Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 142/2020/00416/И |
Дугаар | 142/ШШ2020/00485 |
Огноо | 2020-04-08 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2020/00485
2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2020/00485 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут баг, Захиргааны ******* байрлах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар*******-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт 1333000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өндөр сумын ЗДТГ-т Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-ийг үндэслэн байнгын ажлын байранд Архивын ажилтан- аар орсон. Уг ажлыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний Б/88 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр халагдсан ажил хүлээж авсан. Ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Сар бүр хийсэн ажлаа тайлагнаж удирдлагуудад и-офиссоор илгээж танилцуулдаг байсан. Жич: Баян-Өндөр суманд Архивын ажилтан-аар ажиллах хугацаанд 2010 оноос 2018 он хүртэлх удирдлагын баримт бичиг болох бүх захирамж тушаалуудыг цахим хэлбэрт шилжүүлэн цахимжуулсан, тус сумын архивт хадгалагдаж буй хадгаламжийн нэгжүүдийг ангилан төрөлжүүлж нийт сан хөмрөгийн тоог гаргаж зориулалтын хайрцагт дугаарлан хийж эмх цэгцтэй болгосон, 5 жилд нэг удаа болдог улсын архивын үзлэг шалгалтанд хангалттай дүн авсан. 2020 оны 01-р сарын 23-наас эхлэн эмнэлгийн магадлагаатай, өвчтэй байсан. /тамгын дарга-д уг өдрөөс эхлээд өвчтэй байгаагаа мэдэгдсэн/. Гэтэл 01 сарын 27-ны өдөр дуудаж ажлаас халагдсан тушаал өгсөн. Тэр өдрөө ажил хүлээлцсэн. Миний бие Улаанбаатар хотод ХСҮТ болон ЭНЭМҮТ-д 2019 оны 08-р сараас хойш онош тодруулан өндгөвчний эндометриома оношоор мэс заслын заалттай, 2019 оны 12 дугаар сард хагалгааны хуваарьт орох байсныг хувийн шалтгааны улмаас 2020 оны 02 дугаар сар хүртэл хойшлуулсан байсан. Дотоод журмын дагуу 02 дугаард сард ээлжийн амралтын эрх үүссэж байсан тул би тухайн үед удирдлагуудад өвчний карт, онош, томограф сиди, шинжилгээний хариу гэх мэтийг танилцуулж байсан. Иймд намайг өвчтэй байхад, сахилгын болон ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад, мөн анх ажилд авахад үндсэн ажилтнаар авсан хүний оронд буюу түр гэж огт мэдэгдээгүй, ямар ч шалтгаангүйгээр ажлаас гэнэт чөлөөлсөнд гомдолтой байна. Мөн эмнэлгийн хуудас №1356007 нягтлан бодогчдоо бодуулах гэж өгөхөд халагдсан тул бодохгүй, мөн ажилласан хугацааны ээлжийн амралтын хоногийн олговрыг тооцон олгохоос татгалзсан. Миний бие ажилд эргүүлэн тогтоолгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 02 дугаар сарын 29-ний байдлаар /1 дүгээр сарын 5 хоногийн 135,000 төгрөг, 2 дугаар сарын цалин 598,000/ нийт 733,000 төгрөг мөн ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор болох 600000 төгрөг нийтдээ 1333000 төгрөгийн нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилж байна. 2020 оны 01 сарын 01-нээс эхлэн цалин шинэчлэн тогтоох тушаалд архивын ажилтан цалин болон ангилал нэмэгдсэн. Хүсэлтийг минь хүлээн авч хохирлыг минь барагдуулж эргүүлэн тогтоолгож өгнө үү. Миний бие О.******* 2020 оны 02 дугаар сарын 21-нд нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг 2 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар буюу 1 дүгээр сарын 5 хоногийн 135000 төгрөг, 2 дугаар сарын цалин 598000 төгрөг, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 600000 төгрөг нийт 1333000 төгрөгийн нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилсэн дээр ажилд эргүүлэн тогтоолгох хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулахаар нэмэлтээр нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч нэмэлтээр нэхэмжлэлд оруулж өгнө үү. Намайг ажилд авахдаа хэн нэгний оронд түр гэрээгээр авч байна гэж хэлж байгаагүй. Хэрвээ намайг хэн нэгний оронд түр гэрээгээр авч байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. Мөн намайг зохих журмын дагуу чөлөө аваагүй гэж үзсэн. Би өглөө ажил дээрээ цагтаа очоод эмнэлэг явлаа гэж хэлээд явсан. Тэгээд эмч намайг яаралтай төлөвлөгөөт хагалгаанд орсон нь дээр юм байна гэж хэлсэн. Эмчийн бичиг өгсөн заалт нь хүртэл байна. Листний хугацаа 2020 оны 2 дугаар сарын 2-нд дуусаж байсан. Өвчтэй гэдгээ мэдэгдэж байсан. Би энэ хүн рүү мессеж бичсэн. Над руу буцаагаад хариу бичсэн. Тэр хариу нь хүртэл надад одоо байна. 2020 оны 2 дугаар сард ээлжийн амралтаа аваад хагалаанд орно гэсэн бодолтой байсан. Тэрнээс өмнө бие өвдөөд байхаар нь шинжилгээ өгч үзүүлж байгаад ээлжийн амралтаа аваад явах бодолтой байсан. Одоо хүртэл хагалгаанд орж чадаагүй байна. Энэ бол та нарын гаргасан хариуцлагагүй алдаанаас болсон. ... Ажлын байрны нөхцөлтэй холбоотойгоор 2,3 удаа санал гаргаж байсан. Баян-Өндөр сумын ажлын байр өвөл, зундаа хүйтэн халаалтгүй өрөөнд суудаг байсан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архивын ажилтнаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар ажиллуулж байгаад 2017 оны 07 дугаар 17-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар архивын ажилтны байнгын ажлын байранд Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтын дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Архивын ажилтан нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авч, тус өдрөөс архивын ажилтнаар түр томилон ажиллуулсан. Ингээд Архивын ажилтан-ны албан тушаалд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/97 дугаар тоот тушаалаар ийн хүүхэд асрах чөлөө дуусах хүртэл хугацаагаар түр гэрээ байгуулж, томилон ажиллуулсан болно. нь өөр албан тушаалд томилогдож 2018 оны 11 дүгээр сарын 06-ны Б/318 дугаар тушаалаар архивын ажилтнаар ийн хүүхэд асрах чөлөө дуусах хүртэл хугацаагаар гэрээ байгуулж томилон ажиллуулсан. нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар ажпаас чөлөөлөгдсөн. Тус өдрөөс Засаг даргын Тамгын газрын даргын Б/89 дүгээр тушаалаар архивын ажилтны албан тушаалд түр хугацаагаар, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Архивч нь ажилдаа орох өргөдөл өгч, О.*******ийг ажлаас чөлөөлөх асуудал үүсэхэд О.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажилдаа ирээгүй, зөвхөн утсаар өвчтэй гэж, хэнд хэлсэн нь тодорхой бус, эмнэлгийн өвчтөний лист болон нотлох баримт тухайн үед өгөөгүй болно. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам-ын 10.13, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар болон багуудын ажлын албаны ажилтан, албан хаагчдад чөлөө олгох журам-ын 4.1.дэх заалтуудад ямар нэгэн шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд бичгээр эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх ёстой байсныг зөрчсөн тул өвчтэй байсан үед тушаал гаргасан гэж нэхэмжлэлд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тушаалын төсөлтэй танилцуулсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Архивч нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгаж ажилдаа орох хүсэлтээ өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 заалтын дагуу ажилд нь эргүүлэн авах болсон тул О.*******ийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйд нийцсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. ...2019 оны 05 дугаар сарын 01-нээс О.*******ийг Энхтуяаг хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл гэж ажилд авах байсан боловч манай архив бичиг хэргийн ажилтны алдаатай үйлдлийн улмаас ийм буруу тушаал гаргаж О.*******ийг архив бичиг хэргийн ажилтнаар авч ажиллуулсан. ******* нь өөрөө Энхтуяагийн оронд ажиллаж байгаа гэдгээ мэдэж байгаа. Хуучин Шимтехнологид ажиллаж байгаад манай үйлдвэр зогсчихсон 2019 оны 9, 10 сараас миний хуучин ажил эхэлнэ. Би тэр ажилдаа буцаж орж ажиллана шүү даргаа гэж удаа дараа хэлж байсан. Дараа нь ******* өвчтэй байхдаа намайг чөлөөлнө үү гэсэн хүсэлтийг өгсөн байсан. Ажилтан чөлөө авахдаа байгууллагын дотоод журам, засаг даргын Тамгын газрын ажилчдад чөлөө олгох журам дээр заасан байдаг. Үүнд өөрийн биеэр болон бичгээр өвчтэй гэдгээ мэдэгдэнэ гэж заагаад өгчихсөн байгаа.Тухайн хугацаанд лист болон өвчний акт авчирч өгөөгүй. Энхтуяаг би ажилдаа орьё гэсэн хүсэлтийг өгсний дараа бид *******д захиргааны шийтгэлийн хуудас буюу таны тушаал ингээд гарч байна, та одоо ажлаасаа чөлөөлөгдөж байна, Энхтуяа гэдэг хүн манай үндсэн ажилтан гэдгийг тайлбарлаж хэлж байсан гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт 1333000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хариуцагчийн төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч О.*******ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын даргын 2019 оны 05 сарын 01-ний өдрийн Б/89 дугаартай тушаалаар архивын ажилтнаар томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байгаад тус газрын даргын 2020 оны 01 сарын 27-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр буюу тус сумын Засаг даргын Тамгын газрын архивч ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хэргийн 4-7-р тал/
Хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд анх Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын архивын ажилтан үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаагаар томилж, 2017 оны 04 сарын 02-ны өдрөөс түүнийг архивын ажилтнаар жинхлэн томилж ажиллуулж байгаад түүнд 2017 оны 08 сарын 28-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт олгож, түүний оронд , , нарыг түр томилон ажиллуулж байсан ба мөн 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд нэхэмжлэгч О.*******ийг архивын ажилтны албан тушаалд томилон ажиллуулжээ. /хэргийн 38-45-р тал/
Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан, ...хүний оронд түр ажилд томилогдон ажиллаж байсныгаа мэдээгүй... гэж тайлбарлаж байх боловч түүний тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т хөдөлмөрийн гэрээг ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар байгуулна гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т хүүхэд асрах чөлөө дууссан, ...эцэг эх өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй... гэж тус тус заасны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын архивч хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар түүнийг 2020 оны 01 сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаалаар архивчийн албан тушаалд томилж, архивчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан О.*******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хэргийн 46-р тал/
Иймд ажил олгогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ нь нэхэмжлэгчийг өвчтэй байхад нь буюу эмнэлгийн магадлагаатай байхад нь зохих журмын дагуу чөлөө зөвшөөрөл аваагүй... гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаалыг гаргаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалтыг баримтласан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч О.*******ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Харин ажил олгогч нь ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд ээлжийн амралтын олговор олгох үүрэгтэй тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ээлжийн амралтын олговор 600000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 18650 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ээлжийн амралтын олговор 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хурамж 18650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ