Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/00588

 

 

 

 

 

 

 

 

2022 03 22

181/ШШ2022/00588

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 1-р баг Жавхлант гудамж 4-2 тоотод оршин суух Олнууд овогт *******ын ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 18-р хороо, Бэлхийн 50-249 тоотод байрлах ******* ХХК /РД:6489966/-д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 75,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, Л.Оюун-Эрдэнэ нар нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар бидний эзгүйд, өмгөөлөгч нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн бичгийн хүсэлт шүүхэд ирүүлсэн.

2.Хариуцагчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарт шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч өмгөөлөгч Б.Өлзийбаяр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, өмгөөлөгч Х.Наранзулын /Д.Доржсүрэнгийн эрүүгийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хуралдаан дууссан/ шүүх хуралдаан дууссан гэх боловч шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон:


М.******* нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-ний захирал Б.Өнөболдтой Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 18*15 харьцаатай 5 метрийн өндөртэй авто засварын зориулалттай сэндвичин барилгыг 2021 оны 3 сарын 12-ний өдрөөс 2 сарын хугацаанд барьж дуусгах ажил гүйцэтгэх материал болон ажлын хөлсөнд нийт 104,500,000 төгрөг төлөхөөр тохирсон.

 

Гэрээ байгуулсан өдрөө Б.Өнөболдын ХХБанкны 5225370505 дансанд 30% болох 31,350,000 төгрөгийг шилжүүлсэн. Барилгын хундаам буюу суурийг 2021 оны 5 сарын 01-ний өдөр цутгасан үүнд маргахгүй. Суурь цутгасны дараа ажлын хөлсний 50% буюу 50,000,000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. Гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй, сүүлдээ утсаа авахаа больсон. Би төлбөрийг төлөхийн тулд банкнаас зээл авч төлбөрийг шилжүүлж байсан.

 

Одоо барилгыг өөр хүмүүсээр бариулаад дууссан, эхний шилжүүлсэн 31,350,000 төгрөгийг суурь буюу хундааманд тооцсон. Сүүлд шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу алданги болох 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгйиг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч нар дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбарыг гаргасан:

 

Тус шүүхэд М.*******гийн зүгээс ******* ХХК-д холбогдуулан гаргасан 75,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өнөболд миний бие компаниа төлөөлөн иргэн М.*******тэй сэндвичэн барилга барих ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ажил гуйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгзэр Сүхбаатар аймагт 18*15*5 хэмжээтэй азто засварын зориулалттай сэндвичэн барилгыг 104,500,000 (нэг зуун дөрвөн сая таван зуун мянган) төгрөгөөр 2 сарын хугацаанд хийж гүйцэтэхээо харилцан тохиролцсон юм. Гэтэл Ковид-19 халдварт өвчний нөхцөл байдлын улмаас Сүхбаатар Аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Сүхбаатар аймгийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын З0-ны өдрийн тогтоолоор хатуу хөл хорио тогтоосон. Иймд бид цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас Сүхбаатар аймагт гэрээгээр тохирсон ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэх боломжгүй болсон. Энэхүү нөхцөл байдлын талаар захиапагч М.*******тэй ярилцаж, тохирсоны дагуу хөл хорио тавигдсаны дараа сэндвичэн барилгын шал, суурийн цутгалтын ажлыг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэсэн. Мөн сэндвичэн барилгын төмөр карказыг Улаанбаатар хотод бэлдэж угсрахад бэлэн болгоод Сүхбаатао аймагт аваачсан. 2021 оны 6, 7 сард Монгол улсад барилгын материалын хомсдол үүссэнтэй холбоотойгоор сэндвичэн хавтангийн үнэ анх гэрээ байгуулах үеийн үнээс 2 дахин өссөн тул захиалагчийн шилжүүлсэн 50,000,000 төгрөгөөр барилгын материал авахад хүрэлцэхгүй байгаа талаар М.Адъяасүрэнд утсаэр мэдэгдсэн Манай компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг учраас захиалагчаас санхүүжилт ирсэний дараа сэндвичэн хавтангуудыг худалдан авч, Сүхбаатар аймагт очиж ажлаа үргэлжлүүлэхээр болсон. Гэтэл нэхэмжлэгч М.******* нь "мөнгөтэй болохоороо сэндвичэн хавтангийн зөрүү мөнгөө өгөөд ажлаа хийлгэе" гэсээр өөрөө сэндвичэн хавтанг худалдан авах зөрүү мөнгийг шилжүүлэхгүй байсаар ажлыг удаашруулсан атлаа манай компанийн буруутай үйлдлийн улмаас гэрөэ цуцлагдсан гэж тайлбарлан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний хооронд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 7.5 дах хэсэгт Өөрийн гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч .. гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж заасны дагуу "Мастер төмрийн уран дархан ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ зерчиж нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй тул М.*******д 75,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Манай компанийн зүгээс хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн ажлууд нь захиалагчийн шилжүүлсэн хөлсөнд тохирсон тул манай комланийн зүгээс М.*******д ямар нэгэн төлбөр төлөх үүрэг байхгүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа "... захиалагчийн буруутай үйлдлээс гэрэзг цуцалж... гэсэн нь өөрийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа манай компаниас хохирол шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлзлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.Оюунзулын ХААН банкны дансны хуулга, 2021 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, ******* ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн болон барьцааны гэрээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримт,

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Г.Энхцэцэг, Л.Оюун-Эрдэнэ нарт олгосон итгэмжлэл, хариуцагч нь өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нартай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 заасан үндэслэлээр гаргасан хүсэлт зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн бичгийн тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэв.

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт төлсөн 75,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч Мастер ДТОФ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, барилгын шал, суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн, барилгын төмөр карказыг бэлдэж өгсөн гэж маргасан.

4. Нэхэмжлэгч М.******* нь 2022 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр Б.Лхагвацэрэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 2 жилийн хугацаатай олгосон. /х.х-ийн 20 хуу/

5. Хариуцагч ******* ХХК-нь 2022 оны 3 дугаар сарын 02-ний өдөр Г.Энхцэцэг, Л.Оюун-Эрдэнэ нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 2 жилийн хугацаатай олгосон./х.х-ийн 42 хуу/

6. Хариуцагч ******* ХХК-ний захирал Б.Өнөболд нь 2022 оны 3 дугаар сарын 10-ний өдөр Б.Өлзийбаяр, Х.Наранзул нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. /х.х-ийн 49 хуу/

7. М. ******* ******* ХХК-ний хороонд 2021 оны 3 дугаар сарын 12-ний өдөр №0320 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан, гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон, талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй. /х.х-ийн 5,6 хуу/

Гэрээний 2.1-д Гэрээний зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Сэндвичин барилга 18*15 хэмжээтэй 5 метр өндөртэй.,

2.2-т 1 давхар 270 мкв, 2 давхар 40 мкв, териас 35 мкв, оффисийн өрөө 4*4 буюу 16 мкв, амрах өрөө 3* буюу 12 мкв, 1 давхар 6*4 буюу 24 мкв дэлгүүр, кофе шоф 1,2*1,2 мкв, 2 ширхэг 00 өрөө, бохир 3 үе кольцо халаалт турбан системээр, шал 20 см зузаан бетоноор, 0 цэгээс дээшээ 1,2 м шугаман суурьтай. Карказны материал 300*150*250*125, 16-н си төмөр 50*100 кв, нүхэн яам 1 ширхэгийг тус тус барьж гүйцэтгэнэ.,

3.1-д гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 104,500,000 төгрөг байна.,3.2-т хөлс төлөх хэлбэр Худалдаа хөгжлийн банкны 5225370505 тоот дансанд шилжүүлнэ., 3.3-т санхүүжилтийг 3 хувааж төлнө. 2021 оны 3 дугаар сарын 12-ний өдөр 30% буюу 31,350,000 төгрөг, суурийн ажил гүйцэтгэж эхлээд 20% буюу 52,250,000 төгрөг, барилгын ажлыг бүрэн дуусгаад түлхүүр хүлээлгэн өгөхөд 20% буюу 20,900,000 төгрөг төлнө.,

3.5-д ажил гүйцэтгэх хугацаа 2 сар, 2021-03-12-ний өдөр эхэлж, 2021-05-12-ний өдөр захилагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгнө, 3.8-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө.

7.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 225,226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж тус тус заажээ.

 

8. Иргэний хуулийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүсжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. мөн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч М.******* Ж.Оюунзул нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний гэрлэлтийн баталгааны хуулбараар тогтоогдсон. /х.х-ийн37 хуу/

М.******* нь Б.Өнөболдын 5225370505 дугаартай дансанд 2021 оны 03 сарын 31-ний өдөр 31,350,000 төгрөг, эхнэр Ж.Оюунзулын ХААН банкны 5641022713 дугаартай данснаас 2021 оны 5 дугаар сарын 02-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 07-ний өдөр 10,000,000 төгрөгийг барилгын төлбөр гэсэн утгаар гэрээний 3.2-т заасан дансанд шилжүүлсэн байна. /х.х-ийн 4,51 хуу/

Нэхэмжлэгч М.******* нь нийт 81,350,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ний захирал Б.Өнөболдод шилжүүлсэн бөгөөд Ковид-19 халдварт өвчний улмаас Сүхбаатар аймгийн Засаг дарга болон Аймгийн онцгой комиссын тогтоолоор хатуу хөл хорио тогтоосон учир барилгын суурийн ажлыг 2021 оны 05 сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэжээ.

Нэхэмжлэгч М.******* нь 31,350,000 төгрөгийг суурийн ажлын хөлсөнд төлсөн үлдэх 50,000,000 төгрөгийг, алданги 25,000,000 төгрөгийн хамт нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Ковид 19 халдварт өвчин гарсантай холбоотой хөл хорио тогтоож, барилгын материалын хомсдол үүссэн ч бид сэндвичин барилгын төмөр карказыг Сүхбаатар аймагт аваачсан, М.******* нь мөнгөтэй болохоороо сэндвичин хавтангийн зөрүү мөнгөө өгөөд ажлаа хийлгэе гэсээр ажлыг удаашруулсан гэсэн тайлбар нь М.*******гийн шүүхэд ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн ХААН банк болон М.******* нарын хооронд байгуулсан 70,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ-гээр үгүйсгэгдэнэ.

Хариуцагч нь дээрхи тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй. мөн хуулийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. гэж тус тус хуульчилсан.

Талууд гэрээний 3.8-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. гэж тохиролцсон тул 50,000,000 төгрөгийг алданги болох 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож шийдэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, Л.Оюун-Эрдэнэ нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар бидний эзгүйд, өмгөөлөгч нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн бичгийн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 50 хуу/

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарт шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч өмгөөлөгч Б.Өлзийбаяр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, өмгөөлөгч Х.Наранзул нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч А.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн боловч урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаан дууссан болох нь шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын тайлбар болон тэмдэглэлээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 532,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, ******* ХХК-иас 532,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 75,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-иас 532,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ