Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2017/00907

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2017/00907

Дархан-Уул аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00687/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, .........................................тоотод оршин суух, ............ овгийн Ж-гийн А- /РД:........................, утас: ........................./,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ................................... тоотод оршин суух, ................ овгийн А-ын Д- /РД:.................., утас:......................./-нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх алба-нд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоолгох, гадагш зорчих эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ш- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

................ны нэхэмжлэлтэй Ж.А-, А.Д- нарт холбогдох 17,100,384 төгрөг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 144 дугаартай шийдвэрийн 2 дугаар заалтад ...төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох .............................. дүгээр байр, . .....тоотод орших ............., ................ дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй ..... өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүцэтгэлийг хангуулахаар заасан. Гэтэл 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй гэх үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн .......... Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны бичиг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл Статистикийн газарт ирүүлсэн баримт байна. Дээрх үндэслэлүүдээр хууль зөрчсөн байна. Мөн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлдсэн бөгөөд, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт болох үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албдадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж, уг тогтоолыг төлбөр төлөгчид гардуулаагүй гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ..... тоот магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаар тогтоолтой хэрэгт анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан байна. ...Үнийн санал дээр зах зээлийн үнэ 80,000,000 төгрөгийн 70 хувийг тооцож 56,000,000 төгрөгөөр тооцсон. Энэ үнийн саналаыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдэгдлийг хуулинд заасан хугацаанд мэдэгдээгүй, мөн албадан дуудлага худалдааг нийтэд мэдээллээр мэдэгдээгүй гэж үзэж байна. Гадаад улсад зорчих эрхийг сэргээх ШШГА-нь иргэн Ж.А- А.Д- нарын гадаад улсад явах эрхийг хязгаарлсан шийдвэр гаргасан байна. Монгол Улсын иргэн гадаад улсад зорчих цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлд 4 үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, гадаад улсад зорчих эрхийг үндэслэлгүй хориглосоныг сэргээж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаартай магадлалаар Ж.А-, А.Д- нараас 17 100 384 төгрөгийг гаргуулж .............инд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч нарын өмчлөлийн барьцааны орон сууцыг 2015.10.02-ны өдрийн ....., 2015.11.11-ний өдрийн ...... дугаартай тогтоолуудаар эд хөрөнгө битүүмжлэн, хураан авч төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй.

Улмаар банкны барьцаа хөрөнгийн үнийн санал авахад 80 сая төгрөгөөр үнийн саналаа өгсөн ба төлбөр авагч үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн хүсэлт ирүүлсэн тул Анхны албадан дуудлага худалдаа 2015.11.27-ны өдөр Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу тохиролцсон үнийн дүнгийн 70 хувиар бууруулан 56 сая төгрөгөөр зарлагдсан боловч дуудлага худалдаанд оролцогч ирээгүй болно. Иргэний хуулийн 177.2-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдааг .................-ны өдөр Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу үнийн дүнг 50 хувиар бууруулан 40 сая төгрөгөөр зарлагдсан боловч оролцогч ирээгүй худалдан борлогдоогүй тул дээрх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 48.7-д заасны дагуу шийдвэрлэх албадан дуудлага худалдааны комиссын хуралдааны 2015.12.21-ний өдөр товлон мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Ж.А-, А.Д- нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

2016.08.31-ний өдрийн .......... албан бичгийн дагуу дээрх орон сууцыг төлбөр авагч .............ны нэр дээр шилжүүлж гэрчилгээ олгосон.

Улсын байцаагчийн 2017.03.13-ны өдрийн ........ тоот актаар 2015.11.11-ний өдрийн 8 дугаар тогтоол, 2015.12.01-ний өдрийн 10 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон тул 2017.03.28-ны өдөр Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу тохиролцсон үнийн дүнгийн 70 хувиар бууруулан 56 сая төгрөгөөр албадан дуудлага худалдааг зарласан.

2 дахь албадан дуудлага худалдааг 2017.04.12-ны өдөр Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу үнийн дүнг 50 хувиар бууруулан 40 сая төгрөгөөр зарласан боловч оролцогч ирээгүй учир худалдан борлогдоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д ...Албадан дуудлага худалдааны зөвхөн үнэлгээтэй холбогдсон гомдлыг дуудлага худалдаа явуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно... гэсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан заалт нь 2014.12.05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байна. Мөн ШШГТХуулийн 87.3-т Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдолоо хуульд өөрөөр заагаагүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана гэсэн заалт, ШШГТХуулийн 87.4-т Төлбөр төлөгдөөгүй байсан бол шүүх зөвхөн үнэлгээтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтууд нь 2014.12.5-ны өдрийн хуулиар тус тус хүчингүй болсонд тооцсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цагларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.А-, А.Д- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнийн санал дээр зах зээлийн 80 000 000 төгрөгийг 70 хувь гэж тооцон 56 000 000 төгрөгөөр тооцсон үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэгдлийг хуулинд заасан хугацаанд мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааг нийтэд мэдээллээгүй, гадаад зорчих эрх түтгэлзүүлсэнийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.А-,А.Д- нар Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын ..... дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх ухралдааны 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн .......тоот тогтоолийг Албадан гүйцэтгүүлэх тухай Дархан Уул аймаг дахь сум дундын иргэний хэрэгийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 31-нйи өдрийн 3600 тоот захирамжид үндэслэн олгосон 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ...... тоот гүйцэтгэх хуудасны дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал буюу төлбөр төлөгч нар байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй байна.

 

41 дүгээр тойргын шийдвэр гүйцэтгэгч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ..... тоот акт, Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 17 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ...Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно ...гэж зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарын тохиролцсон үнэлгээ 80 000 000 төгрөгөөр үнэлсэний 70 хувь болох 56 000 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтож энэ тухай төлбөр төлөгч нарт мэдэгдлийг хүргүүлсэн, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д зааснаар өдөр тутмын хэвлэл болох Зууны мэдээ сонины 2017 оны 03 дугаар сарын 14-ний дугаарт мэдээллэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар талууд өмчлөгч, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх хуулийн зохицуулалттай бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 80 000 000 төгрөг гэж тохиролцсон байна.

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдаанд оролцогч ирээгүй 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ахлах гүйцэтгэгчийн ..... тоот Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д ...хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно. ...гэж зааснаар 40 000 000 төгрөгөөр 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, мөн хуулийн 177.3-т ...хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээллэнэ. ...гэснээр үл хөдлөх хөрөнгийн хоер дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоон, талуудад мэдэгдэн, өдөр тутмын хэвлэлд мэдээлсэн боловч оролцогч ирээгүй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй бөгөөд мэдэгдэл хүргүүлсээр байтал дуудлага худалдаанд оролцоогүй байна.

Төлбөр төлөгч нар дуудлага худалдаагаар худалдан борлогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 80 000 000 гэж тохиролцсон, мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн өдөр тутмын хэвлэлд албадан дуудлага худалдаа явуулах газар, үнийн санал, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг зарлан мэдээллэсэн нь хэрэгт авагдсан тул гаргасан үнийн санал дээр зах зээлийн 80 000 000 төгрөгийг 70 хувь гэж тооцон 56 000 000 төгрөгөөр тооцсон үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэгдлийг хуулинд заасан хугацаанд мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааг нийтэд мэдээллээгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ..... тоот актаар өмнө явагдсан Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2 тогтоолыг хүчингүй болгон, дахин ажиллагаа явуулахыг тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасан атлаа хүчингүй болсон 2 тогтоолын дагуу явагдсан үр дүн болох барьцааны зүйл Дархан-Уул аймаг Дархан сум ........................ өрөө орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр .......... албан бичгээр төлбөр авагч .............ны нэр дээр шилжүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг залруулаагүй атлаа Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтсон байгааг дурдаж байна.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугара зүйлийн 1 дэхь хэсгийн 4-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол шийдвэрт заасан хугацаагаар монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан байна.

Иймд гадаадад зорчих эрх түтгэлзүүлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 26, 27 тоот мэдэгдэх хуудаст ...улсын хилэээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулах болсоныг урьдчилан мэдэгдэж байна. ...гэсэн, Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ........ тоотыг Шийдвэр гүйцэтгэх газарт... төлбөрөө төлөөгүй ба гадагшаа гарч болзошгүй талаар төлбөр авагч хүсэлт гаргасан тул Монгол улсын хилээр нэвтрүүлэхгүй байх асуудлыг уламжлан шийдвэрлэж өгнө үү ... гэснээс өөрөөр ямар үндэслэлээр, хэдий хугацаагаар Монгол улсын иргэний гадаадад хувийн болон албан хэргээр зорчих эрхийг хаасан болох нь тогтоогдохгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангаж гадаадад хувийн болон албан хэргээр зорчих эрхийг сэргээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-, А.Д- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ын хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнийн санал дээр зах зээлийн 80 000 000 төгрөгийг 70 хувь гэж тооцон 56 000 000 төгрөгөөр тооцсон үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэгдлийг хуулинд заасан хугацаанд мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааг нийтэд мэдээллээгүй гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугара зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар Ж.А- / РД:.........../, А.Д- /РД:.........../ нарын гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлснийг сэргээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.А- нарыг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ