Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 223/МА2019/0006

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 04 өдөр

    Дугаар 223/МА2019/00006

 

 

“ЭС” ХХК-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 151/ШШ2018/001308 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “ЭС” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МБГ” ХХК-д холбогдох,

“Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алданги 616 021 886 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, алданги, НӨАТ-ын баримтын 321 151 072 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний  хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч “ЭС” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай “ЭС” ХХК нь цахилгаан дамжуулах шугам, даралттай зуух, дэд станцын угсралт засвар, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ зэргийг Эрчим хүчний яамны 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 874/17 дугаартай ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд юм. Манай байгууллага нь Мөнхийн баян гал ХХК-ийн захиалгаар Төв аймгийн нутаг дэвсгэрт 7 дугаар зөрлөг дэд станцаас өндөр толгой дэд станц Хүртэлх 26 км зайд 110квцахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил, 110/35/10кв-ын хүчдэл, 16 МВА чадалтай дэд станцын угсралтын ажил, Налайх дэд станцын 10 кв ил хуваарилах байгууламжийн угсралтын ажлыг тус тус гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Талуудын хооронд дээрх ажил үйлчилгээг гүйцэтгэх талаар 2013 оны 08 сарын 25-ны өдрийн 02/13 тоот, 2014 оны 08 сарын 29-ны өдрийн 02/14 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд тус тус байгуулагдаж байсан. Бид гэрээнд заасан ажил үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж Мөнхийн баян гал ХХК-д хүлээлгэн өгсөн боловч захиалагч тал болон төрийн байгууллага хоорондын үл ойлголцлын асуудал, шийдвэр гаргах ажиллагаа удаашралтай байсан зэргээс шалтгаалан дээрх ажил, үйлчилгээг 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр улсын комисс хүлээн авч, 16/2017 дугаартай Эрчим хүчний барилга, байгууламжийг ашиглалтад оруулах тухай акт гаргасан юм. Ийнхүү гүйцэтгэгч талын зүгээс үүргээ биелүүлсэн атал захиалагч тал төлбөрөө төлөлгүй элдэв шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн ба 2018 оны 09 сарын 12-ны өдөр тооцоо нийлэхэд хоёр гэрээний нийт үнийн дүн 1 138 327 юань байхаар харилцан тохиролцсон. Манай байгууллагын зүгээс захиалагч талд үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж, үүргээ гүйцэтгэх боломжит хугацааг хангалттай өгсөөр байхад төлбөр төлөх талаар санал санаачилга гаргахгүй, тодорхой үр дүнд хүрэхгүй байх тул арга буюу шүүхэд хандахад хүрээд байна. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан

1. 2013 оны 08 сарын 25-ны өдрийн гэрээний 3.4-т заасан 550 000 юанийн үлдэгдлийг тус гэрээний 7.1-д заасан гэрээний хариуцлагын дагуу хоног тутам 0.1 хувийн алданги тооцож 275 000 юань нийт 825 000 юань буюу 2018 оны 10 сарын 08-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 306 454 500 төгрөг,

2. 2014 оны 08 сарын 29-ны өдөр байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөр 588 927 юань байх ба гэрээний 7.1-т заасан алданги 294 463 төгрөг нийт 883 390 юань буюу 328 144 049 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Иймд хариуцагч Мөнхийн баян гал ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 634 598 549 төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “МБГ” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ 2 гэрээний барьцаа буюу 5 хувийн үлдэгдэл төлбөрийн тухайд: Манай компани нэхэмжлэлд дурьдсан 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний үлдэгдэл буюу баталгаат хугацааны барьцаа 5 хувийн төлбөр болох 550 000 юань болон 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний үлдэгдэл төлбөр буюу баталгаат хугацааны барьцаа 5 хувь болох 282 750 төгрөг нийт 2 гэрээний үлдэгдэл төлбөр 832 750 юань (Монгол банкны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар нийт 309 333 315 төгрөг)-ийг гэрээний 3.4 дэх заалтын дагуу актаар хүлээлцсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаатай барьцаанд авч үлдэхээр харилцан тохиролцсон.

Мөн гэрээний 4.1 дэх заалтад Гэрээт ажлын үр дүнг хүлээлцэхэд захиалагч, гүйцэтгэгч, Монгол улсын эрчим хүчний яамнаас томилсон ажлын комисс гэсэн 3 тал байлцаж хүлээлцэнэ 4.5-д баталгаат хугацааг ажлын үр дүнг хүлээлцсэнээс хойш тооцно тус тус заалтын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор акт үйлдэж хүлээлцсэн. Нэг жилийн баталгаат хугацаа нь 2018 оны 11-р сарын 17-ны өдөр дуусах тул гэрээний дагуу хуваарьт төлбөрийг төлөх хугацаа болоогүй байгаа бөгөөд баталгаат хугацаа дууссаны дараа 2017 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 16/2017 тоот актын 2.3-ын б хэсэгт заасны дагуу баталгаат хугацааг дуусгавар болгуулснаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах зүйлгүй болно.

2. Нэхэмжлэлээр шаардаж буй 1 138 327 юаниас чанарын баталгаат хугацааны барьцаа болох 2 гэрээний нийт 832 750 юанийг хассан дүн буюу зөрүү болох 305 577, 96 юань буюу 113 732 500 төгрөгийн явцын үлдэгдэл төлбөрийн тухайд: бид 2018 оны 09дүгээр сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрөө баталгаажуулж уг төлбөрийг бартер буюу 1 тонныг 143 000 төгрөгөөр тооцон цементээр төлөх санал тавьсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч 131,15 тонн цемент буюу 18 243 070,16 төгрөгийн цементийн татан авалт хийсэн байна. Үлдэгдэл төлбөрт цемент татан авалт хийх бүрэн эрх нь нэхэмжлэгч талд байгаа бөгөөд зөрүү 95 489 430 төгрөгийг төлөхөөс татгалзах зүйлгүй.

3. Алдангийн тухайд: 2 гэрээний нэг жилийн баталгаат хугацааны барьцаа болох 5 хувь буюу нийт 832 750 юань буюу 309 333 315 төгрөгийн тухайд баталгаат хугацааг барилга ашиглалтад хүлээж авах улсын комиссын актад зааснаар албан ёсоор дуусгавар болгоогүй байгаа буюу төлбөр төлөх хугацаа болоогүй байхад алданги тооцож нэхэмжилж байгаа нь гэрээний болоод эрх зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зөрүү буюу 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний явцын үлдэгдэл төлбөр болох 305 577 юань буюу 114 208 380 төгрөгийн тухайд мөн бараа материалаар төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд барааг татан авах эрх нь нэхэмжлэгч талд байгаа бараагаа татан аваагүй нь бидний буруу биш тул мөн алданги болгон 211 532 726 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Бид гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж ирсэн байтал нэхэмжлэгч “ЭС” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний зүйлийг тус гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу 4 сарын дотор буюу 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх, 2014 оны 08дугаар сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний зүйлийг тус гэрээний 2.3 дах хэсэгт заасны дагуу 1 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаандаа хүлээлгэж өгөлгүй гэрээгээ зөрчсөн бөгөөд гэрээний 7.2 дах хэсэгт заасан гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох, торгууль нь гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй заалтыг үндэслэн 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний алданги буюу 5 хувь болох 550 000 юань буюу 204 303 000 төгрөг, 2014-08-29-ний өдрийн 02/14 тоот гэрээний ажил хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсний алданги буюу 5 хувь болох 282 750 юань буюу 105 030 315 төгрөг, нийт 2 гэрээний алданги 309 333 315 төгрөгийг бид төлбөрөөс суутган авах эрхтэй болно.

5. 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний 3.2-т бүх ажил дууссаны дараа НӨАТын баримтыг захиалагчид хүргүүлнэ заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ 8 дугаар зүйлийн 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд  11 дүгээр зүйлийн 11.1-т Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж заасныг тус тус үндэслэн 2 гэрээний нийт 16 655 000 юанийн үнийн дүнд НӨАТ-ын баримт өгөх ёстойгоос нийт 129 997 520,16 төгрөгийн ажил үйлчилгээний төлбөрт НӨАТ-ын баримтыг олгоогүй бөгөөд тус дүнгээр бид тайландаа тусгаж улсад төлснөөр 129 997 520,16 төгрөгт ногдох 11 817 957 төгрөгийн хохирлыг бидэнд учруулсан болно. Дээр дурьдсан үндэслэлүүдээр бид нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагаас 321 151 272 төгрөгийг гэрээт ажлыг хугацаа хоцроосон алданги болон НӨАТ-ын хохиролд суутган авах эрхтэй. Иймд 2 гэрээний зүйлийг албан ёсоор баталгаат хугацаа дуусаагүй, төлбөр төлөх хугацаа болоогүй байгаа тул 2 гэрээний үлдэгдэл 5 хувь болох 832 750 юань болон 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний явцын төлбөрийг төлөөгүй нь хариуцагчаас шалтгаалаагүй тул манай компаниас алданги болгон нэхэмжилсэн 211 532 726 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлээр шаардаж буй 634 598 549 төгрөгөөс явцын төлбөрийн үлдэгдэл 101 914 551 төгрөгийг хангуулж, манайд учирсан хохирол, алданги болох 532 683 998 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлээ дэмжсэн тайлбартаа: ”Энержи Стар” ХХК нь шугам татах болон дэд станц угсрах нийтдээ 2 ажил хийж гүйцэтгэсэн байна. Шугам татуулах ажлын хувьд 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч 2014 оны 1 дүгээр сард урьдчилгаа төлбөр хийгдсэн гэж байгаа боловч 2017 оны 9 дүгээр сард 2 талын хийсэн тооцоо нийлсэн баримтад урьдчилгаа төлбөрөө 2013 оны 12 дугаар сард 4.400.000 юань хийгдсэн гэдэг нь харагдаж байна. Мөн гэрээнд зөвхөн “Энержи Стар” ХХК-иар ажил үүргийг гүйцэлдүүлэх, хажуугаар нь туслан гүйцэтгэх компани хийхгүй гэх хатуу нөхцөлийг дурдсан байсан боловч “ЭС” ХХК гэрээгээ зөрчиж туслан гүйцэтгэх компанийг ажлуулсан төдийгүй урьдчилгаа төлбөрөө өгөөгүй тул ажил цалгардан хугацаандаа хийгдээгүй байдаг. Бид уг нөхцөл байдлыг цаашдаа шийдвэрлээд ажлыг түргэн шуурхай явуулахын тулд туслан гүйцэтгэгч байгууллагыг оролцуулахаар болж 3 тал хамтарсан хэлэлцээр байгуулсан. Ингэхдээ Мөнхийн баян гал ХХК-аас төлбөр мөнгийг нь туслан гүйцэтгэгч компанид шууд өгөхөөр болсон байдаг. 2 дугаарт нэхэмжлэгч тайлбарлахдаа 2014 оны 8 дугаар сард ажлаа дуусгасан гэж тайлбарлаж байгаа боловч, 2015 онд байгуулсан 3 талт гэрээнд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шугам татах ажлыг дуусгасан гэх гэрээнд маш тодорхой байгаа. 2 тал өөрсдөө баталгаажуулаад гарын үсэг зурсан байдаг. Тухайн гэрээн дээр ажиллах хугацаа алдан хийсэн талаар маш тодорхой байгаа. Тийм учраас алданги тооцож байгаа нь өөрөө зүйд нийцэхгүй байна. Товчхондоо гэвэл “ЭС” ХХК манай байгууллагатай гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэх байсан боловч цаг хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй мөн захиалагч талын зөвшөөрөлгүйгээр туслан гүйцэтгэгч компанийг оролцуулсан өөрсдөө ямар ч үүрэг гүйцэтгээгүй байгаа. Манай зүгээс яах аргагүй ажил үүргээ түргэвчлэх үүднээс төлбөр мөнгөө эхний ажил дуусаагүй байхад шилжүүлж байсан. Өөр арга байгаагүй. Энэ талаар холбогдох мэдэгдэл шаардлагыг тухай бүрт нь өгч байсан. Мөн техникийн комисс томилж байсан талаар хурлын протоколыг хараад үзвэл 2015, 2016 онуудад “ЭС” ХХК нь ажлаа гүйцэтгэж дуусаагүй байсан талаар баримт байгаа. Ингэхээр “МБГ” ХХК  цаг тухайд нь мөнгөө шилжүүлээгүйгээс болж ажил удаашралтай байсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Явцын төлбөр 305000 юан дээр манайхаас маргах зүйл байдаггүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ манай зүгээс 131.15 тн цементийг 1 тонныг нь 143000 нийлүүлсэн. Уг төлбөр нь 18.754.500 төгрөг болсон байгаа. Уг төлбөрөө явцын 305000 юанаасаа хасаад, мөн нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн /НӨАТ/ 7,8,11 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн ажил үйлчилгээ бараа бүтээгдэхүүнийг борлуулсан тухай бүрт нь НӨАТ-ын падан олгох ёстой гэсэн заалтаар гэрээ байгуулагдсан үеэр манайд нийт гэрээний үнийн дүнгээр падан бичилт олгох ёстой байсан. Гэхдээ хэсэгчлэн олгож явж байснаа эцэст нь 129.000.000 төгрөг дээр падан олгоогүй байгаа. Үүний буцаан олголт болох 11.817.957 төгрөгийн хохирол үүсч байгаа. Ийм учраас НӨАТ-ын хохирол болох 11.817.957 төгрөг, цементийн үнийн дүн 18.754.500 төгрөгийг хасаад 82.937.982 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаад үлдсэн 533.804.304 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Манай компани нэхэмжлэгч Энержи старХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 02/13 тоот "Төв аймгийн нутаг дэвсгэрт 7-р зөрлөг дэд станцаас өндөр толгой дэд станц хүртэл 10 квт-ын 26 км цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг гүйцэтгүүлэх, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 02/14 тоот 110/35/10 КВ-ын хүчдэл, 16МВА чадалтай дэд станцын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тус тус гэрээ байгуулсан бөгөөд

а) 02/13 тоот гэрээний зүйлийг тус гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу 4 сарын дотор буюу 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгч гэрээнд заасан ажил хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний 7.2 дах хэсэгт заасан гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох, торгууль нь гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй заалтыг үндэслэн гэрээний нийт үнийн дүн 11 000 000 юанийн 5 хувь буюу 550 000 юань нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар 204 303 000 төгрөг,

b) 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний зүйлийг тус гэрээний 2.3 дах хэсэгт заасны дагуу 1 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаандаа хүлээлгэж өгөлгүй гэрээгээ зөрчсөн бөгөөд гэрээний 7.2 дах хэсэгт заасан гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох, торгууль нь гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй заалтыг үндэслэн гэрээний ажил хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсний алданги буюу 5 хувь болох 282 750 юань буюу 105 030 315 төгрөг нийт 2 гэрээний алданги 832 750 юань буюу 309 333 315 төгрөгийг бид барьцаа буюу үлдэгдэл төлбөрөөс суутган авах эрхтэй болно.

Хэдийгээр гэрээнд бидний зөвшөөрөлгүй туслан гүйцэтгэгч авахыг хориглож, бүх ажлыг гүйцэтгэгч 100 хувь өөрөө хийж гүйцэтгэхээр хатуу заалттай байсан боловч гүйцэтгэгчййн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй хугацаа алдаж байсан тул бид арга буюу ажлын явцыг ахиулахын тулд туслан гүйцэтгэгч компани авахыг зөвшөөрч гуравдагч этгээдүүдээр гүйцэтгүүлж ажлыг дуусгасан.

2. 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний 3.2-т бүх ажил дууссаны дараа НӨАТ-ын баримтыг захиалагчид хүргүүлнэ заалт НӨАТ- хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ8 дугаар зүйлийн 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд 11 дүгээр зүйлийн 11.1-т Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж заасныг тус тус үндэслэн 2 гэрээний нийт 16 655 000 юанийн үнийн дүнд НӨАТ-ын баримт өгөх ёстойгоос нийт 129 997 520,16 төгрөгийн ажил үйлчилгээний төлбөрт НӨАТ-ын баримтыг олгоогүй бөгөөд нийт дүнгээр бид тайландаа тусгаж улсад төлснөөр 129 997 520,16 төгрөгт ногдох 11 817 957 төгрөгийн НӨАТ-ын авлагатай болно.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр хугацааны хэтрүүлсний алданги 309 333 115 төгрөг, НӨАТ-ын хохирол болох 11 817 957 төгрөг, нийт 321 151 072 төгрөгийг Энержи старХХК-аас гаргуулах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлээр шаардаж буй 634 598 549 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 321 151 072 төгрөгийг хасч суутган тооцуулж өгнө үү.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч “МБГ” ХХК -иас 404 076 247 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Энержи стар” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 211 945 639 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.5-д зааснаар Энержи старХХК-д холбогдох 321 151 072 гаргуулах тухай Мөнхийн баян гал ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 151/ШЗ2018/03382 тоот захирамж, мөн шүүхийн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 151/ШТ2018/00064 тоот тогтоол нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3 330 950 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн төлсөн 1 763 706 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж,

Хариуцагч Мөнхийн баян гал ХХК-иас тэмдэгтийн хураамжид 2 180 782 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Энержи стар” ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа давж заалдах гомдолдоо: “2018 ны 12-р сарын 13-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 151/ШШ2018/01308 шийдвэрээр манай компанийн зүгээс нэхэмжлэгч “Энержи стар” ХХК-д холбогдуулан гэрээний алданги болон НӨАТ-ын хохиролд нийт 321 151 052 гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг 11 817 957 төгрөгийн үнийн дүнгээр эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох “ЭС” ХХК нь 129 997 520 төгрөгийн баримт өгөөгүйгээс 11 817 957 төгрөгийн хохирол учирсан гэх боловч энэ талаар ноппох баримт хэрэгт авагдаагүй буюу татварын албанд нөхөн төлсөн эсхүл төлөөгүйгээс тухаин компани татварын өр бүртгэгдсэн талаар баримт байхгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл манай компани 2018 оны 10-р сарын 08-ны өдрийн байдлаар “Энержи стар” ХХК-д 02/13 болон 02/14 тоот 2 гэрээний төлбөрт нийт 4 085 005 609 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд НӨАТ-ын тухай хуулийн 14.3-т "Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ" гэж заасны дагуу “ЭС” ХХК нь манайд нийт 3 955 008 089 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг бичиж олгосон бөгөөд ийнхүү баримт бичиж олгосон НӨАТ-ын падааныг бид нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавтаст хэрэгт авахуулж хэрэгт хавсаргаж өгсөн байсан. /хх 103-114 тал/. Гэтэл эдгээр нотлох баримтыг шүүгч сайтар шинжлэн судлаагүй мөн холбогдох хуулийн зүйл заалтуудыг үндэслэн тайлбарласан боловч НӨАТ-ын тухай хуулийг буруу ойлгож татварын албанд өр авлагаар бүртгэгдсэн байхаар ойлгосон нь хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Учир нь НӨАТ-ын тухай хуулийн 14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар султган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагху төлсөн буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно" мөн хуулийн 14.3-т "Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан. ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ.", 14.4-т "Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ" гэж заасны дагуу манай компанид “Энержи стар” ХХК-ийн зүгээс бичиж олгосон НӨАТ-ын падааныг үндэслэн манай компанийн төсөвт төлөх ёстой татвараас хасч тооцогдох ёстой бөгөөд энэ нь татварын албанд өр авлагаар бүртгэгддэггүй болно. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын падааныг үндэслэн бид төсөвт төлөх ёстой татвараа өөрсдөө үнэн зөв ногдуулах бөгөөд ийнхүү ногдуулахдаа падаанд тусгагдсан дүнгээр хасч тайлагнан зөрүүг төлдөг ба зөрүү гараагүй тохиолдолд хуулийн дагуу илүү төлсөн НӨАТ-ыг буцаан авах эрх үүсдэг. Иймээс “ЭС” ХХК нь 129 997 520,16 төгрөгт НӨАТ-ын падааныг бичиж манай талд олгоогүй нь түүнд ногдох НӨАТ болох 11817 957 төгрөгийн дүнгээр төсөвт төлөх ёстой татвараас хасалт хийлгэх улмаар хасагдах татвар байхгүй тохиолдолд уг татварыг буцаан авах хуульд заасан эрхээ эдлэх боломжгүй болсноор бид мөн дүнгээр хохирсон гэж үзэх үндэслэлтэй байхад шүүгч 11817 957 төгрөгийн хохирол учирсан гэх боловч энэ талаар нотлох баримтыг хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэж уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй дутуу орхигдуулсан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1. НӨАТ-ын тухай хуулийн 7, 8, 11, 14 дүгээр зүйлүүд заасныг тус тус үндэслэн манай компанид НӨАТ-ын падаан бичиж олгоогүйгээс учирсан хохирол болох 11 817 957 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 151/ШШ2018/01308 тоот шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хариуцагч “МБГ” ХХК   нь давж заалдах журмаар  гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Энержи стар” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж,эвлэрлийг батлуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргажээ.

Энэхүү гэрээнд:

1. Нэхэмжлэгч нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01308 дугаар шийдвэрээр тогтоогдсон 404 076 247 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,   

107 672 700 төгрөгт ногдох 9 788 427.27 төгрөгийн НӨАТ-ын падааныг бичиж, хариуцагчид олгох,

            2. Хариуцагч нь дээрх дүнгээс 32 672 700 төгрөгт ногдох 2 970 245 45 НӨАТ-ын падааныг бичиж, нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрээр гаргуулах 404 076 247 төгрөгийг /1 087 805.5 юанийг/ :

2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 362 601.6 юань буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг төлөх /тухайн төлбөр төлөх өдрийн Монгол банкны юанийн ханшаар тооцно/,

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 362 601.6 юань буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг төлөх /тухайн төлбөр төлөх өдрийн Монгол банкны юанийн ханшаар тооцно/,

                2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 362 601.6 юань буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг төлөх /тухайн төлбөр төлөх өдрийн Монгол банкны юанийн ханшаар тооцно/ тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

             Талууд эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн эрхтэйгээр итгэмжлэлээр  төлөөлөн  оролцсон этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ба хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн болохоо эвлэрлийн гэрээнд тусгаж, шүүх хуралдаанд мөн тайлбарласан болно.

            

Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байх ба ийнхүү эвлэрсний үр дагаврыг талуудын хэн аль  нь ойлгосон байх тул эвлэрлийг баталж, “Энержи стар” ХХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2., 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2018/01308 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ЭС” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01308 дугаар шийдвэрээр тогтоогдсон 404 076 247 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,107 672 700 төгрөгт ногдох 9 788 427.27 төгрөгийн НӨАТ-ын падааныг бичиж, хариуцагчид олгох,

            Хариуцагч “МБГ” ХХК  нь дээрх дүнгээс 32 672 700 төгрөгт ногдох 2 970 245 45 НӨАТ-ын падааныг бичиж, нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрээр хариуцагчаас  гаргуулахаар шийдвэрлэсэн 404 076 247 төгрөгийг /1 087 805.5 юанийг/ :

2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 362 601.6 юань буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг төлөх /тухайн төлбөр төлөх өдрийн Монгол банкны юанийн ханшаар тооцно/,

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 362 601.6 юань буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг төлөх /тухайн төлбөр төлөх өдрийн Монгол банкны юанийн ханшаар тооцно/,

          2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 362 601.6 юань буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг төлөх /тухайн төлбөр төлөх өдрийн Монгол банкны юанийн ханшаар тооцно/ тус тус төлж барагдуулах тухай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.5.-д зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204 038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАА

                             ШҮҮГЧИД                                                             Г.БОЛОРМАА

\                                                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР