 127.480.819 төгрөгийн ажил хийгдснээр барилгын ажил дуусахаар байна. Үүнээс нийт 49.760.133 төгрөгийн ажил хийгдсэн байна гэж гарсан. Өгсөн 101.000.000 төгрөгөөс хийгдсэн ажлын дүн болон 49.760.133 төгрөгийг хасаад 51.239.867 төгрөг нэхэмжилсэн. Одоо байшинд 75.823.988 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа байшин ашиглалтанд орохоор байгаа. Үүний 50 хувиар буюу 37.619.933 төгрөгийг нэхэмжилсэн. Алданги нэхэмжилж байгаа үндэслэл бол Иргэний хуулийн 219 дүгээр зүйл буюу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтэрсэн асуудал юм. Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул хугацаа олгосон. Гэтэл хариуцагч тал дахин үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Шатахууны зардлыг хуулийн дагуу нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж хэлсэн. Хариуцагч тал 70.000.000 төгрөг гэж ярилцсан талаараа хэлдэг. Хариуцагч тал өмгөөлөгч айлган сүрдүүлсэн гэж худал гүтгэж байна. Тухайн үед миний туслахаар Батжолоо хамт байсан. Намайг үнэхээр хариуцагч нарыг гүтгэсэн эсэхийг гэрчлэнэ. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгүүлэгч хөлсөө хэсэгчилсэн төлсөн. Хариуцагч нар барилгын ажлаа хийж байсан. 101.000.000 төгрөг авчихаад огт ажил хийгээгүй биш. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэл бүрэн хийгдээгүй гэдгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа. Мөнгө авсан өгсөн дээрээ талууд маргадаггүй. 2016 онд нэмэлт гэрээ байгуулсан. Энэ гэрээнд нэхэмжлэгч 70.000.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна гэдгийг тусгасан. 101.000.000 төгрөгөөс 70.000.000 төгрөгийн ажлыг хариуцагч тал хийж гүйцэтгэсэн байна. Үүнийг тухайн үед нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Үүнийгээ үгүйсгэдэггүй. Хариуцагч 30.000.000 төгрөгийг гаргуулахад татгалзах зүйлгүй. Хэрэгт *********...... ХХК-г шинжээчээрэ томилсон. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөр шинжээч томилж өгнө үү гэж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж болно гэж заасан. Хариуцагч талаас хэд хэдэн удаа хүсэлт тавьсан боловч боломжгүй гэсэн учир хүсэлтээсээ татгалзсан. *********...... ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. *********...... ХХК нь Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, 2.7, 2.8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулдаг. Энэ байгууллага шинжээч томилж дүгнэлт гаргадаг газар биш. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг үнэлж шийдвэр гаргах боломжгүй. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрхгүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан байхад түүнийг үндэслэж шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 70.000.000 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрч байгаа тул түүний зөрүүг гаргаж өгөх боломжтой. Сөрөг нэхэмжлэл дээр алдангийн асуудлыг ярьж байгаа. Хариуцлагыг дээшлүүлэхийн тулд гэрээ байгуулсан гэж байна. Нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэйгээ байж гэрээ байгуулсан. Би гэрээнд оролцож чадаагүй. Нэмэлт гэрээгээр алданги тооцсон. Хариуцлага дээшлүүлнэ гэж алдангийг гэрээнд тусгая гэж байсан талаар тайлбарласан. гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-ын хариуцагч Б.Ө-, Г.Э- нарт холбогдуулан гаргасан Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т ... хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно. ...гэж заасныг баримтлан гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101.000.000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 49 760 133 төгрөгний ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 51 239 867 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчид Булган аймгийн ******************. гэдэг газарт нэг айлын 9х9 харьцаатай 129.6 м.кв талбайтай мансардтай 2 давхар байшин, 21.6 м.кв талбайтай автомашины гражийг термоблок систем ашигласан төмөр бетон бүтээц бүхий ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 08-наас 2015 оны 08 дугаар сарын 08-нд бүхэлд нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэхээр 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх . ....тоот гэрээ байгуулан, ажлын нийт өртөгийг 120 000 000 төгрөг гэж тохирсон байна.

 

Энэ гэрээний 3-т зааснаар захиалагч *******- 101 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлгээр болон бэлнээр хүлээлгэн өгсөн / хавтаст хэргийн 15-20 дугаар хуудас / энэ талаар маргаангүй байна.

 

04 тоот гэрээний 2.2.1-д зааснаар гүйцэтгэгч Б.Ө- нь 9х9 м хэмжээтэй 129.6 м.кв 1 айлын 2 давхар мансардтай хаусны барилгыг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр гэрээнд тусгагдсан төсөвт өртөгт багтаан 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан норм, нормативийг чанд баримтлан, барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний 2.2.1-2.2.4-т заасан үүргээс гадна, 6-д заасан үүргээ гүйцэт хэрэгжүүлээгүй гэрээний зүйл болох 1 айлын 2 давхар мансардтай хаусны барилгыг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр биелүүлэх үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул талууд гэрээний 2.3.2.2, 12.1-д зааснаар харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдсэн гэрээний хэлбэрээр 04 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

 

Энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. ...гэснийг зөрчөөгүй бөгөөд талуудын байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот Гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн гэрээгээр гүйцэтгэгч тал гэрээт ажлыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилгын түлхүүр хүлээлгэж өгөх нөхцлөөр гүйцэтгэж дуусгахаар, хамтран үүрэг гүйцэтгэгчэээр Г.Э-ийг гэрээний нэг тал болгон оролцуулсан байна.

 

Энэхүү гэрээгээр талууд гэрээний нийт үнийн дүн 120 000 000 төгрөгөөс 101 000 000 төгрөгийг гүйцэтгэгч тал хүлээлгэн өгснийг талууд хүлээн зөвшөөрсөн болно.

 

Мөн гэрээний 2.4-т зааснаар гүйцэтгэгч тал нь одоо хийгдсэн байгаа барилгын ажлын материалын зардалд 54 256 000 төгрөг, тээвэр болон бусад зардалд 6 182 500 төгрөг, ажлын хөлсөнд 9 561 500 төгрөг нийт 70 000 000 төгрөг зарцуулсан болохыг талууд хүлээн зөвшөөрч төсөвт ажлын өртгийг 54 00 000 төгрөгөнд багтааж 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр барилгын түлхүүр хүлээлгэж өгөх нөхцлөөр гүйцэтгэж дуусгахаар тогтоосон байна.

 

Талуудын нэмэлт хугацаа тогтоосон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч Б.Ө-, Г.Э- нар хугацаанд нь биелүүлээгүй гэрээний зүйл болох 9х9 м хэмжээтэй 129.6 м.кв 1 айлын 2 давхар мансардтай хаусны барилгыг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцлөөр хүлээлгэн өгөөгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар гүйцэтгэгч үүргээ дахин биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан ..... тоот гэрээний 10.7-д талууд илэрсэн зөрчлийн талаар санал зөрөлдвөл хөндлөнгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах, ..... тоот гэрээний 3.1.2-т гүйцэтгэгч тал нь барилгын ажлыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилгын түлхүүр хүлээлгэж өгөх нөхцлөөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол талууд харилцан тохиролцож барилгын зураг төслийн дагуу дутуу баригдсан хэсэгт үнэлгээ тогтоолгох буюу эсвэл хөндлөнгийн мэргэжилтнээр үнэлгээ тогтоолгоно гэсэн байна.

 

Гүйцэтгэгч гэрээний зүйлийг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч дутуу баригдсан хэсэгт хөндлөнгийн мэргэжилтнээр үнэлгээ тогтоолгон, гүйцэтгээгүй үүргийг үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алдангийг тооцож төлнө. ...гэсний дагуу үүрэг гүйцэтгэгч нь 49 760 133 төгрөгийн ажлыг гүйцэтгсэн тул илүү төлсөн 51 239 867 төгрөг, барилгын ажлыг гүйцээж барихад шаардагдах 75 239 867 төгрөгийн үнийн дүнгээс хоногт 0.5 хувиар тооцон 37 619 933 төгрөг тус нэхэмжилж байгаа гэж, хариуцагч нэмэлт гэрээ байгуулах үед талууд хийгдсэн ажлыг 70 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон, хүлээн авсан 101 000 000 төгрөгөөс хасаж тооцоход 31 000 000 төгрөг, бид нар шинэ бүтээлийн эрхээ баталгаажуулж авсан, дараа хавар барилгыг гүйцээж барьж өгнө гэж маргаж байгаа болно.

 

Гэрээний зүйл болсон Булган аймгийн ****************..гэдэг газарт нэг айлын 9х9 харьцаатай 129.6 м.кв талбайтай мансардтай 2 давхар байшин, 21.6 м.кв талбайтай автомашины гражийг термоблок систем ашигласан төмөр бетон бүтээц бүхий ажлыг цаашид хариуцагч Б.Ө-, Г.Э- нараар гүйцэтгүүлэхгүй, 2018 оны хавар гэхэд одоо хийгдсэн ажил нь нурах магадлалтай гэж нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд, хэрэгт авагдсан гэрэл зураг, томилогдсон шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шинжээч 04 тоот дүгнэлтдээ ... гүйцэтгэгч талын хийсэн ажлыг жагсаалтаар төсвийг хийхэд 49 760 133 төгрөг болсон ба, хийгдээгүй дахин буулгаж хийх ажил тус бүрээр төсөв хийсэн ба, дахин хийх ажлыг үнэлж, гадна бохир ус, дулаан хангамж цахилгааны ажлуудыг хийх техникийн нөхцөл үгүй учир ойролцоогоор үнэлж дутуу буюу дахин буюу дахин хийх ажлуудыг үнэлж төсвийг хийхэд 77 480 819 төгрөг шаардлагатай гэж тодорхойлов, шатны хэсгийн ханыг даацөн болгох,цуурсан хангы буулгаж солих,шаланд цементэн тэгшилгээ хйих, даацын ханы асуудлыг шийдэх,шувуу нурууг иж бүрэн дээврийн төмрийн хамт дахин булгаж ,цаашид ямар ч ашилах боломжгүй, цаашид уг барилгыг гүйцээхийн тулд урьд байгаа алдаа бүрийг засах,гадна инженерийн шугам сүлжээтэй холбоотой ажлыг техникийн нөхцөл авч шийдвэрлэх нь зүйтэй ,дүгнэлтийг аргачлал, хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэсэн болно гэжээ.

 

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар шинжээчийн дүгнэлттэй танилцаад .... баримтаар харуулсан 20 нэр төрлийн ажлыг гүйцэтгэлдээ огт тусгаагүй, барилгын материалыг хэт багаар үнэлсэн, нэмэлт зардлуудыг тусгаагүй гээд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул / хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/ нэмэлт шинжилгээ хийлгэхээр томилогдсон шинжээчийг дахин томилсон боловч шинжээч ажиллахаас татгалзсан тул Барилгын хөгжлийн төвөөс бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон болно.

 

Шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2505 тоот шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч мэргэшсэн төсөвчдөөр шинжээчийн дүгнэлтээр гаргуулах шаардлагатай, Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу барилгын чанарын асуудлаар Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй тул шинжилгээ хийхээс татгалзаж байна. ...гэж хариу ирүүүлсэнийг талуудад танилцуулахад 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дахин шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлснийг хангаж шийдвэрлсэн боловч шинжээч томилуулах тухай хүсэлтээс татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан болно.

 

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар шинжээчийн дүгнэлттэй танилцаад хариу тайлбартаа дурдсан 20 нэр төрлийн ажлын материал, хөдөлмөр зарцуулалт, машин механизм, тээвэр зарцуулалт болон бусад зардлууд уг хийсэн ажлын төсөвт огт тусгагдаагүй байна гэсэн тайлбар, хүсэлт дотор зургуудийг хавсаргасан боловч барилгын ажлын явц нь маргааны зүйл болж байгаа Булган аймгийн ****************. гэдэг газарт нэг айлын 9х9 харьцаатай 129.6 м.кв талбайтай мансардтай 2 давхар байшин, 21.6 м.кв талбайтай автомашины гражийг термоблок систем ашигласан төмөр бетон бүтээц бүхий ажлын явцын зураг мөн эсэх талаар нотлох баримтгүй, нэхэмжлэгч манай барилгын зураг биш гэж маргаж байгаа болно.

 

Мөн тухайн барилгын ажлыг гүйцэтгэх явцад зарцуулсан барилгын ажил үйлчилгээ, материалын зардал зэргийг баримтаар ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д ...гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж хуульчилсан, тухайн ажлыг хийхэд зарцуулсан зардал нь ажлын төсөвт орох бөгөөд гүйцэтгэгч энэ талаарх төсвийг шүүхэд ирүүлээгүй, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул захиалагчид хөлс төлөх үүрэг үүсэхгүй мөн гүйцэтгэгч зөрчлийг арилгахаар тодорхой хугацаа өгсөн боловч зөрчил арилаагүй, хийгдсэн гүйцэтгэл нь захиалагчид үр дүн авчирахааргүй байгаа учраас урьдчилан төлсөн ажлын хөлснөөс гүйцэтгэгчийн хийгээгүй ажлын хөлсийг буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар хийгдсэн ажлыг талууд нэмэлт гэрээ байгуулах үедээ ... одоо хийгдсэн байгаа барилгын ажлын материалын зардалд 54 256 000 төгрөг, тээвэр болон бусад зардалд 6 182 500 төгрөг, ажлын хөлсөнд 9 561 500 төгрөг нийт 70 000 000 төгрөг зарцуулсан болохыг талууд зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч *******- .... 01 тоот гэрээний 3.1.2-т гүйцэтгэгч тал нь барилгын ажлыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилгын түлхүүр хүлээлгэж өгөх нөхцлөөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол талууд харилцан тохиролцож барилгын зураг төслийн дагуу дутуу баригдсан хэсэгт үнэлгээ тогтоолгох буюу эсвэл хөндлөнгийн мэргэжилтнээр үнэлгээ тогтоолгоно. ...гэсний дагуу гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байгаа гэснийг үгүйсгэх нотлох баримтыг тухайлбал шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан ...амины сууц газар дээр хийсэн ажил, цалингийн нэгтгэл газар дээр хийсэн ажил, нийт барилгын материалын хэрэгцээ, нийт барилгын тээврийн тооцоо гэсэн хэсгүүдийн аль хэсэгт өөрсдийнх нь хийж гүйцэтгэсэн ажил, захиалагчийн мөнгөөр худалдан авсан бараа, материал ажил үйлчилгээ зөрүүтэй байгаа талаарх санхүүгийн нотлох баримтыг ирүүлээгүй тул шинжээчийн дүгнэлтэээр хийгдсэн ажил 49 760 133 төгрөг гэж үзнэ.

 

Талууд гэрээний зүйлийг гүйцэтгэлийн талаар харилцан тохиролцож барилгын зураг төслийн дагуу дутуу баригдсан хэсэгт үнэлгээ тогтоолгоогүй тул, хөндлөнгийн мэргэжилтнээр үнэлгээ тогтоолгоно гэж гэрээндээ тусгасан, хийж гүйцэтгэсэн гэрээний зүйлийн талаар маргаан гарч байгаа тул томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг харгалзан үзсэн болно.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд мөн хуулийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн нийлүүлэх үүргээ гүйцэтгэгч биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч *******- гэрээгээр болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх үүргээ биелүүлсэн, гэрээний зүйлийг зориулалтаар ашиглах боломжгүй тул биет байдлын хувьд доголдолтой байна гэж үзэхээр байна.

 

Иймд захиалагч талаас гүйцэтгэгчид ажлын хөлсөнд шилжүүлсэн 101 000 000 төгрөөс зөрүү 51 239 867 төгрөгийг Б.Ө-, Г.Э- нараас гаргуулан *******-д олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч *******-ын ... цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 75 239 867 төгрөгийн үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан нэмэлт гэрээний 1.2, 3.1.2-т заасныг тус тус баримтлан хоног тутамд 0.5 хувиар тооцон 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 120 хоногийн хугацаанд дутуу ажлаас 37 619 933 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ... барилгын ажлыг гүйцээж барихад шаардагдах 75 239 867 төгрөгийн үнийн дүнгээс хоногт 0.5 хувиар тооцон 37 619 933 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд гэрээний үнэ 120 000 000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр .. хийгдээгүй дахин буулгаж хийх ажил тус бүрээр төсөв хийсэн ба, дахин хийх ажлыг үнэлж, гадна бохир ус, дулаан хангамж цахилгааны ажлуудыг хийх техникийн нөхцөл үгүй учир ойролцоогоор үнэлж дутуу буюу дахин буюу дахин хийх ажлуудыг үнэлж төсвийг хийхэд 77 480 819 төгрөг шаардлагатай гэж тодорхойлов. ...гэснээр шилжүүлсэн 101 000 000 төгрөгөөс цаашид хийвэл зохих ажлын өртгийг хасаж тооцсон дүн болох 70 239 867 төгрөгөөс алданги тооцож алданги 35 119 933 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д ...үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. ...гэж заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч нь ажлаа дутуу орхиж явсны улмаас Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б.Ө-, Г.Э- нартай уулзахаар ирж, байсан шатахууны зардал 760 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч *******- гэрээний үүргийн биелэлтийг шаардахаар болон гэрээний нэмэлт өөрчлөлт хийхээр Дархан-Уул аймагт ирж байсан болох нь тогтоогдсон ч түүний нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн шатахууны баримт нь *******- дээрх үйлдэлд хэрэглэхээр авсан эсэх нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Г.Э-, Б.Ө- нарын талуудын байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн 01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчид Булган аймгийн  *********...гэдэг газарт нэг айлын 9х9 харьцаатай 129.6 м.кв талбайтай мансардтай 2 давхар байшин, 21.6 м.кв талбайтай автомашины гражийг термоблок систем ашигласан төмөр бетон бүтээц бүхий ажлыг 2015 оны 04 дүгэр сарын 08-наас 2015 оны 08 дугаар сарын 08-нд бүхэлд нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэхээр 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх 04 тоот гэрээ байгуулан, ажлын нийт өртөгийг 120 000 000 төгрөг гэж тохирсон боловч гэрээний 2.2.1-2.2.4-т заасан үүргээс гадна, 6-д заасан үүргээ гүйцэт хэрэгжүүлээгүй гэрээний зүйл болох 1 айлын 2 давхар мансардтай хаусны барилгыг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр биелүүлэх үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй буюу барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, төсөвт ажлын 54 000 000 төгрөгийн ажлыг дутуу хийж, барилгын ажлыг зогсоосон тул барилгыг гүйцээж барих, хугацааг сунгах, гүйцэтгэгч талын хариуцлагыг тодорхой болгох зорилгоор гэж нэмэлт гэрээ байгуулах үндэслэлээ тодорхойлон талууд гэрээний 2.3.2.2, 12.1-д зааснаар харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдсэн гэрээний хэлбэрээр 04 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 01 тоот гэрээг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан байна.

 

Хариуцагч Г.Э-, Б.Ө- нар энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлээ ...П.Б- өмгөөлөгч нэмэлт гэрээ хийе гэсэн санал тавьсан, бид гэрээ хийхгүй, өмгөөлөгчтэй л гэрээ хийнэ гэсэн боловч баахан хуулийн заалт уншиж та нарыг шоронд хорино, залилан хийсэн гэх зэргээр айлган сүрдүүлж байгаад гэрээг хийлгэсэн, алданги тооцох тухай заалт оруулахгүй, зөвхөн ямар хугацаанд хийж дуусгах талаар тусгая гэхэд та нараас мөнгө авах гээгүй, ажлаа хийгээд дуусгачихвал болно гэж шахаж байгаад гарын үсэг зуруулсан ...гэж тайлбарлаж, нэхэмжлэгч *******- ...өмгөөлөгч сүрдүүлсэн зүйл байхгүй, өмгөөлөгчийн ажлын байранд туслах ажилтан нь байсан, орон сууцыг хугацаанд нь барьж өгөөгүй, утсаа авахгүй, гэрээр нь ирэхэд хаалгаа тайлахгүй байсан, баригдсан зүйлс нь элэгдэж муудаж байсан тул гүйцээж хийлгэх үүднээс л хариуцлагаа өнөдөржүүлэхийн тулд гэрээг байгуулсан, өөрсдөө 2016 оны 08 дугаар сард дуусгана хугацаа өгөөч ...гэсний дагуу 6 сард дуусгана гэснийг 8 сар болгон хийсэн ...гэж маргаж байгаа болно.

 

Талууд 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт өмгөөлөгч П.Б-ын ажлын байранд харилцан тохиролцсоны дагуу ууулзан, барьж буй хувийн сууцыг хэдий хугацаанд дуусгах талаар болон ажлын гүйцэтгэлийн талаар харилцан тохиролцож байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэлийг Барилга угсралтын ажил гүйцэтгэх .... тоот гэрээний дагуу гэрээний зүйлийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул ажлын хөлсийг хугацаанд нь шилжүүлсэн тал гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор, биет байдлын доголдолгүй хөрөнгө хүлээн авахын тулд нэмэлт хугацаа тогтоосон, хэн аль нь тухайн барилгын гүйцэтгэх хугацааг сунгах хүсэлтэй байсан нь мөн тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргад анз байхаар хуульчилсан бөгөөд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үед нөгөө талдаа төлөх мөнгөн төлбөр бөгөөд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй, хэн алиныг дарамталж, айлган сүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар маргааны зүйл болсон барилгыг дахин үргэлжүүлэн барьж өгөх хугацааны талаар ярилцсан, мөн ажлын хөлс, тээвэр, бусад зардлын талаар харилцан тохиролцож гэрээнд тусгасан атлаа анзын хэсэг дээр айлган сүрдүүлэн гарын үсэг зуруулсан гэх тайлбар үндэслэлгүй, хэрэв тийм тохиолдол гарсан гэж үзэхэд барилгын ажлыг үргэлжүүлэн гүйцэтгэх талаар харилцан тохиролцохгүй, гэрээнээс татгалзах эрх нь нээлттэй байсан байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар Г.Э-, Б.Ө- нараас 51 239 867 төгрөг, алданги 35 119 933 төгрөг гаргуулан *******-д олгож 3 260 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн 01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б.Ө-, Г.Э- нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан 397 250 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк төрийн сан ******************.... тоот дансанд тушаасан 246 418 төгрөг, хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк төрийн сан ******************.. тоот дансанд тушаасан 59 270 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 86 359 800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 589 749 төгрөгийг хариуцагч Б.Ө-, Г.Э- нараас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ