Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2018/00590

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2018/00590

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00404/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан ..... Д-У с- ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, .. тоотод оршин суух, М. овогт Ш. А. холбогдох,

 

Цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөрийн үлдэгдэл 2 871 374 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О- нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д-У с- ХК-ийн гүйцэтгэх захирал П.А-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одончимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэглэгч Ш.А- нь 2009 оноос өмнө 974 786,5 төгрөгийн өр төлбөртэй байсан. Түүнээс хойш төлбөр нь хуримтлагдсаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний байдлаар 2 871 374 төгрөг болсон байна. Хэрэглэгч Ш.А- нь байцаагч болон хяналтын инженер, техникийн ажилтнуудыг хүнтэй боловч гэртээ оруулдаггүй. Дээрхи хэрэглэгч нь халуун, хүйтэн усны тоолуур байхгүй, задгайгаар тооцогддог. Хүйтэн ус 2 ам бүл, халуун ус нь 2014 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 ам бүлээр тооцогддож байгаа. Сарын төлбөр тооцоо задгайгаар өндөр гардаг талаар хаалган дээр нь наагаад явдаг хариу огт өгдөггүй 2017 оны 6 дугаар сарын 14-нд хажуу айл руу нь орох гэж байгаад хүн орж байхаар нь хүчээр дагаж орж усыг нь хаасан. Тэрнээс хойш утсаа авахаа байсан. Хэлцэл хийж тоолуур тавиулахыг байнга шаарддаг сэтгэл гаргадаггүй. Энэ хугацаанд усны үнэ дараах өөрчлөлтүүд гарсан болно. 1. Цэвэр усны үнэ 1м3 420 төгрөг, бохир усны үнэ 1м3 450 төгрөгөөр тус тус тооцдог. / сард 1 хүнд ногдох усны норм 7,95 м3 байна/ энэ айл 2 ам бүлээр задгайгаар тооцогддог учир сардаа 15,9 м3 усаар тогтмол тооцогддог болно. Хүйтэн ус 15,9х420 =6678 төгрөг, бохир ус 15,9х450= 7155 нийт усны төлбөр 13 833 төгрөг НӨАТ 10%, маягтын үнэ 50 төгрөг нэмээд 15 271,3 төгрөг гэх мэтчилэн сарын тооцоог бодож гаргана. 2008 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт өр төлбөр 974 786,5 төгрөг байна.

2. 2009 оны 11 дүгээр сард маягтын үнэ 70 төгрөг болсон.

 

3. 2009 онд нийт өр төлбөр 183 255,6 төгрөг байна.

4. 2010 оны 11 дүгээр сард усны үнэнд өөрчлөлт орж цэвэр ус 1м3 650 төгрөг, бохир усны үнэ 1м3 700 төгрөг болсон. 2010 онд нийт өр төлбөр 200 090 төгрөг байна.

5. 2011 онд нийт өр төлбөр 284 262 төгрөг

6. 2012 онд 284 262 төгрөг

7. 2013 онд 144 262 төгрөг

8. 2014 оны 4 дүгээр сарын 01-ээс уг байр нь халаалттай системд шилжиж ялтсан халаагчтай болсноор халуун ус нь 6 ам бүлээр задгайгаар тооцогдох болсон. Халуун ус задгайгаар тооцохдоо уг байрны ерөнхий халуун усны тоолуураас тоолууртай айлуудын тоолуурын заалтыг хасаад үлдэгдэл зөрүүг нь тоолуургүй айлын ам бүлд нь хувааж тооцдог учир сар болгон харилцан адилгүй тооцогддог болно.

9. 2014 онд 305 597,6 төгрөг

10. 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс усны үнэд өөрчлөлт орж цэвэр ус 1м3 900 төгрөг, бохир усны үнэ 1 м3 1000 төгрөг болсон. 2017 оны 10 дугаар сарын 01-нээс усны үнэнд дахин өөрчлөлт орж 1 м3 1352 төгрөг, бохир усны үнэ 1м3 1495 төгрөг болсон одоо энэ үнийг мөрдөж байгаа болно.

11. 2015 оны 2 дугаар сараас суурь үнэ 2000 төгрөгөөр тооцдог болсон.

12. 2015 онд нийт өр төлбөр 40 689,45 төгрөг байна. / 1 сар бичилт орсон/

13. 2016 онд нийт өр төлбөр 363 354,2 төгрөг / 5 сар бичилт орсон/

14. 2017 онд бичилт ороогүй

15. 2018 онд нийт өр төлбөр 91 928,4 төгрөг байна.

Цэвэр бохир усны үйлчилгээний төлбөр гэж усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал юм. Иймд цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөрийн үлдэгдэл 2 871 374 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ш.А- нь Дархан сумын .... тоотод 1996 оноос хойш оршин сууж байгаа. 2007 онд Улаанбаатар хотод ажилд орж эхнэр бид 2 ирж, очин амьдарч байсан. Ус их хэрэглэж байгаагүй. Манайх ам бүл 2-лаа амьдарч байсныг мэдсэн атлаа байцаагч нар нь дураараа өр төлбөр бичиж хохироож байгаад гомдолтой байна. 2007 онд Улаанбаатар явахад өр төлбөр байхгүй байсан. 2-хон жилийн дотор 2009 онд 974 786,5 төгрөгийн өртэй болсныг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар үндэслэлээр өр төлбөр гарч байгааг ойлгохгүй байна. 2017 оны 6 дугаар сарын 14-нд манай гэрийн цэвэр усны картыг таглаж ус хязгаарласан 02 тоот акт гарсан учир үүнээс хойш гарсан өр төлбөр төлөхгүй. 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс хойш 6 ам бүл байгаагүй нь багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. 2-рт цахилгааны мөнгө төлсөн баримтаар 2 ам бүл цахилгаан хэрэглэсэн бага тооцоо гарч байгаа, эзэнгүй байсан зэрэг нь нотлогдоно. 2014.04.01-ээс хойш ус хэрэглээгүй учир 2015 оны 1 сарын 01 хүртэл 8 сар, 2015 оноос хойш 2018 он хүртэл төлбөрийг хариуцахгүй. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх төлбөрийг хариуцаж төлнө. 2014 онд нийт төлбөр 305 597,6 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Д-У с- ХК нь хариуцагч Ш.А-д холбогдуулан Цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөрийн үлдэгдэл 2 871 374 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ш.А- нь нэхэмжлэлийн шаардлагаас 305 597,6 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Ш.А- нь цэвэр, бохир усны төлбөрт 2013 оны 4 сард 80 000 төгрөг, 2013 оны 9 сард 30 000 төгрөг, 2013 оны 10 сард 30 000 төгрөг, 2014 оны 2 сард 5 000 төгрөг, нийт 145 000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.У с- ХК нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 02 тоот Ус хязгаарласан акт үйлдэн хариуцагч Ш.А-ийн өмчлөлийн .....тоотын усыг хязгаарласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ш.А- нь 2017 оны 6 сараас хойш хүйтэн ус хязгаарлуулсан тул усны төлбөр төлөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч Д-У с- ХК нь 2016 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны цэвэр, бохир усны төлбөр шаардаж байгаа тул дээрх татгалзал үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Д-У с- ХК нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс халуун усны төлбөрийг 6 ам бүлээр тооцсон нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч нь 2 ам бүлийн хамт амьдардаг болох нь тогтоогдож байх тул 2014.04.01-2015 онд 1 сарын бичилт, 2016 оны 5 сарын бичилт, 2018 оны 1, 2 сарын халуун усыг 2 ам бүлээр тооцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах - худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч Ш.А-ээс 2 633 197 төгрөгийг, мөн нэхэмжлэгч нь алданги 5000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, ямар гэрээ хэлцлийн дагуу алданги нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул 2 628 197 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-У с- ХК-д олгож, 243 177 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 892 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.А-ээс 2 628 197 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 57 001 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д-У с- ХК нь төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу Л.О- итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмгөөлөгч Н.Б- нар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.А-ээс 2 628 197 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д-У с- ХК-д олгож, үлдэх 243 177 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 892 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57 001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д-У с- ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА