Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2019/02592

 

 

 

 

 

2019 оны 12 сары12 өдөр

181/ШШ2019/02592

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

нэхэмжлэгч: *******, 15 дугаар хороо, Pапид харш, 5Б-32 тоотод оршин суух Хонин хотгойд овогт Агваандоржийн Эрдэнэцэцэг /Рд:ЧИ66091006/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: *******,*******, Усны гудамж 2 Капитрон банкны төв байрд байрлах Капитрон банк ХХК /Рд: 2677377/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, урамшуулал 3,901,224 төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь, цалингийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 1,6 хувь болгохыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Эрдэнэцэцэг миний бие Капитрон банкинд 2005 оноос хойш ажиллаж, Тусгай активын хэлтсийн ажилтнаар ажиллаж байгаад тус банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/653 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Капитрон банкны тусгай актив хариуцсан нэгжийн үйл ажиллагааны журамд заасны дагуу ажиллаж байсан хугацааны 2018 оны 4 дүгээр улирлын болон 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 21-ний хооронд чанаргүй зээл болон авлига төрүүлсэнтэй холбоотой, зээлдэгч тус бүрээр гаргахад нийт 173,666,750,88 төгрөг төлүүлсэн ба урамшуулалд 3.901.224.82 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Мөн ажилчдын орон сууцны зээлийн үйл ажиллагааны журмын дагуу 30 сая төгрөгийн орон сууцны зээлийн 11\04 тоот гэрээг 2011 оны 5 дугаар сарын 24-нд байгуулж, жилийн 9,6 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатайгаар анх авсан юм. Дээрх журмын дагуу уг зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг 2015 оны 8 дугаар сарын 19-нд байгуулж, зээлийн хүүг жилийн 6 хувь болгосон. Мөн 8 сая төгрөгийн цапингийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэйгээр жилийн хугацаатай авсан байсан. Гэтэл тус банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Б\653 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсантай холбоотойгоор дээрх зээлийн гэрээнүүдийн нөхцөлд өөрчлөлт оруулж, орон сууцны зээлийн хүү жилийн 6 хувь байсныг жилийн 20.4 хувь болгож цалингийн зээлийн хүүг 1.9 хувийн хүүтэй болгон өөрчилсөн болохыг 2019 оны 1 сард зээлээ төлөхдөө олж мэдсэн болно. Хариуцагч тал зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар надад огт хэлж мэдэгдээгүй байсан. Хариуцагчийн энэ үйлдлийг хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21 -ны өдрийн Б\653 тоот тушаалын хууль бус үр дагаврыг арилгуулах өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх хүсэлтэй байна.

Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Капитрон банкинд даалгуулж, урамшуулалд 3.901.224.82 төгрөгийг гаргуулж, үндэслэлгүйгээр ажлаас халсан шийдвэртэй холбогдуулан 11\04 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ болон цалингийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж зээлийн хүүг нэмэгдүүлсэн нь хууль бус болсон байх тул хариуцагч Капитрон банкинд орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь, цалингийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 1.6 хувийн хүүтэй болгохыг даалгуулж өгнө үү гэв

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд: Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг нь тус банкны Тусгай активын хэлтсийн ажилтанаар ажиллаж байсан бөгөөд түүний гаргасан ноцтой зөрчилд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан нодтой зөрчил гаргасан гэх заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг дэх ноцтой зөрчил гэдэгт дараах зөрчлийг хамааруулахаар гэрээний талууд харилцан тохиролцов. Үүнд:, 7.4.10-т Ажилтан үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас банкинд бага буc буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсангэх заалтын дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.

Учир нь нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгийн үурэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдлийн улмаас банкинд их хэмжээний хохирол учирсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн юм.

Эрдэнэцэцэг нь Үйл ажиллагааны газрын хууль, эрх зүйн алба болон тусгай активын хэлтэс шүүхийн маргаанд хамтран ажиллах тухай дүрэм-д заасан дагуу Давж заалдах шатны шүүхэд гаргах гомдлыг бичиж төлөвлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлэлгүй явсаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах сүүлийн өдөр гомдол гаргасан. Ийнхүү гомдол гаргах сүүлийн өдөр давж заалдах гомдол гаргасан нь банк итгэмжлэлээ засах, гомдлыг дахин эрх бүхий этгээдээр зуруулж хүргүүлэх боломжоо алдсан юм.

Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2-т Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм болон үйл ажиллагааны холбогдолтой бусад журам, зааврыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэх гэж заасныг, Ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т Банкны ажилтнууд аливаа үйл ажиллагаандаа банкны үйл ажиллагаанд дагаж мөрдөхөөр батлагдсан дүрэм, журам, зааврыг хэлбэрлэлтгүй дагаж мөрдөх, сахин биелүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн.

Дээрх шүүхийн маргаантай холбоотой гарсан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг банкны удирдлагад танилцуулаагүй бөгөөд ТАХ-ийн захирлаар ажиллаж байсан А.Уртнасан энэ тухай удирдлагуудад мэдээлэл өгсөн байдаг. Энэхүү мэдээллийн дагуу банкны Дотоод аудитын газар шалгалт хийж, шалгалтын тайланг банкны Зээлийн хорооны хурал Удирдлагын хорооны хуралд тус тус танилцуулж шийдвэр гаргуулсан. А.Эрдэнэцэцэгийн шүүхийн шийдвэриин талаар болон давж заалдах гомдол талаар мэдээллээгүй үйлдэл нь Капитрон банкны ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т Удирдлага болон хамтран
ажиллагсдыг үнэн бодит мэдээллээр хангах, тэдэнд аливаа шийдвэр, үйл ажиллагаанас
үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг хэлж анхааруулж байх, 3.1.7-т Ажил төрлийн холбогдолтой үүссэн чухал үйл явдал, асуудлыг цаг алдалгүй мэдээлж байх, мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагаас шийдвэр гаргахад саад учруулж, цаг алдагдуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. А.Эрдэнэцэцэг нь дээрх байдлаар банкны дүрэм, журам зөрчиж хариуцаж буй ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан үйлдлийг гаргасан.

Банкинд учруулсан хохирлын түхайд: Хөдөлмөрийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг дэх ноцтой зөрчил гэдэгт дараах зөрчлийг хамааруулахаар гэрээний талууд харилцан тохиролцов. Үүнд: 7.4.10-т Ажилтан үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас банкинд бага бус буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан. банкны баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, нууц мэдээллийг задруулах болон бусад төрлийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх заалтад хамаарч байгаа тул Капитрон банкны Гүйцэтгэх захирлын Б/653 тоот тушаал хууль ёсны юм.

Банк нь А.Эрдэнэцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад төрлийн гэрээгээр банкны чанаргүй актив төлүүлсэн тохиолдолд урамшуулал олгох талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй юм. Чанаргүй актив төлүүлсэн урамшуулал гэдэг нь .... журмын дагуу урамшуулал олгох эсэх асуудлыг Чанаргүй активын хороогоор эцэслэн шийдвэрлэх өдрийн байдлаар банкинд ажиллаж буй ажилтанд л олгохоор зохицуулсан байдаг. Энэ нь дээр дурдсан ажилтны цаашид тогтвор суурыпилтай ажиллах идэвх зүтгэл, урам зоригийг идэвхжүүлэхэд хөшүүрэг болох зорилготой юм. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр түүнд урамшуулал олгох талаар ямар ч үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэгч банкны чанаргүй активын хорооны үйл ажиллагаандаа мөрдөх журмыг үндэслэж ийнхүү нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй юм.

 

А.Эрдэнэцэцэг нь тус банктай 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №11/04 тоот Капитрон банкны ажилтнуудын орон сууцны зээлийн гэрээг байгуулж 30,000,000.00 /Гучин сая/ төгрөгийн ажилтнуудын орон сууцны зээл, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЦБЗГ№ 18/88 тоот ажилтнуудын цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж 8,000,000.00 /Найман сая/ төгрөгийн цалингийн зээлүүдийг тус тус авсан.

А.Эрдэнэцэцэг ... ажлаас чөлөөлөгдсөн тул Капитрон банкны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурлын 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн №19/01 тоот шийдвэрээр Ажилтны хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон орон сууцны зээлийн үлдэгдэл болох 18,590,457 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 3- ны өдрөөс эхлэн жилийн 20.4 хувийн хүүтэй энгийн орон сууцны зээлд шилжүүлсэн. Мөн үйл ажиллагааны газрын дэргэдэх дэд хорооны 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн №18/07 тоот шийдвэрээр ажилтны цалингийн зээлийн үлдэгдэл болох 6,900,789 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн жилийн 22.8 хувийн хүүтэй ердийн цалингийн зээлд шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ Капитрон банкинд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ажилтнуудын цалингийн барьцаат зээлийн журам болон Ажилтанд зориулсан орон сууцны зээлийн журам-ыг тус тус үндэслэсэн.

Орон сууцны болон цалингийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт орж хүү нэмэгдэж байгаа тухай зээлдэгчид 2019.01.03-нд мэдэгдсэн. 2019.01.04-нд зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг баталгаажуулах тухай мэдэгдэл өгөхөөр холбогдоход Зээлдэгч гэрээний өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, банктай шүүхдэлцэж байгаа гэсэн хариу өгсөн. 2019.01.18-нд Нэмэлт гэрээнүүдийг аваад *******, 15-р хороо, Рапид харш, 56 байр, 32 тоот хаягаар очиход нөхөр нь байсан ба Эрдэнэцэцэг өөрөө байхгүй байна. Би дур мэдэж ямар нэгэн бичиг баримт авахгүй гэсэн. 2019.02.15-нд Монгол шуудангаар мэдэгдэл илгээсэн боловч 2019.05.12-нд эзгүй, 2019.05.14-нд энэ хаягт тийм хүн байхгүй гэсэн шалтгаанаар уг бичиг банкинд буцаж ирсэн. Иймд нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг нь Капитрон банкид холбогдуулж, урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, урамшуулал 3,901,224 төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь, цалингийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 1,6 хувь болгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж,

-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ..2018 оны 10-р сарын 01-нээс 2018 оны 11-р сарын 21-ний хооронд чанаргүй зээл болон авлага төлүүлсэн бөгөөд урамшуулал 3,901,224 төгрөг гаргуулах-аар,

-2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ...орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хувийг 20,4, ...цалингийн зээлийн хүү 1,3 хувийг 1,9 хувь болгосонг хэвийн болгохыг даалгах-аар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх-1-2, 48, 121/

 

Ажилтан ...үндэслэлгүй ажлаас халсан, урамшуулал олгоогүй, цалингийн болон орон сууцны зээлийн хүүг зээлийн ердийн нөхцөл рүү шилжүүлсэн нь хууль бус гэж,

-ажил олгогч ...хөдөлмөрийн гэрээний 7.4.10-т заасан ноцтой зөрчлийг гаргаж ажилдаа хайхрамжгүй хандаж ...хохирол учруулсан, ... журамд зааснаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд урамшуулал олгохгүй, ... зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтны хөнгөлөлттэй нөхцлийг ердийн зээлийн нөхцөл рүү шилжүүлдэг тул үндэслэлтэй гэж маргажээ. /хх17-19, 53-54, 158-195/

 

Шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/653 дугаар тушаал /хх-4/, А.Эрдэнэцэцэгийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-5/, Хөдөлмөрийн гэрээ, нэмэлт өөрчлөлт /хх-6-7/, ажил үүргийн тодорхойлолт /хх-9-10/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.18-ны өдрийн 00439 дугаар тогтоол /хх-68/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.07-ны өдрийн 02865 дугаар шүүгчийн захирамж /хх-69-72/, 2018.10.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-73/, Капитрон банкны 2018.10.24-ний өдрийн ГЗ/780 дугаар албан бичиг /хх-74/, Б.Мянганбуугийн нас барсаны бүртгэлийн лавлагаа /хх-75/, Капитрон банкны 2018.10.24-ний өдрийн ГЗ/782 дугаар албан бичиг /хх-76/, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.11.16-ны өдрийн 4/18959 дугаар албан бичиг /хх-77/, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018.12.03-ны өдрийн 1323 дугаар албан бичиг /хх-78-79/, Капитрон банкны 2018.10.22-ны өдрийн ГЗ/773 дугаар албан бичиг /хх-80/, 2011.5.24-ний өдрийн 11/04 тоот Капитрон банкны ажилтнуудын орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ /хх-124-128/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх129-131/, 11/04 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ /хх-131/, зээлийн дансны хуулга /хх132-134/, Капитрон банкны ёс зүйн дүрэм /хх137-149/, тусгай актив хариуцсан нэгжийн ажилтны урамшууллын журам /хх207-209/, зээлийн дансны хуулга /хх222-225/ баримтыг,

хариуцагч Капитрон банкны ёс зүйн дүрэм /хх20-24/, Хөдөлмөрийн дотоод журам /хх25-31/, Шүүхийн маргаанд хамтран ажиллах тухай дүрэм, хавсралт /хх-32-33/, Аудитын тайлан /хх-34-35/, 2018.11.02-ны өдрийн Зээлийн хорооны хурлын шийдвэр /хх-36/, 2018.11.07-ны өдрийн Удирдлагын хорооны хурлын шийдвэр /хх-37/, 2018.04.04-ний өдрийн 668 тоот итгэмжлэл /хх-38/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.10-ны өдрийн 05731 дугаар шүүгчийн захирамж /хх-39/, Улсын дээд шүүхийн 2018.05.01-ний өдрийн 00680 дугаар тогтоол /хх-40-41/, Материал хүлээлцсэн тухай акт /хх-42/, Тусгай актив хариуцсан нэгжийн захирлын ажил үүргийн тодорхойлолт /хх59-60/, Хуулийн зөвлөхийн ажил үүргийн тодорхойлолт /хх-61-62/, Капитрон банкны тусгай актив хариуцсан нэгжийн үйл ажиллагааны журам /хх-92-97/, Капитрон банкны чанаргүй активын хорооны ажиллах журам /хх-98-99/ Капитрон банкны тусгай актив хариуцсан нэгжийн ажилтны урамшууллын журам /хх-100-101/, Капитрон банкны дүрэм /хх-104-108/, Капитрон банкны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурлын 2019.01.03-ны өдрийн 19/01 тоот шийдвэр /хх-159/, Үйл ажиллагааны газрын дэргэдэх дэд хорооны 2019.01.03-ны өдрийн 18/07 тоот шийдвэр /хх-160/, Капитрон банкны ажилтнуудын цалингийн барьцаат зээлийн журам /хх161-163/, Цалингийн барьцаат зээл болон зээлийн эрхтэй картын журам /хх164-167/, Капитрон банкны ажилтанд зориулсан орон сууцны зээлийн журмууд /хх168-182/, Капитрон банкнаас А.Эрдэнэцэцэгт хүргүүлсэн албан бичгүүд /хх-163-165/, Капитрон банкны явуулсан баримт бичгийн бүртгэл /хх186-188/, 11/04 тоот орон сууцны зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүд болон хавсралт /хх-189-191/, ЦБЗГ 18/88 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, хавсралт /хх192-193/, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /хх194-195/ баримт зэргийг тус тус бүрдүүлэн өгснийг 40-р зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

 

Жич: /хх-137-149/ тэмдэглэгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж тус тус заасны дагуу үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг ажил олгогчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/653 тоот тушаалыг эс зөвшөөрч, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай гомдлоо шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдлоо гаргажээ.

 

Ажилтан А.Эрдэнэцэцэг нь 2005 оноос ажил олгогч Капитрон банк ХХК-д ажилласан, талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №135/16 тоот хөдөлмөрийн гэрээг сунгаж, уг гэрээгээр ажилтан нь тус хуулийн этгээдийн Тусгай активын хэлтсийн ажилтны албан тушаалд, хугацаагүйгээр ажиллуулах, 7.4-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ноцтой зөрчил гэдэгт 7.4.10-д заасан Ажилтан үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас банкинд бага бус буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлахаар ажил олгогчтой харилцан тохиролцжээ. /хх-6-8/

 

Энэхүү гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр; ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг; үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ; хөдөлмөрийн нөхцөл зэрэг гол нөхцөлийг тохирч, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан, мөн 24.1.Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлсэн байх ба эдгээр нь хуульд нийцжээ.

 

Ажилтан А.Эрдэнэцэцэг Тусгай активын хэлтсийн ажилтны албан тушаалд ажиллаж байсан ба түүний ажил үүргийн тодорхойлолтыг хэлтсийн захирал Л.Уртнасан баталгаажуулж, А.Эрдэнэцэцэг танилцаж гарын үсэг зурсан байна. Уг тодорхойлолтод. Хууль тогтоомж, банкны холбогдох журам, зааврын хүрээнд банкны хэмжээнд чанаргүй активыг хариуцан төлүүлэх ажлыг гардан гүйцэтгэх, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах зорилгыг хэрэгжүүлэх, үндсэн үүрэг, хийх ажлуудыг нь заан тусгажээ. /хх-9-10/ Түүнчлэн ажил үүргийн тодорхойлолтоор итгэмжлэлийг боловсруулах, хянах үүрэг хүлээгээгүй байна.

 

Ажилтан А.Эрдэнэцэцэг нь Капитрон банкны ёс зүйн дүрэм-ийн 3.1.6., 3.1.7-д заасан ...үр дагавар, сөрөг талыг хэлж анхааруулж байх, ...мэдээлж байх, мэдээллийг нуун дарагдуулах замаар удирлагаас шийдвэр гаргахад саад учруулж, цаг алдагдуулахгүй байх болон Хөдөлмөрийн гэрээний 7.4.10-т заасан ...үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсны улмаас банкинд ...хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан Удирдах ажилтны эрх мэдлийн хуваарилалтыг батлах тухай 2018 оны А/21 тоот тушаалд ...зөвшөөрөгдөх эрх мэдэл буюу 1.1.17д заасан Шүүх, ...-д явуулах бүх төрлийн албан бичиг, ..нэхэмжлэл, түр хугацаагаар эрх, үүргийг шилжүүлэх албан тушаалтан-гүйцэтгэх захирлын орлогч, үйл ажиллагааны газрын захирал, хуулийн зөвлөх заасан /хх-28/, үйл ажиллагааны газрын захирал гарын үсэг зурж баталгаажуулах 5.1 ...чанаргүй актив төлүүлэхтэй холбоотой албан тоот, шаардлага мэдэгдэл-тусгай активийн хэлтсийн захирал /хх-30/, аудитын тайлангийн дүгнэлт хэсэгт заасан ...4. Банкны бичиг хэрэг хөтлөлтөнд албан бичиг хэрэг хөтлөх зааврын ...боловсруулсан, хянасан тэмдэглэгээг хийх гэсэн журмын заалт мөрдөгдөөгүйгээс албан бичгийн эх хувийг хэн үйлдсэнийг бичиг, хэргийн бүртгэлээс тодорхойлох боломжгүй болгож байна., 5. ...гэрээт өмгөөлөгч Г.Чинбат нь ...668 тоот итгэмжлэлийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл байна. Дээрх 2 ажилтны буруутай үйлдлээс шатгаалж банкны барьцаа хөрөнгөрд эрсдэл учирч болохуйц нөхцөл байдал үүссэн байна гэх дүгнэлт /хх-34-35/ зэрэг нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн ...итгэмжлэлийг би боловсруулаагүй, ...хэрэгт давж заалдах хугацаа нь өнөөдөр дуусч байна, хуулийн хэлтсээс бэлтгэж өгсөн гомдол, бэлтгэж өгсөн баримтуудыг би хүргэж өгсөн тул нь тул ажилдаа хайхрамжгүй хандсан гэж бодохгүй байна, ...банкинд хохирол учруулаагүй, нэхэмжлэгч Б.Мянганбуу нас барсан болохыг халах тушаал гарахаас өмнө мэдэгдэж, холбогдох ажлыг хэрэгжүүлж ажилласан гэх тайлбар зэргээр хангалтай нотлогдон тогтоогдохгүй байна.

Үйл ажиллагааны газрын хууль, эрх зүйн алба болон тусгай активын хэлтэс шүүхийн маргаанд хамтран ажиллах тухай дүрмийн 2.3.1-д заасан ТАХНэгжийн хариуцан ажиллах үүрэг болох ... итгэмжлэлийг бэлтгэх, хүргүүлэх үүргийг ажилтанд дангаар, ажилтнуудад бүхлээр нь хариуцуулах үндэслэл болохгүй. /хх-32/

Б.Мянганбуугийн нэхэмжлэлтэй, барьцаа хөрөнгөтэй холбоотой хэрэг маргаанд ... хуулийн зөвлөх Ялалт, гэрээт өмгөөлөгчөөр Г.Чинбат, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Эрдэнэцэцэг нар оролцсон байх бөгөөд эдгээр 3 ажилтныг ижил үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлана.

Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн Капитрон банкны ёс зүйн дүрмийн 3.1.6., 3.1.7-д заасныг хариуцагч тушаалын үндэслэлд тохируулан өөрчлөсөн байна гэх тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл бусад баримт зэргээс дүгнэхэд үндэслэл бүхий байна. /хх-21/

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан Хуулийн зөвлөх нь ажил үүргийн тодорхойлолтын 1.3, 1.4-д зааснаар ...шүүхэд гаргаж өгөх ...албан бичгийг төлөвлөх, ...хариуцсан хэрэг маргаанд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, гомдлын төсөл бэлтгэх, ......албан бичиг болон бусад баримт бичгийг хууль эрх зүйн эрсдэлийг хянанх, ...хууль тогтоомжид нийцүүлэх, бусад хуульчийн баримт бичиг боловсруулах ажилд хяналт тавих үүрэгтэй байна.

Харин ...барьцаа хөрөнгийг алдаж, банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх тушаалын үндэслэл ...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт шийдвэрлэх тухай шүүхийн тогтоол /хх-68/, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2865 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-69-72/, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар зэргээр няцаагдаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй, буруу халсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар А.Эрдэнэцэцэгийг Капитрон банк ХХК-ийн Тусгай активын хэлтсийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

А.Эрдэнэцэцэгийн ажилгүй байсан ажлын 268 хоног, 3 сарын дундаж-1,878,388 төгрөгийг ажлын 21.5 хоногт хуваахад 1 өдрийн 87,366 төгрөгийн цалин /268*87,366=23,414,088/-тай тэнцэх бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тооцоолсон 18,733,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д зааснаар Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.

 

Ажилтан А.Эрдэнэцэцэгийн ..2018 оны 10-р сарын 01-нээс 2018 оны 11-р сарын 21-ний хооронд чанаргүй зээл болон авлага төлүүлсэн бөгөөд урамшуулал 3,901,224 төгрөг гаргуулах, ...орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь, цалингийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 1,6 хувь болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байх бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11/04 тоот Капитрон банкны ажилтнуудын орон сууцны зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнд зээлийн хүүг жилийн 20.4 хувь, нэмэгдүүлсэн хүүг 20 хувь болгож, ЦБЗГ 18/88 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнд зээлийн хүүг жилийн 22.8 хувь болгож тус тус өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...маргаан таслах комиссоор шийдвэрлүүлээгүй, ...мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар А.Эрдэнэцэцэгт удаа дараа мэдэгдсэн боловч шийдвэрлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

А.Эрдэнэцэцэгийн урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан А.Эрдэнэцэцэгийг Капитрон банк ХХК-ийн Тусгай активын хэлтсийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,733,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар А.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй Капитрон банк ХХК-д холбогдох чанаргүй зээл болон авлага төлүүлсэн бөгөөд урамшуулал 3,901,224 төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь, цалингийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 1,6 хувь болгохыг даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг Капитрон банк ХХК даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,540 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 251.615 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН