Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2022/00252

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг,*******тоотод байрлалтай,******* регистрийн дугаартай, Хос соронз ХХК

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р баг, 7-9 тоотод оршин суух, ВТ86091531 регистрийн дугаартай,******* овогт *******гийн

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р баг, 7-9 тоотод оршин суух, ВЮ85071600 регистрийн дугаартай, Тайж нар овогт ийн Хариуцагч: Баянхонгор аймгийн нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг 220459441 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, ХХК-тай байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч /онлайн/, , хариуцагч нарын төлөөлөгч Г.Чингис, хариуцагч байгууллагын төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Хаан банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Зээлдэгч Хос соронз ХХК, Ш. болон Ц.Отгонжаргал нь Хаан банкны Баянхонгор Хонгор салбараас 2020 оны 10-р сарын 27-ны өдрийн ЗГ/202045723646 тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 200.000.000 /Хоёр зуун сая/төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд итгэмжлэлээр /нэг иргэний өмч/ өмчлөлийн Улсын бүртгэлийн,, талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ш. /нэг иргэний өмч/ Улсын бүртгэлийн ,,,, Баянхонгор аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ, БНН дугаартай ачааны машин, 45 хүний суудалтай автобус зэргийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2021 оны 11-р сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 24,486,886.75 төгрөг, зээлийн хүү 13,534,813.61 төгрөг нийт 38,021,700.36 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2021 оны 11-р сарын 12-ны өдрийн байдлаар нийт 162 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа тул банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2021 оны 3-р сарын 02-ны өдөр, 2021 оны 5-р сарын 12-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 1.2021 оны 11-р сарын 12-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах 2.    Үндсэн зээлийн төлбөр 175.513.113 3.    Зээлийн хүүгийн төлбөр 27.586.618 4.    Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг нийт 203.099.731 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох /нэг иргэний өмч/ өмчлөлийн Улсын бүртгэлийн,, талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ш./нэг иргэний өмч/ Улсын бүртгэлийн ,,,, дугаартай ачааны машин, 45 хүний суудалтай автобус зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ны Баянхонгор салбар нь 2021 оны 11 сарын 12-ны өдөр зээлдэгч Хос соронз ХХК, иргэн Ш., Ц.Отгонжаргал нарт холбогдуулан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн ЗГ/202045723646 тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр нийт 203.099.731 төгрөг гаргуулах, тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий №5225/10/729 тоот нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2022 оны 04 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэлийнхээ үнийн дүнг дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд 2021 оны 11 сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны байдлаар 2020 оны 10 сарын 27-ны өдрийн ЗГ/202045723646 тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээний дагуу дараах төлбөр нэмж гаргуулах А/Зээлийн хүүгийн төлбөр 14.477.596.39 төгрөг Б/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.882.114 төгрөг, нийт 17.5359.710.39 төгрөг Дээрх зээлийн хүүгийн төлбөр 14.477.596.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.882.114 төгрөг, нийт 17.359.710.39 төгрөгийг хариуцагч Ш., Ц.Отгонжаргал нараас гаргуулах, Цаашид тус банк нь нийт: 2021 оны 11 сарын 12-ны өдөр, 2022 оны 04 сарын 08-ны өдрийн нэхэмжлэлүүдийн шаардлагыг нэгтгэн ЗГ/202045723646 тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөр 175.513.113.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 42.064.214.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.882.114 төгрөг, нийтдээ 220.459.442.10 төгрөгийг Хос соронз ХХК, Ш., Ц.Отгонжаргал нараас нэхэмжилж байгаа болно..гэжээ. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тусгасан. Энэ нь Хаан банкны Баянхонгор аймаг дахь салбар болон зээлдэгч Хос Соронз ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч нартай холбоотой зээлийн гэрээний үүрэг юм. Баянхонгор аймгийн аюулгүй нөөцөд өвс нийлүүлэх гэрээ байгуулсан нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбогдуулж гэрээнд шаардлагатай санхүүжилтийг бий болгохын тулд Хаан банкнаас 200,000,000 төгрөгийн зээлийн авсан. Тухайн зээлийн мөнгөөр өвсөө бүрэн гүйцэт нийлүүлж, өвс нийлүүлэх гэрээний үүрэг нь 100 хувь хангагдсанаар Хаан банкны зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах нөхцөлтэй байсан. Хаан банк нь зээлдэгчийн хүссэний дагуу 200,000,000 төгрөгийг олгосон байдаг. Энэ зээл олгосон гэдэгтэй хариуцагч тал маргадаггүй. Өөрөөр хэлбэл зээл олгосон процесстой маргаан үүсгээгүй. Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэл нь зөвхөн барьцааны гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэ барьцааны гэрээг хүчингүй болгуулах хуулийн үндэслэл нь маш тодорхойгүй байдаг. Зээл олгосон ажиллагаа нь Хаан банк, Хос Соронз ХХК-ний хооронд байгуулагдсан. Өвс нийлүүлэх гэрээ нь аймгийн Засаг даргын тамгын газар, Хос Соронз ХХК-ийн хооронд байгуулагдсан тус тусдаа гэрээний үүрэг шаардахаар байдаг. Банктай байгуулсан зээлийн гэрээнд барьцааны гэрээг байгуулахдаа өвс нийлүүлэх гэрээтэй холбоотой шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Манайхаас зээлийн гэрээний дагуу тогтоосон хугацаанд нь зээлийн мөнгийг хийсэн, өвс нийлүүлэх гэрээний хувьд аймгийн Засаг даргын тамгын газраас мөн тогтоосон хугацаанд урьдчилгаа 90,000,000 төгрөгийн санхүүжилтийг хийсэн байдаг. Гэтэл өвс нийлүүлэх гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээр дагаад зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Гэхдээ өвс нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд үүссэн асуудал. Энэ нь Хаан банкинд ямар нэгэн хамааралгүй, банк зээлийн гэрээний үүрэг хэрэгжих боломжгүй болсон буюу зээлдэгч компани дампуурсан, зээлдэгч нарын бизнесийн үйл ажиллагаа нь доголдол үүссэн, зогссон тохиолдолд шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Засаг даргын тамгын газраас тодорхой хэмжээний зээлийн төлбөрийг гаргуулах нөхцөл байдал үүсэх байсан. Тиймээс шаардах эрх шилжүүлэх гэрээний үүргийг талуудаас шаардаагүй, зөвхөн зээлийн гэрээний үүргээ зээлдэгч нараас шаардсан. Зээлдэгч нарын зүгээс зээлийн төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас харахад эхний ээлжид зээлдэгчтэй эвлэрэх талаар ярьж байгаа асуудал нь аймгийн Засаг даргын тамгын газар гэрээний дагуу бүрэн санхүүжилт хийгдээгүй гэх асуудлаар маргаантай байгаа гэдгээ илэрхийлсэн. Өмнө нь аймгийн Засаг даргын тамгын газрыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх асуудлаар маргаан үүсгэж байгаагүй бөгөөд банкинд зээлээ төлнө гэсэн тайлбарыг гаргасаар ирсэн. Зээлдэгч нар зээлээ төлөхгүй байсан учир тодорхой хугацаанд харсан боловч зээл төлөгдөхгүй байсан учир яах аргаггүй шүүхэд хандсан. Шүүхэд хандсанаас хойш аймгийн Засаг даргын тамгын газартай холбоотойгоор өвс нийлүүлэх гэрээний асуудал, хуурамч баримт гаргуулсан гэх асуудлууд яригдаж эхэлсэн. Нэгэнт зээл авсан учир төлөх нь үнэн юм. Тиймээс 220,459,442 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор барьцаа хөрөнгийг хуульд заасан шаардлагын дагуу барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн учир хуульд заасан шаардлага хангасан барьцаа хөрөнгийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Ц.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 сарын 27-ны өдөр ны Баянхонгор салбараас Хос соронз ХХК нь гэрээ барьцаалан богино хугацааны зээлийг авсан ба тус зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэрээ барьцаалсан зээл гэдэг нь Хос соронз ХХК нь Баянхонгор аймгийн тай 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаартай Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх ажлын гэрээ хийгдсэн ба тус ажлын гэрээний нийт дүн 345.000.000 төгрөг байхаар тохиролцсон гэрээ юм. Тус ажил гүйцэтгэх гэрээг барьцаалан зээлийн гэрээ хийж байгаа учраас ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох Баянхонгор аймгийн тай шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Хос соронз ХХК нь Баянхонгор аймгийн засаг даргатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж, акт үйлдэж ажлыг дуусгавар болгосон боловч захиалагч тал үүргээ биелүүлж санхүүжилт олгоогүй байгаа учраас тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа зөрчигдсөн. Иймд шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Баянхонгор аймгийн засаг дарга нь үүрэг хүлээж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна..гэжээ. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан талбар, сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг тайлбарласан тайлбараа бүрэн дэмжиж байна. Нэгдүгээрт Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг зээлийн төлбөрөө төлөхгүй гэж маргаагүй гэх байдлаар үндэслэлээ тодорхойлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байгаа учраас эвлэрлийн гэрээ байгуулагдахгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийн шат явагдаж дуусаж байгааг анхаарах хэрэгтэй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болон хэрхэн яаж тооцооллоо гаргасан нь тодорхойгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Хоёрдугаарт Шаардах эрх шилжүүлэх гэрээний анхдагч үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүйн улмаас зээлээ төлөх боломжгүй болсон учир энэ асуудлыг шийдсэний дараа зээлийн гэрээний үүрэг биелэгдэнэ гэсэн байр сууртай байгаа учир маргаантай асуудал юм. Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 30,000 ширхэг өвс нийлүүлсэн актыг хуурамч, акт дээрх бүх гарын үсгийг дурайлгаж зурсан гэх асуудлыг ярьсан. Энэ акт дээр байгаа гарын үсгийг нэг хүн зурсан уу, нэр дурдагдсан хүмүүс бүгд гарын үсгээ нөхөж зурсан уу гэдэг асуудал нь эргэлзээтэй. Энэ нотлох баримтыг харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан буюу эх хувиар хариуцагч нарын нотлох баримтанд байдаг. Шүүхэд нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ нотлох баримт хуурамч гэж хэлдэг боловч эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаж шалгуулсан талаар баримт байхгүй. Тэгэхээр энэ нотлох баримтыг хуурамч гэж хэрхэн яаж үнэлж байгаа асуудал нь эргэлзээтэй. Нотлох баримтыг үгүйсгэж байгаа нотлох баримтууд хэрэгт авагдсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. Хамтран хариуцагч нарын тайлбартаа хавсаргасан 49 хуудас нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй учир тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй нотлох баримтууд байна гэж хариуцагчийн зүгээс дүгнэж байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээ нь аймгийн , Хос Соронз ХХК, Хаан банк нарын хооронд байгуулсан 3 талт гэрээ юм. Гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан. Тухайн гэрээний гол агуулга нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан баталгааны гэрээний нэг хэлбэр юм. Тиймдээ ч шүүхийн хэлэлцүүлгийн асуулт хариултын явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээ барьцаалсан зээлийн гэрээ учир бид богино хугацаанд олгосон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс зээлийн барьцааны зүйл нь ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний үнийн дүн нь 241,000,000 төгрөг учир 200,000,000 төгрөгийн гэрээний баталгааг бүрэн хангасан байтал нэмж үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эрхийн гэрээг барьцаалсан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан байж болно хожим нь тухайн гэрээ нь гэрээний талуудын хэн алных нь эрх ашигт ноцтойгоор хохирол учруулахаар бол гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэсэн гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж байгуулсан эдгээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн засаг даргаас Хос соронз ХХК-ийн захирал Ш.тай 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний 3-т нийт үнийн дүн 345.000.000 төгрөгөөр санхүүжилтийг зааж, урьдчилгаа 27 хувь болох 93.150.000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 хоногт багтаан шилжүүлнэ. Үлдэгдэл 251.850.000 төгрөгийг 50, 70 хувийн гүйцэтгэлээр олгож, эцсийн санхүүжилтийг 100 хувь гүйцэтгэн комисст хүлээлгэн өгсний дараа ажлын гүйцэтгэл, акт, бусад холбогдох баримтыг үндэслэн олгож, 345.000.000 төгрөгийн үнийн дүнд 30.000 боодол өвсийг нийлүүлэх ажлыг 2020 оны 10 сарын 01-ний өдөр эхэлж, 2020 оны 11 сарын 01-ний өдөр гэхэд хүлээлгэн өгч гэрээний хугацаа дуусахаар талууд харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу Хос соронз ХХК-аас төлбөрийн 93.150.000 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсний дагуу 2020 оны 10 сарын 06-ны өдөр 5246347527 дугаар дансруу эхний 27 хувийн санхүүжилт олгосон. Харин Хос соронз ХХК нь урьдчилгаа 93.150.000 төгрөгийн үнийн дүнгийн дагуу 3 удаагийн өвс буулгалтаар буюу 2020 оны 10 сарын 17-ны өдрийн өвс хүлээн авсан комиссын акт 1344 боодол өвс, 2020 оны 10 сарын 19-ний өдрийн Өвс хүлээн авсан комиссын акт 684 боодол өвс, 2020 оны 11 сарын 02-ны өдрийн өвс хүлээн авсан комиссын акт 638 боодол өвс, нийт 8043 боодол өвсийг нийлүүлснийг тухай бүр аймгийн засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авсан бөгөөд тус хүлээлгэн өгсөн өвсийг гэрээнд заасан үнийн дүнгээр бодоход 11.500*8043=92.494.500 төгрөгийн өвсийг хүлээлгэн өгсөн. Тус компани буюу Ш. нь 57*11.500=655500 төгрөгийн өвсний өртэй үлдсэн. Үлдэгдэл 21957 боодол өвсийг яаралтай нийлүүлэх талаар тухай бүр шаардаж, гэрээний хугацаа дуусах талаар тухай бүр анхааруулахад Ш. нь өвс тээвэрлэх тээврийн зардал нэмэгдчихээд өвс ачих машин олдохгүй байна, хол явж өвс олж байна, хол явсан боловч тухайн газруудаас өвсийг өндөр үнээр худалдан авах болоод байна, олдохгүй байна гэх шалтаг шалтгаануудыг тоочиж байсан. Ингээд цаг агаарын байдал хүндэрч цас орж аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч аймгийн хэмжээнд нөөц өвсний дутагдалд орсон учир Хос соронз ХХК-ийг өвс нийлүүлэх талаар удаа дараа шаардсан ч өвсөө нийлүүлээгүй тул 2020 оны 11 сарын 26-ны өдрийн 17 дугаар албан бичгээр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн..гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хос Соронз ХХК-ийн зүгээс 100 хувь өвсөө нийлүүлээгүй. Урьдчилгаа 93 сая төгрөгт тохирох өвч бол нийлүүлсэн, гэхдээ дутуу нийлүүлсэн. Ш.аас өвсний үлдэгдэл төлбөр болох 655,500 төгрөгийг авахаар холбогдох гэхээр эхнэр болон өөрөө утсаа огт авдаггүй байсан хүн гэнэт 2021 оны 12 дугаар сард намайг Улаанбаатар хотод сургалтад сууж байхад залгаад надаас даргын утсыг авч ярьсан байдаг. Ш. даргатай ярихдаа Өмнөговь аймагт тендерт оролцох болоод байна, найздаа өвс 100 хувь нийлүүлсэн гэх тэмдэглэл бичиг баримт үйлдээд өгөөч, ганц удаа туслаач гэж гуйсан байдаг. Манай дарга зөвшөөрөхгүй, ямар ч боломжгүй гэсэн хариуг өгсөн боловч ганцхан удаа тусалчихаа, өөр зүйлд ашиглахгүй гэж гуйсаар байсан тул манай дарга зөвшөөрсөн, зөвшөөрөхдөө үлдэгдэл мөнгө болох 655,500 төгрөгөө хийчих гэж хэлээд хийлгэсэн тухайн үед үлдэгдэл мөнгөө хийгээд эхнэр Д.Отгонжаргал нь манай даргаас зуун хувь өвс нийлүүлсэн гэх хуурамчаар үйлдсэн баримтыг даргаас аваад явж байгаа камерын бичлэгт бичигдсэн байдаг. Тэр үедээ гуйж ийм зүйл хийлгэчихээд энэ баримтаа хууль шүүхийн байгууллагад үзүүлээд явж байгаа нь ямар учиртай юм. Өвс нийлүүлэх гэрээгээ цуцалсны дараа Хаан банкнаас авсан зээлээ хийхгүйгээр өөрсдөө ашиглачихаад яагаад ийм хүн чанаргүй үйлдэл гаргаж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Зуун хувь өвс нийлүүлсэн гэх баримт нь хуурамч зүйл. Санхүү, хяналтын аудитын тайлбар мэдээлэл нь засвар оруулсан зүйл байхгүй. Манай байгууллагад 100 хувь өвсөө нийлүүлээгүй хэр нь аймгийн Засаг даргын тамгын газраас 241,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх асуудал биш юм.. гэв. Хариуцагч Хос соронз ХХК, Ц.Отгонжаргал нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хос соронз ХХК нь Баянхонгор аймгийн засаг дарга ы баталсан 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг байгуулан Баянхонгор аймгийн Сум дундын ойн анги орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт техникийн тодорхойлолтонд тусгагдсан 345.000.000 төгрөгийн үнэ бүхий нарийн ширхэгтэй, бага насны мал тэжээх боломжтой, 18-20 кг-аар савласан 30.000 ширхэг өвсийг нийлүүлэхээр болж ажилласан. Тус гэрээг байгуулах болсон үндэслэл нь Хос соронз ХХК нь орон нутгаас зарласан сонгон шалгаруулалтын нээлттэй зарын дагуу сонгон шалгаруулалтанд оролцон тэнцэж тус гэрээг байгуулсан. Манай компани нь 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэх үүднээс ны Баянхонгор салбараас ЗГ/202045723646 тоот зээлийн гэрээг байгуулахдаа Баянхонгор аймгийн засаг дарга ы баталсан 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг барьцаалан богино буюу 3 сарын хугацаатайгаар 200.000.000 төгрөгийг зээлсэн. нь гэрээ барьцаалсан зээлийн гэрээг олгохдоо үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалахыг шаардаж 2020 оны 10 сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээгээр 1. Орон сууцны зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-0320003855 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 1 байр 27 тоотод байрлах 40.76 мкв талбайтай Ш.ын өмчлөлийн орон сууц 2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн ГО320003609 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг мянгат 17 гудамж, 1711 тоотод байрлах ийн өмчлөлийн газар Мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр 1. Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ /барьцааны зүйл үнэ 241.500.000/ 2. 11-54 БНН улсын дугаартай ачааны зориулалттай Volvo FH12 маркийн автомашин 3. 29-52 БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус зэрэг эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан. Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл байна. Учир нь Хаан банк нь Хос соронз ХХК-нд бизнесийн зээл олгохдоо Баянхонгор аймгийн засаг дарга ы баталсан 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг барьцаалан зээлийн үнийн дүнгээр буюу 200.000.000 төгрөгийн үнийн дүнгээр шаардах эрх шилжүүлэх гэрээг хийсэн атлаа Хос соронз ХХК-иас нэмэлтээр барьцаа хөрөнгө шаардаж Төрийн банкинд зээлийн гэрээний барьцаанд байсан барьцаалбарын зүйл болох Орон сууцны зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-0320003855 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 1 байр 27 тоотод байрлах 40.76 мкв талбайтай Ш.ын өмчлөлийн орон сууцыг өөрсдийн олгосон бизнесийн зээлээр хаалгуулж барьцаалбарын зүйл болгосон нь Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоох журмыг тус тус зөрчсөн байна.

Иймд тай байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү..гэжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1Барьцааны гэрээг бичгээр байгуулна..156.2Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана..гэж, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно.., 10.3-д Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.., мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно..мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ..гэж заасан бөгөөд ны гэрээ барьцаалсан бизнесийн зээлийн журмын 9 дүгээр зүйл /Барьцаа хөрөнгөнд тавигдах шаардлага/ийн 9.1-д тухайн гүйцэтгэх гэрээ нь зээлийн барьцаа болно.., 9.2-т Шаардлагатай тохиолдолд бусад хөрөнгийг нэмж барьцаалж болно.. гэж тус тус хуульчилж журамласан. Ийнхүү талуудын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь холбогдох хууль тогтоомж буюу Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд заасан шаардлагад нийцсэн гэрээ байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 10 сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн ГО320003609 дугаартай Баянхонгор аймаг Баянхонгор сум 3 баг, 17 дугаар гудамж, 1711 тоотод байрлах газрыг ны зээлийн барьцаанд барьцаалах эрхийг Ш.т олгосон эсэхээ санахгүй байгаа ба тэр талаархи баримт надад байхүй байна. Миний өмчлөлийн газар нь ны зээлийн барьцаанд байгааг шүүхээс холбогдоход мэдлээ. Иймд миний өмчлөлийн газрыг зээлийн барьцаанд тавьсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч  ХХК-нь Хос соронз ХХК, захирал Ш., Ц.Отгонжаргал нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 203.099.731 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэн шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 17.359.710 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 220.459.442 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч, түүний төлөөлөгч эс зөвшөөрч ХХК, Хос соронз ХХК, Ц.Отгонжаргал нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсэн сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хос соронз ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянхонгор аймгийн ыг хамтран хариуцагчаар, ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тооцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэргийн оролцогчоор тодорхойлсон байна. Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Зээлдэгч Хос соронз ХХК, Ш. болон Ц.Отгонжаргал нар нь ны Баянхонгор Хонгор салбараас 2020 оны 10-р сарын 27-ны өдрийн ЗГ/202045723646 тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 200.000.000 /Хоёр зуун сая/төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл авсан, Зээлийн барьцаанд итгэмжлэлээр ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн,, талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ш.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн ,,,, Баянхонгор аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ, 1154БНН дугаартай ачааны машин, 45 хүний суудалтай автобус зэргийг тус тус барьцаалуулсан, Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний хүү, төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна.. гэж шаардлагаа тодорхойлжээ. Харин хариуцагч Хос соронз ХХК, Ц.Отгонжаргал нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нь Хос соронз ХХК-нд бизнесийн зээл олгохдоо Баянхонгор аймгийн засаг дарга ы баталсан 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг барьцаалан зээлийн үнийн дүнгээр буюу 200.000.000 төгрөгийн үнийн дүнгээр шаардах эрх шилжүүлэх гэрээг хийсэн тул энэ гэрээний дагуу Баянхонгор аймгийн ас гэрээний үүргээ шаардах ёстой хэмээн маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад , Хос соронз ХХК, Ц.Отгонжаргал нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсэн сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн байна. Үйл баримтаар хариуцагч Хос соронз ХХК, Ш. болон Ц.Отгонжаргал нар нь ХХК-ийн Баянхонгор Хонгор салбараас 2020 оны 10-р сарын 27-ны өдрийн ЗГ/202045723646 тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 200.000.000 /Хоёр зуун сая/төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд итгэмжлэлээр ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн,, талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ш.ын Улсын бүртгэлийн ,,,, Баянхонгор аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ, 1154БНН дугаартай ачааны машин, 45 хүний суудалтай автобус зэргийг тус тус барьцаалан, барьцааны гэрээг байгуулжээ. Түүнчлэн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн ШД/202045723646 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Баянхонгор аймгийн нь Хос соронз ХХК тай байгуулсан 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээний төлбөрөөс 200.000.000 төгрөгийг шинэ үүрэг гүйцэтгэгч буюу инд шилжүүлэхээр, Ш. нь дээрх гэрээний үүрэг 200.000.000 төгрөгийг инд зээлийн гэрээний үүрэгт өгөхөөр буюу засаг даргаас авах төлбөрийн шаардах эрхээ инд шилжүүлэхийг тус тус зөвшөөрч гэрээ байгуулсан байна. Улмаар Зээлдэгч нар нь 2021 оны 11-р сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 24,486,886.75 төгрөг, зээлийн хүү 13,534,813.61 төгрөг нийт 38,021,700.36 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2022 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 175.513.113.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 42.064.214.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.882.114 төгрөг, нийтдээ 220.459.442.10 төлөөгүй байна гэжээ. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч нар нь зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх тул Иргэний хуулийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь мөн хуулийн 222.4, 222.5-д зааснаар үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирол, гэрээнд заасан хүү төлөх үүрэгтэй.. гэсний дагуу нэхэмжлэгч нь хохирол төлбөрөө хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. ХХК, Хос соронз ХХК, Ц.Отгонжаргал нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээг, хөдлөх болон үл хөдлөх эд эд хөрөнгө барьцаалсан зээлийн хамт байгуулсан болох нь тогтоогдсон байна. Зохигчид нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох буюу гэрээ байгуулах хэлбэр, харилцан гэрээ байгуулах санал гаргаж, хүлээн авсан байдал, зөвшөөрлөө илэрхийлсэн хэлбэр, хүү төлбөрөө төлж байсан зэргээс дүгнэн зохигчид нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг хэлбэр агуулгын хүлээн зөвшөөрч харилцан байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1Барьцааны гэрээг бичгээр байгуулна..156.2Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана..гэснийг тус тус зөрчөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь холбогдох хууль тогтоомж буюу Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд заасан шаардлагад нийцсэн байна гэж үзэв. Харин хариуцагч нарын хувьд Хос соронз ХХК, Ц.Отгонжаргал нар нь тай байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцахгүй гэж марган, Хос соронз ХХК, Баянхонгор аймгийн засаг дарга нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн ШД/202045723646 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу инд төлвөл зохих зээлийн гэрээний төлбөрийг Баянхонгор аймгийн төлөх ёстой, Баянхонгор аймгийн болон Хос соронз ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг Хос соронз ХХК бүрэн хэрэгжүүлж, дуусгавар болгосон гэж маргасан байна. Шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг шалгахад Хос соронз ХХК нь Баянхонгор аймгийн тай 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 30.000 ширхэг өвс бэлтгэн нийлүүлэх, Баянхонгор аймгийн засаг дарга нь өвсний үнэд 345.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ хэрэгт авагдсан байна. Улмаар Хос соронз ХХК, Баянхонгор аймгийн засаг дарга нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн ШД/202045723646 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр шаардах эрх шилжүүлэгч буюу Хос соронз ХХК нь Баянхонгор аймгийн засаг даргатай байгуулсан өвс бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөрт аймгийн засаг даргаас авах 200.000.000 төгрөгийн шаардах эрхээ ХХК-нд төлөх зээлийн төлбөрийн үүрэгтээ тооцуулахаар шилжүүлж, үүнийг нь Баянхонгор аймгийн засаг дарга зөвшөөрөн гурвалсан гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Үйл баримтаар шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө буюу 2020 оны 10 сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Сум дундын Ойн ангиас өвс нийлүүлэх гэрээний урьдчилгаанд 93.150.000 төгрөгийг Хос соронз ХХК нд шилжүүлсэн болох нь хэргийн материалд авагджээ. Хос соронз ХХК нь өвс нийлүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн хэмээн 2020 оны 11 сарын 01-ний өдрийн 12 дугаартай өвс хүлээн авсан комиссын акт, мөн өдрийн гэрээ дүгнэсэн тэмдэглэл зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бол хамтран хариуцагч Баянхонгор аймгийн засаг даргаас өвс нийлүүлэх гэрээ бүрэн хэрэгжээгүй, гүйцэтгэгч тал болох Хос соронз ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа бүрэн биелүүлээгүй тул захиалагч талын санаачилгаар гэрээг цуцалсан, гэрээний урьчилгаанд төлсөн 93.150.000 төгрөгөнд тохирох өвсийг хүлээн авсан гэж марган, Хос соронз ХХК аас гаргаж ирүүлсэн 2020 оны 11 сарын 01-ний өдрийн 12 дугаартай өвс хүлээн авсан комиссын акт, мөн өдрийн гэрээ дүгнэсэн тэмдэглэл зэрэг нь Хос соронз ХХК-ийн захирал Ш.ын гуйлтын дагуу нөхөж хийгдсэн, хуурамч баримт хэмээн холбогдох баримтыг гаргасан байна. Түүнчлэн хариуцагч нар нь дээрх маргаанаа шийдвэрлүүлэхээр мөрдөх байгууллагад гомдол гаргасан болохоо тайлбарласан байна. Иймд шүүхээс хариуцагч нарын хооронд хийгдсэн өвс нийлүүлэх гэрээ бүрэн хэрэгжсэн эсэх, аль талын тайлбар үндэслэлтэй болоход үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, өөрөөр хэлбэл , Хос соронз ХХК, Баянхонгор аймгийн засаг дарга нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн ШД/202045723646 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээний 1.2-д заасан ирээдүйд бий болох хөрөнгө нь бий болсон гэж үзэх боломжгүй байх тул ХХК нь энэ гэрээний дагуу Баянхонгор аймгийн ас гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй гэж дүгнэлээ. Нөгөө талаар ХХК нь Хос соронз ХХК, Ц.Отгонжаргалтай нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх шилжүүлэх гэрээ болон 2 удаагийн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар, хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Иймд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болон барьцаа хөрөнгүүдээс алиныг нь сонгож, шаардах нь нэхэмжлэгчийн эрх гэж үзнэ. Энэ ч үндэслэлээр нэхэмжлэгч нь шаардах эрхийн гэрээний үүргийг Баянхонгор аймгийн засаг даргаас шүүхийн журмаар нэхэмжлээгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн зүйлийг хариуцагч Хос соронз ХХК, Ш., Ц.Отгонжаргал нарт хариуцуулж, хамтран хариуцагч Баянхонгор аймгийн засаг даргаас зээлийн төлбөр гаргуулах боломжгүй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэлийн шаардлагад авагдсан хариуцагч нараас гаргуулах зээлийн төлбөрийг хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн карт, хариуцагч нарын дахь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгатай харьцуулан үзэхэд хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөр 175.513.113.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 42.064.214.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.882.114 төгрөг, нийтдээ 220.459.442.10 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь нотлогдсон байна. Түүнчлэн хариуцагч нарын төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үнийн дүн, түүний тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан боловч энэ үндэслэлээ тайлбарлаагүй, татгалзлалаа нотлоогүй, нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Хариуцагчийн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл буюу Хос соронз ХХК-иас нэмэлтээр барьцаа хөрөнгө шаардаж Төрийн банкинд зээлийн гэрээний барьцаанд байсан барьцаалбарын зүйл болох Орон сууцны зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-0320003855 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 1 байр 27 тоотод байрлах 40.76 мкв талбайтай Ш.ын өмчлөлийн орон сууцыг өөрсдийн олгосон бизнесийн зээлээр хаалгуулж барьцаалбарын зүйл болгосон нь хууль зөрчсөн гэж шаардах эрхээ тодорхойлсон байна.

Үйл баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүд нь зохих журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлсэн, хуульд заасан нөхцөл журмыг хангасан байна. Тухайлбал Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно..40.2Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно..гэсэн бол 43 дугаар зүйлд хэлцэл хийсэнд тооцох үндэслэлүүдийг тодорхойлжээ. Иймд хариуцагч нь өөр банкны барьцаанд байсан хөрөнгөө өөрийн харилцагч банкны зээлийн барьцаанд өгөх эсэх, зээлдүүлэгч нь гэрээний үнийн дүн, барьцаа хөрөнгийн шинж чанараас хамааран нэмж эд хөрөнгө барьцаалах эсэх нь гэрээний талуудыг хүсэл зоригийн асуудал бөгөөд хууль журмаар зээлийн үнийн дүнд тохируулан тодорхой тооны эд хөрөнгө барьцаалах шалгуур, хязгаарыг тогтоогоогүй байна. Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдэд хамаарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Хариуцагч нарын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.. Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргаж өгсөн 49 хуудас нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-дэх хэсэгт заасан нотлох баримтанд тавигдах шаардлагыг хангаагүй байх тул тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх эдгээр баримтуудыг үнэлэхгүйгээр орхих хүсэлт гаргасан байна. Шүүх дээрх баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд харин Баянхонгор аймгийн болон Хос соронз ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг Хос соронз ХХК бүрэн хэрэгжүүлж, дуусгавар болгосон эсэх, энэ асуудлаар зохигчид маргаантай байгаа зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөхөд нотлох баримтын хувьд шаардлага хангаж байна гэж үзсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.418.196 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Хос соронз ХХК, Ш., Ц.Отгонжаргал нараас улсын тэмдэгтийн хураамж 1.418.196 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-нд олгож, хариуцагч Хос соронз ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хос соронз ХХК, Ш., Ц.Отгонжаргал нараас зээлийн гэрээний үүрэг 220.459.442 төгрөг гаргуулж ХХК-нд олгосугай. 2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ХХК, Хос соронз ХХК, нарын хооронд хийгдсэн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн дугаар барьцааны гэрээний зүйл болох ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн,, талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ш.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн ,,,, ХХК, Хос соронз ХХК нарын хооронд хийгдсэн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох 1154БНН улсын дугаартай VOLVO FH12 маркийн ачааны автомашин, 2952БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 д заасныг баримтлан ХХК, Хос соронз ХХК, Ц.Отгонжаргал нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.418.196 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Хос соронз ХХК, Ш., Ц.Отгонжаргал нараас улсын тэмдэгтийн хураамж 1.418.196 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-нд олгож, хариуцагч Хос соронз ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ