Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2021/00872

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

НэхэмжлэгчУлаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 15 дугаар гудамж, 358 тоотод оршин суух, ............................................................ын,

 

Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, Бичигт 3 дугаар баг, ....................................-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт нийт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.............., түүний өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч , түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хархорин худалдааны төвд төмсний худалдаа эрхэлдэг. ээс төмс худалдан авахаар мөнгө шилжүүлж байсан. Төмсөө удахгүй өгнө та тэдэн төгрөг шилжүүлчхээч гэж ярьдаг байсан. Би .............ийг мэддэг болохоор итгээд бага багаар мөнгө зээлж байсан. Гэвч удаан хугацаа өнгөрчхөөд байхад төмсөө одоо болтол өгөөгүй тул төмс худалдан авахаар шилжүүлсэн 8.000.000 төгрөгийг ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнд ногоо ачиж өгч тооцоогоо дор бүр нь хийж байсан. Ногоо өгөх тооцоо байхгүй. 2018 оны 3 дугаар сарын 10-ны үед 7 тн төмсийг кг нь 700 төгрөгөөр лууван 3 тн кг нь 1000 төгрөгөөр тус тус тооцож өгч байсан. Өөр тооцоо байхгүй. Үнийг нь шилжүүлгээр төлсөн баримт нь байгаа. Харин Т..............оос 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 7.500.000 төгрөгөөр Тоёота specio corolla загварын УНА 22-63 улсын дугаартай авто машиныг худалдан авч урьдчилгаанд 2 дугаар сард 600.000 төгрөг, 6 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийг тус тус ХААН банкны өөрийн данснаас шилжүүлж, үлдэх 3.400.000 төгрөгт 2019 оны 9 дүгээр сард тухайн үеийн ханшаар өгөхөөр тохирсон. Төмсөө өгч чадаагүйгээс машиныг буцааж өгөөд зөрүү 800.000 төгрөг 2021 оны 2 дугаар сарын 7-нд надад шилжүүлсэн. Машин ашигласны хөлсөнд үлдэгдлийг авахааргүй тохирсон. Ингээд тооцоо дууссан гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, Н..............ийн ээс 7.578.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Нэхэмжлэгч Н.............. ... зээлүүлсэн 8.000.000 төгрөгийг ХААН банкны шилжүүлгийн баримтыг үндэслэн шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 422.000 төгрөгөөр багасгаж 7.578.000 төгрөгийг дэмжиж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Н.Бадрах ...зээл аваагүй, зээлийн гэрээ байхгүй, шилжүүлсэн мөнгө нь өөрөө надаар дамжуулж хүмүүсээр ногоо тариулж, хөлсийг нь өгүүлсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж тайлбарлаж байна.

 

Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу үнэлсэн болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

 

281 дүгээр зүйлийн 281.2-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно,

 

282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус хуульчилсан байна.

 

Зээлийн харилцаа нь зээлдэгч болон зээлдүүлэгч хэмээх үндсэн субъектийн хооронд үүсэж, улмаар зээлийн эрх зүйн харилцаанд оролцож, харилцан эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээж үүсдэг юм.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Н.............. /зээлдүүлэгч/,  /зээлдэгч/ нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Н..............ийн ХААН банкны 5029915680 дугаар/ данснаас хариуцагч ийн /ХААН банкны 5675429219 дугаар/ дансанд

- 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг /төмс/,

- 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг /төмс үнэ/,

- 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 650.000 төгрөг /төмс үнэ/,

- 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1.600.000 төгрөг /төмс үнэ/,

- 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 423.000 төгрөг /төмс үнэ/,

- 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 30.000 төгрөг /ногоо/,

-2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 200.000 төгрөг /т/,

-2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 200.000 төгрөг /бараа/,

-2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 100.000 төгрөг /а/,

-2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 185.000 төгрөг /лууван/,

-2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөг /лууван авах/,

-2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 255.000 төгрөг /99990/,

-2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 260.000 төгрөг /99795924/,

-2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг /н/,

-2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 65.000 төгрөг /997059/,

-2019 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 120.000 төгрөг /99795924/,

-2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 120.000 төгрөг /99795924/,

-2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 300.000 төгрөг /99795924/,

-2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөг /9979582r/,

-2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 220.000 төгрөг /99795935/,

-2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг /999999/,

-2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 450.000 төгрөг /99795924/,

-2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 100.000 төгрөг /99795924/,

-2021 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 800.000 төгрөг /99795924/ гүйлгээний утгатай шилжүүлсэн үйл явдал тогтоогдож байх хэдий ч зээлүүлсэн гэх үйл явдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй ХААН банкны дансны хуулгын баримтын гүйлгээний зарцуулалтаас дүгнэхэд зээлийн гэрээний үүрэг хүлээсэн байдал тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал:  хүү төлсөн байдал, зээлээ буцааж төлөх төлбөрийн чадвартай байсан эсэх, ямар нэгэн үүрэг хүлээсэн гэх үйл явдал тогтоогдохгүй байна.

 

ХААН банкны дансны хуулгын баримтын гүйлгээний утга хэсэгт төмсний үнэ, төмс 99795924 гэж бичигдсэн байдлыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн, мөнгө шилжүүлсэн байдлыг Иргэний хуулийн 282.2-д заасан зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.............. т мөнгө зээлүүлсэн гэж тайлбарлаж байх хэдий ч зээлийн зориулалт, ямар хугацаатай, хариу төлбөртэй зээлүүлсэн, зээлсэн гэх үйл явдлыг нотлоогүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Н..............ийн т холбогдуулан гаргасан 7.578.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУУЛ