Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/00020

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 04 өдөр Дугаар 142/ШШ2018/00020 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,

Хариуцагч: *******,*******,*******,

Хариуцагч: *******,, нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2 560 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр , Т.Өнөрбек, нар нь 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай надаас зээлсэн. Гэрээний дагуу сар бүрийн 28-ны өдөр хүү болох 240 000 төгрөг төлж, хамгийн сүүлд нь үндсэн мөнгө 2 000 000 төгрөг хийхээр тохиролцсон. Зээлийн гэрээ хийснээс хойш 3,4 дүгээр саруудын хүү 480 000 төгрөг, 5,6 дугаар саруудын хүү гэж 400 000 төгрөг дутуу өгсөн нийт 880 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй, удаа дараа утасдаж очдог боловч өгнө гэсээр өдийг хүрсэн. Одоогийн байдлаар үндсэн зээл 2 000 000 төгрөг, 7, 8 сарын хүү 480 000 төгрөг, 5,6 сарын хүүгийн үлдэгдэл 80 000 төгрөг нийт 2 560 000 төгрөгийг , Т.Өнөрбек, нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа талаар дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч аас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2.0 сая төгрөгийг авсан бөгөөд 3,4,5,6,7-р саруудын хүү гэж нийт сар бүр 240 000 төгрөгөөр нийт 1 200 000 төгрөг төлсөн гэдэг. Нэхэмжпэгч анх 2.0 сая төгрөг өгөхдөө барьцаа гэж Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 38-р гудамж 7 тоот хашаа газар, 54 м2 талбай бүхий өвөл зуны хувийн сууц зэргүүдийг барьцаанд авсан байсан бөгөөд хуульд нийцүүлж барьцааны гэрээгээ хийгээгүй байна. Мөн 8-р сарын хүү гэж 240.000 төгрөг өгөөгүй гээд Харахас назар овгийн Айпын Нурланы өмчлөлийн Nissan маркийн 07-52 ОРХ улсын дугаартай авто машиныг нь аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Авто машины өмчлөгч А.Нурланы машиныг барьж байсан бөгөөд Кумарзагаас авсан байдаг. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3-т:"...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана"гэжээ. Нэхэмжпэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд зээлдэгч 2.0 сая төгрөг авсан тухайгаа бичиж өгсөн бичвэрийг зээлийн гэрээ гэж андуурах учиргүй юм. Зээлдэгч 2.0 сая төгрөг аваад 1 200 000 төгрөгийг буцааж төлсөн учир 800 000 төгрөг төлөх үүрэгтэй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь хариуцагч , Т.Өнөрбек, нараас зээлийн гэрээний үүрэгт 2 560 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч , Т.Өнөрбек, нарт 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээнд , Т.Өнөрбек, нар гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч , Т.Өнөрбек, нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа ба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийг Т.Өнөрбек хариуцах үндэстэй, харин , нар аас мөнгө зээлээгүй гэж мэтгэлцэж байгаа.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ...2 000 000 төгрөгийг Т.Өнөрбек зээлсэн, харин , нар хамт ирж өөрсдөө зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учраас , Т.Өнөрбек, нараас зээлийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

Шүүх , Т.Өнөрбек нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.Учир нь 2 000 000 төгрөгийг зээлэх хүсэлтийг Т.Өнөрбек д гаргаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.

Хэдийгээр , нар нь Т.Өнөрбек нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг Т.Өнөрбект өгсөн гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй.

2 000 000 төгрөгийг , нарт зээлдүүлээгүй учраас , нарт зээл төлөх үүрэг үүсэхгүй, тэд хамтран үүрэг гүйцэтгэгч нар биш юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.Нэхэмжлэгч 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй авахаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул тэрээр 2 000 000 төгрөгийн 6 сарын хугацааны хүү 1 440 000 төгрөгийг, үндсэн зээл 2 000 000 төгрөгийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн шаардах эрхтэй 3 440 000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн хариуцагчаас буцаан авсан гэж зөвшөөрч байгаа 880 000 төгрөгийг хасч хариуцагч 2 560 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч , нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээлдэгч 1 200 000 төгрөгийг буцаан төлсөн гэсэн тайлбар гаргасан боловч тэрээр дээрхи тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчаас авсан гэж зөвшөөрсөн дүнгээр хасаж тооцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч 2 560 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч , нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч 56 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА