Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2021/00584

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны зам гудамж 166-39 тоот хаягт оршин суух, .....................................-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст /Туулын гүүр/ хаягт оршин суух, ............................................................ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, 22а-220 тоот хаягт оршин байх, ............. ..................................................,

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.............., хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадас нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ............. миний бие 9,900,000 төгрөгийг мөнгөний хэрэгцээ шаардлагын улмаас иргэн М.Мөнхбаатараас 2017 оны 11 сард зээлжбуцаан төлөхөөр тохиролцож. өөрийн дансаараа дамжуулан түүнээс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 8,400,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 500,000 төгрөгийгнийт М.Мөнхбаатараас 9,900,000 төгрөг тус тус хүлээн авсанАнх нэхэмжлэгч ............. миний бие хариуцагч М.Мөнхбаатараас мөнгө зээлжбуцаан өгөхуг мөнгийг төлөх баталгаа болгон өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалах зорилгоор М.Мөнхбаатарт хандсан бөгөөд М.Мөнхбаатар уг саналыг хүлээн авч 9,900,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Энх-Амгалан надад зээлдүүлсэнМ.Мөнхбаатар мөнгө зээлдүүлэх үедээ найдвартай нь дээрбайраа миний нэр дээр шилжүүлчихмөнгөө төлж дуусахаар чинь байрны ордерыг чинь чиний нэр дээр буцаагаад шилжүүлье ... гэж санал тавихаар нь би түүнд итгэнмөнгө зээлэх аргагүйн эрхэнд түүний саналыг зөвшөөрч, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц худалдаххудалдан авах гэрээ байгуулсанЭнэхүү гэрээ байгуулах гээд нотариат дээр очих үед ийм гэрээ хийхэд хамгийн доод тал нь 30,000,000 төгрөгөөр худалдсан байх шаардлага тавьсан тул нотариатын гэрээ хийхийн тулд орон сууцны үнийг 30,000,000 төгрөг гэж бичижОрон сууц худалдаххудалдан авах гэрээ хийж өөрийнхөө өмчлөлийн орон сууцыг түүнээс бэлнээр 9,900,000 төгрөгийг зээлжуг мөнгийг буцаан төлөх баталгаа болгожбайрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлсэн.

Нэхэмжлэгч миний бие түүнээс зээлж авсан 9,900,000 төгрөгөө буцаагаад 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,300,000 төгрөгийг нийт 9,900,000 төгрөгийг буцааж М.Мөнхбаатарт төлсөн.

Ингээд мөнгөө бүрэн төлж дуусаад байраа буцааж авах талаар М.Мөнхбаатартай утсаар холбогдож хэлэхэд одоо хөдөө байнаУлаанбаатар хотод орохоороо л шилжүүлж өгье гэсэн боловч байрны гэрчилгээг буцаан шилжүүлэхгүй худал үнэн ярьсаар өнөөдрийг хүргэсэн бөгөөд сүүлдээ утас нь холбогдохгүй алга болсонИймээс миний бие зээлсэн мөнгөө түүнд буцаан бүрэн төлсөнМ.Мөнхбаатар байрны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан миний нэр дээр шилжүүлэхгүй худал үнэн ярьсаар өнөөдрийг хүргэсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болноНэхэмжлэгч миний бие зээлсэн мөнгөө буцаан төлөх баталгаа болгож орон сууцаа барьцаалахаар анх тохирсон боловч М.Мөнхбаатарын найдвартай нь дээрбайраа миний нэр дээр шилжүүлчихвэл мөнгө зээльемөнгөө төлөхөөр чинь байрыг чинь буцаагаад чиний нэр дээр чинь шилжүүлье гэж санал хэлэхээр нь би түүнд зөвшөөрч түүний саналаар орон сууц худалдаххудалдан авах гэрээ хийсэн. Бидний хооронд бодитоор 30,000,000 төгрөг өгч авсан зүйл байхгүй, би М.Мөнхбаатарт орон сууцаа хүлээлгэж өгөөгүй, гэрээ хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цаг хугацаанд нэхэмжлэгч миний бие түүний нэр дээр шилжүүлсэн өөрийн орон сууцандаа амьдран суусан хэвээрээ байгаа, би түүнээс зөвхөн 9,900,000 төгрөг зээлсэн зээлсэн мөнгөө буцаагаад төсөн болно. Өөрөөр хэлбэл миний бие М.Мөнхбаатартай зөвхөн 9,900,000 төгрөг зээлэх уг мөнгийг тохирсон хугацааны дотор буцаан өгөх, нэхэмжлэгч миний бие түүнээс зээлсэн мөнгөө төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд М.Мөнхбаатар нэхэмжлэгч миний орон сууцаар үүргийн гүйцэтгэлээ хангуулах баталгаа болгож энэхүү Орон сууц худалдах худалдан авах гэрээг М.Мөнхбаатарын саналын дагуу хийсэн. Энэхүү тохирооны дагуу М.Мөнхбаатараас 9,900,000 төгрөг зээлж, зээлсэн мөнгөө буцаан төлөх баталгаа болгож байрныхаа гэрчилгээг түүнд барьцаа болгон түүний өмчлөлд зээлээ төлөх хүртэл хугацаанд түр шилжүүлсэн бөгөөд бодитоор 30,000,000 төгрөг бие биедээ өгсөн, авсан зүйл байхгүй орон сууц худалдан авах гэрээ хэрэгжээгүй зөвхөн 9,900,000 төгрөг зээлж түүнийгээ төлөх баталгаа болгож Орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах болон халхавчлуулж буй 2 хэлцэл хийгдсэнээр бий болдог хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцохоор хуульчилсан байдаг. Бидний хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хэрэгжих боломжгүй байсан. Орон сууц худалдан авах гэрээ бодитоор хэрэгжээгүй тул бодитоор зээлийн болон барьцааны гэрээг халхавчлах зорилгоор энэ гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Иймээс бидний хооронд 2017.11.08-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож уг хэлцлийн үр дагаврыг арилгаж, 56.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мөнхбаатарт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны зам гудамж, 166-39 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг буцаан нэхэмжлэгч .............гийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.............. шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Мөнхбаатар овогтой ............. нь .............гаас М.Мөнхбаатарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 166-39 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлж байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь ............. болон М.Мөнхбаатар нар харилцан тохиролцож анх 2016 оны 10 сарын 25-ны өдөр 10 сая төгрөгийг түүнд зээлүүлж энэ тухай баримт үйлдсэн байдаг. Ингээд мөнгө зээлсний дараа .............д дахин мөнгө хэрэгтэй болсон тул дахин М.Мөнхбаатараас мөнгө зээлэхээр уулзсан. Тухайн үед М.Мөнхбаатарт мөнгө байгаагүй тул өөрийн танил Н.Болдбаатар гэх хүнтэй уулзаж мөнгө асуусан юм. Гэтэл Болдбаатарын хувьд .............д мөнгө зээлэхгүй, зээлсэн мөнгө өгдөггүй гэсэн шалтгаанаар .............д мөнгө өгөхөөс татгалзсан байдаг. Ингээд нэгэнт .............д мөнгө зээлэхгүй гэсэн тул тэрээр М.Мөнхбаатарт санал тавьж, өөрийн байрыг худалдах хүсэлтэй байна, харин хэрэгтэй мөнгийг маань олж өгөөч гэж санал тавьсан. Тэгээд харилцан тохиролцож .............гийн УБ, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13 дугаар хорооллын 166-39 тоот байрыг 30 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд өмнө 2016.10.25-ны өдөр М.............. надаас болон миний нөхөр М.Мөнхбаатараас зээлсэн 10 сая төгрөгийг тооцож, нөхөр М.Мөнхбаатар Болдбаатараас зээлж авч, өгсөн 10 сая төгрөг, мөн 2017.11.09 дүгээр сард миний данснаас 1,000,000 төгрөг, 2017.11.16-ны өдөр 8,400,000 төгрөг, 2017.11.29-ний өдөр 500,000 төгрөг тус тус .............д өгч нийт 30,000,000 төгрөгийг байрыг худалдаж авахаар бүрэн төлсөн. Улмаар Баянзүрх дүүргийн нотариат орж худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрчлүүлсэн. Энэ тухай Н.Болдбаатар сайн мэдэж байгаа бөгөөд М.Мөнхбаатар нь .............гийн байрыг худалдаж авахаар тохиролцсон талаараа түүнд хэлж 20,000,000 төгрөгийг зээлж авсан юм. Нөхөр М.Мөнхбаатар нь .............д байрны төлбөрийг төлөхийн тулд Н.Болдбаатараас зээлсэн 20 сая төгрөг, хүү 4,000,000 төгрөг нийт 24,000,000 төгрөгийн төлөхөөр худалдаж авсан Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, 166-39 тоот байрыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж зээл авч 2018.05.02-ны өдөр №21-18050569 дугаартай барьцаат ипотекийн гэрээг байгуулсан. Харин .............гийн хувьд одоогоор тухайн байранд амьдарч буй бөгөөд бид найз нөхдийн холбоотой тул түүнийг тухайн байрандаа оршин суухыг зөвшөөрч сарын байрны хөлсөнд 500,000 төгрөг байхаар амаар харилцан тохиролцоотой байсан. Гэтэл байрны хөлсийг төлж байснаа ийнхүү зээлийн барьцаанд тавьсан байсан гэж илт худал нэхэмжлэл гаргаж буйд харамсаж байгаа тул энэхүү худал, бодит үнэнд нийцээгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ............. ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхэмбаяр, өмгөөлөгч Т.Урангэрэл нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.............гийн нэхэмжлэлтэй М.Мөнхбаатар, М.............. нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах иргэний хэрэгт манай байгууллагыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан. Хариуцагч нар нь манай байгууллагаас 2018 оны 5 сараас эхлэн удаа дараа 25-70 сая төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө, хэрэглээний зориулалтаар авч байсан ба тухайн зээлүүдийг авах бүртээ маргаан бүхий орон сууцыг бусад эд хөрөнгийн хамт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон барьцаалж байсныг бид улсын бүртгэлд бүртгүүлж байсан. Хариуцагч нар маргаан бүхий орон сууцыг манайд барьцаалж зээл авахдаа орлогоо тодорхойлдог байсан ба өрхийн орлого гэсэн хэсэгт уг орон сууцыг түрээсэлж тодорхой орлого олдог гэж мэдүүлж ирсэн. Манай байгууллага хариуцагч нарт анх 2018 оны 5 сард 25 сая төгрөгийн зээлийг олгоход зээлдэгч нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2017 онд бүртгүүлсэн байсан нь улсын бүртгэл үнэн байх шаардлагад нийцсэн байсан. Хариуцагч нартай бидний байгуулж байсан зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээ барьцааны гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд бөгөөд өнөөдрийн байдлаар зээлдэгч нар нь 113,060,302.64 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нарын бидэнтэй байгуулсан 2019.11.20 өдрийн 21-19111397 тоот болоогүй учраас нэхэмжлэгч нь маргаж байгаа орон сууцыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж өөрт учирсан хохирлоо хариуцагч нараас мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх, зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............., хариуцагч М.Мөнхбаатарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ