| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/442 |
| Огноо | 2024-11-01 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | П.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/442
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, А овогт Тийн Бөд холбогдох эрүүгийн хэргийг,
Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б овогт Яийн Дид холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Т овогт Дийн Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан бүлэглэж, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г овогт Б Э, Г овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан бүлэглэж, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Ж овогт Д С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бүлэглэж, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Б, Д.Б нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хасаж, 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.С 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Б, Д.Б, Д.С нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх, прокурорын дүгнэлтээр биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/84 дугаартай шүүгчийн захирамжаар цагаатгагдсан этгээд Т.Бөд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон Я.Д, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Д.Б, Д.Б, Д.С нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Б, Д.Б, Д.С нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эрх хасах болон торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эаас нийт 101,000,000 төгрөг гаргуулж, 52,322,339 төгрөгийг “Э” .....-т олгуулж, 48,677,661 төгрөгийг улсын төсөвт,
шүүгдэгч Д.Боос нийт 7,789,606 төгрөгийг гаргуулж “Э” .....-т олгуулж, хохирогчийн нэхэмжлэлээс 32,573,904 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан нэгжлэгийн тэмдэглэлд хавсаргасан 3 ширхэг DVD, Хаан банкнаас ирүүлсэн 1 ширхэг CD, Хас банкнаас ирүүлсэн 1 ширхэг CD, 1 ширхэг “Нар туссан цаг” сонин, шүүгдэгч Б.Болортуяагаас гаргуулж эд мөрийн баримтаар хураан авсан, 1 хавтас 304 хуудастай бор өнгийн хавтастай, “Э” ..... 2020 гэсэн бичиглэл бүхий бичиг баримтаас энэ хэрэгт ач холбогдол бүхий “шийдвэр гаргуулах баримтын товъёог “болон 1-5, 9-44 дүгээр хуудасны баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсарган үлдээж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц бор өнгийн хавтас бүхий бичиг баримтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж,
цагаатгагдсан этгээд Т.Бийн гэрт хийсэн нэгжлэгээр хураан авсан Төрийн банкны тусгай хайрцагт байршуулсан 36ш 100 доллар болон PRIVILEGE гэх бичигтэй 1 ширхэг карт, CASINO MARKETING гэх бичигтэй 1 ширхэг карт зэргийг Т.Бөд буцаан олгож, “LEXUS LX570” загварын 37-54УАХ, “BMW-535” .............., “Toyota Hiace” ............., “LEXUS LX470” ......... дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
шүүгдэгч Д.Б, Д.С нар болон цагаатгагдсан этгээд нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд нар, шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ