Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/00154

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/00154

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  холбогдох

******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Товуусүрэн овогтой Цэцэгмаа би 2002 онд ******* ХХК-ийг өөрийн нэр дээр байгуулж байсан. Гэтэл *******,******* нар компанийг маань ******* нэртэй нь хамт зээлдэж авсан. Тэгээд барилгын ажил эхэлж ******* худалдааны төв баригдсан түүхтэй. Ингээд би анхны захирлаар томилогдож ажилласан. 1993 онд би өөрийн хөрөнгөөр Согоот баг 6-1-41 тоот, 6-1-42 тоот, 6-1-44 тоот байруудыг тус бүр нь 550 000 төгрөгрөөр худалдан авч Эрдэнэт хотод анх удаа байрны нэг давхарт үйлдвэр, үйлчилгээ явуулж "Залуус" үсчин, цайны газар, ломбард ажиллуулж нилээдгүй ашиг орлоготой ажиллаж байсан. "*******" гэдэг нэрийг худалдааны төвд би өөрөө өгч байсан болохоор "*******" нэрийг миний бие эзэмших бүрэн эрхтэй, анхны үүсгэн байгуулагч гэж өөрийгөө үзэж байна. ******* худалдааны төвийн барилга баригдаж байх үед ******* ХХК-н захирал, ТУЗ-ийн гишүүн******* Хаан банкнаас зээл авч *******гийн хажууд байрлах хүнсний повилоныг газартай нь худалдаж авсан. 30 000 000 төгрөгийн эргэн төлөлтийг хамтран төлж байсан. Гэвч уг повилон ******* ХХК-ний нэр дээр байдаг. Тухай бүр нь ******* ХХК-ийн хөрөнгө оруулагч, ТУЗ-ийн гишүүн *******од танилцуулж байсан. ******* та нар худалдааны төвийн урд талын суурин дээр 5 давхар барилга өөрсдийн хөрөнгөөр барьж ав гэж хэлж байсан. Би дахин хөрөнгө гаргаж энэ суурь дээр барилга барихгүй гэж байсан. 15 жил өнгөрсөн боловч******* мөнгө хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар барилга бариагүй намайг хохироосоор би хүлээсээр байдаг. ******* худалдааны төвийн барилга барихад тодорхой хөрөнгө хувь нэмэрээ шууд оруулсан. Барилга баригдах үед хөрөнгө оруулалт үе үе тасалдах, барилгын ажилчдын цалин тавьж чадахгүй байх үед би зургаан удаагийн үйлдлээр нийт 6 900 000 /Зургаан сая есөн зуун мянган/ төгрөгийн хөрөнгө оруулсан.

Үүнд: 2003 оны 09 дүгээр сарын 18-нд 1 500 000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 15-нд 1 200 000 төгрөг, 2004 оны 03 дугаар 12-нд 1 500 000төгрөг, 2004 оны 10 дугаар сарын 25-нд 2 000 000 төгрөг, 2005 оны 01 дүгээр сарын 11-нд 1 800 000 төгрөг, 2005 оны 03 дугаар сарын 06-нд 800 000 төгрөг

Би тухай бүрд нь *******од танилцуулж мөнгөө буцааж авъя гэхэд одоо байдал хэцүү бид мөнгөгүй байна. Чи хүлээж байгаад лангуу эзэмших хувь тооцоод явж байгаач гэж хэлсэн. Бид 3 манай гэрт сууж байгаад ярьсан. Одоо ******* ХХК-ний захирлуудын хооронд маргаан үүсч миний түрээс 130 000 төгрөг төлдөг байсан бол одоо 280 000 төгрөг төлөхийг шаардаж сар бүр төлж байна. Одоогоор би цайны газар 120 000 төгрөг, хүнсний З м лангуу /гэр ахуй/ 60 000 төгрөг, гадуур хувцас 60 000 төгрөг, оймс 2 м 40 000 төгрөг лангуу эзэмшигч түрээслэгч нараас 50-60 хувь доогуур түрээс төлж байна. 2002 онд Хүрэнбулаг баг 4-14-68 тоот 3 өрөө орон сууцаа 2 200 000 төгрөгөөр зарж мөн л үүнийгээ ******* ХХК-д хөрөнгө оруулсан. Одоогийн ханшаар миний хөрөнгө оруулсан 9 500 000 төгрөг нь 300 000 000 /гурван зуун сая/ төгрөг болж одоогийн 3 өрөө орон сууц гуравыг авах байсан гэж үзэж байна. Хөрөнгө оруулсан 9 500 000 төгрөгөө хувьцаа болгож эзэмших бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд миний бие Товуусүрэн овогтой Цэцэгмаа нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгохоор нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2002 онд "*******" ХХК-ийг өөрийн нэр дээр байгуулж байсан. Гэтэл *******,******* нар компанийг маань ******* нэртэй нь хамт зээлдэж авсан. Тэгээд барилгын ажил эхэлж "*******" худалдааны төв баригдсан түүхтэй. Ингээд би анхны захирлаар томилогдож ажилласан. "*******" ХХК-ний нэрээр нилээн их ажил зохион байгуулж хөрөнгө оруулсан. Барилга барих гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлээд надаас 9 500 000 төгрөг авсан. Би мөнгөө авъя гэж удаа дараа хэлж байсан. Компани байгуулж байхдаа Ц.Энхболд манайхаар ирж хонодог байсан. Мөнгөө авмаар байна гэсэн чинь ******* дэлгүүрт дуртай лангуугаа аваад үнэ төлбөргүй ашиглаж бай, одоогоор мөнгө байхгүй байна гэдэг байсан. Үгүй би мөнгө авмаар байна гэсэн чинь ******* дэлгүүрийн урд барилгын суурь тавьчихсан байгаа түүний нэгдүгээр давхрыг ресторанаар ашигла гэж байсан. Уг суурин дээр барилга барихыг их хүлээсэн. Тэр хооронд 3 лангуу, 1 цайны газар үнэгүй эзэмшиж байсан. Гэтэл "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед би шүүхэд өгнө гээд өнгөрч байсан. Тэр хооронд******* бид хоёр салчихсан байсан болохоор би лангуугаа түрээсэлчихээд хот руу явсан. Би өөрийн нэр дээр байдаг 2 өрөө байраа зараад "*******" ХХК-д хөрөнгө оруулж байсан. Тиймээс "Дансита-Од" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр орох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэл дээрээ тухайн үеийн нэр болох "*******" ХХК-аар бичсэн боловч "Дансита-Од" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч "Дансита-Од" ХХК-ийн гүйцэтгэх захирал******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие******* ******* ХХК-ийг 2002 онд анх үүсгэн байгуулсан. Би *******тай гэр бүл байсан учир ******* гэсэн нэрийг анх ******* гаргаж ирсэн нь үнэн. ******* нь 1996 оноос эхэлж бизнес хийж үсчин, цайны газар, ломбард ажиллуулж байхдаа ******* худалдааны төвийг барьж байхад нилээн хэдэн төгрөг оруулсан. Би заримыг нь буцааж өгсөн. Бид эндээсээ мөнгө төгрөг олж ажлыг үргэлжлүүлж байсан үе зөндөө бий. Тэр үед *******гаас үе үе мөнгө авдаг л байсан. Хөрөнгө нийлүүлэгчдээс ******* нь хамаг асуудлыг шийддэг байсан. Сүүлд *******ыг ирэхэд ******* мөнгө төгрөгийн асуудлаа ярилцаж байхдаа ******* худалдааны төвийн одоо байгаа сууринд та 2 барилга барьж ав гэхээр нь би 5 давхар барилгын зургийг өөрөө хийлгэж байсан. Намайг ******* барилгаа барихгүй өдий болтол намайг хохироож байгаа гэж арван хэдэн жил хэрүүл хийсэн. Надад хүүхдийн сургалтын төлбөр хийх энэ тэр мөнгөний асуудлууд зөндөө байгаа учир өдийг хүртэл барилга барьж чадаагүй. Сүүлдээ хувьцаа эзэмшигчдэд хандаж үзсэн боловч бүтэхгүй байгаагаа хэлсэн. ******* ХХК-н хувьцаа эзэмшигчээр орохоор шүүхдэнэ гэсэн. ******* нь зохих хөнгөлөлт эдэлж явдаг. ******* нь тэр үеийн ханшаар 9 600 000 төгрөгийг өгсөн. Энэ талаараа надаас байн байн гарын үсэг зуруулж авдаг. Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын маргаан үүссэн энэ үед би харин хүн хохироож яваа гэдгээ хүлээн зөвшөөрч *******г хувьцаа эзэмшихэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 онд Цэцэгмаагийн нэр дээр ******* ХХК байгуулагдаж байсан. Хотын компанитай нэр нь давхардсан учир Дансита-Од ХХК болгож нэрийг нь өөрчилсөн. "*******" ХХК-ийг*******, *******, Д.Дамбапэлжээ нарын хүмүүс байгуулсан. Компаний нэрийг шилжүүлж авъя гэж байсан. *******гийн урд талын суурийг би өөрийнхөө хөрөнгөөр барьсан. *******гийн мөнгийг талийгаач ******* мэддэг байсан. Д.Дамбапэлжээ компаний үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй байсан. Талийгаач нас барж хувьцаа эзэмшигч нарын хооронд хөрөнгийн маргаан бий болсон. Одоо нөгөө хоёр хувьцаа эзэмшигч нь маргаан гаргаж шүүх дээр хянагдаж байгаа. *******г хувьцаа эзэмшигчээр ор гэж хэлсэн. Авсан мөнгөний тухайд тооцоо нийлсэн зүйл байгаа. Бид хоёрын дунд мөнгө төгрөгийн асуудал байгаа. Суурин дээрээ барилга барих гэсэн чинь хөрөнгөгүй болчихсон. "*******" ХХК Цэцэгмаагийн нэр дээр байсан нь үнэн. Бид хоёр хамт амьдарч байсан болохоор би өөрийнхөө нэр дээр *******гийн компанийг шилжүүлж авсан. Мөнгөний тухайд би саяхан хүмүүсийн өрийг төлж дуусгасан. 2000 онд намайг томилолтоор ирэхэд 3 өрөө байр надад хуваарилж өгсөн. Би хувийн зүгээсээ *******д тодорхой хэмжээний мөнгө өгсөн. "Дансита-Од" ХХК-ийн өмнөөс бол мөнгө өгөөгүй, 9 500 000 төгрөг компани төлөх ёстой, 27 000 000 төгрөгийг миний нэрээр зээл авагдсан тул надаас нэхэх ёстой гэдгийг *******д хэлдэг боловч хэрүүл хийж намайг доромжилдог. Энэ асуудлаар компаний 2 гишүүнтэйгээ зөвшилцөх шаардлагатай гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч ******* "Дансита-Од" ХХК-д хамааралгүй бөгөөд анхны хувьцаа эзэмшигчээр *******,*******, ******* гэсэн 3 хүн байсан, *******ийн оронд Д.Дамбапэлжээ, *******ын өв залгамжлагчаар ******* байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаа тавихгүй олон жил өнгөрсөн байна. Барилга барих, мөнгөний асуудал байж болох юм харин компаний хувьцаа, хувь эзэмших эрхийн хувьд үндэслэлгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох гэж тодруулж байна.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал******* ...Цэцэгмаа нь 2002 онд анх ******* ХХК-ийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан. ******* ХХК-д 9 500 000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан, мөнгө төгрөгийн тооцоо байдаг, барилгын суурь эхлүүлсэн байгаа түүний нэгдүгээр давхрыг авах талаар талийгаач ******* бид гурав ярилцаж байсан. Боломжгүй байсаар барилга баригдаагүй. Компаний 2 гишүүнтэйгээ энэ талаар зөвшилцөх шаардлагатай гэж тайлбарлаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Дамбапэлжээ, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн шаардлагын үндэслэлээ ...би 2002 онд ******* ХХК-ийг өөрийн нэр дээр байгуулсан. Гэтэл *******,******* нар компанийг маань ******* нэртэй нь хамт зээлдэж авсан. Би ******* гэдэг нэрийг эзэмших эрхтэй, мөн ******* худалдааны төвийн барилга барихад 6 удаагийн үйлдлээр 9 500 000 төгрөг, 2002 онд 3 өрөө орон сууцаа 2 200 000 төгрөгөөр зарж хөрөнгө оруулж байсан, 2007 онд 27 000 000 төгрөг өгсөн үүнийгээ тусд нь нэхэмжилнэ. Иймд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа болгож, эзэмших бүрэн эрхтэй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* нь 2002 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-ний удирдлагаар бүртгэгдсэн, ******* худалдааны төвийн барилга барихад мөнгө өгч байсан болох нь 2668009 регистртэй, 20/625 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнүүд, кассын орлогын ордер болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Гэвч 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Үндэсний татварын албаны Татвар төлөгчийн бүртгэлээр ******* ХХК нь******* /10 хувь/, ******* /45 хувь/, ******* /45 хувь/ нарын гурван гишүүнтэй, хөрөнгийн хэмжээ 5 500 000 төгрөг, удирдлага нь******* гэж,

2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хурлын протоколд Орхон аймагт компани байгуулах талаар хуралдсан бөгөөд ******* Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулъя гэж бодож байгаа, танай компанитай холилдоод юу ч биш болно, маргаан гарна, ийм учраас салгаж компани байгуулъя гэж,

2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* ХХК-ийг үүсгэн байгуулах 01 дугаартай шийдвэрээр*******, *******, ******* нар хамтарч ******* гэсэн оноосон нэртэй компанийг 5 500 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд гишүүдийн оруулсан хөрөнгийн хэмжээ, ногдох хувийг дүрэмд тусгаж, компаний захиралаар*******г томилсон ба мөн өдрийн 01 тоот шийдвэрээр ******* ХХК-ний дүрмийг баталж, *******ын эзэмших хөрөнгө 2 475 000 төгрөг буюу 45 хувь,******* 550 000 төгрөг буюу 10 хувь, ******* 2 475 000 төгрөг буюу 45 хувь эзэмшихээр тогтоож үүсгэн байгуулагч******* гарын үсэг зурсан байна.

2006 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын протоколоор ******* ХХК-ний ТУЗ-н даргаар Д.Дамбапэлжээг, ******* ХХК-ний гүйцэтгэх захирлаар*******г баталж, хувь нийлүүлэгчид Д.Дамбапэлжээ,*******, ******* нар гарын үсэг зуржээ.

2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн компаний дүрмээр компаний оноосон нэрийг ******* ХХК болгож, үүсгэн байгуулагч хувь нийлүүлэгч нь *******,*******, Д.Дамбапэлжээ нар, гадаад дотоод худалдаа зуучлал, барилга угсралт, засвар, хүнсний худалдаа, түрээсийн үйлчилгээ эрхлэх, хувь нийлүүлэгчдийн эзэмших хувьцаа дүрмийн санд эзлэх хувьд өөрчлөлт орж ******* /44 хувь/,******* /12 хувь/, Д.Дамбапэлжээ /44 хувь/ болж бүртгэгдсэн байна.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтаас үзвэл ******* ХХК нь анх ******* ХХК гэсэн нэртэй байсан бөгөөд түүний удирдлага нь ******* болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Эрдэнэт хотод бизнесийн үйл ажиллагаа явуулахаар *******,*******, ******* нар нэгдэж, Эрдэнэт хотод амьдардаг*******г түшиглэн үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд түүний гэр бүлийн компанитай шинээр үйл ажиллагаа явуулах компанийг холих шаардлаггүй гэж дүгнээд ******* ХХК-г бүртгүүлэх, татварын албанд тооцоо хийх эрхийг болон гүйцэтгэх удирдлагаар*******г томилсон байна.

Ийнхүү 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* ХХК-г үүсгэн байгуулах шийдвэрийн дагуу ******* ХХК-ний дүрмийг боловсруулан Үндэсний Татварын албанд Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд дүрмийн сан, үйл ажиллагаа нэмэгдсэн, удирдлага өөрчлөгдсөн талаар мэдүүлсэн байна.

Компанийн удирдлага өөрчлөгдсөн талаар нэхэмжлэгч ******* нэг жилийн дараа буюу 2003 онд мэдсэн гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

******* ХХК-н нэрийн давхардлаас болж ******* ХХК болон өөрчлөгдсөн, компаний үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчид өөрчлөгдсөн талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-д оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч ******* ХХК, ******* ХХК-ний хувь нийлүүлэгч, үүсгэн байгуулагч агсан *******,*******, ******* нарын хооронд ******* худалдааны төвд хөнгөлттэй нөхцлөөр лангуу эзэмших эрхийг *******д олгож, түүний компанид оруулсан хөрөнгийг мөнгөн хэлбэрээр бус барилгын суурийг гүйцээж барилга баригдсан хойно нэгдүгээр давхрыг өгөхөөр тохиролцож байсан талаар зохигчдын тайлбарт дурдагдаж байна.

Компаний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн өөрчилж болно гэж заасан боловч хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ талаар шийдвэрлэж байсан эсэх нь тодорхойгүй, ******* компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж байсан эсэх нь нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй гэж үзнэ.

Компаний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Зээлдүүлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компанийн өрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдүүлэгч, харилцагчийн зөвшөөрлийг авсан байна, мөн хуулийн 25.3-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийн өрийг хувьцаагаар солих тухай төсөл боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлүүлнэ гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь өрийг хувьцаагаар солих талаар төлөөлөн удирдах зөвлөлд хандаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн ******* ХХК /******* ХХК/-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох тухай хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар ******* ХХК-ийг татсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох гэж гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт ******* ХХК болгон тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 190 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компаний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 18 дугаар зүйлийн 18.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан ******* ХХК-д холбогдох ******* ХХК /******* ХХК/-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ