Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02023

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02023

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б

Нэхэмжлэгч: М.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ж.С-д холбогдох

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв хувийн сууц, нэгж талбарын 1864432142165 дугаартай 500 м.кв талбайтай газраас Ж.С ыг албадан чөлөөлүүлэх \нүүлгэх\ тухайн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б , М.Баатарсүх, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов..

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Ж.Б нь Ж.С од 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15.000.000 төгрөгийг 6%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, Соронзонболдын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв хувийн сууцыг, 500 м.кв талбайтай газрын хамт барьцаалж зээлдүүлсэн.

Ж.С нь хугацаандаа мөнгөө төлөөгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4116 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.

Ж.С нь надад төлөх 16.515.000 төгрөгийг төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаа хөрөнгийг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Ж.С ын хүсэлтээр Ж.Б миний нэр дээр хөрөнгө шилжихээр болсон. Ж.С 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөө өгнө гэсэн боловч мөн л өгөөгүй тул би өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Ж.С шийхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж байгаагүй, санал болгох дуудлага худалдаанд өөрөө оролцсон, шийдвэр гүйцэтгэгч шууд албадан нүүлгэх байсан боловч төлбөрөө төлчихнө түр хүлээж байгаач гэхээр нь төлбөрөө өгчих байх гээд би хүлээлгэсэн. Тэгтэл тэр хугацаандаа ч төлбөрөө өгөөгүй, тиймээс би албадан чөлөөлж өгнө үү гээд шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Газрын гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гарсан тул миний өмч юмаа. Би өөрийн өмчийг иргэн Баатарсүхэд худалдан борлуулсан.

Иймд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах хувийн сууц, 500 м.кв талбайтай газар дээрээс Ж.С ыг албадан чөлөөлж \нүүлгэж\ өгнө үү гэв.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие М.Б нь Ж.Б гаас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах хувийн сууцыг 500 м.кв талбайтай газрын хамт Худалдах худалдан авах гэрээ хийж худалдаж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь миний нэр дээр гарсан. Уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах үед бичиг баримтын болоод бусад ямар нэгэн маргаан байгаагүй.

Тухайн хашаанд очиход хариуцагч Ж.С өөрөө худалдан авах байшинг үзүүлж удахгүй нүүх гэж байгаа, хүүхдийнхээ хичээлийг тарахаар суллаж өгнө гэж хэлж байсан.

Намайг худалдан авсаны дараа суллаж өгнө гэсэн хугацаагаа сунгахыг удаа дараа гуйж эцэст нь суллаж өгөхгүй гэдэг болсон.

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсанаас хойш 2 сар гаруй хугацаанд миний өмчид халдаж, өмчлөх эрхийг минь халдаж байгаа тул албадан чөлөөлж өгнө үү.

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гарсан байгаа, газрын гэрчилгээ нь Ж.Б гийн нэр дээр байгаа гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Ж.С миний бие 2014 онд иргэн Ж.Б гаас 15.000.000 төгрөгийг зээлж цаг хугацаандаа сарын хүүг төлж явж байгаад хүнд мөнгөө алдсанаас болж хүү болон зээлээ төлж чадахаа больсон.

Иргэн Ж.Б нь намайг шүүхэд өгч шүүхийн шийдвэр гарч улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Шийдвэр гүйцэтгэгчийн дэргэд би энэ байшингаас гарахгүй, гараад орох газар байхгүй, бага насны сургуулийн хүүхэдтэйгээ хамт амьдардаг, энэ зун мөнгийг чинь олоод өгчихнө гэж Бурмаад олон удаа хэлсээр байхад Бурмаа өөрийнхөө нэр лүү шилжүүлж авсан. Дараа нь иргэн Баатарсүхэд зарсан байна.

Би Бурмаад мөнгийг чинь 5 сард олж өгөөд байшингаа буцааж авна гээд байхад Бурмаа үгүй гээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Би Бурмаад мөнгө олдвол өгнө гэдэг байсан. Гэтэл Бурмаа миний итгэлийг алдаж хашаа байшинг минь Баатарсүх гэгчид зарсан байна. Миний байшин авсан Баатарсүх нь энэ зун байнга ирж намайг дарамталсан. Баатарсүх энэ байшин миний нэр дээр байгаа, үл хөдлөхийг гэрчилгээтэй байхад чи яваад юм олж долоохгүй гэж хэл амаар доромжилдог.

Би Баатарсүхийг албан ёсны шүүхийн шийдвэрээ үзүүл гэхэд өөдөөс хэрүүл хийж би дахиад энэ байшинг өөр хүнд зарсан ч болно. Энэ миний байшин гэж дарамталдаг. Миний бие иргэн Бурмаад гомдоллож байна. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан ч миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаар бодож зөрүү мөнгө авмаар байна. Би Бурмаад олон сарын хүү төлсөн. Надад эндээс өөр орох газар байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ж.Б , М.Б нар нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах хувийн сууц, 500 м.кв талбайтай газар дээрээс Ж.С ыг албадан чөлөөлүүлэх \нүүлгэх\ тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04116 дугаартай захирамжаар Ж.С нь зээлийн гэрээний үүрэгт 16.500.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор Ж.Б д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэнийг баталжээ. /хх-ийн 5-р хуудас/

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхийн 2134 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичжээ./хх-ийн 6-р хуудас/

Иргэн Ж.Б нь худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон суутгаж төлбөр авагчид шилжүүлсэн хөрөнгөнөөс албадан чөлөөлүүлэх тухай гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргахад Албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд хандаж гаргана уу гэсэн хариуг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр авсанаар 2018 оны 7 дугаар сарын 02- ны өдөр шүүхэд ханджээ./хх-ийн 18-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 02 дугаар сарын 22 ны өдөр төлбөр төлөгч Ж.С нь Миний бие Ж.С нь Ж.Б д 16615000 төгрөгийн өглөгтэй тул Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв талбайтай хувийн сууц болон 500 м.кв талбайтай газрыг Ж.Б гийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч харилцан тохиролцсон тул дээрх барьцааны хөрөнгийг төлбөр авагч Ж.Б гийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.\хх-ийн 9-р хуудас\

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2016 оны 10 дугаар сарын 12- ны өдрийн санал болгох хуралдаанаар төлбөр төлөгч Ж.С ын төлбөрт хураагдсан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв талбайтай хувийн сууц болон 500 м.кв талбайтай газрыг төлбөр авагч Ж.Б д шилжүүлэхээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 18/80 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна./хх-ийн 7,8,20- р хуудас/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04116 дугаартай захирамжийн дагуу хийгдэж дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд талууд гомдол гаргаж байгаагүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Төлбөр авагч иргэн Ж.Б нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Б миний нэр дээр шилжүүлэхийг төлбөр төлөгч Ж.С зөвшөөрсөн тул Ж.Б миний нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ./хх-ийн 10-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж.С нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр хүсэлт гаргасан тул дээрх газрыг төлбөр авагч Ж.Б гийн эзэмшилд шилжүүлэн бүртгэхийг мэдэгдсэн 2/5204 дугаартай албан бичгийг Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлж, 2018 оны 5 дугаар сарын 24 ний өдөр Иргэнд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж иргэн Ж.Б гийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байна./хх-ийн 11-15-р хуудас/

Төлбөр авагч Ж.Б нь Ж.С оос авах 16.615. 000 төгрөгийн авлагадаа түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв талбайтай хувийн сууц болон 500 м.кв талбайтай газрыг шилжүүлэн авч байгаа тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү.Төлбөр төлөгч Ж.С нь 2018 оны 4 дүгээр сарын 10 ны өдрийн дотор төлбөрөө бүрэн төлж барьцааны хөрөнгөө буцаан шилжүүлж авахаар харилцан тохиролцсон тул албадан чөлөөлүүлэхгүйгээр ажиллагааг дуусгаж өгнө үү гэжээ. /хх-ийн 20-р хуудас/

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр М.Баатарсүхийн нэр дээр Ү-2203029793 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгожээ./хх-ийн 33-р хуудас/

Сүхбаатар дүүргийн газрын алба нь иргэн Ж.Б тай Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ-г 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, 000737147 тоот газар эзэмших гэрчилгээг олгожээ. /хх-ийн 13-15-р хуудас/

Шүүхэд болон шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн 000627889 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, 000737147 тоот газар эзэмших гэрчилгээ, Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04116 дугаартай шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2018 оны 3 дугаар сарын 23 ны өдрийн 18\80 дугаартай тогтоол, зэрэг бусад нотлох баримтуудаас үзэхэд:

Нэхэмжлэгч М.Б нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029793 дугаарт бүртгэгдэж 000627889 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1.-д зааснаар уг хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд бүртгэл хүчинтэй

Нэхэмжлэгч Ж.Б нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоот, нэгж талбарын 1864432141265 дугаар бүхий 500 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй болох нь 000737147 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-ийн 13-р хуудас/

Иргэн Ж.Б нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.,92 дугаар зүйлийн 92.1.-т зааснаар уг газрын эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхээр өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичгдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэжээ.

Бүртгэлийн талаар буруу ташаа болох гомдлоо хариуцагч Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Ж.С нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тухайн хувийн сууц болон газрыг өөрийн өмчлөлийнх болохоо нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Ж.С ын хууль бус эзэмшилээс Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029793 дугаарт бүртгэгдэж 000627889 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ 42 м.кв талбайтай хувийн сууцыг чөлөөлж нэхэмжлэгч М.Баатарсүхэд,

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоот, нэгж талбарын 1864432141265 дугаар бүхий 000737147 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 500 м.кв газрыг чөлөөлж нэхэмжлэгч Ж.Б д тус тус олгохоор шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч Ж.С од 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдэж шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд гарын үсэг зурж хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг баримтлан хариуцагч Ж.С ын хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029793 дугаарт бүртгэгдэж 000627889 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 11 дүгээр хэсэг 1128 тоотод байрлах 42 м.кв талбайтай хувийн сууцыг чөлөөлж нэхэмжлэгч М.Баатарсүхэд,

мөн хаягт буй нэгж талбарын 1864432141265 дугаартай, 000737147 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 500 м.кв талбайтай газрыг чөлөөлж нэхэмжлэгч Ж.Б д тус тус олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.С оос 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО