Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2020/00736

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2020/00736

Орхон аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, Сөх ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, ******* тоотод оршин суух ******* гэрүүд овогт ******* *******,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, ******* тоотод оршин суух овогт нарт холбогдох

 

3121000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Д.*******, Б., хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* надтай 2014 онд Таван-Эрдэнэ захад хамт бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байсан эхнэр, нөхөр болох Д.*******, нар нь банкнаас 10000000 төгрөгийн зээлийг аваад өгөөч, наймаандаа хэрэглэчихээд буцаагаад сар бүр зээлийн гэрээнд заасан графикийн дагуу банкинд төлье гэж гуйсных нь үндсэн дээр Г.******* миний бие Д.*******, н. нарт нэг газарт худалдаа, наймаа эрхэлдэг байсан болохоор итгээд Хаан банктай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ14/1137 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 24 сарын хугацаатай, 1.8 хувийн хүүтэйгээр 20000000 төгрөгийн зээлийг авч 10000000 төгрөгийг нь Д.*******, н. нарт өгч, үлдэх 10000000 төгрөгийг би өөрийнхөө бизнест зарцуулсан. Тухайн 20000000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаанд графикийн дагуу сард 1034000 төгрөгийн эргэн төлөлтийг төлөхөөр болсон. Миний бие нь Д.*******, н. нарт Хаан банкнаас 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 10000000 төгрөгийн зээлийг авч өгсөн тул 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийг эхлэн зээлийг төлж дуусах буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 517000 төгрөгийг Д.*******, н. нар төлж, үлдэх 517000 төгрөгийн эргэн төлөлтийг Г.******* миний бие төлж байхаар харилцан тохиролцож, Д.*******, н Бат- Өлзий нар нь сар бүрийн төлөлтийн 1034000 төгрөгийн 50 хувь болох 517000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Д.*******, н. нар нь сар бүрийн зээлийн төлбөр болох 517000 төгрөгийн төлөлтийг 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хэвийн төлж байгаад 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн сар бүрийн зээлийн төлөлтөө дутуу эсхүл бүр огт төлдөггүй байсан. Үүнд:2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 237000 төгрөг дутуу, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 17000 төгрөг дутуу, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 517 000 төгрөг төлөөгүй, 2015 оны 12 дугаар 18-ны өдөр 517000 төгрөг төлөөгүй, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 517000 төгрөг төлөөгүй, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 517000 төгрөг төлөөгүй, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 517000 төгрөг төлөөгүй, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 517000 төгрөг төлөөгүй, 2016 оны 06 дугаар сарын 18-ны 517000 төгрөг төлөөгүй, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 517000 төгрөг төлөөгүй, 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 367000 төгрөг дутуу, 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 347000 төгрөг дутуу, 2016 оны 12 дугаар сарын 18-ны едөр 117000 төгрөгүүдийг дутуу төлж, нийт 13 удаагийн 5221000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй намайг хохироосон. Д.*******, н. нарын төлөөгүй 13 удаагийн нийт 5221000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг би тухай бүрт өөрөөсөө илүүчлэх үедээ илүүчилж, хүнээс зээлэхдээ зээлж төлсөөр тухайн зээлийг графикийн дагуу төлж барагдуулсан. Д.*******, Б. нараас зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардахад хугацаа хэлж хойшлуулсаар өдийг хүрлээ. Төлөгдөөгүй үлдсэн 5221000 төгрөгөөс Д.*******, н. нар 2017 оны 04 дүгээр сараас эхлэн 2019 оны 10 дугаар сарыг хүртэл манай нөхөр Хаан банкны тоот дансруу мөнгөө бага багаар нь хийж 2600000 төгрөгийн өгсөн бөгөөд 5221000 төгрөгөөс одоо үлдэгдэл нь 2621000 төгрөг болсон. н. нь 2016 онд Г.Даариймаа надаас 380000 төгрөг, 120000 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг нэмж зээлж авсан бөгөөд нийтдээ 500000 төгрөг болсон бөгөөд үүнийг бас төлж барагдуулаагүй байгаа. Миний нөхөр нь одоо хүнд өвчний улмаас биеийн байдал нь тааруу гэртээ хэвтэрт байдаг бөгөөд яаралтай онош тодруулахаар Улаанбаатар хотруу эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхэд тодорхой хэмжээний эмчилгээний зардал шаардлагатай болоод байна. Миний бие нь одоо тэтгэвэрт байдаг бөгөөд эмчилгээний зардлыг олоход хүндрэлтэй байна. Би Д.*******, н. нарыг ядарч явахад нь сайн санаж, тусалж байсныг арай ч мартчихаагүй байх гэж бодож байна. Д.*******, н. нарын төлөх ёстой 2621000 төгрөг дээр гийн зээлсэн мөнгө болон бараа бүтээгдэхүүний үнэ болох 500000 төгрөгийг нэмээд, нийт нэхэмжлэлийн шаардлага 3121000 төгрөг болж байгаа тул холбогдох хууль тогтоомжийн дагуу Д.*******, н. нараас 3121000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь Г.*******гаас зээл нэмээд аваад өгөөч гэж хүссэний дагуу 2014 оны 12 дугаар сард сарын 1.8 хувийн хүүтэй, жилийн 21.6 хувийн хүүтэй 20.000.000 төгрөгийн зээлийг банкнаас авсан байдаг. Үүний 10.000.000 төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэж өгсөн байдаг. 24 сарын хугацаанд 50 хувилж, нэг сард хариуцагч нар 517.000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Нийтдээ 12.408.000 төгрөг болж байгаа. Үүнээс хариуцагч нар 3.120.000 төгрөгийг тогтмол төлж байсан. Түүнээс хойш бага багаар хийж яваад нийтдээ 6.685.000 төгрөг төлсөн бөгөөд нийтдээ 9.787.000 төгрөг болж байгаа. Хариуцагч нар сар бүр 517.000 төгрөг төлөхөөр болсон. 2.621.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн өмчлөлд мөнгө болон бусад зүйлсийг шилжүүлэх, тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхгүй боловч хүүг хүлээн зөвшөөрсөн учраас 2.621.000 төгрөг, хуримтлалын 380.000 төгрөг, бараа бүтээгдэхүүний 120.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Нэхэмжлэгчийн ар гэрийн амьдрал хүнд байна. Нөхөр нь хүнд өвчтэй. Мөнгөө нэхээд залгахаар урдаас нь хариуцагч нар загнадаг. Тохиролцохыг ерөөсөө хүсээгүй. Тийм учраас хариуцагч нараас 3.120.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг нь сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б. миний бие Г.*******гийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний нөхөр Д.******* нь нэхэмжлэгч Г.******* болон нараас 2015 оны 01 сард 10 сая төгрөг зээлэхээр болж 9 сая төгрөг бэлнээр авч 1 сая төгрөгийг хүүнд нь бодож *******, нарт үлдээсэн бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл бичгээр хийгээгүй, сар бүр төлөлт 517000 төгрөг 24 сар өгөхөөр тохиролцсон юм. Тэгээд зээлээ төлж барагдуулсан, нарийн тооцоог манай нөхөр Д.******* мэднэ. Харин би Г.*******гаас 2016 онд 380000 төгрөг болон 120000 төгрөгийн үнэтэй ямар ч бараа аваагүй. Миний бие Б. нь нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл 2621000 төгрөгийг болон 2016 онд зээлсэн гэх мөнгө, барааны үнэ 500000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:: Хариуцагч Д.******* миний бие Г.*******гийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь нэхэмжлэгч Г.******* болон нараас 2015 оны 01 сард 10 сая төгрөг зээлэхээр болж 9 сая төгрөг бэлнээр авч 1 сая төгрөгийг хүүд нь бодож , ******* нарт үлдээсэн бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл бичгээр хийгээгүй, сар бүр төлөлт 517000 төгрөгийг 24 сар өгөхөөр тохиролцсон юм. 2015 оны 01 сараас 2015 оны 06 сарыг дуустал 6 сарын хугацаанд сар бүр 517000 төгрөг өгч нийт 3102000 төгрөг, 2015 оны 07 сард 280000 төгрөг, 2015 оны 08 сард 500000 төгрөг, 2015 оны 09 сард 517000 төгрөг, 2015 оны 10 сард 517000 төгрөг өгч байгаад 2015 оны 11, 12, 2016 оны 01, 02 сард буюу 4 сарын хугацаанд төлөлт хийж чадаагүй юм. 2016 оны 03 сард 517000 төгрөг, 2016 оны 04, 05, 06, 07 сард мөн төлөлт хийж чадаагүй. 2016 оны 08 сард 150000 төгрөг, 2016 оны 09 сард 170000 төгрөг, 2019 ооны 10 сард 517000 төгрөг, 2006 оны 11 сард 517000 төгрөг, 2006 оны 12 сард 400000 төгрөг нийт 7187000 төгрөг төлсөн. Миний бие 2015 оны 11, 12, 2016 оны 01, 02 сард мөн 2016 оны 04, 05, 06, 07 сард буюу 8 сарын мөн төлөлт хийж чадаагүй үүнээс хойш би өөрийн боломж бололцоогоороо *******гийн нөхөр Дарамсэнгийн тоот хаан банкны дансанд 2600000 төгрөг хийсэн. Үндсэндээ миний бие бэлэн зээлж авсан 9 сая төгрөгийг 9787000 төгрөг болгож төлсөн юм. Миний бие Д.******* нь нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл 2621000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, эхнэр гийн зээлсэн мөнгийг би мэдэхгүй байна, биднээс өр нэхэж байж дахин мөнгө зээлсэн байх уу, үндэслэлгүй 500000 төгрөг нэхсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 9.000.000 төгрөгийн зээлийн харилцаа үүсчээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү авах эрхээ алдаж байгаа учраас хүү нэхэмжлэх эрхгүй. Хариуцагч нар 9.787.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбараар нотлогдож байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 500.000 төгрөгийн асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******, Б. нарт холбогдуулан 3121000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хаан банктай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ14/1137 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 24 сарын хугацаатай, 1.8 хувийн хүүтэйгээр 20000000 төгрөгийн зээлийг авч 10000000 төгрөгийг нь Д.*******, н. нарт өгч, үлдэх 10000000 төгрөгийг би өөрийнхөө бизнест зарцуулсан. Тухайн 20000000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаанд графикийн дагуу сард 1034000 төгрөгийн эргэн төлөлтийг төлөхөөр болж 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийг эхлэн зээлийг төлж дуусах буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 517000 төгрөгийг Д.*******, Б. нар төлөхөөр тохиролцсон. Д.*******, Б. нар нь тохиролцсон ёсоор сар бүрийн төлөлтийг бүрэн хийгээгүй ба би өөрийн боломжоор банкны зээлийг төлж барагдуулсан, хариуцагч нар 9787000 төгрөгийг төлсөн учир зээлийн үлдэгдэл төлбөр 2621000 төгрөг болон зээлсэн мөнгө, бараа бүтээгдэхүүний үнэ 500000 төгрөг, нийт 3121000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэсэн.

 

Хариуцагч нар хариу тайлбарын үндэслэлээ ... бид нар нэхэмжлэгч Г.*******гаас 9000000 төгрөг бэлнээр хүлээн авсан, 1000000 төгрөгийг буцааж хүүнд нь өгсөн, банкнаас хүүтэй 10000000 төгрөгийн зээлийг авахуулсан нь үнэн, зээлийн төлбөрийг 24 сарын хугацаанд сар бүр 517000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчид нийт 9787000 төгрөг төлсөн, мөн нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүн, мөнгө нэмж зээлж аваагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь ХХаан банктай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ14/1137 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 24 сарын хугацаатай, 1.8 хувийн хүүтэйгээр 20000000 төгрөгийн зээлийг авч 90000000 төгрөгийг нь Д.*******, Б. нарт зээлж, мөнгийг хүлээлгэн өгсөн, хариуцагч Д.*******, Б. нар 9000000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авч 24 сарын хугацаанд сар бүр 517000 төгрөгийн төлбөрийг банкинд төлж байхаар зохигчид тохиролцсоны дагуу сар бүрийн төлбөрийг бүрэн болон бүрэн бус байдлаар тодорхой хугацаанд төлж нийт 9787000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар зохигч маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 195 дугаар зүйлийн 195.2-т гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна, 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ...нэхэмжлэгч нь Хаан банкнаас 20000000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, сар бүр 1034000 төгрөгийн төлбөр хийх хуваарьтайгаар зээлж аваад уг мөнгөнөөсөө хариуцагч нарт 9000000 төгрөгийг зээлж, хариуцагч нар банкинд зээлийн төлбөрийг сар бүр 517000 төгрөгөөр 24 сарын хугацаанд төлөх... тохиролцоотойгоор зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан боловч нэхэмжлэгч нь хариуцагч нарын гуйлтаар банкнаас зээл авч, банкинд зээлийн төлбөр болон хүүг өөрөө бүрэн төлж барагдуулсан байгаа учраас хариуцагч нараас гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийн төлбөрийг банкинд төлсөн хүүгийн төлбөрийн хамт нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

 

Д.*******, Б. нар нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 9787000 төгрөг төлсөн байх ба зээлийн гэрээний дагуу тохиролцсон хугацаанд, тохиролцсон хэмжээгээр сар бүр мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул банкинд зээлийн төлбөрт 9000000 төгрөгийн 21.6 хувийн 24 сарын хүүнд 3888000 төгрөг буюу нийт 9000000+3888000=12888000 төгрөгийг төлөх ёстой байх боловч нэхэмжлэгч нийт 517000 төгрөгөөр 24 сарын хугацаанд 12408000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоноос хариуцагч нарын төлсөн 9787000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2621000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагч Д.*******, Б. нараас зээлийн гэрээний төлбөрт 2621000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлсэн мөнгө, бараа бүтээгдэхүүний үнэ 500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлосон нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64886 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 56886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.2, 195.3, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 182.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* гэрүүд овогт ******* *******, овогт нараас зээлийн гэрээний төлбөр 2621000 /хоёр сая зургаан зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 500000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64886 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 56886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ