Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/01501

 

 

 

 

 

 

 

2019 он 07 сри н04 өдөр

181/ШШ2019/01501

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Х.А

хариуцагч:д.т,

хариуцагч: А.А

эд хөрөнгийн Улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцнаас оногдох хэсэгт 19 501 628 төгрөг, автомашины гаражийн үнээс 2 416 666 төгрөг, бүгд 23 511 110 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах,

мөн хариуцагч Дэлэгийн д.тт холбогдуулан Инвест капиталББСБ-ын эзэмшлийн 300 000 000 төгрөгийн хувьцаанаас Л.Алтанцогт оногдох хувь буюу 100 000 000 төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсэг буюу 33 333 333 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

2013 оны 12 сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан Х.Ариунчимэг, А.Өлзийдэлгэрэм нарт холбогдох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болон талийгаач Л.Алтанцогийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тус тус тогтоолгох, 2019 оны 02 сарын 27-ны өдөр өмнө нэмэгдүүлсэн байсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасган Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Х.Ариунчимэгийн нэхэмжлэлээр, Х.Ариунчимэг болон талийгаач Алтанцог нарт оногдох 80,000 ам долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж Х.Ариунчимэг олгосон тул энэ 80,000 ам доллараас 40,000 ам доллар нь талийгаач Алтанцогт хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэж Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 хүнд ногдох хэсгээс Д.д.т өөрт оногдох хэсэгт 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.д.тын дэмжиж буй сөрөг нэхэмжлэлтэй,

 

хариуцагч А.А.Аын, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оргилын хамт 2014 оны 1 сарын 7-ны өдөр нэхэмжлэгч Х.Ариунчимэг, А.Өлзийдэлгэрэм нарт холбогдуулан гаргасан, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны өмчлөгч тул өөрт оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Л.Алтанцогийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгох/хх1-192ху/, 2019 оны 02 сарын 27-ны өдөр өмнө нэмэгдүүлсэн байсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасган Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Х.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй, Ариунчимэг болон талийгаач Алтанцог нарт оногдох 80,000 ам долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж Х.Ариунчимэгт олгосон тул энэ 80,000 ам доллараас 40,000 ам доллар нь талийгаач Алтанцогт хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэж Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 өвлөгчид оногдох хэсгээс өөрт оногдох хэсэгт 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн үеийн Монгол банкны ханшаар 26,661,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оргилын хариуцагч А.А.Аын хамт 2014 оны 1 сарын 7-ны өдөр Х.Ариунчимэг, А.Өлзийдэлгэрэм нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны өмчлөгч тул оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Л.Алтанцогийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгох/хх1-192ху/, 2019 оны 1 сарын 16-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагаа багасган, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Х.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй,Х.Ариунчимэг болон талийгаач Л.Алтанцог нарт оногдох 80,000 ам долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж нэхэмждэгчид олгосон тул энэ 80,000 ам доллараас 40,000 ам доллар нь талийгаач Л.Алтанцогт хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэж Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 өвлөгчид ногдох хэсгээс өөрт оногдох хэсэгт 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч насанд хүрээгүй А.Өлзийдэлгэрэмийн хууль ёсны төлөөлөгч Х.Ариунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагч Д.д.тын өмгөөлөгч Н.Мандах, хариуцагч А.А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, бие- даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ариунчимэг, А.Өлзийдэлгэрэм нар 2012 оны 9 сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 1.Охин А.Өлзийдэлгэрэм бид хоёрыг Л.Алтанцогийн а/Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байшин 7 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууц, б/ Мөн дүүргийн орон сууцны 33 дугаар байшингийн дэргэд байрлалтай автомашины граж, в/ БЭГМХХКийн эрх, түүний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, г/ Л.Алтанцогийн бусад үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, хөрөнгийн эрх, хувьцаа, мөнгөн хөрөнгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, 2. Д.д.тыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байшин 7 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцнаас албадан гаргаж түүний эзэмшлээс мөн дүүргийн орон сууцны 33 дугаар байшингийн дэргэд байрлалтай автомашины гараажийг бидний эзэмшилд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн дэмжиж буй шаардлагаа итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэн дэмжиж тайлбарлахдаа; Х.Ариунчимэгийн хувьд Л.Алтанцогтой 2008 оноос гэр бүлийн амьдрал зохиогоод Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод хамтран амьдарч эхэлсэн. Улмаар 2009 оны 02 сарын 15-ны өдөр охин Өлзийдэлгэрэм нь төрсөн. Гэтэл 2011 оны 09 сарын 03-ны өдөр Л.Алтанцог гэнэт зуурдаар нас барсан. Үүнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх нэлээд олон хөрөнгө болон хувьцаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэлээд өөрчилж хамгийн сүүлийн байдлаар 2018 оны 09 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, энэ шаардлагаа/хэргийн 4 дөх хавтас 121-124дөх тал/ дэмжиж, шүүх хуралдаанд оролцож байна.

Нэгдүгээрт, хариуцагч Д.д.т А.А.А нарт холбогдуулан, талийгаач Л.Алтанцог агсны өмчилж байсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоот 4 өрөө орон сууцнаас хууль ёсны өв залгамжлагч болох охин А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсгийг тогтоолгож, мөнгөн хэлбэрээр гаргуулах шаардлага гаргаж байгаа. Уг шаардлагын хувьд энэ үл хөдлөх эд хөрөнгийг хамгийн сүүлийн үнэлгээгээр нийт нэг зуун далан таван сая таван зуун арван дөрвөн мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөгөөр үнэлсэн. Үүнээс Л.Алтанцогт оногдох хуваарьт өмч нь Л.Алтанцог, А.А.А, Д.Оргил гэсэн гурван хүний нэр дээр бүртгэлтэй хөрөнгө тул Л.Алтанцогт ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр тодорхойлох юм бол 58,504,884 төгрөг болно. Үүнээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1. дэх хэсэгт заасны дагуу Л.Алтанцогийн хууль ёсны өвлөгч нь А.Өлзийдэлгэрэм, А.А.А, түүний улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа хууль ёсны эхнэр болох Д.д.т нар юм. Ингээд Л.Алтанцогт оногдох хэсгээс түүний гуравны нэг буюу Иргэний хуулийн 520.6-д заасны дагуу мөнгөн хэлбэрээр тодорхойлох юм бол 19,501,628 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсч байна.

Хоёрт. Л.Алтанцог агсны өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 хороолол 33 дугаар байрны дэргэд байрлалтай байсан автомашины гараажаас охин А.Өлзийдэлгэрэмд оногдох хувийг гаргуулах шаардлага гаргаж байгаа. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 33 дугаар байрны дэргэдэх энэ үл хөдлөх эд хөрөнгө буюу гараажийг 2012 оны 11 сарын 02-ны өдрийн 6521 дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейдкомпанийн шинжээчийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 53 тоот үнэлгээгээр 7,250,000 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс хойш гурван удаа шинжээч томилсон. Гэвч хоёр, гурав, дөрөв дэх шинжээч томилогдох үед уг гарааж нураагдаад, дараагийн үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үнэлгээ хийлгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэлээд ажиллагаа явагдсан. Тухайн үед Л.Алтанцог агсныг нас барах үед Д.д.тын нэр дээр шилжсэн. Д.д.т цаашлаад Индастер компанитай нураагдсан гараажийн оронд тухайн баригдсан компанийн доор авто зогсоол авах байдлаар тохиролцсоны дагуу шилжүүлсэн гэдэг нь тодорхой болсон. Ингээд шүүгчийн захирамжаар Индастер компаниас энэ талаар тодорхой мэдээлэл гаргуулах гэсэн боловч тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг нь хаана байгаа нь олдохгүй, хариуцагч тал холбогдох баримтыг гаргаж өгөхгүй байсан нөхцөл байдлаас шүүгчийн захирамж биелэгдэхгүй 1 жил 6 сар гаруй хугацаагаар удаасан. Энэ шалтгааны улмаас бид хэдэн төгрөгөөр ямар үнээр авсан бэ гэдгийг нь нотлох баримтаар тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас тэр хүсэлтээсээ татгалзсан. Гэхдээ анх энэ шүүхэд нэхэмжлэл гаргах үед энэ гарааж Д.д.тын эзэмшилд байсан, тэгээд үнэлгээнд орсон, энэнээс хойшоо үнэлэх боломжгүй нураагдсан учраас бид уг гараажийн үнэлгээг хамгийн анхны үнэлгээ болох 7,250,000 төгрөгөөр үнэлж байгаа. Үүнтэй холбоотой мөн үл хөдлөх эд хөрөнгө буюу байртай холбоотой хуулийн үндэслэлээ Л.Алтанцог агсанд оногдох хэсэг, түүний хууль ёсны өвлөгч болох гурван хүнд хуваагдах хэсэг гэж үзээд нэхэмжлэгч Өлзийдэлгэрэмд ногдох 2,416,666 төгрөгийг гараажийн хувьд гаргуулах хүсэлтэй байна.

Мөн Улсын Дээд Шүүхээс хэргийг буцаахдаа энэ үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт нь тодорхой бус байна, энэ тодорхой ажиллагаа хий гэсэн. Ингээд талийгаач Л.Алтанцог болон Д.д.т нарын нэр дээр байгаа Инвест капиталбанк бус санхүүгийн байгууллага дээр гурван зуун сая төгрөгийн хувьцааг д.т эзэмшдэг болох нь тогтоогдсон. Иргэний хуульд заасны дагуу гэр бүлийн аль нэг гишүүний өмчлөл дээр байгаа бол хэний өмчлөл дээр байгаагаас үл шалтгаалаад гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэсэн ойлголт байдаг. Хоёрдугаарт, Инвест капиталбанк бус санхүүгийн байгууллагыг анх Л.Алтанцог агсан өөрөө байгуулаад, явцдаа тодорхой хувьцааг Д.д.т болон Д.Оргилд шилжүүлсэн.Д.Оргилыг бид хууль ёсны өвлөгч биш гэж үзнэ. Д.Оргилын нэр дээрх хувьцаан дээр маргахгүй. Харин Д.д.тын өмчлөл буюу эзэмшилд тухайн үед байсан, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байсан гурван зуун сая төгрөгийн хувьцаанд бид маргаж байгаа. Үүнээс Алтанцогт оногдох хэсгийг нэг зуун сая төгрөг гэж үзнэ. Энэ нэг зуун сая төгрөгөөс мөн Иргэний хуулийн 520-д заасан зарчмын дагуу гуравны нэг нь буюу 33,333,333 төгрөгийг Өлзийдэлгэрэмд ногдох ёстой гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид энэ хувьцаа бол анх нийтдээ 400 сая төгрөгийн хөрөнгөтэй байсан, үүнээс банк бус санхүүгийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт ороод дүрмийн сан нэмэгдсэн. Тухайн Д.д.тын эзэмшиж байгаа нийт хувьцаа нь нэлээд үнэтэй болж байгаа гэж үзээд шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүхээс шинжээч томилох арга хэмжээ авсан. Гэвч банк бус санхүүгийн байгууллагын зүгээс шинжээчид тухайн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөхгүй байсан. Шинжээчээс удаа дараа Инвест капиталбанк бус санхүүгийн байгууллагад шаардлага болгож нотлох баримт гаргуулахыг шаардсан. Гэвч ямар нэгэн баримт өгөхгүй байсаар байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин удаан хугацаагаар хойшлуулсан. Ингээд арга буюу цаг хугацаа алдах нь асуудалтай байсан учраас зах зээлийн үнэлгээ тогтоолгох ямар нэгэн зайлшгүй шаардлага гарахгүй юм байна, зүгээр бид нар шүүхээс лавлагаа авах үед тухайн үеийн дүрэм дээр байгаа хөрөнгийг гаргаад нэгж хувьцааны үнээрээ бодоод, тэгээд Д.д.тын нэр дээр байгаа 300 сая төгрөгөөс оногдох хэсгийг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлбол, Л.Алтанцог агсны өмчилж байсан маргааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц, байрны дэргэд байсан гараажийн А.Өлзийдэлгэрэмд ногдох хэсэг болох нийтдээ 21,918,291 төгрөгийг хариуцагч Д.д.т, А.А.А нараас хувь тэнцүүлэн гаргуулах, хариуцагч д.таас түүний Инвест капиталбанк бус санхүүгийн байгууллагад эзэмшдэг 300 сая төгрөгийн хувьцаанаас талийгаач Л.Алтанцог агсанд ногдох хувь буюу 100 сая төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч А.Өлзийдэлгэрэмд оногдох хувь болох мөнгөн хэлбэрээр тодорхойлох юм бол 33,333,333 төгрөгийг өв залгамжлагч А.Өлзийдэлгэрэмд гаргуулахаар шаардлагаа дэмжиж, нийтдээ нэхэмжлэлийн шаардлагын дүн 55,251,627 төгрөг шаардаж байна гэв.

Хариуцагч Д.д.т нэхэмжлэлийг гардан аваад шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Д.д.т, Л.Алтанцог нар нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 1991 оны 07 дугаар сарын 18-нд хүү А.А.А төрсөн. Гэр бүл болохдоо Д.д.тын хүү Д.Оргилыг талийгаач Л.Алтанцог нь 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үрчлэн авч өөрөөрөө овоглосон. Л.Алтанцог, Д.д.т нар 2 хүүхдийн хамт хамтран амьдарч байгаад 2003 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд гэрлэгчид албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй, харин хүү А.Оргил нь Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 140 дугаартай захирамжаар үрчилсэн эцэг Л.Алтанцогийн нэрийг өвөг эцэг Дэлэгээр өөрчилж, албан ёсны бүх бичиг баримтад Дэлэгийн Оргил гэх болсон. Л.Алтанцог, Д.д.т нар гэр бүл болсноос хойш хамтран амьдарч байх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууц бий болсон хөрөнгө юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Өлзийдэлгэрэм нь миний нөхөр Л.Алтанцогийн охин болох нь тогтоогдсон байдаг ба тул энэ талаар маргахгүй. Хүү Д.Оргилын тухайд Л.Алтанцогийн үрчилж авсан хүү мөн. Иймд Л.Алтанцог, Д.д.т, Д.Оргил, А.А.А нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн тул өвлөгдөх эд хөрөнгийн 4/1 хэсэг нь талийгаач Л.Алтанцогийн өмч бөгөөд өвлөгдөх эд хөрөнгө юм гэжээ.

Хариуцагч Д.д.тын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж түүний өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн гурван шаардлага байна.

-Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд ч тэр, нэхэмжлэгч шаардлагаа шүүхэд тодорхойлж өгсөн, мөн хавсаргасан баримтуудаас гарааж нь хууль ёсны хөрөнгө биш байна. Учир нь 90-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үед зөвшөөрөлгүй баригдсан байсан нэг объект байсан. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр нураагдсан. Тийм учраас нураагдсан гэдэг дээр нэхэмжлэгч тал маргахгүй байгаа тал энэ өмч бус хөрөнгийн хувьд нэхэмжлэл гаргах нь хуульд заасны дагуу ч тэр, зүй ёсны бус гэж үзэж байна. Ийм учраас гараажтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага бол ялангуяа өвлөх эрхийн асуудал дээр яригдахгүй юм.

-Байрны тухайд; хоёр нэхэмжлэгчтэй байгаа байх, нэхэмжлэгч нар талийгаачийн өвд ногдох хөрөнгийг хуваах замаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших дөрвөн өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч талийгаач ямар байдлаар хамааралтай эсэх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч гээд байгаа нь өв залгамжлагч охин Өлзийдэлгэрэм. Нэхэмжлэгч тал гэр бүлийн харилцаатай байсан гэж хэлсэн. Энэ бол хууль ёсны дагуу гэр бүлийн харилцаа гэж үзэхгүй, эхнэртэй хүнтэй энэ Х.Ариунчимэг гэдэг хүн харьцсан хууль ёсны бус байдлаар үүсгэсэн, тийм учраас би энийг тэмдэглэлд тусгуулж байгаа юм.

Нэгэнт шинжилгээний байгууллагуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч тэр охин талийгаачийн хүүхэд гэдэг нь тогтоогдсон учраас энэ байрны тухайд бол ямар үнэлгээгээр хуваах, хуваагдвал зохих этгээдүүд нь хэн байх талаар бид маргаж байгаа. Нэхэмжлэгч талаас Д.Оргилыг хуваагдах этгээд биш гэж үздэг. Бид нар бол Д.Оргилыг мөн гэж үзнэ. Д.д.т, талийгаачЛ.Алтанцог нар анх гэр бүл болоход Э.Оргил хорооны тодорхойлолтод гэр бүлийн хууль ёсны гишүүн гэдэг нь бүртгэлтэй байгаа. Өмнөх гэрлэлтээс бий болсон, энэ гэрлэлтээс төрөөгүй хүн гэдэг утгаар нь хасах гэж байгаа бол энэ нь хуульд заасан үндэслэл биш, тэр битгий хэл талийгаачийн нэрээр овоглож байсан энэ айлын хамгийн том хүүхэд нь байгаа. Тэгээд А.А.А, А.Өлзийдэлгэрэм, Д.Оргил гээд гурван хүүхдийн хувь заяаны асуудлыг шударга ёсны ч, хүн ёсны талаасаа ч тэр ижилхэн хуваая гэсэн байр суурьтай байгаа ээжийнх нь зүгээс. Ингээд хууль ёсны 4 этгээд байгаа тул дөрөв хуваагаад талийгаачид оногдох хэсгийг тодорхойлж болох байх, энэ дээр бол маргахгүй.

Дараагийн тэр банк бус санхүүгийн байгууллага дээр эзэмшдэг тэр гурван зуун сая төгрөгийн хувьцааны асуудал дээр бол, талийгаач Л.Алтанцог гэдэг хүн амьд ахуй цагтаа энэ хуулийн этгээдийн тодорхой хэмжээний хувьцааг эзэмшиж байсан байдал хэрэгт авагдсан. Энэ хувьцаагаа бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Оргилд шилжүүлсэн. Тэгэхээр өөрт оногдох хөрөнгөө энэ хүн амьд ахуй цагтаа ямар ч байсан маргахгүй болчихсон. Хоёрдугаарт, хуулийн этгээдийн хувьцааны мөнгөн хэлбэртэй хөрөнгийг гэр бүлийн хөрөнгө гэж үзэж хуваах эсэх асуудал өөр, энэ нь Компанийн тухай хуулиар хориглодог. Ийм учраас шийдвэр гаргах түөвшинд шүүх энэ байдлыг нь үнэлээд харгалзаж үзэх байх. Яагаад гэвэл энэ гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө бол Инвест капиталбанк бус санхүүгийн байгууллагын хувьцаа хөрөнгөд хамаарахгүй гэж үзэж байна. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах бололцоогүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Ингээд миний өмгөөлөгчийн хувьд баримталж байгаа байр суурь бол зөвхөн дөрвөн өрөө үл хөдлөх хөрөнгийн хувьд оногдвол зохих ёстой хөрөнгийг, шинжээчийн дүгнэлт гарсан мөнгөн дүнгээр тооцоод дөрөв хувааж талийгаачид оногдох хэсгээс нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Өлзийдэлгэрэмд оногдох хэсгийг хангаж өгнө үү гэж хүсч байна. Д.д.т хүүхдүүдтэйгээ ашиг сонирхол нэгтэй байгаа тухай тайлбараа өгсөн байгаа гэв.

 

Хариуцагч А.А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А.Аын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурьтай оролцож байгаа. Өв залгамжлалаар орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах гэсэн. Тэгэхээр орон сууц анхнаасаа Л.Алтанцог гэдэг хүний өмч байсан уу гэдэг асуудлыг авч үзэх нь зөв байх гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 8/70 дугаартай албан бичиг байна. Энэ баримтаар энэхүү маргаан бүхий орон сууцыг 1992 оноос 1998 он хүртэл Д.д.т эзэмшиж байсан, 1998 оноос хойш Л.Алтанцог гэдэг хүн өмчлөгчөөр орсон. Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын 2012 оны 10 сарын 12-ны өдрийн 2/25 дугаартай тодорхойлолтоор Жигжидсүрэн гэдэг хүн өөрийн эзэмшлийн хоёр өрөө орон сууцааД.д.ттай тохиролцоод 1992 оны 08 дугаар сард өөрийн хоёр өрөө байрыг энэхүү дөрвөн өрөө байраар солиод зөрүүд 500,000 төгрөг авсан ийм үйл баримтыг Жигжидсүрэн өөрөө гараар бичиж өгсөн байна. Дээр нь засаг даргын тодорхойлолтууд байна. Нэхэмжлэгч А.Өлзийдэлгэрэмийн хувьд, 1993 оны 05 сарын 03-ны өдөр Л.Алтанцог болон Д.д.т нарын гэрлэлтээ батлуулсан өдөр байдаг. Тэгэхээр талийгаач Л.Алтанцогийн хувьд анх 1998 онд энэхүү орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан. Талийгаач Л.Алтанцогийн хувьд яг энэхүү орон сууцыг анхнаасаа өөрөө бий болгосон хөрөнгө биш гэж үзэж байгаа учраас орон сууцнаас А.Өлзийдэлгэрэмд оногдох хувийг гаргуулах үндэсгүй байна гэж төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

Инвест капиталбанк бус санхүүгийн байгууллагын хувьцааны тухайд гэвэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэний нэр дээр байгаагаас үл шалтгаалаад энэ бол гэр бүлийн дундын өмч хөрөнгө гэж тайлбарлаж байна. Энэ дээр үнэхээр гэр бүлийн хөрөнгө гэж үзэж байгаа бол мөн өнөөдөр энэ Д.д.т, А.А.А, Д.Оргил гэдэг хүмүүс бол бүгд нэг гэр бүлийн хүмүүс. Үнэхээр хуваах л юм бол энэ гурав биш дөрөв хуваагдах бололцоотой. Гэхдээ талийгаачийн хувьд бол өөрийнхөө эзэмших хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу Оргилд шилжүүлээд өгчихсөн. Тэгэхээр өнөөдөр энэхүү Инвест капиталбанк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчээс хасагдсан учраас энэхүү компанийн хувьцаанаас оногдох хэсгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.

Авто гарааж зөвшөөрөлгүй баригдсан учраас нураагдсан гэж хэллээ. Өнөөдөр хэдийгээр үнэлгээ гарсан ч гэсэн энэхүү объект маань байхгүй. Байхгүй зүйлээс яаж мөнгө гаргаж авах гэж байгааг ойлгохгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбартай байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Д.Оргилыг нэхэмжлэгч тал хууль ёсны өмчлөгч биш, тийм учраас өвлөгчийн тооноос хасагдана гэдэг байдлаар тайлбарлаад байна. Тухайн үед Оргил нь Алтанцогийн Оргил байж байгаад Дэлэгийн Оргил болж өөрчлөгдсөн/3 дугаар хавтаст хэргийн 91-111 дүгээр хуудас/. Засаг даргын 2006 оны 04 сарын 27-ны өдрийн 140 дүгээр захирамжаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 10, 18-г үндэслэн овог нэрийг сольсугай гэж захирамжилсан байгаа. Тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд шууд авах эрхийг нь, 18 дугаар зүйлд овог, эцгийн нэр, нэр өөрчилсөн бүртгэлийн тухай заасны дагуу Засаг даргын захирамж гарсан. Хэрэв үрчлэлтийг хүчингүй болгосон бол засаг дарга тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16-г барих буюу үрчлэлт бүртгэлийг хүчингүй болгох, үрчлэлтийг бүртгэх бүртгэлийн заалтуудыг барих ёстой байсан. Тэгэхээр энэ захирамжийн толгойгоороо ч тэр захирамж гарсан хууль эрх зүйн байдлаас нь харахад Д.Оргил өв залгамжлалын асуудалд хамааралтай, зөвхөн овог нэр сольсон асуудал бол зөвхөн гадаад явах гээд өвөөгийнхөө нэрээр овог нэрээ сольсон асуудал байгаа. Энэ байдлаас зөвхөн овог өөрчлөгдсөн байдал харагдана. Энэ нь мөн 1992 оны Иргэний бүртгэлийн тухай хуулиас харагдана. Ийм учраас байр болон хуваагдах эд хөрөнгө нь Д.Оргилд хамааралтай гэж тайлбарлаж байна.

Хоёрдугаарт, Инвест капитал-ын хувьд 2015 оны 01 сарын 21-ний өдрийн 597 тоот, улсын бүртгэлийн ерөнхий газрын 219 хуудас материал/Хоёр дугаар хавтаст хэргийн 118-аас гуравдугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудас/-д маш тодорхой бичсэн байгаа. Гуравдугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудас дээр 2006 оны 01 сарын 17-ны өдөр Л.Алтанцог нь Д.д.тт эрх шилжүүлсэн үйл баримт байгаа. Мөн гуравдугаар хавтаст хэргийн 66 дугаар хуудас дээр Л.Алтанцог тооцоо дууссан тул гишүүнээсээ чөлөөлүүлэх хүсэлтээ өөрөө гаргаж өгсөн ийм үйл баримтууд, тухайн 219 хуудас лавлагаанд байна. Ийм учраас хууль ёсны өвлөгч А.Өлзийдэлгэрэмд оногдохгүй гэж тайлбарлаж байна.

Гараажийн хувьд Мөнх-Оргил трейдХХК нь 7,250,000 төгрөгөөр үнэлсэн. Гарааж буулгагдсан, гэхдээ энэ гараажийн байгаа байдал, хэний өмчлөл, үл хөдлөхийн гэрчилгээ зэрэг нотлох баримт байдаггүй юм.

Дараа нь Индастр компани-тай гэрээ байгуулсан гэдэг боловч энэ гараажийн оронд юм авсан гэдэг үйл баримт байхгүй. Тэгэхээр гараажийн хувьд хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй өмчлөлийн зүйлээс төлбөр гаргуулах гээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас хариуцагчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. А.Өлзийдэлгэрэмийн хувьд гурван удаагийн шинжилгээгээр Л.Алтанцог агсны хүүхэд гэдэг нь тодорхой болсон тул хуулийн дагуу тодорхой хэмжээний хөрөнгө оногдох ёстой. Иймд шинжээчийн дүгнэлтээр уг байранд тогтоогдсон үнийн дүнг гуравт хуваагаад, үлдсэнийг нь дөрөвт хувааж өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Д.д.тын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж түүний өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол хариуцагчаас 2013 оны 12 сарын 10-ны өдөр шүүхэд анх гаргасан. Л.Алтанцог, Д.д.т нар нь 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, эдний дундаас 1991 оны 07 дугаар сарын 18-нд хүү А.А.А төрсөн. Хэдийгээр гэрлэгчид 2003 оноос тусдаа амьдарч байгаа боловч гэрлэлтээ цуцлуулаагүй хууль ёсны гэр бүл байна. Хүү Д.Оргилыг талийгаач Л.Алтанцог нь 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үрчлэн авч өөрөөрөө овоглосон ба үрчлэлт мөн цуцлагдаагүй. Л.Алтанцог болон 2 хүүхдийн хамт амьдарч байсан орон сууцны хамтран өмчлөгчөөр болон талийгаач нөхөр Л.Алтанцогийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохоор шаардсан/хэргийн 1-р хавтас 185-186дахь тал/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж багасгана. Тиймээс 2019 оны 02 сарын 27-ны өдөр нэмэгдүүлсэн байсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар багасгаснаар гурав дахь шаардлага нь, Х.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй, Энхтүвшин, Цогтбаяр нарт холбогдох иргэний хэргийг Улсын дээд шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Энэ дээр Х.Ариунчимэг болон талийгаач Л.Алтанцог нарт оногдох 80,000 ам долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр дээр дандаа нөхөр Л.Алтанцог гэж явсан байдаг. Тэгэхээр энэ дээр залруулга хийж байгаа. Энэ 80,000 ам доллараас 40,000 ам доллар нь талийгаач Л.Алтанцог гэдэг хүнд хамааралтай мөнгөн хөрөнгө байна гэж манай тал үзэж байгаа. Эндээс нэхэмжлэгч Д.д.т өөрт оногдох хэсгийгээ гаргуулъя гэж үзэж байна. Өөрт оногдох хэсэг нь Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм нарт 4 хуваахаар 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн 2019.01.11-ний өдрийн Монгол банкны албан ханшаар тооцсоноор 26,661,400 төгрөг нэхэмжилж байгаа.

Мөн нэмэгдүүлсэн шаардлагад талийгаач Л.Алтанцог нь амьд сэрүүн ахуйдаа Хадгаламж банкнаас орон сууц барьцаалсан зээл авсан. Энэ зээлийн үлдэгдлийг нас барснаас нь хойш Д.д.т 6,848,712 төгрөгийг төлж барагдуулсан. Тэгэхээр өвлөх эрхтэй этгээдүүд болох Д.д.т, А.А.А, Д.Оргил,А.Өлзийдэлгэрэм энэ 4 хүнд өрийг хуваах ёстой гэж үзэн, А.Өлзийдэлгэрэмд энэ өрийн 1,712,178 төгрөг ногдож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байх цаг хугацаанд Х.Ариунчимэг нэхэмжлэгч болж, А.Өлзийдэлгэрэмийн хувьд бас нэхэмжлэгч болж байгаа юм. Тэгэхээр энэ 40,000 ам доллар Х.Ариунчимэгт хамааруулж шаардаж байгаа. Д.д.т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууц, автомашины гарааж,Инвест Капитал" ББСБ300 000 000 төгрөгийн хувьцаа зэрэг хөрөнгийн өмчлөгч бөгөөд талийгаач Л.Алтанцогийн өв залгамжлагч болох тул хувь тэнцүү шаардах эрхтэй юм.

Иймд 2016 оны 12 сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан Х.Ариунчимэг, А.Өлзийдэлгэрэм нарт холбогдох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болон талийгаач Л.Алтанцогийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2019 оны 02 сарын 27-ны өдөр өмнө нэмэгдүүлсэн байсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Х.Ариунчимэгийн нэхэмжлэлээр, Х.Ариунчимэг болон талийгаач Л.Алтанцог нарт оногдох 80,000 ам.долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж олгуулсан тул энэ 80,000 ам доллараас 40,000 ам доллар нь талийгаач Л.Алтанцогт хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэж Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 хүнд ногдох хэсгээс Д.д.т өөрт оногдох хэсэгт 10,000 ам.доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулах, Хадгаламж банкинд талийгаачийн өрийг төлсөн 6,848,712 төгрөгийг өвлөгч Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 хүнд хувааж Өлзийдэлгэрэмд ногдох 1,712,178 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Х.Ариунчимэгээс гаргуулахаар сөрөг шаардаж байна гэв.

Хариуцагч А.А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргасан тайлбартаа: А.А.Аын хувьд 2014 оны 01 сарын 07-ны өдөр Д.Оргил А.А.А нарын зүгээс А.Өлзийдэлгэрэм, Х.Ариунчимэг нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж оролцсон. Ингээд А.А.Аын зүгээс хоёр шаардлага гаргасан. Нэгдүгээрт, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо тавдугаар хороолол 7 тоот орон сууцны өмчлөгч буюу өөрт ногдох хэсгийг авах эрхтэй болохыг тогтоолгох. Энэ дээр хариуцагч тал бичгээр гаргаж өгсөн тайлбар дээр маргаагүй.

Хоёр дахь шаардлага нь талийгаачийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлах эрхтэй болохыг тогтоолгох. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу А.А.Аын хувьд хариуцагч болж өөрчлөгдсөн. 2019 оны 02 сарын 28-ны өдөр А.А.А 2014 оны 01 сард гаргасан бие даасан шаардлагаа сөрөг нэхэмжлэл болгож өөрчилсөн. Энэ шаардлага дээрээ мөн адил 10,000 ам.долларын шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Гурван шатны шүүхээр нэгэнт тогтоогдсон 80,000 ам долларыг Х.Ариунчимэг болон Л.Алтанцог нарын хөрөнгө мөн гэж тогтоосон. Тиймээс Л.Алтанцогт хамаарах 40,000 ам.доллараас А.А.Аад ногдох 10,000 ам.долларыг төгрөгөөр тооцоод 26.661.400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргаж байгаа. Х.Ариунчимэгийн хувьд анхнаасаа нэхэмжлэгчээр явж байсан. Ингээд өөрт нь хамааруулаад сөрөг нэхэмжлэл гаргаад ирэнгүүт 2019 оны 03 сарын 29-ний өдөр би нэхэмжлэх эрхгүй байсан юм байна, тиймээс нэхэмжлэгчээс хасагдлаа гэсэн агуулгатай тайлбар бичиж өгсөн байдаг. Тиймээс Х.Ариунчимэгээс сөрөг нэхэмжлэлд дурдьсан мөнгийг гаргуулж өгөөч, мөн Л.Алтанцогийн хөрөнгөөс өвлөх эрхтэй болохыг тогтоож өгөөч гэсэн сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. 7 тоот орон сууцнаас оногдох хэсгээс авах дээр маргаагүй учраас энэ шаардлагаасаа татгалзаж байгаа. Харин талийгаачийн хөрөнгөөс хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, мөн 10,000 ам доллар буюу 26,661,400 төгрөг гэсэн шаардлага нь хэвээрээ гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оргилын шүүхэд гаргасан шаардлагыг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Л.Алтанцог, Д.д.т нар нь Д.Оргилыг 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үрчлэн авсан. Л.Алтанцог, Д.д.т нар 2003 оноос тусдаа амьдарч эхэлснээс хойш Д.Оргил Баянгол дүүргийн Засаг даргад овог солиулах хүсэлтээ гаргаснаар 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 140 дугаар захирамжаар үрчилсэн эцэг Л.Алтанцогийн нэрийг Дэлэг болгон өөрчилж, Дэлэгийн Оргил болсон. Ингээд Д.Оргилын овог өөрчлөгдсөн боловч Л.Алтанцог, Д.д.т нарын үрчлэн авсан үрчлэлт хүчингүй болоогүй юм. Гэрлэгчид 2 хүүхдийн хамт хамтран амьдарч байгаад 2003 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд гэрлэгчид албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй, харин хүү Оргил нь Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 140 дугаартай захирамжаар үрчилсэн эцэг Алтанцогийн нэрийг Дэлэг болгон өөрчилж, Дэлэгийн Оргил болж албан ёсны бүх бичиг баримтад Дэлэгийн Оргил гэх болсон. Л.Алтанцог нь 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэнэт нас барснаар өв нээгдсэн. Маргаж байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Д.Оргил болох нь 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц хувьчлалын гэрчилгээгээр нотлогдож байгаа тул орон сууцнаас өөрт оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгон, талийгаач Алтанцогийн хөрөнгөөс хууль ёсны өв залгамжлагч болохоо тогтоолгохоор шаардсан. Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор Л.Энхтүвшин, С.Цогтбаяр нараас 80 000 ам.доллар буюу 126 332 000 төгрөгийн хөрөнгийг Х.Ариунчимэгт олгож шийдсэн тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Л.Алтанцогийн оногдох хувийг мөнгөн хэлбэрээр тооцож, өөрт оногдох хэсэгт 10,000 ам.доллар буюу 26.661,400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулан, гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн анхны буюу нэмэгдүүлсэн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагуудад гаргасан тайлбартаа: Д.д.тыг Л.Алтанцогийн хууль ёсны эхнэр мөн байна гэж үзэж байгаа. Тиймээс хууль ёсны өвлөгч гэдэг дээр маргахгүй. Анх бид маргаж байсан. Харин маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.д.тыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ би удаа дараа хэлсэн. Өмнө нь энэ талаар тодорхой тайлбарласан. Анх 2012 онд энэ нэхэмжлэл гарахад нэлээн олон хөрөнгө нэхэмжилж байсан. Тухайн үед Х.Ариунчимэг өөрийгөө хууль ёсны эхнэр нь, Д.д.ттай гэр бүлийн бүртгэлтэй байсан гэж мэдээгүй ийм нөхцөл байдалтай байсан. Лавлагаа нь Д.д.ттай гэр бүлээ цуцалсан гэсэн лавлагаа байсан учраас.

Ингээд 2014 оны 01 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, гарааж, байр хоёр дээр маргасан. Ингэхдээ нэхэмжлэгчээ нэг хүн гэж тодорхойлсон. Энэнээс хойш бүхий л хүсэлтүүдийг шийдсэн. Гурван шатны шүүхээр хэргийг шийдсэн. Х.Ариунчимэгт холбогдуулж ямар ч шаардлага шийдээгүй. Тиймээс Х.Ариунчимэг гэдэг хүн өөрийнхөө үүднээс нэхэмжлэгч биш гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ийм учраас Х.Ариунчимэгт холбогдуулан гаргаж байгаа хариуцагч нарын нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Тиймээс энэ бие даасан шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

2014 онд Х.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй, Энхтүвшин, Цогтбаяр нарт холбогдох 80,000 ам.долларыг нэхэмжилсэн хэрэг шийдвэрлүүлсэн. Тухайн үедээ нэг зуу гаран сая төгрөгөөр шийдэгдсэн. Одоо ч энэ шийдвэрийн нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. Энэхүү өвийн маргаан болон Х.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй, Энхтүвшин, Цогбаяр нарт холбогдох маргаан яг зэрэг эхэлсэн. Энэ үед Энхтүвшин, Д.д.т нар нэг өмгөөлөгчтэй байсан, Ганболд гэж өмгөөлөгч ажиллаж байсан. Энэ хэрэг дээр Энхтүвшин гэрчээр асуугдаад, Д.д.т бол манай ахын эхнэр юм, хөрөнгүүд нь очих ёстой. Х.Ариунчимэгийг мэдэхгүй гэсэн байдаг. Нөгөө хэрэгт нь Д.д.т гэрчээр оролцоод энэ 80,000 ам.доллар Л.Алтанцогт ч хамаагүй, Х.Ариунчимэгт ч хамаагүй, харин эсрэгээрээ энэ бол Энхтүвшингийн мөнгө гэсэн гэрчийн мэдүүлэг өгөөд явсан. Тухайн 80 000 ам.доллар өгсөн хүн болох БНХАУ-ын иргэний өөрийнх нь гараар бичиж өгсөн тодорхойлолт нь голлох нотлох баримт болоод түүнд, Х.Ариунчимэгт өгч байгаа юм, тиймээс Х.Ариунчимэг авах нь зүйтэй гэж өөрөө бичиж өгсөн учраас тэр голлох нотлох баримтаар тэр хэрэг шийдэгдсэн. Энэ мөнгө 2014 оны ам.долларын ханшаар бодогдоод Монгол төгрөг рүү хөрвөөд шийдэгдсэн. Гэтэл нэг төгрөг аваагүй байхад 2019 оны ам.долларын ханшаар шилжүүлээд мөнгө нэхнэ гэдэг байж боломгүй асуудал.

Нэгдүгээрт, энэ хэрэгт Х.Ариунчимэг нэхэмжлэгчээр оролцоогүй. Тэнд шийдэгдсэн шийдвэрээс нэг ч төгрөг аваагүй, дангаар Х.Ариунчимэгийн хөрөнгө гэдгийг хүчин төгөлдөр тогтоосон байхад энэ хэрэг дээр сөрөг нэхэмжлэл гаргаад, хэргийн оролцогч биш этгээдэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэр зээлийн үлдэгдэл 6 сая төгрөгийг Д.д.т төлөөгүй.Төлбөр төлөгч Л.Алтанцог нас бараад тэр өр хаагдсан.

Д.Оргилын хувьд өмнө нь тайлбарласан, хууль ёсны өвлөгч биш гэсэн байр суурин дээрээ байна.

Энэ хүмүүсийн ярьсан зүйл нь нэхэмжилж байгаатайгаа зөрөөд байна. Байран дээр маргаад эхлэхээрээ хэний нэр дээр байгаа эсэх нь чухал биш, бидэнд хамааралтай гээд, хувьцаатай холбоотой зүйл яриахаар энэ тусдаа асуудал гээд байна. Д.д.т 1998 оны өмч хувьчлалын талаар өөрөө тайлбарласан, өмнөх хурлын тэмдэглэл нь байгаа. Л.Алтанцог гэдэг хүн Д.д.тыг мартаж хоёр жоохон хүүхдийнхээ нэрийг өөртэйгөө оруулаад явсан асуудал биш. Тухайн үед эднийд хоёр байр байсан, Д.д.т 19-д байдаг байраа өөрөө ганцаараа төрөөс үнэгүй хувьчилж аваад, Сүхбаатар дүүрэгт байгаа байраа нөхөр, хоёр хүүхэд дээрээ төрөөс үнэгүй хувьчилж авсан. Тэгээд 19-ийн байраа зарсан гэдгээ анхны шүүх хуралдаан дээр тайлбарласан. Тэрнээс биш Л.Алтанцог Д.д.тыг мартсан асуудал ерөөсөө биш.

Хоёрдугаарт, гарааж дээр өмч хөрөнгө нь баталгаажсан байх ёстой гарааж бол өмч биш гэчихээд Л.Алтанцог, А.А.А, Д.Оргил гэдэг 3 хүний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн анхны бүртгэлийн гэрчилгээг болохоор Д.д.т анх эзэмшиж байсан гэж яриад байна. Одоо бол Д.д.т анх эзэмшиж байсан уу, үгүй юу гэдэг чухал биш. Л.Алтанцогийг нас барахад энэ үл хөдлөх эд хөрөнгө хэн хэн гэдэг хүний нэр дээр байсан бэ, хэн шаардах эрхтэй вэ гэдэг маргааныг шийдүүлэх гээд байна. Тийм болохоор энэ дээр дундын өмчлөлийн асуудал яригдахгүй. Хэрэв дундын өмчлөлийн асуудал яригдахаар бол хувьцаан дээр мөн адил энэ нь зарчмын хувьд хамаарна. Д.Оргил миний хувьцаа тусдаа гэж хэлчихээд байран дээр миний нэр байхгүй ч гэсэн миний хөрөнгө мөн гэж маргаж байгаа нь Д.Оргил өвлөгч мөн л юм болД.Оргилын нэр дээрх хөрөнгийг бас хуваах байр суурь гарна. Тиймээс сөрөг нэхэмжлэл бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуульд зааснаар хэний нэр дээр байхаас үл шалтгаалж, би өмчлөгч нь гэж байгаа бол Д.д.тын эзэмшлийн 300 000 000 төгрөгийн хувьцаа ч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учраас зохих ёсны дагуу хуваагдах ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Компанийн хөрөнгө тусдаа гэр бүлийн хөрөнгө тусдаа гэж байгаа тул бид Инвест капитал ББСБХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хуваая гээгүй, харин тухайн ББСБ ХХК-д эзэмшиж байгаа гэр бүлийн гишүүн болох Д.д.тын өмчлөлд буй 300 сая төгрөгөөс оногдох хувиа гаргуулах гэж маргаж байгаа, энэ нь өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн асуудал Иргэний хуулинд үйлчилж байгаатай адил хувьцаан дээр ч гэсэн мөн ялгаагүй үйлчлэх ёстой. Энэ дээр ямар нэгэн хувьцаа тусдаа, хөрөнгө тустаа гэсэн ойлголт байхгүй.

Гараажийн хувьд Л.Алтанцогийнд 2 гарааж байсан. Гараажид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй боловч дүүрэгтэй ашиглалтын гэрээ байгуулдаг, гэрээний дагуу тодорхой хэмжээний хураамж төлж ашиглаж явсан. Энийг Д.д.т зараад ИндастеХХК-тай хоорондоо тохиролцоо хийсэн байна гэдгийг тодорхой мэдэж байна.

Өмнөх шүүх хуралдааны үед тайлбаруудыг тэмдэглэлээс харахад ийм гарааж байсан гэж байгаа. Одоо бол энэ гарааж огт байхгүй гэж маргаж байгаа нь өөрийгөө үгүйсгэсэн үндэслэл болж байна.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахдаа Иргэний хэрэг үүсгэсэн захирамж болон, анх үүсгэсэн нэхэмжлэлийг үндэслэж авсан байх, Х.Ариунчимэгийн хувьд бол нэхэмжилж оролцож байсан учраас энэ нэхэмжлэлийг хүлээж авсан гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдох юм бол тухайн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломж нь сөрөг нэхэмжлэл дээр гэсэн ч адилхан зохицуулалттай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд сөрөг нэхэмжлэл нь өөрөө үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох ёстой. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээр Х.Ариунчимэгт холбогдуулж гаргасан. Гэтэл Х.Ариунчимэгийг энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2013 оноос хойш бие даасан нэхэмжлэгчээр оролцоогүй гэдэг нь маш тодорхой байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч гэсэн Х.Ариунчимэг ямар нэг юм нэхээгүй, Х.Ариунчимэгийн шүүхэд гаргасан ямар нэгэн нэхэмжлэлийг өнөөдөр шүүх шийдвэрлээгүй, өнөөдрийг хүртэл 3 шатны шүүхээр ч гэсэн Ариунчимэгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, тэр нэхэмжлэлийг хүлээж аваагүй ч юм уу ямар нэгэн ийм асуудал огт шийдвэрлээгүй учраас нэхэмжлэлийн ямар нэгэн шаардлага гаргаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна.

Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн хэсэгчилсэн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээд шүүхийн шийдвэр дээр 80,000 ам.долларыг Х.Ариунчимэг авах ёстой гэж шийдвэрлэсэн. Харин талуудын тайлбарын үндэслэх хэсэгт Л.Алтанцог, Х.Ариунчимэг гэж явж байгаа боловч яг шийдвэрлэх буюу тогтоох хэсэгт энэ бол Х.Ариунчимэгийн хөрөнгө юм байна. Тийм учраас Энхтүвшин, Цогтбаяр нараас гаргуулах шийдвэр гарсан. Тэр шийдвэрт маргаж байгаа бол тэр шийдвэрийг шинээр хэлэлцүүлэх нь зүйтэй. Х.Ариунчимэг дээр хөрөнгө байгаа гэж шийдээд, Х.Ариунчимэг шаардах эрхтэй авах эрхтэй гэж олгож шийдсэн.

Хэрэв бүгд авах эрхтэй бол Энхтүвшин, Цогтбаяр нараас гаргуулах хэрэгт шинээр хэлэлцүүлэх эрх зүйн боломж нээлттэй байгаа учраас энэ хэрэгт огт хамааралгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Хадгаламж банкны зээлтэй холбоотой асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр Л.Алтанцогийг нас барсантай холбоотой хаасан.

Эцэст нь Д.Оргил, Ц.Дэлэг, Д.д.т, Л.Алтанцог нар бүгд өөрийн хууль ёсны нэг нэг өв залгамжлагчтай, 2 хүнээс хууль ёсны өв залгамжлагч байна гэсэн ойлголт байхгүй. Д.Оргилын төрсний бүртгэлийн лавлагаанд Улсын бүртгэгч тамга дараад тэмдэглэл хийсэн байгаа, энэ тэмдэглэл нь 2006 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1993 оны Л.Алтанцогийн үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгож, Дэлэгээр овоглосон болно гэсэн лавлагаа, мөн Баянгол дүүргийн Иргэний бүртгэлээс баримт хавсаргасан байдаг. 2011 онд Л.Алтанцог гэдэг хүн нас барахад Д.Оргил гэдэг хүн юу ч үгүй биш, тухайн үед Л.Алтанцог Инвест капитал ББСБХХК-ийн өөрийн эзэмшдэг 100,000,000 төгрөгийн хувьцааг бэлэглэж шилжүүлж өгсөн. Энэ хүн юу ч үгүй үлдээгүй байна. Харин хүнлэг чанар ярихын бол Л.Өлзийдэлгэрэм гэдэг 10 гаруй настай охин ааваасаа ямар ч өв авахгүй хоцорч байна. А.А.А гэдэг хүн байртай, Д.д.т ББСБ-тай Д.Оргил ББСБ-ын тодорхой хувьтай хүртэх ёстой юмнуудаа авчихсан байхад, өнөөдөр А.Өлзийдэлгэрэм охин нэг ч юм хүртээгүй байна гэв.

 

Хариуцагч А.А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:Гараажийн хувьд нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Компанийн хувьцаанаас бол компанийн өөрийн хөрөнгө тусдаа бие даасан хуулийн этгээд тул компанийн хөрөнгөөс гэдэг нь хууль зүйн үндэсгүй. Ээж Д.д.т, Д.Оргил нарын хувьд 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болон талийгаач Л.Алтанцогийн хууль ёсны өв залгамжлагч мөн юм. Нэмэгдүүлсэн шаардлагыг хамтдаа гаргасан тул дэмжинэ, банкны өр төлсөн мөнгийг шаардах нь зөв гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Д.Оргилын зүгээс анхнаасаа бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ гаргасны үндсэн дээр 2014 оны 01 сарын 07-ны өдөр орон сууцны хамтран өмчлөгч тул оногдох хэсгээ гаргуулах, Л.Алтанцогийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохоор А.А.Аын хамт нэхэмжилсэн, ингээд Д.д.т, А.А.А, Д.Оргил нар орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд Л.Алтанцогийн хууль ёсны өвлөгч гэж үзэж байгаа учраас 10,000 доллар буюу 26.661,400 төгрөгийг Ариунчимэгээс гаргуулахаар бие даасан нэхэмжлэлийн хоёр шаардлагатай байгаа. Эхний хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлд 70,200 төгрөг төлсөн. Хоёр дахь сөрөг нэхэмжлэлийн хувьд анхнаасаа энэ хэрэгт нэхэмжлэгч нь нэгдүгээрт Х.Аын Ариунчимэг, хоёрдугаарт Алтанцогийн Өлзийдэлгэрэм, хариуцагчаар Дэлэгийн д.т гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргасантай хамааралтайгаар нэхэмжлэгчээрээ явж байгаа гэж үзэж байна.

Х.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй Энхтүвшин, Цогбаяр нарт холбогдуулсан гурван шатны шүүхийн шийдвэр гараад хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор 80,000 долларыг Ариунчимэг, Алтанцог нарын хөрөнгө мөн гэдгийг тогтоосон. Тиймээс бид тус тусынхаа оногдох 10,000 долларыг нэхэмжилсэн нь үндэстэй байгаа гэв.

 

Хариуцагч Д.д.т 2019 оны 4 сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Х.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй Д.д.тт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.д.тын зүгээс хариу тайлбар гаргаж байна. Хариуцагч А.А.Аын өмчлөгч болон өв залгамжлагчаар тогтоолгох, 10 000 ам.долларыг гаргуулах,

бие даасан даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Д.Оргилын өмчлөгч болон өв залгамжлагчаар тогтоолгох, 10 000 ам.долларыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл баримтын шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбаруудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Ариунчимэг 2012 оны 09 сарын 07-ны өдөр охин А.Өлзийдэлгэрэм бид хоёрыг Л.Алтанцогийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байшин 7 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууц, мөн дүүргийн орон сууцны 33 дугаар байшингийн дэргэд байрлалтай автомашины гарааж, БЭГМХХКийн эрх, түүний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, Л.Алтанцогийн бусад үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, хөрөнгийн эрх, хувьцаа, мөнгөн хөрөнгө эд хөрөнгө, эрхийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Д.д.тыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байшин 7 тоот хаяг байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцнаас албадан гаргаж, түүний эзэмшлээс мөн дүүргийн орон сууцны 33 дугаар байшингийн дэргэд байрлалтай автомашины гараажийг эзэмшилд шилжүүлэх тухай шаардлага гаргасан.

2012 оны 09 сарын 14-ий өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 5453 дугаартай шүүгчийн захирамжаар, Х.Ариунчимэг, А. Өлзийдэлгэрэм нарын, Д.д.тт холбогдох нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.

2012 оны 10-р сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Х.Ариунчимэг, А.Өлзийдэлгэрэм нарын нэгдүгээр шаардлагад хууль ёсны өвлөгч гэсний өмнө хамтран өмчлөгч гэсэн нэхэмжлэлийн тодруулга нэмж хийсэн.

2014 оны 01 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Х.Ариунчимэг өөрийн охин А.Өлзийдэлгэрэмийн хамт өмнө гаргасан шаардлагаа өөрчилж, хууль ёсны өв залгамжлагч болох охин А.Өлзийдэлгэрэмийн өмнөөс, Л.Алтанцогийн өмчилж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байшин 7 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууц, мөн дүүргийн орон сууцны 33 дугаар байшингийн дэргэд байрлалтай автомашины гараажийн хууль ёсны өв залгамжлагч охин А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсгийг тодорхойлж, мөнгөн хэлбэрээр тогтоолгох, эдгээр эд хөрөнгийг эзэмшиж байгаа Д.д.т, Д.Оргил, А.А.А нараас өвлөх эрхийн дагуу А.Өлзийдэлгэрэмд оногдох өвлөгдөх эд хөрөнгийг гаргуулахаар өөрчлөн шаардсан.

2014 оны 3 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, үнийн дүнг тодруулж, хууль ёсны өвлөгч А.Өлзийдэлгэрэм, Д.д.т, А.А.А нар тул А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсэгт, орон сууцны талийгаач А.Алтанцогийн хуваарьт хэсэг, өвлөгдөх хөрөнгийн үнийн гуравны нэг 21 094 444 төгрөг, гараажийн үнэ 7 250 000 төгрөгийн гуравны нэг 2 416 666 төгрөг бүгд 23 511 110 төгрөгийг оногдох хэсэгт гаргуулах гэжээ.

2015 оны 6 сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн, Д.д.тын Инвест капитал ББСБХХК-д эзэмшиж байгаа 300 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцаанаас Л.Алтанцог агсанд ногдох хувь буюу 100 000 000 төгрөгнөөс түүний хууль ёсны өвлөгч А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсэгт Д.д.таас 33 333 333 төгрөгийг бүгд 56 844 443 төгрөг,

2015 оны 10 сарын 27-ны өдөр А.А.Аыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, Д.д.т, А.А.А нараас 4 өрөө 7 тоот орон сууц, гараажийн үнээс хууль ёсны өвлөгч А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсэгт 23 511 110 төрөг, хариуцагч Д.д.таас Инвест капитал ББСБХХК-д эзэмшиж байгаа 300 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцаанаас Л.Алтанцог агсанд ногдох хувь буюу 100 000 000 төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсэгт 33 333 333 төгрөгийг гаргуулах бүгд 56 844 443 төгрөг гаргуулахаар шаардсан.

2018 оны 9 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, Л.Алтанцогийн өмчилж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байшин 7 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны ЛэндсХХК-ийн 2016 оны 12 сарын 05-ы өдрийн үнэлгээ 175 514 654 төгрөгөөр үнэлсний дагуу Л.Алтанцогийн хуваарьт өмчид оногдох хэсэг нь 58 504 884 төгрөг болох тул түүний гуравны нэг 19 501 628 төгрөг, мөн автомашины гараажаас Мөнх-Оргил трейдХХК-ийн 2012 оны 11 сарын 06-ы өдрийн үнэлгээ 7 250 000 төгрөгөөр үнэлсний дагуу гуравны нэг хэсгийг мөнгөн дүнгээр тооцвол хууль ёсны өв залгамжлагч охин А.Өлзийдэлгэрэмд оногдох 2 416 666 төгрөг болох тул орон сууц болон гараажаас хууль ёсны өв залгамжлагч охин А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсгийг тогтоолгож, мөнгөн хэлбэрээр тооцсон дүн болох 21 918 294 төрөгийг хариуцагч Д.д.т, А.А.А нараас хувь тэнцүүлэн гаргуулах,

Хариуцагч Д.д.таас түүний Инвест капитал ББСБХХК-д эзэмшиж байгаа 300 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа нь талийгаач Л.Алтанцог агсантай хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон байх тул талийгаач Л.Алтанцог агсанд оногдох хувь буюу 100 000 000 төгрөгөөс түүний хууль ёсны өв залгамжлагч А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсгийг тодорхойлж, Д.д.таас мөнгөн хэлбэрээр 33 333 333 төгрөг гаргуулах, хариуцагч нараас бүгд 55 251 627 төгрөг гаргуулах болгож шаардсан.

Нэхэмжлэгч Х.Ариунчимэг насанд хүрээгүй охин А.Өлзийдэлгэрэмээ төлөөлж шаардсан нэхэмжлэгчийн эрх үүргээ төлөөлөгчид олгосон итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд төлөөлөн оролцож, 2018 оны 9 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаа дэмжин, Л.Алтанцогийн өмчилж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байшин 7 тоот орон сууцны Л.Алтанцогийн хуваарьт өмчид оногдох хэсэг нь 58 504 884 төгрөгөөс А.Өлзийдэлгэрэм, Д.д.т, А.А.А нарт оногдох хэсгийн гуравны нэг болох мөнгөн хэлбэрээр тооцсон дүн 19 501 628 төгрөг, мөн автомашины гараажийн зах зээлийн үнэлгээ 7 250 000 төгрөгийн гуравны нэг хэсгийг мөнгөн дүнгээр тооцон 2 416 666 төгрөгийг тус тус хууль ёсны өв залгамжлагч охин А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсэг гэж үзэж хууль ёсны өв залгамжлагч охин А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсэг болохыг тогтоолгож, мөнгөн хэлбэрээр тооцсон дүн 21 918 294 төрөгийг хариуцагч Д.д.т, А.А.А нараас хувь тэнцүүлэн гаргуулах,

хариуцагч Д.д.таас түүний Инвест капитал ББСБХХК-д эзэмшиж байгаа 300 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааны талийгаач Л.Алтанцог агсанд оногдох хувь буюу 100 000 000 төгрөгөөс түүний хууль ёсны өв залгамжлагч А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсгийг тодорхойлуулж, хууль ёсны өв залгамжлагч А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсэгт Д.д.таас мөнгөн хэлбэрээр 33 333 333 төгрөг гаргуулах, хариуцагч нараас бүгд 55 251 627 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ дэмжин шаардсан.

Хариуцагч Д.д.т 2013 оны 12 сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч тул орон сууцны хамтран өмчлөгч болон талийгаач нөхрийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

2014 оны 1 сарын 7-ны өдөр иргэн Д.Оргил, А.А.А нар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны өмчлөгч тул өөрт оногдох хэсгийг авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Л.Алтанцогийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гарган шаардсаны дагуу шүүх Д.Оргил, А.А.А нарыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

2015 оны 10 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч тал А.А.Аыг хамтран хариуцагчаар татсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэж тодорхойлсон нэхэмжлэгчийн эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулсан.

2019 оны 1 сарын 16-ны өдөр хариуцагч Д.д.т, А.А.А, хариуцагч талд оролцож буй гуравдагч этгээд болох Д.Оргил нар сөрөг болон бие даасан шаардлагаа нэмэгдүүлэн, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Ариунчимэгийн нэхэмжлэлтэй, Ариунчимэг болон талийгаач Алтанцог нарт оногдох 80,000 ам долларыг бүхэлд нь нэр бүхий этгээдээс гаргуулж нэхэмжлэгчид олгосон тул энэ 80,000 ам доллараас 40,000 ам доллар нь талийгаач Алтанцогт ногдох мөнгөн хөрөнгө гэж үзэж Д.д.т, А.А, Оргил, Өлзийдэлгэр 4 өвлөгчид ногдох хэсгээс хариуцагч Д.д.т, А.А.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оргил нарт оногдох хэсэгт тус тус 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн цаг хугацааны Монгол банкны ханшаар тооцоход тус тус 26,661,400 төгрөг гаргуулах, Хадгаламж банкинд төлсөн 6 848 712 төгрөгийг хууль ёсны өв залгамжлагч нарт хуваан 1 712 178 төгрөгийг, бүгд 81 696 378 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай шаардлага гаргасан.

Хариуцагч Д.д.т энэ өдрийн товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба өмнөх хуралдаанд өмгөөлөгчөө оролцуулан өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, өмгөөлөгч нь Д.д.тын тайлбар шаардлагыг дэмжин мэтгэлцээд оролцоё гэж байгааг талууд хүлээн зөвшөөрч байх тул энэ хуралдааныг түүний эзгүйд хэлэлцэн хэрэгт цугларсан баримтууд талуудын тайлбарыг үнэлж шийдвэрлэлээ.

2019 оны 2 сарын 27-ны өдөр хариуцагч Д.д.т сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасган, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Ариунчимэгийн нэхэмжлэлтэй, Ариунчимэг болон талийгаач Алтанцог нарт оногдох 80,000 ам долларыг бүхэлд нь нэр бүхий этгээдээс гаргуулж Х.Ариунчимэгт олгохоор шийдвэрлэсний 80,000 ам доллараас 40,000 ам доллар нь талийгаач Алтанцогт ногдох мөнгөн хөрөнгө гэж үзэж өөрт ногдох 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн цаг хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөг болон Хадгаламж банкинд төлсөн 6 848 712 төгрөгийг хууль ёсны өв залгамжлагч нарт хуваан 1 712 178 төгрөгийг нэхэмжлэгч А.Өлзийдэлгэрэмийн хууль ёсны төлөөлөгч Х.Ариунчимэгээс гаргуулахаар шаардсан ба түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцон, Х.Ариунчимэг, А.Өлзийдэлгэрэм нарт холбогдох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болох, талийгаач Л.Алтанцогийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тус тус тогтоолгох, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн Ариунчимэгийн нэхэмжлэлээр, Ариунчимэг болон талийгаач Алтанцог нарт оногдох 80,000 ам долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж олгуулсан тул энэ 80,000 ам доллараас 40,000 ам доллар нь талийгаач Алтанцогт хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэж Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 хүнд ногдох хэсгээс д.т өөрт оногдох хэсэгт 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн цаг хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөг мөн Хадгаламж банкинд талийгаачийн өрийг төлсөн 6,848,712 төгрөгийг өвлөгч Д.д.т, н.А.А, Оргил, Өлзийдэлгэрэм 4 хүнд хувааж Өлзийдэлгэрэмд ногдох 1,712,178 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Х.Ариунчимэгээс гаргуулахаар сөрөг шаардлагаа дэмжин оролцов.

2019 оны 2 сарын 28-ны өдөр хариуцагч А.А.Аыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Х.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй, Х.Ариунчимэг болон талийгаач Л.Алтанцог нарт оногдох 80,000 ам.долларыг бүхэлд нь нэр бүхий этгээдээс гаргуулж Х.Ариунчимэгт олгохоор шийдвэрлэсний дагуу 40,000 ам доллараас А.А.Аад ногдох 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн цаг хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг шаардлагаа дэмжин, А.А.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны өмчлөгч тул өөрт оногдох хэсгийг авах эрхтэйг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч маргаагүй тул татгалзан, үлдэх талийгаач Л.Алтанцогийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгох, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор 80,000 ам долларыг бүхэлд нь нэр бүхий этгээдээс гаргуулж Х.Ариунчимэгт олгож шийдвэрлэсний дагуу 40,000 ам доллараас А.А.Аад ногдох 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн цаг хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулахаар шаардлагаа дэмжсэн.

Хариуцагч талд оролцож буй гуравдагч этгээд болох Д.Оргил 2019 оны 02 сарын 27-ны өдөр бие даасан шаардлагаа нэмэгдүүлэн Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Ариунчимэгийн нэхэмжлэлтэй, Ариунчимэг болон талийгаач Алтанцог нарт оногдох 80,000 ам долларыг бүхэлд нь нэр бүхий этгээдээс гаргуулж Х.Ариунчимэгт олгохоор шийдвэрлэсний дагуу 40,000 ам доллараас Д.Оргилд ногдох 10,000 ам доллар буюу шаардлага гаргасан 2019 оны 1 сарын 11-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд түүнийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь, Д.Оргил Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны өмчлөгч тул өөрт оногдох хэсгийг авах эрхтэй болох, талийгаач Л.Алтанцогийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тус тус тогтоолгон, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор 80,000 ам долларыг бүхэлд нь нэр бүхий этгээдээс гаргуулж Х.Ариунчимэгт олгож шийдвэрлэсний дагуу 40,000 ам доллараас Д.Оргилд ногдох 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн цаг хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулахаар шаардлагаа дэмжин оролцов.

Шүүх хуралдаанд хариуцагч нар болон гуравдагч этгээд нь, нэхэмжлэгч Х.Ариунчимэгийн насанд хүрээгүй охин А.Өлзийдэлгэрэмээ төлөөлж шаардсан нэхэмжлэлээс охин А.Өлзийдэлгэрэм нь Л.Алтанцогийн охин гэдгийг шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул Л.Алтанцогийн хууль ёсны өв залгамжлагч охин А.Өлзийдэлгэрэм болохыг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч А.А.Аын талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд маргаж буй 4 өрөө орон сууцыг анх 1992 оноос 1998 он хүртэл Д.д.т эзэмшиж байсан, Л.Алтанцогийн хувьд анх 1998 онд энэхүү орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаж өмчлөгчөөр бүртгэгдсэн,талийгаач Л.Алтанцог энэ орон сууцыг өөрөө бий болгосон хөрөнгө биш гэж үзэж орон сууцнаас А.Өлзийдэлгэрэмд оногдох хувийг гаргуулах үндэсгүй, авто гарааж зөвшөөрөлгүй баригдсан учраас нураагдсан, байхгүй зүйлээс мөнгө гаргаж авах үндэсгүй, мөнИнвест капиталбанк бус санхүүгийн байгууллагын хувьцааны тухайд гэвэл, гэр бүлийн хөрөнгө гэж үзэж байгаа бол Д.д.т,А.А.А, Д.Оргил нар гэр бүлийн хүмүүс, үнэхээр хуваах л юм бол энэ гурав биш дөрөв хуваагдах боломжтой, гэхдээ талийгаачийн хувьд бол өөрийнхөө эзэмших хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу Д.Оргилд шилжүүлээд өгчихсөн, Инвест капиталбанк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчээс хасагдсан учраас энэхүү компанийн хувьцаанаас ногдох хэсгийг нэхэмжлэх эрхгүй гэж маргасан.

Хариуцагч Д.д.т, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оргил нарын талаас, 7 тоот 4 өрөө орон сууц нь Л.Алтанцогийн өв болох ба орон сууцны Л.Алтанцогд ногдох хэсгээс хууль ёсны өв залгамжлагч болох охин А.Өлзийдэлгэрэм, түүнд оногдох хэсгийг тодорхойлж, мөнгөн хэлбэрээр тогтоолгох гэснийг хүлээн зөвшөөрч, харин маргаж буй орон сууц нь Л.Алтанцог, Д.д.т, А.А.А, Д.Оргил нарын 4 хүн өмчлөх эрхтэй тул А.Өлзийдэлгэрэмд оногдох хувийг орон сууцны үнэлгээг 4 хуваан, талийгаач Л.Алтанцогийн ногдох хэсгийг тодорхойлж түүнээс Д.д.т, А.А.А, Д.Оргил А.Өлзийдэлгэрэм нарын 4 хүнд хуваасны нэг хэсгийг А.Өлзийдэлгэрэмд ногдох хэсэг гэж хүлээн зөвшөөрч, харин орон сууцны 33 дугаар байшингийн дэргэд байрлалтай автомашины гарааж шаардсаныг үл зөвшөөрч, ямар нэг зөвшөөрөлгүй бусдын газар дээр байрлаж байсан тул эрх бүхий этгээдийн шийдвэрээр нурааж буулгасан тул хөрөнгө гэж үзэхгүй, мөн банк бус санхүүгийн байгууллага дээр Д.д.тын эзэмшдэг гурван зуун сая төгрөгийн хувьцааны асуудлыг, талийгаач Л.Алтанцог амьд байхдаа хүсэл зоригоо илэрхийлж, эзэмшиж байсан хувьцаагаа бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Д.Оргилд шилжүүлсэн нь маргахгүй болчихсон гэх үндэстэй, нөгөө талаар хуулийн этгээдийн хувьцааны мөнгөн хэлбэртэй хөрөнгийг гэр бүлийн хөрөнгө гэж үзэх үндэсгүй, Компанийн тухай хуулиар хориглодог учраас гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө бол Инвест капиталбанк бус санхүүгийн байгууллагын хувьцаа хөрөнгөд хамаарахгүй гэж үзэж энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй гэж маргаж байна.

Талуудын мэтгэлцээнээр,

1.Нэхэмжлэгч Х.Ариунчимэг анх өөрөө болон охин А.Өлзийдэлгэрэмээ төлөөлж шаардлага гаргасны дагуу шүүх Х.Ариунчимэг, А.Өлзийдэлгэрэм нарын, Д.д.тт холбогдох нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.

2. Нэхэмжлэгч Х.Ариунчимэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, өөрийгөө өв шаардах эрхгүй гэж үзэн, өөрт холбогдох шаардлагаас татгалзан/хэргийн 5-р хавтас 43дахь тал/, зөвхөн охин А.Өлзийдэлгэрэмийг жинхэнэ нэхэмжлэгч гэж үзэж А.Өлзийдэлгэрэмд холбогдуулсан шаардлагаа дэмжсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй., 33 дугаар зүйлийн 33.1.Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд  төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт  бичгийг шүүхэд үзүүлнэ.гэж заасан заалтад нийцэж, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх тул дэмжиж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, Х.Ариунчимэг өөрт холбогдох шаардлагаасаа татгалзсан явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Х.Ариунчимэгийн татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэх үндэслэл болж байна.

Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3. Х.Ариунчимэг Л.Алтанцог нар 2008 оноос 2011 оны 9 сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан/хэргийн 1-р хавтас 9дөх тал/ болох нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 сарын 09-ий өдрийн 1783 дугаар шийдвэрээр тогтоогдсон.

Тэдний дундаас 2009 оны 02 сарын 15-ны өдөр охин А.Өлзийдэлгэрэм/РД:УХ09221587/ төрсөн болох нь 0271987-1109 дугаарын төрсний гэрчилгээ, талуудын хүсэлтээр хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3157 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 сарын 09-ий өдрийн 1783 дугаар шийдвэрээр нотлогдон тогтоогдсон.

4. Л.Аптанцог, Д.д.т нар 1993 оны 5 сарын 3-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 354 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн/хэргийн 1-р хавтас 13дахь тал/ гэрлэлтийн гэрчилгээ, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11014 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/хэргийн 1-р хавтас 65дахь тал/, гэрлэлтийг бүртгэх анкет/хэргийн 1-р хавтас 135-140дөх хуудас/-аар нотлогдож, тэдний дундаас 1991 оны 7 сарын 18-ны өдөр хүү А.А.А төрж 0090588-2397 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээ олгогдсон/хэргийн 1-р хавтас 71дэх тал/, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 112/011102 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын төв архивын 2012 оны 7 сарын 16-ны өдрийн 8792 дугаар лавлагаагаар, 1993 оны гэрлэлт цуцлалтын 0028 дугаартай бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн цахим санд тусгахдаа нөхрийн мэдээллийн хэсэгт Алтанцогийн регистрийн дугаар ташаарч оруулагдсанаас гэрлэлт цуцлалтын лавлагаа буруу мэдээллээр олгогдсон байсан, гэрлэлт цуцлалтын бүртгэл хийгдээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 10 сарын 08-ны өдрийн 112/011347, 2015 оны 2 сарын 2-ны өдрийн 9/1416 тоот лавлагаа/хэргийн 1-р хавтас 176дахь тал, 3-р хавтас 90, 108дахь тал/, зохигч талуудын хүлээн зөвшөөрсөн маргаагүй тайлбаруудаар нотлогдоно.

5. 1985 оны 7 сарын 16-ны өдөр төрсөн хүү Оргилыг эцэг Насангийн Энхсайхан, эх Дэлэгийн д.т нарын гэр бүлд төрснийг 1985 оны 8 сарын 9-ний өдөр Улаанбаатар Октябрийн районы төрсний бүртгэлийн 3496/45-д бүртгэгдсэн,

Н.Энхсайхан Д.д.т нар 1993 оны 3 сарын 15-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гэрлэлт цуцлалтын 28 дугаарт гэрлэлтээ цуцлуулснаар бүртгэгдсэн,

хүү Э.Оргилыг 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Л.Алтанцог үрчлэн авч эцгийн нэрийг сольж, Алтанцогийн Оргил болгон бүртгүүлсэн болох нь 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 112/011349 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын үрчилсний бүртгэлийн лавлагаагаар/хэргийн 3-р хавтас 90, 98, 108-110дахь тал/ нотлогдоно.

А.Оргил нь 2006 оны 02 сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн засаг даргаар уламжлан, тус дүүргийн иргэний гэр бүл бүртгэлийн албанд нотариатчаар гарын үсгийн үнэн зөв гэрчлүүлэн, миний бие хойд эцэг Алтанцогоор овоглуулан үрчилж авсан гэрчилгээтэй юм. Гэтэл миний өвөг эцэг Цэнджавын Дэлэг нь намайг үрчилж авч өөрийн овгоор овоглуулан, өв залгамжлагч болгохыг хүссэн тул хойд эцэг Алтанцог зөвшөөрч бичгээр зөвшөөрөл олгосон тул Алтанцогоор овоглуулсан үрчлэн авсан гэрчилгээг хүчингүй болгож өгнөүүгэсэн өргөдөл/хэргийн 3-р хавтас 95 дахь тал/ гаргасан,

мөн Л.Дашнямын 2006 оны 02 сарын 8-ны өдөр гарын үсгийн үнэн зөв гэрчлэгдсэн, миний бие өндөр насны тэтгэвэрт байдаг,өөрийн ач хүү Алтанцогийн Оргилыг өөрийн гал голомтыг залгамжлуулж, өв залгамжлагч болгохын тулд өвөг эцэг Дэлэгээр овоглуулах хүсэлтэй тул эцэг Л.Алтанцог, эх Д.д.т нар нь бичгээр зөвшөөрсөн тул ач хүү Оргилыг миний нөхөр Дэлэгээр овгийг нь сольж өгөхийг хүсие,

Цэнджавын Дэлэгийн 2006 оны 02 сарын 8-ны өдрийн гарын үнэн зөв гэрчлэгдсэн, миний бие өндөр насны тэтгэвэрт байдаг,өөрийн ач хүү Алтанцогийн Оргилыг өөрийн гал голомтыг залгамжлуулж, өв залгамжлагч болгохын тулд өөрийн овогоор овоглуулах хүсэлтэй бөгөөд эцэг Л.Алтанцог, эх Д.д.т нар нь бичгээр зөвшөөрсөн тул ач хүү Оргилыг миний нэрээр овгийг нь сольж өгөхийг хүсие гэж Баянгол дүүргийн иргэний гэр бүл бүртгэлийн албанд тус тус гаргасан өргөдлүүдийг, Баянгол дүүргийн 15-р хорооны засаг дарга өөрийнх нь хүсэлтээр зээ хүү А.Оргилынх нь овгийг өв хөрөнгөө залгамжлуулах зорилгоор өөрөөрөө овоглохыг хүссэн тул Дэлэгээр овгийг нь сольж өгөхийг хүсэн уламжилсан цохолт тэмдэглэгээ хийгдсэн/хэргийн 3-р хавтас 99-103дахь тал/,

Л.Алтанцогийн 2006 оны 02 сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны засаг даргаар уламжлан, Баянгол дүүргийн иргэний гэр бүл бүртгэлийн албанд нотариатчаар гарын үнэн зөв гэрчлэгдсэн, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны засаг даргын цохолт бүхий өргөдөлд, Миний хадам иргэн Цэнджавын Дэлэг өндөр насны тэтгэвэрт байдаг, одоо Баянгол дүүргийн 15-р хорооны иргэн бөгөөд өөрийн гал голомтыг залгамжлуулж, өв хөрөнгөө эзэмшүүлэхийн тул миний дагавар хүү Алтанцогийн Оргилыг өөрийн овгоор овоглуулан өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн тул миний зүгээс татгалзах зүйлгүй тул хүсэлт ёсоор болгон овгийг сольж өгөхийг хүсие/хэргийн 104-105/ гэжээ.

Д.д.тын Сүхбаатар дүүргийн 4-р хорооны засаг даргад гаргасан өргөдөлд,тус хорооны 60-р байрны 1 тоотод оршин суугч Д.д.т миний хүү А.Оргилыг өвөг эцэг Ц.Дэлэгээр овоглоход татгалзах зүйлгүй болно/хэргийн 106-108дахь тал/гэжээ.

Эдгээр өргөдөл холбогдох баримтуудыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 4 сарын 27-ны өдрийн 140 дугаар захирамжаар тухайн үед үйлчилж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 10,18 дугаар зүйлийг үндэслэн, нэг дэх хэсэг 1-12 дахь заалтаар хүсэлт гаргасан иргэдийн овог, эцгийн нэр, нэрийг өөрчилсөн ба нэг дэх хэсгийн 9-д, тус дүүргийн 15-р хорооны иргэн 1985 оны 7 сарын 16-ны өдөр төрсөн Алтанцогийн Оргилын эцгийн нэрийг Цэнджавын Дэлэг болгон өөрчлөн захирамжилсан/хэргийн 3-р хавтас 90-94дөх тал/ байна.

Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр, овог өгнө., 24.3.Хүүхэд эцгийн нэрийг авна., 24.5.Үрчлэгдсэн хүүхэд үрчлэгчийн нэрийг авч болно., 55 дугаар зүйлд Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөл-ийг зохицуулж, 55.1.Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.,

55.4.Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авна.гэж хуульчилсан.

Дэлэгийн д.т эцэг Ц.Дэлэг, эх Л.Дашням, нөхөр Н.Энхсайхан, хүү Э.Оргил нарын хамт Октябрийн районд амьдардаг/хэргийн 1-р хавтас 135-140дөх тал/ байсан, Н.Энхсайхан Д.д.т нар 1993 оны 3 сарын 15-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсны дараа Э.Оргилыг 7 нас 9 сар 20 хоногтой байхад 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Алтанцог үрчилж авсан байх ба иргэний бүртгэлийн баримтад А.Оргилын төрүүлсэн эцэг Энхсайханы хүүгээ үрчлүүлэх зөвшөөрөл олгогдсон талаар эсвэл түүний эцэг байх эрхийг хязгаарласан эсэх тухай, бас 7 настай хүү А.Оргилоос өөрөөс нь зөвшөөрөл авсан тухай баримт тус тус байхгүй байна.

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно.гэж зааснаар А.Оргил 2006 онд 20 настайдаа, эрх зүйн бүрэн чадамжтай болсон үедээ, өөрийн өвөг эцэг Цэнджавын Дэлэгт үрчлүүлж, түүний овгоор овоглуулан, Ц.Дэлэгийн өв залгамжлагч болохыг хүсч, хойд эцэг Алтанцогоор овоглуулан үрчлэн авсныг нь хүчингүй болгуулах гэсэн өргөдөл хүсэлт гарган хүсэл зоригоо илэрхийлж, хуульд заасан журмын дагуу эцгийн нэрийг Дэлэг болгон өөрчлүүлж авсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр 24.6.Хүүхдэд нэр, овог өгөх, хүүхэд эцэг, эхийн нэр авахтай холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.гэж заасан ба энэ талаар маргаан гараагүй болно.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.,40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.гэж зааснаар талуудын хүсэл зориг хуулийн дагуу хэрэгжиж улсын бүртгэлд Оргилын эцэг Ц.Дэлэг болж бүртгэгдсэн нь ,хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.гэж зааснаар Оргил нь өвөг эцгийнхээ гал голомтыг залгамжилж, Ц.Дэлэгийн өв залгамжлагч болохын тулд Ц.Дэлэг болгон эцгийн нэрийг өөрчилж сонгон авсан үйл баримт бий болжээ.

Эндээс үзэхэд, талуудын хүсэл зоригийн дагуу Оргил Ц.Дэлэг нарын хооронд эцэг хүүгийн харилцаа үүсч, хуулийн дагуу эцэг, хүүгийн хувиар эрх, үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл Оргилын төрүүлсэн болон үрчлүүлсэн, үрчилж авсан байсан эцгийн хувьд шаардлага гаргаагүй тохиолдолд тэднийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ мөн алдана, харин хүү Оргил, эцэг Дэлэг нарын хувьд эцэг хүүгийн хувиар бие биенээ асарч тэтгэх үүрэг бий болж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх бий болсон гэж үзэх үндэслэл болно.

Иймд Д.Оргил Л.Алтанцогийн өвлөгч болохгүй юм.

6. Л.Алтанцог нь 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан нь 0000081450 тоот нас барсны гэрчилгээгээр нотлогдож, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс .... өв нээгдэнэ.гэж зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өвлүүлэгчийн өв нээгдсэн байна.

7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхнь адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч болохыг заасан.

Д.д.т нас барагчийн эхнэр, хүү А.А.А, охин А.Өлзийдэлгэрэм нар хууль ёсны өвлөгч нар байна.

8. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмыг заахдаа 528.1.Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.,528.2.Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.гэж зааснаар хамт амьдарч байсан өвлөгч болох охин А.Өлзийдэлгэрэм болон бусад өвлөгч нар дээрх өвөөс татгалзсан зүйлгүй, талууд орон сууцны түлхүүр хүлээлцсэн зэрэг баримтаар Д.д.т А.А.А, Д.Оргил нар орон сууцыг 2011 оны 11-р сараас эзэмшилдээ авсан/хэргийн 1-р хавтас 49-51, 72дахь тал/ байх тул хууль ёсны өвлөгч Д.д.т, хүү А.А.А, охин А.Өлзийдэлгэрэм нар өв хүлээн авахаар шаардах эрхтэй.

 

9. Иргэний хуулийн 515 дугаар зүйлд өвлөх үндэслэлийг 515.1.Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнөгэж заасан.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн., 126.2.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид 126.2.3.ногдол хувь, үнэт цаасхамаарна.гэж зааснаар нас барагч Л.Алтанцогийн өмчлөлд байгаа орон сууцны ногдох хэсэг болон гэр бүлийн гишүүдийн гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болно.

Нас барагчийн нэр дээр өмчлөл бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоот орон сууцны түүнд ногдох хэсэг болон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө өв болж байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах төрийн мэдлийн 4 өрөө орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор Л.Алтанцог,түүний гэр бүлийн гишүүд болох А.А.А, Д.Оргил нар үнэ төлбөргүй хувьчлан авч, хамтран өмчлөгчөөр бүртгэгдэн, 0070796 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа/хэргийн 4-р хавтас 197,198 дахь тал/, өмчлөх эрхийн гэрчилгээ, талуудын маргаагүй тайлбараар нотлогдоно.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 сарын 09-ий өдрийн 1783 дугаар шийдвэрээр, Х.Ариунчимэг Л.Алтанцог нар 2008 оноос 2011 оны 9 сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2009 оны 02 сарын 15-ны өдөр охин А.Өлзийдэлгэрэм/РД:УХ09221587/төрсөн/хэргийн 1-р хавтас 9дөх тал/ болох тогтоогдсон үйл баримт бий болсон, 2003 оноос Л.Алтанцогийг нас барах хүртэл хугацаанд Л.Алтанцог Д.д.т нар тусдаа амьдарч байсан талаар талууд маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.гэр бүлийн гишүүнгэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийгойлгохыг хуульчилсан.

Нэхэмжлэгч тал, хариуцагч д.т өөр орон сууц төрөөс үнэ төлбөргүй хувьчлан авсан тул энэ орон сууцанд хамааралгүй гэж маргаж байгаа ч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй, Л.Алтанцог, Д.д.т нар 1993 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсноос хойш 5 жилийн дараа буюу 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо 22 дугаар тогтоолоор хувьчилж, Д.д.тын гэр бүлийн гишүүд болох Л.Алтанцог, А.А.А, А.Оргил нарт өмчлүүлж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2203005389 дугаар бүртгэгдсэн, өмчлөх эрхийн 0070796 дугаар гэрчилгээ олгогдсон, уг бүртгэл, гэрчилгээ одоо хүчин төгөлдөр байна.

Гэр бүлийн гишүүдэд төрөөс эзэмшиж байсан орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчилж өмчлүүлснээр тэдний гэр бүлд хөрөнгө шинээр бий болсон байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна гэж зааснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоот 4 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүд болох нөхөр Л.Алтанцог, эхнэр Д.д.т, хүү А.Оргил, А.А.А нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болно.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6.Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж зохицуулсан.

Хууль ёсны өвлөгч А.Өлзийдэлгэрэм 2009 оны 2 сарын 15-ны өдөр төрсөн, насанд хүрээгүй байх ба Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.гэж зааснаар адил хэмжээгээр шаардах эрхтэй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр 3 удаа 2012 оны 11 сарын 06-ны өдрийн Мөнх-Оргил трейдХХК-ийн 94 200 000 төгрөг/хэргийн 1-р хавтас 92103дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний төвХХК 2018 оны 11 сарын 13-ны өдөр 194 700 000 төгрөг/хэргийн 4-р хавтас 105-195дахь тал/, 2016 оны 12 сарын 05-ны өдрийн ЛэндсХХК-ийн 175 514 654,2 төгрөг/хэргийн 4-р хавтас 32-46дахь тал/-өөр орон сууцыг зах зээлийн ханшаар тус тус үнэлснээс нэхэмжлэгч тал 2016 оны 12 сарын 05-ны өдрийн ЛэндсХХК-ийн 175 514 654,2 төгрөгийн үнэлгээг сонгосныг талууд маргаагүй тул энэ үнээр тооцон, Л.Алтанцог, Д.д.т, Д.А.А, өмчлөгчөөр бүртгэлтэй Д.Оргил нарын 4 хүнд ногдох хэсгээс Л.Алтанцогд ногдох хэсэг нь 43 878 663,5 төгрөг болж байх тул нас барагчийн хууль ёсны өвлөгч Д.д.т, А.А.А, А.Өлзийдэлгэрэм нарт адил тэнцүү хуваарилан 3 хувааж А.Өлзийдэлгэрэмд ногдох хэсэг 14 626 221.2 төгрөг болж байна.

 

10. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.гэж заасан ба нэхэмжлэлээр шаардаж буй Алтанцогийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 хороолол 33 дугаар байрны дэргэд байрлалтай байсан автомашины гараажийг өв гэж шаардсан нь, ямар нэг хөрөнгө эзэмших өмчлөх эрхийн баримтгүй, хэргийн 1-р хавтас 64-р хуудасд авагдсан 3 ширхэг гэрэл зургаар шаардах эрх нотлогдохгүй, Л.Алтанцогийн өмчлөл эзэмшилд байсан мөн бусдад шилжсэн хөрөнгө гэх ямар нэг баримтгүй, ямар ч зөвшөөрөлгүй байснаас одоо нураагдсан байхгүй гэж байгаа нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр олж авсан эдийн баялаг болох эд юм гэж үзэх үндэслэлгүй тул өв болохгүй болно.

11. 2002 оны 12 сарын 12-ны өдөр Л.Алтанцог Цог инвестбанк бус санхүүгийн байгууллага ХХК-ийг 1 гишүүнтэй үүсгэн байгуулсан, 2004 оны 3 сарын 12-ы өдөр Инвест капиталбанк бус санхүүгийн байгууллага ХХК болж нэрээ сольсон, 2006 оны 1 сарын 16-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлэн, Д.д.т нэмж гишүүнээр орж 50 сая төгрөг буюу 33 хувь, Л.Алтанцог 100 сая төгрөг буюу 67хувь эзэмшигч болсон, 2006 оны 1 сарын 23-ны өдөр Л.Алтанцог компанийн гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж компаниас гарч, Д.Оргилд Л.Алтанцог өөрийн 100 000 000 төгрөгөөр үнэлэгдэх 1000 ширхэг хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр Д.Оргил 100 000 000 төгрөгийн 50 хувь хувь нийлүүлэгч хөрөнгө оруулагчаар бүртгэгдсэн, Д.д.тын хөрөнгийг 50 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 100 сая төгрөг 50 хувь эзэмшигчээр дүрмийн санд өөрчлөлт оруулахыг 2006 оны 4 сарын 18-ны өдөр зөвшөөрөгдөн 2007 оны 11 сарын 15-ны өдөр бүртгэгдсэн, 2009 оны 7 сарын 20-ны өдөр Д.д.т өөрийн хуваарьт хөрөнгө болох автомашинуудаа борлуулсан дүнгээр 200 сая төгрөгөөр нэмэгдүүлэн бүртгүүлсэн, үүний дараа 2011 оны 5 сарын 26-ны өдөр 1 гишүүн шинээр 400 000 000 төгрөгөөр хөрөнгө нэмж бүртгүүлэх өргөдөл гарган 2012 оны 6 сарын 16-ны өдрийн шинэчилсэн дүрэм бүртгэгджээ/хэргийн 2-р хавтас 183-с 3-р хавтас 88, 5-р хавтас 17-20дох тал/.

Эндээс шүүх нөхцөл байдалд нь дүгнэлт хийж, Л.Алтанцог өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан компаниа өөрийн эхнэр хүүхдүүддээ үлдээсэн, өөрийн нэр дээр бүртгэлтэй 100 000 000 төгрөгийн хөрөнгөө Д.Оргилд шилжүүлсэн, түүнийг нас барах үед дүрмийн сангийн хэмжээ 400 000 000 төгрөг, гаргасан хувьцаа нэг бүр нь 100 000 төгрөг, нэрлэсэн үнэ нь 4000 ширхэг энгийн хувьцаа болсон байна.

Гэр бүлийн гишүүд хамтын амьдралын явцад энэ хөрөнгийг бий болгосон байх тул Д.д.тын сүүлд өөрийн автомашин зарж нэмэгдүүлэхээс өмнөх 2007 оны 11 сарын 15-ны өдрөөс 2009 оны 7 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд бүртгэлтэй байсан Д.д.тын өмчлөлийн 100 000 000 төгрөгийн үнэ бүхий хувь хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцох үндэслэлтэй гэж үзээд 2006 оны 4 сарын 27-ны өдөр Д.Оргил гэр бүлийн гишүүнээс гарсан тул Л.Алтанцог, Д.д.т, Д.А.А нарын гэр бүлийн 3 гишүүний дундын хөрөнгө гэж үзэв.

Түүнээс Л..Алтанцогт оногдох 33 333 333 төгрөгийг хууль ёсны өвлөгч Д.д.т, А.А.А, А.Өлзийдэлгэрэм нарт 3 хуваасны нэг хэсэг болох 11,111,111 төгрөгийг А.Өлзийдэлгэрэм нас барагчийн өвд шаардах эрхтэй байна.

12. Хариуцагч Д.д.тын сөрөг шаардаж буй Хадгаламж банкинд талийгаачийн өрийг төлсөн 6,848,712 төгрөгийг өвлөгч Д.д.т, н.А.А, Оргил, Өлзийдэлгэрэм 4 хүнд хувааж Өлзийдэлгэрэмд ногдох 1,712,178 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Х.Ариунчимэгээс гаргуулах гэсэн нь, хэргийн 1-р хавтас 201-р талд авагдсан Хадгаламж банкны орлогын мэдүүлэг гэсэн баримтыг үндэслэж шаардаж байх ба зээл төлөв Л.Алтанцогутга бичигдэн, хүлээн авагч данс эзэмшигчийн нэр нь дамжуулалтын түр дансгэсэн нэр бичигдсэн нь хэнд төлсөн нь тодорхойгүй, 2009 оны 8 сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1087 дугаар шийдвэрээр Л.Алтанцогоос зээлийн гэрээний үүрэгт 16 068 267 төгрөг гаргуулж Монгол шууданбанкинд олгож, 546 101,42 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2010 оны 9 сарын 24-ий өдөр 5443 дугаар тус шүүхийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2010 оны 10 сарын 05-ы өдрийн 546 дугаар гүйцэтгэх бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, 2010 оны 11 сарын 04-ий өдөр Л.Алтанцог төлбөрт 400 000 төгрөг шилжүүлсэн, мөн 2010 оны 11 сарын 16-ы өдөр Л.Алтанцог 400 000 төгрөг бэлнээр төлсөн, 2012 оны 10 сарын 02-ы өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай 18 дугаар тогтоолоор, төлбөр авагчийн, 2012 оны 9 сарын 04-ий өдрийн 14/4-4865 тоот албан бичгээр төлбөр төлөгч нас барсан тул Сүхбаатар дүүргийн шүүхийн 1087 дугаар шийдвэр, 546 гүйцэтгэх хуудасбүхий материалыг буцаан авах саналын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1.-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, дахин шийдвэр гүйцэтгүүлэхээр ирүүлэх эрхгүйг дурьдсан байгаа/хэргийн 1-р хавтас 229-250дахь тал/нь дамжуулалтын түр дансанд хийгдсэн орлого төлбөр төлөгчийн төлбөрт тооцогдож төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, хасаж тооцох юм уу хасалгүй буцааж олгосон юм уу гэдэг байдал тогтоогдохгүй байгаа учраас шаардах эрхийн үндэслэлгүй гэж дүгнэж, А.Өлзийдэлгэрэмээс нэхэмжилсэн 1,712,100 төгрөгийг хангах үндэсгүй байна.

13. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 сарын 18-ы өдрийн 2610/с дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 сарын 23-ны өдрийн 478 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор Х.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Энхтүвшин, С.Цогтбаяр нарт холбогдох иргэний хэргийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Л.Энхтүвшингээс 30 000 ам.доллар буюу 47 374 500 төгрөг, С.Цогтбаяраас 50 000 ам.доллар буюу 78 957 500 төгрөг тус тус гаргуулж Х.Ариунчимэгт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нар болон хариуцагч талд оролцож байгаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар Х.Ариунчимэгт холбогдуулан, дээрх шүүхийн шийдвэрээр Х.Ариунчимэгт олгогдсон 80 000 ам.долларыг талийгаач Л.Алтанцогтой хамтын амьдралын явцад бий болсон дундын хөрөнгө гэж үзэж, талийгаач Алтанцогийн оногдох хэсэг гэж 40,000 ам долларын Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 хүнд ногдох хэсгээс Д.д.т өөрт оногдох хэсэгт 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэл гаргах үеийн валютын албан ханшаар тооцож 26 661 400 төгрөг, хариуцагч А.А.А өөрт оногдох хэсэгт 10 000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэл гаргах үеийн валютын албан ханшаар тооцож 26 661 400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оргил өөрт оногдох хэсэгт 10 000 ам доллар буюу бие даасан шаардлага гаргах үеийн валютын албан ханшаар тооцож 26 661 400 төгрөг тус тус гаргуулахаар шаардаж байгаа нь, нэхэмжлэгч Х.Ариунчимэг өөрийгөө хууль ёсны өвлөгч болох үндэсгүй гэж шаардлагаа өөрчлөн, өөрт холбогдох шаардлагаасаа татгалзсан, уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эдгээр шаардлагууд харилцан тооцох үндсэн нэхэмжлэл байхгүй тул хэлэлцэх боломжгүй, хүлээн авахаас татгалзах үндэстэй.

Иймд, үндсэн нэхэмжлэлийн хувьд;

Нэхэмжлэгч Х.Ариунчимэг нэхэмжлэлээ өөрчилж, насанд хүрээгүй охин А.Өлзийдэлгэрэмийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд түүний өмнөөс, хариуцагч Д.д.т, А.А.А нарт холбогдуулан дэмжсэн шаардлага болох -Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байшин 7 тоот орон сууцнаас Л.Алтанцогт оногдох хэсгийг Л.Алтанцогийн өвд тооцон 19 501 628 төгрөг гаргуулах шаардлагын зарим болох 14 626 221.2 төгрөгийг нас барагчийн өвд тооцон, хариуцагч Д.д.т, А.А.А нарт адил хэмжээгээр хариуцуулж гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 4 875 406,8 төгрөг болон -автомашины гараажийн үнээс 2 416 666 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

хариуцагч Д.д.таас түүний Инвест капиталББСБХХК-д эзэмшиж байгаа 300 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааны талийгаач Л.Алтанцог агсанд оногдох хувь буюу -100 000 000 төгрөгөөс түүний хууль ёсны өв залгамжлагч А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсгийг тодорхойлж, хууль ёсны өв залгамжлагч А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсэгт Д.д.таас мөнгөн хэлбэрээр 33 333 333 төгрөг гаргуулах шаардлагын зарим болох хууль ёсны өв залгамжлагч А.Өлзийдэлгэрэмд оногдох хэсэг нь гуравны нэг буюу 11,111,111 төгрөгийг тооцон, хариуцагч Д.д.таас 11,111,111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх 22 222 222 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Хариуцагч Д.д.тын сөрөг шаардлагын хувьд

-А.Өлзийдэлгэрэмийн төлөөлөгч Х.Ариунчимэгт холбогдуулан гаргасан, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болох,

Мөн нас барагч Л.Алтанцогийн хууль ёсны өв залгамжлагч Д.д.т мөн болохыг тус тус тогтоож ханган,

-Хадгаламж банкинд талийгаачийн өрийг төлсөн гэх 6,848,712 төгрөгөөс өвлөгч Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 хүнд хувааж Өлзийдэлгэрэмд ногдох 1,712,178 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Х.Ариунчимэгээс гаргуулахыг хэрэгсэхгүй болгон,

сөрөг шаардлагаас үлдэх -Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор, Х.Ариунчимэгт олгож шийдвэрлэсэн 80,000 ам.доллараас талийгаач Л.Алтанцогт 40,000 ам.доллар нь оногдох хөрөнгө гэж үзэж Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 хүнд оногдох хэсгээс Д.д.т өөрт оногдох хэсэгт 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн цаг хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Хариуцагч А.А.Аын сөрөг шаардлагын тухайд;

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтээр А.А.А хариуцагч болсон тул 2014 оны 01 сарын 7-ны өдөр Оргилын хамт гаргасан бие даасан шаардлагаа сөрөг шаардлага болгон өөрчилсөн.

1. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байшин 7 тоот орон сууцны өмчлөгч тул өөрт ногдох хэсгийг авах эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасан ба шаардлагын хүрээнд дүгнэхэд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд нар А.А.Аыг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөгч болох ба хууль ёсны өвлөгч тул өөрт оногдох хэсгийг авах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ орон сууцнаас оногдох хэсгээ авах дээр талууд маргаагүй гэж энэ шаардлагаасаа татгалзаж байх тул зөвшөөрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нас барагч Л.Алтанцогийн хууль ёсны өвлөгч, өв залгамжлах эрхтэй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг талууд мөн маргаагүй хүлээн зөвшөөрч байх тул зөвшөөрлийг батлаж шийдвэрлэх үндэстэй.

3. Нэмэгдүүлсэн шаардлага болох Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор, Х.Ариунчимэгт олгож шийдвэрлэсэн 80,000 ам.доллараас талийгаач Л.Алтанцогт 40,000 ам.доллар нь оногдох хөрөнгө гэж үзэж Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 хүнд оногдох хэсгээс А.А.А өөрт оногдох хэсэгт 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн цаг хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Д.Оргилын шаардлагын тухайд

1. Өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэн олгосон гэрчилгээгээр нотлогдож , талууд маргаагүй тул Д.Оргилыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 5 дугаар байрны 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд улсын бүртгэлд 3 өмчлөгч бүртгэлтэй тул гуравны нэг хэсэг түүнд оногдох хэсэг болох тул орон сууцнаас Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д зааснаар өөрт оногдох хэсгээ шаардах эрхтэй болохыг тогтоож шаардлагыг ханган,

2. Д.Оргил нас барагч Л.Алтанцогийн өвлөгч болохгүй тул Л.Алтанцогийн өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3. Нэмэгдүүлсэн шаардлага болох Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор, Х.Ариунчимэгт олгож шийдвэрлэсэн 80,000 ам.доллараас талийгаач Л.Алтанцогт 40,000 ам.доллар нь оногдох хөрөнгө гэж үзэж Д.д.т, А.А.А, Д.Оргил, А.Өлзийдэлгэрэм 4 хүнд оногдох хэсгээс А.А.А өөрт оногдох хэсэгт 10,000 ам доллар буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн цаг хугацааны Монгол банкны ханшаар тооцоход 26,661,400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл шаардлага хангагдсан дүнгээр оролцогч талуудад хувааж хариуцуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 100 дугаар зүйлийн 100.3., 106 дугаар зүйлийн 106.5., 106.6., 115 дугаар зүйлийн 115.2.2.,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ариунчимэг нь нас барагч Л.Алтанцогийн өв болох Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны 7 тоотын 4 өрөө орон сууц, гарааж, БЭГМХХК-ийн эрх, түүний үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, Л. Алтанцогийн бусад хөрөнгөөс хууль ёсоор өвлөх эрхтэйг тогтоолгох болон хариуцагч Д.д.т, А.А.А нарт холбогдуулсан шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгч Х.Ариунчимэгийн татгалзал, мөн А.Өлзийдэлгэрэмийн хууль ёсны төлөөлөгч Х.Ариунчимэг нь хариуцагч А.А.Аын Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол 5-р байрны 7 тоотын 4 өрөө орон сууцны өмчлөгч болохын хувьд өөрт оногдох хэсгийг авах эрхтэйг тогтоолгох, нас барагч Л.Алтанцогийн хөрөнгөөс хууль ёсоор өвлөх өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагуудыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Д.д.т, А.А.А, бие даасан гуравдагч этгээд Д.Оргил нарын Х.Ариунчимэгт холбогдуулан тус тус 10 000 ам.доллар буюу 26,661,400 төгрөгийг Х.Ариунчимэгээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзсугай.

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2., 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар хариуцагч Д.д.т, А.А.А нараас нас барагчийн өв болох орон сууцны оногдох хэсэгт 14 626 221,2 төгрөгийг адил хэмжээгээр хувааж хариуцуулан Д.д.таас 7 313 110,6 төгрөг, А.А.Ааас 7 313 110,6 төгрөг тус тус гаргуулж, мөн хариуцагч Д.д.таас түүний Инвест капитал банк бус санхүүгийн байгууллагаХХК-д эзэмшиж байгаа хувь хөрөнгөөс нас барагчийн өвөөс ногдох хэсэгт тооцон 11,111,111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч насанд хүрээгүй А.Өлзийдэлгэрэмд буюу түүний хууль ёсны төлөөлөгч Х.Ариунчимэгт тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 875 406,8 төгрөг болон гараажийн үнээс оногдох хэсэгт шаардсан 2 416 666 төгрөг бүгд 7 392 072,8 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4., 520 дүгээр зүйлийн 520.1.1-д зааснаар Д.д.тыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол 5-р байрны 07 тоот 4-н өрөө орон сууцны хамтран өмчлөгч болох, нас барагч Л. Алтанцогийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тус тус тогтоож, сөрөг шаардлагаас Хадгаламж банкинд Л.Алтанцогийн төлбөрт төлсөн гэх 6,848,712 төгрөгөөс өвлөгч А.Өлзийдэлгэрэмд ногдох 1,712,178 төгрөгийг гаргуулахыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 520 дугаар зүйлийн 520.6.-д зааснаар Д.Оргил нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005389 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо 5-р хороолол 5-р байрны 07 тоот 4-н өрөө орон сууцны хамтран өмчлөгчийн хувьд гуравны нэг хэсэг түүнд оногдох хэсэг болох тул орон сууцнаас өөрт оногдох хэсгээ шаардах эрхтэй болохыг тогтоож, нас барагч Л.Алтанцогийн өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1., 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 434,208 төгрөгөөс төлсөн 394,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 39,208 төгрөгийг нэмж гаргуулан улсын төсөвт оруулах, хариуцагч Д.д.таас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,745 төгрөгийг, хариуцагч А.А.Ааас хариуцах хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, гуравдагч этгээд Д.Оргилоос хариуцах хураамжид төлсөн 140,400 төгрөгийг туг тус улсын орлогод хэвээр үлдээж, 2019 оны 01 сарын 16-ны өдөр хариуцагч, гуравдагч этгээд нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргахад төлсөн 566,432 төгрөгөөс Д.д.тын бусад шаардлагад хариуцагдах дутуу хураамжийг нөхөн тооцож үлдэх 453,887 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч, гуравдагч этгээд нарт олгон хариуцагч нараас хангагдсан нэхэмжлэлд хариуцах хураамжид хариуцагч А.А.Ааас 131,960 төгрөгийг, хариуцагч Д.д.таас 250,071 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Х.Ариунчимэгээс 140,400 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.д.тт, 140,400 төгрөгийг гаргуулан хариуцагч А.А.А, 70,200 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Д.Оргилд тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ